Өндөр барилга, байгууламжуудын судалгаа
Танилцуулга
Орчин үеийн инженерийн томоохон барилга байгууламжийг барьж байгуулах чанарыг сайжруулах, урт удаан хугацаанд ашиглах нөхцлийг бүрдүүлэх гол асуудал бол хэв гажилт үүссэн шалтгааныг илрүүлэх, хэлбэр хэмжээг тодорхойлох, авах арга хэмжээг төлөвлөх цогц арга хэмжээ юм. Барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглах явцад үүссэн хэв гажилт (суулт, байрлалын шилжилт, хазайлт, мушгиралт гэх мэт) нь төслөөр тодорхойлсон техникийн нөхцлүүдийг эвдэх, хэт ачааллыг бий болгох, цаашлаад уг байгууламж нурах аюулыг учруулж болно.
Зураг төслийн төрөл бүрийн үе шат, барилга байгууламжийг бүтээн босгох, ашиглах үеийн хэв гажилтын хэмжилтийн үр дүнд тулгуурлан олон чухал асуудлыг шийдвэрлэж болно. Үүнд:
- Төрөл бүрийн хөрс, байгаль цаг уурын нөхцөлд барьж байгуулах барилга байгууламжийн хэв гажилтын хэмжилтийн үр дүн нь ижил төстэй объектуудийн зураг төслийг боловсруулах үе шат, барьж байгуулах аргачлал, технологийн тооцоонд өөрчлөлт оруулах үндэслэл болдог байна. Объектын хэв гажилтад хэмжилт хийсэн олон жилийн туршлага нь барилга байгууламжийн суулт, хазайлтын тооцоонд хийх алдаанаас ангижруулах ач холбогдолтой.
- Барилга байгууламжийг барих явцад хэв гажилтын хэмжилт хийх нь барилгын үйлдвэрлэлийн технологийн процесс, угсралтын ажлыг засах боломжийг олгодог. Жишээ нь: томоохон барилга байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийг уг барилгын суурь, бүтээцэд үүссэн суулт, хазайлт, мушгиралт, шилжилт илэрсэн шалтгаан, хурдтай уялдуулан угсрах шаардлага үүснэ. Эсрэг тохиолдолд тоног төхөөрөмжийн ашиглалтын тохируулгыг хийхэд хүндрэл үүсч, байрлалыг өөрчлөх тохиолдол гарна. Түүнчлэн геодезийн хэмжилт нь ажиглалт хийж буй байгууламжийн шилжилтийг бүхэлд нь төсөөлөх боломжийг олгоно.
- Томоохон барилга байгууламжийн ашиглалтын явцад үүссэн хэв гажилтыг ажигласан үр дүнгээр уг барилгын техникийн бүрэн бүтэн байдалд бодит үнэлэлт өгөх, барилгын суурь, бүтээцийг хугацаа алдахгүй бэхлэх, суурийн хөрсний найрлагаас хамаарсан хурдтай явагдаж байгаа суултаас үүсч болох ослоос сэргийлэх боломж олгоно. Хэв гажилтын геодезийн хэмжилт нь барилгын зураг төслөөр тогтоогоогүй хэв гажилтыг илрүүлэх боломжтой байдаг. Энэ нь нийгэмд түгшүүр төрүүлдэг атомын цахилгаан станц, томоохон усан цахилгаан станцын далангийн байгууламжинд чухал ач холбогдолтой.
- Ачаалал нь үе үе өөрчлөгдөж байдаг барилга байгууламжийн суулт, хазайлтанд шуурхай хэмжилт хийх нь барилгын бүтээцийн хэвийн ажлыг хангахад чиглэгдэнэ. Үүний нэг тод жишээ бол нягтарсан хөрсөн дээр суурилсан будаа хадгалах элеваторууд байдаг. Тухайлбал энэ байгууламжийн зарим эд ангийн харилцан байрлал өндрийн хувьд өөрчлөгдөх, шилжих, ан цав, хагарал үүсэх шалтгааныг геодезийн хэмжилтийн үр дүнгээр тогтооно. Яг ийм төрлийн жишээг усан цахилгаан станцын байгууламж дээр ажиглаж болно. Тухайлбал, газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт байгуулсан энэ байгууламжийн далангийн хэв гажилт нь усан сангийн эзлэхүүнд зохицуулалт хийх тохиолдлыг үүсгэдэг байна.
- Барилга байгууламжийг өөрчлөн шинэчлэхээр төлөвлөж байгаа ажлын үед хэв гажилтад хийх хэмжилт нь нэмэлт ачааллыг тодорхойлох боломжийг олгодог учраас барилгыг давхарлах эсэх асуудлыг шийдвэрлэхэд гол үзүүлэлт болно.
- Томоохон инженерийн барилгын цогцолборын хэв гажилтын хэмжилтийг уг байгууламжууд бүрэн тогтворжсон үед хийснээр тоног төхөөрөмжийн зарим элементүүдийн байрлалыг тохируулах, технологийн ажлын горимыг хэвийн хангах боломжийг олгоно.
Төрөл бүрийн инженерийн барилга байгууламжийн хэв гажилтыг ажиглах геодезийн хэмжилт нь уг байгууламжийг барьж байгуулах, ашиглалтын үед өөр өөрийн онцлогтой байна.Геодезийн ажлын хамгийн нарийн бүтэц зохион байгуулалтыг усан цахилгаан станц, атомын цахилгаан станцын хурдасгуур, антенны байгууламжууд шаарддаг. Төсөл бичихдээ эдгээр байгууламжуудад хийгдэх хэмжилтийн ажлыг сайтар товлож хэрэгжүүлнэ. Инженерийн барилга байгууламжинд үүсэх хэв гажилтын гол шалтгаанууд нь барилгын суурийн ул хөрсний зарим давхаргын хүч, хөрсний усны түвшин, хөрсний физик механик шинж г.м геологи, ус зүйн геологи, ус цаг агаарын нөхцлүүд байна. Зарим тохиолдолд эдгээр нөхцлүүдийг хайгуул судалгааны материалд тулгуурлан тогтоохоос гадна хөрсний дулааны горимын шинж байдал, ус цаг агаарын өөрчлөлтийн шууд ажиглалтыг зэрэгцүүлэн хийнэ.
Барилга байгууламжийн суурийн хэв гажилтыг тодорхойлох ажил тусгайлан боловсруулсан программын шаардлагыг хангасан мониторингийн дагуу хийгдсэн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 тоот тушаалын хавсралтаар “Өндөр барилга байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох, үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж суурилуулах үеийн геодезийн хэмжилт” БД 11-118-17 батлагдсан. Уг дүрмийн 5.1.3. Өндөр барилга, байгууламжинд: цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараалжингүй барилга, 17 давхар (51 метр)-аас дээш барилга, дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агууржуулалтын яндан, ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр барилгад тооцно гэж заасныг үндэслэн судалгааг бүрдүүлсэн. Нийслэлийн хэмжээнд байгаа өндөр барилгуудын судалгааг авах хүсэлтийг 2018 оны 02 дугаар 05-ны өдрийн 1/236 дугаар бүхий албан бичгээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн. Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар Нийслэлийн хэмжээнд байгаа 17 давхараас дээш өндөр 80 барилгын байршил болон хаягийн мэдээллийн хамт 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 04/524 дугаартай албан бичгээр ирүүлсэн.
Хүснэгт 1. Нийслэлийн хэмжээнд байгаа 17 давхараас дээш өндөр 80 барилгын байршил
№ | Дүүрэг | Хороо | Зипкод | Гудамж | Дугаар | Барилгын нэр | Эзэмшигчийн нэр | Зориулалт | Ашиглалтад орсон он | Өндөр /м/ | Давхар |
1 | Баянгол | 10 | 16090 | Хасбаатарын гудамж | 502 | Хөх сувд хороолол | Грийн ресурс констракшн ХХК | орон сууц | 2016 | 59 | 17 |
2 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 14 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 71 | 23 |
3 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 15 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 71 | 23 |
4 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 16 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 71 | 23 |
5 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 17 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 71 | 23 |
6 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 18 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 71 | 23 |
7 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 19 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 71 | 23 |
8 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 24 | Нарны хороолол | ХУРД ГРУПП ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
9 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 23 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
10 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 22 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
11 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 21 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
12 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 25 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
13 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 26 | Нарны хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
14 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 27 | Нарны хороолол | ХУРД ГРУПП ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
15 | Баянгол | 3 | 16020 | Энгельсийн гудамж | 28 | Нарны хороолол | ХУРД ГРУПП ХХК | орон сууц | 2017 | 77.65 | 23 |
16 | Баянгол | 3 | 16020 | Дунд гол гудамж | 104А | Гранде вилла орон сууц, 24 | Б.Энхтуяа | үйлчилгээтэй орон сууц | 2018 | 51 | 17 |
17 | Баянгол | 3 | 16020 | Дунд гол гудамж | 104Б | Гранде вилла орон сууц, 24 | Б.Энхтуяа | үйлчилгээтэй орон сууц | 2018 | 51 | 17 |
18 | Баянзүрх | 25 | 13374 | Нарны зам | 101 | Амартүвшин хотхон | Рич фортун ХХК | орон сууц | 2014 | 52 | 17 |
19 | Баянзүрх | 14 | 13336 | 70 | Үйлчилгээтэй орон сууц | ББНЛС ХХК | орон сууц | 2009 | 48.6 | 17 | |
20 | Баянзүрх | 26 | 13312 | Нийслэл хүрээ өргөн чөлөө | 722 | Нарлаг өргөө хотхон | Эйч Эс Би ХХК | орон сууц | 2014 | 53 | 17 |
21 | Баянзүрх | 26 | 13312 | Нийслэл хүрээ өргөн чөлөө | 721 | Нарлаг өргөө хотхон | Эйч Эс Би ХХК | орон сууц | 2014 | 53 | 17 |
22 | Баянзүрх | 26 | 13312 | Хүннүгийн гудамж | 719 | Трю эл хотхон | Ай Эс Юу Би ХХК, Илсондевелопмент ХХК | орон сууц | 2014 | 54.93 | 18 |
23 | Баянзүрх | 26 | 13312 | Хүннүгийн гудамж | 720 | Трю эл хотхон | Ай Эс Юу Би ХХК, Илсондевелопмент ХХК | орон сууц | 2014 | 54.93 | 18 |
24 | Баянзүрх | 26 | 13313 | 501 | Орон сууц | Монголиан глобал лоёрс ХХК | орон сууц | 2017 | 156 | 18 | |
25 | Баянзүрх | 25 | 13374 | Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж | 79 | Үйлчилгээтэй орон сууц | Хур харцага ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2017 | 25 | |
26 | Баянзүрх | 26 | 13312 | Хүннүгийн гудамж | 420/2 | Olympic residence зочид буудал | ИКА ХХК | зочид буудал | 2015 | 60 | 17 |
27 | Сүхбаатар | 1 | 14251 | Сөүлийн гудамж | 7 | Орон сууц, Театр | Улсын Дармын Эрдмын Театр | орон сууц | 2018 | 66 | 33 |
28 | Сүхбаатар | 4 | 14250 | Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж | 37. | Орон сууц | Бэгдү констракшн ХХК | орон сууц | 2013 | 53.87 | 17 |
29 | Сүхбаатар | 4 | 14250 | Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж | 38 | Орон сууц | Бэгдү констракшн ХХК | орон сууц | 2013 | 53.85 | 17 |
30 | Сүхбаатар | 1 | 14251 | Сөүлийн гудамж | 9А | Үйлчилгээ эмнэлэг орон сууц, 130 машин | Макс констракшн ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2017 | 63 | 17 |
31 | Сүхбаатар | 1 | 14251 | Сөүлийн гудамж | 9Б | Эмнэлэг үйлчилгээ орон сууц | Болор мэлмий ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2015 | 51 | 17 |
32 | Сүхбаатар | 3 | 14252 | Сөүлийн гудамж | 12Б | Time Classic tower | Хорскинг инвестмент ХХК, Шим | үйлчилгээтэй орон сууц | 2017 | 75 | 24 |
33 | Сүхбаатар | 1 | 14250 | Энхтайваны өргөн чөлөө | 59 | Үйлчилгээтэй орон сууц | С.Нямдаваа | үйлчилгээтэй орон сууц | 0 | 25 | |
34 | Сүхбаатар | 1 | 14240 | Жамъяан гүний гудамж | 20 | ICC tower | Цаст Констракшн.ХХК | албан контор | 2011 | 75.9 | 21 |
35 | Сүхбаатар | 1 | 14241 | Олимпийн гудамж | 19A | Шангрила албан контор | Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК | албан контор | 2016 | 107 | 25 |
36 | Сүхбаатар | 1 | 14240 | Энхтайваны өргөн чөлөө | 17 | Blue sky tower | албан контор | 2008 | 0 | 24 | |
37 | Сүхбаатар | 8 | 14200 | Д.Сүхбаатарын талбай | 8/1 | City tower | Улаанбаатар хэвлэл ХХК | албан контор | 2015 | 81 | 24 |
38 | Сүхбаатар | 1 | 14251 | Чингисийн өргөн чөлөө | 10Б | Үйлчилгээтэй албан контор | Cэрүүлэг констракшн ХХК | үйлчилгээтэй албан контор | 2017 | 75 | 22 |
39 | Сүхбаатар | 8 | 14200 | Д.Сүхбаатарын талбай | 20/2 | Сургалт, боловсрол | Хүмүүнлэгийн ухааны их сургууль ХХК | их дээд сургууль | 2016 | 47.5 | 17 |
40 | Сүхбаатар | 8 | 14200 | Ерөнхий сайд Амарын гудамж | 17 | Туушин зочид буудал 4 одтой | Туушин ХХК | зочид буудал | 2012 | 109 | 24 |
41 | Сүхбаатар | 1 | 14241 | Олимпийн гудамж | 19, | Шангрила Улаанбаатар хотел | "Шангрила Улаанбаатар хотел" ХХК | зочид буудал | 2015 | 96 | 24 |
42 | Сүхбаатар | 1 | 14241 | Олимпийн гудамж | 19C | Шангрила албан контор | Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК | зочид буудал | 2016 | 107 | 33 |
43 | Хан-уул | 1 | 17031 | Дунд гол гудамж | 46А | Энхтайван хотхон | Хаус Инвест ХХК | орон сууц | 2016 | 65 | 20 |
44 | Хан-уул | 1 | 17031 | Дунд гол гудамж | 46Б | Энхтайван хотхон | Хаус Инвест ХХК | орон сууц | 2016 | 65 | 20 |
45 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 109 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 17 |
46 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 114 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 17 |
47 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 103 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 53 | 17 |
48 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 106 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 18 |
49 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 108 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 18 |
50 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 111 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 18 |
51 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 113 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 18 |
52 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 107 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 59 | 19 |
53 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 115 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 19 |
54 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 116 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 19 |
55 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 117 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 19 |
56 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 118 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69.5 | 19 |
57 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 101 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 69 | 19 |
58 | Хан-уул | 11 | 17012 | Их Монгол улсын гудамж | 601 | Блю скай ресиденс | Блюскай Ресиденс, Ногоон Цэцэрлэгт жимХХК | орон сууц | 2015 | 66.45 | 20 |
59 | Хан-уул | 11 | 17012 | Их Монгол улсын гудамж | 602 | Блю скай ресиденс | Блюскай Ресиденс ХХК | орон сууц | 2015 | 66.45 | 20 |
60 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 105 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 62 | 20 |
61 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 110 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 62 | 20 |
62 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 112 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 62 | 20 |
63 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 102 | Хүннү-2222 хороолол | Хурд групп ХХК | орон сууц | 2015 | 62 | 20 |
64 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 206 | Хүннү-2222 | Суруга Монгол ХХК, Хурд групп ХХК | орон сууц | 2017 | 77 | 23 |
65 | Хан-уул | 15 | 17013 | Их Монгол улсын гудамж | 210 | Хүннү-2222 | Суруга Монгол ХХК, Хурд групп ХХК | орон сууц | 2017 | 77 | 23 |
66 | Хан-уул | 11 | 17023 | Дүнжингаравын гудамж | 400 | Белла виста хотхон | Чингис эко тур ХХК | орон сууц | 2013 | 68.4 | 22 |
67 | Хан-уул | 11 | 17023 | Дүнжингаравын гудамж | 500 | Белла виста хотхон | Чингис эко тур ХХК | орон сууц | 2013 | 68.4 | 22 |
68 | Хан-уул | 11 | 17023 | Зайсангийн гудамж | 801 | Будда Виста цогцолбор | М Си Эс Пропертийз ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2014 | 60.2 | 19 |
69 | Хан-уул | 11 | 17023 | Зайсангийн гудамж | 802 | Будда виста цогцолбор | М Си Эс Пропертийз ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2014 | 60 | 19 |
70 | Хан-уул | 11 | 17023 | Зайсангийн гудамж | 803 | Будда виста цогцолбор | М Си Эс Пропертийз ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2014 | 60 | 19 |
71 | Хан-уул | 11 | 17023 | Зайсангийн гудамж | 804 | Будда виста цогцолбор | М Си Эс Пропертийз ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2014 | 60 | 19 |
72 | Хан-уул | 15 | 17011 | Махатма Гандигийн гудамж | 33 | Romana residence албан контор | Биг кастель ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2016 | 65 | 18 |
73 | Хан-уул | 11 | 17023 | Дүнжингаравын гудамж | 600 | Белла виста цогцолбор | Чингис эко тур ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2014 | 693 | 18 |
74 | Хан-уул | 11 | 17023 | Дүнжингаравын гудамж | 700 | Белла виста цогцолбор | Чингис эко тур ХХК | үйлчилгээтэй орон сууц | 2014 | 69 | 18 |
75 | Хан-уул | 15 | 17010 | Чингисийн өргөн чөлөө | 6 | Хурд тауэр албан контор | Апартмент Кэй Эйч ХХК, Л.Даваахүү | албан контор | 2017 | 108 | 24 |
76 | Хан-уул | 15 | 17011 | Чингисийн өргөн чөлөө | 33/2 | Үйлчилгээ, албан контор | Саксесс райдер ХХК | үйлчилгээтэй албан контор | 2018 | 81 | 20 |
77 | Хан-уул | 11 | 17023 | Зайсангийн гудамж | 12A | Аялал жуулчлал, сургалт мэдээллийн төв | Бату констракшн ХХК | Мэргэжлийн сургалтын төв | 2019 | 66 | 20 |
78 | Чингэлтэй | 5 | 15141 | Ж.Самбуугийн гудамж | 24 | Crown mining center зочид буудал | Макс өргөө ХХК | албан контор | 2016 | 70.5 | 20 |
79 | Чингэлтэй | 5 | 15141 | Тусгаар тогтнолын талбай | 5 | Оффис, үйлчилгээний барилга | К.Пүрэв | албан контор | 2017 | 22 | |
80 | Чингэлтэй | 3 | 15172 | Энхтайваны өргөн чөлөө | 54 | Peace tower | ЭНТМХолбоо, Сандэй ХХК | үйлчилгээтэй албан контор | 2009 | 62 | 17 |
Үүнээс Баянгол дүүрэгт 17, Баянзүрх дүүрэгт 9, Сүхбаатар дүүрэгт 16, Хан-Уул дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 3 барилга тус тус баригдсан байна.Тэдгээрийг зориулалт, давхраар нь ангилсан байдлаар үзүүлбэл:
Хүснэгт 2. Өндөр барилгын зориулалт
Д/д |
Зориулалт |
Барилгын тоо |
1 |
орон сууц |
50 |
2 |
үйлчилгээтэй орон сууц |
14 |
3 |
албан контор |
5 |
4 |
үйлчилгээтэй албан контор |
2 |
5 |
зочид буудал |
4 |
6 |
их дээд сургуулийн зориулалттай |
1 |
Хүснэгт 3. Өндөр барилгын тоо хэмжээ
Д/д |
Давхарын тоо |
Барилгын тоо |
д/д |
Давхарын тоо |
Барилгын тоо |
1 |
17 давхар барилга |
16 |
6 |
22 давхар барилга |
3 |
2 |
18 давхар барилга |
10 |
7 |
23 давхар барилга |
16 |
3 |
19 давхар барилга |
10 |
8 |
24 давхар барилга |
6 |
4 |
20 давхар барилга |
9 |
9 |
25 давхар барилга |
3 |
5 |
21 давхар барилга |
1 |
10 |
33 давхар барилга |
2 |
Зураг 1. Өндөр барилгын тоо хэмжээний харьцуулалт
Дээрх зурагнаас харахад 17 давхар болон 23 давхар барилга хамгийн их буюу тус бүр 16 ширхэг байна. Мөн дээрх барилгууд 2008 оноос 2018 онд ашиглалтад орсон, 51-108 хүртэл метрийн өндөртэй байна.
Хэрэгцээ ба шаардлага:
1990 оноос өмнө барилга байгууламжийн хяналтын хэмжилтийг тогтмол хийж судалгаа шинжилгээ хийгдэж байв. Тухайн цаг үед хийгдэж байсан хэв гажилт тодорхойлж судалгаа шинжилгээ хийж байсан ажлууд орхигдсон. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн ам ихээр төвлөрч хотын төвд барилга барих газар хүрэлцээгүй болсон асуудал хурцаар тавигдаж байна. Энэ нь бага талбайд олон давхар барилга барьж асуудлыг шийдвэрлэх хялбар замыг сонгож байгаа хэдий ч эрсдэл ихтэй. Барилга, байгууламжийн ашиглалтын үеийн хяналт орхигдсоноор хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна.Олон давхар барилгын онцлог нь бага талбайд ихээхэн масс /жин/ төвлөрөх явдал бөгөөд үүнээс болж янз бүрийн деформацийн нөлөөлөлд илүү их өртөмтгий болдог байна. Геодезийн хэмжилтээр байнгын, зарим тохиолдолд тасралтгүй хяналт шалгалт хийх шаардлага гарч байна.Иймд Улаанбаатар хотод зайлшгүй хэв гажилтыг тодорхойлох шаардлагатай барилга байгууламжийн судалгааг гаргасан болно.
Хүснэгт 4. Улаанбаатар хотын хэмжээнд өндөр барилга, байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох төсвийн тооцоо
Үнэл-гээний дугаар |
Ажлын нэр төрөл |
Хэмжих нэгж |
Ажлын хэмжээ |
Жишиг үнэ |
Нэгж ажилд км |
Бүгд км |
Бүгд үнэ |
460 |
Хэмжилтийн цэг, тэмдэгт бэлтгэж суулгах: 3 м гүн хөрсний репер |
репер |
400 |
234098 |
5.5 |
2200 |
93,639,200 |
83 |
Полигоно-метрийн сэлгэцийн өнцөг ба зай хэмжих - IV анги |
цэг |
400 |
46363 |
14 |
5600 |
18,545,200 |
461 |
Хэмжилтийн цэг, тэмдэгт бэлтгэж ханын марк, репер |
марк |
1280 |
234098 |
5.5 |
7040 |
299,645,440 |
464 |
II ангийн нивелирдлэгийн хэмжилт |
цэг |
960 |
193051 |
2.5 |
2400 |
185,328,960 |
467 |
Барилга байгууламжийн хэв гажилт, суулт, хазайлт, гулсалтыг тодорхойлох геодезийн хэмжилт |
цэг |
1280 |
643567 |
2.5 |
3200 |
823,765,760 |
4.6 |
Тээврийн зардал |
км |
20440 |
582 |
|
|
11,896,080 |
|
Бүгд дүн |
|
|
|
|
|
1,432,820,640 |
4.7 |
Хяналт шалгалт |
% |
|
6 |
|
|
85,969,238 |
|
Бүгд дүн |
|
|
|
|
|
1,518,789,878 |
|
НӨАТ |
% |
|
10 |
|
|
151,878,988 |
|
НИЙТ ТӨСӨВ |
|
|
|
|
|
1,670,668,866 |
Танилцуулга /21 аймгийн өндөр байгууламж/
Геодезийн ажлын хамгийн нарийн бүтэц зохион байгуулалтыг усан цахилгаан станц, атомын цахилгаан станцын хурдасгуур, антенны байгууламжууд шаарддаг. Төсөл бичихдээ эдгээр байгууламжуудад хийгдэх хэмжилтийн ажлыг сайтар товлож хэрэгжүүлнэ.
Инженерийн барилга байгууламжинд үүсэх хэв гажилтын гол шалтгаанууд нь барилгын суурийн ул хөрсний зарим давхаргын хүч, хөрсний усны түвшин, хөрсний физик механик шинж г.м геологи, ус зүйн геологи, ус цаг агаарын нөхцлүүд байна. Зарим тохиолдолд эдгээр нөхцлүүдийг хайгуул судалгааны материалд тулгуурлан тогтоохоос гадна хөрсний дулааны горимын шинж байдал, ус цаг агаарын өөрчлөлтийн шууд ажиглалтыг зэрэгцүүлэн хийнэ.
Барилга байгууламжийн суурийн хэв гажилтыг тодорхойлох ажил тусгайлан боловсруулсан программын шаардлагыг хангасан мониторингийн дагуу хийгдсэн байна.
Уг дүрмийн 5.1.3. Өндөр барилга, байгууламжинд: цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараалжингүй барилга, 17 давхар (51 метр)-аас дээш барилга, дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агууржуулалтын яндан, ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр барилгад тооцно гэж заасныг үндэслэн судалгааг бүрдүүлсэн.
21 аймгийн 330 сум, 45 суурингийн хэмжээнд байгаа өндөр барилга, байгууламжуудын судалгааг авах хүсэлтийг 2019 оны 01 дүгээр 29-ний өдрийн 1/172 дугаар бүхий албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. 21 аймгийн ГХБХБГ-ын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран III улиралд багтаан судалгааг бүрдүүллээ. Судалгаанд 21 аймгийн төв, 330 сум, 45 суурин хамрагдсан.
Үүнээс: Баян-Өлгий аймагт 1, Говь-Алтай аймагт 3, Говьсүмбэр 1, Дархан-Уул аймагт 4, Дорноговь аймагт 8, Дорнод аймагт 5, Дундговь аймагт 3, Орхон аймагт 3, Өмнөговь аймагт 25, Сэлэнгэ аймагт 2, Төв аймагт 4, Хэнтий аймагт 1 өндөр барилга байгууламжууд бүртгэгдсэн байна.
Нийт: 516 ширхэг өндөр барилга байгууламж
Тэдгээрийг зориулалт, өндрөөр нь ангилсан байдлаар үзүүлбэл: Тэдгээрийг зориулалт, давхраар нь ангилсан байдлаар хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 5. Өндөр барилга, байгууламжийн зориулалт
№ |
Ангилал |
Тоо хэмжээ |
Зориулалт |
Тайлбар |
1 |
Цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараалжингүй барилга |
- |
||
2 |
17 давхар түүнээс дээш (+51 метр) барилга |
3 |
Үйлдвэрлэлийн барилга Үйлчилгээтэй орон сууц |
Дорноговь-2 /96-111 метр/, Хэнтий -1 /51 метр/ |
3 |
Дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агааржуулалтын яндан /уурын зуухны яндан/ |
5 |
Дархан-Уул-2, Орхон-2, Сэлэнгэ-1 /60-120 метр/ |
|
4 |
Ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр далан |
- |
||
5 |
Гүний уурхайн амсар дээрх өргүүрийн болон ус шахуургын цамхаг |
- |
||
6 |
радио телевиз, дахин дамжуулах станцын антены тулгуур /цамхаг/ |
21 |
Холбоо харилцаа, радио телевиз, үүрэн холбооны цамхагууд |
Баян-Өлгий-1, Говь-Алтай-3, Говьсүмбэр-1, Дархан-Уул-2, Дорноговь-3, Дорнод-6, Дундговь-3, Орхон-1, Сэлэнгэ-1 /60-365 метр/ |
7 |
завсрын тулгуургүй 200 метр буюу түүнээс урт алгасалтай цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуурууд |
379 |
Эрчим хүч дамжуулах, аянга зайлуулах гэх мэт |
Дорнод-2, Төв-377 /51-120 метр/ |
8 |
үр тарианы агуулах (элеватор), |
8 |
Үр тариа хадгалах |
Төв-8 /54 метр/ |
9 |
100 метрээс өндөр эсвэл битүү буюу хагас битүү дээвэртэй спортын цэнгэлдэх, цогцолбор (дугуйн уралдааны заал, хөл бөмбөгийн талбай, хоккей, уран гулгалтын, сагсан бөмбөг, усан бассейн танхим) |
- |
||
10 |
Салхин сэнс |
99 |
Эрчим хүч үйлдвэрлэх |
Төв-31, Дорноговь-43, Өмнөговь-25 /92-120 метр/ |
11 |
Нарны зай хураагуур |
1 |
Эрчим хүч үйлдвэрлэх |
Дорноговь-1 /110 метр/ |
Цаашид тавигдах шаардлага:
- Ашиглалтын үеийн суулт хазайлт, шилжилт, хэв гажилтыг тодорхойлоход шаардлагатай харьцуулалтын геодезийн байнгын цэг тэмдэгт, ханын марк суурилуулах ажлыг норматив баримт бичигт тусгуулах;
- Өндөр барилгын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шаардлагатай геодезийн байнгын цэг тэмдэгт, ханын марк суурилуулах ажлыг “Өндөр барилгын төлөвлөлт 31-17-10” БНбД 1 бүлэг болгон оруулахаар БХБЯ, БХТ-тэй хамтран ажиллаж байна.
- Өндөр барилга байгууламжийн суулт, хазайлт, шилжилт, хэв гажилтыг ашиглалтын явцад хийж хэвшүүлэх;
Хүснэгт 6. 21 аймгийн өндөр байгууламж
Д/д | Аймгийн нэр | Сум, суурин | ХАЯГ | ӨНДӨР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ: | Материал | Өндөр /м/ | Ашиглалтанд орсон огноо | Ашиглалттай эсэх | B | L | ||||||||||
цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараал-жингүй барилга | 17 давхар (51 метр)-ээс дээш өндөртэй барилга | Дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агааржуу-лалтын яндан | Ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр далан | гүний уурхайн амсар дээрх өргүүрийн болон ус шахуургын цамхаг | радио телевиз, дахин дамжуулах станцын антенны тулгуур | завсрын тулгуургүй 200 метр буюу түүнээс урт алгасалтай цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуурууд | үр тарианы агуулах (элеватор) | 100 метрээс өндөр эсвэл битүү буюу хагас битүү дээвэртэй спортын цэнгэлдэх, цогцолбор (дугуйн уралдааны заал, хөл бөмбөгийн талбай, хоккей, уран гулгалтын сагсан бөмбөг, усан бассейн танхим) | Салхин сэнс | Нарны зай хураагуур | ||||||||||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
1 | АРХАНГАЙ | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | ||||||||
2 | БАЯН-ӨЛГИЙ | Өлгий сум | 13-р баг | 1 | Угсармал төмөр | 365 | 1969 | тийм | N 48°24'56.07'' | E90°17'30.53'' | ||||||||||
3 | БАЯНХОНГОР | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | ||||||||
4 | БУЛГАН | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | ||||||||
5 | ГОВЬ-АЛТАЙ | Есөнбулаг сум | 1 | төмөр | 260 | 1978 он | тийм | 288525.7966 | 5139280.006 | |||||||||||
1 | төмөр | 60 | 1978 он | тийм | 288892.3969 | 5139040.973 | ||||||||||||||
1 | төмөр | 60 | 2003 он | тийм | 288553.5012 | 5133417.674 | ||||||||||||||
6 | ГОВЬСҮМБЭР | Сүмбэр сум | 2-р баг | 1 | төмөр | 96 | 1989 | тийм | ||||||||||||
7 | ДАРХАН-УУЛ | Дархан сум | 15-р баг 10-р хэсгийн арын толгой дээр | 1 | төмөр | 68 | 1987 | тийм | 49 29 34.895 | 105 59 33.358 | ||||||||||
1-р баг. Үр тарианы агуулах дээр 3 м пол | 1 | төмөр | 90 | 2006.05.06 | тийм | 49 29 34.479 | 105 55 28.754 | |||||||||||||
13-р баг Өмнөд үйлдвэрийн районд ДДЦС-ын хашаанд | 1 | төмөр бетон бүрэн цутгамал | 120 | 1985 | тийм /шинэ яндан №2/ | 49 26 10.830 | 105 57 26.893 | |||||||||||||
13-р баг Өмнөд үйлдвэрийн районд ДДЦС-ын хашаанд | 1 | төмөр бетон бүрэн цутгамал | 80 | 1965 | шинэ /хуучин яндан/ | 49 26 11.237 | 105 57 29.555 | |||||||||||||
8 | ДОРНОГОВЬ | Айраг сум | 4-р баг /409-р дамжуулах станц/ | 1 | Төмөр | 97 | 1988 | Тийм | 45 48 46.69 | 109 18 7.02 | ||||||||||
2-р баг /410-р дамжуулах станц/ | 1 | Төмөр | 87 | 1989 | Тийм | 45 24 51.75 | 109 41 42.27 | |||||||||||||
Сайншанд | 3-р баг Сайншанд салхин парк | 25 | 1 | Металл Хөнгөн цагаан, шилэн хөвөн хуванцар | 110 | 2018.09.21 | Тийм | 44°54'36.79"N | 110°12'35.58"E | |||||||||||
Өргөн сум | 4-р баг | 1 | ган хийц | 96 | 2015 | тийм | 44 43 44.41 | 110 47 52.34 | ||||||||||||
1-р баг | 18 | ган хийц | 92 | 2019 | тийм | 44 54 53.23 | 110 14 25.08 | |||||||||||||
4-р баг | ган хийц | 60 | 2019 | тийм | 44 43 26.79 | 110 46 21.01 | ||||||||||||||
Даланжаргалан сум | Олон-Овоо баг | 1 | Төмөр, Карказ | 111 | 2017оны 6 сард | тийм | 45°56'13.12"N | 108°57'15.75"E | ||||||||||||
Замын-Үүд сум | 1 -р баг | 1 | Төмөр | 90 | 2004 | тийм | 43°41'48.89"N | 111°55'58.55"E | ||||||||||||
9 | ДОРНОД | Булган | 3-р баг Зүүн цемент гүүрний зүүн талд | 1 | төмөр | 271 | 1985 | тийм | 114°26'7.36" | 48° 0'20.99" | ||||||||||
3-р баг Зүүн цемент гүүрний зүүн талд | 4 | төмөр | 108 | 1985 | тийм | 114°26'14.81" | 48° 0'1.97" | |||||||||||||
Хэрлэн сум | 1-р баг Чойбалсан 7 гудамж 713 тоот | 1 | Төмөр бетон | 120 | 1967-1970 | тийм | 114°33'16.47" | 48° 4'46.98" | ||||||||||||
3-р баг Хэрлэн 2 гудамж 227 тоот | 1 | төмөр | 67 | 1985 | тийм | 114°29'31.52" | 48° 3'27.51" | |||||||||||||
Чулуунхороот сум | 1-р баг Улз 1 гудамж 106 тоот | 1 | 92 | 1985 | тийм | 115°41'43.25" | 49°52'21.29" | |||||||||||||
10 | ДУНГОВЬ | Говь-Угтаал сум | Сумын төв | 1 | Төмөр | 91.7 | 1990 | тийм | 46°4.43.60"N | 107°28'16.86"E | ||||||||||
Цагаандэлгэр сум | Сумын төв | 1 | Төмөр | 73.7 | 1990 | тийм | 46°24.17.31"N | 107°38'42.16"E | ||||||||||||
Сайнцагаан сум | Сумын төв | 1 | төмөр | 64.7 | 1990 | тийм | 45°48'12.66"N | 106°13'25.61"E | ||||||||||||
11 | ЗАВХАН | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | ||||||||
12 | ОРХОН | Баян-Өндөр сум | Баян-Өндөр уулын орой дээр | 1 | Металл | 65 | 1979 | тийм | ||||||||||||
Баян-Өндөр сум | Баянцагаан баг | 1 | Төмөр бетон | 120 | 1987 | тийм | ||||||||||||||
Баян-Өндөр сум | Баянцагаан баг | 1 | Төмөр бетон | 100 | 1976 | тийм | ||||||||||||||
13 | ӨВӨРХАНГАЙ | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | тийм | |||||||
14 | ӨМНӨГОВЬ | Цогтцэций | Сийрст баг | 25 | Цутгамал төмөр бетонон суурь, металл шон /багана/, сэнс | 110 | 2017 | тийм | ||||||||||||
15 | СҮХБААТАР | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | тийм | |||||||
16 | СЭЛЭНГЭ | Сүхбаатар | 4-р баг 2-р хэсэг | 1 | Бетон | 60 | 1989 | тийм | 50°13'52.51"N | 106°13'18.09"E | ||||||||||
1 | Төмөр | 86 | тийм | 50°10'50.83"N | 106°12'10.05"E | |||||||||||||||
17 | ТӨВ | Алтанбулаг | 202 | Төмөр | 51 | 2018 | тийм | |||||||||||||
Баян-Өнжүүл сум | 175 | Төмөр | 51 | 2018 | Ажиллаж байгаа | |||||||||||||||
Сэргэлэн сум | Салхит уул | 31 | Төмөр | 120 | 2013 он 6 сар | тийм | 47 34 37.53 | 107 11 23.03 | ||||||||||||
Угтаалцайдам сум | Сумын төв | 8 | Төмөр бетон хийц | 54 | 2013.9 сар | тийм | 48 15 09.04 | 105 23 58.87 | ||||||||||||
18 | УВС | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | ||||||||
19 | ХОВД | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | ||||||||
20 | ХӨВСГӨЛ | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | байхгүй | тийм | |||||||
21 | ХЭНТИЙ | Хэрлэн | Хэрлэн сум, 4-р баг | 1 | төмөр бетон карказ | 51 | 2016 | тийм | 47 19 40.6 | 110 39 59.16 | ||||||||||
3 | 5 | 21 | 379 | 8 | 99 | 1 |