EN

2016 оны үр дүнгийн үйл ажиллагааны тайлан

 Нэг. Нийт арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн нийт арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Нийт арга хэмжээний биелэлтэд 0-30 оноо)

1

2

3

"Нэг. Монгол улсын нутаг дэвсгэрийн геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.1.1. Геодезийн цэг, тэмдэгт байгуулах, солбицолжуулах, каталоги гаргах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 3

Чанар: Олон улсын стандартад нийцсэн, ажлын даалгавар, норм, дүрмийн шаардлага хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Улсын геодезийн тулгуур сүлжээний эхлэл цэг байгуулах техникийн төслийн дагуу эхлэл цэг байгуулан, хэмжилт, боловсруулалт хийж баталгаажуулсан байна.

-   Монгол улсын Геодезийн тулгуур сүлжээний эхлэл цэг байгуулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр Геосет ХХК-ийг шалгаруулан энэ оны 5 дугаар сарын 06-нд гэрээ байгуулж, уг ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд Эхлэл цэгийн төвийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд суулгахаас гадна нийтдээ 600 км урттай 4 шугамын хайгуул судалгаа хийж, шинээр 120 репер, хадны маркийг газарт суулгасан болно. Нэгдсэн тайланг шалгаж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдээллийн төвд хүлээн авсан бөгөөд эхлэл цэг байгуулахтай холбоотой 2016 оны гэрээт ажил бүрэн дууссан.

-   Улаанбаатар хотын байрлалын болон өндрийн тулгуур сүлжээг шинэчлэх, шинэ эринд тэгшитгэн бодож, солбицлын нэгдсэн тогтолцоонд оруулах, цэгийн каталоги гаргах, солбицлыг баталгаажуулж, цэг, тэмдэгтийн мэдээллийн санд оруулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчээр “Гео-СурвейХХК-ийг шалгаруулан энэ оны 6 дугаар сард гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд 138 полигонометрийн цэг, Өндрийн II ангийн сүлжээний 82 цэг, Өндрийн III ангийн 202 цэг, нийтдээ 422 цэгт хээрийн хайгуул судалгаа хийж, 88 цэг шинээр суулгаж, полигонометрийн хэмжилт, GNSS-ийн статик хэмжилт, Нивелирийн II, III ангийн нарийвчлалаар геометрийн нивелирдлэгийн хэмжилт, гравиметрийн тодорхойлолт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.  2016 оны 12-р сарын 01-ны өдөр эцсийн шатны тайланг ирүүлсэн бөгөөд тус тайланг шалгаж, дүгнэлт гарган 2016 оны 12-р сарын 02-ний өдөр мэдээллийн төвд хүлээн авлаа. Гэрээт ажил бүрэн дууссан боловч шинэчилсэн сүлжээний өгөгдлийг хоёрдугаар гарын тэгшитгэн бодолтыг хийх явцад дахин хэмжилт хийх шаардлага гарсан тул цаашид хийх ажлууд болон захиалагчийн техникийн хяналт хийх явцад хийгдэх магадлалтай ажлуудыг үндсэн гэрээний үнийн дүнд багтаан, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний дотор гүйцэтгэхээр нэмэлт гэрээ хийгээд байна.  

-   Эм Эйч И ХХК, Голден Контор ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу баригдаж буй барилгын талбайд зураглалын болон полигонометрийн цэг суулгах тухай хүсэлтийн дагуу зөвшөөрөл өгч, тэдгээрийг зохих шаардлагын дагуу суулгасан эсэхийг шалган хүлээн авч, тайланг Мэдээллийн төвд хүлээн авсан болно.

30

1.1.5. Байгууллага, иргэдээс ирүүлсэн Геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: 4

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн Геодези, зураг зүйн ажлын тайланг хүлээн авч, ажлын даалгаврын дагуу хийсэн эсэхийг шалган дүгнэлт гаргаж Мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгсөн байна.

БХБЯ-тай хийсэн гэрээний дагуу АНУ-ын ОЗТА-ны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй "Өндөр нарийвчлалын вектор мэдээ боловсруулах" зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнг Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтэнтэй хамтран хяналт шалгалтыг хийж, дүгнэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/570 тоотоор БХБЯ-нд хүргүүлэв. Мөн дараах газруудаас ирсэн Геодези, зураг зүйн ажлын тайланг хүлээн авч, ажлын даалгаврын дагуу хийсэн эсэхийг шалган дүгнэлт гаргаж Мэдээллийн төвд актаар хүлээн авлаа. Үүнд:

-     “Бэйс Пойнт ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулсан зураглалын сүлжээний цэгийн тэгшитгэн бодолт,

-    Дорноговь аймгийн нутагт “Дон Шин газрын тос” (Монгол) ХХК-ын хайгуулын талбайд байнгын цэг тэмдэгт суулгах ажлын тайлан,

-    Эм Эйч Эм Констракшн” ХХК-ий Багануур дүүрэгт байгуулсан GPS-ийн дэд сүлжээний цэгүүдийн хэмжилт боловсруулалтын ажлын тайлан,

-    "Нью Урбанизм" ХХК-ийн захиалгаар "М-Эйч-И" ХХК-ийн гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваанд Иргэдэд өмчлүүлэх 21-р байршлын төлөвлөлтөд зориулж 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил, тайлан,

-    Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захиалгаар “Эм Эс Пи Эм” ХХК-ийн гүйцэтгэсэн Баянзүрх дүүргийн 20, 23-р хороо Улиастайн ам орчмын 1:1000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил,

-    Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх 68 байршлын 57 байршилд хийсэн 1:1000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураг,

-    “Аглаг уул” ХХК-ийн Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захиалгаар хийсэн Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборын усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажил гүйцэтгэх 31 га талбайд 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажлыг шалгаж холбогдох засварыг хийлгэж,

-    “Природа” ХХК –ийн гүйцэтгэсэн Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах эвдрэлд орсон талбайнуудыг нөхөн сэргээх ажлын хүрээнд хийсэн 51 га газрын 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил,

-    “Эм Си Айр Ар Эн” ХХК-ийн гүйцэтгэсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нисэх онгоцны тайлбайн хатуу хучилттай хөөрч, буух зурвасын 181,2 га газрын 1:1000-ны байр зүйн зураглалын ажил зэрэг геодези, зураг зүйн ажил болно.

30

1.1.6. Бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн зураг, газар зүйн нэрийн чиглэлээр стандарт, дүрэм, нэр томъёоны тайлбар толь боловсруулах, баталгаажуулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 6

Чанар: Олон улсын стандартын шаардлага, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Геодези, зураг зүйн норматив баримт бичгийн тогтолцоог сайжруулна.

-    Том, дунд масштабтай байр зүйн тоон зургийн таних тэмдгийн стандартыг 25 ангилалаар загвар сан, таних тэмдэг, хүснэгтэн мэдээлэл, домэйн утгуудын хамт үүсгэн салбарын мэргэжлийн зөвлөлийн хурлаар болон газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн  Геодези, фотограмметр, зураг зүйн Холбоо, ШУТИС, МУИС, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Байгаль орчин Ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамнаас санал авч Стандарт хэмжил зүйн газрын Техникийн хороонд хүргүүлсэн. Газрын салбарын стандартчиллын техникийн хорооны /ТХ 36/ 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдэн Стандартчиллын үндэсний зөвлөлийн 12 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөгөөнд нь тусгагдсан болно.

-    “Хиймэл дагуулын түүхий зураг боловсруулах” гарын авлага боловсруулсан бөгөөд түүхий зураг боловсруулах програм хангамж ашиглах заавар нэмж оруулах шаардлага гарсан тул дахин боловсруулж байна.

-    Хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах газрын станц байгуулах судалгаа хийх, төслийн санал боловсруулах хүрээнд хоёр аж ахуйн нэгжээс санал ирсэн бөгөөд технологи өөрчлөгдсөнтэй холбоотой дахин санал авах болсон.

-    “Метроны геодезийн ажил” БД-ийн төсөлд хянан тохиолдуулгыг Монгол улсын зөвлөх инженер Л.Баасанжав, шүүмжийг Монгол улсын зөвлөх инженер Ч.Цэрэнбат нараар тус тус хийлгэсэн. Хянан тохиолдуулга болон шүүмжийн саналыг тусгасан хувилбарт санал авахаар Зам тээвэр, хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн НӨҮГ, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн тээврийн газар, Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Монгол улсын зөвлөх инженер М.Саандарь нарт “Метроны геодезийн ажил” БД-ийн төслийг хүргүүлсэн. Саналыг нэгтгэн ГЗБГЗЗГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2016.12.09-нд хэлэлцүүлэн дахин санал авахаар боллоо.

-    “Барилгын геодезийн ажил” БНбД 14-08-06–ийн шинэчлэн, боловсруулсан төсөлд  хянан тохиолдуулгыг Монгол улсын зөвлөх инженер Г.Нарантуяа, шүүмжийг Монгол улсын зөвлөх инженер Б.Болормаагаар тус тус хийлгэн зохиогчруу хүргүүлж эцсийн байдлаар бэлэн болсон төсөлд санал авахаар Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын хөгжлийн төв, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо зэрэг газруудад “Барилгын геодезийн ажил” БНбД 14-08-06–ийн шинэчлэн, боловсруулсан төслийг хүргүүлсэн. Саналыг нэгтгэн ГЗБГЗЗГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2016.12.09-нд хэлэлцүүлсэн бөгөөд дахин санал авч засварлараар боллоо.

-    "Нисэх буудлын геодезийн ажил БД-11-119-16-ийн төслийг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эцсийн хувилбарыг Барилга, хот байгуулалтын Сайдын тушаалын төслийн хамт БХБЯ-нд тус газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/862 тоот албаи бичгээр хүргүүлсэн.

-    “Өндөр барилга байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох, үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах үеийн геодезийн хэмжилтийн ажил” БД-ийн төслийг ГЗБГЗЗГ-ын орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус хэлэлцүүлэгдэн дэмжигдсэн. Сайдаар батлуулах шатанд явж байна.

-    "Геодези, зураг зүйн Англи-Орос-Монгол толь", "Геодези, зураг зүйн тайлбар толь-лавлах", "Геодезийн нэр томъёоны тайлбар толь" зэрэг бүтээлүүдийг судлан Нэр томъёоны тольд орох материалын судалгаа хийж байна.

21

“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.2.1. Том масштабын /1:1000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, 244 сумын төвийн байр зүйн тоон зураг

Чанар: Ажлын даалгаварын шаардлага хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Байрлалын хувьд 10 см, өндрийн хувьд 20 см-ийн нарийвчлал, тоон зургийн стандартын шаардлага хангасан байр зүйн зураг хүлээн авч, мэдээллийн сан үүсгэхэд бэлэн болгосон байна.

"Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх" ажлын хүрээнд улсын хэмжээнд нийтдээ 330 сумын төв, 45 суурингийн тодруулалт, шинэчлэл хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зураг хүлээж авахаас 2016 оны 12 сарын 06-ны байдлаар 261 сум, 31 суурингийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг хүлээн авч, 68 сум, 2 суурингийн мэдээллийн санг үүсгээд байна. Энэхүү гэрээт ажлын хугацаа энэ оны 7 сарын 09-нд дуусахаар байсан бөгөөд 2015, 2016 онуудад төлөвлөгөөт санхүүжилт хийгдээгүй байдлаас шалтгаалан ажил удааширч үлдсэн 107 сум, суурингийн  тодруулалт, шинэчлэл хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийг гэрээний хугацаанд хүлээлгэж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар гэрээт ажлын хугацааг энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаад байна. 2016 оны 12-р сарын 06-ны байдлаар 27 сум, 5 суурингийн гүйцэтгэлийг ирүүлээгүй, 43 сум, 6 суурингийн гүйцэтгэл засвартай байна. Дутуу болон засвартай байгаа сумдын гүйцэтгэлийг ондоо багтаан хүлээж авахаар ажиллаж байна.  Гүйцэтгэгч нь энэхүү гэрээт ажлын нийт санхүүжилтийн 10,8%-ийг 2014 онд, 9,2%-ийг 2015 онд тус тус авсан ба энэ нь нийт санхүүжилтийн 20,2% нь болж байгаа юм. Энэхүү ажлын гүйцэтгэл өссөн дүнгээр 81%-тай байна.

24

“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.3.1. Сэдэвчилсэн газрын зураг, атлас зохиох, хэвлүүлэх ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хэрэглэгчдийг нэг маягийн сууриар хангах

Тоо хэмжээ: 4 суурь зураг

Чанар: Зураг зүйн ажлын норм, дүрмийн шаардлагад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: 4 төрлийн масштаб /1:1000000, 1:6000000, 1:9000000, 1:12000000/-аар нэг маягийн сууриудыг баталгаажуулж, хэрэглээнд гаргах ажлыг зохион байгуулна.

4 төрлийн масштаб /1:1 500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000/-аар сууриудыг бэлтгэнэ.

4 төрлийн масштаб /1:1 000 000, 1:6 000 000, 1:9 000 000, 1:12 000 000/-аар тоон байдлаар зохиосон нэг маягийн суурийг салбарын доктор, профессор Д.Оюунцэцэгээр хянуулан дүгнэлт гаргуулж, холбогдох засваруудыг хийлгэн хэрэглээнд гаргахад бэлэн болгов.

4 төрлийн масштаб /1:1 500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000/-аар сууриудыг бэлтгэх ажил санхүүжилт байхгүй үндэслэлээр хийгдээгүй болно.

27

1.3.2. 2013/49 дугаарын гэрээгээр гүйцэтгэж байгаа Хаягийн мэдээллийн систем байгуулах ажилд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгч болон орон нутгийн мэргэжилтнүүд, орон нутгийн хаягжуулалтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: 13 аймаг, сумдын төв

Чанар: Хот суурин газарт 1:1000, хот сууринаас бусад газарт 1:100000-ны масштабтай байр зүйн зургийн нарийвчлалын шаардлага  хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Дорнод аймгийн төв болон сумдын хаягийн зургийг хийхэд дадлага сургалтыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн ажиллана.

"Хаягийн мэдээллийн систем байгуулах" сургалтын хөтөлбөрийг боловсруулан Газрын даргаар батлуулж орон нутгийн ажлын хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 4 дүгээр сарын 09-нд, нийслэлийн төвийн дүүргүүдэд 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 5 дугаар сарын 03-нд, алслагдсан дүүргүүдэд 2016 оны 5 дугаар сарын 06-наас 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд уг ажлын гүйцэтгэгч “Геокад” ХХК-тай хамтран зохион байгуулав.

Соёлын өвийн төвөөс ирүүлсэн улс, аймаг, нийслэлийн хамгаалалтанд байх 450 дурсгалт газрын талаарх мэдээллийг 1:100000-ны масштабтай хаягийн зурагт оруулуулахаар гүйцэтгэгчид хүлээлгэн өгөв. Энэхүү гэрээт ажлын хугацаа энэ оны 12-р сарын 01-нд дуусахаар байгаа бөгөөд 2015, 2016 онуудад төлөвлөгөөт санхүүжилт хийгдээгүй байдлаас шалтгаалан ажлын явц удааширсан. Нөгөө талаас гудамж, зам, талбайд нэр өгсөн, Газар зүйн нэрийн тольд тусгагдаагүй газар нутгийн нэрийг баталгаажуулсан сумын ИТХТ-ийн тогтоол шийдвэр нь ирэхгүй удааширсан нь гэрээт ажлын явцыг хойшлуулах шалтгаан болсон болно. 2016 оны 12-р сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт 258 сумаас тогтоол шийдвэрээ ирүүлсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Баянхонгор аймгийн Баянхонгор, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Говьсүмбэр аймгийн Чойр, Шивээговь, Дундговь аймгийн Гурвансайхан, Луус, Хулд, Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд, Эрдэнэ, Дорнод аймгийн Хэрлэн, Сүмбэр, Завхан аймгийн Улиастай, Асгат, Алдархаан, Дөрвөлжин, Идэр, Нөмрөг, Сантмаргац, Сонгино, Түдэвтэй, Тэс, Ургамал, Цагаанхайрхан, Яруу, Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Түнхэл, Ерөө, Сант, Увс аймгийн Сагил, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Наранбулаг, Өлгий, Бөхмөрөн, Зүүнхангай, Ховд аймгийн Алтай, Үенч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Жаргалант, Рашаант, Хатгал, Цагааннуур, Чандмань-Өндөр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дархан, Хэрлэнбаян-Улаан, Баянхутаг, Өвөрхангай аймгийн бүх сум болох нийт 19 сумд зэрэг нийтдээ 70 сумын тогтоол шийдвэр нь ирээгүй, Дархан-Уул аймгийн Орхон, Дорноговь аймгийн Хөвсгөл, Хэнтий аймгийн Батширээт, Мөрөн зэрэг 4 сумын тогтоол шийдвэр нь дутуу ирүүлээд байна. Тогтоол шийдвэр нь ирүүлээгүй сумдын хаягийн зургийг хаягжуулалтын ажлын хэсгийн гишүүдийн хийсэн ажлын зургийг ашиглан хийсэн болно. 

Гүйцэтгэгч нь энэхүү гэрээт ажлын нийт санхүүжилтийн 28.3% болох 780 сая төгрөгийг 2014 онд авсан бөгөөд 2015 онд ямар чсанхүүжилт аваагүй байна. Энэхүү ажлын гүйцэтгэл нь 2016 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар 14 аймгийнх бүрэн дуусган, 6 аймгийн 1:1000-ны масштабтай хаягийн зургийг хүлээлгэж өгсөн бөгөөд Өвөрхангай аймгийн бүх сумдын ИТХТ-ийн тогтоол шийдвэр  ирүүлээгүйтэй холбоотой хүлээлгэж өгөөгүй байна. 7 аймгийн үлдсэн ажлыг энэ 12 сард багтаан бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч нь ажиллаж байна. Улаанбаатар хотын хувьд орон нутгийн сонгууль болсонтой холбоотой хариуцаж байсан мэргэжилтнүүд нь солигдсон тул хаягжуулалтын сургалтыг дахин зохион байгуулахаар болсон бөгөөд гэрээт ажлыг 2017 оны 7 сарын 01-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

30

“1.4. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.4.1. Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2

Чанар: Хууль журмын дагуу ажиллах

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулах, Газар зүйн нэрийн толийг шинэчлэх, шинэчилсэн газар зүйн нэрийн зураг зохиох, холбогдох яамдаас санал авах бэлтгэл ажлыг зохион байгуулсан байна.

2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан 21 аймгийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтаар газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд түүний ач холбогдол, хэрэглээний талаар тайлбарлах, сурталчлах, газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулах, газар зүйн нэрийн тольд тусгагдаагүй нэрийн талаарх судалгаа хийж мэдээлэл ирүүлэхийг зааварчиллаа.

Орон нутагт хаягийн мэдээллийн систем байгуулах ажлын хүрээнд Архангай, Булган, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгуудын аймаг, сумын төвийн 1:1000, төвөөс бусад хэсгийн 1:100000-ны масштабтай хаягийн зурагт оруулсан газар нутгийн нэрийг орон нутгийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулан ашиглаж байна. Орхон, Хөвсгөл, Увс, Архангай аймгаас ирсэн гудамж, зам, талбайд шинээр өгсөн 87 нэрийг нэгтгээд байна. Мөн тус газрын Мэдээллийн төвд байгаа хуучны газрын зургийн судалгааг хийж, архивчдад хуучин зургийг хэрхэн сэргээн засварлах технологийг Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүдээр заалгасан болно. Түүнчлэн 1927 онд Улаанбаатар хотын агаарын зураг авч байсан тухай мэдээллийг авахаар Архивын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

30

1.4.2. Газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Мэдээллийн сангийн шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Баян-Өлгий аймгийн 1 сумын газар нутгийн нэрийн зургийг тоон хэлбэрт оруулан мэдээллийн сан байгуулж орон нутгийн мэргэжилтэнтэй хамтран олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулна.

Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтран тус аймгийн Бугат сумын газар нутгийн нэрийн зургийн мэдээллийн сан үүсгэхээр загвар мэдээллийн санг явуулан хамтран ажиллаж байна. Мөн газар зүйн нэрийн өөрчлөлтийн судалгааг сумын Газрын даамалтай хамтран газар дээр нь хийхээр зааварчилгаа өгч ажиллахад Бугат сумын хувьд өөрчлөгдсөн нэр байхгүй байна. Мөн аймгуудын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулахад зориулан геопортал сайт дээр нэрийн мэдээллийн сан үүсгэхэд шаардлагатай нэрийн альбомын зураг, нэрийн тодруулалтын зургийг байршуулан нэгдсэн сан байгуулах, газар зүйн нэрийн тодруулалт хийсэн 1:100000-ны масштабтай 494 зургийн газар зүйн холболт хийж байгууллагын серверт байрлуулан ашиглахад бэлэн болгоод байна.

30

"Хоёр. Монгол улсын нутаг дэвсгэр дэх усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, бусад салбаруудтай хамтран мониторингийн сүлжээ байгуулж нэгдсэн инженерийн дүгнэлт гаргах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, нөхөн сэргээлт хийх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“2.1. Монгол улсын нутаг дэвсгэр дахь усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, сэдэвчилсэн зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.1.1. Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал,  онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-системийн давхарга байгуулах ажлыг мэргэжил арга зүйгээр хангах, гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийх, ажлын үр дүнг хүлээн авч хэрэглэгчид хүргүүлэх

Тоо хэмжээ: Монгол орны хэмжээнд, 249 төв суурин газар

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан 1:500 000 масштабтай инженер геологийн тойм зураг, суурин газруудын 1:100000-ын масштабтай мөнх цэвдэг ул хөрсний тархалт, байгалийн бичил мужлалын зургууд, сумдын төв, суурин газруудын инженер геологийн нөхцөл, мужлал, геологи, геоморфологийн зургуудын тоон мэдээллийн сан үүсгэх, аймаг, сумдын хэрэглэгчийг дадлагжуулан хэрэглээгээр шалгаж хүлээн авсан, цаашид тодотгол хийгддэг болсон байна.

Уг гэрээт ажлын 2015 оны үе шатны тайлан, зургуудыг тус газарт 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 208 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх хуваарийн дагуу ирүүлсний дагуу Захиалагчийн техникийн хяналтын дүгнэлт үйлдэж 2016 оны 5 дугаар сарын 10-ний өдөр Мэдээллийн төвд 2016/ГЗБ/12 актаар хүлээн авсан болно. Үүнд:

12 сумын төвийн цэвдэгийн зураг .shp файлын хамт,

Завхан, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад тодруулах хээрийн судалгаа гүйцэтгэсэн ажлын тайлан,

1:500000-ны масштабтай Инженер-геологийн тойм зургийн зураг зохиох арга зүй,

21 аймгийн төвийн баримт материал, геологи, геоморфологи, инженер геологийн нөхцөл, мужлал, гидрогеологийн нийт 90 зургийн тоон мэдээллийн сан,

313 сумын төв суурин газрын геологийн тоон мэдээллийн сан,

231 сумын төвийн инженер-геологийн нөхцлийн зургийн ул хөрсний давхаргын тоон мэдээллийн сан,

231 сумын төвийн инженер-геологийн мужлалын тоон мэдээллийн сан,

221 сумын төвийн баримт материал,

308 сумын төвийн геоморфологийн тоон мэдээллийн сан.

Гэрээт ажлын эцсийн үр дүн болох Монгол орны жижиг, дунд масштабын геосистемийн зураг (58 ш), 21 аймгийн төвийн инженер геологийн сэдэвчилсэн зураг (инженер геологийн нөхцөл, мужлал, геологи, геоморфологи, гидрогеологи, баримт материал), 312 сумын төв суурин газруудын инженер геологийн сэдэвчилсэн зураг (инженер геологийн нөхцөл, мужлал, геологи, геоморфологи, баримт материал), 24 суурин газрын мөнх цэвдгийн тархалт, 10 суурингийн газар хөдлөлийн бичил мужлалын зургийн тоон мэдээллийн сан, холбогдох тайлан, арга зүйг 2016 оны 6-р сарын 30-ны өдрийн №238 тоот бичгээр хүлээн авч, захиалагчийн техникийн хяналтыг хийж, эцсийн бүтээгдэхүүнийг хүлээн авахад бэлэн болоод байна.

27

2.1.3. Хөрсний мэдээллийн санг хээрийн судалгаа, дээжний мэдээллээр баяжуулах

Тоо хэмжээ: 3 аймгийн 3 сум (Сүхбаатар аймгийн Дарьганга, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ховд аймгийн Булган)

Чанар: Холбогдох журам заавар, стандарт, ҮОЗМС-ын стандарт, шаардлагад нийцсэн байх

Хугацаа: 5-12 сар

Хүрэх үр дүн: Хөрсний дээжний мэдээллийн сан үүссэн байна. Хөрсний суурь судалгааны мэдээллийг орон нутагт хүргүүлж хэрэглэгчдийг мэдээллээр хангасан байна.

"Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн судалгааг үндэслэн гүйцэтгэх, арга зүйн баримт бичиг боловсруулах" зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ховд аймгийн Булган сумын хөрсний хээрийн судалгааг хийлгүүлэхээр гэрээнд тусган ажиллаж байна. Одоогийн байдлаар эдгээр 3 багц ажлын бэлтгэл үе шатны 1-р багц 2016.05.16-ны №60, 2 ба 3-р багцын 2016.05.17-ны 16/25 тоот албан бичгүүдээр ирсэн тайланг хүлээн авч холбогдох хөрсний хээрийн судалгааны ажлын төлөвлөгөөнд хяналт хийн ажиллаж байна. Мөн 2016 оны эхний хагаст Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны хээрийн судалгааны үр дүнгээр 8 аймгийн 62 цэгийн хөрсний хими, физикийн шинж чанарын мэдээллүүдийг нэгтгэж мэдээллийн сан үүсгэн ажиллав.

27

2.1.4. Гадаргын усны мэдээллийн сан байгуулах, мэдээллээр баяжуулах, шинээр байгуулах хөв цөөрмийн судалгааг гаргах

Тоо хэмжээ: Хараа голын сав газар

Чанар: Гадаргын усны мэдээллийн сан нь WGS-84 солбицлын тогтолцоонд оруулсан байх

Хугацаа: Жилдээ

Хүрэх үр дүн: Шинээр байгуулах хөв цөөрмийн судалгааг гаргана. Хараа голын сав газарт гадаргын усны горим, нөөцийн мэдээллийг нэгтгэн мэдээллийн санд оруулж гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой газрын судалгааг гаргана.

Гадаргын усны мэдээллийн сан байгуулах, мэдээллээр баяжуулах, шинээр байгуулах хөв цөөрмийн судалгааг гаргах ажлын хүрээнд Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 2016/АД-04 баталгаажуулан Зөвлөхөөр сонгогдсон Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнтэй №2016/26 тоот гэрээг байгуулан ажиллаж байна. Бэлтгэл үе шатны тайланд холбогдох засвар, сайжруулалтыг хийлгүүлж, захиалагчийн хяналтын дүгнэлтийг үйлдэж 2016 оны 5-р сарын 30-ний өдөр мэдээллийн төвд 2016/ГЗБ/20 актаар хүлээн авлаа. Одоогийн байдлаар зөвлөх хээрийн судалгааны ажлыг хийж байгаа болно.

21

2.1.5. Монгол орны 1:100000-ны масштабтай ойн  ажлын үр дүнг орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулах, ойн төлөв байдлын өөрчлөлтөнд орсон газрын судалгааг гаргах, ойн нөхөрлөлүүдийн мэдээллийн нэмж тусгах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох журам заавар, стандарт, ҮОЗМС-ын стандарт, шаардлагад нийцсэн байх

Хугацаа: 1-2-р улиралд

Хүрэх үр дүн: Ойн суурь судалгааны мэдээллийг орон нутагт хүргүүлж хэрэглэгчдийг мэдээллээр хангасан байна.

Ойн мэргэжлийн байгууллагатай хамтран мэдээллийн санг ойн төлөв байдлын өөрчлөлтийн судалгаа, ойн дагалдах баялагийн мэдээллүүдээр баяжуулах цаашид хамтран ажиллах талаар 2016 оны 3 сарын 22-ны өдөр Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, БОАЖНХЯ-ны БОМТ-ийн мэргэжилтэнүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулсан. Ойн мэдээллийн сан үүсгэж байгаа ажил нь одоогоор хил зах нийлүүлэлт, тоон мэдээлэлд засвар хийгдэж байгаа бөгөөд гэрээт ажлын гүйцэтгэгчтэй 2016 оны 3 сарын 23-ны өдөр уулзалт хийсэн. Орон нутагт газар ашиглалтын олон зориулалтын эрхээр /зүй ёсны эрх/ нь баталгаажуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгах ажлын 18 аймгийн 18 сумын Ойн төрөл, хэсэг ялгарал, ойн өөрчлөлтийн мэдээлэл, нөхөрлөлүүдийн мэдээллүүдийг нэгтгэн орон нутагт хүргүүлэн хэрэглээнд гаргах нөхцлийг бүрдүүлсэн болно.

30

“2.2. Холбогдох салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж инженерийн нэгдсэн дүгнэлт гаргах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.2.1. Газрын мониторингийн үндэсний хөтөлбөр

Тоо: 1

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-2-р улиралд

Хүрэх үр дүн: Газрын мониторингийн үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан ЗГ-т хүргүүлнэ.

"Газрын мониторингийн үндэсний хөтөлбөр"-ийн төсөл, "Газрын мониторингийн улсын мэдээллийн нэгдсэн сан ажиллуулах, хөтлөх журам"-ын төслийг 2016.03.15-ны 1/417 тоот албан бичгээр төрийн болон төрийн бус байгууллага, холбоо, мэргэжлийн байгууллага зэрэг 17 байгууллагад санал авахаар хүргүүлсэн бөгөөд үүнээс 11 байгууллага саналаа ирүүлснийг тусган, сайжруулан нэгтгэж, уг төслүүдийг 2016.05.16-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.

Хурлаас гарсан шийдвэрийн дагуу эдгээр төслүүдийг засварлан БХБЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байна.

21

2.2.2. Газрын төлөв байдал, чанарын бүсүүдийг тогтоох арга зүйг боловсруулах

Тоо хэмжээ: 1 арга зүй

Чанар: Газрын төлөв байдал чанарын бүс тогтоох шалгуур үзүүлэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх

Хугацаа: 1-3-р улиралд

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал, чанарын бүсүүдийг тогтоох шалгуур үзүүлэлт, арга зүйн зааврыг боловсруулсан байна.

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг геологи хүрээлэн буй орчны иж бүрэн судалгааг үндэслэн гүйцэтгэх, арга зүйн бичиг баримт боловсруулах ажлын даалгаврын 6-р хэсэгт газрын төлөв байдал, чанарын бүс тогтоох геологи орчны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох  ажлыг тусгаж 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр №2016/АД-03 тоотоор баталсан. Уг ажлын хүрээнд гүйцэтгэгчтэй хамтран шалгуур үзүүлэлтийг тодорхойлох ажил хийгдэж байна.

15

2.2.3. Бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн судалгааны үр дүнд бий болсон хяналт ажиглалтын тайланг авч, мэдээллийн сан үүсгэх

Тоо хэмжээ: 23 сум

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 3-4 улирал

Хүрэх үр дүн: Архангай аймгийн бүх сум, Увс аймгийн Өндөрхангай, Төв аймгийн Өндөрширээт, Завхан аймгийн Идэр, Ховд аймгийн Чандмань, Дорнод аймгийн Булган сумдын бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн аргаар тодорхойлж мэдээллийн сан үүсгэж, төлөв байдлыг харьцуулсан дүгнэлт гарсан байна.

Бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн судалгааны үр дүнд бий болсон хяналт ажиглалтын тайланг авч, мэдээллийн сан үүсгэсэн. Үүнд:

-       Архангай аймгийн бүх сум (122 цэг)

-       Увс аймгийн Өндөрхангай сум (25 цэг)

-       Хэнтий аймгийн Баян-Адрага сум (1 цэг)

-       Ховд аймгийн Чандмань сум (122 цэг)

-       Дорнод аймгийн Булган сум (24 цэг)

-       Дархан-Уул аймаг (10 цэг)

-       Говьсүмбэр аймаг (15 цэг)

-       Дорноговь аймаг (69 цэг)

-       Булган аймаг (24 цэг)

-       Говь-Алтай аймаг бүх сумд (330 цэг)

-       Баянхонгор аймаг (39 цэг)

2016 оны 4 дүгээр сард “Ногоон алт” төсөлтэй хамтран “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” сэдэвт сумдын газрын даамлууд, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнгүүдийг хамарсан сургалтыг бүсчлэн хийх хөтөлбөр боловсруулж, аймгуудад тус газрын  2016.03.21 1/451, 2016.03.21 1/452, тоот албан бичгээр тус тус хүргүүлж, сургалтуудыг хөтөлбөрийн дагуу бэлчээрийн хяналт үнэлгээ хийх, төлөв байдлыг тогтоох, ургамал таних, програм хангамж ашиглах, мэдээллийн сан үүсгэх, даац ачаалал тооцох арга, аргачлалыг эзэмшүүлсэн бөгөөд 15 аймгийн сумын Газрын даамал, мэргэжилтэнгүүд нийтдээ 250 хүн хамрагдсан. Сургалтанд хамрагдсан мэргэжилтэн, даамлуудад Фото мониторингийн судалгаа хийх багаж хэрэгсэл холбогдох гарын авлага, заавар, журам, хээрийн журналыг ГЗБГЗЗГ, “Ногоон Алт” төслөөс хангаж өгсөн.

30

2.2.4. Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 3 сум

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 5-12 сард

Хүрэх үр дүн: Сүхбаатар аймгийн Дарьганга , Өмнөговь аймгийн Гурвантэс, Ховд аймгийн Булган сумын газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил хийгдсэн байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ховд аймгийн Булган сумдын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн судалгааг үндэслэн гүйцэтгэх № 2016/АД-03 тоот ажлын даалгаврыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлуулсан. Газарзүйн байршлаар 3 багцад хуваан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж 2016 оны 4-р сарын 19-ны өдөр № 32, 33, 34 тоот гэрээг байгуулсан. Одоогийн байдлаар бэлтгэл үе шатны тайланг 2016.05.06-ны өдөр ирүүлсэн бөгөөд захиалагчийн хяналт хийж, холбогдох засварыг тус газрын 2016.05.11-ны 1/785 албан бичгээр хүргүүлсэн. Нэмэлт засвар, сайжруулалтыг хийж 3-р багц 2016.05.16-ны №60, 1 ба 2-р багцын 2016.05.17-ны 16/25 тоот албан бичгүүдээр ирүүлсэн тайланг хүлээн авч захиалагчийн хяналтын дүгнэлт гаргаж Мэдээллийн төвд 2016.05.27-ны өдөр актаар хүлээн аваад байна.

30

2.2.5. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд геологи болон хүрээлэн буй орчны шалгуур үзүүлэлтийг үндэслэн ерөнхий шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын үр дүнг хянаж, дүгнэлтийг баталгаажуулж гүйцэтгэгчид, хувийг орон нутаг болон хүргүүлж, тухайн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлт, газар ашиглалтын цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ боловсруулагдана. 

2016 оны хэмжээнд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны нийт 80 ажилд хяналт хийж, дүгнэлтийг улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулж хүргүүлэн 2400000 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

30

2.2.6. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийх заавар, журам батлуулах

Тоо хэмжээ: Заавар, журам

Чанар: Хууль тогтоомжид нийцүүлэн

Хугацаа: 1-3-р улирал

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал чанарын, улсын болон захиалгат хянан баталгааны ажлын заавар нь ажил гүйцэтгэгч мэргэжлийн байгууллага тухайн ажлыг нэгдсэн стандартын дагуу чанартай хийх нөхцлийг хангана. Мөн ГХГЗЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд батлагдсан зааврын дагуу хяналт тавих боломж бүрдэнэ.

Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны зааврыг боловсруулах ажлыг "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг геологи хүрээлэн буй орчны иж бүрэн судалгааг үндэслэн гүйцэтгэх, арга зүйн бичиг баримт боловсруулах" ажлын даалгаварт тусган, уг төслийн гүйцэтгэгчтэй хамтран боловсруулж дуусгасан. Энэ ондоо багтаан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байна.

15

“2.3. Газрын нөхөн сэргээлт хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.3.1. Газрын төлөв байдлын өөрчлөлтийн судалгааг гаргах, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 3-8 сард

Хүрэх үр дүн: Уул уурхайн зориулалтаар ашиглаж буй газруудад нөхөн сэргээлтэд хамрагдсан газрын судалгаа гаргасан байна.

2015 оны байдлаар улсын хэмжээнд нийт 10 аймгийн 301.08 га уул уурхайн зориулалтаар ашиглагдаж буй газруудад биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байна. Үүнд:

-    Төв аймаг 174.40 га

-    Улаанбаатар хот 58.50 га

-    Сэлэнгэ аймаг 28.50 га

-    Өвөрхангай аймаг 19.35 га

Мөн доройтсон газарт биологийн нөхөн сэргээлтээр тэжээлийн ногоон масс бүрдүүлэх, төлөв байдлын өөрчлөлтөнд орж доройтсон газрын судалгаа хийх гэрээг "Монголын царгас тариалагч, үйлдвэрлэгчдийн холбоо"-той байгуулан ажиллаж байна.

30

2.3.2. Газрын нэгдмэл сангийн 2015 оны газарт учруулсан хохирлын ГТ-6 тайлан, газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч улсын хэмжээнд нэгтгэн БХБЯ-нд хүрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1 дүгээр улирал

Хүрэх үр дүн: Газрын нэгдмэл сангийн 2015 оны  газарт учруулсан хохирлын ГТ-6 тайлан,  газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайланг хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэн БХБЯ-нд хүрүүлсэн байна.

Газрын нэгдмэл сангийн 2015 оны газарт учруулсан хохирлын ГТ-6 тайлан, газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч улсын хэмжээнд нэгтгэн БХБЯ-нд тус газрын 2016.03.16-ны 1/431 тоот албан бичгээр хүргүүлсэн.

30

2.3.3. Байгалийн үзэгдэл, техноген орчины өөрчлөлтийн төлөв байдлыг тодорхойлох

Тоо хэмжээ: 1

Чанар:  Геодезийн баталгаат суурин дээр оруулсан байх

Хугацаа: 3-4-р улиралд

Хүрэх үр дүн: Байгалийн болон техноген хүчин зүйлсийн үнэлгээ, гамшиг тохиолддог газрууд болон техноген орчны төлөв байдалын өөрчлөлтийн мэдээллийг нэгтгэж мэдээллийн сан үүсгэнэ. 

Байгалийн болон техноген орчны өөрчлөлт, хүчин зүйлсийн үнэлгээний зургууд болон гамшиг их тохиолддог газруудыг тодорхойлон газрын зурагт байрлалаар буулгах, мэдээллийн сан үүсгэх ажлыг сумдын Газрын даамлууд, Гамшиг судлалын хүрээлэн, Цаг уур, орчны мэдээлэл судалгааны хүрээлэнтэй холбогдон эхний ээлжинд 2016.05.10-ны өдрийн 1/770 тоот албан бичиг, 2016.04.13-ны а/599 тоот албан бичгийн дагуу мэдээлэл авч, газар зохион байгуулалтын загвар төлөвлөгөө хийгдэж буй 21 сумдын хэмжээнд мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна.

30

"Гурав. Шинжлэх ухаан технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулан экосистемийн хамгааллын чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий газар зохион байгуулалтыг салбаруудын онцлогтой нягт шүтэлцүүлэн уялдуулах, иргэдийн санал санаачлага, геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээлэлд суурилсан газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"3.1. Бүс нутгийн болон нутаг дэвсгэрийн хөгжлийн одоогийн байдал, ирээдүйн чиг хандлага, бүх шатны хөгжлийн төлөвлөгөөгөөр мэдээллийн сан байгуулан судалгаа хийж, газар ашиглалтын эрэлт хэрэгцээг тодорхойлох" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.1.2. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ:

-    Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө - 1

-    Бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө – Баруун бүс

-    Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө – 19 аймаг, нийслэл

Чанар: - “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачлал” 

-    “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”,

-     “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”.

-    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын “Загвар батлах тухай” 2013 оны А/93 тоот тушаал

-    Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн таних тэмдгийн стандарт 6316: 2012, 6317: 2012

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтэнд бодит үндэслэл бүхий хяналт тавих, дүгнэлт гаргах, цаашид сайжруулах арга хэмжээг төлөвлөх боломж бүхий нэгдсэн мэдээллийн сан үүссэн байна.

Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд:

-       Улс, баруун бүс, 18 аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг мэдээллийн сангийн загварын дагуу хөрвүүлээд байна.

-       Мэдээллийн сангийн өгөгдлийн загвар болон түүний агуулгыг боловсруулан Газрын даргын 2016 оны А/206 тушаалаар Улс, бүс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний зургийн тоон мэдээлэл боловсруулах заавар нэртэйгээр батлуулж уг зааврын дагуу тоон загварыг боловсруулсан.

-       Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний мэдээллийн сангийн өгөгдлийн загварыг боловсруулан орон нутагт хүргүүлж, холбогдох сургалтыг зохион байгуулсан.

-       18 аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 21 аймгийн сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тоон мэдээллийг бүрдүүлсэн болно.

30

3.1.3. Инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний 1:1000-ны масштабтай зураглалд үндэслэн шугам сүлжээний хамгаалалтын бүсийг шинэчлэн зураглаж мэдээллийн сан үүсгэх

Тоо хэмжээ: 21 аймгийн төв, нийслэл, 21 сум, нийслэлийн 9 дүүрэг

Чанар: Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм батлах тухай Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоол, Зам шугам сүлжээний хамгаалалтын бүсийг тогтоохтой холбогдон гарсан Нийслэл, орон нутгийн удирдлагуудын шийдвэр

Хугацаа: 1-2-р улирал

Хүрэх үр дүн: Газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад хязгаарлалтын бүсүүдийг тогтоох, мөн хамгаалалтын бүсэд өртөгдөж буй нэгж талбаруудыг тодорхойлон иргэд, аж ахуй нэгж болон инженерийн байгууламж, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс хамгаалах арга хэмжээг төлөвлөх боломж бүрдэнэ.

Инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний хамгаалалтын бүсийг тогтоох болон түүнтэй холбогдолтой журам, норм, дүрэм зэрэг холбоотой бичиг баримтыг цуглуулан, судалгаа хийж хамгаалалтын бүс, зурвас, улаан шугамын хэмжээ заагийг тодорхойлсон.

15

3.1.4. Газрын харилцааны талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан хууль тогтоомж, тогтоол, тушаал, дүрэм, журам, заавар, аргачлалаар гарын авлагын хэвлэлийн эх бэлтгэх

Тоо хэмжээ: Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн талаарх баримт бичгүүдийн нэгдсэн 1 гарын авлага

Чанар: Хууль, тогтоомж, тушаал, шийдвэрт нийцсэн байна.

Хугацаа: 4-р улирал

Хүрэх үр дүн: 21 аймгийн ГХБХБГ, НӨХГ, НЕТГ, сумдын газрын даамлууд, газар зохион байгуулалт эрхлэх эрх бүхий мэргэжлийн байгууллагууд болон бусад хэрэглэгчид “Газрын тухай” хууль болон газартай холбоотой бусад хууль, тогтоомжуудыг нэг дороос уншиж, танилцах, хэрэглээндээ ашиглах нөхцөл бүрдсэн байна.

Газар зохион байгуулалтын чиглэлээр мөрдөгдөж байгаа шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан хууль тогтоомж, тогтоол, тушаал, дүрэм, журам, заавар, аргачлалыг нэгтгэн гаргасан бөгөөд хэвлэлийн эхийг салбарын хэмжээнд бэлтгэн гаргахаар 2017 оны урсгал төсөвт суулгаж өгсөн.

30

3.1.5. Журам, заавар, аргачлал, стандарт боловсруулах

Тоо хэмжээ: 

-Нутаг дэвсгэрийг зүй ёсны эрхээр баталгаажуулах ажлын аргачлал

-Газар зохион байгуулалтын нэр томъёоны зурагтай тайлбар толь боловсруулах ажлын даалгавар

-Бэлчээр ашиглуулах гэрээний загвар

-Зориулалтын /зүй ёсны/ эрхийг баталгаажуулах гэрээний загвар

-Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар

Чанар: Газрын тухай хууль, бусад салбарын холбогдох хууль, заавар, журам, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Орон нутгийн байгалийн нөхцөл, нөөцийн талаарх судалгааны үр дүн, мэдээллүүдийг эрэмбэлэн тухайн нутагт аж ахуй эрхлэхэд тохиромжтой байдлын үнэлгээний мэдээллийг хэрэглээнд оруулах шаардлагыг хангасан 1 журам, 1 ажлын даалгавар, 2 арга зүй шинэчлэн боловсруулсан байна.

Журам, заавар, аргачлал, стандарт боловсруулах ажлын хүрээнд:

-    Улс, бүс, аймаг, нийслэл, сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний зургийн тоон мэдээлэл боловсруулах заавар”-ыг 2016 оны 8 сарын 01-ний өдрийн А/206 тоот тушаалаар батлуулсан.

-    “Өвөлжөө, хаваржааны доорх газар болон өвөлжөө хаваржааны орчмын бэлчээрийн газрын жишиг хэмжээний норм”, “Газар зохион байгуулалт хийх журам”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх журам”-уудын төслийг боловсруулж байна.

-    Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын төслийг боловсруулж 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлэн санал авсан бөгөөд саналыг тусган 2016 оны 5 сарын 30-ны өдрийн ДДЗХ-аар дахин хэлэлцүүлж, БХБЯ-нд 6 сарын 16-ны 1/994 тоот албан бичгээр хүргүүлсэн болно.

-    "Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг зориулалтаар нь бүртгэн баталгаажуулах түр заавар"-ыг боловсруулан газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/22 дугаар тушаалаар баталсан. Мөн зүй ёсны эрхийг баталгаажуулах гэрээний загварыг тус тушаалын 3-р хавсралтаар баталсан.

-     “Газар зохион байгуулалтын нэр томъёоны зурагтай тайлбар толь” боловсруулах ажлын даалгавар боловсруулсан. Төсөв шийдэгдээгүй учраас хэлстийн зүгээс боловсруулж байгаа.

“Газрын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийг хэлэлцүүлэх форумд зориулан Газар зохион байгуулалтын талаарх төрөөс баримтлах бодлогын талаар их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн компани, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, орон нутгийн албан тушаалтан, бусад яам, агентлаг, нийслэлийн агентлаг, газруудын холбогдох хүмүүсийн төлөөллүүдийг урьж оролцуулсан хэлэлцүүлгийг 2016 оны 4 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн бэлтгэл ажил, танилцуулгыг бэлтгэж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг “Газрын харилцаа–2016” форум дээр танилцуулах, бодлогын баримт бичигт тусгаж, танилцуулгыг бэлтгэсэн.

21

3.1.6. Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон-Алт” төсөлтэй хамтран ажиллах, бэлчээрийн газрын төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: Ногоон алт төсөл хэрэгжиж байгаа 8 аймгийн сумдын 2015 оны ГЗБ-ын төлөвлөгөөний бэлчээр зохион байгуулалтын хэрэгжилтийг фотомониторингийн аргаар хянаж үнэлэх

Чанар: “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх” журам, зааврын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Бэлчээр зохион байгуулалтын арга хэмжээ газар дээрээ хэрэгжсэн эсэхийг тодорхойлох, улмаар ашиглалтын арга хэлбэрийг тохируулах замаар бэлчээрийг доройтуулалгүйгээр тогтвортой хадгалах, сэргээн сайжруулах арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

"Ногоон-Алт" төслийн санхүүжилтээр "Сумын бэлчээрийн газрыг экологийн чадавхиар нь ангилан зураглах (Ландсат хиймэл дагуулын мэдээн дээр суурилан)" сургалтыг 2016 оны 02 дугаар сарын 22-оос 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургуулийн "Бэлчээрийн төлөвлөлтийн лаборатори"-д зохион байгуулагдсан. Сургалтанд Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий аймгийн ГХБХБГ-ийн мэргэжилтнүүд оролцов. Булган аймгийн төвд зохион байгуулсан "Бэлчээрийн газрыг фотомониторингийн аргаар үнэлэх нь" сэдэвт сургалтад хичээл зааж, Хэнтий болон Булган аймгийн ГХБХБГ-ын Газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, аймгийн төвийн сумын 2015 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх ажлыг гүйцэтгэсэн.

30

3.1.7. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчилгаа хийх

Тоо хэмжээ:

- "Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын үр дүн

- Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний зураглалын ажлын үр дүн

- Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх ажлын үр дүн

Чанар: Иргэд, олон нийтийн мэдлэг дээшилсэн байх

Хугацаа: 1-2-р улирал

Хүрэх үр дүн: Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийт 3 удаагийн нэвтрүүлэг цацагдсан байна. Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух газрын нөөцийн талаар болон газар харилцааны талаар иргэд олон нийт үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.

Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчилгаа хийх ажлын хүрээнд:

2016 оны 01 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд иргэн н.Цэндсүрэнгийн хамгаалж, үржүүлж буй бэлчээрийн зэрлэг гахай, тарвага болон хадлан, үр тариа, аялал жуулчлал эрхлэж буй газартай, н.Оюунбатын үнээний эрчимжсэн аж ахуй, үр тариа тарихаар төлөвлөж буй газартай тус тус газар дээр нь танилцаж, нэвтрүүлгийн зураг авалт хийсэн. Мөн “Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичиг”-ийг хэлэлцүүлэн батлуулах хуралдааны дүрс, бичлэгийг авч, мөн түүнчлэн холбогдох хүмүүсээс ярилцлага авсан болно. Монгол телевизийн 2 дугаар сувгаар 1 удаа цацагдсан.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон тус сумын Хан-Өндөр багийн малчин Ч.Эрдэнэ-Очирын “Тарвага үржүүлэн, хамгаалах” зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах тухай телевизийн нэвтрүүлгийн зураг авалтыг хийсэн болно.

2016 оны 6-р сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд захиалагч БХБЯ, аймгийн ГХБХБГ, гэрээт ажлын гүйцэтгэгч компани болон захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэгч компаниудтай хамтран гэрээт ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, иргэдэд сурталчилах зорилгоор “Нээлттэй газрын харилцаа” сэдэвт өдөрлөг зохион байгуулан, телевизийн нэвтрүүлэг бэлтгэсэн.

Төв аймгийн Жаргалант суманд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр очиж МҮОНТ-тэй хамтран “Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ” хийх талаарх нэврүүлгийн зураг авалт хийсэн.

30

3.1.8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтныг мэргэжлийн удирдлага, зөвлөгөөгөөр хангаж ажиллах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг,

Чанар: Газрыг олон зориулалтаар ашиглах эрх баталгаажих, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгагдсан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газрыг мэдлэг бүхий төлөвлөлттэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимжиж, иргэд газрыг ашиглаж баялаг бүтээх нөхцөл бүрдсэн байна. 

Иргэнд 2015 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай Монгол улсын Засгийн газрын 178 тоот тогтоолын биелэлт, 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтын 21 аймаг, нийслэлээс ирүүлсэн саналыг нэгтгэн, тайлбарын хамт 2016 оны 3-р сарын 02-ны 309 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

Газрыг зүй зохистойгоор ашиглаж баялаг бүтээх боломжийг бүрдүүлэхүйц өрхийн аж ахуйн жижиг төслүүд болон газар ашиглалтын сайн жишээ болохуйц аж ахуйн үйл ажиллагаануудыг судлан төрөлжүүлэн цуглуулаад байна.

Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг баталгаажуулах төслийг боловсруулж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлээд байна.

30

"3.2. Монгол улсын нутаг дэвсгэр дээр аливаа үйл ажиллагаа эрхлэх эрэлт хэрэгцээ, зориулалт тус бүрээр газрын нөөцийн үнэлгээ хийж, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.2.1. Орон нутагт газар ашиглалтын олон зориулалтыг эрхээр /зүй ёсны эрх/ нь баталгаажуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгах ажлыг аймгийн ГХБХБГ, сумдын даамлуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: 21 аймгаас тус бүр 1 сум /21 сум/

Чанар: Газрыг олон зориулалтаар ашиглах эрх баталгаажих, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгагдсан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газрыг олон зориулалтаар ашиглах эрх баталгаажин сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдах, кадастрын баталгаажуулалтыг хийх замаар газрыг мэдлэг бүхий төлөвлөлттэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимжиж, иргэд газрыг ашиглаж баялаг бүтээх нөхцөл бүрдсэн байна. 

Орон нутагт газар ашиглалтын олон зориулалтыг эрхээр /зүй ёсны эрх/ нь баталгаажуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгах ажлыг аймгийн ГХБХБГ, сумдын даамлуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд:

-     Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг бүртгэж, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг дарга Ж.Боломж иргэн н.Оюунбат, н.Цэндсүрэн нартай зүй ёсны эрхийг гэрээгээр баталгаажуулж өглөө. Бусад зүй ёсны эрхийг сумын удирдлагууд гэрээгээр баталгаажуулж, хэлцэл хийсэн байна.

-     2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн бүх сумдын даамлуудыг хамруулан дадлагажуулах сургалт хийж, Төв аймгийн Жаргалант сумын зүй ёсны эрх баталгаажуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгах ажлыг аймгийн ГХБХБГ–тай хамтран зохион байгуулав.

-     Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Архангай аймгийн 13 сумдын Газрын даамлууд, Байгаль орчны байцаагч, цаг уурын мэргэжилтэн зэрэг 32 тооны хүнийг хамруулсан орон нутагт зүй ёсны эрхийг бүртгэн, баталгаажуулах үзүүлэх сургалтыг 2016 оны 5 сарын 05-ны өдөр Архангай аймгийн ГХБХБГ-тай хамтран зохион байгуулж, аймгийн хэмжээний суурь судалгааны мэдээллийг хүлээлгэн өгсөн. Мөн Эрдэнэмандал сумын Нутаг дэвсгэрийн төлөвлөгөөг Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 5 сарын0 6-ны өдрийн 10 тоот тогтоолоор батлуулсан.

-     2016 оны 5 сарын 13-наас 25-ны хооронд Сүхбаатар, Ховд, Өмнөговь аймгийн нийт 43 сумдын Газрын даамал, аймгийн ГХБХБГ-ын дарга, 2 мэргэжилтэн, Дарьганга, Булган, Гурвантэс сумдын удирдлагуудын хамт загвар 3 сумдын зүй ёсны эрхийг бүртгэн зурагжуулах, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хээрийн судалгааг хийлээ.

-     ГЗБГЗЗГ болон Монголын газар зохион байгуулагчдын холбоод хамтран боловсруулсан “Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичиг”-ийг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ИТХ-ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн XVIII хуралдаанаар хэлэлцүүлэн 01 дүгээр тогтоолоор батлуулав.

-     18 сумын байгалийн нөхцөл, нөөцийн суурь судалгааны мэдээллүүдийг холбогдох хэлтсүүдээс авч нэгтгэн, аймгийн ГХБХБГ болон сумын Газрын даамлуудаас мэдээллийн агуулгыг баяжуулан сайжруулан ажилласан. ЦУОШГ-ын холбогдох мэргэжилтэнтэй хамтран ажиллаж сонгогдсон сумуудын цаг уурын станц, харуулын цэгийн уур амьсгалын мэдээг жилийн дундаж болон саруудын дунджаар нэгтгэж авсан.

-     Говь-Алтай аймгийн Халиун, Өвөрхангай аймгийн Уянга, Баянхонгор аймгийн Богд сумын нийгэм, эдийн засаг, байгалийн нөхцөл, нөөцийн суурь судалгааны мэдээллийн сангийн өгөгдлийн агуулга, нарийвчлалыг хангуулж, мэдээллийн санг үүсгэн нэгтгэсэн.

-     2016 оны 05 сарын 12-25-ны хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж газар ашиглалтын бүх зориулалтаар хээрийн тодруулалт, хэмжилт, газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах ажлыг малчид олон нийтэд танилцуулж байгалийн нөөц ашиглалтын зарим төрөлд иргэд, нөхөрлөл хооронд хэлцэл хийв.

-     Төв аймгийн нийт 27 сумын Ландсат 8 хиймэл дагуулын мэдээг татаж авч, боловсруулалт хийж, мэдээллийн санд оруулж Жаргалант суманд зохион байгуулагдсан Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг бүртгэх, баталгаажуулах үзүүлэх сургалтын үеэр сумдын Газрын даамлуудад хүлээлгэн өгсөн болно. Мөн инженер геологийн мэдээг ИХМХ-тэй хамтран 27 сум бүрээр бэлтгэсэн.

-     Жишиг байдлаар хийгдсэн 15 сумдын нутгийн Газар, байгалийн нөхцөл нөөцийн мэдээллийн санг зөвлөхүүдийн хамт боловсруулан мэдээллийн санг тоон байдлаар болон хэвлэмэл атласын хамт орон нутагт нь холбогдох сургалтыг хийн, актаар хүлээлгэн өгсөн.

-     Сүхбаатар аймгийн Дарьганга, Ховд аймгийн Булган, Өмнөговь аймгийн Гурвантэс сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичгийг боловсруулж дуусган сумын удирдлага, ГЗБГЗЗГ-ын холбогдох дарга нараас шүүмж авч, засварлан сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Мөн Дорнод аймгийн ГХБХБГ, Баян-Уул сумын байгалийн нөхцөл, нөөцийн атласыг актаар хүлээлгэн өгсөн.

-     Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хээрийн судалгааны ажлыг Хэнтий аймгийн ГХБХБГ, Монголын газар зохион байгуулагчдын холбоотой хамтран 2016 оны 10 дугаар сарын 7-10-ны хооронд хийсэн.

-     Хэнтий аймгийн Баян-Адрага сумын хэмжээнд бүрдүүлсэн Газар, байгалийн нөөцийн мэдээллийн санг үүсгэж, тоон хэлбэрээр Хэнтий аймгийн ГХБХБГ, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ЗДТГ-т тус тус актаар хүлээлгэн өгсөн.

-     2016 оны 5-р сарын 13-наас 25-ны хооронд Сүхбаатар аймгийн бүх сумдын даамлуудад зүй ёсны эрх баталгаажуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгах, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын ач холбогдол, хийх арга зүй, аргачлалын талаар үлгэрчилсэн сургалт зохион байгуулсан.

-     Архангай, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгуудын нийт газрын даамлууд болон ГХБХБГ-ын мэргэжилтнүүдийг  хамруулсан Орон нутагт зүй ёсны эрх баталгаажуулах, нутаг дэвсргэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах талаар 4 удаагийн танхимын болон хээрийн үлгэрчилсэн сургалтыг зохион байгуулж, аймгуудад Геологи хүрээлэн буй орчны мэдээллийн санг хүлээлгэн өгсөн.

-     Орон нутагт зүй ёсны эрх баталгаажуулах ажлыг нэгдсэн аргазүйгээр хангах үүднээс "Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг зориулалтаар нь бүртгэн баталгаажуулах түр заавар"-ыг боловсруулан газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/22 дугаар тушаалаар баталсан. Мөн зүй ёсны эрхийг баталгаажуулах гэрээний загварыг тус тушаалын 3-р хавсралтаар батлуулан орон нутагт хүргүүлсэн.

-     Мэдээллийн төвөөс СПОТ-5 хиймэл дагуулын 5 метрийн нарийвчлалтай  боловсруулаагүй мэдээ /Улсын хэмжээнд/-г авч мөн Геодези, зураг зүйн хэлтсээс өндрийн тоон загварын улсын хэмжээний мэдээг хүлээн авч, нэгтгэсэн. СПОТ-5 хиймэл дагуулын мэдээг “Erdas Imagine” 2014  програм хангамж дээр  боловсруулалт хийх арга, аргазүйг бэлдэж, геометр алдааг засварлах, нарийвчлалыг сайжруулах, нийлүүлэх зэрэг боловсруулалт хийсэн ба боловсруулсан 19 сумын хиймэл дагуулын мэдээг "Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийх" сургалтын үеэр аймгуудын ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтэн нарт хүлээлгэн өгсөн.

-     Ландсат-8 хиймэл дагуулын 12 сувгийн мэдээг сонгогдсон 18 сумын нутаг дэвсгэрийг бүрэн хамрах 2015 оны 7-9 сарын үүлний бүрхэвч хамгийн бага талбай эзлэх 40 ширхэг сцене мэдээг www.glovis.usgs.gov сайтаас татаж авсан.

-     ENVI 5.3, ArcGIS 10.3 програм хангамжуудыг ашиглаж дараах боловсруулалтыг хийсэн. Үүнд:

·         Сувгууд /2-7 суваг/-ийн радиоцацрагын алдаа, гажилтийг суваг тус бүрээр нь засварласан.

·         Сувгуудийг нэгтгэж байгалийн өнгө, хуурамч өнгө, ХАА-н газар, Ургамлын зэрэг дүн шинжилгээнүүд хийх зорилгоор ашиглах /.tiff өргөтгөлтэй/ зургуудыг бэлтгэсэн. 

·         2 болон түүнээс дээш сцене мэдээ бүхий сумдын мэдээ мозайк хийж нийлүүлсэн.

·         Сумдын нутаг дэвсгэрийн хилээс 5 км-ийн өргөнтэй баффер татаж, түүгээр хиймэл дагуулын мэдээг тасдаж бэлтгэсэн.

·         Газар ашиглалт, газрын бүрхэвчийн ангилалын зургийг 3 сумын хэмжээнд боловсруулсан.

·         Ургамлын нормьчлагдсан индекс /NDVI/-г 18 сум тус бүрээр тооцож гаргасан.

-     Нутаг дэвсгэрийн хөгжлийн баримт бичигт шаардагдах мэдээллийн жагсаалт, нэгдсэн стандарт загварыг  боловсруулан, сонгосон 18 аймгийн ГХБХБГ-т 1/277, 1/344 тоот бичгүүдээр 2 удаа хүргүүлж, хариуцсан аймгуудаас мэдээллээ шалгаж, хүлээн авсан.

-     Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын ГХБХБГ болон Уянга, Богд, Халиун сумдын Газрын даамлуудтай хамтарч, мэргэжил, аргазүйн заавраар хангаж ажилласан.

-     Мөн 2015 он, 2016 онуудад загвар  байдлаар болон жишиг байдлаар хийгдсэн сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, газар байгалийн нөөцийн мэдээллийн сангийн дагуу сумдын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө боловсруулах талаарх чиглэлийг 2016 оны 11 сарын 9-ний өдрийн 2/1662 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн болно.

-     Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичиг боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулж, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2016/23 тоот гэрээг байгуулан ажиллаж, ажлын гүйцэтгэлийг тус оны 9-р сард хүлээн авч дүгнэв. 

30

3.2.2. "Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах" ажлыг зохион байгуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих, ажлын гүйцэтгэлийг хүлээн авч мэдээллийн сан байгуулах, төлөвлөгөөг холбогдох газарт хүргүүлж баталгаажуулах

Тоо хэмжээ: Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал тус бүрээр төлөвлөлт хийгдэж, мэдээллийн сан бүрдэнэ. /21 аймаг, 330 сум/

Чанар: Газрын төлөв байдал, чанарын бүс, газар ашиглалтын тохиромжтой болон хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн төлөвлөгөө боловсруулах шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-2-р улирал

Хүрэх үр дүн: Хөгжлийн бодлогын болон зураг төслийн бүх баримт бичиг бүх салбарууд, шийдвэр гаргагч нарын түвшинд нэгтгэгдэж уялдсан байна.

Улсын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний мэдээллийн сан шинэчлэгдэж, аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө үүнд нийцэх нөхцөл хангагдсан байна.

“Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний зургийг газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулах” гэрээт ажлын эцсийн тайлангаа 2016 оны 5-р сарын 13-ны 222 тоот албан бичгээр ирүүлж, тайланд дүгнэлт гарган хүлээн авч, акт үйлдэн Мэдээллийн төвд хүлээн авсан.

30

3.2.3. Аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн байгууллага, аймгийн ГХБХБГ-тай хамтарч ажиллах

Тоо хэмжээ: Дархан-Уул, Дундговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

Чанар: Инженер хайгуул, хүрээлэн буй орчин, инженер геологийн нөхцөлд суурилсан, тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт хийх шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Нийгэм эдийн засаг, байгалийн нөхцөлд газар зүйн мэдээллийн системийн орчинд тандан судалгаа бусад шаардлагатай аргуудаар дүн шинжилгээ хийж, аймаг, бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажил арга зүйгээр хангагдаж, холбогдох аймгийн ГЗБЕТөлөвлөгөө шинэчлэгдэн боловсруулагдсан байна.

Аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн байгууллага, аймгийн ГХБХБГ-тай хамтарч ажиллах ажлын хүрээнд:

-       Дундговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаварыг боловсруулж, батлуулахаар орон нутагт хүргүүлсэн.

-       “Геоботаник” ХХК-ийн боловсруулсан Дархан-Уул аймгийн ГЗБЕТ-ний төсөлд санал боловсруулан өгч 2016 оны 2/242 тоотоор хүргүүлсэн.

-       Дундговь аймгийн ГЗБЕТ-д дүгнэлт гаргаж орон нутагт хүргүүлсэн.

30

3.2.4. Аймаг, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөлтөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг

Чанар: "Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар", "Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал", "Сумын тухайн жилийн төлөвлөгөөний зурган мэдээлэл боловсруулах заавар", "Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн стандарт" MNS 6315: 2012, MNS 6316: 2012, MNS 6317: 2012-уудад нийцсэн байх

Хугацаа: 1-р улирал

Хүрэх үр дүн: Үнэн зөв бодитой мониторинг, дүгнэлт хийгдэж, "Газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайлан"-д тусгасан байна. Холбогдох байгууллагуудад шаардлага, тайлбар, хүсэлт хүргүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна.

21 аймаг, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөгөөг хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэсэн болно. Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөг Хот, тосгон, бусад суурины газар, хөдөө аж ахуйн газар, бусад ангилалын газар гэж 3 ангилан гүйцэтгэлийг улсын хэмжээнд нэгтгэн гаргасан. Улсын хэмжээнд сумдын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний хот, тосгон бусад суурины ангиллын газарт нийт 56709 байршил бүхий 36740.57 га газрыг төлөвлөснөөс 111762 байршилд 31069.69 га газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн ангиллын газарт нийт 13578 байршил бүхий 5396301.7 га газрыг төлөвлөснөөс 9673 байршилд 5968033.72 га газрыг эзэмшүүлэх болон өмчлүүлэх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний хөдөө аж ахуйн ангиллын газарт нийт 4229528.84 га газрыг болон хот, тосгон бусад суурины газарт 113867.67 га газрыг, бусад ангиллын газарт 1277362.0 га газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, хамгаалахаар тус тус төлөвлөжээ.

30

3.2.5. Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 330 сум, чөлөөт бүс, цэргийн анги, ангийн отго, жуулчлалын суурингуудад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсрогдож, хэрэгжилтийг хангах

Чанар: "Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал", "Сумын тухайн жилийн төлөвлөгөөний зурган мэдээлэл боловсруулах заавар", "Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн стандарт" MNS 6315: 2012, MNS 6316: 2012, MNS 6317: 2012, "Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх заавар"-уудад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Аймаг, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, сумдын даамлууд сумын тухайн жилийн төлөвлөгөө болосруулах, төлөвлөгөөний зураг үйлдэх, мэдээллийн сан бүрдүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах арга зүйгээр хангагдсан байна.

Сумын газар зохион байгуултын тухайн жилийн төлөвлөгөөний тоон мэдээллийн загварыг боловсруулсан. Уг загварын дагуу жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг авч байх бөгөөд аймгуудын мэргэжилтнүүд болон сумдын Газрын даамлуудад энэ талаар 2 удаагийн сургалт хийсэн. Мөн байгууллагын веб хуудсанд загварыг байршуулан орон нутгийн мэргэжилтнүүд болон даамлуудаас санал авахаар ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 05-аас 5 сарын 29-ний хооронд 21 аймгийн 330 сумдын даамал, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн нарын нийт 400-аад хүнд зориулсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх нь” сэдэвт сургалтын 4 дэх өдөр нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмын танилцуулга, дадлага ажил, Газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах тухай хэлэлцүүлэг, Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний загвар мэдээллийн сан түүнийг ашиглах нь сэдвээр сургалт зохион байгуулж, дадлага ажил хийлгэж, заавар, зөвлөмж өгсөн болно. Сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө боловсруулах талаарх чиглэлийг 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 2/1662 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн болно.

30

3.2.7. Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийх чиглэлээр аймаг, нийслэлийн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудад сургалт хийх

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн мэргэжилтнүүд

Чанар: Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний арга зүй, сүүлийн үед боловсруулагдсан чанарын шаардлага хангахуйц мэдээлэл, тоног төхөөрөмж ашиглах

Хугацаа: 1-р улирал

Хүрэх үр дүн: Мэргэжилтнүүд газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийж сурсан байна.

Тус газарт 2016 оны 3 дугаар сарын 14-18-ны хооронд “Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ” хийх арга зүйгээр бүх аймгийн газрын удирдлагын хэлтсийн дарга, газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан дадлагажуулах сургалт хийлээ. Газар зүйн мэдээллийн систем ашиглан газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний зургийг боловсруулах ажлын тайланг дүгнэж 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авлаа.

30

"3.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.3.1 Аймаг, Нийслэл, сум дүүргийн хилийн цэсийг нарийвчлан тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд нутаг дэсвгэрийн хилийн цэсийн мэдээллийг бэлтгэх

Тоо хэмжээ: 21 аймаг, Нийслэл

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-3-р улирал          

Хүрэх үр дүн: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, баталгаажуулах ажлыг УИХ-аар батлуулахад шаардлагатай мэдээ, материал бэлтгэгдсэн байна.

1971 оноос 2012 оныг хүртэлх бүх төрлийн тогтоол, зарлигийг ЗГХЭГ-аас хувилан авч бүрдүүлсэн бөгөөд үр дүнд 23 төрлийн тогтоол зарлигийг бүрдүүлсэн. Ажлын гүйцэтгэлийг чанаржуулахын тулд 3 төрлөөр дахин нягтлаж хянасны дүнд 7 төрлийн тогтоол зарлиг дутуу байсныг илрүүлж ЗГХЭГ болон УИХ-ын Тамгын газар, Үндэсний төв архивийн газарт 2016 оны 3-р сарын 21-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/00371 тоот албан бичгээр тогтоолын хуулбаруудыг авч, тэдгээрийг дахин нягтлан үзэж мэдээллийн санд нэгтгэсэн. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/00371 тоот албан бичгээр тогтоолын хуулбаруудыг ирүүлсэн ба нийт 28 төрлийн тогтоол, зарлигуудыг нягтлан үзэж мэдээллийн сан үүсгэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Аймаг, нийслэл, сумын хилийн цэсийг Монгол улсын батлагдсан хилийн цэстэй тулгах, нэгтгэх гэрээт ажлын үр дүнтэй нэгтгэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын 29-өөс 31-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж эцэслэсэн. Дээрх асуудлыг 2016 оны 3 сарын 30-ны өдрийн БХБЯ-ны сайдын зөвлөлийн хуралд танилцуулан дэмжигдлээ.

30

3.3.2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, баталгаажуулах

Тоо хэмжээ: Архангай,  Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 13682 эргэлтийн цэг

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал          

Хүрэх үр дүн: УИХ-аар “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах” ажлыг хэлэлцүүлэн батлуулж, 21 аймгийн ГХБХБГ, НӨХГ, бусад төрийн захиргааны байгууллагууд, иргэн, аж ахуй нэгж байгууллагыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн тоон болон цаасан мэдээллээр хангах нөхцөл бүрдсэн байна.

Тус тогтоолын төслийн хавсралтыг боловсруулсан бөгөөд 21 төрлийн тогтоолын хавсралтуудыг хүчингүйд тооцохоор бүртгэгдсэн. Мөн УИХ-ын Тамгын газраас 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/00371 тоот, Үндэсний төв архивийн газраас 2016-03-28-ны 16/00370 албан бичгийг тус тус ирүүлсэн. Тогтоолуудыг нэгтгэн "Хүчингүйд тооцох" хавсралтын хэсгийг эцэслэн БХБЯ-нд 2016 оны 3 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөв.

30

3.3.3. Улсын хэмжээнд хилийн цэсийн маргаантай байгаа аймаг, сумдын судалгааг нэгтгэн боловсруулж маргааныг шийдвэрлэх санал боловсруулж, хуулийн дагуу дээд шатны байгууллагад хүргүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, Төв, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, аймаг

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал          

Хүрэх үр дүн: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийн маргаантай газар нутгуудын саналыг авч, шаардлагатай тохиолдолд орон нутагт ажиллаж бодитой, хуулийн дагуу, иргэдийн оролцоотой санал боловсруулж, дүгнэлт гарган хуулийн дагуу дээд шатны байгууллагад хүргүүлсэн байна.  Аймаг, сум, нийслэлийн хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ.

Хилийн цэсийн гэрээт ажлын үр дүнг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төслийг бэлтгэх ажлын хүрээнд хавсралт материалыг бэлтгэх ажлыг зохион байгуулж нийт 21 аймаг, нийслэл, 330 сум тус бүрийн хилийн цэсийн зураг, эргэлтийн цэгийг А4  хэмжээгээр хэвлэн бэлтгэж, Тогтоолын төсөл болон хавсралт материал болох 16 хавтас бүхий материалыг БХБЯ-ны мэргэжилтэн А.Сумъяатай хамтран ЗГХЭГ-т 2016 оны 4-р сарын 29-ны өдөр хүргүүллээ.

30

3.3.4. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийн сан эрхлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг 330 сум

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Батлагдсан хилийн цэсийн солбилцолоор мэдээлийн сан үүсгэж иргэд болон ААНБ мэдээллээр хангагдана.

Улсын хэмжээний бүх төрлийн маргааны нэгтгэн танилцуулга бэлтгэж БХБЯ-нд 2016 оны 4-р сарын 28-ны өдөр хүргүүлэв. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймагт томилолтоор ажиллаж аймгийн ГХБХБГ-ын дарга болон аймгийн ЗДТГ-ийн Барилга, газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэнүүдэд тайлбар өгч ажилласан. Ховд аймгийн бүх сумдын даамлууд болон Завхан аймгийн бүх сумдын даамлуудад хилийн цэсийн өнөөгийн байдал, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар сургалт хийж арга зүйгээр хангаж ажиллалаа.

21

"3.4. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.4.1. Батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах ажлыг БХЯ, ХХЕГ-тай хамтран зохион байгуулах, санал, холбогдох тооцоо, судалгааг БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 83 санал, холбогдох тооцоо, судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-р улирал

Хүрэх үр дүн: Эдгээр газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч, БХЯ, ХХЕГ үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдсэн байна.

2016 оны 1/17 тоот албан бичгээр 20 аймгийн ГХБХБГ-т /Архангай аймгаас бусад/ хандаж, ажлын хэсэг газар дээр нь ажиллах шаардлагатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй асуудалтай газруудын судалгааг авч нэгтгэн 2016 оны 1/390 тоот албан бичгээр Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус хүргүүлсэн. Судалгаанаас харахад эхний ээлжинд Архангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад ажиллах шаардлагатай байна. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус газрын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэн нар, хуучнаар НӨХГ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батчимэг нар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар нийслэлийн хэмжээн дэх Батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон нийт 83 байршил дээр хийсэн ажлын үр дүнг танилцуулж хэлэлцүүлсэн болно. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус газрын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэн нар Батлан хамгаалах яамтай зөвшилцсөний дагуу Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын дарга С.Энхболд, мэргэжилтэн Ү.Цэцэгдэлгэр нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах 338 дугаар ангийн байнгын байрлал дээр очиж  иргэн н.Бат-Очирын эзэмшил газрын хил заагийг ангийн байрлалаас гаргах санал боловсруулан хэмжилт хийж протокол үйлдэв. 2016 оны 11 дүгээр сарын 7, 11, 14-ний өдрүүдэд ХХЕГ-тай хамтран Төв болон нийслэлийн хэмжээнд маргаантай байгаа газрууд дээр хэмжилтийн ажил хийж, тэмдэглэл хөтөлсөн. Батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах  зориулалтаар олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах санал, тооцоо судалгааг нийслэлийн хэмжээнд бүрэн дуусгаж Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус 2016 оны н/10 тоот албан бичгээр хүргүүлэв. Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабаас санал ирсэний дараа БХБЯ-нд хүргүүллээ.

30

3.4.2. Газрыг улсын тусгай хамгаалалтанд авахтай холбогдсон саналаа БОНХЯ, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 санал, холбогдох тооцоо, судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-р улирал

Хүрэх үр дүн: Шинээр улсын тусгай хамгаалалтанд авах газрууд нь аймаг, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

“Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах эсэх талаарх асуудлыг судлах” үүрэг бүхий ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллахтай холбогдуулан 4 төрлийн сэдэвчилсэн зургийг холбогдох тооцоо, судалгааны хамт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгт 2016 оны 1/129 тоотоор хүргүүлсэн. Мөн улсын тусгай хамгаалалтанд авахаар төлөвлөж буй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу орчмын 893537.64 га газрыг холбогдох мэдээллүүдтэй давхцуулан 11 төрлийн сэдэвчилсэн зургийг боловсруулан 2016 оны 2/206 тоот албан бичгээр БОНХАЖЯ, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус хүргүүлсэн. Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтанд авах газрын хил заагт саналаа 2016 оны 1/782 тоот албан бичгээр БОНХАЖЯ-нд хүргүүлсэн. Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтанд УИХ-ын 2016 оны 13 дугаар тоот тогтоолоор авсан. Энэхүү Ноён уулыг улсын тусгай хамгаалалтанд авах ажлын хэсэгт орж холбогдох саналаа өгч ажилласан. Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчмын газрын 10 давхаргын /хөрс, ургамал, газрын нэгдмэл сан, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон газрын кадастрын мэдээллийн сан гэх мэт/ мэдээллийг давхцуулан мэдээллийн санг үүсгэсэн. Энэхүү мэдээллийн сангаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл гишүүнд болон БОНХАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд үйлчилсэн. 2016 оны 01 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай байнгын хорооны хуралд Газрын дарга байсан А.Хүрэлшагайн хамт, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын чуулганд Газрын Дэд дарга байсан Ж.Даваабаатарын хамт тус тус оролцсон. 2016 оны 01 дүгээр сарын 22, 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах тухай байнгын хорооны хуралд суусан.

30

3.4.3. Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилтын талбайн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулах, санал, холбогдох тооцоо, судалгааг БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 2 санал, холбогдох тооцоо, судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4 улирал

Хүрэх үр дүн: Эдгээр газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч, Газарзүй - Гео-Экологийн хүрээлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдсэн байна.

Газарзүйн хүрээлэн  /хуучин нэрээр/, Ботаникийн хүрээлэнгийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаарх нийслэлийн ИТХ-ын санал авч ирүүлэх тухай 2016 оны 1/331 тоот албан бичгийг НӨХГ, Нийслэлийн ЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тус тус хүргүүлсэн. Мөн Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаарх аймгийн ИТХ-ын санал авч ирүүлэх тухай 2016 оны 1/330 тоот албан бичгийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд тус тус хүргүүлсэн. Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилтын талбайн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаарх ИТХ саналаа ирүүлээгүй тул хойшлуулсан. 2016 оны 2/1520 тоот албан бичгээр БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тооцоо, судалгааг БХБЯ-нд хүргүүлсэн. 2016 оны 1/1030 тоот албан бичгээр Хэнтий аймгийн Борнуур суманд Нефть боловсруулах үйлдвэр барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай санал, тооцоо, судалгааг БХБЯ-нд хүргүүлсэн.

30

3.4.4. Улсын тусгай хэрэгцээний газрын 14 зориулалт тус бүрээр талбайн хэмжээний стандартыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулах

Тоо хэмжээ: 14 санал, холбогдох судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4 улирал

Хүрэх үр дүн: Улсын тусгай хэрэгцээний газруудад тавигдах стандарт хэмжээтэй болсон байна.

Улсын тусгай хэрэгцээний газрын 14 зориулалт тус бүрээр хамрах хүрээ, зарим газрын талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд харин талбайн хэмжээг стандартчилж, нарийвчлах шаардлагагүй гэж ДДЗХ-аар шийдвэрлэсэн болно. Түүнчлэн холбогдох бусад байгууллагуудаас албан бичгээр хандахад ДДЗХ-ийн шийдвэртэй санал нэг байсан болно.

30

"Дөрөв. Эдийн засгийн татах хүч бүхий байршил, геологи, хүрээлэн буй орчны мэдээлэлд суурилсан бүс нутгийн хөгжлийн хандлагад нийцсэн хот төлөвлөлтийн мэргэжил арга зүйгээр хангаж хот төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хяналт тавих, хэрэгжилтийг зохион байгуулах, арга зүйгээр хангах " гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"4.1. Хүн амын нутагшил, суурьшил, бүс нутаг, хот төлөвлөлтийн талаар баримтлах төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийг боловсруулахад судалгаа, мэдээллээр хангах, хэрэгжүүлэх заавар, зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, удирдлага, зөвлөгөөгөөр  хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.1.1. Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутаг, нутаг дэвсгэрийн хуваарийг боловсронгуй болгоход чиглэгдсэн дээд газраас боловсруулж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд санал өгөх, судалгаа, мэдээллээр хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 1 зөвлөмж

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-2-р улирал

Хүрэх үр дүн: Хүн амын нутагшил, суурьшилийн төлөвлөлтөнд тавигдах үндсэн болон тусгай шаардлага, дэглэмийг тогтоосон зөвлөмж гарсан байна.

"Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" боловсруулахад шаардлагатай ажлын даалгаврын төслийн санал, цаашид судалгаа хийх схем /13 хуудас бүхий/-ийг 2016 оны 03 дугаар 25-ны 2/491 тоот бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. 

-   Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн төлөвлөлтийн чиглэлээр суурь судалгааны мэдээлэл, эрх зүйн орчин, хүн амын шилжилт хөдөлгөөн, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн уялдаа холбоо, иргэдийн оролцоо гэсэн агуулгатайгаар судалгаа хийсэн.

-   Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нэр томъёо, хамаарах баримт бичгүүд, байгууллагуудын эрх үүрэг, зургийн давхарга, бүсчлэлийн талаар харьцуулан судалж санал боловсруулсан.
Хот төлөвлөлт болон газар зохион байгуулалтын чиглэлээр "Нэр томъёоны тайлбар толь" гарын авлагын төсөл боловсруулан хэлтсийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Солонгос улсын хүн амын нутагшилт, суурьшлын институт /үндэсний нутаг дэвсгэр болон бүс нутгийн судалгааны хэлтэс, хотын судалгааны хэлтэс, барилгажилтын судалгааны хэлтэс, үндэсний дэд бүтцийн судалгааны хэлтэс, орон зайн мэдээллийн судалгааны хэлтэс, дэлхийн хөгжлийн түншлэлийн төв, төлөвлөлт менежментийн хэлтэс/-ийн талаар ерөнхий схем боловсруулсан бөгөөд тус байгууллагатай холбоотой төсөл, хөтөлбөрийн талаарх судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

-   Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төслийг иргэдийн оролцоотойгоор боловсруулж, хэрэгжүүлэх талаар өнөөгийн байдлын судалгаа /8 хуудас бүхий/ хийсэн.

-   Нутаг дэвсгэрийн бүсчлэлтэй холбоотой судалгаа хийгдэж, цаашид авах арга хэмжээтэй холбоотой санал боловсруулсан бөгөөд хэлтсийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

-   Нутаг дэвсгэрийн бүсчлэлд тавигдах шаардлагыг шинэчлэн тогтоох талаар судалгаа хийх ажлын хүрээнд газрын мониторингийн үндэсний мэдээллийн нэгдсэн сан ажиллуулах, хөтлөх журамд хот төлөвлөлтийн чиглэлээр санал боловсруулсан. 

30

4.1.2. Аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хяналт шинжилгээ хийх журам боловсруулж батлуулах

Тоо хэмжээ: 1 журам

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-3-р улиралд         

Хүрэх үр дүн: Ерөнхий архитекторын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх журам батлагдсан байна.

Ерөнхий архитекторын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хяналт шинжилгээ хийх журмын төслийг боловсруулан санал авахаар нийслэл, 21 аймгийн ГХБХБГ болон Засаг даргын тамгын газарт 1/28 тоотоор хүргүүлсэн. Ирсэн саналуудыг нэгтгэн журмын төсөлд холбогдох өөрчлөлтийг хийж батлуулахаар БХБЯ-нд 2015 оны 1/600 тоот албан бичгээр хүргүүлсэн.

27

4.1.3. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд оролцож, санал дүгнэлт өгөх

Тоо хэмжээ: 7 журам, заавар

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2 улиралд

Хүрэх үр дүн: Хуулийг дагалдан гарах журам, зааврыг боловсруулахад хамтран ажиллах, туршлагаас судлан ажлын хэсэгт ажиллах, журам, заавар, загварын төслийг боловсруулж батлуулсан байна. Үүнд:

1.  Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам

2.  Хот, суурин газрын дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам

3.  Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам

4.  Гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар

5.  Төсөл хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны дараалал тогтоох журам

6.  Хотыг дахин хөгжүүлэх төсөл боловсруулах аргачилсан заавар

7.  Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгах, шинээр барих журам

-     Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм журмыг боловсруулах ажлын хэсгийг БХБ-ын Сайдын 195 дугаар тушаалаар  байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг болон ажиллаж журмын төслийг боловсруулсан бөгөөд бусад дэд ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцон, эцэслэн боловсруулж үр дүнтэй ажиллалаа. Үлдсэн журмын төсөл боловсруулах ажлын хэсгийг  БХБ-ын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тушаалаар байгуулсан. Ажлын хэсэгт шаардлагатай журмын төслийг 2017 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулах үүргийг өгсөн.

-     “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрлүүлэхээр ЗГХЭГ-т 2016 оны 5 дугаар сард хүргүүлсэн боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан дахин Засгийн газрын гишүүдээс санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна.

-     “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг БХБ-ын Сайдын 2016-07-05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлуулан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 3656 дугаарт бүртгүүлсэн.

-     "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам"-ыг БХБ-ын Сайдын 84 дүгээр тушаалаар батлуулсан. Захиргааны хэм хэмжээ тогтоосон улсын нэгдсэн бүртгэлийн 3644 дугаарт бүртгүүлсэн.

-     “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ын хүрээнд “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тушаалаар батлуулан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 3658 дугаарт бүртгүүлсэн.

-     “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 122 дугаар тушаалаар батлуулан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ажиллаж байна.

-     Ажлын хэсэг нийт 13 удаа хуралдаж, дүрэм, журмын төслүүдийн хэлэлцсэн.

-     Батлагдсан журмуудыг НЕТГ-т 1/1066 тоотоор, 21 аймгийн  ГХБХБГ-т 1/1065 тоотоор хүргүүлэн ажиллалаа.

30

4.1.4. Хот байгуулалтын кадастрын норм, дүрэм, стандартыг боловсруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах

Тоо хэмжээ: Хот төлөвлөлтийн мэдээлийн санг ажиллуулах журам 1, Хот төлөвлөлтийн мэдээлийн сангийн таних тэмдгийн стандарт 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа:1-3-р улиралд          

Хүрэх үр дүн: Журам болон стандартын төсөл боловсруулан санал авсан байна.

“Хот төлөвлөлтийн мэдээллийн санг ажиллуулах журам”-ыг боловсруулж холбогдох хэлтсүүдээс санал авч хуучнаар ГХГЗЗГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар "Хот төлөвлөлтийн мэдээллийн санг ажиллуулах журам"-ын төслийг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:

"Хот төлөвлөлтийн мэдээллийн санг ажиллуулах журам"-ын төслийг засварлах, сайжруулах.

Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын мэргэжилтнүүдтэй хамтарч холбогдох саналыг авч журмын төсөлд тусгах.

"Хот төлөвлөлтийн мэдээллийн санг ажиллуулах журам"-ын төсөлд ДДЗХ-аас оруулсан саналуудыг тусган Барилга, хот  байгуулалтын яаманд хүргүүлж санал авах ажлыг зохион байгуулахаар болсон.

"Хот төлөвлөлтийн мэдээллийн санг ажиллуулах журам"-ын төсөлд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас санал авч нэгтгэн боловсруулсан.

Хот төлөвлөлтийн мэдээллийн сангийн таних тэмдэгийн ҮОЗМСДБ-д орох мэдээллийн давхарга, түүний атрибут мэдээллийн жагсаалтыг гаргаж дуусгасан.

Хот төлөвлөлтийн мэдээллийн сангийн таних тэмдэгийн стандартыг бүсчлэлийг нийт 8 үндсэн бүсэд хуваан 76 дэд бүс болгон задалж боловсруулсан.

30

"4.2. Хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хот байгуулалтын асуудлыг хариуцсан нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгээр хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.2.1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу хүлээн авч дүгнэх, БХБЯ-нд хүргүүлэх, мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-р улиралд            

Хүрэх үр дүн: Шаардлага хангасан тайлан хүлээн авч үнэлэлт дүгнэлт өгөн, БХБЯ-нд хүргүүлнэ. Аймаг, нийслэлд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Сургалт зохион байгуулагдсан байна.

-    Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг ирүүлэх тухай 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 1/25 тоот албан бичгээр хүргүүлэн ажлын тайланг хүлээж авч, үнэлэлт дүгнэлт өгөн Сайдын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр БХБЯ-нд 1/545 тоот албан бичгээр хүргүүлсэн.

-    Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/2156 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг 21 аймгуудын ГХБХБГ-т 2016-09-14-ний өдрийн 2/1346 тоотоор хүргүүлэв. Хавсралт 7 хуудас.

-    21 аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторын сургалтыг төсөв хүрэлцээгүй байгаа тул  зохион байгуулах боломжгүй болсон хэдий ч Барилгын хөгжлийн төв төв дээр 2016 оны  3 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулах тухай” сэдэвт дадлага, сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалтанд 11 аймгийн ерөнхий архитектор болон хот байгуулалт, газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийг “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р үе шат” ЖАЙКА-гийн төслийн нэгжийн санхүүжилтээр оролцуулан гэрчилгээ олгосон.

 

30

4.2.2. Аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх талаар удирдамж, чиглэлээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2-р улиралд

Хүрэх үр дүн: Арга зүйгээр хангаж ажилласан байна. Зааврын дагуу хөтлөх болон мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулсан байна.

-       ГЗБГЗЗГ-ын даргын 2016.01.05-ны өдрийн 1/03, 1/04 албан бичгээр НЕТГ, 21 аймагт албан тоот хүргүүлж орон нутагт мөрдүүлж ажиллах мэргэжлийн арга зүйгээр хангаж ажилласан.

-       Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар"-ын дагуу албан болон цахим байдлаар 18 аймаг, НЕТГ-аас хэрэгжилтийг хүлээн авч үнэлж дүгнэсэн. Завхан, Өвөрхангай, Сүхбаатар гэсэн 3 аймаг тайлан, зураг ирүүлээгүй болно

-       21 аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, холбогдох мэргэжилтэнгүүд тайлангаа ирүүлсэн. Ирүүлсэн тайланг үнэлж, дүгнэн БХБЯ-нд 2016 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн 1/675 тоот албан бичгээр дүгнэлт, тайлангаа хүргүүлж ажиллав.

-       Ховд аймгийн ерөнхий архитектор З.Өмиртай, Өвөрхангай аймгийн ерөнхий архитектор Л.Манлайбадрах, Дорноговь аймгийн ерөнхий архитектор Г.Бат-Ирээдүй, Хэнтий аймгийн ерөнхий архитектор Д.Баттулга, Архангай аймгийн ерөнхий архитектор Л.Дэлгэрдалай нарт "Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар"-ын талаар зөвөлгөө дэмжлэг үзүүлж, арга зүйгээр хангаж ажилласан.

-       Газрын даргын 2016.05.04-ний өдрийн А/128 тоот тушаалаар 2016.05.06-08-ний өдрүүдэд Орхон аймагт “Газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг Орон зай, геодезийн өгөгдөл бүхий мэдээллийн санг байгуулахад шаардлагатай суурь өгөгдлийг бий болгох зорилгоор орон нутгийн хэмжээнд газар доорхи инженерийн шугам сүлжээ, байгууламжийн хайгуул тодотгол хийлгэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрх бүхий “ГЕОМОН” ХХК-аар Засгийн газрын баталсан геодезийн UTM системд гүйцэтгүүлэн хүлээн авсан мэдээлэлтэй тулган үзэж шалгахад зөрүүтэй, дутуу оруулсан мэдээллүүд их байсныг шалган засварлууллаа.

-       "Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар"-ын дагуу хөтлөх цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг 21 аймагт 2016.10.14-ны өдрийн 02/1512 тоотоор хүргүүлж ажилласан. 

30

4.2.3. Аймаг, нийслэл, сумын төв, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-р улиралд

Хүрэх үр дүн: 5 аймгийн төвийн сумыг сонгож хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд судалгаа хийгдсэн байна.

-       Газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/124 дугаар тушаалаар батлагдсан "НГА, НЕТГ, дүүргүүдийн ӨГХА-дад хяналт, шинжилгээ хийх удирдамж"-ийн дагуу Ажлын хэсэг гарган НГА, НЕТГ, 9 дүүргүүдэд 5 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд хянаж, шалган, зөвлөмж, арга зүйгээр хангаж ажиллалаа. Удирдамжийн дагуу үнэлж, дүгнэн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

-       Газрын даргын 2016.05.04-ний өдрийн А/128 тоот тушаалаар 2016.05.06-08-ний өдрүүдэд Орхон аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нь үнэлэлт дүгнэлт өгч, "Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар"-ын дагуу үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллалаа. 

-       Хэнтий аймгийн ГХБХБГ-ын хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн үйл ажиллагаанд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд газар дээр нь очиж хяналт хийсэн. Хяналт, шинжилгээний тайлан /14 хуудас бүхий/-г бичиж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой мэдээллүүдийг газар зүйн мэдээллийн системд оруулж байгаа бөгөөд энэ нь газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөтэй харьцуулах, хэрэгжилтэнд хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээллүүдийг жагсаалтаар *.shp өргөтгөлтэй файл үүсгэсэн.

-       БХБЯ-ны ТНбД-ын 2015 оны 9 сарын 01-ний өдрийн 01/2015 тоот удирдамжийн дагуу 2016 оны 1-2-р сард Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалтанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрэм, журам, заавар, стандарт нийцэж буй эсэх, шаардлага хангаж байгаа эсэх, зохиогчийн хяналт хийж чадаж байгаа эсэх, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, хэрэгжихгүй байгаа шалтгааны талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч дүн шинжилгээ хийж Сайдын зөвлөлийн хурлаар энэ оны 2 дугаар сард хэлэлцүүлсэн.

-       Газрын даргын 2016.05.04-ний өдрийн А/128 тоот тушаалаар 2016.05.06-08-ний өдрүүдэд Орхон аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нь үнэлэлт дүгнэлт өгч, "Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар"-ын үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллалаа.

30

4.2.4. 21 аймгийн төвийг барилгажилтын бүсчлэл, улаан шугамын зураглалтай болгох ажлыг эхлүүлэх, нэгдсэн удирдлага, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Арга зүйгээр хангаж ажилласан байна. Зааврын дагуу хөтлөх болон мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулсан байна.

-       Газрын даргын 2016.05.04-ний өдрийн А/128 тоот тушаалаар 2016.05.06-08-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, арга зүйгээр хангаж, "Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар"-ын талаар сургалт зохион байгуулсан.

-       "Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар"-ыг хэрэгжүүлэх, зураглал үйлдэх, тогтоох талаар Газрын даргын 2016.05.04-ний өдрийн А/128 тоот тушаалаар 2016.05.06-08-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр суманд ГХБХБГ, ЭУДТСүлжээ, "ХББЗА" ОНӨҮГ, ОБГ, "МХСТӨК" ОАГ, "ЭӨЦС" ТӨХК, ХЗА, "ГОК" ИЗТТ, "Эрдэнэт үйлдвэр" зураг төслийн төв, "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "ЭБЦТС" ТӨХК, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Орхон аймаг дахь улсын нөөцийн салбар, "Эрдсамбар" ХХК, "Вилкон" ХХК, "ГМОМОН" ХХК, "Их ирмүүн констракшн" ХХК байгууллагуудын архитектор, инженер, зураг төсөл хариуцсан мэргэжилтэн нийлсэн 57 хүнд сургалт, дадлага ажил хийлгэж, чадавхижуулах сургалтыг зохион байгуулж ажиллалаа.

-       2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагт ГЗБГЗЗГ-ын 205 тоот хурлын танхимд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Т.Болор, Барилгын хөгжлийн төвийн ННХ-ийн мэргэжилтэн С.Болормаа, "Нью урбанизм" ХХК-ний захирал З.Туяа, "ХБХДТ" ХХК-ний архитектор Ц.Хуягбат, "Аркон" ХХК-ний архитектор С.Тулга, "Гоби трабэл" ХХК-ний архитектор С.Батчимэг нар оролцов.  Дараах сэдвүүдээр сургалт зохион байгуулж, хэлэлцүүлж, танилцуулж ажилласан. Үүнд: 

1.   "Хот төлөвлөлтийн мэдээллийн сан"-ийн танилцуулга

2.   "Хот төлөвлөлтийн мэдээллийн сан ажиллуулах журам"-ын төслийн танилцуулга

3.   "Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар", "Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар"-ын дагуу хийгдэж буй ажлуудын талаарх танилцуулга

4.   Хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлын талаарх чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг.

30

4.2.5. Аймаг, нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, шинэчлэх үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм журам хэрэгжсэн байна.

Орон нутагт Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, сум сонгох зорилгоор энэ оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Эрдэнэт, Дархан-Уул аймгуудад ажиллалаа. Орон нутгаас авсан мэдээлэл, судалгааг энэ оны 3 дугаар сард зохион байгуулах ЖАЙКА-ийн төслийн сургалтанд ашигласан.

Улаанбаатар хотод хэрэгжиж буй Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн судалгаа, барилгажилтын зураг төслийн ажлын техникийн уулзалт, хэлэлцүүлгийг Монгол-Японы төв дээр 3 удаа зохион байгуулахад оролцож, санал өгсөн. ГШЗБ-ын төсөл хэрэгжүүлэхээр нийт 8 байршил сонгогдсон. 

-     ХУД-ийн 9-р хороо

-     СБД-ийн 13-р хороо

-     БЗД-ийн 19-р хороо

-     ЧД-ийн 17-р хороо

-     СХД-ийн 11-р хороо

-     БГД-ийн 23-р хороо 

-     БЗД-ийн 27-р хороо

-     СХД-ийн 23-р хороо

"Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийг дагалдан гарах дүрэм журам боловсруулах ажлын хэсгийг вакумжуулсан нөхцөлд ажиллах боломж нөхцлөөр хангахад дэмжлэг үзүүлсэн. БХБ-ын Сайдын тушаалаар батлагдах журам, гэрээний загваруудыг батлуулан, улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлсэн. Батлагдсан журмуудыг НЕТГ-т 1/1066 тоотоор, 21 аймгийн ГХБХБГ-т 1/1065 тоотоор хүргүүлэн ажиллалаа.

Засгийн газрын хуралдаанаар батлагдах журмуудын төслийг  хүргүүлсэн.

Журмуудыг сурталчлах, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг цаашид зохион байгуулна.

30

"4.3. Хот төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох судалгаа, мэдээллээр хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,  мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.3.1. Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, шаардлагатай холбогдох мэдээлэл, судалгаагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 4 ажлыг хэсэгт орж ажиллах

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 4-р улиралд            

Хүрэх үр дүн: Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллан, санал авч хэлэлцүүлсэн байна.

1.     Хот байгуулалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг БХБ-ын Сайдын 2015.11.09-ний өдрийн 215 тоот тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Хуучин ажлын хэсгийн боловсруулсан төсөл дээр үндэслэн холбогдох яамдуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр зарим шинэ гишүүдэд танилцуулга хийсэн. Гишүүдийг холбогдох судалгааны материалтай танилцах, нэг маягтын дагуу саналаа ирүүлэх үүрэг өгсний дагуу холбогдох саналыг товьёоглон хүргэсэн. 2016 онд Ажлын хэсэг 2 удаа хуралдсан.

2.      "Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай", "Авто зогсоолын тухай" хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг БХБ-ын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдэд хуулийн төсөлд холбогдох саналаа бичгээр өгөх үүрэг өгч, дараагийн хурлын товыг ирүүлсэн санал, өөрчлөлтөөс хамааруулан зарлахаар шийдвэрлэсэн.

-       2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Хот тосгоны ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал", "Авто зогсоолын тухай төслийн үзэл баримтлалууд дэмжигдэж Барилга, хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ, Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжав, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд Н.Батцэрэг нараар хэлэлцүүлэн батлах тухай шийдвэр гарсан. 

-       2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/1550 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд Н.Батцэрэгт "Хот тосгоны ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хүргүүлсэн.

3.     Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж хуулийн төсөл, үзэл баримтлалын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг БХБ-ын Сайдын 2015.02.16-ны өдрийн 34 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн хурлыг 2015.03.10-ны өдөр зохион байгуулан хуулийн төсөл үзэл баримтлалд ажлын хэсгийн гишүүдээс санал авч хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг боловсруулсан. Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд өгөх саналыг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Э.Дондмаад 2016 оны 4-р сарын 22-ны өдөр албан мэйлээр хүргүүлсэн.

-       БХБ-ын Сайдын 2015.11.06-ны өдрийн 212 тоот тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Хуучин ажлын хэсгийн ажлыг үргэлжлүүлэн, өмнө нь боловсруулсан төслийг боловсронгуй болгох чиглэл баримтлан ажиллаж байна. Гишүүдийг холбогдох судалгааны материалтай танилцах, нэг маягтын дагуу саналаа ирүүлэх үүрэг өгсний дагуу холбогдох саналыг товьёоглон хүргэсэн. 

-       Ажлын хэсэг 2016 онд 2 удаа хуралдсан. 

4.     "Авто зогсоолын тухай" хуулийн үзэл баримтлалын төслийг Сайдын зөвлөлийн 2015.05.05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, БХБ-ын Сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу "Авто зогсоолын тухай" хуулийн төсөл, үзэл баримтлалын төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТЯ-тай хамтран 2015.05.04-ний өдөр ЗТЯ дээр хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцсон. 

-       21 аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудад 2015.05.18-ны өдөр зохион байгуулсан сургалтын хүрээнд "Авто зогсоолын тухай", "Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай" хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг танилцуулж хэлэлцүүлсэн. 

-       БХБ-ын Сайдын 2015.11.09-ний өдрийн 216 тоот тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Хуучин ажлын хэсгийн ажлыг үргэлжлүүлэн, өмнө нь боловсруулсан төслийг боловсронгуй болгох чиглэлээр зарим шинэ гишүүдэд танилцуулга хийсэн бөгөөд мөн холбогдох яамдуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Холбогдох судалгааны материалыг бүрдүүлсэн. 

-       2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Хот тосгоны ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал", "Авто зогсоолын тухай төслийн үзэл баримтлалууд дэмжигдэж Барилга, хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ, Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжав, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд Н.Батцэрэг нараар хэлэлцүүлэн батлах тухай шийдвэр гарсан. 

-       2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/1551 тоот албан бичгээр Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавт Авто зогсоолын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хүргүүлсэн.

30

4.3.2. Барилга хот байгуулалтын яамтай хамтарч Хот байгуулалтын форум зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль журмын дагуу

Хугацаа: 3-5-р сард

Хүрэх үр дүн: Форумыг зохион байгуулж, форумаас зохих шийдвэр гарсан байна.

"Ногоон хот байгуулалт" сэдвийн доор Хот байгуулалтын форумыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг БХБ-ын Сайдын 24 дүгээр тушаалаар байгуулсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр, НҮБ-Хабитат, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл PAGE, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагууд, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр "Blue Sky" зочид буудлын Даймонд танхимд амжилттай зохион байгууллаа.
Форумд Монгол Улсын Засгийн газар болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажилладаг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-Хабитат, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл PAGE, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, ЖАИКА зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл, нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийн төлөөллөөс гадна хот байгуулалт, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын 150 гаран төлөөлөл уригдан оролцов. Энэ жилийн Форум нь НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр", "Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030", "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030","Ногоон хөгжлийн бодлого", Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль шинээр батлагдсан чухал үед, түүнчлэн Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилд зохион байгуулагдсанаараа онцлог болж байна. Форумд оролцогсод Монгол Улсын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эрчимтэй хөгжлийг дэмжин хот, суурин газруудыг хөгжүүлэх, хот байгуулалтаар дамжуулан хойч үедээ сайн сайхан амьдрал, бүтээн байгуулалтыг залгамжлуулан үлдээх нэгэн үзэл санааг агуулсан уриалга, зөвлөмжийг гаргасан.

30

"4.4. Хот байгуулалтын баримт бичиг болон хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, бүх шатны хөгжлийн төлөвлөлтүүдийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохион байгуулах, мэдээллийн сан үүсгэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.4.2. Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улирал           

Хүрэх үр дүн: Мэргэжлийн байгууллагууд болон аймгийн ГХБХБГ-ыг зөвлөгөө дэмжлэгээр хангаж, хууль тогтоомж хэрэгжсэн байна. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавих, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллана.

-       БХБ-ын Сайдын 2015 оны 91 дүгээр тушаалаар байгуулагдсан "Инженерийн мэргэжлийн төрлөөр орон тооны бус зөвлөл ажиллуулах дүрэм"-ийн дагуу Барилгын хөгжлийн төвийн захирлын А/161 тоот тушаалаар байгуулагдсан "Хот төлөвлөлт, архитектурын мэргэжлийн зөвлөл"-ийн гишүүнээр ажиллаж байна. Мэргэжлийн зөвлөл 3 удаа хуралдаж Баянхонгор аймгийн Баянхонгор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалтын талаар хэлэлцэн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллав. 

-       Сэлэнгэ аймгийн Жавхлант хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын зургийн даалгаврын төсөлд 1/471 тоот албан бичгээр санал хүргүүлсэн. 

-       Хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлын талаарх чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын дунд зохион байгууллаа.

-       Газрын даргын 2016.05.04-ний өдрийн А/128 тоот тушаалаар 2016.05.06-08-ний өдрүүдэд Орхон аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нь үнэлэлт дүгнэлт өгч, үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллалаа.

-       Газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/124 дугаар тушаалаар батлагдсан "НГА, НЕТГ, дүүргүүдийн ӨГХА-дад хяналт, шинжилгээ хийх удирдамж"-ийн дагуу 05 дугаар сарын 09-20 өдрүүдэд ажиллаж хянаж, шалган, зөвлөмж, арга зүйгээр хангаж ажилласан.

-       "Хэнтий аймгийн Чингис хотын 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол"-ыг "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК-ийн боловсруулж байгаа ажлын дунд шатны тайлан, төлөвлөлтийн төсөлтэй танилцсаны үндсэн дээр Аймгийн ерөнхий архитектор, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Баттулгад газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах талаар зөвлөгөө, мэдээллийг өгсөн.

-       Хот байгуулалттай холбоотой хууль, Засгийн газрын тогтоол, тогтоомж, дүрэм, журам, стандартын эмхтгэлийг бэлтгэн CD дээр бичин 21 аймаг, зарим сумдын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд өгсөн.

30

"Тав. Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгийг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

5.1. “Нийт нутаг дэвсгэр дэх газар дээрх үйл ажиллагааны зориулалтын эрх тус бүрээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн тогтолцоог байгуулах ажлыг удирдаж (төлөвлөх, зохион байгуулах, хянах), газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, санхүү бүртгэлд тусгах, хөрөнгийн эрхийг баталгаажуулах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нөхцлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.1.1. “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах

Тоо хэмжээ: “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 6-9 дүгээр сард

Хүрэх үр дүн: “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төсөл боловсруулагдсан байна.

Хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэг Газрын даргын тушаалаар байгуулагдсан бөгөөд “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төслийн үзэл баримтлалыг хуулийн төслийн хамт боловсруулсан.

Мөн газрын бодлогын баримт бичиг боловсруулж байгаатай холбоотойгоор Кадастрын талаар бодлогын баримт бичигт тусгах асуудлыг боловсруулж. 2016 оны 04 дүгээр сарын  25-ны өдөр ТББ, мэргэжлийн холбоод, их, дээд сургуулийн багш, судлаачдыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Кадастрын чиглэлээр журам, заавар, аргачлал, норм, стандарт шинээр болон шинэчлэн батлагдсантай холбоотойгоор батлагдсан эрх зүйн актуудыг сурталчлах, хэрэгжилтийг хангах зорилгоор “Кадастр” эрх зүйн актын эмхэтгэлийг 5 хууль, 9 Засгийн газрын тогтоол, 3 сайдын тушаал, 17 агентлагийн даргын тушаал нийт 34 эрх зүйн актыг хамруулан боловсруулсан.

30

5.1.2. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулах журмын төслийг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газраар батлуулахаар Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэх

Тоо хэмжээ: Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулах журмын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Хүрэх үр дүн: Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулах журмын төслийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулах журмын төслийг шинэчлэн боловсруулж, орон нутгаас санал авч, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн бөгөөд тус журам нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. Батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ыг Газрын даргын 2016 оны 1/589 тоот албан бичгээр нийслэлийн Өмчийн харилцааны газарт, 1/890 тоот албан бичгээр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

30

5.1.3. Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын төслийг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газраар батлуулахаар Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэх

Тоо хэмжээ: Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Хүрэх үр дүн: Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын төслийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын төслийг шинэчлэн боловсруулж, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн бөгөөд тус журам нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан. Батлагдсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явуулах журам"-ыг Газрын даргын 2016 оны 1/589 тоот албан бичгээр нийслэлийн Өмчийн харилцааны газарт, 1/890 тоот албан бичгээр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

30

5.1.4. Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмын төслийг Барилга хот байгуулалтын Сайдаар батлуулахаар хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Хүрэх үр дүн: Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журам батлагдсан байна.

Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмын төслийг боловсруулан, орон нутгаас санал авч, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн бөгөөд уг загвар, журам нь БХБ-ын Сайдын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр тушаалаар батлагдсан. Загвар, журмыг тус газрын 2016 оны 1/1059 тоот албан бичгээр орон нутагт хүргүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

30

5.1.5. Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл солилцох болон өдөр тутмын үйл ажиллагааны журмын төслийг боловсруулж газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн албажуулах, орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл солилцох болон өдөр тутмын үйл ажиллагааны стандарт журам заавартай болон хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл солилцох болно.

"Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх" ажлын гүйцэтгэгч "Геомастер" ХХК-тай 2 удаа уулзалт хийж, шаардлагатай тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэсэн. Мөн туслан гүйцэтгэгч компаниудын ажлын байран дээр очиж ажиллан удирдамж, арга зүйгээр хангаж ажиллав. Одоогийн байдлаар нийт 198 сумдын ажлын гүйцэтгэлийг захиалагчийн болон захиалагчийн техникийн хяналт хийлгэхээр ирүүлсэн бөгөөд 160 сум, суурин газрын ажлын гүйцэтгэлд техникийн хяналтын дүгнэлт гарч хүлээн аваад байна. Санхүүжилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалан гэрээт ажлын хугацааг сунгах тухай "Геомастер" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

27

5.1.6. “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 900000 нэгж талбар

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: 21 аймаг, 330 сумын 900000 нэгж талбарын кадастрын мэдээллийн санг засварлаж, нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэрэг үүсгэж Ланд Менежер програм хангамжид оруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

"Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх" ажлын гүйцэтгэгч "Геомастер" ХХК-тай 4 удаа уулзалт хийж, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэсэн ба Газрын даргын 2016 оны 1/113, 1/247, 1/801 тоот албан бичгүүдээр холбогдох чиглэлүүдийг хүргүүлээд байна. Мөн туслан гүйцэтгэгч компаниудын ажлын байран дээр очиж ажиллан удирдамж, арга зүйгээр хангаж ажиллав. Одоогийн байдлаар нийт 279 сумдын ажлын гүйцэтгэлийг зөвлөх компаниар хянуулан захиалагчийн техникийн хяналтын дүгнэлт гарсан, 236 сумын гүйцэтгэлийг шалгуулахаар орон нутагт хүргүүлсэн, 209 сумын гүйцэтгэлийг орон нутгаас шалгаж, дүгнэлт гарсан, 229 сумын Газрын кадастрын мэдээллийн сан үүсгэсэн дүнтэй байна.

 

27

5.1.8. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хэвлүүлэх, хүлээн авах, орон нутагт захиалгын дагуу хүргүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд /30000 ш/

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хэвлүүлж, 21 аймаг, нийслэлд хүргүүлсэн байна.

2016 онд Газар эзэмших, ашиглах эрхийн нийт 16 000 ширхэг гэрчилгээг хүлээн авч, орон нутагт захиалгын дагуу хүргүүлэн ажиллаж байна.

30

5.1.9. Нийслэлийн хэмжээнд одоо байгаа Засаг даргын захирамжаар үүсгэсэн хувийн хэргийг нэгж талбар бүрээр үүсгэх, цахимжуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 246000 нэгж талбар

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-3 р улирал

Хүрэх үр дүн: 246000 нэгж талбарын хувийн хэргийг бүрдүүлж, цахимжуулна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон газарт үүсгэсэн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулах ажлын явц, үр дүнг НӨХГ, дүүргийн ӨГХА-нд хийсэн хяналт, шалгалтын үеэр хамтатган шалгав.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргийн Өмч, газрын харилцааны албадад хийгдсэн хяналт, шалгалтын ажлын үеэр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Мөн ГХГЗЗГ-ын даргын 2016 оны А/80 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тушаалын дагуу НӨХГ-т ашиглах програм хангамжийн талаар туршилтын ажлыг хийж, судалгаа гарган ажиллаж байна.

27

5.1.10. Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг архивлах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн мэдээллийн сан

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: 21 аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архив улирал тутам үүссэн байна.

21 аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг улирал тутам архивлаж байгаа боловч одоогийн байдлаар нийслэл болон Увс, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорноговь, Ховд, Дундговь, Архангай аймгууд мэдээллийн сангийн архивыг хүлээн авч Мэдээллийн төвд бүртгэж авсан.

Мөн аймгийн ГХБХБГ-т мэдээлэл архивлах тухай албан бичгийг хүргүүлсэн боловч ихэнх аймгийн хувьд зурган мэдээллийг ирүүлээгүй байна.

Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлсэн сумдын мэдээллийн санг архивлан хадгалж байна.

27

5.1.11. Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих, баяжилтыг хийх, лавлагаагаар үйлчлэх

Тоо хэмжээ: 330 сум

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сан хэвийн үйл ажиллагаанд орсон байна.

Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сангийн баяжилт болон мэдээлэл шинэчлэлтийн ажлыг хийж байна. Тухайлбал Дорнод аймгийн ГХБХБГ-аас ирсэн албан бичгийн дагуу Дорнод аймгийн 389 иргэнийг, Увс аймгийн ГХБХБГ-аас ирсэн албан бичгийн дагуу Увс аймгийн 180 иргэнийг хамтран өмчлөгчөөс хасуулах аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу мэдээллийн сангаас хасалтуудыг тус тус хийв.

30

5.1.12. Бүх шатны шүүх болон бусад байгууллагатай хамтран ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газартай холбоотой лавлагаа, мэдээллийг иргэн, хуулийн этгээд, шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгсөн байна.

2016 оны байдлаар орон нутаг болон бусад байгууллага, аж ахуйн нэгжээс нийт 589 албан бичгийг ирүүлсэн ба 520 албан бичгийг боловсруулж, төв, орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд:

-       шүүхийн байгууллагад 216 нотлох баримт,

-       цагдаагийн байгууллагад 4 лавлагааг боловсруулж хүргүүлсэн байна.

мөн 78 иргэн өргөдөл гаргаснаас 78 иргэний өргөдлийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн  захирамжийн дагуу Газрын даргын тушаалаар 53 шинжээчийн дүгнэлт гаргаж хүргүүлэв.

БОАЖ сайдын 2016 оны А/64 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, ЗТХС-ын 2016 оны 46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан байна.

30

5.2. “Газрын нэгдмэл сангийн тооллого, бүртгэлийг хариуцаж, газрын нэгдмэл санд гарч буй өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянахгол зорилтын хүрээнд:

5.2.1. Газрын нэгдмэл сангийн 2015 оны улсын нэгдсэн тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх, товхимол болгон хэвлүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Тайланг Засгийн газарт танилцуулж, товхимол болгосон байна.

Газрын нэгдмэл сангийн 2015 оны улсын тайланг хүлээн авах, нэгтгэн гаргах ажлын хэсгийг ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны А/272 дугаар тушаалаар байгуулсан бөгөөд 2015 оны тайланг хүлээн авч нэгтгэсэн. Улсын нэгдсэн тайланг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/431 тоот албан бичгээр Засгийн газарт танилцуулуулахаар БХБЯ-нд хүргүүлсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан.

Тухайн тайланг товхимол болгон хэвлүүлэх ажлыг "Мөнхийн Үсэг" ХХК-тай хамтран зохион байгуулж, нийт 800 ширхэг товхимлыг хэвлүүлэн 21 аймаг, нийслэл, бусад байгууллагуудад хүргүүлэн нийтийн хүртээл болгон ажиллалаа.

30

5.2.2. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн мэдээллийг Засгийн газраар албажуулан Лэнд менежер програмд оруулж хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Тайланг Засгийн газарт танилцуулан албажуулж, хэрэглээнд оруулсан байна.

Газрын нэгдмэл сангийн 2015 оны улсын нэгдсэн тайлан 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдөр Засгийн газарт танилцуулагдсан бөгөөд "Лэнд менежер" програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлттэй холбоотойгоор Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн мэдээллийг Лэнд менежер програмд оруулах ажлыг судалж, холбогдох тооцоо судалгааг гаргаж 2017 оны урсгал төсөвт тусгаж өгсөн.

30

5.3. “Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгууулах, хяналт тавих гол зорилтын хүрээнд:

5.3.1. Газрын биржийн журмын төслийг Засгийн газраар батлуулахад шаардлагатай тооцоо, судалгааг тухай бүрд нь боловсруулж Барилга, хот байгуулалтын Сайдыг мэдээллээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: Газрын биржийн журам

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-2 дугаар сард

Хүрэх үр дүн: Газрын биржийн үйл ажиллагааны журмын төсөл боловсруулсан байна.

Газрын биржийн асуудал хариуцсан төв, орон нутгийн мэргэжилтнүүдийн хийх ажлын жагсаалтыг гаргаж, шаарлагатай тооцоог хийж, БХБЯ-ны холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн. Мөн Газрын биржийн талаарх танилцуулгыг шинэчлэн хүргүүлсэн.

Газрын биржийн журмын төслийг боловсруулж, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал, БХБ-ын Сайдын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-наас Засгийн газарт хүргүүлсэн.

30

5.3.2. Газрын биржийн цахим системийг хөгжүүлэх, турших, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газрын биржийн цахим системийг нэвтрүүлж үйл ажиллагаа жигдэрсэн байна.

Газрын цахим биржийн програм хангамжийн туршилтыг online-аар нийт 16 аймгийн ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан сургалт, туршилтыг 2016 оны 2-р сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Мөн өдөр тус газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүдийг хамруулан "Шонхор софт" ХХК-иас сургалт, туршилтыг зохион байгуулсан. Газрын цахим биржийн програм хангамжид нэвтрэх эрх нээх зорилгоор сумын Газрын даамлуудын холбогдох мэдээллийг ирүүлэх, мөн програм хангамжийн ашиглалтын талаарх тайлан ирүүлэх тухай 2016 оны 1/252 тоот албан бичгийг аймгуудын ГХБХБГ-т хүргүүлэв.

-    Нийт 330 сумдын Газрын даамлуудад програм хангамжид нэвтрэх эрхийг нээж, нэвтрэх эрхийн жагсаалтыг албан бичгээр хүргүүлсэн.

-    Програм хангамжид хэрхэн ажиллах талаарх арга зүйн зөвлөгөөгөөр өдөр тутам ханган ажиллаж байна.

Зах зээлийн үнийн мэдээг Газрын цахим биржийн програм хангамжийг ашиглан цуглуулахад нотариатчдыг татан оролцуулах зорилгоор нийслэлийн дүүргүүдийн 13 нотариатчдыг хамруулсан сургалтыг 2016 оны 3-р сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албаны холбогдох мэргэжилтнүүдэд програм хангамжид нэвтрэх эрхийг нээж, гарын авлага хүргүүлэв. Нийслэлийн Орон сууцны корпорацийн холбогдох мэргэжилтнүүдэд эрх холбогдох арга зүйн зааврыг өгсөн.  www.mle.mn веб хуудасны мэдээллийн болон асуулт хариултын хэсгийг шинэчлэв. Газрын биржийн цахим програм хангамжийн ашиглан газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулах, барьцаа болон үнийн мэдээний бүртгэл хийх талаарх 2016 оны 1/184 тоот албан бичгийг бүх аймгийн ГХБХБГ-т, 2016 оны 1/481 тоот албан бичгийг нийслэлийн ӨХГ, дүүргүүдийн ӨГХА-дад хүргүүлэв. Мөн Газрын даргын "Газрын биржийн цахим програм хангамжийг ашиглах тухай" 2016 оны А/130 тоот тушаалыг тус албан бичгүүдийн хавсралтаар хүргүүлсэн. Хэнтий, Дорнод аймагт аймгийн төвийн сумдын Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд эхний хагас жилд явуулахаар төлөвлөгдсөн 1 дуудлага худалдааг цахим хэлбээр зохион байгуулж, тайланг ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсний дагуу Хэнтий аймгийн ГХБХБГ-аас анхны цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа.

30

5.4. “Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэхгол зорилтын хүрээнд:

5.4.1. Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийн төслийг боловсруулж, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газраар батлуулахаар Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэх

Тоо хэмжээ: Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтүүдийн төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 улирал

Хүрэх үр дүн: Газрын үнэлгээ хийх аргачлал батлагдаж, үйл ажиллагаанд нэвтэрсэн байна.

"Инжгеотех" ХХК-ний "Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний зургийг газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулах" 2013/66 тоот гэрээт ажлын хүрээнд "Газрын үнэлгээний стандарт, аргачлал боловсруулах" ажлын туслан гүйцэтгэгчээр "Эм Кэй Ти Ар Эс" ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 01-ны өдөр гэрээ байгуулсан ба 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээгээ сунгасан. Тус ажлын хүрээнд "Эм Кэй Ти Ар Эс" ХХК-тай 2016 оны 6 дугаар сард багтааж гэрээт ажлыг чанартай гүйцэтгэж, хүлээлгэж өгөх талаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 3 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зохион байгуулж ажиллалаа. Үүний үр дүнд "Газрын үнэлгээний стандарт", "Газрын үнэлгээний аргачлал"-ыг боловсруулан төслийг ирүүлээд байна.

21

5.4.2. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг шинэчилсэн хувилбарын төслийг холбогдох хавсралтууд, танилцуулга, тооцооны хамт боловсруулж газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: Засгийн газрын тогтоолын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 8-9 дугаар сард

Хүрэх үр дүн: Газрын үнэлгээг зах зээлийн жишигт нийцүүлэн хийх нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай төсөл боловсруулагдсан байна.

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын шинэчилсэн хувилбарын төслийг холбогдох хавсралтууд, танилцуулга, тооцооны хамт 2014 онд боловсруулан Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж байсан ба дээрх төсөлд нэмэлт судалгаа хийж өөрчлөлт оруулан Газрын даргын 2016 оны 1/708 тоот албан бичгээр нийслэлийн Өмчийн харилцааны газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт санал авахаар хүргүүлсэн. 
Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Дундговь, Баянхонгор, Дорнод, Завхан, Баян-Өлгий, Төв, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудаас ирүүлсэн саналуудын дагуу холбогдох засваруудыг хийж байна.

15

5.4.3. Нэгж талбар бүрээр газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтээр мэдээлэл бүрдүүлэх тогтолцоог буй болгож мэдээллийг буй болгох

Тоо хэмжээ: 900 000 нэгж талбар

Чанар: Газрын даргын 2016 онд батлах тушаалд нийцсэн байх

Хугацаа: 1-4 улирал

Хүрэх үр дүн: Нэгж талбар бүр газрын төлөв байдал, чанарын үзүүлэлттэй болж газар эзэмших, ашиглах гэрээний нөхцлийг тодорхой болгох, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг ялгавартай тогтоох нөхцөл бүрдэнэ.

Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмын төсөлд нэгж талбарын хувийн хэрэгт хадгалагдах нотлох баримтуудын жагсаалтыг шинэчлэн боловсруулсан ба Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журам Газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/169 дугаар тушаалаар батлагдсан.

30

5.4.4. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, өгөгдлийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, газрын зах зээлийг хөгжүүлэх санал зөвлөмж боловсруулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн болон Монголын нотариатчдын танхимын үнийн мэдээ

Чанар: Газрын даргын 2011 оны 182 дугаар тушаалд нийцсэн байх

Хугацаа: 3, 6, 9, 12-р сар

Хүрэх үр дүн: Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг улирал бүр цуглуулж, хэрэглэх боломжийг бүрдүүлсэн байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга болон Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж баталгаажуулсан. "Хамтын ажиллагааны санамж бичиг"-ийн 3.5 дахь хэсэгт Газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ солилцох, мэдээллийн нууцлалыг хадгалах үйл ажиллагааг зохицуулсан журам боловсруулахаар тусгагдсан. Уг заалтын дагуу “Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ солилцох, мэдээллийн нууцыг хадгалах журам”-ыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга болон Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн 2016 оны 14/А/64 дугаар хамтарсан тушаалаар баталгаажуулаад байна. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг Газрын биржийн програм хангамж ашиглан цуглуулах ажлыг зохион байгуулсан ба 14 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газраар дамжуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 280, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын 25, хөдөө аж ахуйн зориулалттай газрын 9, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1, нийт 315 үнийн мэдээ ирүүлээд байна. Харин Монголын нотариатчдын танхимаас Газрын биржийн програм хангамжаар дамжуулан цуглуулах чиглэлээр 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 13 нотариатчидад сургалт зохион байгуулсан ба тус 13 нотариатч нь бусад нотариатчиддаа сургалт зохион байгуулж байгаа болно. Сургалт зохион байгуулж дууссаны дараагаар бүх нотариатчидад Газрын биржийн програм хангамжид хандах эрхийг нээж өгөхөөр тохирсны дагуу сургалтанд хамрагдсан нийт 4 дүүргийн 82 нотариачдад эрхийг нээж, цахим хаягаар нь хүргүүллээ. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, өгөгдлийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, газрын зах зээлийг хөгжүүлэх санал зөвлөмж боловсруулахтай холбоотой судалгааг хийж байна.

30

5.4.5. Газрын төлбөрөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл, 330 сум, 9 дүүргийн хэмжээнд 42 тэрбум төгрөг

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газрын харилцаанаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдсэн байна.

21 аймгийн ГХБХБГ-ын газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд орон нутгийн төсөвт төвлөрч буй газрын төлбөрийн орлогын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. НГА, 21 аймгийн газрын төлбөрийн тайланг хүлээн авч нэгтгэн газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайланд оруулсан ба 2015 оны байдлаар улсын хэмжээнд 44 тэрбум 556 сая төгрөгийг төвлөрүүлсэн дүнтэй байх ба 106 хувийн биелэлттэй байна.

2016 оны байдлаар газрын төлбөрийн орлогыг аймаг тус бүрээр авч үзвэл

-    Архангай аймагт 37,316 сая,

-    Орхон аймагт нийт 4.873.927 сая,

-    Баян-Өлгий аймагт 28.144 сая,

-    Баянхонгор аймагт  62.918 сая,

-    Булган аймагт 198.647,

-    Говь-Алтайд 78.950,

-    Дорноговь аймагт 241.046,

-    Дорнод 118.229,

-    Дундговь 108,

-    Завхан 112.620,

-    Өвөрхангай 94,550,

-    Өмнөговь 1.877.470,

-    Сүхбаатар 35.332,

-    Сэлэнгэ аймагт 237.966,

-    Төв аймаг 800.401.409,

-    Ховд 81.687,

-    Хөвсгөл 120. 527,

-    Хэнтий 109.062,

-    Дархан 331.033, 

-    Говьсүмбэр 77.594 сая

-    Улаанбаатар хотод 18,600 сая төгрөг тус тус орсон байна.

 Улсын хэмжээнд 2016 оны 8 дугаар сарын байдлаар нийт 21 тэрбум 956 сая төгрөгний орлогыг бүрдүүлсэн байна.

30

5.4.6. “Газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд газрын төлбөрийн орлогоос зарцуулах хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахад бэлтгэл ажлыг хангаж ажиллах

Тоо хэмжээ: Засгийн газрын тогтоолын төсөл

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-2-р улирал

Хүрэх үр дүн: Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулагдсан байна.

"Газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд газрын төлбөрийн орлогоос зарцуулах хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан 21 аймаг, НГА-аас санал авсан бөгөөд Засгийн газрын тогтоолын төсөлд холбогдох саналуудыг тусгаж, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Барилга, хот байгуулалтын яаманд албан тоотоор хүргүүлсэн болно.

30

"Зургаа. Геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулж Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“6.2. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.2.1. Салбарын өгөгдөл, мэдээллийн хадгалах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх

Тоо хэмжээ:  1

Чанар:  Техник, програм хангамж, сүлжээ хэвийн тасралтгүй, үйл ажиллагаатай байх, төрөл бүрийн мэдээлэл дамжуулах, солилцоход саадгүй байх

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Салбарын өгөгдөл, мэдээллийн хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд техник, програм хангамж, сүлжээний бүрэн бүтэн байдал хангагдсан байна.

БОЗӨДБ-ийг байгуулах туршилт судалгааны үндсэн дээр байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн шаардлагатай програм, техник хангамжуудыг тодорхойлж орон зайн өгөгдлийн дэд бүтцийн техникийн бичигт тусгаж “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн технологийн шийдлийн техникийн бичиг баримт”-ыг албажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:

-    Ажлын хүрээнд хадгалалт, хамгаалалтын анхан шатны шаардлага болсон тусгаарлагдсан сүлжээ үүсгэх ажил хийгдэж дууссан.

-    Цаашид хамгаалалтын илүү нарийн арга хэрэгслээр дээрх ажил үргэлжилнэ.

-    Хадгалалтын шийдлийн эхний ажил NAS ашиглаж эхэлсэн.

Цаашид тусгаарлагдсан сүлжээнд SAN бүхий систем болж өргөжүүлэх ажил эхэлсэн.

30

6.2.2. Агентлаг, НӨХГ, дүүргүүдийн ӨГХА болон 21 аймгийн ГХБХБГ-ыг мэдээлэл дамжуулах сүлжээ, агентлаг болон аймгийн ГХБХБГ-уудын дотоод сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, бүртгэлжүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, 9 дүүрэг

Чанар: Хэвийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаатай байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: ГХГЗЗГ, НӨХГ, дүүргүүдийн ӨГХА болон 21 аймгийн ГХБХБГ хоорондоо мэдээлэл дамжуулах тасралтгүй, найдвартай сүлжээ, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлаар хангадсан байна. Үйл ажиллагааны бүртгэл хийгдсэн байна.

Байгууллагын мэдээллийн технологи, системийн техникийн бичиг баримт”-ыг боловсруулж А/186 дугаар тушаалаар батлаад байна. Тус баримт бичигт байгууллагын дотоод гадаад сүлжээ, салбарын үйл ажиллагаанд ашиглагдаж буй сервер, тоног төхөөрөмж, үзүүлэлт, түүний зориулалт, нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үг, програм хангамж, тэдгээрийн зориулалт, салбарын мэдээллийн сан, тэдгээртэй холбоотой бичиг баримт, түүнд гарсан гэмтэл, дүгнэлт зэрэг баримтууд, орон нутгийн дэд сангуудын тоног төхөөрөмжийн талаарх холбогдох шийдлүүд тусгагдсан.

-    Байгууллагын удирдлагын цахим систем болон дотоод мессенжерт ГЗБГЗЗГ болон 21 аймгийн ГХБХБГ-т шинээр орсон мэргэжилтнүүдийн эрхийн зохицуулалтыг тухай бүр хийж байна.

-    Байгууллагын системийг Хорт кодоос хамгаалах үүднээс хорт код эсэргүүцэх програм хангамжийг ашиглаж байна.

-    Байгууллагын нийт компьютер, принтер, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг ханган тухай бүр арга авч шаардлагатай програм хангамж суулгах, засвар үйлчилгээг хийн ажиллаж байна.

-    Байгууллагын дотоод хяналтын камеруудыг ТТХГ-ын харуул хамгаалалтын албанд хянагдахаар зохион байгуулж хэвийн ажиллагааг ханган ажилласан.

-    Орон нутгийн VPN сүлжээ болон Нийслэл, дүүргийн сүлжээний хэвийн ажиллагааг ханган ажилласан ба нэмэлтээр Дүнжингарав төвд байрлах Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд холболт тохируулгын ажил хийгдсэн.

-    Мөн салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй мэдээллийн сангийн найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор нөөцлөлтийг өдөр тутам хийж байна. Холбогдох журмын дагуу архивлан хадгалж байна.

-    Нийслэлийн ГКМС-д гарсан гэмтлийг Oracle-ийн сертификаттай мэргэжилтэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хэвийн үйл ажиллагаанд оруулсан.

-    Орон нутгийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй тухай бүр холбогдон арга зүйгээр ханган хамтран ажиллаж байна.

30

6.2.3. Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамж, тоног төхөөрөмжүүдийн хэрэгцээ шаардлага тодорхойлж техник тоног төхөөрөмж, програм хангамжийн сайжруулалтыг хийх, зохистой хэрэглээг бий болгох

Тоо хэмжээ:  Байгууллагын хэмжээнд

Чанар: Байгууллагын стратеги зорилтод нийцсэн байна

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамж, тоног төхөөрөмжүүдийн зохистой хэрэглээг бий болсон байна.

2016 оны 2 дугаар улиралд байгууллагыг орон нутагтай холбосон цахим хурлын системийг нэвтрүүлсэн. Цахим хурлын системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэн 21 аймагт гарын авлага болон зааварчилгаагаар ханган ажиллаж байна. “Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журам”-д нэмэлт оруулж үйл ажиллагааг Газрын даргын А/150 тоот тушаалаар журамласан.

БОЗӨДБ-ийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулж дууссан, холбогдох хэлтсүүдээс санал авч тусган ДДЗХ-аар хэлэлцүүлж албажуулахаар ажиллаж байна.

Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй гэрээт ажлын бүртгэлийн програм хангамж зохион хөгжүүлж байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн.

 

30

6.2.4. ОЗМДБ-ийн геопорталыг хөгжүүлэх, олон нийтэд үзүүлэх цахим үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, хэрэглээг нэмэгдүүлэх

Тоо хэмжээ: 2 геопортал

www.geoportal.mn

www.sdi.gazar.gov.mn

Чанар: Хэвийн тасралтгүй, үйл ажиллагаатай байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: www.geoportal.mn

www.sdi.gazar.gov.mn геопорталууд хэвийн тасралтгүй үйл ажиллагаатай болж хэрэглэгчид мэдээллийг түгээж эхэлсэн байна.

“Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн технологийн шийдлийн техникийн бичиг баримт”-ийн дагуу ерөнхий шийдлийг 2016 оны 3 сарын 03-ны өдрийн Даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр баталсан ба холбогдох програм хангамжуудыг туршин ажиллуулж байна.  

-    Энэхүү ажлын хүрээнд шинээр агаар, сансрын зургуудыг жижиг талбай бүхий газруудад үйлчилгээ хэлбэрээр гарган туршилтуудыг хийсэн юм.

-    Мөн эхний ээлжинд Улаанбаатар хот орчмын агаар, сансрын зургийн мэдээллээр WMS үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

http://202.21.125.24:8080/geoserver/ub_raster/wms

http://202.21.125.24:8080/geoserver/work_spc/wms

-    Цахим үйлчилгээний асуудлыг "МЭДЭЭЛЛИЙН ТӨВӨӨС БАРИМТ /НУУЦ БОЛОН НУУЦ БИШ/ АШИГЛУУЛАХ, БУЦААН АВАХ ЖУРАМ"-ын шинэчлэлттэй уялдуулан журамласан.

-    1:100000-ны масштабтай монгол орны байр зүйн зургийн мэдээллийн сангаас газар зүйн нэрийн мэдээллийн сан үүсгэх, улсын хилийн цэс, баг хорооны хил, 4 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан объектын түвшинд тодруулалт хийсэн мэдээлэл зэрэг дээр тулгуурласан хаягийн мэдээллийн систем байгуулахаар ажиллаж байна.

-    Геопортал цахим хуудсыг бэлтгэх, хөгжүүлэх түүнд агуулагдах үйлчилгээнүүдийг бэлтгэх ажил хийгдэж байна. Цахим үйлчилгээнүүдийг бэлтгэн https://niitiinms.sdi.gov.mn/gzbgzzg/rest/services хууданд байршуулах ажлыг хийж байна.

-    Цаашид geoportal.mn geoportal.sdi.gov.mn хаягуудаар гадны хэрэглэгчдэд хэрэглүүлэх боломж бүрдээд байна.

-    “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагааг зохицуулах” журам боловсруулан цахим үйлчилгээтэй холбоотой асуудлыг зохицуулахаар ажиллаж байна.

-    Онлайн банкаар төлбөр тооцоо хийхэд “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд боломж бүрдэж байгаа бөгөөд эхний байдлаар Замын цагдаа дээр бүртгэгдсэн зөрчлийн торгуулыг www.torguuli.mn цахим хуудсаар дамжуулан төлөх боломжтой болж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь амжилттай хэрэгжсэний дараа бусад төрийн байгууллагуудыг бүртгэн нэгтгэхээр төлөвлөж байгаа тухай Төрийн сангийн газраас мэдэгдсэн.

30

6.2.5. ҮОЗМДБ байгуулах чиглэлээр бусад байгууллага, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ:  1

Чанар: ҮОЗМДБ-ийг байгуулах стратеги зорилтод нийцсэн байна

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Бусад байгууллага, төсөл хөтөлбөрүүд ҮОЗМДБ-ийг байгуулах стратеги зорилтын дагуу өгөгдөл, мэдээлэл солилцох нөхцөл бүрдэнэ.

ҮОЗМДБ-ийг байгуулах ажлын хүрээнд 2016 онд нийт 6 байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж байна. Мэдээлэл бүрдүүлэгч оролцогч байгууллагуудтай мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлэхээр шилэн кабелийн сүлжээ КАБГ-тай холбогдсон. Эхний шатны төхөөрөмж суурилуулагдсан, АТГ-тай холбогдож мэдээлэл солилцох боломжтой болсон.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах асуудлыг БХБЯ-тай хамтран ажилласан. Хуулийн төсөл БХБЯ-ны Сайдын зөвлөлийн хуралд танилцуулагдан дэмжигдэж Засгийн газрын 4 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар хурлаар Үзэл баримтлалын төсөл дэмжигдэж Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүйн сайд хамтран уг хуулийн төслийн үзэл баримтлалыг баталсан. Бусад яамдаас хуулийн төсөлд санал авах ажил хийгдсэн.

30

"Долоо. Байгууллагын стратегийн зорилтын 1, 2, 3, 4, 5, 6-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалт, эрх зүйн үндэслэлээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

7.1. Салбарын үр шим хүртэгсэдийн[1] хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.1.1. Салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 6 салбарын хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах

Чанар: Олон улсын хөгжлийн чиг хандлага, хууль тогтоомжтой нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэгдсэн стратеги төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байна

Урьд онуудад хийгдсэн гэрээт ажлын шугамаар хийгдсэн 3 ажлын тайлан, 2015 онд хийгдсэн салбаруудын хэлэлцүүлэгийн материалууд, байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслүүдийг харьцуулан судлав. Байгууллагын стратегийн баримт бичиг нь Төрөөс газрын талаар баримтлах бодлогын баримт бичгийн агуулга, чиглэлээс хамаарч байгаа тул эхний ээлжинд бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг хийлээ. Бодлогын баримт бичгийн агуулгыг Газрын дарга, Дэд дарга, Хэлтсийн дарга нарт 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан бөгөөд тодорхой саналуудыг авч бодлогын баримт бичигт тусган оруулсан.

2016 оны 4-р сарын 20-ний өдөр хэлтсийн дарга нарт "Төрөөс газрын харилцаа, геодези зураг зүйн талаар баримтлах бодлого"-ын эхний хувилбарыг танилцуулж, салбар тус бүрээр хэлэлцүүлэг хийж, хэрхэн боловсруулалт хийх талаар зөвлөмж өгсөн. Салбар тус бүрээр хэлэлцүүлгийг дараах хуваарийн дагуу зохион байгуулав. Үүнд:

1. 2016.04.25: Кадастрын хэлэлцүүлэг

2. 2016.04.26: "Төрөөс газрын харилцаа, геодези зураг зүйн талаар баримтлах бодлого" сэдэвт хэлэлцүүлэг

3. 2016.04.27: Геодези, зураг зүйн хэлэлцүүлэг

4. 2016.04.27: Хот төлөвлөлтийн хэлэлцүүлэг

5. 2016.04.28: Газар зохион байгуулалтын хэлэлцүүлэг

6. 2016.04.28: Инженер, хайгуул, мониторингийн хэлэлцүүлэг

Дээрх бүх хэлэлцүүлэгийн саналыг нэгтгэн бодлогын баримт бичигт тусгаж, газрын харилцаа, геодези зураг зүйн салбарын мэргэжилтэн, багш, судлаач, мэргэжлийн байгууллага, судалгаа, шинжилгээний байгууллагын ажилтнуудын оролцсон 2016 оны 5 сарын 02-ны өдрийн "Газрын харилцаа, геодези, зураг зүй-2016" форумд хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу бодлогын баримт бичгийг засаж сайжруулан, БХБЯ-нд хүргүүлэхээр албан бичгийн төслийн хамт боловсруулсан. БХБЯ-наас шинээр батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 249-р тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын дагуу бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлага тавьсаны дагуу “Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ыг боловсрууллаа. Дээрх журам батлагдах хугацаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдах хугацаа, нэмэлт санхүүгийн тооцоо судалгаа хийх шаардлагын улмаас бодлогыг төсөл боловсруулах ажил удааширсан.

21

7.1.3. Газрын салбарыг олон улсын төвшинд хүргэхэд чиглэгдсэн судалгаа хийх, төсөл боловсруулах, төсвийн тооцоо, танилцуулга боловсруулах, холбогдох хурлуудаар хэлэлцүүлж, батлуулах

Тоо хэмжээ: 2 төсөл боловсруулах, төсвийн тооцоо, танилцуулга боловсруулах

Чанар: Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Техникийн төсөл, хөтөлбөр боловсруулан холбогдох хурлуудаар хэлэлцүүлж батлуулсан байна.

Газрын салбарыг олон улсын төвшинд хүргэхэд чиглэгдсэн судалгаа хийх, төсөл боловсруулах, төсвийн тооцоо, танилцуулга боловсруулах, холбогдох хурлуудаар хэлэлцүүлж, батлуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд:

-    ГЗБГЗЗГ-аас Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах зорилт, арга хэмжээний талаарх саналыг бэлэн болгоод байна.

-    2016 оны 9 сарын 12-ны өдөр салбарын хэмжээнд 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх нийт 7 төслийн саналыг боловсруулан БХБЯ-нд хүргүүлэв.

-    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт холбоотой 14 зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ГЗБГЗЗГ-ын 2016-2020 онд хийх ажлын төсөөлөл, тооцоог боловсрууллаа.

-    2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлэн хийгдэх 8 ажлын танилцуулгыг бэлтгэж /2016.10.03-07/ батлагдсан загварын дагуу гаргаж өгөв.

-    3 хэмжээст кадастрын чиглэлээр Олон улсын хэмжил, зураглалын холбооны 3, 7-р хорооны хамтарсан ажлын хэсгийн зорилгыг Олон улсын хэмжил, зураглалын холбооны веб хуудсаас авч орчуулав. ISO19152 Land Administration Domain Model буюу “Газрын удирдлагын домэйн загвар” олон улсын стандартыг худалдан авч орчуулах нь зүйтэй гэсэн санал гаргав.

-    Монгол орны өндрийн 1-р ангийн сүлжээ байгуулах техникийн төслийг "Геосет" ХХК-тай хамтран боловсруулж эхлэл цэгтэй холбох ажлыг нэмж тусган засварлав. Геодези, зураг зүйн чиглэлээр орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 5-р сарын 16-ны өдрийн хурлаар төслийг хэлэлцүүлж ГЗЗХ-ээс танилцуулсан “Эхлэл цэгийг өндрийн 1-р ангийн сүлжээтэй холбох” саналтай нийцүүлэн дахин боловсруулах нь зүйтэй гэсэн санал гаргав.

-    2016 онд урсгал төсвөөр хийж буй ажлын хүрээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан дахин засварласан төслийг Геодези, зураг зүйн чиглэлээр орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12-р сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж Газрын даргаар батлуулав.

-    БНСУ-ын сансрын зургийн чиглэлээр дагнасан GEO C&I ХХК болон KYUNGPOOK их сургуультай 3 талын хамтарсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Төсөл хэрэгжүүлэх саналыг боловсруулан БХБЯ, Сангийн яамаар дамжуулан БНСУ-ын талд уламжлаад байна.

30

“7.2. Газрын салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсэдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэнд хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.2.1. Гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: 26 гэрээт ажил

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, норм, дүрмийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Улсын төсвөөр хийсэн ажлуудад Захиалагчийн техникийн хяналтын дүгнэлт гарган хэрэглээгээр шалган хүлээж авах ажлыг зохион байгуулна.

2016 оны урсгал төсвөөр хийх гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах ажлын хүрээнд:

-       "Газрын харилцааны салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын үр дүнг хэрэглэгчдэд сурталчлах, сургалт хийх, мэдээлэл, материал бэлтгэх" ажлын даалгаварыг боловсруулан батлуулж, тендер шалгаруулалтыг зохион байгуулж, гэрээт ажлын гүйцэтгэгчээр "Мэркадо" ХХК шалгаран, 2016/28 тоот гэрээг байгуулсан. Гэрээт ажлын эхний шатны тайланг 2016 оны 4 сарын 28-ний өдрийн Мэдээллийн төвийн 2016/28-1 тоот актаар, эцсийн шатны гүйцэтгэлийг 2016 оны 7 сарын 28-ны өдрийн Мэдээллийн төвийн №2016/ГБЗЗ/28 тоот актаар тус тус хүлээн авсан. Тендер шалгаруулалттай холбоотой материалыг 2016 оны 9-р сарын 27-ны өдөр Мэдээллийн төвд архивлав.

-       ”Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой журмууд, 2009 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын ажлын үнэлгээнд өөрчлөлт оруулах, шинэчлэх” ажлын даалгаварыг боловсруулан батлуулж, "Монголын газрын менежментийн чөлөөт холбоо"-ны тэргүүн 2016/35 тоот ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 4 сарын 19-ний өдөр байгуулсан. Уг ажлын гүйцэтгэлийг Мэдээллийн төвийн 2016 оны 7 сарын 06-ны өдрийн №2016/ГЗБ/28 тоот актаар хүлээн авсан. Актыг үндэслэн гэрээт ажлыг 100% гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

-       2016 оны урсгал төсвөөр Улсын геодезийн тулгуур сүлжээний эхлэл цэг байгуулах, Нийслэлийн геодезийн сүлжээг өтгөрүүлэх, Байнгын ажиллагаатай станцын антеныг газарт шилжүүлэн суулгах, хөргүүр, цахим хурлын систем худалдан авах зэрэг гэрээт ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан ба Захиалагчийн техникийн хяналт хийх зардал байхгүй тул мэргэжлийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийж хүлээн авахаар болов.

-       2016/45, 2016/51 гэрээт ажлуудын хугацааг сунгуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу танилцуулга, ДДЗХ-ын тэмдэглэл, нэмэлт гэрээний төслийг боловсруулан 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлэн гэрээг сунгахаар болж нэмэлт гэрээ байгуулав.

-       “Барилга байгууламж дээр суурилуулсан станцын антеныг олон улсын стандартад нийцүүлэн газарт шилжүүлэн суурилуулах” 2016/51 тоот гэрээт ажлын эцсийн тайланг 2016.11.17-ны өдрийн 15/046 дугаар албан тоотоор ирүүлэв. Захиалагчийн хяналт хийж №2016/51-02 дугаар актаар МТ-д хүлээн авлаа.

-       2016/45, 2016/66 гэрээт ажлын эцсийн тайланг 12-р сард хүлээн авч хамтран дүгнэлт гарган 2016-45-01, 2016-66-01 актаар МТ-д хүлээн авлаа.

Захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн тайлан, мэдээг гаргах, удирдлагыг мэдээллээр хангаж холбогдох байгууллагад хүргүүлэх ажлын хүрээнд:

-       Захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн тайлан, мэдээг гаргах, гэрээт ажлуудын мэдээллийг цахим болгох зорилгоор “Гэрээт ажлын мэдээллийн сан”-гийн програмын анхны хувилбарыг боловсруулж, туршилтад оруулсан. Энэхүү програм нь агентлагын хэмжээнд хэрэгжиж байгаа гэрээт ажлуудын нэгдсэн тайлан мэдээ гаргах, явцын хяналт хийхэд чухал ач холбогдолтой юм.

-       2012-2016 онд хэрэгжиж байгаа гэрээт ажлуудын явцын мэдээллийг БХБЯ, МХЕГ, АТГ, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудад тухай бүр гаргаж өгсөн.

-       “Монгол улсын байрлал, өндрийн сүлжээний өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, энэ чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, захиалагчийг зөвлөгөөгөөр хангах” зөвлөх үйлчилгээний “Геомэп" ХХК-ийн 2013/88 тоот гэрээт ажлын явцын тайланг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 46/16 тоотоор ирүүлснийг дүгнэж 16/88-01 актаар 2016 оны 4-р сарын 12-ны өдөр Мэдээллийн төвд хүлээн авсан.

-       “Монгол улсад хаягжуулалтын системийг байгуулах асуудалд зөвлөгөө өгөх, энэ чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих” зөвлөх үйлчилгээний “Геомэп" ХХК-ийн 2013/89 тоот гэрээт ажлын явцын тайланг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 108/16 тоотоор ирүүлснийг дүгнэж 89/16-01 актаар 2016 оны 5-р сарын 23-ны өдөр Мэдээллийн төвд хүлээн авав.

-       Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон Геомастер ХХК-ий байгуулсан “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” 2013/71 дугаар гэрээ, “Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх” 2013/69 дугаар гэрээ, Топсүрвэй ХХК-ийн байгуулсан “1:100000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийг хийж, тоон зургийн мэдээллийн сан үүсгэх” 2013/67 дугаар гэрээт ажлуудад Захиалагчийн техникийн хяналт хийх зөвлөх үйлчилгээний “Монгол Улсын байрлал, өндрийн сүлжээний өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, энэ чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, захиалагчийг зөвлөгөөгөөр хангах” 2013/88 дугаар гэрээт ажлын хүрээнд Геомэп ХХК-ий гүйцэтгэсэн дүгнэлт, явцын шалгаж, хүлээн авсан тухай 2016 оны 4 сарын 14-ний өдрийн Ажил шалгаж хүлээн авсан дүгнэлт, мөн гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 4 сарын 14-ний өдөр Мэдээллийн төвд хүлээн авсан тухай №2016/ГБЗЗ/09 дугаартай акт зэргийг үндэслэн Зөвлөхийг нийт ажлын 88%-ийг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

-       “Монгол улсад хаягжуулалтын системийг байгуулах асуудалд зөвлөгөө өгөх, энэ чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих” зөвлөх үйлчилгээний “Геомэп" ХХК-ийн 2013/89 тоот гэрээт ажлын явцын тайланг 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ирүүлснийг хүлээн авч хянан, дүгнэж 2013-89/16-03 дугаар актаар 2016 оны 11-р сарын 23-ны өдөр Мэдээллийн төвд хүлээн авсан.

-       2013/69, 2013/71, 2013/49, ХБГХ-2012-07/12, ГХБГЗЗГ-2011/01/101 гэрээт ажлуудын биелэлтийг албан бичгээр ирүүлсэн тухай бүрд мэдээллийн файлд оруулж 15 хоног тутам биелэлт гаргаж удирдлагад танилцуулж байв.

Газрын харилцааны салбарын хэмжээнд хийгдэж буй гэрээт ажлуудын биелэлтийг судалж, эрсдлийг таамаглах, үйл ажиллагааг нь өөр хооронд нь болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулах ажлыг удирдан зохион байгуулах, тэдгээрийн үр дүнг сурталчлах ажлын хүрээнд:

-       Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын “Газрын харилцааны эмхтгэл” сэтгүүлийн 2016 оны эхний улиралын дугаарыг эмхтгэн, агентлагаас хэрэгжүүүлж байгаа ажил, тэдгээрийн хүрсэн үр дүн, хэрэгжилтийг тодорхойлж, олон улсын хурал, семинарын үр дүн, шинээр батлагдсан, стандарт, норм, журмыг нэгтгэн хэвлүүлж, орон нутгийн газрын алба, Газрын харилцааны форумд оролцогчдод өгсөн.

-       НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн 6,13,14,15 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт агентлагийн дарга орсонтой холбогдуулан газрын харилцааны чиглэлээр үндэсний хэмжээний зорилго, шалгуур үзүүлэлт боловсруулж, 7 гол зорилтыг үндэсний хэмжээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлэх саналыг хүргүүллээ.

-       “Газрын харилцааны салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын үр дүнг хэрэглэгчдэд сурталчлах, сургалт хийх, мэдээлэл, материал бэлтгэх” 2016/28 тоот гэрээт ажлыг “Меркадо” ХХК-тай хамтран гүйцэтгэсэн. Уг ажлын хүрээнд ГХГЗЗГ-ын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хүрсэн үр дүн, хэрэглээний талаархи танилцуулга бэлтгэх, салбарт хэрэгжиж буй төсөл, гэрээт ажлыг өөр хооронд нь оновчтой уялдуулсан видео танилцуулга бэлтгэх, газрыг үр дүнтэй ашиглаж буй видео танилцуулга, гарын авлагын эх бэлтгэх, захиалагчид зориулсан сургалт зохион байгуулах зэрэг ажлууд хийгдсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ болон байгууллагын урсгал төсвөөр хийгдэж байгаа ажлын талаар нэгдсэн мэдээллийн санг тогтмол хөтөлж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэглээгээр шалгаж, хүлээн авах ажлыг зохион байгуулах, холбогдох хүмүүст дэмжлэг үзүүлж ажиллах ажлын хүрээнд:

-       Газар зохион байгуулалт, инженер хайгуул, мониторингийн чиглэлээр нийт 6 гэрээт ажлын хэрэгжилтэнд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулсан.

-       Хаягжуулалтын ажлын мэдээллийг санд оруулав.

-       Гэрээт ажлуудын холбогдох мэдээллийг тогтмол шинэчилж, шаардлагатай мэдээллийг БХБЯ, АТГ-аас шалгалт хийж байгаа холбогдох хүмүүст тухай бүр гаргаж өгсөн.

-       2013/69, 2013/71 гэрээт ажлуудын ерөнхий мэдээллийг оруулав.

-       2013/69, 2013/71, 2013/49, 1:25000, Газар доорхи шугам сүлжээний ажлуудын мэдээллийг тогтмол хөтөлж БХБЯ-руу шаардлагатай мэдээллийг хүргүүлж ажиллалаа.

30

7.2.2. Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 26 гэрээт ажил

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Хэрэгжиж буй төсөл, бүтээгдэхүүн, гэрээт ажлуудын үр дүн практик хэрэглээнд нэвтэрч, үр дүнтэй хэрэгжсэн байх, санхүүжилтийг бүрэн олгосон байна.

Тус газарт хэрэгжиж буй нийт 13 гэрээт ажил /13 зөвлөх-/д Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:

  1. “Өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт /нивелирийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах/” гэрээт ажлын гүйцэтгэгч “Геосет” ХХК-иас 2016 оны 12-р сард ирүүлсэн ажлын явцын тайланд дүгнэлт гарган МТ-д актаар хүлээн авлаа.
  2. “Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, мэдээллийн сан байгуулах” гэрээт ажлын хүрээнд 2016 онд нийтдээ 20 аймгийн 318 сумын тайлан, тоон мэдээг ирүүлсэн ба Захиалагчийн техникийн хяналт хийлгэхээр 54 албан бичиг төлөвлөж Зөвлөхрүү хүргүүлсэн бөгөөд Зөвлөхөөс 19 аймгийн 262 суманд гүйцэтгэсэн ажлыг шаардлага хангасан гэж үзэн Дүгнэлт ирүүлсэн болно.
  3. “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” гэрээт ажлыг гүйцэтгэгч Геосан ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг шалган хүлээн авсан тухай 2016 оны 11 сарын 08-ны өдөр Мэдээллийн төвд хүлээн авсан тухай №2016/ГБЗЗ/55 дугаартай акт, зөвлөх Эйр сурвей ХХК-ий дүгнэлт зэргийг 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 2/1717 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.
  4. “Улаанбаатар хотын газар дээрхи болон доорхи шугам сүлжээний зураглал хийж орон зайн мэдээллийн сан үүсгэх” Зөвлөх “Инженер геодези” ХХК-ийн Захиалагчийн техникийн хяналт хийж 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 2/1673 тоотоор ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Чингэлтэй, Багахангай, Багануур, Налайх дүүрэгт гүйцэтгэсэн газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний зураглалын материалыг №ХБГХ-2012-07-12/16-01 дугаар актаар 2016.11.23-ны өдөр МТ-д хүлээн авлаа.
  5. Хаягийн зураг зохиох ажлын явцад Зөвлөх Геомэп ХХК-ий гүйцэтгэсэн ажлын явцын тайланг шалгаж, хүлээн авсан тухай 2016 оны 11 сарын 23-ны өдрийн дүгнэлт, гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 11 сарын 24-ний өдөр Мэдээллийн төвд хүлээн авсан тухай №2016/ГБЗЗ/66 дугаартай акт зэргийг үндэслэн нийт ажлын гүйцэтгэлийг 87% гэж дүгнэлээ.
  6. “Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-орчны давхарга байгуулах” гэрээт ажлыг “Инжгеотех” ХХК-иас 2016 оны 10 сарын 11-ний өдөр 248 тоот албан бичгээр эцсийн шатны тайлан, зургийг ГХГЗЗГ-т ирүүлсэн. Албан бичгээр эцсийн шатны тайланг ирүүлсэн боловч тоон мэдээлэл, тоон зургийг ирүүлээгүй тул шалгах ажил удааширч байна.
  7. “Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа боловсруулах” ажлын хүрээнд гүйцэтгэгч Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ирүүлсэн явцын тайлан болон ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн авсан тухай дүгнэлт, гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 5 сарын 10-ны өдөр Мэдээллийн төвд хүлээн авсан тухай №2016/ГБЗ/14 дугаартай актыг 2016 оны 6 сарын 21-ний өдрийн 1/1020 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.
  8. Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх /нэгдсэн арга зүй, стандартын дагуу тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан байгуулах/ ажилд “Түншлэл” багийн гүйцэтгэсэн эцсийн шатны ажлын тайланг шалгаж, хүлээн авсан тухай дүгнэлт, Мэдээллийн төвийн 2016 оны 8 сарын 02-ны өдрийн №2016/ГЗБ/30 дугаартай акт, ‘Ланрес” ХХК-ий захиалагчийн техникийн хяналтын дүгнэлт /№13/ зэргийг үндэслэн гүйцэтгэгчийг нийт ажлын 97.2%-ийн гүйцэтгэлтэй гэж дүгнэлээ. “Ланрес” ХХК-ний гүйцэтгэсэн ажлын тайлан тайланг шалгасан тухай 2016 оны 6 сарын 16-ны өдрийн дүгнэлт, Мэдээллийн төвийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн №2016/ГЗБ/23 дугаартай актыг тус тус үндэслэн “Ланрес” ХХК-ний зөвлөх үйлчилгээний ажлыг 82.4 хувьтай гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Гэрээг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.
  9. "Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах" ажил 2013 оны 2013/65 тоот гэрээний дагуу хийгдэж байгаа бөгөөд ГХГЗЗГ, “Газар дэлхий” ХХК хооронд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2015/92 тоот нэмэлт гэрээгээр ажил дуусах хугацааг 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүртэл сунгасан.
  10. "Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний зураг /газрын төлөв байдал, чанарын бүс/-ийг газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулах" “Инжгеотех” ХХК-ий гүйцэтгэсэн эцсийн шатны ажлыг Газар зохион байгуулалтын хэлтэс шалгаж, хүлээн авсан тухай 2016 оны 5 сарын 30-ны өдрийн Ажил шалгасан тухай акт, Мэдээллийн төвийн 2016 оны 6 сарын 09-ний өдрийн №2016/ГЗБ/21 акт, Ланрес ХХК-ий 2016 оны 6 сарын 02-ны өдрийн Захиалагчийн техникийн хяналтын дүгнэлт зэргийг үндэслэн гүйцэтгэгчийг нийт ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэн, гэрээ дүгнэсэн.
  11. “Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто зам дагуух Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураг, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах” ажлын Геомастер ХХК /БХБЯ-тай байгуулсан №ХААГ-3-2013/XXI-23 буюу 226 тоот гэрээ/-ийн гүйцэтгэсэн 1 дүгээр багцын 2015 онд хамрагдах 3 аймгийн 27 сумын нутагт байрлах, "АТТП" ХХК болон "Эй Эс Эм и Эм" ХХК-ийн түншлэл баг /БХБЯ-тай байгуулсан №ХААГ-3-2013/XXI-23 буюу 227 тоот гэрээ/-ийн гүйцэтгэсэн 2 дугаар багцын 4 аймгийн 25 сумдын нутагт байрлах, 3 дугаар багцын №ХААГ-3-2013/XXI-23 буюу 228 тоот гэрээ/-ийн гүйцэтгэсэн 2015 онд 3-р багцын хүрээнд хамрагдах 9 аймгийн 52 сумын нутагт байрлах өмчлүүлэх боломжтой газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын захиалагчийн техникийн хяналтын тайлан, дүгнэлтийг хүлээн авч, ажил шалгасан акт үйлдэж, Мэдээллийн төвийн 2016 оны 4-р сарын 18-ны өдрийн №2016/ГЗБ/07, №2016/ГЗБ/08, №2016/ГЗБ/09 дугаартай актаар хүлээн авсан. ГХГЗЗГ-ын 2016 оны 4 сарын 19-ны өдрийн 1/627 тоот албан бичгээр холбогдох дүгнэлт, актыг БХБЯ-нд хүргүүлэв.
  12. “Монгол улсад кадастрын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгөх, энэ чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаанд хяналт тавих” ажилд гүйцэтгэгчээс 2016 онд нийтдээ 21 аймгийн 287 сумын тайлан, тоон мэдээ  ирүүлсэн ба Захиалагчийн техникийн хяналт хийлгэхээр 51 албан бичиг төлөвлөж Зөвлөхрүү хүргүүлэн, Зөвлөхөөс 20 аймгийн 274 суманд гүйцэтгэсэн ажлыг шаардлага хангасан гэж үзэн Дүгнэлт ирүүлсэн байна.Гэрээт ажлын хугацааг сунгуулахаар ДДЗХ-д холбогдох материалыг бэлтгэн оруулж хэлэлцүүлэн гүйцэтгэгчийн гэрээг 2016 оны 12-р сарын 01, Зөвлөхийн гэрээг 2016 оны 12-р сарын 25-ны өдөр хүртэл сунгуулав.
  13. “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” ажилд 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын явцын тайланг шалгаж хүлээн авсан 2016 оны 5 сарын 30-ны өдрийн дүгнэлт, мөн гүйцэтгэсэн ажлын тайланг Мэдээллийн төвд хүлээн авсан тухай 2016 оны 6 сарын 02-ны өдрийн №2016/ГБЗЗ/20 дугаартай актыг тус тус үндэслэн гүйцэтгэгчийг 2016 онд гүйцэтгэх ажлын 50%, нийт ажлын 70%-ийг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.
  14. “Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт мэдээллийн дэд сан, ГХГЗЗГ-т нэгдсэн санг үүсгэх” зөвлөх үйлчилгээний 2013/121 дугаар гэрээт ажлын хүрээнд “Спейшл Моделинг” ХХК-ий гүйцэтгэсэн дүгнэлт, тайланг шалгаж, хүлээн авсан тухай 2016 оны 5 сарын 16-ны өдрийн Ажил шалгаж хүлээн авсан дүгнэлт, мөн гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 5 сарын 27-ны өдөр мэдээллийн төвд бүрэн хүлээн авсан тухай №2016/ГБЗЗ/17 акт зэргийг үндэслэн Зөвлөхийг нийт ажлыг бүрэн /100%/ гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

27

7.2.3. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн /норм, стандарт/ хэрэгжилтэнд хяналт тавих, шинэчлэн боловсруулах, хянан тохиолдуулга, шүүмж хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Хүрэх үр дүн: Холбогдох хууль, тогтоомж, норм, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн /норм, стандарт/ хэрэгжилтэнд хяналт тавих, шинэчлэн боловсруулах, хянан тохиолдуулга, шүүмж хийх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-       “Геодези, зураг зүйн салбарт мөрдөх техникийн баримт бичиг”-ийн төслийг боловсруулж Геодези болон Зураг зүйн салбарын хүмүүсээс санал /нэмж шинээр боловсруулах, шинэчлэх/ авч нэгтгэж байна. Ажлын нэр, төрөл, ажилбар бүрээр мөрдөж буй заавар, дүрмийн жагсаалт гарган шинээр боловсруулах, шинэчлэх заавар, дүрмийн санал боловсруулж байна.

-       Геодези болон Зураг зүйн ажлыг ажилбар бүрээр үндсэн 8, 34 дэд хэсэг болгон хувааж одоо мөрдөж буй, шинэчлэх, шинээр боловсруулах норм, дүрэм, стандарт, заавар, журам, эрх зүйн баримт бичиг гэж ангилан санал боловсруулав.

-       Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм судалгаатай холбогдуулан ОХУ-д мөрдөж буй ижил төстэй баримт бичгийн судалгаа хийж жагсаалт гарган харьцуулсан судалгаа хийв.

-       Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9-р сарын 30-ны өдрийн 2/2019 тоотын дагуу шинээр боловсруулах норм, дүрмийн санал боловсруулж 2016.10.13-ны өдрийн 2/1502 тоотоор явуулав.

-       Салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн /норм, стандарт/ судалгааг хэлтсүүдтэй хамтран гаргав. 2017-2018 онд шинээр боловсруулах, дахин хянаж шинэчлэх, өөрчлөлт оруулах, орчуулан боловсруулах стандартын талаарх саналыг хэлтсүүдээс авч нэгтгэн Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна.

Шинээр боловсруулах норматив баримт бичгийн ажлын даалгавар боловсруулах, боловсруулсан норматив баримт бичигт хянан тохиолдуулга, шүүмж хийх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-       "Нүхэн байгууламжийн геодезийн ажил" БД-ийн төслийн хувилбарт шүүмж, редакци хийлгэхээр А/193 дугаар тушаал батлуулан, 2016/70, 2016/72 тоот гэрээ байгуулан гүйцэтгүүлж, 2016 оны 9-р сарын 07-ны өдөр ирүүлсэн хянан тохиолдуулгын саналыг гүйцэтгэгчид 2016 оны 9-р сарын 16-ны өдрийн 2/1268 тоотоор хүргүүлэв.

-       “Барилгын геодезийн ажил" БНбД-ийн төслийн хувилбарт шүүмж, редакци хийлгэхээр А/194 дүгээр тушаал батлуулан, 2016/69, 2016/71 тоот гэрээ байгуулан гүйцэтгүүлэв. Шүүмж, хянан тохиолдуулгын саналыг тусгасан дүрмийн төслийг яаралтай ирүүлэх тухай 2/1367 дугаар тогтоолыг 2016 оны 9-р сарын 16-ны өдөр гүйцэтгэгчид хүргүүлэв.

-       “Нүхэн байгууламжийн геодезийн ажил” барилгын дүрмийн төсөлд хянан тохиолдуулга хийх үйлчилгээ үзүүлэх” 2016/72 дугаар гэрээний биелэлтийг дүгнэж 2016-72/01 дугаар актаар МТ-д 2016.09.30-нд хүлээн авлаа.

-       “Нүхэн байгууламжийн геодезийн ажил” барилгын дүрмийн төсөлд шүүмж хийх үйлчилгээ үзүүлэх” 2016/70 дугаар гэрээний биелэлтийг дүгнэж 2016-70/01 дугаар актаар МТ-д 2016.11.10-нд хүлээн авсан.

-       Шинээр боловсруулах шаардлагатай норматив баримт бичгийн жагсаалт гаргав.

-       Барилгын дүрмийн ажлын даалгавар боловсруулав. Үүнд:

1. "Геодези,  зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа" БНбД

2. "GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын ажиллагаа" БД

27

“7.3. Хүний нөөцийн чадавхи дээшлүүлэлт, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот төлөвлөлтийн салбарын ажлын байранд тавигдах дадлага, туршлага шаардлагыг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.3.2. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, ажилтан томилох, чөлөөлөхтэй холбоотой болон бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль болон яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Байгууллагын хүний нөөцийн асуудал хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

Агентлагийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, туршлага чадварын тодорхойлолтын мэдээллийн санг эрхлэх ажлын хүрээнд:

-       Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар гарган БХБЯ болон ТАЗ-д албан бичгээр хүргүүлсэн. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системийн програмд албан хаагчдын өөрчлөлт орсон болон, ажлаасаа чөлөөлөгдсөн мэдээллийг тухай бүрд нь оруулж байна. Газрын нэгдмэл сангийн 2015 оны тайланд хүний нөөцийн судалгааг Аймгийн ГХБХБГ, Нийслэлийн ӨХГ, дүүрэг, сумдын даамлын нарийвчилсан дэлгэрэнгүй судалгааг авч 12 төрлөөр нэгтгэн гаргасан.

-       2012-2016 оны хооронд Сумдын газрын даамлуудын томилсон, чөлөөлсөн тухай 4 жилийн хоорондох судалгааг гаргасан. Аймгийн ГХБХБГ-ын дарга нарын судалгааг бас томилогдсон байдал болон мэргэжлийн байдлаар нь гаргасан.

Салбарын /агентлаг, аймгийн ГХБХБГ, Нийслэлийн ӨХГ, дүүргийн ӨГХА-ны мэргэжилтэн нар, сумын Газрын даамал нарын, их дээд сургууль төгсөгч нар/ хүний нөөцийн  мэдээллийн санг буй болгож, тогтмол шинэчилж байх ажлын хүрээнд:

-       Салбарын хүний нөөцийн мэдээллийн санг үүсгэхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлд 2016.03.09-ний өдрийн 1/382 албан бичиг хүргүүлэн, 21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн ӨХГ-ын албан хаагчдын мэдээллийг татан авч агентлаг дээр төвлөрүүлээд байна.

-       Салбарын их дээд сургуулиудаас төгсөгчдийн мэдээллийг авахаар ШУТИС-ийн УУС, МУИС-ийн ШУС, ХААИС, Газарчин, Эко-Ази, МҮДС-д 2016.06.30-ны 1/1077 албан бичгийг хүргүүлсэн. ШУТИС-ийн Уул уурхайн сургуулиас 2015 оны төгсөгчдийн мэдээлэл ирсэн. Хүний нөөцийн мэдээллийн санг агентлаг дээр төвлөрүүлээд байна.

-       МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийг төгссөн салбарын төрийн албан хаагчдын /Газар зохин байгуулалт, газрын кадастрын мэргэжлээр/ судалгааг нарийвчлан гаргаж 2016.04.11-ний 1/584 албан бичгээр хүргүүлсэн.

Сул орон тоог нөхөх арга хэмжээг зохион байгуулж, холбогдох мэдээ, судалгаа гаргах, сонгон шалгаруулалтын зар гаргах, Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдэх ажлын хүрээнд:

-       Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан хэлтсийн дарга нарын албан тушаалд “Төрийн албаны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-а-д мөн журмын 39, 40-д заасны дагуу нэрийг дэвшүүлж, Салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулахаар БХБЯ-ны ТАЗСЗ-д холбогдох материалыг 2015 онд хүргүүлсэн боловч шийдвэрлэгдэхгүй байсаар 2016 оныг хүргэсэн.

-       2016 онд тус газрын зарим хэлтсийн дарга нар өндөр насны тэтгэвэрт гарч, мөн өөр ажилд шилжин томилогдсонтой холбоотойгоор Кадастрын хэлтэс, Инженер хайгуул, мониторингийн хэлтэс, Мэдээллийн төв, Газар зохион байгуулалтын хэлтэс, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга нарын материалыг холбогдох журмын дагуу нэрийг дэвшүүлж, Салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулахаар БХБЯ-ны ТАЗСЗ-д  хүргүүлэхэд бэлэн болсон. БХБЯ-ны ТАЗСЗ-ийн бүрэлдэхүүн бүрдээгүй байсан учраас хүлээгдээд байна.

-       Төрийн албан хаагчийн сул орон тооны судалгааг гаргаж, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу шалгалт зарлах албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. ИХМХ-ийн сул орон тоонд Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн Г.Анхбаяр, Г.Золзаяа нарыг томилохоор ТАЗ-д 2016.01.14-ний өдрийн 1/109 албан бичгээр хүргүүлсэн. 2016.01.07-ны Б/07 дугаар тушаалаар томилсон. Мөн М.Оюунтунгалагийн шалгалтын материалыг авахаар ТАЗ-д албан бичиг хүргүүлсэн. АТГ-т албан бичиг хүргүүлэн хариуг ирэхээр 2016.01.05-ны Б/01 тушаалаар томилсон.

-       Газрын даргын 2016.07.08-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар М.Оюунтунгалаг, Г.Анхбаяр нарыг тангараг өргүүлсэн.

-       2016 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар:                   

   Ажилд томилох тухай -17;

   Албан тушаалаас чөлөөлөх тухай-6;

   Хүүхэд асрах чөлөө олгох тухай-7;

   Тангараг өргүүлэх тухай-1 тушаалыг боловсруулан албажуулан гаргасан.

-       “Газрын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтын дагуу 8 аймгийн Засаг даргаас аймгийн ГХБХБГ-ын даргад нэр дэвшүүлэхээр албан бичиг ирснийг судлан ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох хариуг албан бичгээр хүргүүлсэн.

-       2016 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар албан тушаалд томилох тухай -17, ажлаас чөлөөлөх тухай 6 тушаалыг боловсруулан гаргасан.

30

7.3.3. “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

Агентлагийн нийт албан хаагчдын хэмжээнд "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах" хөтөлбөрийг хэрэгжүүлэн Төрийн албан хаагч нь төрд алба хашиж буй нийгмийн гишүүнийхээ хувьд сэтгэл ханамжийн баталгаатай байх нөхцлийг бүрдүүлэх, албан хаагчдыг ажлын байрны тодорхойлолтын дагуу эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэх боломжийг бий болгох үүднээс нийгмийн баталгааг нь хууль тогтоомжийн хүрээнд хангах, түүнчлэн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцуулах зэрэг ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэн ажиллаж байна. 2016 оны нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөний дагуу дараах ажлууд хийсэн. Үүнд:

-       Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын төрийн албан хаагчийн 2015 оны үр дүнгийн гэрээний үнэлгээнд үндэслэн зэрэг дэв шинээр авах, зэрэг дэв ахиулах 9 албан хаагчдын мэдээллийг 2016.01.20-ний өдрийн 1/109 албан бичгээр БХБЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн. Мөн 2016.04.12-ны 1/592 албан бичгээр дахин хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна.Албан хаагчдын шатлалыг ахиулсан–10 албан хаагчид

-       Цалинтай чөлөө - 20 албан хаагчид /3-30 хүртэлх хоног/

-       Цалинтай чөлөө -1-2 хоногийн чөлөөг давхардсан тоогоор 50 албан хаагчид чөлөөний хуудсаар олгосон байна. /хэлтсийн дарга нарын өгдөг/

-       “Хаппи веритас” элэгний төв лаборатороос зохион байгуулж байгаа элэгний В, С вирус үнэгүй тодорхойлох аянд байгууллагынхаа ажилтнуудыг хамруулахаар 2016.10.12-ны өдрийн 2/1498 тоот албан бичиг хүргүүлсэн. Элэгний В, С вирусын шинжилгээ болон бусад шинжилгээг нийт 54 албан хаагч 2016.10.28-нд хамрагдсан. Энэ аяны хүрээнд “Хаппи веритас” элэгний төв лабораторийн дэд захирал, удирдахуйн ухааны магистр Г.Батгэрэл “Элэгний В, С вирус, ходоодны хеликобактер”-ийн талаар нийт албан хаагчдад 2016 оны 10 дугаар сарын 27-нд   мэдээлэл хийсэн. Шинжилгээний хариуг мэргэжлийн эмч ирж, албан хаагч тус бүрт танилцуулж, зөвлөгөө өгсөн. Нийт хамрагдсан албан хаагчдын 50 хувь нь элэгний В, С вирусгүй гарсан. Элэгний В вирусгүй албан хаагчдыг дархлаажуулалтын аянд хамруулах ажлыг зохион байгуулсан.

-       Мөн Гранд-Мед эмнэлэгээс зохион байгуулж байгаа “Нуруу, үений өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аян”-нд агентлагийн албан хаагчдыг хамруулахаар 2016.11.15-ны өдрийн 2/1696 албан бичгийг хүргүүлсэн.

-       Олон улсын эмэгтэйчүүдийн баяр-36 эмэгтэй албан хаагчдад гарын бэлэг-2100000

-       Төрийн дээд одон медалиар шагнагдсан 2 албан хаагчдад 1 сарын үндсэн цалин

-       МГФЗЗ-н холбооны “Шилдэг судлаач инженер” шагналаар шагнагдсэн нэг албан хаагчдад 1 сарын үндсэн цалин

-       Хүүхдийн баярын бэлэг- 74 хүүхдэд /2 2200 000 төгрөг/

-       Хүндэтгэл үзүүлэх тухай-500 000

-       Буцалтгүй тусламж үзүүлэх тухай-5 албан хаагчдад тусламж үзүүлэх /2 500000/

-       Сургалтад хамруулах тухай – /1105000/

-       Түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх тухай-19 албан хаагчдад /3 800000/ төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн.

-       2016 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар хүний нөөцтэй холбоотой 55 тушаалыг боловсруулан гаргаж, нэгжийн дарга нараас санал авч, холбогдох хууль журмын дагуу албажуулан гаргасан.                    

-       Төлөвлөгөөний дагуу дараах ажлууд хийсэн. Үүнд:

-       2015 оны үр дүнгийн гэрээний үнэлгээнд үндэслэн зэрэг дэв шинээр авах, зэрэг дэв ахиулах 9 албан хаагчдын мэдээллийг 2016.01.20-ний өдрийн 1/109 албан бичгээр БХБЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн. Мөн 2016.04.12-ны 1/592 албан бичгээр дахин хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна.

-       Цалингийн шатлалыг 10 албан хаагчид ахиулсан

-       Цалинтай чөлөөг давхардсан тоогоор 40 албан хаагчид /1-30 хүртэлх/ олгосон

-       Цалингүй чөлөө –1 албан хаагчид

-       Улсын 2 дугаар төв эмнэлэгт үйлчлүүлэх дарга нарын нэрс болон гэр бүл, 16 хүртэлх насны хүүхдийн судалгааг 2016.02.22-ны 2/262 албан бичгээр хүргүүлсэн.

-       Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар байгууллагын нийт 36 эмэгтэй албан хаагчдад гарын бэлэг гардуулах ажлыг зохион байгуулсан. /2 100 000/

-       -Төрийн дээд одон медалиар шагнагдсан 2 албан хаагчид 1 сарын үндсэн цалин, бусад шагналаар шагнагдсан албан хаагчдад дагалдах мөнгөн урамшууллыг тухай бүр Газрын даргын тушаалаар албажуулан гаргаж өгсөн.

-       -Хүүхдийн баярын бэлэг- 74 хүүхдэд /2 2200 000 төгрөг/

-       Хүндэтгэл үзүүлэх тухай-500 000

-       Буцалтгүй тусламж үзүүлэх тухай-3 албан хаагчдад

-       /1 500 000/

-       Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан салбарын ажилчдын дунд Эрүүл агаар-Эм” явган аялалыг ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар удирдамжийг боловсруулан Газрын даргаар батлуулсан. Цаг агаарын нөхцөл байдлаас болон 6-р сард багтаан зохион байгуулахаар болсон.

-       Байгууллагын ажиллагчдын ажиллах чадавхи, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх бололцоог хангах зорилгоор 7 хоногт 1 удаа спорт заал түрээслэхээр гэрээ байгуулсан.

-       Цасны баярын үйл ажиллагааг ОЗМТХ амжилттай зохион байгуулсан.

-       Давхардсан тоогоор 53 албан хаагчдад цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Төрийн албан хаагчдыг шагнах, урамшуулах, хариуцлага тооцох, тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан, шийдвэрлүүлэх ажлын хүрээнд:

-       БХБЯ-ны төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016.01.26-ны өдрийн 1/147 албан бичгээр Ж.Даваабаатарыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар хүргүүлсэн.

-       2016.04.21-ний өдрийн 1/661 албан бичгээр ХТХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Болормааг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн В.Отгонбаяр, МТ-ийн мэргэжилтэн Д.Алтантуул, ХТХ-ийн мэргэжилтэн Э.Сансарбаярыг “Жуух бичиг”-ээр шагнуулахаар холбогдох материалыг хүргүүлсэн. БХБ-ын сайдын 2016.04.21-ний өдрийн 64 дүгээр тушаалаар дээрх албан хаагчдыг шагнасан. Шагналыг 2016.05.02-нд гардуулсан.

-       2016.04.25-нд МЗХ-нд 1/676 албан бичгээр ОЗМТХ-ийн дарга Э.Баярмаа, ГЗЗХ-ийн мэргэжилтэн Б.Эрболд, ГЗБХ-ийн мэргэжилтэн Ц.Ихбаяр, С.Энх-Эрдэнэ нарыг шагнуулахаар холбогдох материалын хамт хүргүүлсэн. ГХГЗЗГ-ын даргын баярын бичгээр КХ-ийн мэргэжилтэн П.Нямдаваа, УХАХ-ийн ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуул, Б.Энхтуул нарыг шагнасан. Шагнал авсан албан хаагчдад дагалдах мөнгөн урамшууллыг тухай бүр газрын даргын тушаал гарган олгож байна.

-       Мөн Алтан гадас одонгоор шагнагдсан А.Амарсайхан, Д.Мөнхцэцэг нарт Дотоод журмын дагуу нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон. “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан төрийн дээд одон медалиар нэр бүхий албан хаагчдын материалыг холбогдох журмын дагуу бүрдүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн.

-       Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нэр бүхий албан хаагчдын материалыг бүрдүүлэн 2016.7.22-ны өдрийн 1/1168 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

-       “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдэг болон “Жуух бичиг”-ээр нэр бүхий албан хаагчид шагнагдсан.

-       Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан 9 өндөр настныг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар материалыг нь бүрдүүлэн БХБЯ-нд 2016.04.21-ний өдрийн 1/661 албан бичгээр хүргүүлэн, зохих журмын дагуу 9 ахмадыг шагнуулсан.

-       МЗХ-ны “Next stop” оны шилдэгийг шалгаруулах тухай 2016.11.04-ны өдрийн 02/370 тоот албан бичиг ирсэн. Хэлтсийн дарга нарт шаардлага хангасан албан хаагчийн материалыг хүргүүлэхээр бэлтгэж байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны "Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Ахмадын зөвлөлөөс 2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө"-г Газрын даргаар батлуулсан. Төлөвлөгөөний эх хувийг ахмадын зөвлөлийн даргад өгсөн. Төлөвлөгөөний дагуу дараах ажлууд хийгдээд байна. Үүнд:

-       Цагаан сарын баярыг тохиолдуулан 2016.01.20-ний А/19 дүгээр тушаалаар байгууллагын 63 ахмад настнуудад

-       1.260.000 төгрөгийн гарын бэлэг гардуулах ажлыг зохион байгуулан, ажлын тайланг СХШХ-ийн холбогдох мэргэжилтэнд өгсөн.

-       Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан салбарын ажилчид, ахмадуудын дунд “Эрүүл агаар-Эм” явган аялалыг ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар удирдамжийг боловсруулан Газрын даргаар батлуулсан. Цаг агаарын нөхцөл байдлаас хойшлуулан “Ахмад баяр”-аар зохион байгуулсан.

-       Газрын харилцааны ажилтны өдийг тохиолдуулан 9 өндөр настныг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар материалыг нь бүрдүүлэн БХБЯ-нд 2016.04.21-ний өдрийн 1/661 албан бичгээр хүргүүлэн, зохих журмын дагуу шагнуулсан.

-       “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадуудын салхинд гарах үйл ажиллагааг зохион байгуулахаар Газрын даргын тушаал батлуулан санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн байгууллагын “Баярын бичиг”-ээр 3 өндөр настанг шагнаж урамшуулсан.

-       Байгууллагын ахмад настны бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байна. Тус газрын ахмадын журмын дагуу ахмадын зөвлөлийн гишүүнд буцалтгүй тусламж үзүүлсэн.

-       Ахмадын өдрийг тохиолдуулан 2016.09.08-ны өдрийн А/216 дугаар тушаалаар аялалд зориулан зардал гаргасан. Мөн А/213 дугаар тушаалаар 3 ахмадыг “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулсан.

30

“7.4. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, Агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.4.1. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн даргын тушаалыг хяналтад авах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх

Тоо хэмжээ: Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн даргын тушаалыг тухай бүрд нь хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулна.

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, сайдын тушаалын холбогдох заалтууд, газрын даргын тушаалууд хэрэгжсэн байна.

УИХ-ын тогтоол 9, ЗГ-ын тогтоол 16, ЗГ-ын хурлын тэмдэглэл 2, Сангийн сайдын тушаал 4, Салбарын сайдын тушаалаар батлагдсан журам 4, Бусад салбарын сайдын тушаал журам 2, тус газрын даргын тушаалаар батлагдсан журам 20, тус тус мэдээллийн сан үүссэн. Хэвлэмэл байдлаар болон ASU мэдээллийн санд оруулсан.

Тус газарт 2016 оны байдлаар нийт 17 тогтоол, захирамж тушаал ирсэн байна. Үүнд:

-      Засгийн газрын тогтоол – 2,

-      Ерөнхий сайдын захирамж – 3,

-      Засгийн газрын хуралдааны тэмдэглэл – 4,

-      Их хурлын тамгийн газрын албан бичиг – 2,

-      Засгийн газрын хэрэг эрхлэх газрын – 2,

-      Барилга, хот байгуулалтын яамны сайдын тушаал захирамж – 3,

-      Сангийн яамны албан бичиг -1 тус тус ирсэн ба мэдээллийн санд бүртгэн хэрэгжилтийг ханган ажиллаж тайланг 12 дугаар сард хэлтсийн даргад танилцуулахаар ажиллаж байна.

21 аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газруудад хяналтадаа авч хэрэгжүүлэн ажиллах дараах эрх зүйн орчны жагсаалтыг гарган аймгуудад хүргүүлэхэд бэлэн болсон байна.

-     Монгол улсын хууль – 35,

-     Улсын Их хурлын тогтоол – 10,

-     Засгийн газрын тогтоол – 20,

-     Барилга хот байгуулалтын сайдын тушаал – 11, Агентлагийн даргын тушаал- 42 тус тус бүртгэгдсэн байна.

Дээрх үүсгэсэн мэдээллийн санг хэвлэмэл байдлаар болон ASU мэдээллийн санд оруулсан.

Мөн зарим заавар журмыг 21 аймаг НЕТГ, болон НӨХГ-т албан тоотоор хүргүүлсэн. 

Тушаал, шийдвэр, захирамж, тогтоол, хууль тогтоомжийн нэгдсэн мэдээллийн сангийн жагсаалт гаргасан ба нийслэл, 21 аймагт хүргүүлэхээр ажиллаж байна.

2016 оны 01 дүгээр сарын 06-аас 2016 он 11 дүгээр сарын 29-ний байдлаар А тушаал нийт 256, Б тушаал нийт 54 гарсан байна. 2016 оны нийт А тушаалыг ангилан үзвэл:

-     Ажлын хэсэг байгуулах тухай тушаал – 66,

-     Орон нутагт томилолтоор ажиллуулах тухай – 20,

-     Зардал гаргах тухай – 36,

-     Урамшуулал олгох тухай – 6,

-     Сургалтанд хамруулах тухай – 3,

-     Мэдээллийн санд хандах эрх олгох тухай – 16

-     Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх тухай - 16,

-     Хаалттай хуралдаан хийх тухай – 4

-     Хамтарсан тушаал – 3,

-     Шагнах тухай – 6,

-     Ажил эрчимжүүлэх тухай – 1,

-      Ажил хариуцуулах тухай – 1,

-     Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай – 1,

-     Журам батлах тухай болон журамд өөрчлөлт оруулах тухай – 7,

-     Заавар батлах тухай – 2,

-     Гэрээ байгуулах эрх олгох тухай – 10,

-     Үнэлгээний хороо байгуулах тухай – 12,

-     Бусад – 40 тушаал байна.

Агентлагын даргын А тушаалын биелэлтийн тайланг 3, 6, 9 дүгээр сард гаргаж хэлтсийн даргад танилцуулсан ба 4 дүгээр улирлын тушаалын тайланг 12 дугаар 15-ний байдлаар гаргахаар хэлтэс мэргэжилтэн нарт мэдэгдэн биелэлтийг нэгтгэн ажиллаж байна.

30

7.4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн өмчийн харилцааны газар, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлт, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 90 албан хаагч

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Бүх шатны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Төсвийн шууд захирагчийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах 2016 оны үр дүнгийн гэрээ болон үр дүнгийн гэрээний хавсралт болох "ГХГЗЗГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний төслийг Барилга, хот байгуулалтын яаманд 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1/1686 тоот албан бичгээр хүргүүлсэн болно. Төсвийн шууд захирагч Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр үр дүнгийн гэрээгээ байгуулсан.

Агентлагийн нийт ажилтнуудын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг 2016 оын 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нартай Ерөнхий менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр байгуулав. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, амжилттай үнэлгээ авсан аймгуудаа шагнасан. 1-р байр Дорноговь аймаг 89,3 оноогоор, 2-р байр Өмнөговь аймаг 86,9 оноогоор, 3-р байр Төв аймаг 86,4 оноогоор, 4-р байр Говь-Алтай аймаг 87,8 оноогоор, 5-р байр 87,1 оноогоор Сэлэнгэ аймаг тус тус эзэлсэн бөгөөд 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, жилийн үнэлгээгээр байр эзэлсэн эхний 3 аймгууддаа мөнгөн шагнал, батламж гардуулсан. Мөн дараах 7 номинацаар шилдэг аймгуудыг шалгаруулж өргөмжлөлөөр шагнасан. Үүнд:

1.  Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр Хэнтий аймгийн ГХБХБГ;

2.  Орон зайн мэдээллийн технологийн чиглэлээр Булган аймгийн ГХБХБГ;

3.  Геодези, зураг зүйн чиглэлээр Сүхбаатар аймгийн ГХБХБГ;

4.  Газрын мониторингийн чиглэлээр Говь-Алтай аймгийн ГХБХБГ;

5.  Кадастр, мэдээллийн сангийн чиглэлээр Увс аймгийн ГХБХБГ;

6.  Байгууллагын архив, төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр Сэлэнгэ аймгийн ГХБХБГ;

7. Орлогын төлөвлөгөөг ханган биелүүлж, өр авлагагүй, санхүүгийн зөрчилгүй ажилласан амжилтаар Орхон аймгийн ГХБХБГ-ууд тус тус шалгарсан.

2015 оны үр дүнгийн гэрээгээ амжилттай дүгнүүлсэн аймгийн ГХБХБГ-ын дарга нарт урамшуулал олгох тухай Газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/61 дүгээр тушаал гарсан бөгөөд уг тушаалын хуулбар, аймгуудын нэгдсэн үнэлгээний тайлан болон 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажлуудыг оноо тус бүрээр дүгнэсэн тайлан, зөвлөмжийн хамт 2016 оны 3 сарын 09-ны өдрийн 1/368 тоот албан бичгээр 21 аймагт хүргүүлсэн.

Агентлагийн нийт ажилтнуудын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг 2016 оын 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан бөгөөд 2016 оны эхний хагас жилийн Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн A, B үнэлгээ авсан нийт албан хаагчдад Газрын даргын 2016.06.09-ны өдрийн А/176 дугаар тушаалаар үндсэн цалингийн 40%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон. Мөн хэлтэс тус бүрээс 2016 онд амжилттай ажилласан 1-2 албан хаагчдад үндсэн цалингийн 40%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон.

НӨХГ, НЕТГ, 9 дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2016.05.09-ны өдрөөс 2016.05.27-ны өдөр хүртэл хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн. Энэ ондоо багтаан ДДЗХ-д оруулахаар бэлтгэж байна. Мөн Хэнтий, Булган аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн бөгөөд тайланг 2016.04.19-ны өдрийн ДДЗХ, 2016.06.03-ны өдрийн ДДЗХ-д тус тус хэлэлцүүлсэн. Уг хяналт-шинжилгээний мөрөөр Булган аймгийн ГХБХБГ-т 2016.06.24-ны өдрийн 1/1069 тоот албан бичгээр зөвлөмж, Хэнтий аймгийн ГХБХБГ-т 2016.04.25-ны 1/678 тоот албан бичгээр “Хэнтий аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г хүргүүлсэн бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

30

“7.5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.5.1. Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын цахим хуудас, цахим шууданг тогтмол ажиллуулах

Тоо хэмжээ: Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч 24 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд мэдээлэл хүргэнэ.

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улирал             

Хүрэх үр дүн: Увс аймаг, Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Төв аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад хийгдэж байгаа гэрээт ажлуудыг газар дээр нь шалган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна.

ГХГЗЗГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, үйл ажиллагааны талаар МҮОНТ-ээр 2016 онд гарах нэвтрүүлгийн хуваарийг холбогдох хэлтсүүдтэй хамтран боловсруулж, Газрын даргад танилцуулсан. Газрын даргын саналын дагуу нэвтрүүлгийн зохиол батлуулах, санхүүжилтийг тодорхой болгох ажлуудыг хийсэн. Нийт 21 удаагийн нэвтрүүлгийн санал бүртгэсэнээс 6 удаагийн нэвтрүүлэг гараад байна.

 

30

7.5.2. Салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Хөтөлбөр боловсруулах

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улиралд           

Хүрэх үр дүн: Гадаадын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллан нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангаж ажиллана.

ГХГЗЗГ-ын 2016 оны Гадаад арга хэмжээний төлөвлөгөөг 2015 оны 12 сард нэгжүүдийн саналыг авч боловсруулсан ба тухайн үед гадаад арга хэмжээний төсөв 0 дүнтэй байгааг харгалзан зөвхөн зохион байгуулагч талын зардлаар оролцох гадаад арга хэмжээг тусган 2015.12.14-ний өдрийн 2/1693 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Зайлшгүй оролцох шаардлагатай гадаад арга хэмжээг тусган төлөвлөгөөг дахин боловсруулах шаардлагатай болсон тул нэгжүүдээс дахин санал авч нэгтгэн, Газрын даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн А/92 дугаартай тушаалаар батлуулсан. Дээрх төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээнүүдэд хамрагдаад байна. Үүнд:

-    ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн В.Отгонбаяр Швейцарь Улсын Бернийн Их сургуулиас 2016 оны 01 сарын 24-31-ний хооронд зохион байгуулагдсан хол зайн суурь талтай GPS-ийн статик хэмжилтийн өгөгдөл тэгшитгэн бодох Bernese програмын сургалтанд оролцсон.

-    Шинэ Зеланд Улсад 2016 оны 05 сарын 02-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Дэлхийн Гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүсийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн 2016 оны ээлжит хуралд санхүүгийн нөхцөл байдлын улмаас оролцоогүй.

-    Гадаад арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсад зохиохоор төлөвлөсөн Хот байгуулалтын үндэсний форумыг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран 2016 оны 04 дүгээр сард, Газрын харилцаа, геодези, зураг зүйн форумыг 2016 оны 05 сарын 02-ны өдөр тус тус амжилттай зохион байгуулсан.

-    УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул Тайваний Олон улсын газрын бодлого, судалгаа, сургалтын төв /ICLPST/-өөс зохион байгуулах Газрын бодлого болон хөдөө тосгоны хөгжил сэдэвт сургалтад оролцсон.

-    ОЗМТХ-ийн дарга Э.Баярмаа БНХАУ-д зохион 2016 оны 12 сарын 12-16 хооронд зохион байгуулагдсан “Орон зайн өгөгдлийн менежемент ба чанарын шалгалт” сэдэвт олон улсын хуралд оролцсон.

-    БХБЯ-ны 2016 оны 03/2173 дугаартай албан бичгийн дагуу тус газрын 2016-2020 онд гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн чиглэл, цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа байгууллагуудын жагсаалт зэрэг мэдээллийг хэлсүүдээс нэгтгэн авч, 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 2/1277 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Хамтын ажиллагаатай байгууллага, аж ахуйн нэгжийн судалгаа, хамтран ажиллах гэрээний бүртгэлийг хөтлөх, хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд: Хамтын ажиллагаатай байгууллагын 2015 оноос эхэлсэн бүртгэлийг үргэлжлүүлэн хөтөлж байна. Хамтын ажиллагааны гэрээ болон санамж бичиг байгуулсан газруудаас дурдвал:

-    2016 онд Төрийн тусгай хамгаалалтын газартай Нийслэлийн 3 хэмжээст загварын мэдээллийн сан, програм хангамжийг ашиглах, хамтран ажиллах 2016/08 дугаартай гэрээ,

-    Цагааннуур чөлөөт бүстэй геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн сан байгуулах, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагааг жигдрүүлэх, геодезийн тулгуур болон зураглалын үндэслэлийн сүлжээ байгуулах, төрөл бүрийн масштабын байр зүйн дэвсгэр зураг хийх, ашиглалтын олон хэлбэр бүхий зүй ёсны зориулалтын эрхийг баталгаажуулах, хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах 2016/12 дугаартай гэрээ,

-    Монголын Төмөр Зам ТӨХК-тай Шинэ төмөр зам төслийн хүрээнд баригдах бүх чиглэлийн төмөр замын трассын дагуу байрлал, өндрийн үндэслэл байгуулах, байр зүйн зураг зохиох, хамгаалалтын зурвас газрыг бүртгэх, зураг төсөл, зам, барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон газрын харилцааны талаар мэдээлэл, арга зүйн болон зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх талаар 2016/14 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг,

-    Зэвсэгт хүчний жанжин штабтай Орон зайн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах 2016/15 дугаартай Хамтран ажиллах санамж бичиг,

-    Зэвсэгт хүчний жанжин штабтай Орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллах 2016/16 дугаартай гэрээ,

-    Соёлын өвийн төвтэй түүх соёлын үл хөдлөх дурсгал, соёлын биет бус өвийн талаарх орон зайн мэдээллийн давхаргыг бэлтгэх, мэдээллийн сан үүсгэх, Монгол Улсын Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн геопорталд байршуулах, мэдээлэл солилцох, хуваалцах боломж бүрдүүлэх зорилготой 2016/19 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг,

-    Говь-Алтай аймгийн Засаг дарга болон ИТХ-тай нутаг дэвсгэрийн нөхцөл, нөөц, чадавхийн талаарх мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй хүргэх замаар иргэдийн эрх тэгш оролцоог хангаж, тэдгээрийн хүсэл зорилго, чадамж, оролцоо, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан, техник технологи, шинжлэх ухааны ололтыг ашигласан газрын шинэтгэлийн бодлогоор орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой 2016/24 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг,

-    Газрын тосны газартай талууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцох харилцааг зохицуулах зорилготой 2016/38 дугаартай Хамтран ажиллах гэрээ,

-    Иргэний Нисэхийн Ерөнхий Газартай Монгол Улсын хэмжээнд нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тоон болон зурган мэдээллийг харилцан солилцох, талуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах зорилготой 2016/40 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг,

-    Тагнуулын ерөнхий газартай Нийслэлийн 3 хэмжээст загварын мэдээллийн сан, програм хангамжийг ашиглах зорилготой 2016/41 дугаартай Хамтран ажиллах гэрээ,

-    Дорноговь аймгийн Засаг дарга болон ИТХ-тай нутаг дэвсгэрийн нөхцөл, нөөц, чадавхийн талаарх мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй хүргэх замаар иргэдийн эрх тэгш оролцоог хангаж, тэдгээрийн хүсэл зорилго, чадамж, оролцоо, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан, техник технологи, шинжлэх ухааны ололтыг ашигласан газрын шинэтгэлийн бодлогоор орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой 2016/44 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг,

-    Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-тай Улаанбаатар хот, Төв аймгийн 16 сумын хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчийг найдвартай түгээх, эрчим хүчээр хангах, цахилгаан дамжуулах сүлжээг төлөвлөх, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тоон болон зурган мэдээллийг харилцан солилцох, талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой 2016/46 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг.

-    БНСУ-ын сансрын зургийн чиглэлээр дагнасан GEO C&I ХХК болон KYUNGPOOK их сургуультай 3 талын хамтарсан санамж бичиг.

-    Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газартай мэдээллийн нэгдсэн санд холбогдон мэдээлэл солилцох тухай 206/48/16/07 дугаартай гэрээ,

-    ХААИС-ын Агроэкологийн сургуультай Бэлчээрийн судалгааны лабораторт сургалтын зорилгоор харилцан өгөгдөл, мэдээллийг солилцох, дамжуулах болон ажлын хэрэгцээнд судалгааны материал ашиглах талаарх харилцааг зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой 2016/63 дугаартай Өгөгдөл, мэдээлэл харилцан солилцох, ашиглах гэрээ,

-    Улаанбаатар хотын цагдаагийн газартай Нийслэлийн 3 хэмжээст загварын мэдээллийн сан, програм хангамжийг ашиглах, хамтран ажиллах зорилготой 2016/64 дугаартай гэрээ,

-    Үндэсний техникийн их сургуультай орон нутгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэжлийн түргэвчилсэн сургалтаар сургаж, бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх зорилготой 2016/87 дугаартай Хамтран ажиллах тухай санамж бичиг тус тус байгуулсан байна.

Салбар хоорондын, байгууллага хоорондын, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-    Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай хамтран ажиллах гэрээг байгуулах,

-    Аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, нийслэл орчимд аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрын байршил, улсын тусгай хэрэгцээнд авах талаар БОНХАЖЯ-тай ажлын хэсэг байгуулах,

-    Хэнтий аймгийн Бор-өндөр сумын нутагт барихаар төлөвлөж байгаа Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих газрыг тогтоох чиглэлээр АҮЯ-тай ажлын хэсэг байгуулах,

-    Орон зайн суурь өгөгдөл, мэдээллийг хэрэглээнд гаргах, хэрэглэгчдийг холбох чиглэлээр МТШХХГ-д санал хүргүүлэх,

-    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр гарын үсэг зурлаа.

-    БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн хамтран ажиллах хүсэлтэд тодорхой саналууд хүргүүллээ.

-    ХААИС-ын АЭС-тай мэдээлэл харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэд тодорхой саналууд хүргүүллээ.

-    УБЦТС ТӨХК-тай 2016 оны 5-р сарын 16-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурав.

-    НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас Гамшгийн эрсдлийг бууруулах 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэх Сэндей хөтөлбөрийг Ази-Номхон далайн бүсийн улс бүрт хэрэгжүүлэх саналын хүрээнд ОБЕГ-тай хамтран уг хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх саналаа 1/189 тоотоор 2016 оны 02-р сарын 02-нд хүргүүлэв.

-    Олон улсын Геодези, геофизикийн холбооны ерөнхийлөгч Michael G.Sideris, Дани улсын Сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Рене Форсберг нарын ГХГЗЗГ-ын даргатай уулзах үед ярилцах асуудлын санал боловсруулж үүлзалтад оролцов.

-    НҮБ-ын Статистикийн хэлтсээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2016 оны 12 сарын 12-16-ны хооронд зохион байгуулах “Орон зайн мэдээллийн менежмент ба чанарын удирдлага” сэдэвт олон улсын семинарт ОЗМТХ-ийн дарга Э.Баярмааг оролцуулахаар холбогдох материалыг хүргүүлэв.

30

7.5.3. Дотоодын болон олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, салбарын зөвлөгөөнд оролцох

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Дотоодын болон олон улсын хурал, сургалт, семинар, зөвлөгөөнд оролцож, харилцаа холбоог сайжруулна.  

Холбогдох байгууллагуудтай хамтран гадаад, дотоодын хэлэлцүүлэг, хурал зохион байгуулах ажлын хүрээнд:

“Газрын харилцаа, геодези, зураг зүй-2016” форум зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллав.

“Эс Эс Эм Эм” ХХК-ийн 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн 16/26 тоотын дагуу “Тоон байр зүйн зургийн стандарт, таних тэмдэг, програм хангамж, мэдээллийн сан” танилцуулга, ярилцлагын хөтөлбөр боловсруулан батлуулж хөтөлбөрийн дагуу уулзалт, ярилцлагыг 2016 оны 03-р сарын 25-ны өдрийн 10.30-13.30 цагт зохион байгуулав.

Хууль зүйн яамнаас төв, орон нутгийн төрийн захиргааны төв болон гүйцэтгэх байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд Захиргааны ерөнхий хууль танилцуулж, сурталчлах ажлыг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Хууль Зүйн Яамнаас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын нийт албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалтыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт 205 тоотод зохион байгуулсан.

12 дахь удаагийн олон улсын Геоидын сургалт 2016 оны 06-р сарын 06-10-ны өдөр Монгол улсад зохион байгуулагдах ажлын хэсэгт орж ажиллаж Олон улсын Геодезийн холбооны гаргасан тогтоолыг орчуулж олон улсын сургалтын веб хуудасд тавив.

Олон улсын Геоидын сургалтад ГХГЗЗГ-аас оролцох 3 мэргэжилтний санхүүжилтийг Сангийн яамнаас авахад шаардлагатай материалыг /5 хуудас/ бэлтгэж өгөв.

2016 онд гадаад орнуудад сургалтад хамрагдсан, томилолтоор явсан албан хаагчдаар бусад албан хаагчдад зориулан сургалт хийх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-       ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн В.Отгонбаярын Швейцарь Улсын Бернийн Их Сургуулиас 2016 оны 1 сарын 24-31-ний хооронд зохион байгуулагдсан хол зайн суурь талтай GPS-ийн статик хэмжилтийн өгөгдөл тэгшитгэн бодох Bernese программын сургалтанд оролцуулахаар ГХЯ-ны Консулын газарт 2016.01.12-ны 1/52 дугаартай албан бичиг, Гадаадад сургалтад оролцуулах тухай ГХГЗЗГ-ын даргын 2016 оны А/06 дугаартай тушаалын төслийг боловсруулсан. В.Отгонбаяр нь сургалтад хамрагдсан тухай 2 хуудас тайланг 2016 оны 03 сарын 09-ний өдөр өгсөн. Сургалт хийх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах талаар удаа дараа сануулж байна.

-       УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзулыг Тайваний Олон улсын газрын бодлого, судалгаа, сургалтын төв /ICLPST/-өөс зохион байгуулах Газрын бодлого болон хөдөө тосгоны хөгжил сэдэвт сургалтад оролцуулах тухай 2016 оны 05 сарын 23-ны өдрийн Гадаадад сургалтад оролцуулах тухай А/144 дүгээр тушаалын төсөл боловсруулж батлуулсан. Гадаадад сургалтад хамрагдсан тухай тайланг цаг хугацаанд нь гаргаж өгсөн.

Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд:

Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөө спортын 4 төрөлт 2016 оны тэмцээнийг Газар зохион байгуулагчдын холбоо зохион байгуулахаар болж, Холбооны ерөнхийлөгчийн 2016 оны 4-р сарын 14-ний өдрийн 16/26 тоот тушаалаар тэмцээн зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг томилогдон ажиллав.

Газрын харилцаа, геодези зураг зүй-2016 форум, хүлээн авалтын үйл ажиллагааг 2016 оны 05-р сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулав. Форумд хэлэлцүүлэх Төрөөс газрын харилцаа, геодези зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, нэгтгэх, хэвлэх, хувилах, тараах, илтгэлүүдийг нэгтгэх ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Геодези, зураг зүйн чиглэлээр орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-       Геодези, зураг зүйн чиглэлээр орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлыг 2016 оны 3-р сарын 30, 2016 оны 5-р сарын 16, 2016 оны 6-р сарын 15, 2016 оны 9-р сарын 12, 2016 оны 11-р сарын 25, 2016 оны 12-р сарын 09-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулж батлуулан, гишүүдэд мэдэгдэх, хэлэлцэх асуудлын материалыг хүргүүлэх, хурлыг зохион байгуулах арга хэмжээ авав.

-       4 удаагийн хурлаар 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөж 6 асуудал хэлэлцэв. Үүнээс 3 барилгын дүрмийн төслийг хэлэлцэж 1 дүрмийн төслийг БХБ-ын Сайд баталсан болно.

-       Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9-р сарын 13-ны өдрийн 1/1916 тоотын дагуу ''Өндөр барилга байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох, үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж суурилуулах үеийн хэмжилтийн ажил''-БД-г Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хурлын тэмдэглэлийг 2016 оны 9-р сарын 19-ний өдрийн 2/1377 тоотоор хүргүүлэв.

-    ЗГ-аас Тусгаар тогтнолын өдрийн амтралтын өдрийг 2016.11.25-нд шилжүүлсэнтэй холбогдуулан 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн мэргэжлийн зөвлөлийн хурлыг хйошлуулав.

30

“7.6. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.6.1. Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Тоо хэмжээ: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Тухай бүр

Хүрэх үр дүн: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгнө.

Газрын багц хуулиудад нийцүүлэн гарах хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх ажлын хүрээнд:

-       Газрын багц хуулиудад нийцүүлэн гарах эрх зүйн баримт бичгийн төсөлд санал өгөх, хууль зүйн үндэслэлийг хянах ажлыг тухай бүр гүйцэтгэсэн. Газрын кадастрын ланд менежер програм хангамжийг нэвтрүүлж ажиллах тухай ЗГ-ын тогтоолын төсөл, Газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер 2 програм хангамжийг ажиллуулах түр журмын төсөл, Газрын зүй ёсны эрхийг зориулалтын дагуу бүртгэж, баталгаажуулах зааварын төсөл,, Газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг газрын төлбөрийн орлогын хэсгээс бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих тухай ЗГ-ын тогтоолын төсөл, БОНХАЖЯ-наас боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах журмын төсөл, Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын хэмжээнд ашиглах талаар авах арга хэмжээний тухай ЗГ-ын тогтоолын төсөл, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, ГХГЗЗГ-ын газрын харилцааны мэдээллийн төвөөс баримт /нууц болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах журмын төсөл, Хот төлөвлөлтийн мэдээллийн сан ажиллуулах журмын төсөл, Газрын мониторингийн үндэсний хөтөлбөрийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулгын төсөл, Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журмын төсөл, Улаанбаатар хотын цагдаагийн газартай Нийслэлийн 3 хэмжээст загварын мэдээллийн сан, програм хангамжийг ашиглах, хамтран ажиллах гэрээний төсөл, БОАЖЯ-аас ирүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл,  High-resolution satellite imagery-based maps production and application platform construction project, Mongolia /Өндөр нарийвчлалтай сансрын зураг боловсруулан газрын зураг үүсгэж, програм хангамж хөгжүүлэх/- төсөлийн баримт бичгийн төсөл,Газрын харилцааны салбарын шилдгүүдийг шалгаруулах журам зэрэг баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг хянаж, санал өгсөн.

-       Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийн хүрээнд Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах 3 талт гэрээний үлгэрчилсэн загварын төсөл боловсруулах ажлыг тус тус гүйцэтгэсэн. Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар тушаалаар батлуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3658 дугаарт бүртгүүлсэн.

-       Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрыг төлөөлж оролцохоор албан хаагчдын нэрсийг 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 2/1405 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

-       УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус газраас өгөх саналыг нэгтгэн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 2/1416 дугаартай албан бичгээр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх саналыг нэгтгэн 2/1415 дугаартай албан бичгээр тус тус БХБЯ-нд хүргүүлсэн.

-       Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтын дагуу Нийслэлийн Газрын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай тушаалын Газрын даргын 2016 оны А/224 дүгээр тушаалын төслийг боловсруулж батлуулсан.

-    Дүрэм батлах тухай ГХГЗЗГ-ын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн төсөлд хэлтсийн дарга нарын саналыг авч, нэгтгэн батлуулсан. /2016 оны А/223 дугаар тушаал/

Газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэлийг хянах, санал өгөх ажлын хүрээнд:

-    2016 оны 11 сарын 29-ий байдлаар Газрын даргын нийт 220 тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж, санал өгсөн. Үүнд УХАХ 138, КХ 26, ИХМХ 3, ГЗЗХ 11, ОЗМТХ 17, СХШХ 9, ГЗБХ 3, ХТХ 1, МТ 12 тушаалын төсөл боловсруулж, эрх зүйн үндэслэлийг хянуулсан байна.

30

7.6.2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гэрээний нөхцлийг үндэслэн гэрээг дүгнэх, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад хяналт тавих

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Худалдан авах ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн байна.

Нэгжүүдийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдолтой баримт бичиг боловсруулан гаргахад хууль эрх зүйн үндэслэлээр хангах ажлын хүрээнд:

-       Нэгжүүдээс боловсруулж буй гэрээ, эрх зүйн баримт бичгийн төсөлд санал өгөх, хууль зүйн үндэслэлийг хянах ажлыг тухай бүр гүйцэтгэсэн. 2016 оны 11 сарын 29-ний байдлаар Агентлагийн хэмжээнд нийт 87 гэрээ байгуулагдсан байна. Эдгээр гэрээний эрх зүйн үндэслэлийг хангаж, хянаж, санал өгч ажилласан.

-    Газрын кадастрын ланд менежер програм хангамжийг нэвтрүүлж ажиллах тухай ЗГ-ын тогтоолын төсөл, Газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер 2 програм хангамжийг ажиллуулах түр журмын төсөл, Газрын зүй ёсны эрхийг зориулалтын дагуу бүртгэж, баталгаажуулах зааварын төсөл, Төрийн тусгай хамгаалалттай газартай Нийслэлийн 3 хэмжээст загварын мэдээллийн сан, програм хангамжийг ашиглах, хамтран ажиллах гэрээний төсөл, Газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг газрын төлбөрийн орлогын хэсгээс бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих тухай ЗГ-ын тогтоолын төсөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөлд санал, зэрэг баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг хянаж, санал өгсөн.

Худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах ажлын хүрээнд:

-       Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 264 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ыг тус тус үндэслэн тус газрын 2016 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Газрын даргын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан.

-       Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороодод ажиллан, гэрээний эрх зүйн үндэслэлийг хянасан байна.

-    2016 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөний биелэлтийн тайланг 2016 оны 05 сарын 27-ны байдлаар гаргаж хэлтсийн даргад танилцуулсан. Урсгал төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын биелэлтийг 2016.10.03 болон 12-ны байдлаар тус тус гаргаж, УХАХ-ийн даргад танилцуулсан. 2016.10.03-ны байдлаар ГЗЗХ-ийн 3 гэрээт ажлын /гүйцэтгэгч нь Гео-сурвэй, Гео-инструментс, Геосет ХХК/ явц тодорхойгүй байсан тул дээрх ажлуудын биелэлтийг ГЗЗХ-ээс гаргасаны дараа биелэлтийг 2016.10.12-ны байдлаар дахин гаргасан.

30

7.6.3. Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох мэдүүлгийг хугацаанд нь гаргаж тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: Хуулийн хугацаанд

Хүрэх үр дүн: Авлигын эсрэг хууль тогтоомжийн биелэлтийг хангасан байна.

ГХГЗЗГ-ын 2016 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Газрын даргаар батлуулж, Авлигатай Тэмцэх Газарт 2016 оны 3/306 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэхээр албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх зэрэг үйл ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэж байна.

21 аймгийн ГХБХБГ-т Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хийсэн ажлын тайлан ирүүлэх тухай 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 2/1440 дугаартай албан бичгийг хүргүүлж, тайланг нэгтгэсэн.

ГХГЗЗГ-ын 2016 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн, холбогдох материалын хамт 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 2/1684 дугаартай албан бичгээр АТГ-т хүргүүлсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд ГХГЗЗГ-ын төрийн захиргааны /ТЗ-6 болон түүнээс дээш/ болон төрийн үйлчилгээний /ТҮ-8 болон түүнээс дээш/ албан хаагчдаас 2015 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авсан. Нийт 47 албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн. Хуулийн хугацаа хоцроосон, мэдүүлэг гаргаж өгөхөөс татгалзсан албан тушаалтан байхгүй. Албан тушаалтнуудын ХАСХОМ-ын тайланг гарган 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 1/280 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

30

“7.7. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.7.1. Албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах

Тоо хэмжээ: 5848 албан бичиг

Чанар: Хууль, тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: Тухай бүр

Хүрэх үр дүн: Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа зохицуулагдсан байна.

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж тайлант жилийн хугацаанд 3000 орчим албан бичиг хүлээн авч дугтуйны хаяг, албан бичгийн шалгаж, ‘’Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар’’, ‘’Зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл лавлагааны баримт бичгийн MNS 2011:1-3 стандарт’’-ын дагуу төрөлжүүлэн ASU-Office программын албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэж архивласан.

Бүх ирсэн албан бичигт ирсэн бичгийн бүртгэлийн тэмдгийг дарж, баталгаажуулах бичилт хийж хэлтэс, нэгжүүдэд хуваарилсан.

Мөн 192-өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бичиг хэргийн програмд бүртгэн, скайнердаж оруулан, газрын даргад танилцуулан, удирдлагын цохолтыг шивж, холбогдох хэлтсүүдэд шилжүүлэн ‘’Албан хэрэг хөтлөлтийн журам’’-ын дагуу хяналт тавьж ажилласан. Шийдвэрлэлтийн байдал

    УХАХ-т 1033 албан бичиг.

     КХ-т 592 албан бичиг,

    ГЗБХ-т 216,

     МТ-д 202,

     СХШХ-т 161,

     ИХМХ-т 173,

     ОЗМТХ-т 139,

     ГЗЗХ-т 130

              ХТХ-т 67 албан бичиг бүртгэлээр хуваарилагдсан бөгөөд үүнийг 1424 албан бичгийг явуулж шийдвэрлэж хаасан байна.

‘’Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар’’ын дагуу албан бичгийн А4, А5 болон тушаалын нийт 5000 гаруй хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалтанд хяналт тавин, дугаарласан. ГД-ын тушаалын хэвлэмэл хуудасны бүртгэлийн дэвтэр, албан бичгийн /А4/,/А5/ хэвлэмэл хуудасны бүртгэлийн дэвтэр тус тус хөтлөн, үрэгдүүлсэн бланкны тэмдэглэл  хийсэн. Тайлант жилийн эцэст СХШХ-т актаар хүлээлгэн өгөхөөр цэгцэлсэн.

Мөн 6000 гаруй бүртгэл-хяналтын картыг тусгайлан   бэлтгэж зарцуулсан.

Газраас явуулсан 1850 албан бичгийг хавсралтын хамт АСУ-оффис програмд оруулан бүртгэлийг хөтөлж, дугаар олгон, сканердсан файлыг хавсарган, програмд холболт хийн шийдвэрлэлтийн байдлыг тодорхойлон, бичилт хийж /хааж/ баталгаажуулсан.

30

7.7.2. Байгууллагын баримт бичгийн архивын тоо бүртгэл үйлдэж, сан хөмрөг үүсгэх, архивлах, нягтлан шалгах, лавлагаа мэдээллээр үйлчлэх

Тоо хэмжээ: 6 архивын сан

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлнэ, архивын сан хөмрөг баяжина.

Aрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийн 2015 оны 05/53 дугаар дүгнэлтээр ирүүлсэн ''Бүх хэлтсүүдэд хөтөлж буй баримт бичгүүдийн нэр төрлийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад бүрэн тусгаагүй'' байдлыг засаж, байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг судалгааны үндсэн дээр боловсруулан бүх хэлтсүүдээс санал авч байгууллагын хэмжээнд 2017 онд нийт 151 нэр төрлийн 200 гаруй хадгаламжийн нэгж үүсгэхээр ХХНЖ-г боловсруулж ББНШК-ын 2016/01 хурлаар батлуулсан. Байгууллагын "Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт’’-ын  дагуу 2015 онд хөтөлж дууссан 236 хэргийг хүлээн авч, зааврын дагуу ангилан төрөлжүүлж хэрэг бүрдүүлэн 201 хадгаламжийн нэгж үүсгэн техник боловсруулалтын ажлыг хийж дуусгасан. Үүнээс байнга хадгалах 10 ХН, түр хадгалах дансанд 175 ХН, 70 жил хадгалахаар 16 хадгаламжийн нэгжийг үүсгэн дансалж архивын нөхөн бүрдүүлэлт хийсэн. ''Зохион байгуулалтын нэгжүүдэд хөтөлж буй баримт бичгийн нэр төрлийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад бүрэн тусгаагүй'' байдлыг Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу засаж, байгууллагын ‘’Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт’’-ыг судалгаа, хэлтсүүдээс авсан саналыг үндэслэн боловсруулсан. Байгууллагын хэмжээнд 2017 онд нийт 151 нэр төрлийн 200 гаруй хадгаламжийн нэгж үүсгэхээр төлөвлөж ББНШК-ын төлөвлөгөөт хурал  ‘’2016/01’’-ээр хэлэлцүүлэн батлуулсан.

 

30

7.7.3. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн болон 11 11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж, хуулийн хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэнэ.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 185 өргөдөл гомдол, хүсэлтийг хүлээн авч цахим файлыг хавсарган, бүртгэлийн дэвтэрт бүртгэн хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг албан хаагчдад бичгээр тухай бүрт мэдэгдэж шийдүүлсэн.   Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ын дагуу Иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг явуулсан бичгийн бүртгэлээс тусад нь түүвэрлэж, хадгаламжийн нэгж үүсгэн архивлаж, Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр давхар хөтөлсөн. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг БХБЯ-нд 1 удаа гаргаж өгсөн. Засгийн газрын 11-11 төвөөс шилжүүлсэн нийт 322 өргөдөл, гомдлыг хүлээн авсан. 

30

7.7.4. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд ABLE програм хангамжийг нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Байгууллагын дотоод үйл ажиллагаа сайжирсан байна.   

Цахим Засаг’ Үндэсний хөтөлбөр болон ААХХ-ийн ажлыг сайжруулах тухай Засгийн Газрын 2016 оны 71 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн АЕГ-ын 2016-01/263 тоот албан бичгээр ирүүлсэн, Газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд  нэвтрүүлэх ABLE-Soft-office- Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн танилцуулга, судалгааг гарган ББНШК-ын хуралд танилцуулсан. Мөн Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хэрэглэх програм хангамжид тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн тухай мэдээлэл гаргаж ББНШК-ын хурлын тэмдэглэлд хавсаргасан. Техник, серверийн асуудлыг судлуулан, системийг хэрэглэх төлбөрт 21 аймгийн ГХБХБГ-ын ажилтан, албан хаагчид  /нийт 471 ажилтан/-г оролцуулан 24 541 000 ₮ зарцуулахаар төлөвлөсөн. Able програм хангамжийн боломжит давуу тал болон сул талын SWOT шинжилгээ хийж нэгтгэсэн. 

30

"Найм. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"8.1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.1.1. Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлтийг боловсруулж эдийн засгийн тооцоо судалгаа хийх, холбогдох газар хүргүүлж батлуулах, төсвийн хуваарь хийх, хяналт тавьж ажиллах, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт боловсронгуй болсон байна.

2016 оны төсвийн жилд тус газар 8 910,9 сая төгрөгийн урсгал зардлын төсөв батлуулан ажиллалаа. Үүнээс

-    төв агентлаг 2253,6 сая төгрөг

-    орон нутгийн ГХБХБГ болон НӨХГ 6657,2 сая төгрөг.

Батлагдсан төсвийн хуваарийг хуулийн хугацаанд ТЕЗ-д хүргүүлэн Сангийн яамны Fiscal програмд шивж оруулан ажиллалаа. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан төсвийн хязгаарын санал авах албан тоотыг 21 аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлэн санал авч нийт 3756,5 сая төгрөгийн зардлын тооцоог хийн ТЕЗ-д хүргүүлсэн. Үүнд:

-    аймгийн ГХБХБГ, төв агентлагийн нийт 257,6 сая төгрөгийн цалин хөлс нэмэгдэл урамшуулал,

-    118,3 сая төгрөгийн унаа хоолны мөнгө

-    Ажил олгогчоос олгох НДШ-ийн зардалд 41,5 сая төгрөг, 

-    ашиглалтын зардалд 99,2 сая төгрөг

-    тэтгэвэр тэтгэмжийн зардалд 164,8 сая төгрөг,

-    бараа ажил үйлчилгээний зардалд 848,2 сая төгрөг,

-    Газрын зургийн зардалд 117,8 сая төгрөг,

-    газрын хянан баталгааны зардалд 420,0 сая төгрөг,

-    2016 оны тэтгэвэрийн зардлын үлдэгдэлд 73,2 сая төгрөг,

-    хөрөнгө оруулалтын зардалд 1456,8 сая төгрөгийн зардал нэмэлтээр санхүүжүүлэгдэх саналыг боловсруулан Төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

2017 оны төсвийн хязгаар 8585.8 сая төгрөгөөр батлагдаж ирсэн бөгөөд үүнээс төв агентлаг 2123,0 сая төгрөг, 21 аймаг нийслэлийн газрын албаны төсвийн хягзаар 6462,8 сая төгрөгөөр батлагдаж ирсэн. 2017 оны төсвийн төсөлд төв агентлаг 3130,9 сая төгрөг, 8757,3 сая төгрөгөөр орон нутгийн харъяа байгууллагуудын төсвийн төслийг БХБЯ болон Сангийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулсан. 2017 оны төсөвт үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталсан хэдий ч Төв агентлаг, аймгийн нэн чухал шаардлагатай байгаа зарим зардлыг нэмэгдүүлэн Сангийн яамаар хянуулсан. 21 аймгийн ГХБХБГ, Газрын албаны төсвийг 6966,5 сая төгрөг, төв агентлагийн урсгал төсвийг 2734,9 сая төгрөгөөр тус тус хянуулан батлууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус газарт сайдын тушаалаар эрх шилжин хийгдэж байгаа нийт 27 гэрээт ажлаас 2017 онд санхүүжилт нь шилжиж байгаа 13 гэрээт ажлын 7127,23 сая төгрөгийг БХБЯ болон Сангийн яаманд хянуулаад байна.

2016 оны төсвийн тодотгол хийгдэхтэй холбогдуулан тус газарт шаардлагатай байгаа зардлуудын тооцоо судалгаа, тайлбар танилцуулгыг боловсруулан ТЕЗ болон Сангийн яаманд тус тус хүргүүлсэн. Төрийн санд төсвийн зарцуулалтын эрхийн хүрээнд 10 удаагийн албан хүсэлт гарган асуудлыг шийдвэрлүүлсэн. Мөн  нэмэлт санхүүжилтийн дансны 2015 оны тайланг гаргаж Сангийн яаманд хүргүүлэн холбогдох мэргэжилтэнтэй нь тооцоо нийлсэн. 2015 оны эцэст нэмэлт санхүүжилтийн дансанд зарцуулагдалгүй үлдсэн 234,9 сая төгрөг нь улсын төсөвт татагдсан тул  уг санхүүжилттай холбоотой бичиг баримт, материалын тооцоог хийн Сангийн яаманд хүргүүлж нэмэлт санхүүжилтын 900029403 тоот дансанд буцаан авсан болно. Шүүхийн шинжээчийн зардлын тооцоог хийж улсын төсвийн орлогод төвлөрүүлж байгаа болно. 21 аймгийн ГХБХБГ-ын 2015 онд хөрөнгөөр авсан санхүүжилтийн тооцоог бодон аймгуудтай 139,8 сая төгрөгийн тулгалт хийсэн.

Аймгийн ГХБХБГ-уудад 2016 онд урьдчилсан байдлаар 115671,6 мянган төгрөгийн хөрөнгийн санхүүжилт хийгдээд байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар  болон 21 аймгийн ГХБХБГ-аас 2016 оны 12 сарын 01-ны байдлаар 987 267 439 төгрөгийг татан төвлөрүүлсэн ба  974 563 000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн байна.                                                                                                                     

Мөн 2015 онд төрийн санд шилжүүлсэн орлого төвлөрүүлэлт болон улсын төсвөөс авсан санхүүжилт мөн оны эцсийн үлдэгдлээс татсан мөнгө, “Ногоон алт” төсөл болон БХБЯ-наас орж ирсэн захиалагчийн техникийн хяналтын зардлын тооцоог төрийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй тооцоо нийлж баталгаажуулан ажиллалаад байна.

Мөн 2016 онд 1855,5.0 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх ба орлогын төлөвлөгөөг сар улирал, орлогын төрлөөр хуваарилан БХБЯ-д хүргүүлэн аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээнд хавсралтаар орууллаа.

2016 оны 01-11 сарын  төсвийн батлагдсан хувиарын дагуу шилжүүлэг тооцоог  хийн  хяналт тавьж сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг ерөнхий санхүүчээр  хянуулан төсвийн хэтрэлт гаргаагүй  хэмнэлтэй зарцуулсан.

Төрийн санд төсвийн зарцуулалтын эрхийн хүрээнд 45 удаагийн албан хүсэлт гарган холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн БХБЯ-наас орж ирсэн ТХЗ 234 923 382, Швейцарын хөгжлийн агентлагийн техник хяналтын зардлын 201,9 сая  төгрөгний, “Ногоон алт” төслийн 99,1 төгрөгний зарцуулалтын гүйлгээг  тус тус хийсэн.

Тайлан тэнцлийн шинжилгээ, судалгаа хийх, дараа оны төсөв зохиоход шаардлагатай мэдээллийг буюу 2016 оны баланс болон сар бүрийн санхүүгийн мэдээг тухай бүр төсвийн мэргэжилтэнд гаргаж өгсөн.

2016 оны 11 сарын байдлаар 566231 095.9 төгрөг, ногоон алт төслөөс 11 055 000 төгрөгийн цалин хөлсийг цаг тухай бүр тус тус тавьж олгон ХХОАТ-ын өглөг 72 544 151 төгрөг, НДШ-ийн өглөг 169 395 006 төгрөг шилжүүлсэн. Ажилчидын сарын цалинг цаг хугацаанд нь олгосон

2016 оны урсгал зардлаас санхүүжих зардлын төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар батлуулсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу 2016 онд бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг газрын даргаар батлуулсан.

Мөн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн Сангийн яамны төсвийн бодлогын газар болон төрийн сангийн газрын холбогдох мэргэжилтэн дарга нартай уулзан тайлбар танилцуулга хийж ажиллалаа.

2016 оны төсөв батлагдсантай холбогдуулан төв агентлаг болон 21 аймгийн ГХБХБГ, НӨХГ-ын төсвийн зарлагын болон орлогын хуваарийн саналыг боловсруулан БХБЯ-нд хүргүүлээд байна.

МУ-ын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоол төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж  мөрдөх журмын дагуу төсөв санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг оруулах албан хаагчдын хийх ажлын хуваарилалтыг хийн хэлтсийн даргаар хянуулан Газрын даргын тушаал гаргуулан батлуулсан. Мөн шилэн дансанд мэдээлэл оруулж байгаа албан хаагч нарт шилэн дансанд оруулах мэдээллийн талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Шилэн дансанд нийт 10 төрлийн мэдээ тайлан оруулан ажиллаж байна. 2015 онд шилэн дансны тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулан http://www.shilendans.gov.mn/login/ сайтад тус хуулийн 6.2.1-т заасан эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт, 6.2.2-т заасан орлого, шилэн дансны цахим хуудсанд тавигдах нийтлэг стандартыг тогтоох тухай журмын 2-р хавсралт төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалтыг сар бүрээр, хуулийн 6.4.5, 6.3.6-д заасан зүйлийн дагуу 10-н гэрээт ажлын 437 253,9 мянган төгрөг, 6.4.3-т заасны дагуу  аж ахуй нэгжийн мэдээллийг, 6.4.4-т заасан таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа ажил үйлчилгээний нэр санхүүжилтийн хэмжээ нийлүүлэгчийн хаягийн мэдээллийг 2016 оны 12 сарын 10-ны байдлаар мэдээлээд байна.

30

8.1.2. Гэрээт ажлын санхүүжилт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулан аж ахуйн үйл ажиллагаагаар жигд хангах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: Сар бүр

Хүрэх үр дүн: Гэрээт ажил болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт сайжран, агентлаг аж ахуйн үйл ажиллагаагаар бүрэн хангагдсан байна.

2015 оны Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын жилийн эцсийн санхүүгийн тайлан хүлээн авч нэгтгэх ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 02 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулан газрын нэгтгэл тайланг гаргаж Үндэсний аудитын газар болон Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэн 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд санхүүгийн тайлангийн аудитыг Үндэсний аудитын газраар хийлгэж тайланг баталгаажуулан нэгдсэн тайланд зөрчилгүй санал дүгнэлт авлаа.

21 аймгийн ГХБХБГ-ууд нь тайлангийн аудитын дүгнэлтээр 100% зөрчилгүй санал дүгнэлт авсан байна. Мөн тус хугацаанд 2015 оны санхүүгийн тайлан хүлээн авахын зэрэгцээ орон нутгийн салбаруудын нягтлан бодогч нарын сургалт семинарыг Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн тайлангийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн тухай хууль, Тайлангийн аудит, Төрийн өмчийг эзэмшүүлэх тухай зэрэг сэдэвүүдээр Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгууллаа. Санхүүгийн тайлан гарахтай холбоотойгоор орсон өөрчлөлтийг “Инфосистемис” ХХК-тай хамтран хийж харьяа газруудын програманд нэмэлт өөрчлөлтийг хийлгэж суулгууллаа. Мөн төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэл болон төрийн сангийн үйл ажиллагааны журамд нийцсэн төсвийн програмыг авах шаардлагатай болсон учраас “Санхүүгийн тооцоолох” ХХК-ны Acolous 3.0 санхүүгийн програмыг аймгуудын ГХБХБГ болон агентлагт авч холбогдох сургалтыг 02 дугаар сарын 23-25-ны хооронд зохион байгууллаа.

2016 оны 1,2,3 дүгээр улирлын тайланг гаргалаа. Мөн аймгуудын ГХБХБГ болон агентлагийн “Санхүүгийн тооцоолох” ХХК-ны Acolous 3.0 санхүүгийн програмаар 2016 оны эхий хагас жилийн санхүүгийн тайланг гаргах ажлыг зохион байгуулж ажилласан. НӨХГ, 21 аймгийн ГХБХБГ-ын 2015 оны үндсэн хөрөнгө эзэмшүүлэх гэрээний биелэлтийг авч нэгтгэн, нэгтгэлийг ТӨХ-д өгч 2016 оны гэрээг хийх ажлыг зохион байгуулж гэрээг байгууллаа. Мөн төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг сар бүрийн 05-ны дотор гарган Төрийн санд хүргүүлж байна. НӨХГ, 21 аймгийн ГХБХБГ-ын авлага, өглөгийг барагдуулахад хяналт тавьж гүйцэтгэлийг тооцож ажилласан.

2015 оны жилийн эцсийн байдлаар 69057.5 мянган төгрөгийн авлагатай, 32027.1 мянган төгрөгийн өглөгтэй гарсан бөгөөд үүнээс аймгийн ГХБХБГ-ын авлага 38301,0 мянган төгрөг, өглөг 17624,2 мянган төгрөг бөгөөд эдгээр авлага, өглөгийг 2 дугаар улиралд барагдуулах талаар аймгийн ГХБХБГ-ын нягтлан бодогч нарт үүрэг өгч ажиллалаа.

Аймгуудын ГХБХХГ-д батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж өр, авлага үүсгэхгүй ажиллах талаар зөвлөмжийг хүргүүлж 2016 онд өр, авлага үүсгэхгүй байх тал дээр анхааран ажиллаж байна.

2016 онд үүссэн 99 хувь хүмүүстэй холбоотой авлагын тооцоог хийн холбогдох баримт материалыг холбогдох хүмүүсээс авч шалган хариуцсан нярав, нягтлан бодогчид хүлээлгэн өгч ажилласан бөгөөд 2016 оны 11 сарын 30-ны байдлаар хувь хүнтэй холбоотой авлага 100719,9 мянган төгрөг /66 хүн/, байгууллагатай холбоотой авлага 1105415,5 мянган төгрөгийн тооцоог бодон НББ-ын бичилтийг хийлээ /55 байгууллага/. 2015 онд үүсэн хувь хүнтэй холбоотой өглөг 630,3 мянган төгрөг буурч, 173013.7 мянган төгрөгийн өглөг үүсч холбогдох баримт, тайлан тооцоо хянан НББ-ийн бичилтийг хийлээ. Тус газарт БХБ-ын Сайдаас эрх шилжин ирсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 3 багц 26 гэрээт ажлын 2016 онд санхүүжих санхүүжилтийн хуваарийг батлагдсан төсөвт багтаан төсвийг хуваарилсан. 2016 оны 3-р улирлын байдлаар нийт 7442,4 сая төгрөгийн гүйцэтгэлийг БХБЯ-нд хүргүүлсэн.

2015 онд урсгал зардлаас санхүүжиж байгаа 281,5 сая төгрөгийн 8-н гэрээт ажлын 2015 оны эцсийн үлдэгдэл 103,0 сая төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Жолооч нарын шатахууны тооцоог сар бүрийн 25-наар тасалбар болгон тогтмол бодож хянуулсан бөгөөд 2 дугаар улиралд нийт 9441,8 мянган төгрөгийн шатахуун зарцуулж 14230 км, Үүнээс тус хугацаанд Өвөрхангай, Төв, Дорноговь, Архангай, Говь-Алтай, Булган, Дорнод аймгуудад албан томилолтоор нийт 6330 км явж 3203,1 мянган төгрөг зарцуулжээ. Мөн тус хугацаанд аймгуудад томилолтоор ажиллах шатахууны тооцоог хийж шатахууныг шилжүүллээ. Сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтанд 2015 оны шатахууны зарцуулалтын тайланг жолооч, тээврийн хэрэгсэл бүрээр дэлгэрэнгүй түүвэрлэн гаргаж  зөрчилгүй шалгууллаа.

Энэ онд 76300 ширхэг газар ашиглалт, газар эзэмших, аж ахуйн нэгжийн, төрийн байгууллагын газар олгох гэрчилгээг стандартын дагуу хэвлүүлэн хүлээн авсан. Мөн 2000 ширхэг багаж баталгаажуулах гэрчилгээг хэвлүүлсэн.

Тус газар нь Сангийн сайдын 2016 оны 126 дугаар тушаал Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого”-р 2016 онд 3210,8 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ажиллаж байна. Өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг стандартын шаардлагын дагуу хяналт тавин ажиллаж байна. Энэ онд агуулах архивын өрөөнүүдийн хугацаа дууссан галын хорнуудыг сольж шалган, иж бүрэн галын хороор тоноглоод байна.

НӨХГ, 21 аймгийн ГХБХБГ-ын хөрөнгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, чанар байдлаа алдсан хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг хариуцах, өмч хамгаалах зөвлөл, газрын дарга, Төрийн өмчийн хороогоор шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж НӨХГ, Дархан-уул, Дундговь, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл, Дундговь, Завхан аймгийн ГХБХБГ-ын актлуулах саналтай хөрөнгийн материалыг авч шалган БХБЯ-д хүсэлтийг хүргүүллээ. НӨХГ, 21 аймгийн ГХБХБГ-ын 2015 оны үндсэн хөрөнгийн хөрөнгө эзэмшүүлэх гэрээний биелэлтийг авч нэгтгэн, нэгтгэлийг ТӨХ-д өгч, 2016 оны гэрээг хийх ажлыг зохион байгуулж гэрээг байгууллаа. 2016 онд нийт 1379,1 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 8603,4 сая төгрөгийн эргэлтийн бус хөрөнгөтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн улсын тооллогод харьяа газруудаа бүрэн хамруулж холбоотой мэдээ тайланг цаг хугацаанд нь гарган өгч ажиллалаа. Геодезийн цэг тэмдэгийн тооллогын материалыг аймгуудаас авч нэгтгэн ТӨХ-д хүргүүллээ.

30

"Ес. Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"9.1. Салбар архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.1.1. Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн, агаар сансрын зургийн, инженер хайгуул, суурь судалгааны, газар зохион байгуулалтын, кадастрын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлуудыг төрийн архивт хүлээн авах, хадгаламжийн нэгж үүсгэж бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 3 сан

Чанар: Төрийн архивын үндсэн зааврын дагуу                        

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн, агаар сансрын зургийн, инженер хайгуул, суурь судалгааны, газар зохион байгуулалтын, кадастрын мэдээлэл,  гүйцэтгэлийн ажлуудын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сан баяжигдаж мэдээллийн үйлчилгээ нээлттэй болсон байна.

Геодези, зураг зүй, хэмжил зураглалын чиглэлээр Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн нийт 25 ажлын баримтын бүрдэлд “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам-ын дагуу хяналт тавиж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, материалын бүрдлийг шалгаж 2016/ГБЗЗ/21- 2016/ГБЗЗ/26, 2016/ГБЗЗ/30, 2016/ГБЗЗ/34, 2016/ГБЗЗ/37, 2016/ГБЗЗ/38, 2016/ГБЗЗ/56 тоот акт үйлдэн хүлээн авч, төрийн архивын зааврын дагуу нийт 933 хадгаламжийн нэгж үүсгэн дансны бүртгэл хөтөлсөн.

30

9.1.2. Агаар, сансрын зургийн мэдээлэл, хэмжил зураглалын ажлын мэдээллийг улсын нэгдсэн санд шалгаж хүлээн авах, бүртгэлийн сан, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Агаар, сансрын зургийн мэдээлэл, хэмжил зураглалын ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан баяжигдана.

Агаар сансрын зургийн мэдээллийн санд “Монмэп” ХХК-ын Өндөр нарийвчлалын вектор мэдээ боловсруулах ажлын тайлан, өндөр нарийвчлалын сансрын зургийг Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам-ын дагуу хяналт тавьж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, материалын бүрдлийг шалгаж 2016/АСЗ/01 тоот акт үйлдэн  хүлээн авч, төрийн архивын зааврын дагуу нийт 16 хадгаламжийн нэгж үүсгэн дансны бүртгэл хөтөлсөн. Мөн Агаар, сансрын зургийн мэдээллийн санд байгаа агаарын зургийн 1206 хадгаламжийн нэгж банкны бүртгэл, 4509 хадгаламжийн нэгж позитив, 72 хадгаламжийн нэгж фотоснимк, 4014 хадгаламжийн нэгж дэлгэмэл монтажны репродукци тус бүр шалгаж бүртгэлжүүлж, эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажил хийж нийт 5 данс бүртгэл үйлдэж ББНШАЗК болон газрын даргаар батлуулсан.

30

9.1.3. Газар зохион байгуулалтын төлөвлөлт, хянан баталгаа, нөхөн сэргээлт, өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой зураг, тайлан, мэдээ, материалыг шалгаж хүлээн авах, мэдээллийн сан болон хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Газар зохион байгуулалтын ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан баяжигдана.

Газар зохион байгуулалтын чиглэлээр Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн нийт 18 ажлын баримтын бүрдэлд “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам-ын дагуу хяналт тавьж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, ажлын гүйцэтгэлийн эцсийн шатны-15, дунд хугацааны-2, эхлэлийн шатны-1 баримтыг 2016/ГЗБ/01-2016/ГЗБ/11, 2016/ГЗБ/19, 2016/ГЗБ/21, 2016/ГЗБ/23, 2016/ГЗБ/24, 2016/ГЗБ/28, 2016/ГЗБ/30, 2016/ГЗБ/35 тоот акт үйлдэн хүлээн авч, тайлан бүхий 182 хадгаламжийн нэгж буюу 17277 хуудас, тусгай төрлийн баримт бүхий 86 хадгаламжийн нэгж, зураг 953 ширхэг баримтыг Төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу нийт 289 хадгаламжийн нэгж үүсгэсэн.

30

9.1.4. Инженер хайгуул суурь судалгааны чиглэлээр хийгдсэн ажлын зураг, тайлан, мэдээ, материалыг шалгаж хүлээн авах, мэдээллийн сан болон хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Инженер хайгуул суурь судалганы чиглэлээр хийгдсэн ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан баяжигдана.

Инженер хайгуул, суурь судалгааны чиглэлээр Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн нийт 21 ажлын баримтын бүрдэлд “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам-ын дагуу хяналт тавьж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, ажлын гүйцэтгэлийн эцсийн шатны-9, бэлтгэл шатны-5, хээрийн шатны-4, явцын-3 баримтыг 2016/ГЗБ/12-2016/ГЗБ/18, 2016/ГЗБ/20, 2016/ГЗБ/22, 2016/ГЗБ/25-2016/ГЗБ/27, 2016/ГЗБ/29, 2016/ГЗБ/31-2016/ГЗБ/34, 2016/ГЗБ/36-2016/ГЗБ/39 тоот акт үйлдэн хүлээн авч, ажлын тайлан бүхий 56 хадгаламжийн нэгж буюу 4431 хуудас, тусгай төрлийн баримт бүхий 25 хадгаламжийн нэгж, зураг 11 ширхэг баримтыг Төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу нийт 63 хадгаламжийн нэгж  үүсгэсэн.

30

9.1.5. Кадастрын зураглалын ба газрын кадастрын бүх төрлийн мэдээллийг шалгаж хүлээн авах, мэдээллийн санг бүрдүүлэх, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Кадастрын зураглалын ба газрын кадастрын бүх төрлийн ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан баяжигдана.

Кадастрын зураглалын чиглэлээр Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн нийт 37 ажлын баримтын бүрдэлд “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам-ын дагуу хяналт тавьж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, 37 ажлын бүрдлийг шалгаж акт үйлдэн хүлээн авч 37 ажлын бүрдлийг Төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу нийт 463 хадгаламжийн нэгж үүсгэсэн.  

30

9.1.6. Хот байгуулалтын баримт бичиг болон хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, бүх шатны хөгжлийн төлөвлөлтийн ажлын материалыг архивт шалгаж хүлээн авах, мэдээллийн сан хадгаламжийн нэгж үүсгэх сан үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Хот байгуулалт, хот төлөвлөлтийн ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан баяжигдана.

Хот байгуулалтын баримт бичиг болон хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, бүх шатны хөгжлийн төлөвлөлтийн ажлын мэдээлэл төрийн архивт ирээгүй. Цаашид энэ чиглэлээр хийгдсэн ажлыг төрийн архивт авах эсэх талаар холбогдох хэлтэстэй ярилцаж шийдвэрлэсэн болно.

30

9.1.7. Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастр, инженер хайгуул суурь судалгааны ажлуудын мета өгөгдлийн санг бүрдүүлэх, хэрэглэгчдийг интернет мета өгөгдлийн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 20 төрлийн өгөгдлөөр

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээн авах

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Хэрэглэгчид Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастр, инженер хайгуул суурь судалгааны ажлуудын тухай мета өгөгдлийг  цахимаар хүссэн мэдээллээ хүссэн газраасаа  авах боломж бүрдэнэ.

Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастр, инженер хайгуул суурь судалгааны ажлуудын мета өгөгдлийн санг бүрдүүлэх, хэрэглэгчдийг интернет мета өгөгдлийн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах ажын хүрээнд:

-    Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тонхил сум, Дэлгэр сум, Баян-Уул, Жаргалан, Бигэр, Цогт, Алтай, Дарви, Хөхморьт, Бугат, Шарга, Эрдэнэ, Тайшир, Халиун, Чандмань, Цээл, Төгрөг сумдын кадастрын мэдээллийн сан, Дорноговь аймгийн Мандах, Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах, Айраг сумдын кадастрын мэдээллийн сан, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын кадастрын мэдээллийн сан, Дундговь аймгийн Сайнцагаан, Луус, Адаацаг, Гурвансайхан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Хулд, Дэлгэрцогт, Өндөршил, Цагаандэлгэр, Баянжаргалан, Дэрэн, Өлзийт, Говь-Угтаал сумдын кадастрын мэдээллийн сан, Монгол орны баруун хэсгийн 13 аймгийн нутаг дэвсгэрт хамааралтай 87765650 га талбайд хийгдсэн тоон зургийн мэдээллийн сан, ”Багануур дүүргийн газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, цахимжуулах, лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх” ажил, 2015 онд архивт хүлээн авсан 1:25000-ны масштабтай байр зүйн зураг, Архангай аймгийн хаягжуулалтын систем, Оюу толгой төслийн ил уурхайн талбайд байрлах цэг тэмдэгтийг нүүлгэн шилжүүлсэн ажил, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн кадастрын ба байр зүйн зургийг солбицолын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажил, УБ хотын СХД-ийн 20-р хороо, ХУД-ийн 13-р хороотой хиллэх “Эмээлт-Аргалант” хаяа хотын, Төв аймгийн Баянцогт, Баянхангай, Алтанбулаг сумын ерөнхий төлөвлөгөөнд зориулсан 3235,0 га талбайн байр зүйн дэвсгэр зураглал, ажлын тайлан

-    Баянхонгор аймгийн 6 сум, Өвөрхангай аймгийн 6 сум, Архангай аймгийн 14 сумын иргэдэд өмчлүүлэх боломжтой нөөц газарт хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил, Дорнод-7, Хэнтий-6, Сүхбаатар-6, Булган-3, Дорноговь-6, Дундговь-6, Өмнөговь-4, Төв-1, Хөвсгөл-10, Завхан-3 нийт 52 сумдын иргэдэд өмчлүүлэх боломжтой нөөц газарт хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил, Дорнод-7, Хэнтий-6, Сүхбаатар-6, Булган-3, Дорноговь-6, Дундговь-6, Өмнөговь-4, Төв-1, Хөвсгөл-10, Завхан-3 нийт 52 сумдын иргэдэд өмчлүүлэх боломжтой нөөц газарт хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн зураглал, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллээр тус тус мета өгөгдлийн сан бүрдүүлж, хэрэглэгчдийг хангах интернет үйлчилгээг нэвтрүүлсэн.

30

9.1.8. Төрийн архивын сан хөмрөгөөр хэрэглэгчдийг мэдээллээр хангах, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай ил тод үйлчлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архивын стандартын дагуу хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

Геодези, зураг зүй, хэмжил зураглалын баримтаар 105 ААНБ-д 230 ХН, байгууллагын 70 мэргэжилтэнд 165 ХН-ээр, ГЗБА-ын мэдээллээр 100 мэргэжилтэнд, ГЗБМС-ийн тайлан, мэдээ, материалаар нийт 200 хадгаламжийн нэгжийн мэдээллээр 46 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд нийт 150 хадгаламжийн нэгжээр үйлчилж нийт 2997100 төгрөгний орлого орсон байна.

Мөн АТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 8 ажлын 15 тайлан, 16 DVD-ийг АТГ-аас томилогдон ажиллаж байгаа шинжээч Д.Содномрагчаад, 4 ажлын 6 тайлан, 6 DVD-ийг Г.Нарантуяад  жагсаалтаар хүлээлгэн өгч мэдээллээр хангаж ажиллалаа.

Байгууллагын веб сайт дээр төрийн архивын үйлчилгээтэй холбоотойгоор Мэдээллийн төв гэсэн контент үүсгэж Геодези, байр зүйн зураг, Газар зохион байгуулалт, Агаар сансрын зургийн мэдээллийн сангийн танилцуулга, Архивт байгаа мэдээллийн жагсаалтыг оруулж, Санал хүсэлтийн цонхыг ажиллуулж эхэлсэн. Одоогоор мэдээлэл авах талаар 8 санал хүсэлт ирсэн ба хариуг мэйлээр хүргүүлэв.

Архивын сан хөмрөгийн нөөцийг хэрэглэгчдэд таниулах, сурталчлах үйлчилгээг ил тод байлгах зорилгоор архивын цахим үзэсгэлэнд оруулах материалыг Дэд профессор Б.Рагчаатай хамтран 20 зургийн нэр, огноо, масштабыг тодруулан, Монгол бичгээс орчуулан бэлтгэсэн. 

30

9.1.9. Төрийн архивын стандарт орчинг бүрдүүлэх, Төрийн архивын мэдээллийн данс бүртгэлийг ТАҮЗ-ын дагуу шинэчлэн хөтлөх

Тоо хэмжээ: 4 данс, 10 архив

Чанар: Төрийн архивын үндсэн зааврын дагуу                        

Хугацаа: 1 улиралд

Хүрэх үр дүн: Төрийн архивийн стандарт орчин бүрдэж, үйлчилгээний чанар сайжирч, шуурхай үйлчилгээ явуулах боломж бүрдэнэ.

Байр зүйн зургийн мэдээллийн сан хөмрөгийн геодезийн ажлын техникийн тайлангийн байнга хадгалах баримтын Б1 дансны 166 ХН, 4655 хуудас баримтыг сканердуулж, шалгаж бүртгэсэн.

Агаар, сансрын зургийн мэдээллийн сангийн В1 дансны 831 хадгаламжийн нэгж,  Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн А1 дансны 1995 хадгаламжийн нэгж, 2014-2015 онд Инженер хайгуул, мониторингийн чиглэлээр хүлээн авсан ажлын тайланг АЕГ-ын төрийн архивын ахлах байцаагчаас зөвлөгөө авч төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу эрдэм шинжилгээ техник боловсруулалт хийж, шинэчлэн хөтлөв.

Агаар сансрын зургийн архивын баримтын нийт бүртгэлгүй 4 дансны 4963 ХН, Газар зохион байгуулалтын архивт байгаа одоогоор 9 аймгийн Бэлчээрийн зураг, 21 аймгийн ГНС-ын зураг, 21 аймгийн газрын төлөв байдал чанарын хянан баталгааны зураг, 1:25000-ны аймгийн солбилцлын системд хийсэн байр зүйн зургийг тоолж бүртгэлжүүлж нийт 13 дансны нийт 10559 хадгаламжийн нэгж бүхий баримтад тооллого хийж данс бүртгэлийг ТАҮЗ-ын дагуу хөтлөсөн.

ГБЗЗ-ын архивын 16 тавиурын 64 тавцанг, Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн нийт 18722 хадгаламжийн нэгжийн баримтуудыг төрийн архивын үндсэн зааврын дагуу эмхлэн цэгцлэж, баримтуудыг ангилан төрөлжүүлэх ажлыг хийсэн.

Төрийн архивын мэдээллийн стандарт болон аюулгүй орчныг ханган ажиллах зорилгоор галын үнэлгээ хийлгэх, хамтран ажиллах саналын Онцгой байдлын газарт 1/450, ТЕГ болон Кибер аюулгүй байдлын газарт хамтран ажиллах болон цахим мэдээллийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийлгэх тухай 1/519 албан тоотоор тус тус хүргүүлсэн.

Агаар сансрын зургийн мэдээллийн санд байгаа 1921-1990 оны монгол орны болон манж улсын эрхшээлд байсан газар нутгийн монгол бичгээр бичсэн зургийг Хосгүй үнэт, үнэт баримтаар илрүүлж, тэдгээрийн цахим хувийг тусгай тээгчид буулгасан.

Мөн соёлын өвийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, манай архивт хадгалагдаж байгаа түүхийн үнэт материал болох Хосгүй үнэт, үнэт баримтаар илрүүлсэн баримтуудыг соёлын өвд бүртгүүлэх талаар танилцуулга хийсэн. Соёлын өвийн газрын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр түүхийн ховор баримт материалыг хэрхэн хадгалж хамгаалах сэргээн засварлах, нөөц хувь бүрдүүлэх талаар заавар зөвлөгөө авч сургалтанд хамрагдсан. Соёлын өвийн төвийн 2017 оны сэргээн засварлах төлөвлөгөөнд оруулахаар засварлах зургийн жагсаалтыг гаргаж өгсөн.

Газрын даргын А/69 дүгээр тушаалаар Төрийн архивт тооллого Газар зохион байгуулалт болон Агаар сансрын зургийн мэдээллийн санд явуулж архивын тавиур, шүүгээний тоо хэмжээ, архивын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тоог гаргаж Төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу хадгаламжийн нэгжийн гэрчилгээг шинээр хөтөлсөн. Архивт нэмэгдсэн Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлийн мэдээллийг БХБЯ-руу хүргүүлж, байгууллагын веб хуудсанд тогтмол байршуулж байна.

30

9.1.10. Архивын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2016 онд болох төрийн архивын улсын үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 9

Чанар: Төрийн архивын үндсэн зааврын дагуу                        

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: ТАҮЗ-ын дагуу архивын орчин үйл ажиллагаа, үйлчилгээний чанар сайжирсан байна.

2016 оны төрийн архивын улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө, ажлын хэсгийн тушаалын төсөл, ажлын удирдамж, зардлын тооцоог гарган Газрын даргаар батлуулан, АЕГ-ын төрийн архивын ахлах байцаагч Дэлгэрцэцэгтэй хамтран урьдчилсан үзлэгийг явуулж, удирдамжийн дагуу улсын үзлэгт хэрхэн бэлтгэх, төрийн архивын заавар стандартыг хэрхэн ханган ажиллах талаар зөвлөгөө авч 21 данс бүртгэлийг шинэчлэн батлуулсан. Төрийн архивын улсын үзлэгт сайн бэлтгэж А үнэлгээ авсан. Төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн болон боломжит эх үүсвэрийн жагсаалтыг гарган ББНШАЗК-ын 2016/01 хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Агаар сансрын зургийн тооллогын ажлын үр дүнд тус архивын 5 дансны 2312 ХН-д баримтын нягтлан шалгалт, дахин техник боловсруулалтын ажил хийж ТААҮЗ-ын дагуу боловсронгуй болгосон. Газрын даргын А/69 дүгээр тушаалын дагуу Агаар сансрын зургийн сан хөмрөгт баримтын тооллого явуулж нийт бүртгэлтэй 5 дансны 2312 ХН, нэмж бүртгэсэн 4 дансны 4963 ХН  бүхий баримтад тооллого хийж данс бүртгэлийг хөтөлж ББНШАЗК-ын 2016/01 хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

30

9.1.11. Төрийн архивуудын мэдээллийг цахимжуулах, интернэт үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлыг хангах

Тоо хэмжээ: 4655 хуудас материал, 513 төсөл

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Цахим архивын мэдээллээр мэдээллийн сан баяжигдан хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

Газар зохион байгуулалтын архивын А-1 дансны 90036 хуудас, 1-1020 ХН, Геодези, байр зүйн зургийн архивын Б-1, Г-1, Б-2, А-1, Н-1, Б-4 дансны 91088 хуудас, 910 ХН, Агаар сансрын зургийн архивын Б-4 дансны 1000 хуудас, 1-8 ХН нийт 182124 зураг хуудас материал сканердан хадгаламжийн нэгж бүрээр хавтаслаж мэдээллийн сан үүсгэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 19-нд АЕГ-ийн цахим архивын мэргэжилтэн Түвшинтөгс ирж АЕГ-т ашиглагддаг ORG ARMS гэдэг цаасан баримтыг цахимжуулж мэдээллийн сан үүсгэдэг програм хангамжийг суулган туршсан. Туршилт судалгааны ажлын үр дүнд уг програм нь манай шаардлагад нийцэхгүй байсан учир архивын програмын дизайн гаргаж, төрийн архивын Archive Pro програм хангамжийг хөгжүүлэн, серверт суулгаж, архивын ажилтнуудын болон гэрээт ажилтнуудын компьютерт холбон цахимжуулсан баримтыг холбох ажлыг хийсэн. Уг програм хангамжид нийт 1952 хадгаламжийн нэгжийн мэдээлэл, файлын хамт холболт хийгдсэн байна. Архивт ашиглах техник тоног төхөөрөмжийн жишиг доод үзүүлэлтийн шаардлагын дагуу хэрэгтэй дараах төхөөрөмжүүдийг архивын зориулалтаар тоноглосон. Үүнд: Скайнер, архивын баримтын хайрцаг, архивын баримтын бор хавтас, архивын утас, тэвнэ, наалддаг цаас, өнгийн цаас, хуулга,  стикер, хөөсөнцөр хавтан, самбарын хүрээ, бээлий, маск, цавуу, цонхны тор, галын самбар, галын хор, агааржуулагч.

30

"9.2. Төрийн нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бусад байгууллага албатай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.2.1. Төрийн нууц болон байгууллагын нууцыг хадгалж хамгаалах, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: 10 аймаг

Чанар:  Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн болон байгууллагын нууцын хадгалалт хамгаалалт сайжирч хуулийн хэрэгжилт дээшилнэ.

2016 оны 5 дугаар сард байгууллагын мэргэжлийн хэлтсүүдийн мэргэжилтнүүдийн ашиглаж байгаа компьютерүүдэд нууцын баримт материал хадгалагдаж байгаа эсэх, нууцлалыг хэрхэн ханган ажиллаж байгаад үзлэг шалгалт хийлээ. Үзлэгийн мөрөөр цаашид хийх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Улаанбаатар хотын төвийн болон алслагдсан дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албанд архив, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, лабораторийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудад хяналт шинжилгээ хийж дүүргийн дарга, мэргэжилтэн нарт тухай бүр зөвлөгөө өгч ажиллалаа. Булган, Хэнтий аймгийн ГХБХБГ, Улаанбаатар хотын төвийн болон алслагдсан дүүргүүдийн Өмч газрын харилцааны албанд архив, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, лабораторийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудад хяналт шинжилгээг ТЕГ-ын нууцын ажилтан Алтантөртэй хамтран гүйцэтгэлээ. Булган, Хэнтий аймгийн ГХБХБГ-т ашиглагдаж байгаа нууц баримт, зургийн тооллого хийсэн. Тагнуулын ерөнхий газраас нууцын баримт материалтай харьцаж ажиллах зөвшөөрөл бүхий 6 аж ахуйн нэгжийн нууцын ажилтнуудтай гэрээ байгуулан нууцын баталгаа гаргуулж, 59 аж ахуйн нэгжийн нууцын гэрээг сунгаж бүртгэлийг шинэчилсэн. Кадастрын бүртгэл мэдээллийн сангийн Ланд менежер програм хангамжийг орон нутагт нэвтрүүлэх ажлын хүрээнд орон нутгийн цахим мэдээлэлтэй холбогдон ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс нууцын баталгаа гаргуулан авах ажлыг зохион байгууллаа. Байгууллагын нууцын хурлыг 6 удаа зохих журмын дагуу тушаалын төслийг боловсруулан батлуулж хуралд оролцогчдоос нууцын баталгааг гаргуулан авч хурлын тэмдэглэл хөтлөн баталгаажуулах ажлыг хийсэн. Мөн нууцын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан. Аймгуудын ГХБХБГ-ын дарга нарын удирдах ажилтны зөвлөгөөнд ТЕГ-ын нууцын ажилтан Алтантөрөөр "Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт" сэдвээр мэдээлэл хийсэн. Мөн ГЗБГЗЗГ-т хэрэгжиж байгаа Ногоон алт төслийн зохион байгуулж байгаа "Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх нь" сэдэвт сургалтад хамрагдсан Завхан, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Булган аймгийн сумдын нийт 100 гаруй Газрын даамлуудад "Төрийн нууцын тухай ойлголт, хадгалалт хамгаалалт, цахим мэдээллийн аюулгүй байдал" сэдвээр Булган аймгийн тагнуулын газрын нууцын ажилтан Г.Алзахгүйбаатараар сургалт хийлгэлээ. Аймгуудын ГХБХБГ-ын нууцын эрхлэгч нарт Төрийн нууцын хадгалалт хамгаалалтын талаар мэдээлэл өгч нууцын лац тэмдгээр хангах ажлыг зохион байгууллаа. Тагнуулын Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газартай хамтран Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, цахим мэдээллийн аюулгүй байдал" сэдвээр нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны байгууллагын нууцын ажилтнуудын дунд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн болон бүх дүүргүүдийн цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд болон байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулан нийт 35 хүн хамрагдлаа.

30

9.2.2. Орон нутгийн газрын алба болон бусад салбаруудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 26 гэрээт ажил

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээн авах

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Хэрэглэгчид хэрэгцээ шаардлагад нийцсэн зургаар хангагдана.

Говь-Сүмбэр аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнд Сүмбэр сумын "Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ний масштабтай байр зүйн зураглал хийх" ажлын агаарын зураг, Багануур дүүргийн агаарын зураг, Сансрын зураг, 1:100000-ны масштабтай хөрс, ургамлын зураг, тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан, зураг, бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны ажлын тайлан, зураг, Говь-Алтай аймгийн 1:100000-ны масштабтай хөрс, ургамлын зураг, Газрын нэгдмэл сангийн тооллогын ажлын тайлан, зураг, бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан, зураг, Дундговь, Дорноговь аймгийн ГХБХБГ-т Инженер геологи, Хөөлттэй хөрсний мужлал, Хөөлттэй хөрсний тархалт, Геологи, Геоморфологи, Гидрогеологи, Гидрологи, Дөрөвдөч, Цэвдэг, Газар хөдлөлийн мужлал, Газар хөдлөл, Хөрс, Ургамал, Уур амьсгал, Ойн мэдээлэл, Говь-Алтай, Дундговьд "Топкад" ХХК-ийн ажлын эцсийн тайлан, "Геомастер" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Топкад" ХХК-ийн ажлын эцсийн тайлан, "Геомастер" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "АТТП" ХХК-ийн ажлын эцсийн тайлан, Архангай, Булган, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь  аймгийн ГХБХБГ-т  Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын тайлан-89, зураг-204, CD, DVD-13-г тус тус хүлээлгэн өглөө.

30

"9.3. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.3.1. “Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах

Тоо хэмжээ: 1500 багажны баталгаажуулалт хийх

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан байна.

Тус лаборатори нь 2016 оны байдлаар нийт 1450 гаруй аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн геодезийн хэмжлийн 1510 ширхэг багажинд шалгалт, тохируулга хийж,  баталгаажуулалтын наалт нааж, гэрчилгээ олгон 55000000 төгрөгийн орлого оруулсан. Үүнээс 755 ширхэг геодезийн хэмжлийн багажны бүрэн бүтэн байдлыг шалган баталгаажуулалтанд хүлээн авч мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулалтын наалт нааж, гэрчилгээ олгон 27’500000 төгрөгийн орлого оруулсан.

 

30

9.3.2. Жишилтийн полигон дээр геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах

Тоо хэмжээ: 100 багажийг баталгаажуулах

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Хүрэх үр дүн: Хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан байна.

Төв аймгийн Номтын аманд байрлах Жишилтийн полигоныг ашиглан 294 ширхэг геодезийн хэмжлийн GPS-ийн болон GNSS-ийн багажинд шалгалт хийж, баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн. ИНЕГ-ийн Оношлогоо хэмжил зүйн лабораторийн инженер А.Нямдагватай хамтран 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зай хэмжлийн жишилтийн полигон дээр MNS ISO17123-4:2016 стандарт, “GNSS-ийн багажид шалгалт хийх заавар”, “Зай хэмжлийн багажид шалгалт хийх заавар”-ын дагуу ИНЕГ-ын эзэмшлийн NET2 электрон тахеометр, GSR2700ISX GNSS-ийн хүлээн авагчаар шалгалтын хэмжилт хийсэн. Энэ шалгалтын үр дүнг Microsoft Excel програм дээр боловсруулж стандарт хазайлтыг тодорхойлсон.

30

“9.4. Төрийн архивын хэвийн үйл ажиллагааг хангах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, заавар стандарт гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.4.1. Мэдээллийн төвийн үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах

Тоо хэмжээ: 1 аргачлал, 2 журам

1.  Их дээд сургуулиудын оюутнуудын сургалт судалгааны ажилд шаардлагатай материалуудын судалгааг гаргах оюутнуудад

үйлчлэх үйлчилгээний журам

2.  “Газрын харилцааны Мэдээллийн төвөөс баримт /нууц болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах, мэдээллийн төвд шинээр баримт хүлээн авах журам”

3.  "Агаарын зургийн камер шалгах аргачлал боловсруулах"

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээн авах

Хугацаа: 1-3-р улиралд

Хүрэх үр дүн: Үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журмууд боловсрогдон баталгаажсан байна.

Мэдээллийн төвийн үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

-       Лабораторид шалгалт, баталгаажуулалт хийх боломжгүй боловч үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа лазер сканер, зураглалын зориулалттай нисгэгчгүй онгоц, газар доорх шугам сүлжээ илрүүлэгч, агаарын зургийн камер, бар код бүхий инвар рейк зэрэг багаж хэрэгслүүдийг шалгах баталгаажуулахад анхаарал хандуулан ажиллаж байна.

-       Лабораторитой тохирох ижил үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагатай хамтарч туршлага солилцох, хамтран ажиллахаар манай улстай хиллэдэг 2 хөрш орон болох ОХУ болон БНХАУ-ын лабораториудтой холбогдохоор интернэтээр судалгаа хийсэн.

-       “Газрын харилцааны Мэдээллийн төвөөс баримт /нууц болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах, мэдээллийн төвд шинээр баримт хүлээн авах журам”-ыг шинчлэн Газрын даргын 2016 оны А/152 тоот тушаалаар батлуулсан.

-       Архиваас авч ашигладаг Их, дээд сургуулиудын оюутнуудын сургалт судалгааны ажилд шаардлагатай материалуудын судалгааг гаргаж оюутнуудад үйлчлэх үйлчилгээний талаар "Мэдээллийн төвөөс баримт /нууц болон нууц биш/ авч ашиглуулах, буцаан  авах" журмын "Төрийн архивын баримт ашиглуулах ажлын зохион байгуулалт " 2 дугаар бүлгийн 2.5, 2.6, 2.8, 2,9 гэсэн хэсгүүдэд тусган өгч Газрын даргын 2016 оны А/152 тоот тушаалаар батлууллаа.

-       “United State Geological Survey Aerial Camera Specifications”, “A Permanent Test Field for Dijital Photogrammetric Systems, Testing Aerial Dijital Cameras”, “The EuroSDR performance test for Digital aerial camera system”, Метод Определения Суммарной Дисторсии Цифровых Изображений, Establishing National Digital Photogrammetric Airborne Camera Calibration Field in Taiwan, Burger-Camera Calibration-20160516(ZhangsMetod), Герасимов-С.И.-Учебное-пособие-Калибровка-неметрических-цифровых-фото-и-видеокамер  зэрэг файлыг интернэтээс татаж, 124 хуудас материалтай танилцаж, судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд агаараас авсан гэрэл зургаас хэмжилт хийх болон камерийн дотоод чиглүүлгийн элементүүдийг хамгийн бага квадратуудын аргаар өндөр нарийвчлалтай тодорхойлж чадах программыг худалдан авах, эсвэл программын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, их дээд сургуулийн багш нартай хамтран ийм зориулалттай программ бичих шаардлагатай байна. Тухайлбал USGS (United States Geology Survey) нь АНУ-д хэрэглэгдэж байгаа агаарын зургийн камерийг шалгах, тохируулах ажлыг гүйцэтгэдэг. Энэ ажилд хэрэглэгддэг программ хангамжийг OU (Ohio University)-ийн багш, оюутнуудтай хамтран боловсруулсан байна.

-       DatuGram™3D програмыг ашиглан бүх төрлийн тоон камерт шалгалт тохируулга  гүйцэтгэх зааврыг боловсруулсан. Энэ програм нь хэрэглээний зориулалттай тул дотоод чиглүүлгийн элементүүдийг хангалттай нарийвчлалтай тодорхойлж чадахгүй байна.

15

Дундаж оноо

28.5

 Хоёр. Тусгай арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан 21 тусгай

арга хэмжээ, тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар,

хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн тусгай арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Нийт арга хэмжээний биелэлтэд 0-40 оноо)

1

2

3

1.1.2. Геодезийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 800 цэгийн жагсаалт гаргах

Чанар: Сүлжээний нарийвчлал хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, Урсгал төсөв

Хүрэх үр дүн: Шаардлага хангасан нарийвчлал бүхий нэгдмэл утгатай, нэгдсэн тогтолцоотой тулгуур, үндсэн, зураглалын сүлжээтэй болно.

Геодезийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-    GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудын өгөгдлийг Ази-Номхон далайн бүсийн геодезийн ажлын групп-т илгээж, газрын царцдасын шилжилт хөдөлгөөнийг судлах, бүсийн геодезийн тулгуур сүлжээг шинэчлэх судалгааны ажилд хамтран оролцох зорилгоор аймгуудын төвд суурилуулсан байнгын ажиллагаатай станцын өгөгдлийг цуглуулж Ази-Номхон далайн бүсийн геодезийн сүлжээний тэгшитгэн бодолтод илгээсэн.

-    “Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан геодезийн цэг, тэмдэгтийн тооллого хийх” ажлын хүрээнд Зүүн бүс, Төвийн бүс, Хангайн бүсэд хийгдсэн GNSS-ийн хэмжилтийн 2 дахь гарын тэгшитгэн бодолтыг хийх, цэгийн каталоги гаргах, солбицлыг батлуулах, цэг, тэмдэгтийн мэдээллийн санд оруулах, хэрэглээнд нэвтрүүлэхээр “Геосет” ХХК-аас ирүүлсэн 925 цэг дээр хийсэн GNSS-ийн хэмжилтийн болон IGS-ийн сайтаас татсан засварын өгөгдлийг ашиглан  2 дахь гарын тэгшитгэн бодолтыг хийж, жагсаалт үйлдэн каталоги гаргаж, газрын даргын дэргэдэх Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12-р сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, газрын даргаар батлуулж, цэг, тэмдэгтийн мэдээллийн санд орууллаа.

-    “Аймаг, сумдын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийн ажил”-ын хүрээнд хэмжигдсэн GNSS-ийн 12 цагийн хэмжилтийн  330 цэгийн өгөгдлийг тэгшитгэн бодож, цэгийн каталогийг бэлтгэн батлуулав.

40

1.1.3. Монгол орны өндрийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2370 км шугамын цэгийн жагсаалт гаргах

Чанар: Өндрийн I ангийн сүлжээний нарийвчлал хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: 2370 км шугам бүхий 1 болон 2-р ангийн нивелирдлэгийн сүлжээний хэмжилт боловсруулалтын ажлын материалыг хүлээн авч, 2 дахь гарын бодолт хийж мэдээллийн санд оруулсан байна.

“Өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт” /нивелирдлэгийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах/”-ийн ажлын гүйцэтгэлд Захиалагчийн хяналт хийх, мэргэжил арга зүйгээр хангах ажил нь энэ жил төсөв байхгүйн улмаас ямар нэгэн ажил хийгдээгүй байна. Энэхүү ажлын хүрээнд гүйцэтгэгч Геосет ХХК-аас 2015 оны 12-р сард хүлээлгэн өгсөн 1, 2, 3, 4-р шугамуудын 24 цагийн 1 ш гравиметрийн цэг, 4 ш зангилаа репер, 25 ш суурь репер 12 цагийн 2 хадны дагуул репер, 28 ш дагуул репер дээр хийсэн нийт 60 цэгийн GNSS-ийн хэмжилтийн 2 дахь гарын тэгшитгэн бодолтыг хийж, жагсаалт үйлдэн каталоги гаргаж, газрын даргын дэргэдэх Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, газрын даргаар батлуулж, цэг, тэмдэгтийн мэдээллийн санд орууллаа. Өндрийн сүлжээний тэгшитгэн бодолтын програм хангамж windows 7-оос дээш хувилбар дээр ажиллахгүй байгаа бөгөөд windows 7, 8, 8.1, 10 хувилбар дээр ажилладаг болгохоор засварлаж байна. Нивелирдлэгийн 3-р ангийн орос катологийн 873 цэгийг тоон хэлбэрт оруулаад байна.

40

1.1.4. GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 6

Чанар: Хууль эрх зүйн хүрээнд ажиллах

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Барилга байгууламжийн орой дээр суурилуулсан станцуудын антеныг газарт шилжүүлэн суурилуулах, шилжүүлэх шаардлагагүй станцуудын барилгын суулт хазайлтыг тодорхойлно.

Байнгын ажиллагаатай станцын сүлжээнд гарч байгаа доголдлуудыг тодорхойлж доголдол гарч байгаа шалтгаануудыг илрүүлж засварлах, цаашид доголдол гаргахгүй байх талаар байнгын арга хэмжээ авч ажиллах ажлын хүрээнд Байнгын ажиллагаатай станцуудын үйл ажиллагааны доголдлын шалтгааныг тодруулах, хэвийн ажиллагаанд оруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж,  интернетийн доголдолтой байсан 8 станцыг ГЗБГЗЗГ-ын серверт холбож тохиргоог хийсэн. Байнгын ажиллагаатай станцын өгөгдлийг ашиглан байр зүйн болон хаягийн зургийг бодит цагийн мэдээллээр шинэчлэх, баяжуулах, замчлах системийг хөгжүүлэх туршилт судалгаа хийх, санал боловсруулж Газрын удирдлагад танилцуулах зорилгоор Японы хиймэл дагуулын системээс дохио хүлээн авч Tab, Android зэрэг ухаалаг төхөөрөмжинд засвар дамжуулж байрлалыг 10 см-ын нарийвчлалтай тодорхойлдог талаар материал судалсан. Японы хиймэл дагуулын системийн дохиог хүлээн авдаг GNSS-ийн хүлээн авагчийг JAXA-аас тусламжаар хүлээн авч туршилтын журмаар ажиллуулж байна. Завхан аймгийн ажиллагаагүй болсон станцыг хэвийн ажиллагаанд оруулсан ба Архангай аймгийн төвд геодезийн эхлэл цэг байгуулахтай холбогдуулан шинээр станц байгуулахаар удирдлагын шийдвэр гарсан. Барилга байгууламж дээр суурилуулсан станцуудын антеныг олон улсын стандартад нийцүүлэн газарт шилжүүлэн суурилуулах ажлын гүйцэтгэгчээр Гео-Инструментс ХХК шалгарч гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод гэсэн 8 аймгийн станцыг газрын хөлдөлтийн гүнээс хамааруулан харилцан адилгүй гүнд ул хөрсөнд нь тулган олон улсын стандартад нийцүүлэн суулгалаа.

Барилга дээр суурилуулсан шилжүүлэх шаардлагагүй станцуудын барилгын суулт хазайлтыг тодорхойлж RTK засварт тооцох арга зүйг боловсруулан баталгаажуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд шинээр барилгын суулт хазайлтыг хэмжих хэмжилтийн үр дүнг боловсруулах, байнгын ажиллагаатай станцын хэвийн үйл ажиллагааг хангах журам боловсруулж байна. Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж газрын даргаар батлуулан цаашид мөрдөх журам болгох ба орон нутгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд үүний дагуу барилгын суулт хазайлтыг хэмжиж станцын солбицолд засвар өгч ажиллуулна.

40

1.2.2. Дунд масштабын /1:25000-1:100000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 573 /1:100000/, 200 /1:25000/ хуудас /13 аймаг, 169 сум/

Чанар: Норм, дүрмийн шаардлага хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Зүүн хэсгийг хамарсан 573 хуудас 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан, 200 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зураг, ортофото зураг, агаарын зургийг шалгаж хүлээн авч Мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгсөн байна.

"Нутаг дэвсгэрийн зүүн талын 1:100000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт хийж, мэдээллийн санд нэгтгэх” ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, захиалагчийн хяналт хийж, хүлээн авах, дүгнэлт гаргах, Мэдээллийн төвд хүлээн авах, мэдээллийн сан үүсгэж орон нутагт хүлээлгэн өгч хэрэглээнд нэвтрүүлэх, бодит агшны мэдээллээр шинэчлэн баяжуулж байх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийж, дүгнэлт гаргасан. 1:100000-ны масштабтай байр зүйн зургийн боловсруулалтад ашигласан байршлын хувьд алдаатай сансрын зургийн 4 сцэйнийг Геомастер ХХК-д мэдэгдэв. 1:100000-ны ажлын гүйцэтгэлд хаялбарын өндөр нь алдагдсан буюу хөрвүүлэлт хийхэд устсан байсныг гүйцэтгэгчид /"Топсүрвэй" ХХК/ мэдэгдэж засуулаад мэдээллийн санд оруулсан. Энэхүү гэрээт ажил бүрэн дууссан болно. “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25,000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” гэрээт ажлаар хийсэн 832 хуудас байр зүйн зургийг суурин байдлаар шалгаж, дүгнэлт гаргаж зөвлөх компаний дүгнэлт, засвар хийгдсэн хэвлэмэл болон тоон зургуудыг МТ-д хүлээн авлаа.

27849.1, 25758.5 км2 талбайн агаарын зураглалын ажлын нислэгийн өгөгдлийг суурин байдлаар шалгаж дүгнэлт гаргахад бэлэн болгов. Зөвлөх компаний шалгалтын дүн ирээгүй байгаа тул МТ-д хүлээн авах ажил хүлээгдэж байна.

40

1.2.3. Инженерийн геодезийн ажлын үр дүнг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: Нийслэл болон 21 аймгийн төв

Чанар: Ажлын даалгаварын шаардлага, зургийн нарийвчлалыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газар дээрх болон доорх шугам, сүлжээний инженерийн зураглал, мэдээллийн сан үүсгэх ажлын тайланг хүлээн авч дүгнэлт гарган, Мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгсөн байна.

Улаанбаатар хотын газар дээрх болон доорх шугам, сүлжээний инженерийн зураглал, мэдээллийн сан үүсгэх ажлын тайланг хүлээн авах, зөвлөхөөр шалгуулан, дүгнэлт гаргуулан, Мэдээллийн төвд актаар хүлээн авах ажлын хүрээнд:

1. Чингэлтэй, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн зураглалын ажил болон мэдээллийн сан үүсгэсэн гүйцэтгэлүүдийг актаар мэдээллийн төвд хүлээн авсан.

2. Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналт хийлгүүлэхээр Зөвлөх “Инженер геодези” ХХК-д хүргүүлсэн.

3. Гэрээт ажлын хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дусахаар сунгагдсан боловч ажлын явцаас харахад хугацаа сунгагдахаар байна.

Хугацаандаа дуусахгүй байгаа шалтгаан нь Цахилгааны шугамын хэмжилт хавар эхлэх байсан боловч АСЕМ-ийн уузалтаас болон хугацаа хоцорч эхэлсэн байна.

4. Одоогийн байдлаар энэхүү ажлын гүйцэтгэл 87,69 %-тай байна.

"Газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний мэдээллийн сан байгуулах" ажлын хүрээнд:

-     "Геоценоз" ХХК-ийн хүлээлгэн өгсөн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Хэнтий зэрэг 9 аймгийн ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг хийж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/508 тоотоор буцаасан.

-     "Бориг тэс" ХХК-ийн гүйцэтгэсэн Дархан-Уул аймгийн Дархан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Завхан аймгийн Улиастай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Төв аймгийн Зуун мод сум, Ховд аймгийн Жаргалант сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Увс аймгийн Улаангом сумдуудын инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах ажилд захиалагчийн хяналтыг хийгээд байна.

Энэхүү ажлын гүйцэтгэлийг БХБЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан газар дээр нь явж шалгахаар болсон боловч яамнаас тодорхой шийд өгөөгүй байна. Мөн Хяналт шинжилгээ, мониторингийн ажлын хүрээнд Хэнтий аймаг, Орхон аймгийн газар доорх шугам сүлжээний зураглалын ажилд хяналт шалгалт хийж, мэдээллийн санг хөтлөх, газар доорх шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг хийлгэх талаар заавар зөвлөгөө өгөв. Хяналт шалгалтаар Орхон аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр газар доорх шугам сүлжээний зураглалын ажил хийсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт шалгалт хийж зарим газар доорх шугам дутуу байгаад мэдэгдэв. /ариутгах татуурга, шилэн кабель/.

36

2.1.2. “Аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажил” ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ажлын эцсийн үр дүнг хүлээн авах, хэрэглэгчид хүргүүлэх, нэгдсэн мэдээллийн санд оруулах

Тоо хэмжээ: 12 аймгийн төв, 119895,03 га

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт ажлын даалгаврын дагуу

Хугацаа: Жилдээ

Хүрэх үр дүн: 12 аймгийн төвийн сумд 1:10000-ны масштаб бүхий газар хөдлөлийн бичил мужлалын зураг, мэдээллийн сан, эцсийн шатны тайланг тухайн аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хэрэглээгээр шалгаж хүлээн авсан байна. Ингэснээр аймгуудын хот суурин газрын ерөнхий төлөвлөгөөний суурь өгөгдөл болохоос гадна тухайн аймгийн төвд баригдаж буй барилга байгууламжийн зураг төсөлд газар хөдлөлийн үндсэн нөхцөл болно.

“Аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажил” ажлын гүйцэтгэгч 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болох Баянхонгор, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудад хийсэн хагарлын маршрут /тренч/-ийн судалгаа, Баян-Өлгий, Баянхонгор, Орхон аймгуудад хийсэн чичирхийллийн хайгуул, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад хийсэн сул газар хөдлөлт, Орхон, Дорнод аймгийн төв дээр хийсэн микросейсмикийн судалгаа болон 10 аймгийн төвийн инженер геологи, гидрогеологийн зураглал судалгааны ажлын үр дүнг 2016 оны 4-р сарын 14-ны өдөр ирүүлсэн захиалагчийн хяналт хийж 2016 оны 5-р сарын 11-ны өдөр №2016/14 актаар хүлээн авч захиалагчийн техникийн хяналтыг зөвлөх “Жеб минерал” ХХК-аар хийлгүүлж акт дүгнэлтийг 2016 оны 6-р сарын 21-ны өдөр БХБЯ-нд хүргүүлэв.

36

3.1.1. "Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх" /нэгдсэн арга зүй, стандартын дагуу тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан байгуулах/ ажлыг мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих, ажлын гүйцэтгэлийг хүлээн авч мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: Дараах төрлийн мэдээллүүдийг агуулсан нэгдсэн мэдээллийн сан /Өвөрхангай аймгийн бүх сум/

-    Хүн ам

-    Төрийн байгууллага

-    Эрүүл мэнд

-    Боловсрол

-    Нийгмийн хамгаалал, даатгал

-    ХАА-н мэдээлэл

-    Зам тээвэр

-    Дотоодын нийт бүтээгдэхүүн

-    Банк санхүү

Чанар: Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах нийгэм, эдийн засгийн бүх мэдээллүүд багтсан мэдээллийн сан бүрдсэн байх

Хугацаа: 1-р улирал

Хүрэх үр дүн: Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах нийгэм, эдийн засгийн бүх мэдээллүүд багтсан мэдээллийн сан бүрдэнэ. Газрын асуудал эрхэлсэн бүх шатны төрийн байгууллага, газрын даамал, газрын мэргэжлийн байгууллагын хэрэглээгээр шалгагдсан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон иргэд төлөвлөлтийн болон төлөвлөлтийн дараах бүх төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нэгдсэн мэдээллийн сан бий болсон байна. 

Нийгэм, эдийн засгийн 27 салбарын 642 үзүүлэлт, 2532 утга оруулах дэд үзүүлэлт дээр Яам, агентлагуудаас ирүүлсэн саналыг нэмэх эсэх, НЭЗ-ийн мэдээллийг орон зайн ямар суурь дээр холбох уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 3-р сарын 17-нд зохион байгуулсан. Мөн БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газарт ажлын явц, байдлын танилцуулгыг 2016 оны 3-р сарын 09-нд хийсэн. “Түншлэл” багийн гүйцэтгэсэн "Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх /нэгдсэн арга зүй, стандартын дагуу тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан байгуулах/ ажил"-ын 3 дахь шатны ажлын тайланд дүгнэлт гаргасан бөгөөд нийт ажил 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч байгууллагаас эцсийн шатны тайланд дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2016 оны 7-р сарын 06-ны А07/03 тоот бичгээр ирүүлсэний дагуу ГХГЗЗГ-ын даргын А/200 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан уг гэрээт ажлын 4 дэх шатыг 97.4 хувийн явцтай гэж дүгнэлт гаргаж актаар хүлээн авсан. Ажлын хэсгээс гарсан зөвлөмжийн дагуу гэрээт ажлын гүйцэтгэлийг хангуулах тухай 2016 оны 11 сарын 14-ны өдрийн 2/1690 тоот албан бичгийг Түншлэл багт хүргүүлсэн.

36

3.2.6. "Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын гүйцэтгэлд хяналт тавих, дүгнэлт гаргах, гүйцэтгэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ажлын үр дүнгээр орон зайн мэдээллийн давхарга үүсгэж, холбогдох мэдээллийг аймаг, нийслэлд хүргүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 17 аймгийн 101 сум /Архангай-13, Баянхонгор-6, Өвөрхангай-6, Баян-Өлгий-5, Говь-Алтай-4, Увс-10, Ховд-5, Дорнод-7, Хэнтий-6, Сүхбаатар-6, Төв-1, Дундговь-6, Өмнөговь-4, Дорноговь-6, Завхан-3, Булган-3, Хөвсгөл-10 сумд/

Чанар:

-    “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар” 

-    “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”,

-    “Иргэнд өмчлүүлэх газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөий зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйн заавар” ГХГЗЗГ-ын даргын 2013 оны А/180 дугаар тушаал

-    “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”

-    Хянан баталгааны заавар,  арга зүй

-    Барилга, хот байгуулалтын Сайдын “Аргачлалд өөрчлөлт оруулах, зарим хавсралтыг хүчингүй болгох тухай” 2013 оны 04 тоот тушаал

-    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын “Загвар батлах тухай” 2013 оны А/93 тоот тушаал

-    Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн таних тэмдгийн стандарт  6316: 2012, 6317: 2012

Хугацаа: 1-2-р улирал

Хүрэх үр дүн: Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто зам дагуух Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой нийт 130 333,8 га газар иж бүрэн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн зураг төсөлтэй болсон байна. Зураг  төслийг орон  нутагт хүргүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж хэрэглээгээр шалгагдсан байна.

"Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын гүйцэтгэгчээс ирүүлсэн материал боловсруулалтын шатны тайланг хянаж нэмж сайжруулан, засварлуулахаар 2016 оны 1/378, 2/278 тоот албан бичгүүдээр Материал боловсруулалтын эцсийн шатны тайланд 2 удаа дүгнэлт гарган 2 удаагийн буцаалтийг хийж засварлуулсны эцэст 1 багцийн гүйцэтгэгч “Геомастер” ХХК-ны гүйцэтгэсэн тайланд дүгнэлт гарган хүлээн авч акт үйлдэн МТ-д хүлээн авсан. “АТТП” ХХК-ний 2015 онд хийж гүйцэтгэсэн 2 болон 3-р багцийн ажлыг засварлаж ирүүлсэн байдалтай танилцаж дүгнэлт гаргасан. 2-р багцийн ажлын 50 тайлан, 54 төлөвлөлтийн зураг, 4 CD-ийг 2016 оны 3-р сарын 23-ны өдөр мэдээллийн төвд актаар хүлээн авсан. 3-р багцын 104 тайлан, 104 төлөвлөлтийн зураг, 18 СD-ийг 2016 оны 3-р сарын 25-ны өдөр мэдээллийн төвд тус тус хүлээн авлаа. “Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах” 2015 оны 1 дүгээр багц ажлын үр дүнг орон нутагт хүргүүлэхээр өгсөн бөгөөд 2015 оны ажлаас Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн тайланг биечлэн хүлээлгэн өгч акт үйлдсэн.

40

4.4.1. ҮОЗМДБ-ийн дэд сан болох “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан”-г үүсгэх, ҮОЗМДБ-д холбох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 10 аймгийн 47 сум болон 1 загвар[be1] 

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Хүрмэн, Ноён, Цогт-Овоо, Манлай, Номгон, Ханбогд, Баян-овоо, Даланзадгад, Ханхонгор, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр, Баянцогт, Бүрэн, Зуунмод, Лүн, Цээл, Эрдэнэсант, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Баянчандмань, Ховд аймгийн Жаргалант, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хэнтий аймгийн Мөрөн, Баянхутаг, Галшар, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Баян-Адрага, Дадал, Норвилон, Баян-Овоо, Увс аймгийн Улаангом сумдын хот төлөвлөлтийн мэдээллийг ҮОЗМДБ-ийн мэдээллийн санд оруулахн загвар боловсруулсан байна. 

ҮОЗМДБ-ийн дэд сан болох “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан”-г үүсгэх, ҮОЗМДБ-д холбох ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-    Хот төлөвлөлтийн мэдээллийн сангийн загвар, дизайныг боловсруулан загвар болгон Архангай аймгийн Тариат, Цахир, Цэнхэр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Баянхонгор, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Эрдэнэ, Иххэт, Хатанбулаг, Хөвсгөл, Сайхандулаан, Улаанбадрах, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн, Номгон, Ноён, Цогт-Овоо зэрэг 44 сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот төлөвлөлтийн мэдээллийн санд оруулсан.

-    Гачууртын ордны эртний түүх дурсгалын газрын мэдээллийн санг үүсгэсэн.

-    “Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын Мааньт – Чойр – Сайншанд - Замын-Үүд, 550 км-ийн хэсэгт мэдээллийн сан үүсгэн, хамгааллалтын зурвасын мэдээллүүдийг давхцуулсан.

-    Төв аймаг, Зуунмод хот орчмын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Хотын Хөгжлийн Ерөнхий Төлөвлөгөө (ХХЕТ), Төв аймгийн Зуунмод хотын ХХЕТ, Майдар-Эко хот, Монгол Наадам цогцолбор, Олон Улсын Нисэх Буудал, Олон Улсын Нисэх Буудлын Дагуул хот, Авто цогцолбор, Гавжийн шанд хорооллын төлөвлөлт, Био-Шувуун төлөвлөлтийг мэдээллийн сан үүсгэсэн.

-    “Чингис” төмөр замын трассын дагуух газрын мэдээллийн санг давхцуулсан.

-    Уул уурхайн мэдээллийн санг үүсгэх судалгаа, загварыг гарган ажиллаж байна. Одоогоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны http://www.eic.mn/index_mineral.php гэсэн мэдээллийн сангуудыг судлаж ажилласан. Ашигт малтмалын газарт 2016.04.18-ний өдрийн 1/629 тоот  "Мэдээлэл хүсэх тухай"  албан бичиг хүргүүлж тус албан бичгийн хариуд 2016.05.20-ний өдөр Orgil.m@gazar.gov.mn хаягаар Уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаний жагсаалт, ашиглалт хайгуулын лиценз олгосон талбайн тоон мэдээллүүдийг албан ёсоор ирүүлсэн. Уул уурхайн мэдээллийн сангийн загварыг гаргаж, газрын даргаар баталгаажуулаад байна. Ашигт малтмалын газраас ирсэн мэдээллийг үндэслэн загварын дагуу мэдээллийг оруулж эхлээд байна.

40

5.1.7. “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ:

-    21 аймаг, 330 сумын Газрын даамал нарт сургалт зохион байгуулах

-    330 сумын газрын даамал нарт компьютер, 3 үйлдэл /принтер, сканнер, хувилагч/-т төхөөрөмж хүлээлгэн өгөх

-    ГХГЗЗГ-т сервер 9 худалдан авах, нэгдсэн системд холбон ажиллуулах

-    ГХГЗЗГ болон 21 аймаг, 330 сум болон нийслэлийг холбосон “Газрын кадастрын мэдээллийн сан, систем”-ийг буй болгох

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: 21 аймгийн ГХБХБГ, 330 сумын Газрын даамлын үйл ажиллагаанд Лэнд менежер програм хангамж нэвтэрч, хэвийн үйл ажиллагаанд орсон байна.

ГХГЗЗГ болон 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн сан, систем буй болсон байна.

2016 оны 6-р сарын 01-ний байдлаар Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг 21 аймгийн төвийн сумд, Увс аймгийн 18 сум, нийслэлийн Багануур дүүрэгт Газрын даргын тушаал гарган нэвтрүүлээд байна. Програм хангамжийг нэвтрүүлсэн бүх аймагт аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд, аймгийн төвийн сумдын даамлуудыг хамруулсан сургалтыг гэрээт ажлын гүйцэтгэгч Топмаф ХХК-тай хамтран зохион байгууллаа. Лэнд менежер" програм хангамжийг аймгийн ГХБХБГ, Нийслэлийн ӨХГ, сумын Газрын даамал, дүүргийн ӨГХА-тай хамтран туршиж, холбогдох бүх саналыг "Топмаф" ХХК-т хүргүүлсэн. Гэрээт ажлын явцыг Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 9-р хурлаар хэлэлцүүлэв.

40

6.1.1. Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллүүд болох геодези, геологи, хүрээлэн буй орчин, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн мэдээллүүдийн өгөгдлийн загваруудыг албажуулж батлуулах, хэрэглээнд гаргах

Тоо хэмжээ: 5 ангилалын өгөгдлийн загвар, 1 өгөгдлийн загварын веб хуудас

Чанар: Газрын даргын 2014 оны A/378 тоот тушаалаар батласан “Байр зүйн зургийн мэдээллийн сангийн бүтэц ба агуулга” загварт нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллүүдийн өгөгдлийн батлагдсан загварууд гарна.

Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах төлөвлөгөө”-ний дагуу 2014 оны A/378 тоот тушаалаар батлагдсан байр зүйн зургийн мэдээллийн сангийн агуулга, бүтцэд үндэслэн үндсэн 6 чиглэлийн төрөл бүрийн зориулалт бүхий мэдээллийн сангуудын бүтцийг сайжруулан цэгцэлж нэгдсэн загварт оруулаад байна. Өгөгдлийн сангийн стандартууд (.xls), өгөгдлийн сангийн загвар (.gdb) бүхий файлууд бэлтгэгдсэн. Эдгээрийг вэб хуудсаар дамжуулан засварлах, хамтран ашиглах боломжийг бүрдүүлэн геостандартын цахим хуудас хөгжүүлсэн. Туршилтын шатанд хөгжүүлэгдсэн хуудсыг http://geostandard.sdi.gov.mn  хаягаар байгууллагын дотоод сүлжээнд ашиглах боломжтой болсон. Мэдээллийн сангийн загвар схемийг ашиглан мэдээллийн сан үүсгэх, таних, тэмдэгжүүлэх, зураг зүйн эх бэлтгэлийг хийх зэрэг практик сургалтуудыг 21 аймгийн геодезийн инженерүүдэд зохион байгуулсан болно. 21 аймаг 330 сумын төвүүдийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургуудыг энэхүү нэгдсэн стандартад хөрвүүлж авахад мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллаж байна. 1:100000-ны масштабтай монгол орны зүүн хэсгийн мэдээллийн сангуудыг нэгтгэн тоон мэдээнд тавигдах шаардлагын дагуу чанарын хяналт хийн хүлээж авах ажлыг зохион байгуулсан. БОЗӨДБ байгуулах ажлын хүрээнд эдгээр нэгдсэн загварт орсон мэдээллийн сангуудыг ашиглан төрөл бүрийн агуулга бүхий орон зайн суурь зураг гаргасан. Орон зайн өгөгдлийн үйлчилгээ ашиглан эхний ээлжинд https://niitiinms.sdi.gov.mn/gzbgzzg/rest/services/GeodesyZZ/AddressBase_v3/MapServer?f=jsapi холбоосоор суурь зургийг ашиглах боломжтой болсон. Цаашид geoportal.sdi.gov.mn хаягаар дамжуулан төрөл бүрийн орон зайн суурь зургийн үйлчилгээ авах боломж бүрдсэн.

40

6.1.2. Байгууллагын ОЗМДБ-ийн суурь мэдээллүүдийн давхаргуудаас бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн удирдлагын систем байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Мэдээллийн сангийн шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Байгууллагын ОЗМДБ-ийн суурь мэдээллүүдийн давхаргуудаас бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн удирдлагын систем бий болно. Төрөл бүрийн орон зайн мэдээллийн үйлчилгээнүүдийг үүсгэх боломж бүрдэнэ.

Байгууллагын ОЗӨДБ-ийн нэгдсэн удирдлагын системийн програм хангамжуудын шийдлийг гаргаж “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн технологийн шийдлийн техникийн бичиг баримт”-ийг ДДЗХ-аар хэлэлцэж А/182 дугаар тушаалаар баталсан. Одоогоор тус баримт бичигт туссан сервер, сүлжээ, өгөгдөл хадгалах архитектурын дагуу суурилуулалтуудыг хийж байна. Орон зайн өгөгдлийн сан удирдах системийг суурилуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Жилийн эцсийн байдлаар нийт 50 гаруй өгөгдлийн сангуудыг зохион байгуулж аппликэйшн серверээр дамжуулан туршиж бэлэн болгоод байна. Өгөгдлийн сангуудыг кластерын түвшинд дахин зохион байгуулж, хадгалалт, хамгаалалтын ажлыг хийж байна. Дэд сан ба төв өгөгдлийн сангуудын хооронд мэдээлэл солилцох, нэг нэгнийгээ нөхөж ажиллах зарчмаар системийг зохион байгуулсан. “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн технологийн шийдлийн техникийн бичиг баримт”-т орсон мэдээллийн жагсаалтын дагуу мэдээлэлд хандах хэрэглэгчдийг урьдчилсан байдлаар тодорхойлсон ба энэхүү хэрэглэгчдийг sdi.gov.mn домэйнд дотоод сүлжээний active directory систем ашиглан бүртгэж авсан болно. Хэрэглэгчид одоогоор аппликэйшн серверт хандах ГМС-ийн програм хангамжуудыг ашиглах эрхтэй болсон. Цаашид өгөгдлийн сангуудыг хандах зөвшөөрлийг дэд ба төвлөрсөн өгөгдлийн сангуудыг бүрэн зохион байгуулж байгууллагын зүгээс орон зайн суурь мэдээллээр бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээг хангах, өгөгдөл, мэдээллийг тогтмол баяжуулж байх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тус системийг улсын хэмжээнд хэрэглээнд гаргахаар Үндэсний Дата төвөөс sdi.gov.mn домэйн хаяг авахаар ажиллаж байна. Одоогоор http://appstore.sdi.gov.mn вэб хуудсанд эрх үүргийн дагуу хандсанаар өгөгдлийн сангуудыг дотоод сүлжээнд ашиглах боломжтой.

40

6.1.3 “Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт мэдээллийн дэд сан, ГХГЗЗГ-т нэгдсэн санг үүсгэх” гэрээт ажлын үр дүнд бий болсон системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх, хэрэглэгч, оролцогч байгууллагуудтай хамтран ажиллах, олон нийтэд сурталчлах

Тоо хэмжээ: 21 аймагт мэдээллийн дэд сан, ГХГЗЗГ-т нэгдсэн 1 сан, нийслэлийн 3 хэмжээст загвар

Чанар: Ажлын даалгаврын дагуу хийгдэж, мэдээллийн сангийн шаардлагыг хангасан байна.

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: 21 аймагт мэдээллийн дэд сан, ГХГЗЗГ-т нэгдсэн 1 сан, нийслэлийн 3 хэмжээст загвар хэвийн тасралтгүй үйл ажиллагаатай болсон байна, орон нутагт хэрэглээнд гарсан байна.

Гэрээт ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийж холбогдох дүгнэлтүүд гарган тухай бүр гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нартай хамтран ажилласан болно. Системийг хүлээн авч байгаатай холбогдуулан Системийн туршилт хийх ажлын удирдамжийг боловсруулан баталж туршилтын ажлыг амжилттай зохион байгуулсан. Системийн туршилтаар илэрсэн алдаа дутагдлыг гүйцэтгэгчээр тухай бүр засварлуулсан. Гэрээт ажлын хүрээнд эцсийн байдлаар хүлээж авахад шаардагдах иж бүрэн материалын жагсаалтыг гаргаж үр дүнг хүрээн авах ажлыг зохион байгуулсан. Гүйцэтгэгчийн ирүүлсэн эцсийн тайлан, холбогдох материалуудад захиалагчийн хяналт хийж, 2016.04.18-ны өдөр дүгнэлт гаргаж улмаар 2016.04.21-ний өдөр Мэдээллийн төв акт үйлдэж хүлээж авсан. 2016.04.25-ны өдрийн ажлын уулзалтаар захиалагч болох Барилга, хот байгуулалтын яам нь захиалагчын хяналт хийсэн ГЗБГЗЗГ болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Спэйшл моделинг ХХК-ны гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн гэрээт ажлыг 100% гэж дүгнэж хүлээж авсан. Гэрээт ажлын үр дүнд 21 аймагт орон зайн мэдээллийн дэд систем үүсч, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээний 3 хэмжээст загвар үүссэн. Үндсэн гэрээнд заасны дагуу системийн хэвийн найдвартай ажиллагаанд гаргах 1 жилийн баталгааны баримт бичгийг боловсруулан баталгаажуулсан. Орон нутагт үүссэн дэд системийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор 16 аймгийн ГХБХБГ-т хөргүүрийн төхөөрөмжийг урсгал зардлын санхүүжилтээр нийлүүлсэн. Хөргүүрийн төхөөрөмж хүлээн авсан аймгууд угсралт, суурилуулалтыг хийж байна. 16 мэдрэгч бүхий ухаалаг дэлгэцийг хүлээн авч Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгч суурилуулан хэвийн ажиллагаанд оруулсан. Одоогоор систем хэвийн ажиллаж байна. Үндсэн гүйцэтгэгч ОХУ-ын Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн "Рекод" корпораци, туслан гүйцэтгэгч Геомон-Инженеринг ХХК нартай хамтран "Гэрээт ажлын үр дүн, программ хангамж, бүтээгдэхүүнийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх, дадлагажих" сэдэвт хэрэглэгчийн түвшний сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд 21 аймгийн ГХБХБГ-ын геодезийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон НЕТГ, НГА-ын холбогдох мэргэжилтнүүдэд, 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд гүнзгийрүүлсэн шатны сургалтыг зохион байгуулсан. Шат дараалсан сургалтыг зохион байгуулснаар системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх чадвартай боловсон хүчнээр бүрэн хангагдсан болно. Гүйцэтгэгчид хүсэлт тавьсны дагуу хэрэглэгч байгууллагуудын мэргэжилтнүүдэд сургалт авахаар тохиролцоод байна. Гэрээт ажлын үр дүнг хүлээн авч хэрэглээнд оруулах ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг албан байгууллагуудад холбогдож журмын дагуу ашиглуулж байна. Цаашид хэрэглээг нэмэгдүүлж, шинэчлэлтийг тогтмолжуулах зорилгоор холбогдох журмаар зохицуулахаар ажиллаж байна.

40

7.1.2. Газрын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах БХБЯ-ны ажлын хэсэгт орж ажиллах, судалгаа хийж, мэдээллээр хангах

Тоо хэмжээ: Судалгааны тайлан

Чанар: Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-3-р улиралд

Хүрэх үр дүн: Газрын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахтай холбоотой судалгаа хийж, мэдээллээр БХБЯ-ны ажлын хэсгийг хангасан байна.

Бодлогын баримт бичгийн агуулгад 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Газрын дарга, Дэд дарга, Хэлтсийн дарга нарын гаргасан саналуудыг авч бодлогын баримт бичигт тусган оруулсан. 2016 оны 4-р сарын 20-ний өдөр хэлтсийн дарга нарт "Төрөөс газрын харилцаа, геодези зураг зүйн талаар баримтлах бодлого"-ын эхний хувилбарыг танилцуулж, салбар тус бүрээр хэлэлцүүлэг хийж, хэрхэн боловсруулалт хийх талаар зөвлөмж өгч ажиллав. Салбар тус бүрээр хэлэлцүүлгийг дараах хуваарийн дагуу зохион байгуулав.

1.     2016.04.25: Кадастрын хэлэлцүүлэг

2.     2016.04.26: "Төрөөс газрын харилцаа, геодези зураг зүйн талаар баримтлах бодлого" сэдэвт хэлэлцүүлэг, МХЕГ-н хурлын заал

3.     2016.04.27: Геодези, зураг зүйн хэлэлцүүлэг

4.     2016.04.27: Хот төлөвлөлтийн хэлэлцүүлэг

5.     2016.04.28: Газар зохион байгуулалтын хэлэлцүүлэг

6.     2016.04.28: Инженер, хайгуул, мониторингийн хэлэлцүүлэг

Бүх хэлэлцүүлэгийн саналыг 2016 оны 4 сарын 29-нд нэгтгэн бодлогын баримт бичигт тусгаж, 2016 оны 5 сарын 02-ны өдөр болсон "Газрын харилцаа, геодези, зураг зүй - 2016" форумд хэлэлцүүлээд байна.

40

7.3.1. Газрын салбарын мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах дадлага, туршлага шаардлагыг бусад салбар, хэрэглэгчидтэй хамтран боловсруулж даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Газрын салбарын мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах дадлага, туршлагын шаардлагыг боловсруулж, шаардлагатай сургалтын төлөвлөгөөг гарган албан хаагчдыг сургалтад хамруулна.

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Хүрэх үр дүн: Газрын салбарын мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах дадлага, туршлагын шаардлага боловсруулагдаж, сургалтын хэрэгцээний судалгаа, төлөвлөгөө гарна. Албан хаагчид батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдсан байна.

Зайнаас тандан судлалын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны загвар шаардлагыг боловсруулан Газрын даргаар 2016 оны 4 сарын 26-нд батлуулан, загвар ажлын байрны стандартыг боловсруулаад байна. Мөн сумын Газрын даамлын хийх ажил, ажлын байранд тавигдах шаардлагыг боловсруулсан. Газрын даргын 2016.05.16-ны өдрийн А/148 дугаар тушаалаар "Газрын харилцааны салбарын ажлын байрны стандарт шаардлагыг боловсруулах" ажлын хэсгийг хэлтсийн дарга нар болон их дээд сургуулийн багш, эрдэмтэн докторуудыг оруулан байгуулсан. 2016.05.20-нд ажлын хэсгийн гишүүдэд загвар ажлын байрны стандарт болон салбарын ажлын байрны жагсаалтыг санал авахаар майлээр хүргүүлсэн. Одоогоор Ажлын хэсгийн 3 гишүүнээс санал ирсэн. Газрын салбарын мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах дадлага, туршлагын стандарт шаардлагыг ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу өөрчлөлт оруулан дахин хийхээр болсон. Бүтэц зохион байгуулалт хийх үед албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг сайжруулан засахаар боллоо.

Жил бүр сургалтын төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу албан хаагчдын сургалтад хамруулан ажиллаж байна. Сургалтанд хамрагдсан албан хаагчид:

-    Улаанбаатар хотын газар доорх болон дээрх шугам сүлжээний зураглал хийх ажилд шинээр ашиглаж буй TX Mapper програмын танилцуулах сургалтыг гэрээт ажил гүйцэтгэж буй “АSME Mon” ХХК-иас Захиалагч байгууллага болон Захиалагчийн техникийн хяналт хийж буй байгууллагын мэргэжилтнүүдэд зориулан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав. Сургалтад БХБЯ-наас 1, ГХГЗЗГ-ын холбогдох хэлтсүүдээс 9, Зөвлөх компаниас 2 мэргэжилтнийг оролцуулав.

-    2015.09.01-ээс Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуульд магистрын зэрэг олгох “гараг”-ийн сургалтад УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэгийг хамруулахаар материалыг нь бүрдүүлэн 2016.05.10.1/767 албан бичгээр хүргүүлсэн. Холбогдох шалгуурыг хангаж Удирдахуйн ухааны сургуульд магистрын зэрэг олгох “гараг”-ийн сургалтад УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг хамрагдаж байна.

-    ХТХ-ийн мэргэжилтэн Ү.Гантигийн Энэтхэг улсын Зайнаас тандан судалгааны институцийн харъяа Зайнаас тандан судалгаа, газар зүйн мэдээллийн ситемийн 21 дэх удаагийн сургалтад;

-    Хууль зүйн яамнаас төв, орон нутгийн төрийн захиргааны төв болон гүйцэтгэх байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд Захиргааны ерөнхий хууль танилцуулж, сурталчлах ажлыг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Хууль Зүйн Яамнаас 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14.00-д 205 тоотод нийт албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалт;

-    ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн В.Отгонбаяр Швейцарь Улсын Бернийн Их сургуулиас 2016 оны 01 сарын 24-31-ний хооронд зохион байгуулагдсан хол зайн суурь талтай GPS-ийн статик хэмжилтийн өгөгдөл тэгшитгэн бодох Bernese програмын сургалтад;

-    2016.01.07-08-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан Цонжинболдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт зохион байгуулсан Төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад УХАХ-ийн ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуул оролцсон.

-    2016.02.24-ний өдөр Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан Цахим худалдан авах ажиллагааны II үе шат системийн сургалтад УХАХ-ийн ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуул оролцсон.

-    “Удирдах урлагын 5 түвшин” сургалтад хэлтсийн дарга нар болон хэлтэс бүрээс нэг албан хаагч нийтдээ 21 хүн 3 цагийн сургалтанд оролцсон.

-    Орос хэлний сургалтыг Инженер хайгуул, мониторингийн хэлтсийн мэргэжилтнүүдийг хамруулахаар гэрээ байгуулсан.

-    Байгууллагын нийт 30 албан хаагчийг Англи хэлний “50-ын хүрд” аргачлалаар сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тухай 2016.05.10-ны өдрийн 2016.42 дугаар гэрээг боловсруулан газрын даргаар батлуулан сургалтыг эхний 10 албан хаагчид хамруулаад, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод сургалт цааш үргэлжлээгүй.

-    УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзулыг Тайвань улсын “Газрын бодлогын судалгаа, сургалтын олон улсын төв”-өөс зохион байгуулсан “Хөдөөгийн тогтвортой хөгжилд зориулсан газрын бодлого” сэдэвт 129 дэхь удаагийн ээлжилт 15 хоногийн сургалтад; 

-    КХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Энхжаргал, Г.Баяржаргал, мэргэжилтэн П.Баянтүмэн, ГЗБХ-ийн  мэргэжилтэн П.Гэрлээ, Б.Дөл, ХТХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Болормаа, М.Оргил нарыг “Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх нь” сэдэвт II шатны 5 хоногийн сургалтад;

-    ХТХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Болормааг ХБНГУ-ын Тогтвортой барилгажилтын нийгэмлэг “Drees&Sommer” компанитай хамтран зохион байгуулж буй “Эко хот төлөвлөгч” сэдэвт сургалтад;

-    КХ-ийн мэргэжилтэн Х.Оюунбаяр, ГЗБХ-ийн  мэргэжилтэн Б.Дөл нарыг “GPS болон Дроны мэдээлэл цуглуулах” сэдэвт 10 хоногийн сургалтад;

-    УХАХ-ийн ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуулыг Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгээс зохион байгуулж буй хууль зүйн англи хэлний сургалтад;

-    МТ-ийн дарга Н.Адилбиш, УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, МТ-ийн мэргэжилтэн А.Алтантуул нарыг “Зөвлөх инженерийн зэрэг горилох” 8 хоногийн сургалтад;

-    УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзулыг 2016 оны 01-р сарын 18-19-ний өдрүүдэд болсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөрөөс зохион байгуулж буй Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөрийг танилцуулах семинарт хэлтсийн даргын оронд оролцож, тодорхой саналууд дэвшүүлэх, уулзалт зохион байгуулахад санаачлага гаргаж оролцсон.

-    Мэдээллийн төвийн  мэргэжилтэн Ө.Дуламсүрэн “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй”-н 30 хоногийн сургалтад;

-    Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан дараах семинаруудад УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул оролцлоо.

·     Хөдөө аж ахуй, хөдөөгийн статистикийг боловсронгуй болгох олон улсын стратегийг хэрэгжүүлэх нээлтийн семинар, 2016 оны 10-р сарын 17-ны өдөр;

·     УИХ-ын харьяа байгууллага, ЗГ-ын яам, агентлагийн албан хаагчдад зориулсан сургалт, 2016 оны 10-р сарын 26-27-ны өдөр;

-    ИХМХ-ийн мэргэжилтэн Р.Отгончимэгийг “REDD+ ийн олон талт үр ашгийг дээшлүүлэх хэрэгжүүлэх шийдвэр гаргахад орон зайн мэдээллийг ашиглах нь” сэдэвт 5 хоногийн сургалтад;

-    Газар, ой, загасны хариуцлагатай засаглалын хэрэгжилтийг дэмжих онлайн сургалтад ИХМХ-ийн мэргэжилтэн Р.Отгончимэг, Д.Мөнхцэцэг нар;

-    Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хамтарсан "Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн мэдээллийг нийт албан хаагчдад ASU office-ийн мэдээний хэсэгт байрлуулсан.

-    "Геосет" ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/68 албан тоотоор ГХГЗЗГ-т ирүүлсэн хүсэлтийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 12-14-ны хооронд УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг ОХУ-ын Эрхүү хотод томилолтоор ажиллаж Өндрийн 1-р ангийн сүлжээ байгуулахтай холбоотой туршлага судлан "Геосет" ХХК-ийн багажийг баталгаажуулах шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж авахад мэргэжлийн орчуулга хийж "Геосет" ХХК-ийн гэрээт ажлаа гүйцэтгэхэд, компанийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

-    Олон улсын геоидын 12 дахь удаагийн сургалтад ГЗЗХ-ийн дарга С.Энхтуяа, мэргэжилтэн Б.Мөнх-Од, УХАХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар 2016 оны 6-р сарын 06-10-ны өдрүүдэд оролцож сертификат авав.

36

Дундаж оноо

38.9

 

 

ГУРАВ. МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан манлайллын зорилт (орц)-ууд, тэдгээрийн  шалгуур үзүүлэлт бүрээрхүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин)

Тухайн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтын   биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтын  биелэлтэд 0-30 оноо)

1

2

3

1. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:

Зорилт-1: Төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэмлэн дээдлэх зүйлсийг баримтлах, ёс зүйн хэм хэмжээг сахих болон ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байхтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлэх

Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлж, тус байгууллагад ёс зүйн хороог байгуулж одоог хүртэл алдаа дутагдалал гаргалгүй ажиллаж эхэллээ. Албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд нь гаргуулан зааврын дагуу хянаж баталгаажуулсан. ГХГЗЗГ-ын 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Агентлагийн нийт албан хаагчдын авилигаас ангид байхтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлэх тал дээр хууль тогтоомжийг мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

30

2. Байгууллагын ил тод  байдлыг хангах талаар:

Зорилт-1: Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх зорилгоор улирал тутам байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сэтгүүлийг гаргаж, гадаад болон дотоод вэб сайт, фэйсбүүк твиттэрт дэх мэдээллийг тухай бүр шинэчлэл хийж улсын төсвөөр хийгдэж байгаа ажлын талаар 7 хоног бүр 2-5 хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэрэгслээр мэдээ мэдээлэл өгч гадаад болон дотоод вэб сайтад иргэдээс ирсэн санал сэтгэгдлүүдэд тухай бүр хариу болон зөвлөмж зөвлөгөө өгч 7 хоног бүрийн 1 дэх өдөр болгон Засгийн газрын хэрэг эрхлэх газарлуу мэдээ өгч ажиллаж байна.

30

3. Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар:

Зорилт-1: Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргах

2015 оны ГХБХБГ-ууд болон НӨХГ-ын жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх ажлыг 2016 оны 2 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулан тайланг нэгтгэлээ. Мөн 02 дугаар сарын 15-25-ны хооронд Газрын нэгдсэн тайланг гаргаж ҮАГ болон БХБЯ-нд хүргүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд тайлангийн аудитыг ҮАГ-аар хийлгэж тайланг баталгаажуулан зөрчилгүй дүгнэлт авлаа.

Байгууллагын веб сайт дээр төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, аудитын дүгнэлт, 2016 оны төсвийн төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны тайланг тухай бүр байршуулан ажиллалаа.

30

4. Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар:

Зорилт-1: Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах, ашигтай хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн тооллого, тооцоо, бүртгэлийг үнэн зөв, чанартай хийх

Байгууллагын эд хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хийж ажлын шаардлага хангахгүй болсон хөрөнгийг актлуулахаар ТӨХ-нд хүсэлт гарган холбогдох шийдвэрийг гаргуулан шийдвэрлэв.

30

5. Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар:

Зорилт-1: Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх 

Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг тухай бүр гаргаж мэдээллэж байна. Төрийн албан хаагчын сул орон тооны захиалгыг цаг тухайд нь Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөлд өгч байна. Шинэ бүтцийн дагуу нийт албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн. Салбарын төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж тухай бүр хэрэгцээт сургалтыг зохион байгуулж байна. 21 аймгийн албан хаагчдад холбогдох чиглэл бүрээр сургалт зохион байгуулж ажилласан. Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж баталсан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

30

Дундаж оноо

30

Дээш буцах