Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл
Газар өмчлөгч иргэнд дараах зүйлсийг хориглоно.
- Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд, харъяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх
- Өмчийн газраа харъяалах Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
- Өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
- Газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах