Тогтоол шийдвэрийн биелэлт
Тогтоол шийдвэрийн 2018 оны биелэлт
Шийдвэрийн дугаар |
Заалтын дугаар |
Шийдвэрийн нэр, огноо, дугаар, заалт |
Биелэлт |
||
УИХ-ын тогтоол |
|||||
2. |
1. |
”Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт” 2003-10-31 дугаар 42 2.Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгах нь: 1/Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх; 2/Газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулах.
|
2017 онд аймгуудын ГХБХБГ-ын үүсгэсэн 21 сумын Газар зүйн нэрийн мэдээллийн санг 2018 оны 4 сард нэгтгэж, 2018 оны 11 сард шинээр боловсруулсан Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн загварт шилжүүлэн хөрвүүлэв. Говь-Алтай, Дорнод, Төв, Баянхонгор аймгуудын 2018 онд ирүүлсэн тус бүр 1 сумын газар зүйн нэрийн мэдээллийн санг мөн батлагдсан загварын дагуу нэгтгэн мэдээллийн сан үүсгэв. УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь"-ийг 1980-аад онд хийсэн газар зүйн нэрийн зурагтай тулган тоон хэлбэрт оруулах, суурин судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2017 оны 4 сарын 17-ны өдрийн А/78 дугаартай тушаалаар үнэлгээний хороо байгуулав. Ажлын даалгаварыг 2018 оны 05 сарын 03-ны өдөр 2018/АД-09 тушаалаар батлав. Зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалтад орох урилгыг 2018 оны 5 сарын 07-ны өдөр “Өнөөдөр” сонинд хэвлүүлсэн. Хураангуй жагсаалтад орсон этгээдүүдэд үнийн санал ирүүлэх урилгыг тендерийн баримт бичиг, ажлын даалгаврын хамт 2018 оны 6 сарын 06-ны өдөр хүргүүлсэн ба Инженер геодези ХХК шалгарч 2018 оны 8 сарын 06-ны өдөр 2018/65 дугаартай гэрээ байгуулсан. 2018 оны 10 сарын 30-ны өдөр гүйцэтгэгч байгууллагаас 18/955 дугаартай албан тоотоор дунд шатны тайлан ирүүлснийг захиалагчийн техникийн хяналт хийлгэн, дүгнэлт гарган 2018 оны 11 сарын 16-ны өдөр АМТ-д 2018/65-2 дугаартай актаар хүлээн авав. ГЗБГЗЗГ-ын сервер доголдсоны улмаас тус гэрээт ажлын явц удаашралтай байгаа учраас гэрээний хугацааг сунгах тухай албан тоотыг 2018 оны 11 сарын 01-ний өдөр ирүүлснийг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2018 оны 11 сарын 16-ны өдөр 2018/106 дугаартай нэмэлт гэрээ байгуулсан. 2018 оны 12 сарын 11-ний өдөр УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь"-ийг 1980-аад онд хийсэн газар зүйн нэрийн зурагтай тулган тоон хэлбэрт оруулах, суурин судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэх гэрээт ажлыг хүлээлгэн өгснийг захиалагчийн техникийн хяналт хийлгэн, дүгнэлт гарган АМТ-д 2018 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авав. |
||
Засгийн газрын тогтоол |
|||||
3. |
1. |
2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай
2.5. “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах. |
“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай“ Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд тус газрын дарга 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн А/262 дугаар тушаалыг баталж, Нийслэлийн газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017.11.06-ны өдрийн 1/2056 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Тус газраас “Хариуцлагын жил” болгон зарласан Засгийн газрын 2018 оны 32 дугаар тогтоол, “Сахилга хариуцлагын чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явцыг зүйл, заалт бүрээр гарган ирүүлэхийг Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018.08.24-ний өдрийн 2/1551 дугаартай албан бичгийг хүргүүлж, ирүүлсэн тайлангуудыг нэгтгэн гаргасан. |
||
2. |
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”
2017-04-17 дугаар 114
3. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус зөвлөсүгэй.
|
Энэ ажлын хүрээнд албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх зэрэг үйл ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэв. АТГ-аас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд холбогдох хяналт шалгалтыг хийсэн бөгөөд ГЗБГЗЗГ-т 2018 оны 4 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ажилласан. Тус шалгалтын багийг мэдээлэл, шаардлагатай материалаар хангах ажлыг зохион байгуулж ажилласан. Газрын даргын 2017 оны А/214 дүгээр тушаалаар ГЗБГЗЗГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулсан ба төлөвлөгөөний биелэлт, мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийн судалгааг гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр АТГ-т цахим хаягаар хүргүүлэв. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Олон нийтийн төвд зохион байгуулж буй Aвлигын эсрэг сургалтад тус газраас 2018 онд нийт 55 /1-р улиралд 38, 2-р улиралд 17/ албан хаагч хамрагдлаа. Тус газрын 2017 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт болон судалгааг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/99 дугаартай албан бичгээр АТГ-т хүргүүлэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд ГЗБГЗЗГ-ын төрийн захиргааны /ТЗ-6 болон түүнээс дээш/ болон төрийн үйлчилгээний /ТҮ-8 болон түүнээс дээш/ албан хаагчдаас 2017 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авсан. Нийт 66 албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн. Хуулийн хугацаа хоцроосон, мэдүүлэг гаргаж өгөхөөс татгалзсан албан тушаалтан байхгүй. Албан тушаалтнуудын ХАСХОМ-ын 2017 оны тайланг гарган 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/309 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв. 2018 онд их хэмжээний өөрчлөлт мэдүүлсэн нийт 4 албан хаагчийн мэдүүлэг, шинээр томилогдсон нийт 13 албан хаагчийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэн хүлээн авч, 30 албан хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянуулахаар АТГ-т хүргүүлсэн байна. |
|||
3.
4. |
Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай”
2017-01-04 дугаар 5
1. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулан батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай. 2. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, Үндэсний хороогоор хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт даалгасугай.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах тухай”
2017-03-20 2017 №98
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
|
- БХБЯ-ны ХБГХБХЗГ болон Япон улсын ЖАЙКА байгууллагын “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”/Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийг боловсруулах ажил нэг бүрэлдэхүүн хэсэг болж орсон/-ийн судалгааны багтай 2018 оны 02 дугаар сарын 20-22, 2018 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус хамтран ажиллаж, техник туслалцааны төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг боловсруулан 2018.05.31-ны өдөр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ҮХГ-ын даргаар батлуулсан. Энэ ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр БХБЯ, ГЗБГЗЗГ, ЖАЙКА байгууллагын “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн судалгааны багийн хамтарсан уулзалтыг зохион байгуулсан. - Хот байгуулалт, эрдэм шинжилгээний институт шинээр байгуулах болон БХТ-ийн бүтцийн өөрчлөлтийн талаарх саналыг бэлтгэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн. - “Монгол улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэх Хот байгуулалт, эрдэм шинжилгээний институтийг Барилгын хөгжлийн төвийн дотоод бүтцэд шинээр байгуулах талаар танилцуулга, бүтцийн схем, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалын төслийг БХБЯ-ны ХБГХБХЗГ-тай хамтран боловсруулж, 2018 оны 01 дүгээр сарын 08,16-ны өдрүүдэд БХБ-ын сайдын зөвлөх Ганбаатар болон БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус танилцуулсан. Үүний дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, албан тушаалыг ТӨБЗГ-ын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталж, тус төвийн зохион байгуулалтын бүтцэд Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин, дэд бүтцийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийг шинээр байгуулан ажиллаж байна. - “Монгол улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах ажилд тус газраас захиалагчийн хяналтыг хийхтэй холбогдуулан БХБЯ-тай байгуулах гэрээний төслийг БНХТХ-тэй хамтран бэлтгэж БХБЯ-ны ТНбД-аар батлуулав. Ерөнхий сайдын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр захирамжаар ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү үндэсний хорооны гишүүнээр ажиллаж эхэлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 06/3213 дугаартай “2018 оны ажлын төлөвлөгөө батлах, гишүүдэд чиглэл өгөх тухай” албан бичгийг хэрэгжүүлэн ажиллаж, Үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн, 10 дугаар саруудад зохион байгуулагдсан ээлжит хурлуудад “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн дагуу 2018 онд хийсэн ажлын тайланг танилцуулсан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан 2 ажлыг ГЗБГЗЗГ нь 100 хувь биелүүлсэн. |
|||
5.
|
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”
2017-09-27 дугаар 287
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай |
-УИХ-ын 2018 оны 02 дугаар сарын 01-ний 15 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Ерөнхий консулын газрын зориулалтаар 2 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Барилга, хот байгуулалтын яамнаас улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг гэрчилгээжүүлэн, гурван талт гэрээ байгуул гэсэн чиглэл одоогоор ирээгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 24-ны Засгийн газрын 28 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 150 га газарт гэрчилгээ олгож, Уул уурхайн яам, Дорноговь аймгийн Засаг дарга нарын гурвалсан гэрээний загварыг боловсруулахад санал өгч, гэрээ байгуулагдсан. -УИХ-ын 2016 оны 46 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халхгол суманд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт төсөл хэрэгжүүлэх газрын зориулалтаар 500000 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тус газарт “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу гэрээ хийж, гэрчилгээ авах хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018 оны 01/55 дугаараар ирүүлсэн. Дээрх газрыг хууль журмын дагуу судалж үзээд гурван талт гэрээний төсөлд санал өгсөн.
|
|||
6. |
“Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай”
2018-05-23 2018 №138
Төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернэт сүлжээг олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудад нэвтрэхгүй болгож албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон тусгай программ хангамж ашиглан олон нийтийн сүлжээнд хандахыг хориглох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй. |
Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн 5 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ГЗБГЗЗГ-н албан хэрэгцээний компьютеруудыг интернэт хэрэглээнд олон нийтийн сүлжээний хандалтанд хязгаарлалт хийсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр интернэт үйлчилгээний “Юнител” ХХК-тай 2017/97 тоот гэрээг байгуулж, 2018 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албаны интернэт хэрэглээнд ажлын цагаар олон нийтийн сүлжээнд орохыг хязгаарлаж, энэ тухай болон Засгийн газрын 2018 оны 138 дугаар тогтоолыг мөрдөж ажиллахыг 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 1/1102 дугаартай албан бичгийг нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. |
|||
7. |
“Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай “
2018-06-20 2018 №181
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
“Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай“
2018-06-20 2018 №182
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг газрын төлбөрийн орлогоос зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулах, зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
|
Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай“ Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 182 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар дараахь ажлуудыг хийлээ. Үүнд: 1. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2003 оны 103 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал”-д нийслэлийн газрын албанаас санал авахаар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1735 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. 2.Цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг боловсруулж, тус газрын 2018 оны 2/1565 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 3.Газрын үнэлгээний тойргийг засварлаж, тус газрын 2018 оны 2/1565 тоот албан бичгийн хавсралт чиглэлд дурдсан зааврын дагуу *shp өргөтгөлтэй файл болгон бэлтгэсэн. 4.Хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээний зэрэглэл (бүс)-ийг засварлаж, Газрын даргын 2018 оны 2/1565 тоот албан бичгийн хавсралт чиглэлд дурдсан зааврын дагуу нийт 130 *shp өргөтгөлтэй файл болгон бэлтгэж 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд Able програмаар дамжуулан хүргүүлсэн. Үүнд:
5.Засгийн газрын 2003 оны 103 дугаар тушаалаар батлагдсан “Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээ тогтоох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Тухайн хурлаас гарсан шийдвэрийн дагуу гишүүдээс гарсан саналыг тусган, 2018 оны 1/2044 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албаны газрын төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж, зөвлөмж, чиглэл өгсөн. 6.Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын суурь үнэ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор энэхүү тогтоолд нийцүүлэн газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх хил заагийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шинэчлэн батлуулах, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйл, заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/147 тушаалаар батлагдсан “Нөлөөллийн шинжилгээ хийх” аргачлалд үндэслэн зөвлөмжийг боловсруулж нийслэлийн газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албаны газрын төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж, зөвлөмж, чиглэл өгсөн. 6.Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын суурь үнэ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор энэхүү тогтоолд нийцүүлэн газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх хил заагийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шинэчлэн батлуулах, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйл, заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/147 тушаалаар батлагдсан “Нөлөөллийн шинжилгээ хийх” аргачлалд үндэслэн зөвлөмжийг боловсруулж нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-т 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1/2451 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. |
|||
8.
|
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”
2018-08-29 2018 №273 1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгосон шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, давхцлыг арилгах арга хэмжээг зохих хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.
3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт холбогдох журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгасугай. |
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч байгаатай холбогдуулан Барилга, хот байгуулалтын яаманд тус газрын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/1476 тоот Тусгай хэрэгцээнд авах тухай албан бичгийг хүргүүлэн, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 3.5, 3.6-д заасан ажлыг хийж гүйцэтгэн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцсан нийт 204 нэгж талбарын судалгаа, холбогдох санал, дүгнэлтийн хамт тус газрын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2/1577 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. |
|||
9.
|
“Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг сунгах эрх олгох тухай”
2018-06-27 2018 №200
3.Хурдны авто замын чиглэл нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газартай давхцаж байгаа эсэхийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд, хурдны авто замын батлагдсан чиглэлийн дагуух газрыг хууль тогтоомжийн дагуу концесс эзэмшигчид олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. |
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын трасстай давхцаж буй иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж буй нэгж талбаруудын судалгааг гарган Барилга, хот байгуулалтын яамд хүргүүлсэн.Дээрх хурдны замын трасс хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ба өөрчлөлт орох бүрт нь мэдээллийг дахин шалгаж, судалгааг хүргүүлсэн. |
|||
10.
|
”Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай”
2018-08-22 дугаар 258
Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай. |
1.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Газрын даргаар батлуулан ажиллаж байна. Төлөвлөгөөнд тогтоолын заалт бүрийг хэрэгжүүлж ажиллахаар тусгаж, нийт 16 ажлыг төлөвлөснөөс 14 ажлыг бүрэн хэрэгжүүлж, 2 ажил хэрэгжүүлэх шатандаа явж байна. 2.Төлөвлөгөөний хуулбар хувийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1/1637 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. 3.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах, тогтоолын зүйл, заалт бүрийг хэрэгжүүлэн ажиллах, тайлан ирүүлэх талаар 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/1599 дугаартай албан бичгээр хүргүүлж, тайланг нэгтгэн гаргасан. |
|||
ЗГ-ын хуралдааны тэмдэглэл |
|||||
4.
|
1. |
2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тэмдэглэл
2018-02-22 № 2018_22
Үүнтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажлын зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.” гэжээ.
2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 23 дугаар тэмдэглэл
2018-05-30 № 2018_23 Үүнтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажлын зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.” гэжээ. |
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон тус агентлагт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж эхний хагас жилийн тайланг Барилга, хот байгуулалтын яаманд 2018 оны 09 дүгээр сарын 3-ний өдрийн 2/1645 албан бичгээр хүргүүлсэн. |
||
|
2.
|
2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэл
2018-08-31 № 2018_31
XIII.1. Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны эхний хагас жилийн дүнг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг сайд ,Засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгав. 1.Улсын Их хурал болон Байнгын хорооны тогтоол, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг , нийслэлийн Засаг дарга нарт заалт бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;
2.Хууль тогтоомжид заасан эрх зүйн акт /дүрэм, журам, заавар бусад/ хугацаанд нь баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих 6. Монгол улсын Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын 2017 оны 1 дүгээр Албан даалгаврын хэрэгжилтийг салбар, орон нутгийн хэмжээнд эрчимжүүлж ,үр дүн, нөлөөллийг бодитоор тооцон ажиллах; |
1.УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, БХБЯ-ын сайд бусад яамдуудаас ирсэн тогтоол, шийдвэрийг ирсэн даруйд нь ЗУХАГ-ын даргад танилцуулан, удирдлагын заалтын дагуу холбогдох хэлтэст танилцуулж, шаардлагатай албан бичиг, тушаалыг төлөвлөж, зохих арга хэмжээг авч ажилласан. 2. Газрын харилцааны салбарт нийт 8 хуулийг өдөр тутам хэрэгжүүлж ажилладаг. Эдгээр 8 хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд 39 дүрэм, журмыг батлахаар эрх олгосноос 31 журмыг баталж, батлагдаагүй 6 журам байгаагаас салбарын сайд, газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан 5 журмыг боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд үлдсэн 1 журмыг холбогдох хэлтсийн 2019 оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 3.Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын 2017 оны 01 дүгээр Албан даалгаврын зүйл, заалт бүрийг газрын харилцааны салбар, орон нутгийн хэмжээнд эрчимжүүлэхээр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2/1551 дугаартай албан бичгийг хүргүүлж, албан даалгаврын хэрэгжилтийг ханган авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын алба хэмжээнд нэгтгэн гаргасан.
|
||
|
3.
|
2018 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн 26 дугаар тэмдэглэл
“XIX.3. Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолоор батласан Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн тайланг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ГЗанданшатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан: 1. Төрөөс баримтлах бодлогын баримт бичигт туссан асуудлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийж тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хугацаанд нь ирүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт үүрэг болгов.
|
Газрын харилцааны салбарт Улсын Их хурлаас батлагдсан Төрөөс баримтлах бодлогын баримт бичиг байхгүй бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Геодези, зураг зүйн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт ШУТИС, МУИС, ҮТИС-ийн эрдэмтэн, багш нар, ГФЗЗХ, хувийн хэвшилд ажиллаж буй геодези, зураг зүй, агаарын зураглалын Зөвлөх инженерүүд, ГЗБГЗЗГ-ын удирдлага, мэргэжилтнүүд нийт 31 хүн оролцлоо. Хэлэлцүүлэг Инженерийн геодези, Зураг зүй, Геодезийн сүлжээ, агаар сансрын зураглал, байр зүйн зураглал гэсэн 3 багт хуваагдаж өөр өөрийн чиглэлийн хүрээнд “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичигт орох асуудлуудыг тодорхойлов. Хэлэлцүүлэгт оролцогчид БХБЯ-наас 2016 онд ГФЗЗХ болон ГХГЗЗГ-тай хамтран боловсруулсан “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлуулахаар өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд "Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого"-ын БХБЯ, ГХГЗЗГ, ГФЗЗХ-оос 2016 онд хамтран боловсруулсан хувилбарыг “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хууль болон Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-д нийцүүлэн, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тусган сайжруулан боловсруулж, ГЗЗХ, АМТ-өөс тус тус санал авч, "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-ын 2 дугаар хавсралт дахь загвараар “Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийн төсөөлөл тооцоо”, 5 дугаар хавсралтын загвараар “Бодлогын хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт”, 6 дугаар хавсралтын загвараар -Бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, 4 дүгээр хавсралтын загвараар “Бодлогын баримт бичгийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээ”зэргийг боловсруулан АМТ, ГЗЗХ, салбарын Зөвлөх инженерүүдээс санал авч, тусгасан. "Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого"-ыг холбогдох тооцоо, судалгааны хамт ГДДЗ-ийн 2018 оны 12 дугаар сарын … өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, БХБЯ-нд хүргүүлсэн. 2018 оны 5 сарын 28-нд “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого /2018-2025/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Газар зохион байгуулагчдын холбоо, Монголын газрын менежментийн чөлөөт холбоо, Монголын кадастрын холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт болон хувийн байгууллага, ахмадын төлөөллүүд, ГЗБГЗЗГ-ын удирдлага, мэргэжилтнүүд нийт 40 гаруй хүн оролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчид Газар зохион байгуулалтын төлөвлөлт, Газрын мониторинг, Газрын бүртгэл, мэдээллийн сан, Газрын үнэлгээ, татвар гэсэн 4 хэсэгт хуваагдан бодлогын баримт бичигт орох асуудлуудыг тодорхойлсон.
|
||
|
4.
|
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар тэмдэглэл 2018-06-27 № 2018_28 “YIII. ХЭЛЭЛЦСЭН НЬ: Захиргааны хэм хэмжээний актын талаар авах зарим арга хэмжээний тухай ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: 1.2. Ач холбогдолоо алдаж дагаж мөрдөх шаардлагагүй болсон хууль тогтоомжтой давхардсан зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүчингүй болгох дүгнэлт гаргаж хүргүүлсэн боловч хүчингүй болгоогүй, хуульд нийцүүлэхээр ажиллаж байгаа талаар хариу ирүүлсэн шийдвэрүүдийг дүгнэлтийн дагуу хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээг авч 2018 оны IV улиралд багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх; |
Тэмдэглэлд заасан болон Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй боловч “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгддэггүй байсан 1991-2010 онд батлагдсан шийдвэрийн жагсаалтыг хянан үзэж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2/1521 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.
|
||
|
|||||
5.
|
1. |
“Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай”
2017-10-26 дугаар 01
|
“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай“ Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд тус газрын дарга 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн А/262 дугаар тушаалыг баталж, Нийслэлийн газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017.11.06-ны өдрийн 1/2056 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Тус газраас “Хариуцлагын жил” болгон зарласан Засгийн газрын 32 дугаар тогтоол, “Сахилга хариуцлагын чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явцыг зүйл заалт бүрээр гарган ирүүлэхийг Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018.08.24-ний өдрийн 2/1551 дугаартай албан бичгийг хүргүүлж, ирүүлсэн тайлангуудыг нэгтгэн гаргасан. |
||
2.
|
”Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай”
2018-07-09 дугаар 01
2.2.Төрийн байгууллагуудад: 2.2.1.Төрийн байгууллагуудад хүүхдийн эрх хамгаалал хүүхдийн хөгжлийн онцлог хүмүүжлийн эерэг арга гэр бүлийн харилцаа сэдвүүдээр сургалт сонсголыг тогтмол зохион байгуулах бүх байгууллагуудад “Эцэг эхийн зөвлөл” байгуулж Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллуулах;
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1.6.хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар төрийн байгууллага, хуулийн этгээдээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход эцэг, эхэд нь ажлын чөлөө олгох. |
ГЗБГЗЗГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлд “албан хаагчдад хүүхдийн, сургууль, олон нийтээс зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцоход цалинтай чөлөөг олгох” гэж нэмэлт оруулахаар албан хаагчдаас авах саналтай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна. |
|||
Ерөнхий сайдын захирамж |
|||||
6.
|
1.
|
“Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай”
2018-06-20 дугаар 117
1.”Очот уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-эрдэнэ, мөн яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Мяндасмаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан нарыг томилсугай. |
“Очот уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 8, 10 дугаар сард болсон хуралд тус газрын газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, хуулийн хэлтсийн мэргэжилтэн нар хамтран оролцож тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч “Очот уул” ХХК –ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. |
||
Барилга, хот байгуулалтын Сайдын тушаал |
|||||
7.
|
1.
|
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”
2018-01-25 2018_15 |
1.Аргачлалыг хэрэгжүүлж ажиллахыг 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанд 2018 оны 2 дугаар сарын 14-ний 1/274 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. 2.Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын суурь үнэлгээ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аргачлалыг шинэчлэн боловсруулж, Газрын даргын Дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулахаар 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 1/2044 дугаартай албан бичгээр тушаалын төслийг хүргүүлсэн. |
||
2.
|
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 145 дугаар тушаал, “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаар тушаалын хэрэгжилт:
|
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд эрх бүхий этгээд батлахаар заасан дүрэм, журмыг 2018 онд дараахь төслийг боловсруулж батлуулав. Үүнд:
- “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлтэй танилцаж, тус газраас өгөх саналыг уг төсөлд тусган боловсруулж БХБЯ-ны ХБГХБХЗГ-т 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2/2103 албан тоотоор хүргүүлсэн. |
|||
3.
|
"Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025 он)"-ын баримт бичиг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 208 дугаар тушаал
|
Уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус газрын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/813 албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Түүний дагуу "Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025 он)"-ыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тус газарт хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж буй газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид газар эзэмшиж, ашиглаж, өмчлөж буй иргэдийн мэдээллийг нас, хүйсээр нь ангилан гаргадаг байх нэмэлт фунцыг хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус програм хангамж нь 21 аймгийн хэмжээнд нэвтрээд байгаа бөгөөд Нийслэлийн 9 дүүрэгт нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар дээрх мэдээллүүд нь зөвхөн 21 аймгийн хэмжээнд нэгтгэгдэн гарах боломж бүрдсэн. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/2207 албан тоотын дагуу Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд тус байгууллагаас Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Оюуннасанг оролцуулан ажиллуулахаар 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1019 албан тоотыг хүргүүлэв. Жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгууллага, хамт олноороо “Цагаан тууз” зүүж, энэ аянд нэгдэн орсон. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэхийг салбарын нийт ажилтнуудад уриалсан. Үүнтэй холбоотойгоор нийт албан хаагчдад Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Д.Эрдэнэцогт “ Цагаан тууз хөдөлгөөн Монголд” сэдвээр мэдээлэл хийсэн. |
|||
4.
|
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаал |
Энэхүү тушаал гарсантай холбоотойгоор Газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар “Байгууллагын албан тушаалын жагсаалт батлах”, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/34-р тушаалаар “Албан тушаалаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, албан тушаалд томилох тухай” тушаалыг боловсруулж батлуулсан. Бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулах ажлын хэсгийг томилон, 86 ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулан батлуулсан. Мөн нэгжүүдийн хийх ажлын чиг үүрэг, ажлын байрны нэршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт 2018.02.07-ны өдрийн 1/246, 2018.03.14-ний өдрийн 1/442, 2018.04.09-ний өдрийн 1/619, 2018.05.02-ний өдрийн 1/772, 2018.05.16-ны өдрийн 1/856, 2018.7.05-ны өдрийн 1/1188, 2018.7.10-ны өдрийн 1/1262, 2018.8.20-ны өдрийн 1/1500, 2018.8.30-ны өдрийн 1/1613, 2018.9.11-ний өдрийн 1/1679, 2018.9.11-ний өдрийн 1/1685, 2018.9.25-ны өдрийн 1/1763 тоот албан бичгээр нийт 33 албан хаагчдийн мэдээллийг бүрдүүлж, зохих журмын дагуу хүргүүлж, Авлигатай тэмцэх газрын 2018.02.12-ны өдрийн 05/1330, 2018.03.16-ны өдрийн 05/2245, 2018.04.17-ны өдрийн 05/3302, 2018.05.11-ний өдрийн 03/4122, 2018.05.22-ны өдрийн 05/4440, 2018.07.03-ны 06/5708, 2018.07.09-ний өдрийн 03/5888, 2018.08.21-ний өдрийн 05/6795, 2018.9.05-ны өдрийн 05/7197, 2018.09.24-ний өдрийн 05/7753, 2018.09.28-ны өдрийн 05/7874, 2018.10.22-ны өдрийн 05/8581 тоот албан бичиг болон Төрийн албаны зөвлөлд нэр дэвшүүлэх тухай 2018.03.23-ны өдрийн 2/499, 2018.03.15-ны өдрийн 1/452, 2018.04.09-ний өдрийн 1/629, 2018.6.29-ний өдрийн 1/1162, 2018.8.24-ний өдрийн 1/1563, 2018.9.11-ний өдрийн 1/1680 тоот бчигүүдийг тус тус хүргүүлж, Төрийн албаны зөвлөлөөс 2018.03.30-ны өдрийн 285, 2018.04.25-ны өдрийн 407, 2018.09.04-ний өдрийн 901, 2018.10.18-ны 1091 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийн дагуу Газрын даргын тушаалаар албан хаагчдыг томилон ажиллуулсан. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулалтад оруулах тухай 2018 оны 8 дугаар сарын 27-ны 2/1570 тоот албан бичгээр холбогдох материалыг хүргүүлсэн. БХБЯ-ны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны 01/11 тоот албан бичгээр КХ-ийн дарга П.Баянтүмэн, ГЗБХ-ийн дарга Ж.Батсайхан, ОЗМТХ-ийн дарга Э.Баярмаа, ХБКХ-ийн дарга Г.Цогтсайхан нарын нэр дэвшүүлэх тухай тогтоолын дагуу, тус газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Сонгон шалгаруулалт явагдах үед ГЗЗХ-ийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Д.Мөнхцэцэг гадаад албан томилолттой байсан тул сонгон шалгаруулалтад оролцоогүй. Төрийн албаны зөвлөлд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03/4036 албан тоотоор ГЗЗХ-ийн даргын ажлын байрны захиалгыг хүргүүлсэн. |
|||
5.
|
“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл” 2018-04-02 № 2018_50 |
Тус зөвлөлд Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг, ахлах мэргэжилтэн Ц.Баярбат нар гишүүнээр ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн 2 удаагийн хуралдаанд оролцож, “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн хэрэгжилтийг ханган салбарын 62 мэргэжилтэнд шинээр “Мэргэшсэн архитектор” зэрэг олгож, 12 мэргэжилтний “Мэргэшсэн архитектор”-ын зэргийг сунгалаа. Мөн “Мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалт зохион байгуулах журам” болон 2018 оны мэргэшлийн зэргийн шалгалтын төлөвлөгөө, сургалтын багц цагийн төлбөрийн жишиг хэмжээг тогтооход тус тус санал бэлтгэн өглөө. Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Баярбат нь тус зөвлөлийн байгууллагууд/сургалт эрхлэгч/-д зориулан зохион байгуулахад оролцож, танилцуулга хийлээ. |
|||
6.
|
БХБЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл 2017-03-27 № 2017_57 |
ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг гишүүнээр ажиллаж, 2018 оны 1-р сарын 19-ны өдрийн хуралдаанд оролцон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. “Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж агентлагийн даргаар батлуулж, түүнийг хэрэгжүүлж ажиллах тухай 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2/515 албан тоотыг Нийслэлийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. “Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны дотор гаргаж ирүүлэх тухай 2018 оны5 дугаар сарын 14-ний 3/840 албан тоотыг НГА, 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Үүний дагуу аймгуудаас ирүүлсэн тайланг хүлээн авч, нэгтгэв. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргаж, БХБЯ-нд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2/1479 албан тоотоор хүргүүлэв. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг энэ оны жилийн эцсийн байдлаар гаргаж, БХБЯ-нд 2018 оын 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/2336 албан тоотоор хүргүүлэв. |
|||
7.
|
“Газрын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2018-06-19 № 2018_114 |
Тус ажлын хэсгийн дэд ахлагчаар тус газрын дарга томилогдон ажиллаж байгаа байгаа бөгөөд ЗУХАГ, КХ, ГЗБХ-ээс холбогдох төлөөллүүд орон ажиллаж байна. Газрын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд: Газрын тухай хуулийн төслийн санал асуулгыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ний өдрийн хооронд 8 бүлэг асуулгын хүрээнд онлайн хэлбэрээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-ын албан хаагчдын дунд явуулсан. Санал асуулгын холбоос: https://docs.google.com/forms/d/1hqG_YMh9p-eqy3kSqCUhHY4VOp7W-SRAQRcmcd5xiyU/edit. БХБЯ болон НҮБХХ-ийн МОН16/301 төсөлтэй хамтран 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Газрын тухай хуулийн шинэтгэл ба анхаарах зарим асуудал”, Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд “Газрын харилцааны салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага”, хуульч, судлаач Н.Баярмаа “Газрын үндсэн эрх: Эд хөрөнгийн ба үүргийн эрх” , хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Газрын харилцаа”, хуульч В.Энхтамир “Газрыг дүйцүүлэн хамгаалах талаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын танилцуулга”, ГЗБГЗЗГ-ын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг “Газрын тухай хуулийг шинэчлэх бодит хэрэгцээ, шаардлага” сэдвүүдээр танилцуулга хийж, оролцогчидтой санал бодлоо солилцсон. ЗУХАГ болон ГЗБХ хамтран МУ-ын хуулиудад газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд хамгаалалтын бүс, зурвас газрын талаарх зохицуулалтуудтай хуулиудыг нарийвчлан судалж Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. 2018 оны 10 дугаар сарын 22-оос 25-ны өдрүүдэд ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл, гэрээт ажил гүйцэтгэгч нар вакуум орчинд ажиллаж хуулийн төслийн бүтэц агуулгыг тодорхойлж үзэл баритлалын төслийг эхний байдлаар боловсруулсан. Тус газраас “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн эх бичвэрийг хийх” нөхцөлтэйгөөр хуульч Ч.Оюунсүрэнтэй 1 сарын хугацаатай гэрээ байгуулан ажилласан. Гэрээт ажлын хүрээнд хуулийн төслийн эх бичвэрийг 9 бүлэг 120 зүйлтэйгээр боловсруулаад байна. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг БХБЯ болон НҮБХХ-ийн МОН16/301 төсөлтэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан. Хэлэлцүүлгийг газрын харилцаанд оролцогч, шийдвэр гаргагч төрийн байгууллагуудын саналыг тусган нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүд ирж оролцсон. |
|||
8.
|
“Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг” БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018.04.20-ны өдрийн А/87 дугаар тушаал
|
2018 оны 6 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд ажлын хэсэг вакуумжсан орчинд ажиллаж хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга, тандан судалгааг олон улсын судалгааны хамт бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн. Үзэл баримтлалыг хамтран батлуулахаар 2018 оны 7 дугаар сарын 10-нд БХБЯ-аас 01/2811 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. ХЗДХЯ-ны 7 дугаар сарын 23-ны 1-1/3717 тоот албан бичгээр “нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх асуудлын үндсэн суурь харилцааг зохицуулсан газар, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн үзэл баримтлал тодорхой болсны дараа тэдгээрт нийцүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах нь зүйтэй” гэсэн үзэл баримтлалын төслийг буцаасан хариуг ирүүлсэн. Газрын тухай хуулийн үзэл баримтлал батлагдсаны дараа түүнд нийцүүлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх хуулийн үзэл баримтлалыг батлуулахаар ажлын хэсэг шийдвэрлэсэн. 2018 оны 6 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд ажлын хэсэг вакуумжсан орчинд ажиллаж хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга, тандан судалгааг олон улсын судалгааны хамт бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн. Үзэл баримтлалыг хамтран батлуулахаар 2018 оны 7 дугаар сарын 10-нд БХБЯ-аас 01/2811 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. ХЗДХЯ-ны 7 дугаар сарын 23-ны 1-1/3717 тоот албан бичгээр “нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх асуудлын үндсэн суурь харилцааг зохицуулсан газар, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн үзэл баримтлал тодорхой болсны дараа тэдгээрт нийцүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах нь зүйтэй” гэсэн үзэл баримтлалын төслийг буцаасан хариуг ирүүлсэн. Газрын тухай хуулийн үзэл баримтлал батлагдсаны дараа түүнд нийцүүлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх хуулийн үзэл баримтлалыг батлуулахаар ажлын хэсэг шийдвэрлэсэн. |
|||
9. |
“Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2018-07-27 № 2018_129 |
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗУХАГ, КХ-ээс холбогдох төлөөллүүд орсон бөгөөд одоогийн байдлаар хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулаад байна.
|
|||
10. |
“Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2018-07-27 № 2018_129 |
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗУХАГ, КХ-ээс холбогдох төлөөллүүд орсон бөгөөд одоогийн байдлаар хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулаад байна.
|