EN

2017 оны үр дүнгийн үйл ажиллагааны тайлан

Нэг. Нийт арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн нийт арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Нийт арга хэмжээний биелэлтэд 0-30 оноо)

1

2

3

"Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.1.1. Улсын Геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэг болон геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах, солбицлын жагсаалт гаргах, батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Улсын Геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэг байгуулах техникийн төсөл

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017.03.01-2017.12.31-ны дотор

Хүрэх үр дүн: Улсын Геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэг байгуулах техникийн төслийг Засгийн газраар батлуулсан байна.

1.     Улсын геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэг байгуулах техникийн төслийг БХБЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд зөвлөлийн гишүүдийн өгсөн санал зөвлөмжийн дагуу холбогдох засварыг хийн 2017 оны 2 дугаар сард БХБЯ-нд хүргүүлсэн.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Эхлэл цэг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулан БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн бөгөөд уг техникийн төсөл 2017 оны 9 дүгээр сард батлагдсан болно.

  1. Монгол улсын геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэг байгуулах газрын хил заагийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1:1000-ны байр зүйн зураг болон тухайн аймгийн сансрын зурагтай давхцуулан эргэлтийн 4 цэгийн солбицлыг тодорхойлж, солбицлын жагсаалт болон газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон танилцуулга бичиж, Засгийн газрын 2017.09.13-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн шийдвэр гарч, Засгийн газрын 2017 оны 254 дүгээр тогтоолоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэхүү тогтоолын 3 дугаарт “Монгол улсын Геодезийн тулгуур сүлжээний эхлэл цэгийг байгуулахад шаардагдах санхүүжилтийг зохих хууль тогтоомжийн хүрээнд 2018 оны БХБ-ын сайдын багцын төсөвт тусгаж шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай” гэж заасан.

Биелэлт 100%

30

1.1.2. Геодезийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 6 GNSS-байнгын ажиллагаатай станц, Зураглалын сүлжээний нэгдсэн каталоги,

Нэгдсэн тогтолцоонд орсон Улаанбаатар хотын Геодезийн тулгуур сүлжээ

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Ази-номхон далайн бүсийн Геодезийн тулгуур сүлжээний хэмжилтэнд 6 байнгын ажиллагаатай станцын өгөгдлөөр оролцож, олон улсын хэмжээний судалгаанд тогтмол оролцдог болно. Зураглалын сүлжээний нэгдсэн каталоги бий болж хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээ нэмэгдэнэ. Улаанбаатар хотын геодезийн тулгуур сүлжээ нь шинэ эринд шилжиж нэгдсэн тогтолцоонд орсон байна.

1.     Ази-Номхон далайн бүсийн геодезийн ажлын группээс ирсэн албан бичиг болон зааварчилгааны дагуу Улаанбаатар хот болон Дорнод, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Өмнөговь аймгийн төвүүдэд байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын 2017 оны 9 сарын 17-24 хоорондох 7 хоногийн тасралтгүй өгөгдлийг цуглуулж станцуудын танилцуулгатай хавсарган Ази-Номхон далайн геодезийн группт илгээж, газрын царцдасын шилжилт хөдөлгөөнийг судлах, бүсийн геодезийн тулгуур сүлжээг шинэчлэх судалгааны ажилд хамтран оролцлоо. Энэхүү ажлын үр дүнг un-ggim-ap.china@nasg.gov.cn веб сайтаас үзэх боломжтой болно.

2.     Улсын хэмжээнд геодезийн байнгын цэг тэмдэгтийн тооллого, сэргээн босгох ажлын хүрээнд хийсэн 866 цэгийн GNSS-ийн 12 цагийн хэмжилтийн үр дүнг тэгшитгэн бодож, тайланг 2017 оны 03 дугаар сарын 14 өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, солбицолын жагсаалтыг газрын даргын 2017 оны А/83 тоот тушаалаар баталгаажуулан тус газрын Архив, мэдээллийн төвд хүлээн авч, хэрэглээнд гаргаад байна.

3.     “Улаанбаатар хотын тулгуур сүлжээг шинэчлэх” ажлын хүрээнд 6 GNSS-байнгын ажиллагаатай станцыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн газар дээр нь суурилуулж, ажлын гүйцэтгэлийг нийслэлийн Газрын албанд 2017 оны 03 сарын 31-ний өдрийн НГА/БАС-02/01 дугаартай актаар хүлээлгэн өгсөн. Уг ажлын явцын шалгалтыг 2017 оны 4-р сарын  26-ны өдөр гүйцэтгэгч “Геосүрвэй” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Нанжидийн хамт газар дээр нь өндрийн сүлжээний хэмжилтийг 16-02 цэгээс ГЦТ-8008 цэгийн хооронд, байрлалын сүлжээний хэмжилтийг 16-02, 8008, 76 цэгүүдэд хийсэн. Уг ажлын гүйцэтгэлийн эцсийн тайлан 2017 оны 7 сарын 19-ны өдөр 17/035 тоот албан бичгээр ирсэн бөгөөд байрлал, өндрийн 2-р гарын тэгшитгэн бодолт хийж шалгахад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч байсан тул 2017 оны 8 дугаар сарын 17-ны 3/1421 тоот албан бичгээр засварлуулахаар буцаасан. Гүйцэтгэгч тэгшитгэн бодолтыг засварлан 2017 оны 9 сард ирүүлсэн бөгөөд  засварлаж ирүүлсэн мэдээллийг дахин хянаж мэдээллийн төвд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2016-66/2017-01 дугаартай дүгнэлтээр хүлээлгэн өгсөн. Байрлал, өндрийн засварлаж ирүүлсэн мэдээллээр 2-р гарын тэгшитгэн бодолтыг дахин хийсэн бөгөөд солбицолын жагсаалт гарган, баталгаажуулж хэрэглээнд нэвтрүүлээд  байна.

4.     Төв аймгийн Зуун мод сумын Номтын аманд байрлах өнцөг, зай, өндөр хэмжилтийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах газрын хил заагийг Төв аймгийн сансрын зургаас эргэлтийн 4 цэгийн солбицлыг тодорхойлж, солбицлын жагсаалт болон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон танилцуулга бичиж, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналын хамт 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1689 албан тоотоор хүргүүлсэн. Төв аймгийн иргэдийн төлөөлөгчидийн 12 дугаар сарын 4-ний өдрийн 7 дугаар хурлаар хэлэлцэгдэж, газрыг тусгай хэрэгцээнд авах санал дэмжигдэн Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар тогтоолоор батлагдсан.

Биелэлт 100%

30

1.1.5. GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 36 байнгын ажиллагаатай станц

Сумдад суурьлуулсан интернетийн доголдолтой 10 байнгын ажиллагаатай станцуудын 7 хоног тутмын өгөгдлөөр үүсгэгдсэн мэдээллийн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Монгол улсын GNSS-ийн 36 байнгын ажиллагаатай станцын хэвийн үйл ажиллагаа хангагдана.

Сумдад суурьлуулсан интернетийн доголдолтой 10 байнгын ажиллагаатай станцуудын 7 хоног тутмын өгөгдлөөр мэдээллийн сан үүсгэгдсэн байна.

  1. GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:

-       Өмнөговь аймгийн OMA1 станцыг Гурвансайхан нисэх онгоцны буудалд шилжүүлэх талаар зааварчилгаа өгсөн бөгөөд нисэх буудалтай цаашид хамтарч ажиллах гэрээний эхийг бэлдэж аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

-       Архангай аймгийн ARA1 станцын хүлээн авагчийн хиймэл дагуул хүлээн авахгүй байсан шалтгааныг тодруулж засварлан үйл ажиллагаанд оруулсан.

-       Хэнтий аймгийн HEA1 станцтай аймгийн ГХБХБГ-т ашигладаг 2 долгионы GPS-ийн багажийг холбон үйл ажиллагаанд оруулсан.

-       Дундговь аймгийн DUA1 станцын байрлал тодорхойлох алдааны шалтгааныг тодорхойлж аймгийн асуудал хариуцсан мэргэжилтэнд зөвлөгөө өгч засварлуулсан.

-       Дархан-Уул аймгийн DRHN, Орхон аймгийн ERDN станцуудыг шинэ байрлалд шилжүүлсэн бөгөөд дахин интернетийн сүлжээнд холбох, хэвийн үйл ажиллагааг хангах талаар зөвлөгөө өгч хэвийн ажиллагаанд оруулсан.

-       Архангай, Увс аймгийн ажиллагаагүй болсон станцуудад шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж худалдан авах ажлын хүрээнд Газрын даргын 2017 оны А/49 дүгээр тушаалаар үнэлгээний хороо байгуулан тендер зарлан, хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар “Гео Инструментс” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу станцын эх хавтанг хүлээн авагчид суурьлуулж, тохируулан хэвийн үйл ажиллагаанд оруулж, Архангай аймгийн асуудал хариуцсан мэргэжилтэнд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, Увс аймгийн асуудал хариуцсан мэргэжилтэнд 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр тус тус актаар хүлээлгэн өгч байнгын ажиллагаанд оруулав.

-       Улсын хэмжээнд ажиллаж байгаа байнгын ажиллагаатай 38 станцуудын өгөгдлийг тухайн аймгийн ГХБХБГ-ын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд чиглэл өгч байгууллагын дотоод сүлжээний \\192.168.20.24\DocShare\B.Erbold хаяг дээр 7 хоног тутмын өгөгдлөөр мэдээллийн сан үүсгэсэн.

  1. Монгол улсын Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Монгол улсын 63 сум суурин газарт GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцтай сүлжээ байгуулах” ажлын Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр газрын Даргын дэргэдэх орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хуралд, мөн оны  4-р сарын 5-ны өдөр Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлсэн. Хурлаас гарсан саналуудыг тусган БХБЯ-нд хүргүүлж, дэд сайдаар батлуулсан болно.

Биелэлт 100%

30

1.1.6. Байгууллага, иргэдээс ирүүлсэн Геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: Ирүүлсэн тоогоор

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Монгол улсад хийгдэж буй геодези, зураг зүйн ажлууд нэгдсэн нэг стандартын дагуу хийгдэж, улсад цорын ганц байдаг нарийн мэргэжлийн төрийн архивт хадгалагдаж, хэрэглээнд орсон байна.

Байгууллага, иргэдээс ирүүлсэн Геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах ажлын хүрээнд дараах ажлуудыг зохих журмын дагуу шалган дүгнэлт гаргаж, тус газрын Архив, мэдээллийн төвд хүлээн авч, хэрэглээнд гаргахад бэлэн болгоод байна. Үүнд:

1.  ЭМ СИ АЙ АР ЭН” ХХК-ийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд шилжүүлэн суулгасан 6 цэгийн Bernese 5.0 програм дээр тэгшитгэн бодолт хийсэн өгөгдлийг.

2.  “Геокад” ХХК-ийн гүйцэтгэсэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын 1:500-ны масштабтай гүйцэтгэлийн зургийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр.

3.  Пүгамэп ХХК-ийн Налайх дүүрэгт шилжүүлэн суулгасан 2 цэгийн өгөгдлийг.

4.  Багануур дулааны цахилгаан станцын байрлал өндрийн сүлжээний давтан хэмжилтийг хийсэн “Эм эйч эм констракшн” ХХК-ий ажлын тайланг 2017 оны 07 сарын 29-ий өдрийн 2017/ГБЗЗ/27 дугаартай актаар.

5.  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн экспертиз хийлгэх хүсэлтийн дагуу “Баянбалж” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр.

6.  “Мөнхийн үсэг” ХХК-ийн хийсэн “Монгол менежер цаг тооны төлөвлөлтийн дэвтэр”-т орсон Монгол орны газрын зураг, Дэлхийн улс төрийн газрын зургийн өнгө, таних тэмдэг стандартын бус, бичиглэл буруу, дутуу, зураг зохиосон этгээдийн нэр хаяг, огноо байхгүй зэрэг алдаа дутагдлыг шалгаж,  тус компани болон “Аз хур” ХХК-д 2017 оны 1/309 албан тоотоор мэдэгдэл хүргүүлэв. Цаашид алдаатай газрын зураг хэвлэн тараахгүй, зохих стандартыг хангасан газрын зургийг авч ашиглахыг мэдэгдсэн болно.

7.  “СкайНэтВоркс” ХХК-ийн захиалгаар “Бориг тэс” ХХК-ийн гүйцэтгэсэн Говь-Алтай, Ховд аймгуудын зарим сумдыг холбосон 331.5 км урттай шилэн кабелийн гүйцэтгэлийн зургийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр.

8. Мөн БНХАУ-аас манай байгууллагад өгч буй ZY3 хиймэл дагуулын түүхий зургийг боловсруулан дүн шинжилгээ хийхэд зургийн ялгах чадвар нь  панхроматик зураг нь 2.1 нарийвчлалтай, олон сувгийн зураг нь 5.8 нарийвчлалтай байна. Иймд эдгээр зургийг тус агентлагийн  ИХМХ болон ГЗБХ-ийн мэргэжилтнүүд урд жилүүдэд хийсэн сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан Erdas imaging, INVE гэх мэт програм хангамжуудаар хиймэл дагуулын зурагт анхан шатны боловсруулалт хийн газрын бүрхэвчийн өөрчлөлт, уул уурхай, зам, барилга гэх мэт бүтээн байгуулалтын үр дүнд газарт учруулсан хохирлын харьцуулсан судалгаа, мониторинг хийх зэрэгт ашиглах боломжтой юм. Цаашид агаар, сансарын зургийн гүнзгий төвшний боловсруулалт хийх чадвартай программтай болсны дараа эдгээр сансрын зургийн стерео зургуудыг нь авч боловсруулалт хийснээр өндөр нарийвчлал бүхий гадаргуугийн /DTM/ болон өндрийн /DEM,DSM/ тоон загварыг гаргаад зогсохгүй зөв ортофото зураг бий болгох боломжтой болох юм. Энэхүү зөв ортофото болон өндрийн тоон загварыг хэрэглээнд гаргаснаар 1:25000, 1:100000-ны масштабтай байр зүйн зургуудыг тодруулан шинэчлэх, газар хөдлөлтийн бичил мужлалын зураг болон бусад сэдэвчилсэн зургуудыг шинэчлэх, сайжруулах, бүх шатанд нарийвчилсан төлөвлөлтүүд хийхэд ашиглах бүрэн боломж бий болно.

Биелэлт 100%

30

1.1.7. Бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн зураг, газар зүйн нэрийн чиглэлээр стандарт, дүрэм, нэр томъёоны тайлбар толь боловсруулах, батлуулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Нормчлолын сангаас батлагдсан тоогоор

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Дараах стандарт, норм, дүрэм, журам, зааврыг боловсруулан холбогдох хурлуудаар хэлэлцүүлнэ. Үүнд:

1.     Байр зүйн тоон зургийн таних тэмдэгийн стандарт

2.     “Геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа”

3.     “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах журам”

4.     “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр том, дунд масштабын байр зүйн зураглал хийх”

5.     “Хиймэл дагуулын зураг ашиглан том масштабын байр зүйн зураг зохиох”

6.     “Хаягийн мэдээллийн сан ажиллуулах журам”

1.     Барилгын норм, нормчлолын сангаас санхүүжин боловсруулагдахаар батлагдсан “Геодези, зураг зүйн ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Өндрийн III ба IV ангийн сүлжээ байгуулах”, “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх”, “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж том, дунд масштабын байр зураг, зураглал хийх” барилгын дүрэм боловсруулах ажлын даалгаврыг боловсруулан БХБЯ-нд хүргүүлсэн.

Барилгын хөгжлийн төвөөс дүрмүүдийг боловсруулах Зөвлөхийг сонгон шалгаруулж норм, дүрмүүд боловсруулагдсаны дараа шүүмж, редакци хийлгэх, баталгаажуулах ажлыг БХБЯ-тай хамтран зохион байгуулахаар 2018 оны төлөвлөгөөнд тусгаад байна.

2.  Бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн зураг, газар зүйн нэрийн чиглэлээр стандарт, дүрэм, нэр томъёоны тайлбар толь боловсруулах, батлуулах ажлын хүрээнд холбогдох мэрэгжилтнүүд үйл ажиллагаагаар дор дурьдсан ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:

-       Таних тэмдгийн стандартыг 25 ангиллаар загвар сан, таних тэмдэг, хүснэгтэн мэдээлэл, домэйн утгуудын хамт үүсгэн шинээр баригдаж буй Хөшгийн хөндийн элементүүдийг нэмж оруулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам зэрэг байгууллагуудаас ирүүлсэн саналын хамт Стандарт, хэмжил зүйн газрын Үндэсний зөвлөлийн хороогоор хэлэлцүүлж батлуулахаар 2017 оны 2/744 тоот албан бичгээр хүргүүлж, тус газрын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 12 сарын 22-ны өдрийн хуралдаанаар оруулан баталгаажуулав.

-       Хиймэл дагуулын зургаар байр зүйн тоон зураг зохиох дүрмийг боловсруулж Герман улсын зөвлөх инженер Thomes, Монгол улсын зөвлөх инженер Саандар нараар хянан тохиолдуулах ажлыг хийлгэж байна.

-       Байр зүйн тоон зургийн мэдээллийн санг ажиллуулах журам, Байр зүйн зургийг нийтийн хэрэгцээнд ашиглуулах, түүнд хяналт тавих журам гэсэн 2 журмыг нэгтгэн “Байр зүйн тоон зургийн мэдээллийн сан ажиллуулах журам”-ыг боловсруулан “Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07 өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Журмын төсөлд “Зөрчлийн тухай хууль”, “Хот байгуулалтын тухай хууль” зэргээс тусгах зүйл байгаа эсэхийг судлан, зөвлөлийн гишүүдийн өгсөн саналуудыг тусган сайжруулсаны дараа дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

-       GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах журмыг 10 дугаар сард боловсруулан санал шүүмж авахаар журмын төслийг хавсарган ГФЗЗХ-д 10 дугаар сарын 30-ны 1/1943, МХЕГ-т 1/1944, ООГФХ-ийн Газар хөдлөлийн секторт 10 дугаар сарын 28-ны 1/1710 тоот албан бичгүүдийг хүргүүлэн санал шүүмж авсан.

-       2013 оноос эхлэн улсын хэмжээнд 1:1000, 1:100 000-ны масштабтай хаягийн зургийг Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын дагуу зохиож дуусаж байгаа тул Барилгын нормчлолын сангийн зөвлөлийн хурлаас “Хаягийн зураг зохиох” БНбД байх шаардлагагүй гэж үзсэн.

Биелэлт 70%

21

“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.2.1. Том масштабын /1:1000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 330 сум, томоохон суурингийн байр зүйн тоон зураг

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд сум, суурин, газрын тодотгон шинэчлэгдсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зурагтай болно.

1.  21 аймгийн 330 сум, 42 суурингийн тодотгол шинэчлэл хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2013-69/2017-19 дүгнэлтийг гаргаж, Архив, мэдээллийн төвд хүлээн авч, хэрэглээнд гаргахад бэлэн болгоод байна.

      2.  2013-2015 онуудад хөрөнгө оруулалтаар болон урсгал зардлаар гүйцэтгэсэн ажлууд болох дор дурьдсан мэдээллүүдийг БОЗӨДБ-ийн нэгдсэн мэдээллийн санд оруулаад байна. Үүнд:

  • 1.1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээлэл.
  • Худалдан авсан хиймэл дагуулын мэдээлэл /Spot 5, 6 хиймэл дагуулын зураг/.
  • 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зураг /2011-2014 онд хүлээлгэн өгсөн/.
  • Улаанбаатар хотын 2011-2014 онд хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээлэл.
  • Улаанбаатар хотын алслагдсан 3 дүүрэг, зуслан, Эмээлт зэрэг газруудад хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээлэл .
  • Улаанбаатар хотын агаарын зургууд.
  • 21 аймаг, 330 сумын 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зураг.
  • 1:1000000, 1:6000000, 1:9000000, 1:12000000  масштабын газрын зургийн нэг маягийн суурийн мэдээлэл.
  • 45, 46, 47, 48, 49, 50-р бүсэд байрлаж байгаа төв, суурин газрын 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан зэрэг мэдээллүүдийг байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцэд оруулаад байна.
  • “Газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлын хүрээнд хийсэн 19 аймгийн газар дээрх болон доорхи шугам сүлжээний зураглал.
  • “Улаанбаатар хотын газар дээрх болон доорх шугам сүлжээнийн зураглалын ажил” зэрэг ажлын  үр дүн ҮОЗМДБ-ийн өгөгдлийн баазын агуулга, бүтцэд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гарган, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
  • НХБЕТГ-аас Хот байгуулалтын мэдээллийн сангийн дүүрэг, хороодын хил, автозам, барилга гэсэн давхрагуудыг 2017 оны 1 сард ирүүлсэн. Үүнийг БОЗМДБ-д оруулан Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн болон хаягийн зургийн мэдээллийн сангуудад өөрчлөлт оруулан баяжилт хийж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Биелэлт 100%

30

“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.3.1. Сэдэвчилсэн газрын зураг, атлас зохиох, хэвлүүлэх ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хэрэглэгчдийг нэг маягийн сууриар хангах

Тоо хэмжээ: Хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр

Чанар: Сэдэвчилсэн зургийн нарийвчлал хангасан байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: 1:1000000, 1:6000000, 1:9000000, 1:12000000-ны масштабтай нэг маягийн сууриар сэдэвчилсэн зургуудыг хянах, мөн эдгээр масштабаар зохиох төрөл бүрийн сэдэвчилсэн зургуудыг нэг маягийн сууриар хангах боломж бүрдсэн байна.

1.  2015 онд байгууллагын урсгал зардлаар хийсэн 1:1000000, 1:6000000, 1:9000000, 1:12000000-ны  масштабын газрын зургийн нэг маягийн суурийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурал,  Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Газрын даргын 2017 оны А/237 тушаалаар баталгаажуулж, Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн нэгдсэн санд оруулан Геопорталаар хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдсэн.

2.  Газрын даргын 2017 оны А/50, А/94 дүгээр тушаалаар байгуулагдсан “1:500000, 1:1500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000-ны масштабтай газрын зургийн нэг маягийн суурь зохиох, хэвлэлийн эх бэлтгэх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог ажиллуулав. Ажлын даалгавар нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/АД-04 дугаартай батлагдсны дагуу тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан тендерийн баримт бичгийг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тендерийг хүлээн авч 2 компаниас ирүүлсэн материалыг үнэлж, “Газрын зураг” ХХК /” Дижитал маппинг” ХХК, “Зурагзүй” ХХК/-г сонгон шалгаруулсан тухай мэдэгдлийг хүргүүлэв. Газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн А/96 дугаар тушаалаар гэрээ байгуулах эрх олгон, “Газрын зураг” ХХК /” Дижитал маппинг” ХХК, “Зурагзүй” ХХК/-тай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2017/33 тоот гэрээг байгуулав. Гэрээт ажлын үр дүнг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан.

3.  Сэдэвчилсэн газрын зураг зохиох, урд өмнө зохиосон зургийг зайнаас тандан судлалын аргаар тодруулж шинэчлэх, байгаль орчны мониторинг хийх зэрэгт зориулан шаардлага хангасан нарийвчлалтай Spot 5 хиймэл дагуулын зургийг боловсруулах ажлын хүрээнд улсын нийт нутаг дэвсгэрийн 75 хувийг хамарсан Spot 5 хиймэл дагуулын зургийг боловсруулж, аймаг аймгаар нь зүйж /мозайклан/ фотоплан үүсгэн 2017 оны 4 дугаар сарын 25-ны өдөр тус газрын Архив, мэдээллийн төвд хүлээн авч, Байгууллагын Гео-орон зайн мэдээллийн нэгдсэн санд оруулаад байна.

4.  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар үнэгүй нийлүүлэгдэж байгаа ZY3 хиймэл дагуулын зургуудыг боловсруулах, цаашдаа Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцэд орсон мэдээллүүдийн өөрчлөлтийг тухай бүр оруулан тогтмол шинэчлэх шаардлага гарч байгаа зэрэгтэй холбоотой  агентлагийн даргын тушаалаар ҮХ байгуулан боловсруулалтын программ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Геомастер ХХК-ийн нийлүүлсэн Geomatics программ хангамжийг туршилтаар ZY3 хиймэл дагуулын 12 сцени зургийг боловсруулан шалгаж, актаар  хүлээн авч, үйл ажиллагаанд оруулаад байна.

5.  Газрын даргын 2017 оны А/52, А/94 тушаалаар байгуулагдсан “21 аймгийн гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн атлас зохиож хэвлэж, хаягийн мэдээллийг нийтийн хүртээл болгох” ажлын гүйцэтгэгчээр “Эм Пи Эм” ХХК-ийг шалгаруулан, Газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/176 дугаар тушаалаар гэрээ байгуулах эрх олгон “Эм Пи Эм” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/63 тоот гэрээг байгуулав.

21 аймгийн гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн атлас зохиож хэвлэж, хаягийн мэдээллийг нийтийн хүртээл болгох гэрээт ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн авч, 2017-63/2017-01 дугаартай дүгнэлт гаргаж, тус газрын Архив, мэдээллийн төвд 2017/ГБЗЗ/80 дугаартай актаар хүлээн авлаа.

Биелэлт 100%

30

1.3.2. 2013/49 дугаарын гэрээгээр гүйцэтгэж байгаа “Хаягийн мэдээллийн систем байгуулах ажилд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгч болон орон нутгийн мэргэжилтнүүд, орон нутгийн хаягжуулалтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: Улаанбаатар хотын 9 дүүргийн хаягийн зураг, мэдээллийн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Монгол улсын хэмжээнд газар дээр байгаа үл хөдлөх обьектуудын хаягийн мэдээллийн сантай болсон байна.

2013/49 дугаарын гэрээгээр гүйцэтгэж байгаа “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлын гүйцэтгэлээр дараах бүтээгдхүүнийг зохих журмын дагуу дүгнэлт гаргаж, тус газрын Архив, мэдээллийн төвд хүлээн авлаа. Үүнд:

-        Аймаг тус бүрээр нь хийсэн 21 аймгийн 330 сумын 1:1000-ны масштабтай хаягийн зургуудыг улсын хэмжээнд нэгтгэж, нэгтгэсэн мэдээллийн сан дээр гарсан алдаа дутагдлыг засварлуулан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сүүлийн байдлаар.

-        1:100 000-ны масштабтай хаягийн зургийн мэдээллийн санг 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр эцсийн байдлаар.

-       Эдгээр 21 аймгийн 330 сумын 1:1000 болон 1:100 000-ны масштабтай хаягийн зургийн мэдээллийн санг Байгууллагын ОЗМДБ-ийн нэгдсэн санд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр оруулав.

-       Улаанбаатар хотын 1:1000 болон 1:100 000-ны масштабтай хаягийн зургийг зохиож, мэдээллийн санг үүсгэх ажлын эцсийн тайланг  2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ажил шалгаж хүлээн авсан дүгнэлт гаргаж, БХБЯ-нд нэг хувийг нь дагалдах албан бичгийн хамт хүргүүлэв.

Гүйцэтгэгч болон орон нутгийн мэргэжилтнүүд, орон нутгийн хаягжуулалтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажлын хүрээнд:

- Нийслэл, дүүргийн хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах чиглэлээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2017 оны 1/1771, 1/1832, Засаг даргын тамгын газарт 1/1740 албан тоотыг хүргүүлсэн.

- 2017 оны 02 дугаар сарын 02, 03, 06-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн  32 хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарт, 02 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Багахангай дүүргийн 3 хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарт, Налайх дүүргийн хаягжуулалтын ажлын хэсэгт 02 дугаар сарын 20-нд, Чингэлтэй дүүрэгт 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд хаягжуулалтын хууль, журам, стандартыг танилцуулах, хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хаягийн мэдээллийн систем байгуулах сургалтыг гүйцэтгэгч “Геокад” ХХК-тай хамтран зохион байгуулсан.

- “Үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалтанд орон нутгийн оролцоо” сэдэвт сургалтын төлөвлөгөөг батлуулж,  2017 оны 1/1078 албан тоотоор нийслэл болон 9 дүүргийн газрын албанд хүргүүлэв. Сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цагаас зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн газрын алба, 6 дүүргийн газрын албаны 10 мэргэжилтэн хамрагдсан. Алслагдсан дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд хүрэлцэн ирж амжаагүй боловч сургалтын материалыг цахимаар хүргүүлж, нийт мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллав.

- Гудамжны нэршилийг Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулах ажил удаашралтай хийгдэж байгаа тул ажлыг эрчимжүүлэх 2017 оны 1/1340, 1/1685, 1/1872, 1/2047 албан тоотуудыг хүргүүлэв.

        -  Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор гарч байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Нийслэлийн 9 дүүргийн Газрын албанд 2017 оны 1/459 албан тоотоор хүргүүлэв.

-  Гүйцэтгэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тулгамдсан асуудлыг 2017 оны 1/1314 албан тоотоор зааварчилгааг хүргүүлэн шийдвэрлэсэн.

- Холбогдох хэлтсүүд хэрэгтэй мэдээллээ сонгон суурь болгон ашиглах байдлаар хэрэглээнд нэвтрүүлэв. Тухайлбал: 1:100 000-ны масштабтай хаягийн зургаас Улсын хэмжээний түүх, соёлын дурсгалт газруудын мэдээллийг авч ашиглав.

- Обьектын хаягийн мэдээллийг субьектийн болон шуудангийн хаягтай цаашлаад статистикийн мэдээлэлтэй уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ОӨУБЕГ, ХХМТГ, ҮСХ, ХХЗХ зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулах замаар нэгдсэн шийдэлд хүрч, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Биелэлт 100%

30

“1.4. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.4.1. Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 330 сум, томоохон суурингийн хэмжээнд хаягийн зурагт орсон газар зүйн нэрийг баталгаажуулсан сумын ИТХТ-ийн тогтоол,

Шинэчлэгдсэн Монгол улсын газар зүйн нэрийн зүйлчилсэн толь эмхтгэлийн төсөл

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Монгол улсын хэмжээнд шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын газар зүйн нэрийн зүйлчилсэн толь эмхтгэлийн төсөл боловсруулагдсан, толийг УИХ-д оруулан баталгаажуулах бэлтгэл ажил хангагдсан байна.

1. Газар зүйн нэрийн хээрийн тодруулалтыг улсын хэмжээнд хийх ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан байгууллагын дэргэдэх Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2017.05.04-ний өдөр, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2017.05.31-ний өдөр тус тус хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд холбогдох засвар өөрчлөлтийг оруулан батлуулахаар БХБЯ-нд 2017.06.09-ны өдрийн 1/1062 тоот албан бичгээр хүргүүлж, Дэд сайдаар батлуулсан.

2. “Монгол улсын газар зүйн нэрийн зүйлчилсэн толь”-д тусгагдсан газар зүйн нэрийн тоог нарийвчлан гаргахын тулд “Газар ус” нэртэй хайлтын программыг задлан ажлын хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлсэн. Уг хайлтын программын тусламжтайгаар Монгол улсын хэмжээнд аймаг, сум бүрээр нь хайлтыг хийж газар зүйн нэрийн нарийвчилсан тоог гаргасан. Энэхүү хайлтын системд нийт 221109 ширхэг нэр байгаа болно.

3. “Монгол улсын газар зүйн нэрийн зүйлчилсэн толь”-д тусгагдсан газар нутгийн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх ажлын хүрээнд аймгуудын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хамтран ажиллав. Үүнд: Газар зүйн нэрийн растер зургийг хэвлүүлэн бүх сумдын Газрын даамалд хүлээлгэн өгөх, брошур хийж иргэдэд тараах, олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулав.

4. 2017 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон БХБЯ-ны нээлттэй хаалганы өдрөөр “Газар зүйн нэр”-ийн брошурыг иргэдэд тараан, олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулав.

5. Газар зүйн нэрийн талаар “Газар зүйн нэрийн хээрийн тодруулалтыг улсын хэмжээнд хийх”, “Газар зүйн нэрийн хээрийн тодруулалтыг хийх ажлын бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэх ажлууд” гэсэн 2 танилцуулга бэлдэж олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулав

6. 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Газар зүйн нэр, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хамтарсан уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтанд: Газрын дарга Ц.Ганхүү, Орлогч дарга А.Батбаяр, ГЗЗХ-ийн дарга С.Энхтуяа, АМТ-ийн ахлах мэргэжилтэн Л.Мандхай, ГЗЗХ-ийн мэргэжилтэн Г.Энхзаяа, хэл шинжээч, угсаатан зүйн судлаач Ph.D О. Сүхбаатар, МУЗИ, зураг зүйч Б.Оюунчимэг, МУ-ын Зөвлөх инженер, зураг зүйч Я.Сандагдорж, Гадаад харилцааны түүхч н.Ганбат, Түүхийн хүрээлэнгийн түүхч н.Очирхүү нар оролцсон болно.

7. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нарт газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах тухай 1/2323 дугаартай албан тоотийг хүргүүлэв.

8. Хаягийн зурагт орсон “Монгол улсын газар зүйн нэрийн зүйлчилсэн толь”-д тусгагдаагүй газар нутгийн нэрийн судалгааг авахаар 21 аймгийн ГХБХБГ-т 2017 оны 1/804 албан тоотыг 2017 оны 6 дугаар сарын 19-ны дотор хариуг ирүүлэхээр хүргүүлсэн. Газар дээр нь тулган шалгасан ажлын үр дүнгийн дагуу ГЗЗХ-ээс дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Увс, Ховд зэрэг аймгууд орхигдсон обьектуудын болон буруу орсон өвөлжөө, хаваржааны солбицолын жагсаалтыг албан тооттой хамт ирүүлсэн. Бусад аймгуудын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд өмнө зохион байгуулсан сургалтуудаар заасан арга зүйн дагуу орхигдсон обьектуудын /орхигдсон обьектууд цөөхөн байгаа тул/ солбицолыг нь тодорхойлон ирүүлэх талаар зааварчлага хүргүүлж, хаягийн мэдээллийн санд гүйцэтгэгч оруулсан.
  • Зөрүүтэй байна гэсэн газар зүйн нэрүүдийг тухайн сумын ИТХ-ийн тогтоол, газар зүйн нэрийн зураг, 1:100000-ны масштабтай байр зүйн зураг, УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралт зэрэгтэй 1 аймгийн 1 сумыг тулган шалгав. ИТХ-аар баталгаажаагүй газар зүйн нэрүүдийг ИТХ-аар оруулан баталгаажуулуулах чиглэлийг онлайн хурлаар аймгуудын ГХБХБГ-т газрын удирдлагууд үүрэг даалгавар өгөв. Холбогдох тогтоол шийдвэр нь байгаа нэрүүдийг хаягийн зураг, мэдээллийн санд оруулуулах гүйцэтгэгчид нь хүргүүлж засуулах арга авч ажилласан.
  • 1:100000-ны масштабтай байр зүйн тодруулалт хийсэн зураг болон 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад байхгүй газар зүйн нэрийн суурин судалгааг хийв.
  • 1:100000 масштабтай байр зүйн хээрийн тодруулалт хийсэн зураг дээрх зарим нэр нь Байгууллагын ОЗМДБ-ийн нэгдсэн сангийн Газар зүйн мэдээллийн санд ороогүй байна. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бүрд, Зүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Тарагт гэсэн сумуудын газан зүйн нэрийн тодруулалтийн 603 нэрийг ArcGIS программ дээр цэгэн мэдээлэл өгч хийж гүйцэтгээд байна.
  • Монгол улсын газар зүйн нэрийн зүйлчилсэн толь” болон газар ус нэртэй программ дээр байгаа нэрс таарч байгаагаас гадна 1:100000 масштабтай байр зүйн тодруулалт хийсэн зураг дээрх нэрийн үсгийн зөрүү гарч байна. Жишээ нь: Шар Хадын хяр - (Өвөрхангай аймаг Тарагт сум – 1:100000 байр зүйн тодруулалт хийсэн зураг дээр), Шар Хадны хяр – (зүйчилсэн толь ба газар ус нэртэй программ дээр). (Нийт 23 нэр үг үсгийн алдаатай).
  • Дээрх ажлыг хийж гүйцэтгэхийн тулд 1:100000-ны масштабтай байр зүйн хээрийн тодруулалт хийсэн 180 гаруй газар зүйн нэрийн зургийн газар зүйн холболтыг хийгээд байна.
  • УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад байдаг боловч байр зүйн зураг дээр байдаггүй газар зүйн нэрийн суурин судалгааг Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бүрд, Зүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Тарагт гэсэн сумуудын газар зүйн нэрийн мэдээлэлд хийж, эхлээд цэгэн мэдээлэл үүсгэж  мэдээллийн санд оруулав. Гэхдээ үүнийг  хийж гүйцэтгэхэд 1:100000 масштабтай байр зүйн тодруулалт хийсэн растер зурагт газар зүйн холболт хийж ArcGIS програм дээр цэгэн мэдээлэл үүсгэн нийт 603 нэрийг мэдээллийн санд оруулаад байна. Ингэхдээ “газар ус” нэртэй газар зүйн нэрийн зүйчилсэн толь програм-д байгаа, байхгүй эсэхийг давхар шалгав.

9.     Газар зүйн нэрийн “Үндэсний зөвлөл” байгуулах тухай Засгийн газрын тогтоол болон Зөвлөлийн дүрмийн төсөл, холбогдох материалыг боловсруулан 2017 оны 11 дүгээр 08-ны өдрийн Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд гишүүдийн саналыг тусгаж, 2017 оны 11 дүгээр 24-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн №20 хурлаас гарсан шийдвэрийн дагуу сайжруулан БХБЯ-нд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн.

Биелэлт 100%

30

1.4.2. Аймгуудын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран аймаг тус бүрээс нэг сумын Газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: 21 сумын газар зүйн нэрийн мэдээллийн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: 21 сум газар зүйн нэрийн мэдээллийн сантай болно

1.  2015 онд газар зүйн холболтыг нь хийсэн 21 сумын газар зүйн нэрийн тодруулалт хийсэн 1:100000-ны масштабтай байр зүйн зургийг аймгуудад хүргүүлсэн.

2.     Орон нутгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд Гео-орон зайн мэдээллийн нэгдсэн сангийн загварыг хүргүүлж, энэ загвараар Газар зүйн нэрийн мэдээллийн санг хэрхэн байгуулах арга зүйн зааварчилгааг Абле системээр өгсөн. 

3.     2017 оны 10 дугаар сарын 12-ний өдөр сургалт хийсэн. Аймаг тус бүрийн хийсэн 1 /улсын хэмжээнд 21/ сумын газар зүйн нэрийн мэдээллийн санг хүлээн авч Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн нэгдсэн санд  оруулсан.

Биелэлт 100%

30

"Хоёр. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, бусад салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж нэгдсэн инженерийн дүгнэлт гаргах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, нөхөн сэргээлт хийх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“2.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дахь усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, сэдэвчилсэн зургаар хангах ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:         

2.1.1. Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал,  онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-системийн  давхарга байгуулах

Тоо хэмжээ: Монгол орны хэмжээнд, 330 сум, суурин газар

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан 1:500000 масштабтай инженер геологийн тойм зураг, суурин газруудын 1:100000-ын масштабтай мөнх цэвдэг ул хөрсний тархалт, байгалийн бичил мужлалын зургууд, сумдын төв, суурин газруудын инженер геологийн нөхцөл, мужлал, геологи, геоморфологийн зургуудын тоон мэдээллийн сан үүсгэх, аймаг, сумдын хэрэглэгчийг дадлагажуулан хэрэглээгээр шалгаж хүлээж авах, тоон мэдээллийн санг байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцэд оруулсан байна.

Ажлын эцсийн шатны 22 боть тайлан, хэвлэмэл 1761 зураг, 14 ширхэг /СД/ тоон мэдээллийг шалгаж, захиалагчийн хяналт хийж, ажил шалгасан актыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Архив, мэдээллийн төвийн №2017/ГЗБ/14 актаар байгууллагын архивт хүлээн авсан.

Дээрх ажлын үр дүнд үүссэн нийт 1693 мэдээллийг байгууллагын орон зайн өгөгдлийн санд оруулав. Үүнд:

  • Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн 13 сумын төвийн геокрологийн 1:3000 масштабтай зураг.
  • 24 сумын төвийн мөнх цэвдгийн тархалт байгалийн бичил мужлалын 1:100 000 масштабтай зураг.
  • 8 аймгийн төв, 1 сумын төвийн газар хөдлөлийн бичил мужлалын 1:5000 масштабтай зураг.
  • 326 сумын төвийн инженер геологийн баримт материалын 1:3000, 1:10 000 масштабтай зураг.
  • 330 сумын төвийн геологийн 1:3000, 1:10 000 масштабтай зураг.
  • 327 сумын төвийн инженер геологийн мужлалын 1:3000, 1:10 000 масштабтай зураг.
  • 325 сумын төвийн геоморфологийн 1:3000, 1:10 000 масштабтай зураг.
  • 326 сумын төвийн инженер геологийн нөхцлийн 1:3000, 1:10 000 масштабтай зураг.
  • 21 аймгийн төвийн гидрогеологийн 1:10 000 масштабтай зураг.
  • Монгол улсын хэмжээнд хийгдсэн 330 сум, суурин газрыг хамарсан дөрөвдөгчийн хурдасын 1:500 000 масштабтай зураг.
  • Монгол улсын хэмжээнд хийгдсэн 330 сум, суурин газрыг хамарсан инженер геологийн тойм 1:500 000 масштабтай зураг.

 

Биелэлт 100%

 

30

2.1.3. Хөрсний суурь судалгааг дээжний мэдээллээр баяжуулах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Холбогдох журам заавар, стандарт, ҮОЗМС-ын стандарт, шаардлагад нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хөрсний суурь судалгааг дээжний мэдээллээр баяжуулсан байна.

Монгол орны 1:100000 масштабтай хөрсний тоон мэдээллийн санг дараах 2 чиглэлээр баяжуулсан болно. Үүнд:

1.   Булган, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын хүрээнд хөрсний зүсэлт, бичиглэл хийгдсэн 460 ш дээж, хөрсний лабораторын задлан шинжилгээний хийгдсэн 7004 ш мэдээлллээр.

2.   Мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэсэн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын дүгнэлтийг баталгаажуулах ажлын хүрээнд хөрсний зүсэлт, бичиглэл хийгдсэн 225 ш дээж, хөрсний лабораторын задлан шинжилгээний хийгдсэн 290 ш мэдээллээр.

Биелэлт 100%

30

2.1.4. Гадаргын усны мэдээллийн сан байгуулах, мэдээллээр баяжуулах, шинээр байгуулах хөв цөөрмийн судалгааг гаргах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Мэдээллийн сангийн стандарт шаардлагын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Гидротехникийн барилга байгууламж, шинээр бий болох шаардлагатай хөв цөөрмийн мэдээллээр мэдээллийн санг тогтмол баяжуулна.

Гадаргын усны мэдээллийн сан байгуулах ажлын хүрээнд Байгууллагын орон зайн өгөгдлийн мэдээллийн санд ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн сангийн гео-мэдээллийн сангийн давхаргын мэдээллийг холбох туршилтыг хийсэн. Туршилт амжилттай болж ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн санд байгаа гадаргын усны мэдээллийн сангийн ямар ч төрлийн мэдээллийг 2 байгууллага хамтран ашиглах нөхцөл бүрдсэн.

Тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 2/1536 тоот албан бичгээр 21 аймгаас шинээр байгуулах боломжтой хөв цөөрмийн судалгааг авсан. Улсын хэмжээнд газарт 108 ш хөв цөөрмийг байгуулан ашиглаж байгаа бол шинээр 28 ш хөв, цөөрөм байгуулах боломжтой гэсэн судалгаа гарсан. Хөв цөөрмийн мэдээллийн санг дараах үзүүлэлтээр бүрдүүлээд байна.

1.   Аймаг, сумын нэр.

2.   Газрын нэр.

3.   Байршил, солбицол.

4.   Усны сав газрын нэр.

5.   Тооллого хийсэн он.

6.   Эзэмшигч.

7.   Усны эх үүсвэр.

Биелэлт 100%

30

“2.2. Холбогдох салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж инженерийн нэгдсэн дүгнэлт гаргах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.2.2. Бэлчээрийн газрын мониторингийн сүлжээний цэг байгуулах, мэдээллийн санг үүсгэх, хэрэглээнд оруулах

Тоо хэмжээ: 15

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Архангай, Говь-Алтай, Завхан, Увс, Хэнтий, Дорноговь, Дорнод, Булган, Өмнөговь, Өвөрхангай Баянхонгор, Дархан-Уул, Хөвсгөл, Ховд, Увс аймгийн бүх сум, сумдын бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн аргаар тодорхойлох, төлөв байдлыг харьцуулсан дүгнэлт гарсан байна. Бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн улсын мэдээллийн сан үүсгэсэн байна.

Бэлчээрийн газрын фото мониторингийн сүлжээний цэгийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, холбогдох хүснэгтэн мэдээллийн агуулга, бүтцийг тодорхойлох зорилгоор нийт 51 ш үзүүлэлт бүхий тоон мэдээллийн агуулгыг тодорхойлж, энэ загварыг ашиглан, Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд мэдээллийн санд 2418 цэгийн мэдээллийг орууллаа.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер програмд бэлчээрийн фото мониторингийн ажлын тайлан, үр дүнг нэмэх талаар санал боловсруулж, 2017 оны 10 сарын 12-ны 1/1808 тоот албан бичгээр “Софт мастер” ХХК-д хүргүүлж, программ хөгжүүлэлтийн ажлыг хийлээ.

Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн, газрын даамлуудыг чадавхижуулах сургалтын удирдамж, төлөвлөгөөг Газрын даргаар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлуулж сургалтыг зохион байгуулсан. 2017 онд 19 удаагийн сургалт хийж, нийт 21 аймгийн 358 мэргэжилтэн, сумын газрын даамлыг хамруулсан.

Сургалтаар бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлэг, түүнийг хялбар аргаар таних, стандартын дагуу фото зургийг хэрхэн авах, бэлчээрийн газрын фотомониторингийн арга зүй, ач холбогдол, хэрэглээ, програм хангамжийн ашиглалт, тайлан мэдээ гаргах талаарх мэдлэгийг олгосон.

2016 онд нийт 10 аймгийн тайлан ирсэн бөгөөд улсын хэмжээнд 2606 мониторингийн цэг албан ёсоор байгуулсан байна. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцэд 2418 цэгийн мэдээллийг орууллаа.

2017 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд ХААИС-ын Агроэкологийн сургуулийн Бэлчээрийн төлөвлөлтийн лабораторид ХААИС, АНУ-ын Мексикийн их сургууль хамтран зохион байгуулсан “Бэлчээрийн газрын фото мониторингийн  үр дүнг анализ хийх R статистик боловсруулалт” сэдэвт сургалтанд тус газраас 2 мэргэжилтэн оролцсон.        

Биелэлт 100%       

30

2.2.3. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах, үр дүнд хяналт хийх, дүгнэлтийг улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын үр дүнг хянаж, дүгнэлтийг баталгаажуулж гүйцэтгэгчид, хувийг орон нутаг болон хүргүүлж, тухайн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлт, газар ашиглалтын цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ боловсруулагдана.

Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын дүгнэлтийг  улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэсэн нийт 297 ажилд хяналт хийх ажлыг гүйцэтгэж, байгууллагын дансанд 8910.0 мянган төгрөгийг төвлөрүүлэв.

2016, 2017 онд баталгаажуулсан 123 ш ажлын тайлан, дүгнэлтийг 20 аймгийн ГХБХБГ-т 1 хувийг албан ёсоор хүргүүлсэн бол 125 ш тоон мэдээлэл, 135 ш цаасан тайланг байгууллагын архивт хүлээн авлаа.

Тус газрын 2017 оны 10 сарын 24-ний 1/1896 тоот албан бичгээр Нийслэлийн хэмжээнд хийгдсэн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны 28 тайлан, тоон мэдээллийг Нийслэлийн газрын албанд хүргүүлэв.

Улсын хэмжээнд хийгдсэн хянан баталгааны мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд 2003-2017 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны 251 ажлын болон 2009-2017 онд захиалгаар хийгдсэн 850 хянан баталгааны ажлын жагсаалтыг гаргасан.

Биелэлт 100%

30

2.2.4. Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4 аймаг

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 2017.03.01-2017.12.31-ны дотор

Хүрэх үр дүн: 4 аймгийн  (Төв, Сэлэнгэ, Булган, Дорнод)  нутаг дэвсгэрт байрлах тариалан болон атаршсан газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил хийгдсэн байна.

Газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/35 тоот тушаалаар гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2017/АД-06 тоот ажлын даалгаврыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, тендерийн баримт бичгийг 2017 оны 03 сарын 15-ны өдөр захиалагчаар батлуулсан. Тендерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, Газрын даргын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/144 тоот тушаал гарсны дагуу

-       1-р багцад “Эхмонголын байгаль” ХХК шалгарч 2017 оны 05 дугаар сарын 25-ны 2017/44 тоот гэрээ,

-       2-р багцад “Вектормэп” ХХК шалгарч 2017 оны 05 дугаар сарын 25-ны 2017/45 тоот гэрээ,

-       3-р багцад “АТТП” ХХК шалгарч 2017 оны 05 дугаар сарын 25-ны 2017/46 тоот гэрээ,

-       4-р багцад “Глобус” ХХК шалгарч 2017 оны 05-дугаар сарын 25-ны 2017/47 тоот гэрээг тус тус байгуулсан.

Тус газрын 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 3/1393 тоот албан бичгээр захиалагчийн хяналт хийх ажлын удирдамжийг Төв, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгийн ГХБХБГ-т хүргүүлж хээрийн ажлын гүйцэтгэлийг шалгаж, дүгнэлт ирүүлсэн.

Гүйцэтгэгч нар бэлтгэл ажлын болон хээрийн ажлын тайланг Архив, мэдээллийн төвийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 2017/ГЗБ/07-10 тоот актаар, материал боловсруулалтын ажлын тайланг Архив, мэдээллийн төвийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 2017 /ГЗБ/14-17 тоот актаар тус тус хүлээн авсан.

Мөн тус газрын 2017 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 1/2311 тоот албан бичгээр Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын тайлан, зураг, тоон мэдээллийг тоон хэлбэрээр Төв, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

Биелэлт 100%

30

2.2.5. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийх заавар, журмыг шинэчлэн боловсруулах

Тоо хэмжээ: Заавар, журам

Чанар: Хууль тогтоомжид нийцүүлэн

Хугацаа: 2017.06.31-ны дотор

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал чанарын, улсын болон захиалгат хянан баталгааны ажлын заавар нь ажил гүйцэтгэгч мэргэжлийн байгууллага тухайн ажлыг нэгдсэн стандартын дагуу чанартай хийх нөхцөлийг хангана. Мөн ГЗБГЗЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд батлагдсан зааврын дагуу хяналт тавих боломж бүрдэнэ.

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам, зааврын талаар хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан.

Тус газрын 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 2/1491 тоот албан бичгээр 13 мэргэжлийн байгууллага, газрын чиглэлийн 2 холбооноос зааврын төсөлд санал авсан. Журам, заавар боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд дараах судалгааны ажлуудыг хийлээ. Үүнд:

-      Газрын төлөв байдал, чанарын мониторингийн арга зүйн судалгааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоол, 1997 оны заавар, Тариалангийн хянан баталгааны заавар, Түр заавруудыг харьцуулан судалж, мониторинг хийх ажлын үзүүлэлт, ашиглагдах материал, оролцогч талуудыг газрын нэгдмэл сангийн дэд ангилал бүрээр боловсруулав.

-      Байгаль орчны мэдээллийн санд байгаа мэдээллийн сангуудыг судалж, холбогдох мониторингийн цэгийн талаарх мэдээллийг цуглуулав.

-      Газрын төлөв байдал, чанарын мониторингийн арга зүйн судалгаа хийв.

-      Газрын менежментийн чөлөөт холбооны тэргүүн н.Мягмаржалбуугийн боловсруулсан Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны журмын төслийг судлав.

Зааврын төслийг бэлчээр, хадлан, тариалан, хот суурин, ай, ус, иргэн аж ахуйн нэгж байгууллагын захиалгат хянан баталгаа гэсэн төрлөөр, хавсралтаар холбогдох стандарт, босго үзүүлэлтүүдийг оруулсан төслийг боловсруулж байна.

Биелэлт 70%

21

2.2.6. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үнэлгээг шинэчлэн боловсруулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжид нийцүүлэн

Хугацаа: 2017.06.31-ны дотор

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлын үнэлгээг одоогийн нөхцөлд тохируулсан эдийн засгийн үнэлгээгээр тооцсон байна.

Тус газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1/74 тоот бичгээр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үнэлгээг Засгийн газрын тогтоолын төслийн хамт БХБЯ-нд хүргүүлж, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн БХБ-ын Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

 

Биелэлт 100%

 

30

“2.3. Газрын нөхөн сэргээлт хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.3.1. Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Хэнтий аймгийн Хэрлэн сум

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хүчтэй, элэгдэл эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан 200 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж,  захиалагчийн хяналт хийсэн байна.

Газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2017/АД-07 тоот ажлын даалгаврыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, тендерийн баримт бичгийг 2017 оны 03 сарын 20-ны өдөр захиалагчаар батлуулсан. Тендерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, Газрын даргын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн А/132 тоот тушаал гарсны дагуу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2017/43 тоот ажил гүйцэтгэх гэрээг "Глобус" ХХК-тай байгуулсан.

Тус газрын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 2/661 тоот албан бичгээр тендерт шалгарсан тухай мэдэгдлийг  Глобус ХХК-д, тус газрын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 2/660 тоот албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг Геоценоз ХХК-д тус тус хүргүүлсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нөхөн сэргээлт хийх талбайн одоогийн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор ажлын хэсэг байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 8-11 өдрүүдэд ажиллаж, хөрсний 15 дээж авч, итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээ хийлгэсэн.

БХБЯ, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс мэргэжлийн хүмүүс болон аймгийн ГХБХБГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтэн, сумын газрын даамлыг оролцуулсан Нөхөн сэргээлтийн бэлтгэл ажлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 16-17-ний өдрүүдэд газар дээр нь ажиллаж, дүгнэлт гаргасан.

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс ирүүлсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг гүйцэтгэгч “Глобус”ХХК-д 2017 оны 08 сарын 31-ний 2/1503 тоотоор хүргүүлсэн.

“Глобус” ХХК-ны 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот албан бичгээр ажлын тайланг ирүүлсэн. Ажлын тайланг шалгаж, Архив, мэдээллийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2017/ГЗБ/06 тоот актаар байгууллагын архивт хүлээлгэн өгсөн.

Биелэлт 100%

30

2.3.2. Газрын нэгдмэл сангийн 2016 оны газарт учруулсан хохирол, газар хамгаалах тайланг хүлээн авч, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2017.03.31-ны дотор

Хүрэх үр дүн: Газрын нэгдмэл сангийн 2016 оны  газарт учруулсан хохирлын ГТ-6 тайлан,  газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайланг хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.

2016 оны газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайлан гаргах ажлын хүрээнд аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанаас Газарт учруулсан хохирлын тайлан (ГТ-6),  газар хамгаалах арга хэмжээний тайлан (ГТ-7)-г хүлээн авч, шалгаж, дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд нэгтгэн тус газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/435 тоот албан бичгээр БХБЯ-д хүргүүллээ.

Биелэлт 100%

 

30

2.3.3. Уул уурхайн ашиглалтын нөлөөллөөр элэгдэл, эвдрэлд орсон газрын тооллого судалгааг гаргах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Геодезийн баталгаат суурин дээр оруулсан байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Уул уурхайн ашиглалтын нөлөөллөөр элэгдэл эвдрэлд орсон газрын тооллогыг хийж зайнаас тандан судлал газарзүйн мэдээллийн системийг ашиглан уул уурхайн байршлыг тодорхойлж, орчны төлөв байдал, өөрчлөлтийг судласан байна.

Тус газрын 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 2/613 тоот албан бичгээр уул уурхайн нөлөөлөлд орсон газрын судалгааг газрын нэгдмэл сангийн ангилал, нөхөн сэргээх шаардлагатай газар, газрын байршил, газрын хэмжээ, солбицол гэсэн үзүүлэлтээр аймгийн ГХБХБГ, нийслэлийн газрын албанаас авч нэгтгэхэд нийт 19 аймгийн нутаг дэвсгэрт 16680,5 га газар, нийслэлийн 579,4 га газар уул уурхайн нөлөөлөлд орсон бол Архангай, Орхон аймагт уул уурхайн нөлөөлөлд орсон газар байхгүй байна гэсэн судалгааны үр дүн гарсан.

2017 оны 2/400 тоот албан бичгээр 2017 оны байдлаар уул уурхайн ашиглалтын болон хайгуулын зөшөөрөлтэй талбайн мэдээллийг тоон хэлбэрээр Ашигт малтмал, газрын тосны газраас авсан.

Сансрын зураг, Google Earth-ийн зургийг болон аймгуудаас ирүүлсэн мэдээллийг давхцуулан Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Сэлэнгэ, Булган, Дундговь аймгийн уул уурхайн нөлөөлөлд орсон газрын зургийг гаргасан.

Булган, Дархан-Уул, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий, Архангай, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газруудад 2008 оноос хойш газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн эсэхийг Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын мэдээллийг ашиглан шалгасан.

2016 оны байдлаар 11 аймгийн хэмжээнд 348 ашиглалтын, 607 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай байгаагаас ашиглалтын 46 талбайд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг хийсэн байна. Өөрөөр хэлбэл нийт ашиглалтын талбайн 13 хувь нь хянан баталгаанд хамрагдсан байна. 

Биелэлт 100%

30

"Гурав. Шинжлэх ухаан технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулан экосистемийн хамгааллын чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий газар зохион байгуулалтыг салбаруудын онцлогтой нягт шүтэлцүүлэн уялдуулах, иргэдийн санал санаачлага, геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээлэлд суурилсан газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"3.1. Улс, бүс нутгийн болон нутаг дэвсгэрийн хөгжлийн одоогийн байдал, ирээдүйн чиг хандлага, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр мэдээллийн сан байгуулан судалгаа хийж, газар ашиглалтын эрэлт хэрэгцээг тодорхойлох" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.1.2. Аялал жуулчлалын газрын газар зохион байгуулалтыг эрхлэх

Тоо хэмжээ:

-    Олон улсын, бүсийн, аймгийн, сумын хэмжээнд нэгдсэн аялал жуулчлалын маршрутын сүлжээний зураглал

-     Улсын хэмжээний аялал жуулчлал, ойн сан, усан сан бүхий газрын мэдээлэл

Чанар: ҮОЗМД-ийн стандартад нийцсэн байх

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөлтөнд ашиглах боломж бүхий аялал жуулчлалын нэгдсэн маршрут бий болно мөн аялал жуулчлал, ойн сан, усан сан бүхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн өгөгдөл бүрдсэн байна.

Аялал жуулчлалын маршрутын тойм зургийг боловсруулахад шаардагдах дараах өгөгдөл, мэдээг цуглуулж, нэгтгэсэн. Үүнд:

·         Аялал жуулчлал, амралт, сувиллын газрын байршил, тэдгээрийн хүчин чадал

·         Баталгаажсан авто зам, бусад тээврийн хэрэгслийн зам, барилга байгууламж

·         Аялал жуулчлалын гол чиглэлүүд

·         Дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээний газрын мэдээлэл

·         Түүх, соёлын дурсгалт газар,

·         Байгалийн үзэсгэлэнт, хүмүүсийн хамгийн ихээр очиж, үздэг газрууд гэх мэт.

Дээрх мэдээ, өгөгдлүүдийг ашиглан ArcGIS програм дээр 21 аймаг, 4 бүс нутгийн нийт 43 аялал жуулчлалын тойм маршрутыг боловсруулж, нэгдсэн мэдээллийн бааз үүсгэсэн.

Улсын хэмжээнд аялал жуулчлал, амралт, рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудын судалгааг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1830 тоот албан бичгээр аймгуудын ГХБХБГ-т хүргүүлж, авсан. Ирсэн мэдээг нэгтгэн боловсруулж, мэдээллийн сан үүсгэж, нэгдсэн бааз үүсгэсэн бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулж буй газрууд, тэдгээрийн хүчин чадал, үйл ажиллагааны чиглэлүүдийг тогтоосон. Нийт 813 аялал жуулчлал, амралт, рашаан, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, улсын ГЗБЕТ-ний боловсруулалтын явц, хийгдсэн ажлуудын талаар танилцуулга бэлтгэж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө, улсын хэмээний нэгдсэн мэдээллийн санг байгуулах талаар саналыг танилцуулж, хамтарч ажиллах нэгдсэн ойлголтод хүрсэн.

Мөн БОАЖЯ-н дээр хэрэгжиж буй UNREDD+ Mongolia  төслийн техникийн ажлын хэсэгт БОАЖЯ-ны ТНБД-ын 2017 оны А/232 тушаалаар орж ажиллаж байгаа бөгөөд, мэдээллийн сан, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, хууль, дүрэм журам үнэлэх ажилд хамтарч 3 удаагийн ажлын хэсгийн хуралд оролцож, байгууллагын үйл ажиллагаа, ойн сангийн газар зохион байгуулалт, дундын мэдээллийн сангийн нэгдсэн өгөгдөлийн сан боловсруулах ажилд хамтарч ажилласан. Эдгээр хурлуудаар Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үндэсний зарчим, мэдээллийн системийг боловсруулах техникийн ажлын хэсэгт ойн сангийн газар ашиглалт, хамгаалалтын чиглэлээр санал тусгаж, ажилласан.

Биелэлт 100%

30

3.1.3. Газрын тухай хууль, тогтоомжийг шинэчлэн газрын харилцааны эрх зүйн орчныг сайжруулах

Тоо хэмжээ: 2 хуулийн төсөл

-          Газрын тухай хуульд оруулах өөрчлөлтийн төсөл

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Газрын харилцааны өнөөгийн хууль эрхзүйн орчныг сайжруулах, шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан хуулийн төсөл боловсруулагдсан байна.

Газар зохион байгуулалтын Байгалийн нөхцөл нөөц, чадавхи болон иргэдийн амьжиргаа, улс орны орны хөгжлийг хангах эрэлт хэрэгцээнд тулгуурласан иргэдийн оролцоо, шийдэл, салбаруудын хамтын оролцоотой газар төлөвлөлтийн хуулийн төсөл боловсруулагдсан байна.

Газрын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулах ГЗБГЗЗГ-ын даргын 2017.02.09-ний өдрийн A/39 тоот тушаалаар ажлын хэсэг гарч ажиллан уг хуулийн төслийн үзэл баримтлалыг тандан судалгааны материалын хамт боловсруулан БХБЯ-нд хүргүүлсэн болно.

Мөн монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан тандан судалгааны материалын хамт БХБЯ-нд хүргүүлсэн байна.

Биелэлт 100%

 

30

3.1.4. Журам, заавар, аргачлал, стандарт боловсруулах

Тоо хэмжээ: 3 хууль, 1 журам, 6 заавар, аргачлал, 1 норм

Чанар: Хууль, тогтоомж, тушаал, шийдвэрт нийцсэн байна.

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Дараах журам заавар аргачлалуудыг боловсруулж батлуулсан байна.

-          Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-          Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн тухай хууль

-          Газар зохион байгуулалт хийх журам;

-          Багийн хилийн цэсийг баталгаажуулах аргачилсан заавар;

-          Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал;

-          Нийслэл, дүүргийн тухайн жилийн ГЗБТ боловсруулах аргачлал;

-          Газар зохион байгуулалтын нэр томьёоны тайлбар толь;

-          Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн мэдээллийн сангийн нэгдсэн программ хангамж боловсруулах ажил;

-          Өвөлжөө, хаваржааны доорх газар болон өвөлжөө хаваржааны орчмын бэлчээрийн газрын жишиг хэмжээг тогтоох норм

-          Иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох аргачлал

Журам, заавар, аргачлал, стандарт боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд:

-          Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээг шинэчлэн боловсруулсан төслийг БХБЯ-нд 2017 оны 1 дүгээр сарын 11-ны 1/74 тоот албан бичгээр хүргүүлж, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр БХБ-ын Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

-          “Газар зохион байгуулалтын ажлын жишиг үнэ”-ийн төслийн танилцуулга, ЗГ-ын хуралдааны тэмдэглэл, тогтоолын төсөл, БХБСайдын ЗГ-ын хуралдаан дээр хэлэх үг, ажлын үнэлгээнүүдийн нэгтгэл хүснэгт зэргийг бэлтгэж 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 1/2203 тоот албан бичгээр БХБЯам руу хүргүүлсэн.

-          Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын төслийг 2017.03.13-ны өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлж, БХБЯ-нд 2017 оны 1/425 дугаар тоотоор хүргүүлсэн. Уг журам Засгийн газрын 2017 оны 287 тоот тогтоолоор батлагдсан.

-          “Сумын бэлчээрийн чадавхийг зураглах заавар”-ыг гурван гарын авлагын хамт боловсруулж, Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хурал, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж,  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/268 тоот тушаалаар баталсан. Батлагдсан заавар, гарын авлагыг аймгуудын ГХБХБГ-т 2017 оны 3/2248 тоот албан бичгээр хүргүүлсэн.

-          Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх зааврыг боловсруулж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Газрын даргын 2017 оны А/73 тоот тушаалаар баталсан.

-          Тус зааврыг боловсруулж 2017 оны 10 сарын 19-ны өдрийн 2017/04 тоот мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 10 сарын 25-ны 19 дүгээр хурлаар хэлэлцүүлэн 2017 оны А/249 тушаалаар баталсан.

-          “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”-д хэлтсийн мэргэжилтнүүд, мэргэжлийн хэлтэс, зөвлөх инженер, их, дээд сургуулийн багш нар, аймгийн ГХБХБГ-уудаас санал авч, нэгтгэн, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хэлэлцүүлж, тухайн өдрийн  А/278 тоот тушаалаар баталсан. Арга зүйг аймгуудын ГХБХБГ-т 2017 оны 3/2248 тоот албан бичгээр хүргүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нөхцөлийг хангасан.

-          “Өвөлжөө, хаваржааны доорх газар болон өвөлжөө хаваржааны орчмын бэлчээрийн газрын жишиг хэмжээ”-г 2017 оны 10 сарын 19-ны өдрийн байгууллагын дэргэдэх орон тооны бус Газар зохион байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, гишүүдээс гарсан саналыг тусган 2017 оны 10 сарын 25-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.

-          “Хиймэл дагуулын мэдээ ашиглан бэлчээрийн чадавхийг тодорхойлох аргачлал”-ын төслийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж газрын даргны тушаалаар баталсан. Уг аргачлалыг 500 хувь хэвлүүлэн аймгийн ГХБХБГ болон сумын газрын даамал нарт хүргүүлэхэд бэлэн болгоод байна.

-          Газрын даргын 2017 оны 3 сарын 16-ны А/74 тоот тушаалаар “Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх журам” боловсруулах үүрэг бүхий байгууллага дундын ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн уулзалтыг 2017 оны 4 сарын 10-ны өдөр зохион байгуулж, Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн танилцуулга болон журмын төслийн анхны хувилбарыг танилцуулсан.

-          “Багийн хилийн цэсийг баталгаажуулах аргачилсан заавар” болон “Иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох аргачлал”-ыг боловсруулан Газрын даргын тушаалаар баталгаажуулан  аймгийн ГХБХБГ-т хүргүүлээд байна.

Биелэлт 100%

30

3.1.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтныг мэргэжлийн удирдлага, зөвлөгөөгөөр хангаж ажиллах

Тоо хэмжээ:  Улсын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтын талаарх 21 аймаг, нийслэлийн нэгдсэн санал бэлэн болсон байна. Газар өмчлөлийн хууль эрхзүйн орчны дэлгэрэнгүй судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулсан байна. Иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох зөвлөмж боловсруулагдсан байна.

Аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанаас Иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоолын хэрэгжилтийн мэдээ болон 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалт”-ыг баталсан тухай аймгийн ИТХ-ын тогтоолыг 21 аймгаас авч нэгтгэн, 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийн хамт албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсний дагуу 2017 оны 3 сарын 29-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн, Засгийн газрын 104 дүгээр тогтоолыг баталгаажуулав.

Уг тогтоолыг орон нутагт хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр тухай бүрд нь ханган ажиллав.

Биелэлт 100%

 

30

"3.2. Монгол улсын нутаг дэвсгэр дээр аливаа үйл ажиллагаа эрхлэх эрэлт хэрэгцээ, зориулалт тус бүрээр газрын тохиромжтой байдлын үнэлгээ хийж, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.2.1. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг мэргэжил арга зүйгээр хангах, аймаг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллах зохион байгуулах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотгол

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Байгалийн нөхцөл нөөц, чадавхи болон иргэдийн амьжиргаа, улс орны орны хөгжлийг хангах эрэлт хэрэгцээнд тулгуурласан иргэдийн оролцоо, шийдэл, салбаруудын хамтын оролцоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

1.     "Газрын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” ажлын төлөвлөлтийн эхний хувилбаруудыг гүйцэтгэгчээс ирүүлсний дагуу аялал, рекреацийн бүсийн төлөвлөлт, ойн сангийн газрын төлөвлөлт, усан сангийн газрын төлөвлөлт, Улсын тусгай хэрэгцээний газрын төлөвлөлтүүд дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, явцын дүгнэлт гаргаж 2017 оны 2/663 тоот албан бичгээр хүргүүлсэн. Мөн Зам шугам сүлжээний газрын төлөвлөлт, төлөвлөлтийн тоон зураг боловсруулах хэсэгт хяналт хийж, явцын дүгнэлт гарган 2017 оны 1/2097 тоот албан бичгээр хүргүүлсэн.  Хөдөө аж ахуйн газрын  төлөвлөлт дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, явцын дүгнэлт гаргаж 2017 оны 12 сард албан бичгээр дүгнэлтийг хүргүүлж ажиллав.

2.     Завхан аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах болон ГовьСүмбэр аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодотгох Ажлын даалгаврыг тус тус боловсруулан Газрын даргаар баталгаажуулан Завхан аймагт 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 1/548 тоот, Говьсүмбэр аймагт 2017 оны 6 сарын 2-ны өдрийн 1/1003 тоот албан бичгээр хүргүүлсэн.

3.     21 аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдэд хиймэл дагуулын мэдээ татаж авах, боловсруулалт хийх, хиймэл дагуулын мэдээ ашиглан бэлчээрийн газрын экологийн чадавхийг зураглах сургалтыг Ногоон алт төсөлтэй хамтран зохион байгуулав. Бэлчээрийн экологийн чадавхийн зураглалыг аймгийн хэмжээнд зураглаж байгаа бөгөөд цаашид газар зохион байгуулалтын төлөвлөлт, мониторингийн анхдагч, суурь өгөгдөл болох талаар мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

4.     Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах зардлыг тооцож, орон нутгийн төсөвт тусгуулах талаар 21 аймгийн ГХБХБГ-уудад  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1/1488 тоот албан бичгээр хүргүүлсэн.

5.     Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн хийх талаар Булган, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Архангай аймгуудад БХБЯ-тай хамтран 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдөр 3/3513 тоот албан бичиг хүргүүлсэн.

6.     Баянхонгор аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнүүд, сумдын газрын даамлуудад 2017 оны 12 сарын 1-ны өдөр цахим сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

7.     Булган аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнүүд, сумдын газрын даамлуудад 12 сарын 8-ны өдөр цахим сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Үүнд:

Сумын тухайн жилийн төлөвлөгөөний зурган мэдээллийн таних тэмдгийн талаар.

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын арга зүйн талаар.

Биелэлт 100%

30

3.2.3. Аймаг, нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны төлөвлөлтөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн хэмжээнд

Чанар: Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал болон хэрэгжилтийг үнэлэх зааврын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 2017.09.01-2017.10.31-ны дотор

Хүрэх үр дүн: 330 сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд хяналт хийж, үр дүнг үнэлсэн байна.

2016 оны сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2017 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгтгэн, дүгнэлт гаргаж Газрын нэгдмэл сангийн тайланд тусгах ажлыг зохион байгууллаа.

Газрын даргын 2017 оны 4 сарын 20-ны өдрийн А/122 тоот тушаалаар 21 аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх ажлыг 2017 оны 5-6 дугаар сард хийсэн болно. Хяналт, шинжилгээгээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит үнэлгээ гарсан болно.

ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 4 сарын 20-ны А/122 тоот тушаалаар 3 баг томилон аймгуудын ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгөх ажлын хэсгийг байгуулан орон нутагт ажиллуулав.

Газрын даргын 2017 оны А/201 тоот тушаал, албан томилолтын удирдамжийн дагуу Говь-Алтай аймгийн Халиун, Дундговь аймгийн Говь-Угтаал, Сэлэнгэ аймгийн Орхон, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Төв аймгийн Сэргэлэн, Баянхонгор аймгийн Богд сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх ажлыг гүйцэтгэсэн.

Аймгуудын ГХБХБГ-т сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “бэлчээрийг сэлгэх, өнжөөж амраах”-аар тусгагдсан газарт дараа жил фотомониторингийн аргаар  хэрэгжилтийг хянах нөхцөлийг бүрдүүлж, газар дээр нь фото зураг авч, мэдээллийн сан үүсгэх тухай чиглэл, зөвлөмжийг ГЗБГЗЗГ-ын 2017 оны 6 сарын 21-ний өдрийн 3/1128 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Биелэлт 100%

30

3.2.4. Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймгийн 330 сум

Чанар: Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын дагуу боловсруулсан байх

Хугацаа: 2017.09.01-2017.11.30-ны дотор

Хүрэх үр дүн: Байгалийн нөхцөл нөөц, чадавхи болон иргэдийн амьжиргаа, улс орны орны хөгжлийг хангах эрэлт хэрэгцээнд тулгуурласан иргэдийн оролцоо, шийдэл, салбаруудын хамтын оролцоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө боловсруулахад анхаарах зарим зүйл, тусгах асуудлын талаар аймгийн ГХБХБГ-уудад чиглэл өгөх тухай 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 1/2125 тоот албан бичиг хүргүүлсэн.

 

 

Биелэлт 100%

-

3.2.5. Орон нутагт зүй ёсны эрх баталгаажуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгах ажлыг аймгийн ГХБХБГ, сумдын даамлуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: 11 аймгийн 15 сум

1.     Баян-Өлгий аймгийн Толбо

2.     Булган аймгийн Сэлэнгэ

3.     Говь-Алтай аймгийн Халиун

4.     Дорноговь аймгийн Өргөн

5.     Дундговь аймгийн Говь-Угтаал

6.     Завхан аймгийн Дөрвөлжин

7.     Сэлэнгэ аймгийн Мандал

8.     Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо

9.     Увс аймгийн Бөхмөрөн

10.  Ховд аймгийн Дарви, Буянт

11.  Хэнтий аймгийн Батноров, Батширээт сумд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Иргэд, олон нийтийн оролцоог хангаж, байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөхцөл, нөөц, чадавхид суурилсан салбар бүрийн уялдааг бүрэн хангасан газар зохион байгуулалтын болон нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлттэй болно.

-          2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Батноров сумын ИТХ-аар  хэлэлцүүлж батлуулсан.

-          2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Батширээт сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан.

-          Дорнод аймгийн Баян-уул сум нь нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хийхээр холбогдох суурь судалгаа нь 2016 онд хийгдсэн боловч сумын ИТХ хурлаар энэхүү ажлыг хийж дуусгах төсөв хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэсэн хариуг аймгийн газрын алба руу 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 1/490 тоотоор явуулсан. Тус бичгийг аймгийн газрын алба манай байгууллагад 2017 оны 11 сарын 30-ны 696 тоот албан бичгээр уламжилсан.

-          ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А\212 дугаараар баталсан удирдамжийн дагуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Баянтал сум, Шивээговь сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийх ажлын хүрээнд 09-р сарын 14-с 09-р сарын 17-ны хооронд  суурь судалгааны ажил хийж гүйцэтгэн томилолтоор ажилласан.

-          Мөн 2017 оны 10 дугаар сарын 02-08-ны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Баянтал сум, Шивээговь сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний ажлаар 3 сумын 4 багийн иргэний нийтийн хурлуудад тус тус танилцуулан томилолтоор ажилласан.

-          Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Сэлэнгэ сумуудад Газар, байгалийн нөөцийн зүй ёсны эрх баталгаажуулах, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг 7-9 сард  аймгийн ГХБХБГ, сумдын Газрын даамлуудтай хамтран зохион байгуулав.

-          Дорноговь аймгийн  ГХБХБГ, Өргөн сумын ЗДТГ-тай хамтран тус сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний бэлтгэл судалгааны ажлыг хийж дуусган боловсруулалтын шатанд явж байна.

-          Өмнөговь Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын төлөвлөгөөний ажлын даалгаврыг боловсруулж хүргүүлсэн.

-          Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зардал шийдэгдээгүйн улмаас хийгдээгүй.

-          Богд сумын Засаг даргаас 2017 оны 3 сарын 10-ны өдрийн 1/32, 35, 36 тоот албан бичгээр аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ, аймгийн ГХБХБГ-т уг ажилд шаардагдах хөрөнгө зардлын асуудлыг шийдвэрлүүлэхээр тус тус хандаж өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн байна.

-          Булган аймгийн Сэлэнгэ суманд 2017 оны 08-р сарын 14-22-ны хооронд, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2017 оны 12-р сарын 8-10, Орхон аймгийн Жаргалант суманд 2017 оны 12-р сарын 6-7-нд тус тус ажиллаж, аймгийн ГХБХБГ, сумдын Газрын даамлуудад мэргэжил арга зүйгээр ханган, төлөвлөгөөний боловсруулалтын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэл өгч ажилласан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын шүлхий өвчин гарч, хорио цээр тавигдсан тул томилолтын хугацаанд ажиллах боломжгүй болсон. Мөн Булган аймгийн Сэлэнгэ, Орхон аймгийн Жаргалант сумуудын ИТХ-ын 12 дугаар сарын сүүлийн хагаст товлогдсон тул тэр үед нь орон нутагт ажиллана.

-          Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах эцсийн шатны тайланг шалгаж, хяналт хийж дүгнэлт зөвлөмжийг 2017 оны 12 сарын 7-ны 1/2316, 1/2317, 1/2326 тоот албан бичигүүдээр гүйцэтгэгч компани болон Өмнөговь аймгийн ГХБХБГ-т тус тус хүргүүлсэн.

-          Ховд аймгийн ГХБХБГ-тай цахим хурал хийж Мянгад суманд хийж гүйцэтгэсэн ажилтай танилцаж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгсөн.

-           2017 оны 06 сарын 21-аас 06 сарын 26-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж хээрийн ажлын хяналтын хэмжилтийг боловсруулж төлөвлөлтийн явцтай танилцаж, арга зүйгээр хангаж ажилласан. Тус сумын төлөвлөгөөг боловсруулах төсөв дэмжигдээгүйн улмаас эцэслэн дуусгаж чадахгүй байгаа талаар 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 460 тоот албан бичиг ирүүлсэн.

-          Баян-Өлгий аймгийн Толбо суманд 2017 оны 06 сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хээрийн хэмжилт тодруулалтын ажлыг аймгийн ГХБХБГ-тай хамтран боловсруулж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Толбо сумын НДХТ-өө боловсруулах ажилд шаардлагатай төсөв батлагдаагүй улмаас эцэслэн дуусгаж чадахгүй байгаа талаар тайлбар албан бичгийг 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 2-01/2183 тоот албан бичгээр ирүүлсэн. 

Биелэлт 100%

30

"3.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.3.1. Аймаг, Нийслэл, сум дүүргийн хилийн цэсийг нарийвчлан тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд нутаг дэсвгэрийн хилийн цэсийн мэдээллийг бэлтгэх

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд

Чанар: Засгийн газрын 2009 оны 25-р тогтоол, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газрын тухай хууль, ГЗБ хийх журамд нийцсэн байх.

Хугацаа: 2017.03.31 дотор

Хүрэх үр дүн: Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэс нэгдсэн тогтоол, зургаар баталгаажиж, цаашид хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ.

-          БХБЯ-аас 2016 оны 12 дугаар сард орон нутагт хүргүүлсэн “санал авах тухай” албан бичигт аймгийн ГХБХБГ-аадад чиглэл өгч мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Хэнтий, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Нийслэл, Ховд аймгуудад сургалтаар дамжуулан заавар чиглэл хүргэсэн бөгөөд бусад аймгуудтай дотоод сүлжээ болон утсаар холбогдон санал хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Ажлын үр дүнд Нийт 21 аймаг бүгд албан бичгийн хариуг БХБЯ-нд хүргүүлсэн байна.

-          Тус ажлыг аймгуудын үр дүнгийн гэрээнд тусгасан хэрэгжүүлсэн бөгөөд Дорноговь, Хэнтий, Нийслэл, Төв, Сэлэнгэ, Ховд, Увс, Завхан аймгуудын бүх сумдын даамлуудад сургалт зохион байгуулж ажилласан. Бусад аймгуудын хэмжээнд төсөв хөрөнгө, цаг хугацаа хэмнэх зорилгоор 2017 оны 1/1681 тоот албан бичгийг хүргүүлж сумдын даамлууд цугларсан үед цахим сургалтыг зохион байгуулан ажилласан. Үр дүнд 2017 оны 9 сарын 28-ны өдөр Өвөрхангай, Хөвсгөл аймгууд, 10 сарын 04-нд Дархан-Уул аймаг, 10 сарын 12-нд Өмнөговь, Дорнод аймгууд, 10 сарын 19-нд Говьсүмбэр, 11 сарын 16-нд Говь-Алтай, Дундговь аймгууд, 11 сарын 29-нд Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад тус тус сургалт зохион байгуулан ажилласан.  

-          Хилийн цэсийн маргааны судалгааг 2017 оны 09 сарын 25-ны 1/1681 тоот албан бичгээр загвар хүснэгтийг хүргүүлж Улсын хэмжээнд авч нэгтгэн дүн шинжилгээ хийж Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн хуралдаанд танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон.

-          Мөн Газрын даргын 2017 оны 1/2637 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

Биелэлт 100%

30

"3.4. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.4.1. Батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газруудтай давхцалтай ИААНБ-ын газруудын маргааныг шийдвэрлэх УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэх, БХБЯ, БХЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Эдгээр газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч, БХЯ, ХХЕГ үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдсэн байна.

-          Хил хамгаалах ерөнхий газрын харъяа нийслэлд байрлалтай анги, салбарын газруудыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, өөрчлөх саналаа 2017 оны н/10 тоот албан бичгээр нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жагсаалтад оруулсан.

-          Батлан хамгаалах яамны харъяа анги, салбарын газруудыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, өөрчлөх саналаа 2017 оны н/02 тоот албан бичгээр нийслэл, 9 аймгийн Засаг дарга нарт хүргүүлэн Нийслэл, 9 аймгийн ИТХ-ын саналыг авч нэгтгэсэн.

-          Зэвсэгт хүчний анги салбаруудыг тусгай хэрэгцээнд авах гаргах өөрчлөх саналын дагуу тооцоо судалгааг хийж Засгийн газарт өргөн барихад бэлэн болгож албан бичиг хавсралт материалуудыг бэлдэн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн Н/11 маш нууц албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

-          Газрын даргын 2017 оны А/30 тоот тушаалаар “Монгол наадам цогцолборт зориулан улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрын судалгааг гаргах, шаардлагатай тохиолдолд нөхөх олговрын тооцоог гаргах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах үүрэг бүхий” ажлыг хэсэг байгуулагдаж нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсэг 2 удаа газар дээр нь очиж ажилласанаас 2017 оны 3 сарын 21-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд ажиллаж Монгол наадам цогцолборт зориулан улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай газар эзэмшигчдийн нийт 104 нэгж талбарын хувийн хэргийг шалгаж, үр дүнг нэгтгэсэн. Мөн хурлын тэмдэглэлийг бүх ажлын хэсгийн гишүүдээр зуруулж баталгаажуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг 2017 оны 1/746 тоот албан бичгээр саналаа БХБЯ, Монгол наадам ТӨТҮГ-т тус тус хүргүүлсэн.

-          Газрын даргын 2017 оны А/25 тоот тушаалаар байгуулагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал, түүнийг даган хөгжих шинэ хот, улсын тусгай хэрэгцээний газартай давхардаж байгаа газар олголтын талаарх судалгааг гаргаж нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

-          2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Монгол наадам” цогцолборт зориулан улсын тусгай хэрэгцээнд авсан газартай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хурал болсон. Тус хурлын “Хурлын тэмдэглэл”-ийг хөтлөн хуралд оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулан хамгийн сүүлд БХБЯ-ны дэд сайд Лхамсүрэнд танилцуулан гарын үсэг зуруулсан. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу чиглэл хүргүүлэхээр Төв аймгийн Засаг дарга болон Аргалант сумын засаг дарга, “Монгол наадам”  цогцолборт 2017 оны 11 сарын 09 ны 1/2080 албан тоотоор тус тус хүргүүлсэн.

-          Тус полигонуудыг тусгай хэрэгцээнд авахад шаардлатай материалуудыг боловсруулан журмын дагуу  ИТХ-ын саналыг авахаар 2017 оны 09 сарын 26-ны 1/1689 тоотоор Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

-          2017 оны 12 дугаар сарын 04-ны Төв аймгийн ИТХ хурлын 07 дугаартай тогтоолоор дэмжигдсэн. 

-          Төв аймгийн ГХБХБГ-аас 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 07/1016 тоотоор ИТХ-ын саналыг аван хүргүүлсэн албан тоот ирсэн.

-          “Монгол улсын геодезийн тулгуур сүлжээний эхлэл цэг”-ийг байгуулах,  түүний дагалдах барилга байгууламжийг барихад зориулан сонгосон байршлыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг 2017 оны 1/213 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

Биелэлт 100%

30

"Дөрөв. Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“4.1. Нийт нутаг дэвсгэр дэх газар дээрх үйл ажиллагааны зориулалтын эрх тус бүрээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн тогтолцоог байгуулах ажлыг удирдаж (төлөвлөх, зохион байгуулах, хянах), газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, санхүү бүртгэлд тусгах, хөрөнгийн эрхийг баталгаажуулах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нөхцлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.1.1. “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай”, “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх тухай” (багц) хуулиудын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах, шаардлагатай тооцоо, судалгаа мэдээллээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай”, “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай”, “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх тухай”  (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төсөл боловсруулагдан байна.

ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны А/39 дугаар тушаалаар Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай, Газрын төлбөрийн тухай хуулиудын төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг хууль боловсруулах хэрэгцээ, шаардлагын тандан судалгааны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллалаа.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагын талаарх тандан судалгааг тус хуулийн зүйл, заалт тус бүрээр боловсруулав. Мөн тандан судалгааны хэсэгт кадастрын талаарх олон улсын туршлагын талаарх тайлан мэдээллийг боловсруулж оруулсан.

Кадастрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулгын хамт боловсруулан Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн.

Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоо эргүүлэн авах тухай” хуулийн үзэл баримтлалын төслийг танилцуулгын хамт боловсруулан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тандан судалгаа болон үзэл баримтлалын төслийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

Биелэлт 100%

 

30

4.1.2. Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах төрийн бодлогод кадастртай холбоотой бүлгийг боловсруулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: Газрын кадастрын чиглэлээр төрөөс баримтлах бодлого тодорхойлогдсон байна.

Газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тушаалаар “Монгол улсад олон зориулалтын кадастрын нэгдсэн тогтолцоог байгуулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тухайн Ажлын хэсэг нь тус газрын Кадастрын хэлтэстэй хамтран үндэсний хөтөлбөрийг боловсрууллаа.

Тухайн хөтөлбөрийн төслийг тус газрын даргын дэргэдэх Газар зохион байгуулалтын чиглэлээр орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2017/02 дугаар хурал, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар хурлаар тус тус хэлэлцүүлэн дэмжигдсэн.

 “Аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох”, “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” 3 техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг боловсруулан Барилга, хот байгуулалтын дэд сайдаар батлуулсан.

Дээрх ажлын даалгаврын дагуу техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулан, Газар зохион байгуулалтын орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар тус тус хэлэлцүүлэн 2017 оны 1/1061 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж, дэд сайдаар батлуулсан.

Биелэлт 100%

30

4.1.3. Газрын кадастртай холбоотой журам, заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах 

Тоо хэмжээ: 11 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: Газрын кадастртай холбоотой журам, зааврууд шинээр ба шинэчлэгдэн боловсрогдож, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

1.     “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын төслийг 4 бүлэг, 16 зүйлийн бүрдэлтэйгээр эхний байдлаар боловсруулаад байна. Журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: - Хууль, эрх зүйн орчны дэлгэрэнгүй судалгаа;

-       Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон,  Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгууд, нийслэл, дүүргийн Газрын албанд томилолтоор ажиллах хугацаанд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаатай танилцаж, холбогдох судалгаа;

-       Булган, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн сумдын Газрын даамал, холбогдох мэргэжилтэнд журмын төслийг танилцуулж, санал шүүмж авах, саналыг тусгах;

Уг журмын төслийг холбогдох хэлтсүүдэд танилцуулж, саналыг тусгаж  сайжруулан боловсруулах ажлыг 2017 онд багтаан, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албанаас санал авах ажлыг 2018 оны 1 дүгээр сард зохион байгуулахаар ажиллаж байна.

2.     “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Газрын даргын 2017 оны А/139 тоот тушаалаар баталлаа.

3.     “Кадастрын хураамжийн орлого төвлөрүүлэлтийг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Газрын даргын 2017 оны А/146 дугаар тушаалаар баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.

4.     “Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээллээс нотлох баримт болон лавлагаа гаргах үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн Газрын даргын 2017 оны А/157 тоот тушаалаар батлав.

5.     “Газрын биржийн удирдах зөвлөл байгуулах тухай” БХБ-ын сайдын тушаалын төсөл болон “Газрын биржийн удирдах зөвлөлийн ажиллах журам”-ын төслийг боловсруулан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, 2017 оны 2/639 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. БХБ-ын Сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 106 тоот тушаалаар “Газрын биржийн удирдах зөвлөлийн ажиллах журам”-ыг батлаад байна.

6.     “Газартай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрүүлэлтийг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулан ТЕГ-аас албан ёсоор санал авч, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Хамтран батлахаар ТЕГ-т, холбогдох дансны асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд 2017 оны 2/612 тоот албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч Сангийн яамны 2017 оны 12-2/2482 тоот албан бичгээр уг журмын төслийг батлахгүй байх чиглэл өгсөн тул холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хүртэл батлахгүй байхаар шийдвэрлээд байна.

7.     2011 оны 531 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ыг шинэчлэн боловсруулах талаар санал авахаар аймаг, нийслэлд 2017 оны 1/1043 тоот албан бичгийг хүргүүлсний дагуу 15 аймгаас саналаа ирүүлээд байна.

8.     Өмнө нь боловсруулсан Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын шинэчилсэн төслийн холбогдох хавсралтууд, танилцуулга, тооцоонд нэмэлт судалгаа хийж, өөрчлөлт оруулан, 2016 оны 1/708 тоот албан бичгээр нийслэлийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас санал авч төсөлд тусгасан.  Шинэчлэн боловсруулсан “Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Газар зохион байгуулалтын чиглэлээр орон тооны бус Мэргэжлийн Зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурал, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцүүлэн тус газрын 2017 оны 1/1838 тоот албан бичгээр Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэн Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв.

9.     Газрын даргын 2017 оны А/78 дугаар тушаалаар “Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-ын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. “Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-ын төслийг Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтээр хянуулах, туршилт хийх ажил дуусаж, үр дүнг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв.

10.  "Газрын цахим бирж ажиллуулах журам"-ын төслийг боловсруулан 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албанаас санал авч, саналыг тусган боловсруулж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

11.  Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар хөдөө аж ахуйн газрын 89, хот, тосгон бусад суурин газрын 267, зам, шугам сүлжээний газрын 49, ойн сан бүхий газрын 14, усны сан бүхий газрын 26, улсын тусгай хэрэгцээний газрын 41 дэлгэрэнгүй ангиллыг шинэчлэн тодорхойлж, кодлох ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайн дэлгэрэнгүй ангилалтай уялдуулан газрын нэгдмэл сангийн тайлангийн ГТ-1, 5, 4 хүснэгтүүдийг шинэчлэн боловсрууллаа.

12.  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн есдүгээр бүлэгт тус тус заасныг мөрдлөг болгон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, маргаан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх зорилго бүхий “Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсэг ажиллах журам”-ын төслийг нийтлэг үндэслэл, маргаан шийдвэрлэх ажиллагаа,  гомдол гаргах үйл ажиллагаа, маргааны хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах гэсэн агуулгатайгаар боловсруулан холбогдох мэргэжилтнүүдээс санал авсан бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг мөн үндэслэл болгох саналын дагуу журмыг дахин боловсруулах ажлыг хийж байна.

13.  “Төрийн өмчийн газрыг зураглах, бүртгэх, баталгаажуулах журам”-ын төслийг боловсруулсан. Уг журам нь: 

·            Төрийн өмчийн газар, түүнийг эзэмшигч;

·            Төрийн өмчийн газрын эзэмшигч төрийн байгууллагад эрхийн гэрчилгээ

·            олгох үйл ажиллагааы дараалал;

·            Төрийн өмчийн газрын хил заагийг тогтоох;

·            Төрийн өмчийн газрыг эзэмшигч төрийн байгууллагыг тодорхойлох;

·            Төрийн өмчийн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах зэргээс бүрдэж байгаа бүрдсэн бөгөөд санал авахад бэлэн болгоод байна.

14.  “Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай газрыг иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэх журам”-ын төслийг боловсруулах ажлын  хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны доорх газрыг бүртгэн зурагжуулдаг талаарх Швед, Герман зэрэг гадаад орнуудын туршлага болон холбогдох хууль эрх зүйн харилцааг судалж байна.

Биелэлт 100%

30

4.1.4. “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 135000 нэгж талбар

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: 135000 нэгж талбарын кадастрын мэдээллийн санг засварлаж, нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэрэг үүсгэж, Лэнд менежер програм хангамжид оруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

 

/2017.07.15-ныг хүртэл хугацааг сунгасан/

“Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажилтай холбоотойгоор гүйцэтгэгч “Геомастер” ХХК-тай 3 удаа уулзалт зохион байгуулан ажлын гүйцэтгэл, тулгарч байгаа асуудлын талаар хэлэлцэн тухай бүр асуудлыг шийдвэрлэн ажилласан.

“Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлын гүйцэтгэлийг Геомастер ХХК-иас хүлээн авч, захиалагчийн техникийн болон аймгийн ГХБХБГ-ын дүгнэлтийг гаргуулан акт үйлдэж, Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өглөө. Үүнд:

-       Өмнөговь аймгийн 15 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2013-71/ГБЗЗ/03 дугаартай актаар;

●      Өвөрхангай аймгийн 19 сумыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2013-71/17ГБЗЗ/35 дугаартай актаар;

●      Төв аймгийн 6 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны 2017/ГБЗЗ/37 дугаартай актаар;

●      Сэлэнгэ аймгийн 10 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны 2017/ГБЗЗ/39 дугаартай актаар;

●      Орхон аймгийн 2 ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 11-ны 2017/ГБЗЗ/55 дугаартай актаар

●      Дархан-Уул аймгийн 1 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны 2017/ГБЗЗ/36 дугаартай актаар;

●      Говьсүмбэр аймгийн 3 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны 2017/ГБЗЗ/25 дугаартай актаар;

●      Булган аймгийн 13 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны 2017/ГБЗЗ/40 дугаартай актаар;

●      Булган аймгийн 3 сум, 1 тосгонын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 04-ны 2017/ГБЗЗ/42 дугаартай актаар;

●      Архангай аймгийн 19 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны 2017/ГБЗЗ/51 дугаартай актаар;

●      Завхан аймгийн 4 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 09-ны 2017/ГБЗЗ/49 дугаартай актаар;

●      Завхан аймгийн 20 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны 2017/ГБЗЗ/50 дугаартай актаар;

●      Хөвсгөл аймгийн 4 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 09-ны 2017/ГБЗЗ/48 дугаартай актаар;

●      Хөвсгөл аймгийн 10 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны 2017/ГБЗЗ/52 дугаартай актаар;

●      Хөвсгөл аймгийн 9 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны 2017/ГБЗЗ/53 дугаартай актаар;

●      Хэнтий аймгийн 1 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны 2017/ГБЗЗ/21 дугаартай актаар;

●      Ховд аймгийн 17 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны 2017/ГБЗЗ/24 дугаартай актаар;

●      Увс аймгийн 19 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны 2017/ГБЗЗ/54 дугаартай актаар;

●      Баян-Өлгий аймгийн 6 сумын сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны 2017/ГБЗЗ/26 дугаартай актаар;

●      Баян-Өлгий аймгийн 7 сумын ажлын гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны 2017/ГБЗЗ/38 дугаартай актаар.

Биелэлт 100%

30

4.1.6. “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэгчтэй хамтран хийх

Тоо хэмжээ: 1              

Чанар:  Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Лэнд менежер програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэгчдэд тухай бүр албан бичгээр хүргүүлэн нийт 210 гаруй төрлийн нэмэлт хөгжүүлэлт болон засварын ажлыг хийлгэх ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг турших ажлыг зохион байгуулсан бөгөөд програм хангамжийн сүүлчийн хувилбарыг 21 аймаг 330 суманд суулган нийт 351 дата бааз өгөгдлийг шинэчлэн шинэ хувилбарт шилжүүлэв.

Иргэд болон бусад байгууллагуудыг мэдээллийн сангийн мэдээллээр хангах Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн цахим системийн хувилбарыг хүлээн авч ашиглалтанд оруулаад байна.

Цахим хуудас: /egazar.gov.mn/

Биелэлт 100%

30

4.1.7. Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 349211 нэгж талбар

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Нийслэлийн 349211 нэгж талбарын кадастрын мэдээллийн санг засварлаж, нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэрэг үүсгэж, Лэнд менежер програм хангамжид оруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд Лэнд менежер програм хангамж нэвтэрч, хэвийн үйл ажиллагаанд орсон байна.

Нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг нэвтрүүлэх ажлын туршилтыг хийх, шийдэл гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Газрын даргын тушаалаар байгуулан ажилласан бөгөөд тухайн Ажлын хэсгийн тайлан болон гаргасан шийдвэрийг Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралд танилцуулсан.

Тухайн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Газрын даргын 2017 оны А/164 тоот тушаалаар нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх Ажлын хэсгийг байгуулж, уг тушаалын хавсралтаар ажлын удирдамж, хийх ажлын төлөвлөгөөг батлууллаа.

 Нийслэлийн Газрын албаны даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний хуралд газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамж, нийслэлд хэрэгжүүлэх ажлын заавар, төлөвлөгөөний талаар танилцуулсан ба 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаар тушаалаар Газрын кадастрын мэдээллийг сангийн Лэнд менежер програм хангамжийг ажиллуулах зааврыг батлуулсан.

Нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэхтэй холбогдуулан програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийг нийслэлийн нөхцөлд тохируулан хийв.

Нийслэлийн 9 дүүргийн Газрын кадастрын мэдээллийн сангийн /UBGIS/ өгөгдөл мэдээг хөрвүүлэн засварлаж, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн ажлын давхаргад хөрвүүлэн оруулсан ба дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд цахим архив болон бусад хөрвүүлэн оруулсан /LPIS, LandUK, Төлбөрийн мэдээлэл/ мэдээлэлтэй тулган үзэж засварласны дараа Газрын кадастрын мэдээллийн сангийн Үндсэн давхаргад оруулж баталгаажуулахаар зохион байгуулсан.

ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оын 11 дүгээр сарын 24-ний А/279 дугаар тушаалын дагуу Чингэлтэй, Баянгол дүүргийн Газрын албанд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сургалтыг тус тус зохион байгуулж, тус програм хангамжийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн 2017 оны 12 дугаар сард багтаан Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг Багануур, Багахангай, Налайх дүүргийн Газрын албанд нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг ханган ажиллалаа. Дүүргийн Газрын албаны хөрвүүлж оруулсан мэдээ, солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор гарч буй талбайн хэмжээний зөрүү болон аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн Газрын албадын хэрэглэх дардасны загварыг тус тус Газрын даргын тушаалын хавсралтаар батлуулан, хүлээлгэн өгсөн байна.

Биелэлт 100%

30

4.1.8. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй нэгж талбаруудын судалгааг гаргаж, зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд зөрчилтэй нэгж талбарын зөрчил арилсан байна.

“Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймгийн хэмжээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй нэгж талбаруудын судалгааг гаргасан.

Судалгаагаар өмчлөх захирамж шинэчлэн гаргах шаардлагатай 105320 нэгж талбар, эзэмших захирамж шинэчлэн гаргах шаардлагатай 48384 нэгж талбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй 94412, захирамж шинэчлэн гаргах боломжгүй зөрчилтэй нэгж талбар 16822, шийдвэр нь буруу гарсан 4855, Газрын кадастрын мэдээллийн санд ороогүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй 154817 нэгж талбар байна.

Харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадна газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгосон зөрчилтэй нэгж талбаруудын судалгаа, дээрх судалгаа, мөн газрын зөрчил, маргааны бусад судалгаатай нэгтгэн саналыг боловсруулан, шийдэх арга замыг тодорхойлон Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын дагуу “UTM” тусгагт шилжиж байгаатай холбогдуулан талбайн хэмжээ өөрчлөгдөхөд ашиглах дардасны загварыг Газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар батлуулав.

Дээрх тушаалаар батлагдсан дардасыг ашиглах тухай зөвлөмжийг арилжааны 13 банк, Монголын банкуудын холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо болон аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд хүргүүлэн ажилласан.

Биелэлт 100%

30

4.1.9. Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг архивлах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн мэдээллийн сан

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: 21 аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архив улирал тутам үүссэн байна.

Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг архивлах ажлын хүрээнд кадастрын мэдээллийн санг 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар архивлан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ аймгуудын ГХБХБГ-аас тус тус ирүүлсэн байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлсэн 21 аймгийн мэдээллийн сангийн 2017 оны нэгдүгээр улирлын архивын мэдээллийг Архив, мэдээллийн төвд хүлээлгэн өгсөн.

Мөн 21 аймгийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөл мэдээлэл нь ГЗБГЗЗГ-т байрлаж буй серверүүдэд өдөр бүр автоматаар архивлагдаж байгаа болно.

Биелэлт 100%

30

4.1.10. Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих, баяжилтыг хийх, лавлагаагаар үйлчлэх

Тоо хэмжээ: 330 сум

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 2017.09.30-ны дотор

Хүрэх үр дүн: Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сан хэвийн үйл ажиллагаанд орсон байна.

Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сангийн 2013-2016 оны баяжилтыг хийхээр аймгийн ГХБХБГ болон нийслэлийн Газрын албанд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/312, 1/313 албан тоот бичгийг хүргүүлсний дагуу аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээллийг Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн санд оруулахаар мэдээний бичиглэл, хүснэгтийн загвар, дутуу мэдээлэл зэрэг алдааг засварлан баяжилтыг хийж гүйцэтгэсэн.

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид 2016 он хүртэлх газар өмчлөгч нарын мэдээллийг 21 аймаг, 330 сумын хэмжээнд хөрвүүлэн оруулаад байна. Мөн газар өмчлөгч нарын өргөдөл, захирамж, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа зэрэг хувийн хэргийн материалыг нөхөн бүрдүүлж, цахимжуулж, газрын улсын бүртгэлийг шинэчлэн хийж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Уг мэдээллийн сангаар Монгол улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын лавлагаа болон нийслэлд хэрэгжиж буй 52 байршилд цахим хэлбэрээр өмчлүүлэх үйл ажиллагааг мэдээллээр хангаж байна.

Газрын даргын 2014 оны А/313 тоот тушаалаар батлагдсан “Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын мэдээллийн нэгдсэн санг ажиллуулах журам”-ын төслийг, өргөдлийн маягтын хамт шинэчлэн боловсруулсан.

Биелэлт 100%

30

4.1.11. Газар өмчлөлийн тайлан, мэдээг улсын хэмжээнд нэгтгэн БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох журам, зааврын хүрээнд

Хугацаа: Улирал тутамд

Хүрэх үр дүн: Мэдээ, тайлан жилд 4 удаа БХБЯ-нд хүргэгдсэн байна.

Газар өмчлөлийн тайлан, дэлгэрэнгүй судалгааг улирал бүр улсын хэмжээнд нэгтгэн, боловсруулж БХБЯ-нд хүргүүллээ.

Газар өмчлөлийн 2017 оны жилийн эцсийн мэдээ тайланг хүснэгтэн болон тоон байдлаар Засгийн газрын “Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 2017 оны 104 дугаар тогтоолтой тулган, шалгаж тогтоол зөрчөөгүй тохиолдолд хүлээж авахаар холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар өссөн дүнгээр улсын хэмжээнд нийт 583817 иргэн газар өмчилж авах хүсэлт гаргаснаас 550263 иргэнд 57562.9 га газрыг тухайн шатны Засаг даргын захирамжаар баталгаажуулан, газар өмчлөх эрхийг олгосон байна.

Биелэлт 100%

30

4.1.12. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон нэгж талбарын хувийн хэргийг хэвлүүлэх, хүлээн авах, орон нутагт захиалгын дагуу хүргүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд /30000 ш/

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: 30000 ш эрхийн гэрчилгээ хэвлэгдэн орон нутагт хүргэгдсэн байна.

Нэгж талбарын хувийн хэргийн хавтас, нууцлал бүхий хуудсыг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсгийг Газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/53 тоот тушаалаар шинэчлэн байгуулж, нэгж талбарын хувийн хэргийг хэвлүүлэх, шалгаж хүлээж авах, захиалгын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албанд тухай бүрт хүргүүлэн ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрчилгээ шалгаж, хүлээж авах үедээ “гэрчилгээ нь анх батлагдсан загвараас өнгө буурсан” байгааг тогтоосон бөгөөд, энэ талаарх шаардлагыг гүйцэтгэгч талд мэдэгдсэн.

2017 онд хэвлэлийн ажил гүйцэтгэх гэрээт компаниас нийт 17300 ширхэг нэгж талбарын хувийн хэргийн хавтас, 118970 ширхэг кадастрын зургийн үнэт цаас, 23500 ширхэг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг захиалан хүлээн авснаас орон нутагт захиалгын дагуу нийт 20600 нэгж талбарын хувийн хэргийн хавтас, 103402 ширхэг кадастрын зургийн үнэт цаас, 47070 газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүргүүлэн ажилласан байна.

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нэгж талбарын хувийн хэргийн хавтас 1200 ширхэг, кадастрын зургийн үнэт цаас 20368 ширхэг, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ 6441 ширхэг үлдэгдэлтэй байна.

Нэгж талбарын хувийн хэргийн хавтас, нууцлал бүхий хуудсыг хэвлүүлэх талаарх “Мөнхийн үсэг групп” ХХК-тай байгуулсан гэрээний хугацааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд сунгаж ажилласан.

Биелэлт 100%

30

4.1.13. Гурав, дөрвөн хэмжээст кадастрын мэдээллийн систем байгуулахтай холбогдсон судалгааг хийж, хэрэгжүүлэх шийдлийн саналыг боловсруулах

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Гурав, дөрвөн хэмжээст кадастрыг нэвтрүүлэх санал боловсрогдож, тодорхой ажлууд зохион байгуулагдсан байна.

Гурав, дөрвөн хэмжээст кадастрын мэдээллийн систем байгуулахтай холбогдуулан QuantumGIS програм хангамжийг ашиглан нэмэлт plug-in боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сангийн 2 хэмжээстийг ашиглан гурав, дөрвөн хэмжээст болгох боломжийг судалсан.

Энэхүү ажлын хүрээнд барилгын талаарх шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн боловсруулсан ба одоогийн байдлаар програмд оруулах, Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжтай холбох ажлууд хийгдэж байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид суурилсан барилгын бүртгэлийн модулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Биелэлт 70%

21

4.1.14. Газрын зөрчил, маргаантай холбоотой бүх шатны шүүхэд шинэжээчийн дүгнэлт гаргах, иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад лавлагаа, нотлох баримт гаргаж хүргүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Газартай холбоотой лавлагаа, мэдээллийг иргэн, хуулийн этгээд, шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгсөн байна.

Шинжээчийн дүгнэлт гаргах ажлын зарим хэсгийг гүйцэтгүүлэх зорилгоор “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “Геомэп” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/137 тушаалын дагуу байгуулан ажиллаж байна.

Бүх шатны шүүх байгууллагаас тус газарт нийт 41 шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай албан бичиг ирснээс 31 дүгнэлтийг хүргүүлэн, 8 нь шинжээчийн зардлыг төлсөн тохиолдолд дүгнэлтийг хүргүүлэхээр хүлээгдэн, 2 нь хэмжилт хийхэд бэлэн болоод байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 14 магадлан хэмжилт хийлгэх тухай хүсэлт ирүүлснээс 13 магадлан хэмжилтийг хийж гүйцэтгэн дүгнэлтийг хүргүүлсэн.

Үндэсний аудитын газраас нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийн 11 байршилд магадлан хэмжилт хийлгүүлэх тухай хүсэлт ирүүлсний дагуу Ажлын хэсгийг байгуулан магадлан хэмжилтийг хийж, дүгнэлтийг хүргүүлсэн.

Бүх шатны шүүх байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон нийслэлийн Газрын албанаас нийт 217 нотлох баримт, лавлагаа гаргуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу тухай бүрт нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангаас нотлох баримт болон түүхчилсэн лавлагааг гарган холбогдох газарт хүргүүлэн ажиллалаа.

Биелэлт 100%

30

4.1.15. Газрын маргаан гарч буй шалтгаан, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замыг тодорхойлох

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Газрын маргааны талаарх нэгдсэн судалгаа хийгдэж, шийдвэрлэх санал дүгнэлт гарсан байна.                

Улсын хэмжээнд харъяалах нутаг дэсгэрийн хилийн цэсийн гадна олгосон газар өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой зөрчлийн судалгаа, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд уг хурлаар “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д заасан газар өмчлүүлэх хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2018 оны 1-р улирлын байдлаар судалгааг нарийвчлан гаргаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн аймгийн ГХБХБГ-ын дарга нарт зөрчлийг арилгах тухай үүргийг хүргүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/39 тоот, 2017 оны 1/1355 тоот, дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд рүү тус газрын 2017 оны 1/1356, 1/1357, 1/1358, 1/1359, 1/1360, 1/1361, 1/1362, 1/1363 тоот албан бичгийг хүргүүлэн газартай холбоотой зөрчил, маргааны судалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн, газрын маргаан гарч буй шалтгаан, нөхцөл шийдвэрлэлтийн талаарх судалгааг боловсруулж байна.

Биелэлт 100%

30

4.1.16. Нэгж талбар бүрээр газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтээр мэдээлэл бүрдүүлэх тогтолцоог буй болгож мэдээллийг буй болгох ажлыг туршилтын байдлаар эхлүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 2017.06.01-2017.12.31-ны дотор

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбар бүрээр газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтүүдээр мэдээлэл бүрдсэн байна.

“Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”-ын дагуу газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтийг газар ашиглалтын зориулалтаар тодорхойлсон. Үүнд: бэлчээр, хадлан, хот тосгон, бусад суурин газар, ойн сан бүхий газар, аялал жуулчлалын газар гэх мэт.

Хянан баталгааны нэгж талбарын дугаар болон кадастрын нэгж талбарын дугаараар холбон Газрын кадастрын мэдээллийн санд хянан баталгааны мэдээллийг оруулах боломжийг судлав.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөлтэй хамтран бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтийн мэдээллийг бүрдүүлж эхлээд байгаа ба газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид Бэлчээр ашиглалтын модуль, Бэлчээрийн газрын фотомониторингийн модулийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүллээ.

Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтийг Лэнд менежер програм хангамжид бүртгэх сургалтуудыг Ногоон алт төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Биелэлт 70%

21

4.1.17. Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

Тоо хэмжээ: 21 аймаг, 63 сум, Нийслэл, 9 дүүрэг

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 2017.09.30-ны дотор

Хүрэх үр дүн: Мэдээллийн санд хяналт шалгалт хийгдэж дүгнэлт гарсан байна.

Орон нутгийн Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаа, Лэнд менежер програм хангамжийн нэвтрүүлэлт болон үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж байгаа байдалд хяналт шалгалт хийх ажлын удирдамж, зардлыг тооцоог боловсруулж, Газрын даргын 2017 оны А/152 тоот тушаалаар батлуулсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Баянгол сумдад тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажлын удирдамжийг боловсруулж, Газрын даргын 2017 оны А/151 тоот тушаалаар батлуулсны дагуу тус аймагт 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд тус газрын Кадастрын хэлтэс бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.

Газрын даргын 2017 оны А/152 тоот тушаалын дагуу Кадастрын хэлтсийн дарга, бүх мэргэжилтнүүд 2017 оны 9-11 дүгээр сард 21 аймгийн ГХБХБГ болон нийт 110 сумдад томилолтоор ажиллалаа. Уг ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх” гэрээт ажлын үр дүнг хэрэглээнд гаргах, гүйцэтгэлийн явцад захиалагчийн хяналтыг газар дээр нь гүйцэтгэх, аймгийн мэргэжилтнүүд, сумдын газрын даамлуудын ажилд дэмжлэг үзүүлэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Лэнд менежер програм хангамж болон Газрын цахим биржийн програм хангамжийн сургалтыг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Нэгж талбарын хувийн хэргийн үүсгэлт, хадгалалт хамгаалалт, газрын кадастрын мэдээллийн сангаар үйлчилсний орлогын төвлөрүүлэлт, кадастрын зургийн үнэт цаасны ашиглалт, зөрүүтэй мэдээллийн жагсаалтаар гаргасан зөрчлүүдийн шийдвэрлэлт, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар олголт хийж байгаа эсэх, эргэлтийн цэг тэмдэгт болон хориглох тэмдгийн хэрэглээний талаар хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хугацаатай үүрэг даалгаврыг албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ тус бүрт хүргүүлэв.

Биелэлт 100%

30

4.1.18. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сертификат олгох сургалтыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: Улирал тутамд

Хүрэх үр дүн: Сургалт зохион байгуулагдаж, боловсон хүчний чадавхи дээшилсэн байна.

Газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийг орон нутагт нэвтрүүлэх явцад бүх сүмдын газрын даамлуудыг хамруулан сургалт зохион байгуулан нийт 398 газрын даамалд сертификат олгосон байна.

Шинээр томилогдсон даамлуудад зориулсан сургалтын хөтөлбөр, олгох сертификатын загварыг Газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/142 тоот тушаалаар батлуулсан бөгөөд сертификат олгох сургалтыг улиралд 1 удаа зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллалаа.

2017 оны 05 дугаар сарын 23-26, 2017 оны 06 дугаар сарын 12-16, 2017 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Лэнд менежер програм хангамжийн мэргэжлийн сертификат олгох сургалтыг тус тус зохион байгуулан сургалтын дараа оролцогчдоос шалгалт авсны үндсэн дээр гэрчилгээг олгосон. Тухайн сургалтанд нийт 27 сумын шинээр томилогдсон Газрын даамлууд хамрагдсан байна.

Уг арга хэмжээг зохион байгуулснаар улсын хэмжээнд бүх сумдад Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн гэрчилгээтэй газрын даамлууд ажиллаж байна.

Биелэлт 100%

30

“4.2. Газрын нэгдмэл сангийн тооллого, бүртгэлийг хариуцаж, газрын нэгдмэл санд гарч буй өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.2.1. Газрын нэгдмэл сангийн 2016 оны улсын нэгдсэн тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх, товхимол болгон хэвлүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 2017.03.31-ны дотор

Хүрэх үр дүн: Тайланг Засгийн газарт танилцуулж, товхимол болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.

Газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/246 тоот тушаалаар Газрын нэгдмэл сангийн тайлан, мэдээг хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан. Тайлан, мэдээг хүлээн авах тухай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/1691 тоот албан бичгийг аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газрын албанд хүргүүлж, Газрын нэгдмэл сангийн 2016 оны тайлан, мэдээг холбогдох хэлтсүүдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хүлээн авч нэгтгэсэн.

2016 оны Газрын нэгдмэл сангийн улсын тайланг нэгтгэн, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/435 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. Тайланг Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний хуралдаанд танилцуулагдсан.

Газрын нэгдмэл сангийн тайланг товхимол болгон хэвлүүлэх зорилгоор 2017 оны 1/584 тоот үнийн санал авах тухай албан бичгийг нийт 5 хэвлэлийн компанид хүргүүлснээс “Монгол үнэт цаас хэвлэл” компаниас ирүүлсэн үнийн саналын дагуу гэрээ байгуулан, нийт 800 ш хэвлүүлж төв, орон нутгийн газрын харилцааны байгууллага, сумын даамал, их, дээд сургуулиудад хуваарилан хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

Биелэлт 100%

30

4.2.2. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг шинэчлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 2017.03.01-2017.12.31-ны дотор

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг шинэчилсэн байна.

Газрын нэгдмэл сангийн тоон мэдээллийг суурин аргаар шинэчлэх зорилгоор ажлын заавар боловсруулж, байгууллагын удирдлага болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдэд 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр танилцуулсан. Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын жишээн дээр тоон мэдээллийг шинэчилж, газрын нэгдмэл сангийн ангиллын тайлан гаргасан талаар жишээгээр танилцуулсан. Улсын хэмжээний тоон мэдээллийг тухайн зааврын дагуу шинэчлэх талаар удирдлагаас чиглэл өгсний дагуу тоон мэдээллийг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тухайн онд Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын газрын нэгдмэл сангийн тоон мэдээллийг суурин аргаар шинэчлэх ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд хийгдэж дууссан тухай бүр албан тоот бичгээр дүгнэлт гаргуулахаар аймгийн ГХБХБГ-т хүргүүлээд байна.

Одоогийн байдлаар Дорнод, Говьсүмбэр аймгууд засварласан тоон мэдээллийг дүгнэлтийн хамт ирүүлээд байна. 

Лэнд менежер програм хангамжид оруулах бэлтгэлийг ханган газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллыг үндсэн ангилал тус бүрээр тодорхойлж, кодчлолыг шинэчлээд байна.

Биелэлт 70%

21

“4.3. “Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгууулах, хяналт тавихүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.3.1. Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагаа хангагдсан байна.

Газрын биржийн програм хангамжийн хөгжүүлэлт хийх тухай 2017/АД-01 тоот Ажлын даалгаврыг боловсруулж Газрын даргаар батлуулав.

Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/185 тоот тушаалаар “Газрын биржийн програм хангамж”-ийг эзэмших 8451 дугаар бүхий Зохиогчийн эрхийн гэрчилгээг тус байгууллагын нэр дээр авах ажлыг зохион байгууллаа.

Газрын даргын 2017 оны А/31 тоот тушаалаар байгуулагдсан “Газрын биржийн веб хандалтат програм хангамжийг хөгжүүлэх” гэрээт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу “Шонхор софт” ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2017 оны А/91 тоот тушаалыг гаргаж, “Шонхор софт” ХХК-тай ажил гүйцэтгэх 2017/25 тоот гэрээг байгуулан хийгдэх ажлын графикчилсан төлөвлөгөөг гэрээний хавсралтаар батлуулав.

Газрын биржийн програм хангамжийн хөгжүүлэлт хийх тухай 2017/АД-01 тоот “Ажлын даалгавар”-ын дагуу “Газрын биржийн веб хандалтат програм хангамжийг хөгжүүлэх” гэрээт ажлын гүйцэтгэлд хяналт тавин Газрын биржийн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн талаар санал боловсруулж, танилцуулан нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан.

Гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь ажлын даалгаварт заасан үзүүлэлтийг хангасан серверийг нийлүүлж тус байгууллага дээр суурилуулан тохиргоог хийн Газрын цахим биржийн системийг ажиллуулж байна.

Газрын биржийн програм хангамж болон гар утасны аппликейшний интерфейсийг шинэчлэх, баталгаажуулах ажлыг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Шинэ хувилбарыг http://66.181.168.76/, http://202.21.125.17/ хаягаар оруулан хөгжүүлэлт, туршилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Газрын биржийн цахим системийн газрын мэдээллийг орон зайн агуулгатай болгох, байршилтай холбох олон улсын арга зүйг судлан АНУ-ын Газрын биржийн http://landflip.com/ -ийн цахим хуудасны газрын зураг, агуулгын хэсгийг сонгон нэмэлт хөгжүүлэлт хийн байршилтай холбох хэсгийн хөгжүүлэлтийг хийсэн. Мөн тус байгууллагад үүсгэгдэж буй ОЗМДБ-тэй холбогдон мэдээллийн санд байгаа хаягийн зураг болон хөрс, ургамал, инженер геологи, газар хөдлөлт, мэдээллийг ашиглаж иргэд олон нийтэд үйлчлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн мэдээлэл болон төлөвлөлтийн зургийг kml, kmz болон Google Fusion Table байдлаар оруулахаар тохируулсан.

Програм хангамжийн хөгжүүлэлтэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газрын дуудлага худалдаа явуулах процессыг тодорхой болгож, хөгжүүлэлт хийгдсэн. Хөгжүүлэлтийн ажлыг туршиж туршилтаар гарсан алдааг засварлаж, нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийсэн.

Системийн хөгжүүлэлтийг нийслэлийн Газрын алба болон аймгуудын ГХБХБГ-т турших ажлыг зохион байгуулсан бөгөөд туршилтаас ирүүлсэн саналыг үндэслэн програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлт хийгдсэн.

Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн 36 даамал, эрх бүхий албан хаагчийн эрхийг хааж 69 шинээр томилогдсон аймгуудын мэргэжилтэн, сумдын Газрын даамлуудын системд нэвтрэх эрхийг нээсэн. Мөн 70 гаруй даамал, мэргэжилтнүүдийн бүртгэгдсэн мэйл хаяг, утасны дугаарт өөрчлөлт оруулж нууц үгийг нь шинэчилсэн.

Газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээ, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг бүрэн оруулах ажилд хяналт тавин хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. 2017 онд нийт 565 дуудлага худалдаа, 137 төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулахад, 3921 барьцаа хөтлөхөд, 1992 үнийн мэдээ оруулахад хяналт тавин мэргэжил арга зүйн зөвлөмж өгөн ажилласан.

Биелэлт 100%

30

4.3.2. Газрын биржийн цахим системд газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээ, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг бүрэн оруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Газрын биржийн цахим системийг нэвтрүүлж үйл ажиллагаа жигдэрсэн байна.

Аймгийн ГХБХБГ болон сумдын даамлуудад газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээ, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг бүрэн оруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан.

Газрын цахим биржийн вэб хандалтат програм хангамжийг ашиглан нийт 1175 газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсан нь Газрын биржийн цахим системд бүртгэгдсэн. Мөн 285 газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж, газрын барьцааны 8184, газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 12317 үнийн мэдээ бүртгэж оруулах ажил хийгдээд байна.

2017 онд нийт 565 газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, 137 газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт, 3921 барьцааны, 1992 газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээний мэдээлэл бүртгэгдээд байна.

Биелэлт 100%

30

“4.4. “Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэхүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.4.1. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, өгөгдлийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, газрын зах зээлийг хөгжүүлэх санал зөвлөмж боловсруулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн болон Монголын нотариатчдын танхимын үнийн мэдээ

Чанар: Газрын даргын 2011 оны 182 дугаар тушаалд нийцсэн байх

Хугацаа: 2017 оны 3, 6, 9, 12-р сар

Хүрэх үр дүн: Газрын үнэлгээг зах зээлийн жишигт нийцүүлэн хийх нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөмж боловсруулагдсан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 03-р сарын 27-ны өдөр байгуулсан ба Санамж бичгийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг хамтран баталсан.

Монголын Нотариатчдын танхим, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

➔    Газрын биржийн цахим системийг Монголын Нотариатчдын танхимийн мэдээллийн сан болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжтойгоор хөгжүүлэлт хийж дээрх газруудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай 3 удаа уулзалт зохион байгуулж, газар үл, хөдлөх хөрөнгийн зуучийн компаниудын оролцоог хангах боломжийг бүрдүүлсэн.

➔    Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран Ажлын хэсэг байгуулан “Газрын үнэлгээний үндэсний стандарт”, “Газрын эдийн засгийн үнэлгээний аргачлалын төслийг боловсрууллаа.

➔    Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс зохион байгуулсан “Монгол, Японы хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагуудын хамтарсан 3 дугаар зөвлөгөөн”-д оролцож, Япон улсын хөрөнгийн үнэлгээний туршлагаас судалсан.

Монголын Нотариатчдын танхимын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулан Монголын Нотариатчдын танхимын цахим системийг Газрын биржийн цахим системтэй хэрхэн холбогдох талаар судлан системийн шийдлийг гаргаж кодчилсон. Ажлын үр дүнг http://66.181.192.76 хаягаар хандан шууд харах боломжтой болгосон.

Мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч” ХХК-тай 2 удаагийн уулзалт зохион байгуулж, тус компанид байгаа хашаа байшин, газар, худалдаа үйлчилгээний газар, оффис, орон сууцны үнэ, дундаж үнэ, хаяг, байршил, талбайн хэмжээ, зориулалтын талаарх мэдээг гэрээ байгуулан авахаар тохиролцсон.

Мөн Газрын биржийн цахим системд зуучлалын компаниудад эрх олгох боломжтой болгосноор зууч нар системд нэвтрэн дуудлага худалдаа зарлах, худалдах, түрээслүүлэх зараа оруулах боломжтой боллоо.

Монголын Нотариатчдын танхимын мэдээллийн сантай Газрын биржийн цахим системийг холбохтой холбоотойгоор Газрын даргын 2017 оны 1/2345 тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн хамтарсан 2016 оны 14/А/64 дугаар тушаалаар батлагдсан “Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ солилцох, мэдээллийн нууцыг хадгалах журам”-ын дагуу харилцан солилцох мэдээллийн жагсаалтыг гарган хүргүүлээд байна.

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг Газрын цахим биржийн програм хангамжийг ашиглан цуглуулж байгаа ба 2017 оны 12 дугаар сарын байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 1,775, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын 135, хөдөө аж ахуйн зориулалттай газрын 69, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын 29, нийт 2,008 үнийн мэдээ бүртгэгдсэн байна.

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2017 оны 1/2214 - 1/2222 тоот албан бичгийг 9 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн.

Газрын биржийн цахим системд 2015 оноос өмнөх онуудын газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээг нөхөж оруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллалаа. Газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээг нөхөж оруулах ажлыг Сүхбаатар, Булган, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий аймгуудад хангалтгүй зохион байгуулж байсан тул үнийн мэдээ нөхөж оруулах ажлыг эрчимжүүлэх талаарх тус газрын 2017 оны 1/2214, 1/2215, 1/2216, 1/2217, 1/2218, 1/2219, 1/2220, 1/2221, 1/2222 тоот албан бичгүүдийг тухайн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Мөн энэ ажлын хүрээнд 2012, 2013 онд гэрээ байгуулан цуглуулсан нийслэлийн 2795 газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг Газрын биржийн цахим системд нөхөн орууллаа.

Одоогийн байдлаар 2015 оноос өмнөх 7556 газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг Газрын биржийн цахим системд нөхөн оруулаад байна.

Газрын биржийн цахим програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаас Газрын биржийн цахим програм руу нэгж талбарын мэдээллийг татах Газрын биржийн цахим програм хангамжаас Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамж руу газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг татах туршилтын ажил хийсэн бөгөөд туршилтын үед гарсан алдааг засварлан Газрын биржийн цахим програмд нэмэлт хөгжүүлэлт хийсэн. Ингэснээр нийт 12317 үнийн мэдээг Газрын кадастрын мэдээллийн сантай холбох боломжтой болоод байна.

Биелэлт 100%

30

4.4.2. Газрын харилцаанаас улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл, 330 сум, 9 дүүргийн хэмжээнд

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд газрын татвар, төлбөр, хураамжийн орлого бүрэн төвлөрсөн байна.

Сангийн яамны www.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан аймаг бүр өөрийн хэрэглэгчийн нэрээр нэвтрэн газрын төлбөрийн орлогын гүйцэтгэлд хяналтыг хийж байна. Нэвтрэх нэр, нууц үг болон цахим хуудастай холбоотой гарч буй асуудлыг цаг тухай бүрт нь Сангийн яаманд уламжлан шийдвэрлүүлж байна.

2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Аймгийн ГХБХБГ, улс, орон нутгийн төсөвт төвлөрч буй газрын төлбөрийн орлого нь дараах байдалтай байна. Үүнд:

-       Архангай 44.40 сая төгрөг, 134.54 хувь;

-       Баян-Өлгий 88.57 сая төгрөг, 80.52 хувь;

-       Баянхонгор 126.87 сая төгрөг, 123.28 хувь;

-       Булган 347.13 сая төгрөг, 157.07 хувь;

-       Говь-Алтай 135.37 сая төгрөг, 77.62 хувь;

-       Говьсүмбэр 97.50 сая төгрөг, 118.12 хувь;

-       Дархан-Уул 578.26 сая төгрөг, 88.69 хувь;

-       Дорноговь 372.10 сая төгрөг, 94.97 хувь;

-       Дорнод 361.17 сая төгрөг, 92.20 хувь;

-       Дундговь 144.58 сая төгрөг, 76.10 хувь;

-       Завхан 167.44 сая төгрөг, 170.86 хувь;

-       Орхон 7,370.97 сая төгрөг, 86.72 хувь;

-       Өвөрхангай 95.66 сая төгрөг, 92.79 хувь;

-       Өмнөговь 3,720.27 сая төгрөг, 106.86 хувь;

-       Сүхбаатар 100.93 сая төгрөг, 171.06 хувь;

-       Сэлэнгэ 349.93 сая төгрөг, 89.07 хувь;

-       Төв 1,690.06 сая төгрөг, 114.0 хувь;

-       Увс 150.87 сая төгрөг, 111.76 хувь;

-       Ховд 119.40 сая төгрөг, 96.32 хувь;

-       Хөвсгөл 183.89 сая төгрөг, 108.52 хувь;

-       Хэнтий 156.76 сая төгрөг, 118.76 хувь;

-       Нийслэл 26,355.21 сая төгрөг 86.41 хувийн тус тус биелэлттэй байна.

2017 оны газрын төлбөрийн орлого улсын хэмжээнд 42,754.33 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 89,96 хувийн биелэлттэй байна.

Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга /хуучин нэрээр/, Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 01/01 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, мэдээ, тайлан солилцох журам”-ын 2.4-т заасан газрын төлбөрийн тайланг ГТМ-4 маягтаар ирүүлэх тухай албан бичгийг 3/1412,  1/1805 тоотоор хугацаа хэтэрсэн аймгууд руу хүргүүлсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн 7 сум, Өвөрхангай аймгийн 11 сум, Төв аймгийн 4 сум, Баянхонгор аймгийн 2 сум, Завхан аймгийн 12 сум, Хөвсгөл аймгийн бүх сумд мэдээ, тайлангаа ирүүлээгүй байна.

Аймаг, сумд болон нийслэл, дүүргийн хагас жилийн Газрын төлбөрийн тайланг ГТМ-4 маягтаар нэгтгэн гаргасан.

Биелэлт 100%

30

"Тав. Геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулж Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“5.1. Салбарын хэмжээнд мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системын дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллагын болон орон нутгийн сүлжээ, техник, програм хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.1.1. Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нарын тоон мэдээлэл дамжуулах сүлжээ, агентлаг болон аймгийн ГХБХБГ-уудын дотоод сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, хяналт тавих

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: ГЗБГЗЗГ болон 21 аймгийн ГХБХБГ хоорондоо мэдээлэл дамжуулах тасралтгүй, найдвартай сүлжээ, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлаар хангагдсан байна. Үйл ажиллагааны бүртгэл хийгдсэн байна. Мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, хяналтад хамрагдаж, дүгнэлт гаргуулсан байна.

Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нарын тоон мэдээлэл дамжуулах сүлжээ, агентлаг болон аймгийн ГХБХБГ-уудын дотоод сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, хяналт тавих ажлын хүрээнд:

-       Интернетийн гарц төхөөрөмжид /RB1200/ гэмтэл гарсныг засварлан шинээр нийлүүлэгдсэн төхөөрөмжид /Cloud Core Router-CCR1036/ болон 21 аймгийн VPN төхөөрөмжид тохиргоо хийж хэвийн ажиллагаанд оруулсан ба ГЗБГЗЗГ-ын 2-р байрны сүлжээг шинээр зохион байгуулсан.

-       Телекамерын хяналтын серверийг шинээр зохион байгуулж нэмэлтээр 2-р байрны хяналтын камеруудыг дотоод сүлжээнд холбож програм хангамжид бүртгэсэн.

-       Лэнд менежер програм хангамжийн нэгдсэн мэдээллийн санд сумдаас холбогдох боломжыг бүрдүүлэгч төхөөрөмж RB-1200 дээр Radius серверийн тохируулга хийсэн, нэгдсэн мэдээллийн сангийн 5 серверт виртуалчлалын суурь үйлдлийн систем суулгаж сүлжээний тохируулга хийв.

-       GNSS-ын байнгын ажиллагаатай станцын шинэ серверийг ажиллагаанд бэлдэж нэгдсэн удирдлага хяналтын болон өгөгдлийн сангийн програм хангамжийг суурьлуулж хэвийн ажиллагаанд оруулсан.

-       Интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага МобиНет-ийн шилэн кабелийн сүлжээг Кибер аюулгүй байдлын газрын шилэн кабелийн сүлжээнд шилжүүлж төрийн байгууллагуудын нууцлал хамгаалалтын нэгдсэн сүлжээнд холбогдсон. Энэ холболтын үр дүнд интернетийн сүлжээгээр дамжиж буй бүх урсгал мэдээлэлд Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газар хяналт тавих, шинээр тулгарч буй асуудалд зөвлөмж дүгнэлт өгөх, мэдээллийн аюулгүй байдлын талаарх тайлан мэдээг нарийвчлалтай гаргах нөхцөл бололцоо бүрдсэн.

-       Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан GovTech болон GovSec уулзалтуудад оролцож уулзалтаас гарсан бичиг баримт, санал санаачлага, зөвлөмжүүдийг ажил, үйлчилгээндээ тусган ажиллаж байна.

-       ГЗБГЗЗГ-ын стратегийн шинэ бүтцийн дагуу албан хаагчдын дотоод системд хандах эрхүүдийг үүсгэж хэвийн ажиллагаанд оруулсан. Мөн шинээр томилогдсон мэргэжилтнүүдэд шилжиж ирсэн хуучин компьютерыг форматлаж шаардлагатай програм хангамжийг суурилуулж домайн контролёр, Эйбл систем, албаны цахим шууданд нэвтрэх эрх гэх мэт эрхүүдийг нээж мэргэжилтнүүдийн компьютерт тохируулга хийсэн.

-       Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд хандах эрхийг холбогдох журмын дагуу 11 хэрэглэгчийн эрх нээж, 10 хэрэглэгчийн мэдээллийн санд хандах эрхийг газрын даргын тушаалаар цуцалсан.

-       2014 онд анх суурилуулагдсан сервер дээр олон серверүүдийг виртуалчилан зохион байгуулсан нь уг сервер дээр ажиллаж байсан Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зураг, Санхүүгийн програм хангамж, Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн хэрэглэгч 3 серверийг шинэ Dell 730 серверт шилжүүлэн зохион байгуулж ажиллалаа.

-       Байгууллагын хэмжээнд хэрэглэгдэж буй бүх компьютерүүдийг бүртгэлжүүлсэн. Байгууллагын нийт албан хаагчдын компьютерүүдийн нэр, сүлжээний төхөөрөмжийн хаягийг домэйн удирдлага дээр бүртгэлжүүлж, хэрэглэгчийн сүлжээнд холбогдох эрхийн зохицуулалт хийсэн.

-       Цахим шуудангийн асуудлаар Үндэсний дата төвтэй тогтмол холбогдон гарсан алдаа, дутагдлыг арилгуулан ажилласан.

-       2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Домэйн контроллер нэвтрүүлсэн аймгуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Домэйн контроллерын талаар цахим сургалт зохион байгуулсан.

-       Мэдээллийн сангаас тухай бүр шаардлагатай мэдээлэл, тайланг гаргаж байна. Мэдээллийн сангийн сервер болон аппликэйшн серверийн хүчин чадлыг сайжруулах зорилгоор Dell 730 сервер рүү шилжүүлж виртуалчлан ажиллуулсан бөгөөд одоогоор систем хэвийн ажиллаж байна. Мөн Төрийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан Авлигатай тэмцэх газарт НГКМС-аас мэдээлэл хайх вэб үйлчилгээг хөгжүүлж тусад нь вэб сервер зохион байгуулан ажилласан. Одоогоор Авилгалтай тэмцэх газар нь уг үйлчилгээг ашиглан шаардлагатай мэдээллүүдийг авч байна.

-       330 сумын Газрын даамал нарын тоон мэдээлэл дамжуулах сүлжээний холболтыг vpn.gazar.gov.mn домэйнд нэгтгэн аймаг чиглэлд шууд холбогдох боломжийг бүрдүүлсэн. Багануур дүүрэгт байрлах GNSS-ын байнгын ажиллагаатай станцын холболтыг хийж хэвийн ажиллагаанд оруулсан.

“Юнивишн” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны №2017/97 Corp/n-17/4614, Corp/n-17/4615 тоот гэрээ байгуулж одоо байгаа агентлагийн интернет 70 mbps-ийг 150 mbps, аймгийн ГХБХБГ-ын VPN хурд 3 mbps-ийг 4 mbps, шинээр нийслэлийн Газрын алба, 9 дүүргийг 4 mbps, 335 сум, тосгоны газрын даамлыг 2-3 mbps хурдаар 25-30 GB хэрэглээтэй сүлжээнд холбогдох ажлыг хийгээд байна. Салбарын хэмжээнд нэгдсэн нэг сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлсэн нь тус байгууллага дээр үүсч байгаа олон системүүдэд сум, дүүргээс шууд хандаж өгөгдөл, мэдээллийг аюулгүй шинэчлэх боломж бүрдээд байна.

Биелэлт 100%

30

5.1.2. Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай Үйл ажиллагааг хангах сайжруулалт, хөгжүүлэлтийг хийх, зохистой хэрэглээг бий болгох

Тоо хэмжээ: 6

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамж, тоног төхөөрөмжүүдийн зохистой хэрэглээ бий болсон байна.

Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах сайжруулалт, хөгжүүлэлтийг хийх, зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр дараах ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:

-       Говь-Алтай, Өмнөговь гэх мэт 11 аймгуудыг төв домайн сервертэй харилцан мэдээлэл солилцох туршилт амжилттай хийсэн. Уг туршилтын үр дүнд дээрх 11 аймгуудад дэд домэйн контроллер нэвтрүүлсэн бөгөөд цахим хурлын систем ашиглан Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд домэйн контролерын сургалт хийсэн. Үлдсэн 10 аймгуудын ГХБХБГ-н серверийн хард дискэнд гэмтэл гарсан бөгөөд уг гэмтлийг арилгуулахаар Рекод, Геомон Инженеринг ХХК-т хүсэлт гаргасан.

-       Сумдыг цахим хурлын системд холбоход шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зохион байгуулж С170 загварын вэб камерыг нийлүүлэх “Би Си Ти” ХХК-тай 2017/30 тоот гэрээ байгуулав. Хэнтий, Баян-Өлгий, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгууд вэб камераа худалдан аваад байна. Энэхүү ажлын үр дүнд сумын Газрын даамал аймаг болон агентлагтай шууд холбогдож заавар, зөвлөмж авах боломжийг бүрдүүлсэн нь зарим аймгийн ГХБХБГ нь сумын Газрын даамал нартайгаа 7 хоног 1 удаа холбогдож зөвлөмж чиглэл өгч ажилладаг болоод   байна.

-       Орон нутагт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн агентлагийн мэргэжилтнээр дамжуулан серверийн өрөө, дотоод гадаад сүлжээний холболтын төхөөрөмж, кабель шугамын одоогийн байгаа байдлын судалгааг авч шаардлагатай зөвлөмжийг өгөхөөс гадна орон нутгийн мэргэжилтэн нартай утас болон дотоод сүлжээгээр холбогдон зөвлөмж зааварчилгаа /Able, Kaspersky, Spark/ өгч шаардлагатай тохиолдолд TeamViewer-ээр холбогдож үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

-       Байгууллагын дотоод удирдлагын систем буюу Эйбл програм хангамжийн хэрэглэгчийн эрх худалдан авах ажлыг зохион байгуулж “Эйбл Софт” ХХК-тэй Системийн ашиглалт үйлчилгээний 2017/12 тоот гэрээ байгуулан 282 хэрэглэгчийн эрх үүсгэв. Програм хангамж нэвтрүүлэх тухай А/60 тоот тушаал батлаж системтэй холбоотой нэмэлт хөгжүүлэлтийн талаар “Эйбл софт” ХХК руу 1/552 тоот албан бичиг хүргүүлэн нэмэлт хөгжүүлэлтийг хийлгэж байна. Одоогоор тус систем нь агентлаг болон 21 аймгийн ГХБХБГ-н үйл ажиллагаанд бүрэн нэвтрээд байгаа бөгөөд “Дотоод удирдлагын Эйбл системийг ашиглах журам”-ыг А/267 тоот тушаалаар баталсан.

-       Геодезийн багаж баталгаажуулалтын бүртгэлийн програм хангамжийн интерфейсийг гаргаж хөгжүүлэлт хийгдэж дууссан бөгөөд 2010-2017 оны хооронд баталгаажуулсан геодезийн багажийн мэдээллийг засварлаж програм хангамжид оруулаад байна. Тус програм хангамжийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаанд албан ёсоор ашиглахаар шийдвэр гаргаад байна.

-       Байгууллагын сервер, тоног төхөөрөмжийн өрөөний хөргүүрийн системийг шинэчлэх ажлыг зохион байгуулж “Хаш контакт” ХХК-тай гэрээ байгуулан 2017 оны 04 дүгээр сарын 03-нд бүрэн ажиллагаанд орсноор тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн болоод байна. Мөн Архангай, Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын сервер өрөөнд хөргүүрийн төхөөрөмж худалдан авч хүргүүлснээр тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн тогтвортой болсон байна.

-       “Софтлайн азия” ХХК-тай 2017 оны 08 сарын 25-ны №SL 2017/93, 2017/67 тоот Kaspersky Antivirus програмын 300 ширхэг хэрэглэгчийн эрхийг сунгах гэрээ байгуулж агентлагийн бүх хэрэглэгч болон 21 аймгийн ГХБХБГ тус бүрт 5 хэрэглэгчийн эрхийг өгч компьютерүүд хортой кодоос хамгаалагдаад байна.

Биелэлт 100%

30

5.1.3. Агентлагийн цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангах, албан мэдээллээр тогтмол шинэчлэх

Тоо хэмжээ: 2

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Цахим хуудас хэвийн тасралтгүй үйл ажиллагаатай болж хэрэглэгчидэд албаны мэдээллийг тухай бүр түгээсэн байна.

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2017/17 дугаар бүхий гэрээг “ҮҮПС” ХХК-тай байгуулан байгууллагын цахим хуудсыг шинэчилсэн бөгөөд албан мэдээллээр тогтмол шинэчлэн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Биелэлт 100%

 

30

“5.2. Геодези, зураг зүйн суурь бүхий сэдэвчилсэн зураг, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалт, газрын кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.2.1. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн орон зайн суурь өгөгдөл, мэдээллүүдийн өгөгдлийн сангийн бүтэц, загвар болон зураг зүйн таних тэмдэгийн загваруудыг сайжруулан боловсруулж байгууллагын стандарт болгон батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 25

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Байгууллагын ОЗӨДБ-н суурь мэдээллүүдийн өгөгдлийн сангийн бүтэц, загвар ба таних тэмдгийн батлагдсан стандартууд гарна. Стандартуудын дагуу тоон системд ашиглагдах загвар файлиуд бэлтгэгдсэн байна.

Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн орон зайн суурь өгөгдөл, мэдээллүүдийн өгөгдлийн сангийн бүтэц, загвар болон зураг зүйн таних тэмдгийн загваруудыг сайжруулан боловсруулж байгууллагын стандарт болгон батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд:

-       Геодези, зураг зүйн өгөгдлийн сангийн загвар

-       Геодези, зураг зүйн /1:1000 ба 1:100000-ны масштабтай байр зүйн зураг, геодезийн цэг тэмдэгт/ өгөгдлийн сангийн таних тэмдгийн загвар

-       Геологи, хүрээлэн буй орчны өгөгдлийн сангуудын загвар

-       Геологи, хүрээлэн буй орчны /Уур амьсгал, агаар мандал, хөрс, ургамлан бүрхэвч, ой, ашигт малтмал, түүх, геологи, гидрогеологи, тектоник, шинэ тектоник, газар чичирхийлэл, геоморфологи, дөрөвдөгч геологи, инженер геологи, гидрологи/ өгөгдлийн сангийн таних тэмдгийн загвар

-       Хаягийн өгөгдлийн сангийн загвар

-       Газар зохион байгуулалтын /Сумын тухайн жилийн төлөвлөгөө/ өгөгдлийн сангуудын загваруудад холбогдсон таних тэмдгийн загвар

-       Хот, төлөвлөлтийн /Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө/ өгөгдлийн сангуудын загваруудад холбогдсон зураг зүйн таних тэмдгийн загвар

-       Кадастрын өгөгдлийн санд Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн 1:100000-ны масштабтай зургийн таних тэмдгүүдийн загваруудыг төслөөр гарган байгууллагын орон зайн өгөдлийн дэд бүтцийн мэдээллийн санд таних тэмдгийг тоон системд холбон туршиж, мэдээллийн сангууд ажиллахад бэлэн болоод байна.

Дээрхи өгөгдлийн сангийн загвар, таних тэмдгийн загвараас гадна өгөгдлийн стандартуудыг боловсруулан http://geostandard.nsdi.gov.mn цахим хуудсанд байршуулж эрх нээлгэсэн хэрэглэгчийн бүлэг дундаа хамтран шинэчлэх боломжийг бүрдүүлж ажиллаа.

Биелэлт 100%

30

5.2.4. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулж, Үйл ажиллагаа болон системийн хэвийн ажиллагааг хангах, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, эрсдэлгүй найдвартай ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Системийн техникийн баримт бичиг, журам, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлага батлагдаж. Холбогдох байгууллагаар эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байна. Системийн найдвартай хэвийн ажиллагаа хангагдсан байна.

Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулж, Үйл ажиллагаа болон системийн хэвийн ажиллагааг хангах, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, эрсдэлгүй найдвартай ажиллагааг хангах ажлын хүрээнд:

-       Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн техникийн баримт бичиг 1.0 хувилбарыг боловсруулж 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн ГДДЗХ-аар /Газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн A/203 тоот хаалттай хуралдааны дэгийн дагуу/ хэлэлцүүлж батлахаар шийдвэрлэсэн. Тус баримт бичгийг газрын даргын A/263 тоот тушаалаар баталсан бөгөөд нийт 10 бүлгээс бүрдсэн 119 хуудас үндсэн баримт бичиг ба битүүмжилсэн 2 дугтуйны хамт боловсруулагдсан юм. Дугтуйнд байгууллагын ОЗӨДБ-н супер админ хэрэглэгчийн эрхүүд, програм хангамжийг ашиглах эрхүүдийг хавсаргасан болно.

-       Байгууллагын ОЗӨДБ-н 6 системийн суурилуулалт, зохион байгуулалтыг хийж хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд бусад байгууллага, яам, агентлагуудад танилцуулах ажлыг хийсэн. Системийн сервер, сүлжээ, програм хангамжийн зүгээс гарсан гэмтэл, зарим туршилтын ажлаас хамаарч систем зогсох, доголдох бүрт шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

-       БОЗӨДБ-ийн системд эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэхээр 2017 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр Тагнуулын ерөнхий газар руу Эрсдэлийн үнэлгээ хийлгэх тухай 1/1821 тоот албан бичиг хүргүүлсэн. Уг хүсэлтийн дагуу Кибер аюулгүй байдлын газраас холбогдох мэргэжилтнүүд 11 дүгээр сард манай байгууллага дээр 14 хоногийн хугацаатай ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийж дууссан. Эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, тайлан тус газраас хараахан ирээгүй байна.

-       “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийг боловсруулж 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тус газрын даргын 2017 оны А/253 тоот тушаалаар батлав.

Биелэлт 100%

30

5.2.5. Нийслэлийн 3 хэмжээст загварыг шинэчлэх тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хэрэглээнд гаргах

Тоо хэмжээ: 2

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: 3 хэмжээст загвар тогтмол шинэчлэгдэх тогтолцоо бүрдэж, хэрэглээнд нэвтэрсэн байна.

“Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэл болон 21 аймагт мэдээллийн дэд сан, ГЗБГЗЗГ-т нэгдсэн санг үүсгэх” ажлын хүрээнд хүлээлгэн өгсөн Нийслэлийн 3 хэмжээст мэдээллийн санг ажиллуулах програм хангамжийн сургалтыг дотооддоо хийхээр төлөвлөж байна.

 

Биелэлт 30%

 

9

“5.3. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бусад салбартай холбон хэрэглээнд гаргаж улсын хэмжээнд үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.3.4. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай Хууль тогтоомжийн дагуу бусад байгууллагуудтай харилцах өгөгдөл, мэдээлэл солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байгуулах /МУЗГҮАХХАХТ-2.81.11/

Тоо хэмжээ: 6

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд аюулгүй, найдвартай үйл ажиллагаатай байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Бусад байгууллагуудтай өгөгдөл мэдээлэллийг цахим хэлбэрээр солилцох, бусад байгуулагуудад газрын зургийн үйлчилгээ үзүүлдэг болсон байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн цахим хуудсанд суурилсан үйлчилгээг бэлтгэх, кадастрын зураг болон эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагааг ТҮЦ машинаар гаргах талаар Үндэсний Дата төвийн мэргэжилтэн, Нийслэлийн газрын албаны холбогдох мэргэжилтэн, агентлагийн удирдлагуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулсан. Уг уулзалтаар иргэн 1 удаа үнэ төлбөргүй өмчилсөн газартай эсэх лавлагааг эхний ээлжинд гаргахаар тохиролцсон бөгөөд Лэнд менежер програм хангамжаас, кадастрын зураг болон эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагааг гаргахаар болсон.

Монгол улсын хэмжээнд 1 удаа үнэ төлбөргүй өмчилсөн этгээдийн мэдээллийн сангаас лавлагаа авах үйлчилгээг хөгжүүлж бэлэн болгоод байна. Уг үйлчилгээ нь мэдээлэл дамжуулж байгаа эсэхийг туршихаар Үндэсний дата төв рүү 2017 оны 1/974 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд Дата төвийн мэргэжилтэн н.Адьяатай хамтран туршихад амжилттай болсон.

Үндэсний дата төвтэй хамтран ажиллах буюу газрын кадастрын системд иргэний бүртгэлийн үйлчлгээг авах, БОЗӨДБ-ийн зарим үйлчилгээг бусад байгуулллагад өгөх чиглэлээр мэдээлэл солилцох гэрээний төсөл дээр ажиллаж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгждэг JICA олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдэж буй Гамшгийн эрсдлийг бууруулах төслийг дэмжих зорилгоор хоёр талын системд байгаа технологийн боломж, мэдээллийн сангуудын хэрэгцээт мэдээллийг судлаж нэгдсэн ойлголтод хүрлээ. 2018 оноос системүүд мэдээлэл солилцож эхлэнэ.

Лэнд менежер програм хангамжаас кадастрын зургийн лавлагаа авах үйлчилгээг туршихаар Лэнд менежер програм хангамжийн Увс аймгийн мэдээллийн санг сэргээж нээлттэй эх үүсвэрийн програм болон commercial лицензтэй програм хангамжийн аль тохиромжтойг нь сонгохоор судалсан. Үүнд:

  1. WIndows server дээр ArcGIS for Server суулган Лэнд менежер програм хангамжийн мэдээллийн сантай холбож printing service бэлдэн уг service-р зураг хэвлэх json сервис туршсан.
  2. Нээлттэй эх үүсвэрийн програм хангамж болох geoserver програм хангамжийг суулгаж Лэнд менежерийн мэдээллийн сантай холбосон. Уг програм хангамжийг ашиглаж зураг хэвлэх json сервис туршсан. Эхний ээлжинд өмчлөлийн лавлагааг ТҮЦ машинаар гаргасны дараа уг үйлчилгээг Үндсэний дата төвтэй хамтран туршихаар төлөвлөөд байна.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын хэсгийн хүрээнд бусад яамдуудтай хийсэн уулзалтаар орон зайн өгөгдөл мэдээллийг нэгдсэн арга зүй стандартын дагуу бүрдүүлэх, түүнчлэн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах талаар байгууллагын ОЗӨДБ-н танилцуулга хийсэн. Үүнд:

-       Байгаль орчин, аялал жуулчлалын яам (танилцуулга)

-       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (танилцуулга)

-       Эрчим хүчний яам (танилцуулга)

-       Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (танилцуулга)

-       Ашигт малтмал газрын тосны газар (танилцуулга)

-       Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (танилцуулга)

-       Онцгой байдлын ерөнхий газар (7 хоногийн сургалт зохион байгуулсан)

Түүнчлэн байгууллагын ОЗӨДБ-ийн системийн танилцуулгыг 21 аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдэд, нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдэд тус тус танилцуулсан болно.

Биелэлт 100 %

30

"Зургаа. Байгууллагын болон газар зохион байгуулалт, барилга, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"6.1. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.1.1. Байгууллагын баримтын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх

Тоо хэмжээ: 17 ажил

3 санд гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар байгууллагын баримтын архивын  сан хөмрөгийг баяжуулсан байна. Архивын тухай хуулийн 21 дүгээр зүйл, ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалтууд тус тус  хэрэгжсэн байна.

Салбарын үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон 303 төрлийн баримтыг түүвэрлэн салбарын баримтын хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт боловсруулан, байгууллагын болон төрийн архивын дэргэдэх “Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс” /ББНШАЗК/-ын  хурлаар  хэлэлцүүллээ.

Байгууллагын ББНШК-ын дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, баримт бичиг нягтлах, устган ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж ажиллалаа. Мөн тайлан мэдээг Архивын ерөнхий газарт хүргүүлэн нэгдсэн тоо бүртгэлд орууллаа.

2016 оны “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ын дагуу байгууллагын архивт 203 хадгаламжийн нэгж, гэрээт ажлын шалгарсан болон шалгараагүй тендерийн 26 хадгаламжийн нэгжийн баримтыг хүлээн авч архивт хүлээн авсан баримтын бүртгэл хөтлөн байнга, түр, 70 жил хадгалахаар ангилан төрөлжүүлж техник боловсруулалтын  ажлыг хийв.

Байгууллагын архивт хадгалах хугацаа дуусаж төрийн архивт шилжүүлэх 105 хадгаламжийн нэгжийн 26250 хуудас баримтад эрдэм шинжилгээ-техник боловсруулалтын ажлыг хийж цахимжуулсан болон цахимжуулах баримтын жагсаалт гаргалаа.

Тус газрын даргын 2010 оны 01-591 болон 2011 оны 01-626, 2012 оны 01-398, 01-181, 2013 оны А01-318, 2014 оны А/1-A/340, 2015 оны А/01-А/275, 2016 оны Б/01-Б/54 тушаалуудын баримтын нийт 41 хадгаламжийн нэгжийн 2783 тушаалын 9000 орчим хуудсыг бүрэн сканердаж архивын мэдээллийн санд нэгтгэж, цахим мэдээллийн сангаас баримтын лавлагаа, хуулбар олгох үйлчилгээг гүйцэтгэсэн. Нийт 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, 778 хадгаламжийн нэгжид хайлт хийн  архивын сан хөмрөгөөс үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

ГЗБГЗЗГ-ын 2015, 2016 оны “Бараа, ажил үйлчилгээг худалдан авах’’ төлөвлөгөөний дагуу шилэн дансанд бүртгэлтэй 28 гэрээт ажлын шалгарсан болон шалгараагүй тендерийн 62 хадгаламжийн нэгжийн баримтууд болон 2015, 2016 онд тус газарт ирүүлсэн иргэний өргөдөл, гомдол шийдвэрлэлттэй холбоотой албан бичгүүдийг түүвэрлэн нэгтгэж хууль, хяналтын байгууллага, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Аудитын байгууллагуудад хяналт шалгалтын чиглэлээр ашиглуулсан байна.

Биелэлт 100%

30

6.1.2. Барилгын зураг төслийн баримтыг шалгаж хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, данс бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 3 ажил

100ХН, Хүлээн авсан баримтын тоогоор

Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Байгууллагын архивын баримтыг хөмрөгийн түвшинд ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байна. ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

БТТХХ-ээс 10/01-10/13-т заасан, БННХ-ээс 11/01-11/06–д заасан бүртгэлээр 2018 оны I улиралд багтаан байгууллагын архивт хүлээн авч данс, бүртгэл үүсгэж архивлан хадгаламжийн нэгж үүсгэхээр ХХНЖ-ыг батлуулсан. БННХ-ийн 2013, 2014 2015 оны 400 гаруй аж ахуйн нэгжийн бүртгэлээс “Нормчлолын сангийн шимтгэл төлөлт”-ийн  лавлагаа олгох үйлчилгээ бий болсон.

Биелэлт 100%

 

30

6.1.3. Байгууллагын номын сангийн үйл ажиллагааг хариуцан ажиллах

Тоо хэмжээ: 3 ажил

Номын сангийн баримтын тоогоор

Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагаанд шаардлагатай номын сангийн үйлчилгээг эрхлэн хөгжүүлсэн байна.

Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмын 3.1-3.20 дахь заалтууд хэрэгжсэн байна.

- Газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны А/265 дугаар тушаалаар “Архив, номын сангийн баримтыг уншлагын танхимаар судлуулах журам” батлуулсан.

- Байгууллагын үндсэн хөрөнгийн жагсаалтанд 1024000 төгрөгийн үнэлгээтэй байгаа  номын сангийн 441 ш номыг “Уншлагын танхим”–ын бүртгэлд оруулан шинэ ном, хэвлэлээр баяжуулан номын жагсаалт гаргасан.

- Мөн “Уншлагын танхимаар үйлчлүүлэгчийн анкет”, “Үйлчлүүлэгчийн хүссэн баримтын захиалгын хуудас”, “Номын сангаар үйлчлүүлэгчийн хувийн хэрэг” зэрэг үйлчилгээний бүртгэлийн  баримтыг бүрдүүлсэн.

- СЭЗХ-ээс 14 төрлийн 45 ширхэг эд хөрөнгийг хүлээн авч ашиглалтын бүртгэл хөтөлсөн.

- Танхимын цэвэрлэгээ, тохижилт болон камерийг ажиллуулах асуудлыг шийдвэрлүүлж эхэлсэн.

Биелэлт 100%

30

"6.2. Салбар архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.2.1. Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн, агаар сансрын зургийн, инженер хайгуул, суурь судалгааны, газар зохион байгуулалтын, кадастрын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлуудыг төрийн архивт хүлээн авах, хадгаламжийн нэгж үүсгэж бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 4 ажил

гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Төрийн архивын үндсэн заавар, “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу                        

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар төрийн архивын сан хөмрөгийг баяжуулсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 9.2 дахь заалт, Архивын тухай хуулийн 21 дүгээр зүйл, ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалтууд тус тус  хэрэгжсэн байна.

-Геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын чиглэлээр улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр тухайн онд хийгдсэн ажлын судалгааг 21 аймаг 9 дүүрэгт 2017 оны 09 дүгээр сарын 26-ний 1/1699 тоот албан бичиг хүргүүлэв. Үүний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Баянгол, Багануур, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд, Завхан, Хөвсгөл, Орхон, Дорнод, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Баян-Өлгий, Архангай аймгаас ирүүлсэн мэдээг хүлээн авч судалсны үндсэн дээр:

-Хаягжуулалтын ажил-Баян-Өлгий, Дорнод, Говь-сүмбэр, Хэнтий,

-Тариалангийн хянан баталгаа - Төв аймаг

-УБ хотын гудамж замын өндөржилтийн төлөвлөлт боловсруулах ажил - НЕТГ

-ГЗБ-ын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө - Завхан, Говьсүмбэр аймаг

-Газрын төлөв байдал чанарын хянан баталгаа- Архангай

-Нийслэлд улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийгдсэн болон хийгдэж байгаа ажлуудыг төрийн архивын нэгдсэн сан хөмрөгт төвлөрүүлэх шаардлагатай ажлуудын судалгааг гаргалаа.

-Геодези, зураг зүй, хэмжил зураглалын чиглэлээр Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн нийт 61 ажлын баримтын бүрдэлд “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу хяналт тавиж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, баримтын бүрдлийг шалгаж 2017/ГЗБ/01-2017/ГЗБ/04, 2017/ГЗБ/06-2017/ГЗБ/10, 2017/ГЗБ/12-2017/ГЗБ/14, 2017/ГЗБ/18, 2017/ГЗБ/20-2017/ГЗБ/29,  2017/ГЗБ/34-2017/ГЗБ/40,  2017/ГЗБ/42,    2017/ГЗБ/48-2017/ГЗБ/77  тоот акт үйлдэн хүлээн авч бүртгэлийн мэдээллийн сан үүсгэсэн.

-Геодези, зураг зүй, хэмжил зураглалын 60 ажлын тайлан, зураг бүхий 1754 хадгаламжийн нэгжийн 7576 хуудас баримтад нягтлан шалгалт хийн данс бүртгэл хөтөлж  хадгаламжийн нэгж үүсгэсэн.

-“Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын хүрээнд ArcGis 10.1 програм хангамж дээр гүйцэтгэсэн 1:25000-ны масштабтай 1184 нэрэлбэрийн байр зүйн зураг хүлээн авч бүртгэл хөтөлж хадгаламжийн нэгж үүсгэсэн.

Биелэлт 100%

30

6.2.2. Агаар, сансрын зургийн мэдээлэл, хэмжил зураглалын ажлын мэдээллийг улсын нэгдсэн санд шалгаж хүлээн авах, бүртгэлийн сан, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 4 ажил

1 санд гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх, Холбогдох журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архивын баримтыг хөмрөгийн түвшинд ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байна. ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

-Агаар, сансрын зураглалын чиглэлээр “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000 масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын агаарын зургийг “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу 5 тайлангийн баримтын бүрдлийг шалгаж, хяналт тавьж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, 2017/АСЗ/01-2017/ГЗБ/05 тоот акт үйлдэн хүлээн авсан.

-Агаар, сансрын зураглалын чиглэлээр хийгдсэн нийт 2 ажлын баримтыг Б2 дансны бүртгэлд нэмж, 16 хадгаламжийн нэгж үүсгэсэн.

Биелэлт 100%

-

6.2.3. Газар зохион байгуулалтын төлөвлөлт, хянан баталгаа, нөхөн сэргээлт, өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой зураг, тайлан, мэдээ, материалыг шалгаж хүлээн авах, мэдээллийн сан болон хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 3 ажил

1 санд гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх, Холбогдох журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архивын баримтын хөмрөгийн түвшинд ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байна. ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

-Газар зохион байгуулалтын чиглэлээр гэрээт ажилтнаар гүйцэтгүүлж буй Ландсат 8 хиймэл дагуулын улсын хэмжээний мэдээг татаж авах, 21 аймгийн зургийг боловсруулах ажлын зураг, ”Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн шинэчилсэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлын эхний шатны тайланг “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу шалгаж, хяналт тавьж, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, баримтын бүрдлийг шалгаж 2017/ГЗБ/05  тоот акт үйлдэн  хүлээн авсан.

- Газар зохион байгуулалтын чиглэлээр хийгдсэн нийт 2 ажлын 4 тайлан, 7 DVD-г шалгаж төрийн архивын ажлын зааврын дагуу архивлан А7 дансны бүртгэлд нэмж, 11 хадгаламжийн нэгж үүсгэсэн.

Биелэлт 100%

30

6.2.4. Инженер хайгуул суурь судалгааны чиглэлээр хийгдсэн ажлын зураг, тайлан, мэдээ, материалыг шалгаж хүлээн авах, мэдээллийн сан болон хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 3 ажил

1 санд гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх, Холбогдох журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архивын баримтын хөмрөгийн түвшинд ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байна. ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

Инженер хайгуул, суурь судалгааны чиглэлээр хийгдсэн Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн ”Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил”-ын эхлэл, бэлтгэл, эцсийн тайлан, ”Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа боловсруулах ажил”, ”Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-системийн давхарга байгуулах ажил”, “Монгол орны ойн сан түүнд хамаарагдах газар ашиглалт, хамгаалалт, гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн талбай, нөхөн сэргээлтийн хэтийн төлвийн тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй, програм хангамж, стандартын дагуу нэгтгэж, орон зайн мэдээллийн дэд бүтцийн давхарга байгуулах”, ”Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөхөн сэргээлт хийх ажил”-ын эцсийн тайлан болох 17 ажлын баримтын бүрдэлд “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу хяналт тавьж, бүртгэлийн мэдээллийн санд нэмж оруулан, баримтын бүрдлийг шалгаж 2017/ГЗБ/01-2017/ГЗБ/04, 2017/ГЗБ/06-2017/ГЗБ/18 тоот акт үйлдэн  хүлээн авсан.

- Инженер хайгуул, суурь судалгааны чиглэлээр хийгдсэн тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны 17 ажлын 54 тайлан, 42 DVD, 1989 ширхэг зургийг шалгаж, төрийн архивын ажлын зааврын дагуу архивласан.

Инженер хайгуул, суурь судалгааны чиглэлээр хийгдсэн тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын материалыг шалгаж, А6 болон А7 дансны бүртгэлд тусгай төрлийн баримт болох DVD 42, нийт А8 дансны бүртгэлд 1989 зураг, нийт 205 хадгаламжийн нэгж үүсгэсэн.

Биелэлт 100%

30

6.2.5. Кадастрын зураглалын ба газрын кадастрын бүх төрлийн мэдээллийг шалгаж хүлээн авах, мэдээллийн санг бүрдүүлэх, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 3 ажил

1 санд гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх, Холбогдох журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архивын баримтын хөмрөгийн түвшинд ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байна. ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

- “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” 2013/71 тоот гэрээт ажлын хүрээнд 16 ажлын 502 хадгаламжийн нэгж бүхий 21205 хуудас баримт, 473 CD/DVD-ийг тус тус 3% хүлээн авч баримтын бүрдэлд нягтлан шалгалт хийж бүртгэл хөтлөн архивын мэдээллийн санд оруулсан.

- Кадастрын зураглалын ба газрын кадастрын чиглэлээр хийгдэж буй ажлын гүйцэтгэлийн баримтын бүрдлийг шалгаж 2017/ГБЗЗ/05, 2017/ГБЗЗ/11, 2017/ГБЗЗ/15, 2017/ГБЗЗ/16, 2017/ГБЗЗ/17, 2017/ГБЗЗ/19, 2017/ГБЗЗ/30, 2017/ГБЗЗ/31, 2017/ГБЗЗ/32, 2017/ГБЗЗ/33, 2017/ГБЗЗ/41, 2017/ГБЗЗ/43, 2017/ГБЗЗ/44, 2017/ГБЗЗ/45, 2017/ГБЗЗ/46, 2017/ГБЗЗ/47 тоот акт үйлдэж 16 нэр төрлийн ажлыг архивт хүлээн авсан.

- “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” 2013/71 тоот гэрээт ажлын хүрээнд 16 ажлын бүрдлийг шалгаж Төрийн архивын зааврын дагуу нийт 502 хадгаламжийн нэгж, 21205 хуудас баримтын мэдээллийн сан үүсгэсэн.

Биелэлт 100%

30

6.2.6. Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастр, инженер хайгуул суурь судалгааны ажлуудын мета өгөгдлийн санг бүрдүүлэх, хэрэглэгчдийг интернет мета өгөгдлийн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4 ажил

 3 санд гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх, Холбогдох журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архивт хадгалагдаж байгаа мэдээллийн талаарх мэдээллийг /metadata/ нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай, ил тод байдлыг бий болгосон байна.

-Хэрэглэгчдийг интернет мета өгөгдлийн мэдээллээр хангах ажлын хүрээнд 2017 онд Геодези, зураг зүй, хэмжил зураглалын чиглэлээр Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр хийгдсэн нийт 77 ажлын мэдээллээр мета өгөгдлийн сан үүсгэсэн.

-”Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил”, ”Хот тосгон бусад суурины төлөв байдал, чанарын улсын төлөвлөгөөт хянан баталгаа”, ”Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн баримт бичиг боловсруулахад шаардагдах суурь судалгааны мэдээлэлд боловсруулалт хийж мэдээлллийн сан үүсгэн, сэдэвчилсэн зураг боловсруулах”, “Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний зургийг газар зүйн мэдээллийн систем ашиглан боловсруулах”, “Төв аймгийн Жаргалант, Хэнтий аймгийн Баян-Адарга, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Загвар 3 сумын геологи орчны сэдэвчилсэн зураг зохиох”, “Доройтсон газарт биологийн нөхөн сэргээлтээр тэжээлийн ногоон масс бүрдүүлэх судалгаа”, “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн судалгааг үндэслэн гүйцэтгэх, арга зүйн бичиг баримт боловсруулах”, “Хараа голын сав газарт 1:100000-ны масштабтай гадаргын усны тоон мэдээллийн сан үүсгэж, ус хуримтлал, хөв цөөрөм байгуулах туршилт судалгаа, загвар боловсруулах” ажлын нийт 13 ажлын мэдээллээр мета өгөгдлийн сан үүсгэсэн.

-“Салбарын баримтын хадгалах хугацааны үлгэрчилсэн ажгсаалт”-ын 1-р бүлэгт: “Орон зайн өгөгдөл мэдээллийн дэд бүтцийн улсын нэгдсэн сан”-гийн улсын сүлжээний вектор мэдээллийн нэр, төрлийг оруулсан.

Хэрэглэгчдийг интернет мета өгөгдлийн мэдээллээр хангах ажлын хүрээнд 2017 онд гэрээт ажлын шалгарсан болон шалгараагүй тендерийн 26 хадгаламжийн нэгжийн баримтаар мета өгөгдлийн сан үүсгэсэн.

 http://192.168.20.27:8080/geonetwork/srv/mn/main.home

Биелэлт 100%

30

6.2.7. Архивын баримтаар байгууллага, иргэдэд үйлчлэх, лавлагаа мэдээлэл олгох, уншлагын танхимаар үйлчлэх, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийн судалгаа гаргах, үр дүнг тооцож шаардлагатай арга хэмжээг авах

Тоо хэмжээ: 2 ажил

Хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр,  2 удаа судалгаа хийх,

Чанар: Холбогдох журмын дагуу , Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Архивын үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдэд ойрхон болгосон байна. ТААҮЗ-ийн 7.4, 7,8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

-Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн, кадастрын мэдээллээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд 543 ХН-ийн баримтаар үйлчилж нийт 3 714 500 төгрөгийг улсын төсөвт оруулсан. Үүнд:

Нууцын зураг-1200

Геодезийн цэг тэмдэгтийн мэдээлэл-838

Том, дунд, жижиг масштабын байр зүйн зураг- 150

Мөн байгууллагын хэрэгцээнд мэргэжилтнүүдэд 140 удаа 1645 ХН-ээр үйлчилсэн.

-Газар зохион байгуулалтын мэдээллийн сан байгууллагын хэрэгцээнд тайлан, мэдээ, материалаар 102 мэргэжилтэнд нийт 251 ХН-ийн мэдээллээр, 45 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд нийт 299 хадгаламжийн нэгжийн мэдээллээр үйлчилж нийт 2 280 000 төгрөгийг улсын төсөвт оруулсан.

-АСЗМС-ийн  тайлан, мэдээ, материалаар байгууллагын 30 мэргэжилтэнд нийт 30 хадгаламжийн нэгжийн мэдээллээр, 5 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд нийт 50 хадгаламжийн нэгжийн мэдээллээр үйлчилж нийт 345 000 төгрөгийн орлого оруулсан.

Төрийн архивын 3 сан нийт 6 339 500 төгрөгийг улсын төсөвт оруулсан.

Газрын зураг ХХК-тай байгуулсан 2017/33 тоот гэрээт ажлын хүрээнд:

- 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зураг

- SRTM-ийн 50 метрийн хаялбарыг ажлын 6 компьютерт хуулж лацадан 4 удаа очсон.

 Геокад ХХК-тай байгуулсан 2013/59 тоот гэрээт ажлын хүрээнд

- SRTM-ийн 50 метрийн хаялбар, нууцын зураг өгч ажлын 2 компьютерыг лацдаж 5 удаа очсон.

-Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийн тухай 11 асуулттай 2 судалгааны загвар бэлдэн боловсруулж, үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжээс санал, судалгаа авч  үр дүнг нэгтгэн гаргасан.

Судалгаанд төрийн-5, иргэн-10, ААНБ-8, ГЗБГЗЗГ-ын мэргэжилтэн-3 хамрагдсан. Судалгаанд ирүүлсэн дараах саналуудыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаар 2018 оны төлөвлөгөөнд тусгаж өглөө. Үүнд.

·   Төлбөрийг банканд очихгүйгээр шууд төлдөг байх

·   Цахим архивыг бүрэн ашигладаг болох

·   Төлбөр төлөх үйл ажиллагааг хялбар болох

·   Цахим үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг болно.

Архивын үйлчилгээг цахимаар үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр цахимжуулах ажлын хэмжээ болон  архивын програмыг боловсронгуй болгох ажлыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгав.

Биелэлт 100%

30

6.2.8. Архивын хэвийн үйл ажиллагааг хангах, баримт ашиглалт хадгалалт хамгаалалт, архивын стандарт орчны нөхцлийг сайжруулах

Тоо хэмжээ: 7 ажил

- 2 тооцоо

- түр хадгалах зориулалтаар 30м2-аас доошгүй талбай бүхий байрыг шийдвэрлэх, Үйлчилгээний өрөө, уншлагын танхимын, цахим үйлчилгээний  зориулалтаар 80м2-аас доошгүй талбай бүхий байр, шийдвэрлэх

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Архивын баримтыг хадгалах хамгаалах стандарт орчин бүрдсэн байна. ТААҮЗ-ийн 7.4, 7.8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

Хадгаламжийн санд “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ын 5.2-т заасан шаардлагын дагуу биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд агаарын чийг дулаан, гэрлийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахиж, хадгаламжийн санд 7 хоногт 2-3 удаа чийгтэй, сард 1-ээс доошгүй удаа их цэвэрлэгээ хийсэн. Архивын өрөөнд хортон шавьжийн устгалыг 3 удаа мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн.

Архивын  хэвийн үйл ажиллагааг хангах, баримт ашиглалт хадгалалт хамгаалалт, архивын стандарт орчны нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд:

-       Газрын даргын 2015 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага, хадгалалтын горимыг тогтоож мөрдүүлэх журам’’, ‘’Архивын байранд дагаж мөрдөх галын аюулгүй байдлын стандарт’’ болон бусад эрх зүйн баримт бичгийг үндэслэн бүх төрлийн архивын баримтын хадгалалтын технологи горимд тавигдах үндсэн шаардлага, хадгалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрт ашиглагдах тоног төхөөрөмж техник хэрэгслэлийн тогтоосон стандарт, дэг горим, нөхцөлийг хангасан байрны талаар санал боловсруулсан.

-       Аймгийн ГХБХБГ, сумын газрын даамалд хадгалагдаж байгаа нийт 577467 нэгж талбарын хувийн хэргийн 4189638 хуудас хадгаламжийн нэгж бүхий кадастрын бүртгэлийн цаасан суурьтай эх баримтын судалгааг гаргаж, орон нутгаас нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэн авчирч төрийн архивт төвлөрүүлэхэд шаардагдах зардлын тооцоо, тэдгээрийг байрлуулах төрийн архивын шаардлагад нийцсэн сан хөмрөгийн баримтыг түр хадгалах болон үйлчилгээний өрөөний хэмжээ, өрөөнд байрлуулах архивын баримтын тоо хэмжээ, судалгааг гаргасан.

-       Геодези, байр зүйн зургийн мэдээллийн санд АЕГ-аас шилжүүлсэн шүүгээг суурилуулах зардлын тооцоог гарган шийдвэрлүүлж, 10 нягтруулсан шүүгээг суурилуулан заагуур, заагчийг байрлуулав.

-       Засгийн газрын XII байрны цайны газрыг төрийн архивын байрны зориулалтаар ашиглахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газарт 2017 оны 1/1788 тоотоор хүргүүлэв.

-       БХБЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газрын даргад Архив, мэдээллийн төвийн архивуудын үйл ажиллагаа, архивын өрөөний талбайн хүрэлцээ хангалтгүй байгааг танилцуулав.

-       Шинээр хүлээлгэн өгсөн 98 гэрээт ажлын CD, DVD, Hard disk-д бичсэн гүйцэтгэлийг тусгай төрлийн баримтыг хадгалах сейфэнд байршуулав.

-       Хадгаламжийн санд “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ын 5.2-т заасан шаардлагын дагуу биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд агаарын чийг дулаан, гэрлийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахиж, хадгаламжийн санд 7 хоногт 2-3 удаа чийгтэй, сард 1-ээс доошгүй удаа их цэвэрлэгээ хийсэн. Архивын өрөөнд хортон шавьжийн устгалыг 3 удаа мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн.

-       2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ОБЕГ-аас зохион байгуулсан “Гамшгийн үеийн авран хамгаалах ажиллагаа” сэдэвт сургалтанд оролцов.

-       Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран албан хаагчдад газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран гамшгаас хамгаалах, зөв дадал эзэмшүүлэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 55 албан хаагч оролцож, газар хөдлөлт, байгалийн гамшгийн хор хохирлын талаар Онцгой байдлын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас бэлтгэсэн баримтат киног үзэж, тусгай тоноглол бүхий танхимд гал унтраах сургалт, дадлага, газар хөдлөлтийн үеийн үйл ажиллагаа, утаат орчны дадлага, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтыг албан хаагчид өөрсдөө хийж суралцан, зохих мэдлэгийг олж авлаа.

-       Гэнэтийн аюул ослын үед баримтыг авран хамгаалах хөтөлбөрийг боловсруулахаар Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн дэд дарга, Онцгой байдлын дэд хурандаа Цэрэндоржтой уулзан зааварчилгаа авч хамтран боловсруулав.

Биелэлт 100%

30

6.2.9. Төрийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх,  нэгдсэн тооллого явуулах, үр дүнг болон бусад шаардлагатай асуудлыг ББНШАЗК-ын хурлаар оруулж батлуулах

Тоо хэмжээ: 2 ажил

- 1 сургалт,

- хадгалалтын нөхцөлийг байнга хангаж ажиллах

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, болон түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдолтой бариамтаар архивын сан хөмрөгийг байнга нөхөн баяжуулж  ТААҮЗ-ын 3.1.1 дэх заалт хэрэгжсэн байна.

-Төрийн архивт тооллого явуулах ажлын хэсэг байгуулах тушаалын төсөл, ажлын удирдамжийг боловсруулан Газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/105 тоотоор батлуулав.

Уг тушаалын дагуу ажлын хэсэг дараах ажлыг хийв. Үүнд:

·      1:100 000-ны масштабтай 826 ХН-ийн 71681 хуудас зураг

·      1:25000-ны масштабтай 764 ХН-ийн 12002 хуудас зураг

·      1:50000-ны масштабтай 2053 ХН-ийн 22491 хуудас зураг бүртгэж данс бүртгэлтэй тулган боловсруулалт хийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар батлав.

--ББНШАЗК, ББНШК, Устгалын комиссын дүрмийг боловсруулан холбогдох хэлтсийн дарга нараас санал авч тусган, комиссуудын бүрэлдэхүүн, дүрмийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/109, А/110, А/111 тоот тушаалаар батлуулав.

- ББНШАЗК-ын хурлаар сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн болон боломжит эх үүсвэрийн жагсаалтыг боловсруулсан. Төрийн архивын хэсэгчилсэн тооллогын комисст орж ажилласан.

- Байгууллагын архивын нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийг: Байгууллагын хүний нөөц, боловсон хүчний хувийн хэрэг, санхүүгийн баримтуудыг нэгтгэсэн  2017 оны ‘’Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт’’-ын 148 нэр төрлийн баримтаар нөхөн бүрдүүлэх жагсаалт гаргаж батлуулсан.

Боломжит эх үүсвэрийг:

1. Газрын 2017 онд худалдан авах бараа, ажил үйлчилгээний шалгарсан болон шалгараагүй тендерийн ажлын баримтаар,

2. Цахимжуулсан ашиглалтын  болон хадгалалтын хувь үүсгэсэн баримтаар тус тус   нөхөн бүрдүүлэхээр жагсаалтыг гаргаж ББНШК-ын хурлаар батлуулсан. АМТ-ийн нөхөн бүрдүүлэх хуваарийн дагуу хийх  ажлыг ББНШАЗК-ын хуралд танилцуулсан.

3. тэмдэглэлт үйл явдлууд нээлттэй хаалганы өдрийн брошур зураг зэргээр, бас 2003-2007 онуудын байгууллагын үйл ажиллагаа, ажилтан ажиллагсдын фото зургаар 136 ХН үүсгэсэн.

- 2017 онд төрийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн 21 ХХК, боломжит эх үүсвэрийн 16 ХХК-ийн жагсаалтыг боловсруулан батлуулсан.

- Байр зүйн зургийн мэдээллийн сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн болон боломжит эх үүсвэрийн жагсаалтыг боловсруулсан ба ББНШАЗК-ын хурлаар төрийн архивын хэсэгчилсэн тооллогын үр дүнг танилцуулсан.

-Иргэн С.Пүрэвдоржийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг судлан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлэв.

Хурлаас гарсан шийдвэрийн дагуу түүнд хадгалагдаж байгаа 46 хавтас бүхий агаарын зургийг нэг бүрчлэн шалгаж бүртгэсэн.

9406 агаарын зураг ирүүлснээс

·      Ирүүлсэн 9406

·      Давхардсан 986

·      Бүгд 8420

·      Шаардлага хангахгүй /Объект ялгарч харагдахгүй бүдэг, норж наалдсан/ 430    

·      Шаардлага хангасан 7990 зураг байна.

Үүнийг нэг бүрийн үнэ 310 төгрөгөөр тооцон 2 476 900 төгрөгийн нөхөн бүрдүүлэлт хийхээр 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тусгасан.

- Орон нутагт байгаа кадастрын ажлын үр дүнд бий болсон цаасан суурьтай эх материалыг архивт төвлөрүүлэх зорилгоор нэгдсэн тоо хэмжээг гаргахаар 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/301 тоотыг 21 аймагт хүргүүлэн аймгуудаас ирүүлсэн мэдээг нэгтгэн нэгдсэн тоо хэмжээг гаргав. Үүнд: орон нутагт нийт 577 467 нэгж талбарын 4 189 638 хуудас бүхий 368 677 хавтаст материал байна. Энэ мэдээллийг ашиглан “Төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх” ТЭЗҮ-ийн сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх хэсгийн тооцоо, үндэслэл боловсруулахад ашигласан бөгөөд ТЭЗҮ-г ДДЗХ-аар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлэн дэд сайдаар батлуулсан.

-Хадгаламжийн сангийн цаасан суурьтай байнга хадгалах Данс №А1-ийн 136 ХН-11769 хуудас, Б1-166 ХН-4585 хуудас, Г1-54 ХН-4758 хуудас, Д1-21 ХН-8693 хуудасийг тоолж нягтлан шалгалт хийж ажлын төлөвлөгөө боловсруулж гүйцэтгэлийг АМТ-ийн даргаар хянуулж 7 дугаар сарын 28-ны өдрийн ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлэв.

-Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн А4, А5 дансанд нягтлан шалгалт хийх төлөвлгөгөө боловсруулж хэлтсийн даргаар батлуулж, төлөвлөгөөний дагуу нийт 1655 зургийг тайлангийн данснаас зургийн данс үүсгэж нийт 105 хадгаламжийн нэгж үүсгэж, А3-н хавтсанд хавтаслаж байрлуулсан.

-4 сан хөмрөгийн жагсаалт, архивын гэрчилгээ, 18 дансны бүртгэл, 4 хадгаламжийн сангийн гэрчилгээнд баяжилт хийж, 2016 оны өөрчлөлт, хөдөлгөөний тайлдан, статистик мэдээг төрийн архивын ажлын үндсэн зааврын хавсралт 46-ын дагуу гаргаж АЕГ-т 2017 оны 1/97, 1/129 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

-Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Газар зохион байгуулалтын алба байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан; Геодези, зураг зүйн салбарын 40 жилийн ойд зориулсан; Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны 10 жилийн ойд зориулсан; Монгол улсын өмнөд хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгасан тухай түүхэн баримтат кинонуудын баримтын хуулбарыг АЕГ-ын Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг дуу авианы баримтын архивт 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/980 тоотоор хүргүүлэв.

-Геодези байр зүйн зургийн сан хөмрөгийн хувийн хэргийн эрдэм шинжилгээний лавлагааг хөтөлж, 1:100000-ны масштабтай байр зүйн зургийн байнга хадгалах баримтын №В-1 дансны түүхчилсэн лавлах бичсэн.

Газар зохион байгуулалтын хөмрөгийн хувийн хэргийн эрдэм шинжилгээний лавлагааг хөтөлж, 2013-2016 оны  газар зохион байгуулалт, инженер хайгуулын ажлын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн А6 дансанд байгаа баримтын тухай нийт 3 нүүр түүхчилсэн лавлах бичсэн.

Биелэлт 100%

30

6.2.10. Архивын баримтыг цахимжуулах, мэдээллийн сан үүсгэх, цахим мэдээллийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 8 ажил

- 3 сейф авах

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Хүрэх үр дүн: Баримтын тоо хэмжээ, бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл байжирч ТААҮЗ-ын 4.5.1 дэх заалт хэрэгжсэн байна.

-Геодези байр зүйн зургийн сан хөмрөгийн Монгол орны байрлал, өндөр, гравиметрийн болон аналитик сүлжээний цэгийн каталогийн  байнга хадгалах баримтын данс №А-1, Геодезийн ажлын техникийн тайлангийн байнга хадгалах баримтын  данс №Б-1, GPS, гравиметр, триангуляци, нивелирдлэгийн сүлжээний цэгийн каталогийн байнга хадгалах баримтын данс №Г-1, БНМАУ-ЗСБНХУ, БНМАУ-БНХАУ-ын хоорондын улсын хилийн шугамын дагуу хийгдсэн зураглалын ажлын байнга хадгалах  баримтын   данс №Д-1, Кадастрын зураглалын ажлын  техникийн тайлан, геодезийн байнгын цэг, тэмдэгтийн судалгаа, хувийн хэргийн байнга хадгалах баримтын данс №Б-2 дансны цахим ашиглалтын хувь үүсгэж, данс бүртгэл хөтөлж хадгаламжийн нэгж үүсгэсэн.

-Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн байнга хадгалах баримтын А1 болон А2 данс, агаар сансрын зургийн мэдээллийн сангийн байнга хадгалах баримтын Б4 дансны баримтыг цахимжуулах, цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд заавар, зөвлөгөө өгч, компьютер, сканерийн эвдрэл, гэмтлийг тухай бүр хариуцан СЭЗХ болон ОЗМТХ-тэй хамтран ажиллагаанд оруулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Мөн цахим баримтын ашиглалтын хувь үүсгэж, цахим мэдээллийн В2 болон В3 данс бүртгэл шинээр хөтөлж нийт 134 /DVD/ хадгаламжийн нэгж үүсгэсэн. Мөн архивын баримтыг цахимжуулах ажлын тайлан болон ашиглаж буй програмын танилцуулгыг бэлтгэж хэлтсийн даргад танилцуулсан.

-Мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн нөөцийг хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллуулахад шаардлагатай сервер техник тоног төхөөрөмжийн судалгааг  ОЗМТХ-тэй хамтран хийж 12 төрлийн техник хангамжийг 456.6 сая, програм хангамжийг 136.0 сая, цахим хэлбэрт оруулахаар 2 220.4 сая төгрөг байхаар тооцоо гарган АМТ-өөс боловсруулсан “Төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх” ТЭЗҮ-д тусгасан.

- Төрийн архивын сан хөмрөгөөс баримт ашиглуулалтын тухай бүртгэлийг төрийн архивын програм хангамжид тухай бүр бүртгэн дотоод ашиглалтын бүртгэл давхардсан тоогоор 132 мэргэжилтэн, гадаад ашиглалтын бүртгэл 50 аж ахуйн нэгжийг бүртгэж  үйл ажиллагаандаа хэвшүүлж ажиллаж байна.

- Геодези байр зүйн зургийн мэдээллийн сан хөмрөгийн 1945-1948 оны 1:100000-ны масштабтай байр зүйн (Орос) 560 нэрэлбэрийн зургийг сканердаж, мэдээллийн сан үүсгэж, төрийн архивын програмд холбоход бэлэн болсон.

-Газар зохион байгуулалтын сан хөмрөгийн А1 дансны 942ХН-ийн 84952 хуудас, А2 дансны 650ХН-ийн 109698 хуудсыг сканердахад хяналт тавьж, төрийн архивын програмд холбох, мэдээллийн сан үүсгэх ажлыг хариуцан ажиллав.

-Байгууллагын вэб хуудасны мэдээллийг шинэчлэхээр АМТ-ийн танилцуулга, Төрийн архивын үйлчилгээний хөлс, Архивын баримт хүлээн авах журам, Агаар, сансрын зургийн мэдээллийн сангийн талаар мэдээллийг бэлтгэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ОЗМТХ-ийн мэргэжилтэн Н.Батболдод өгч шинэчилсэн.

-Мөн лабораторид мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, аргачлал, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулалтанд тавигдах шаардлага, бусад холбогдох ажлуудыг нээлттэй хэрэглэгчдэд хүртээмжтэй түгээх зорилгоор бэлтгэсэн материалд хяналт тавьж, байгууллагын вэб хуудсанд байрлуулах ажлыг зохион байгуулсан.

Биелэлт 100%

30

6.2.11. Орон нутгийн ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаанд хяналт тавих мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: 3 ажил

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архивт хадгалагдаж байгаа баримтын тоо хэмжээ бүрэн бүтэн байдал хяналттай байж ТААҮЗ-ын 4.5 дахь заалт хэрэгжсэн байна

-Орон нутагт хяналт, шинжилгээ хийх ажлын хэсэгт АМТ-өөс шалгах ажлын жагсаалтыг гаргаж, орон нутгийн мэргэжилтнүүдэд өгөх зөвлөмжийн талаар товч зааварчилгааг ЗУХАГ-ын холбогдох мэргэжилтэнд файлаар өгсөн. Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний жагсаалт, хийх ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласан.

-Завхан аймгийн архив, бичиг хэргийн эрхлэгч Мөнхтуяа, Хэнтий аймгийн архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Баярцэцэг, Хөвсгөл аймгийн аймгийн архив, бичиг хэргийн эрхлэгч Тунгалагболор нарт байгууллагын архивын үйл  ажиллагаатай танилцуулан, мэдээллийн сангууд болон албан хэрэг хөтлөлтийн талаар биечлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

- Мөн 2017 оны 1/2095 тоот албан бичгээр албан хэрэг хөтлөлт болон архивын ажлын  мэдээг нэгтгэн “Салбарын баримтын хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”-д оруулсан.

- Нийслэл, дүүргийн газрын албадын төлөөлөлд байгууллагын архивыг танилцуулсан.

- Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгийн ГХБХБГ-т архивын нягтруулсан шүүгээ өгөх ажлыг зохион байгуулж хүргүүлсэн.

- Газрын даргын А/231 тоот тушаалаар батлагдсан Нийслэл дүүргийн газрын албанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллан нийслэл дүүргийн газрын албаны архивын үйл ажиллагаатай танилцан үнэлгээ өгч архивын ажилтан нарт зөөвөр зөвлөмж өгч ажиллаа. Ажлын тайланг бичиг ЗУХАХ-т хүргүүлсэн.

- “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”-ын дагуу архиваар үйлчилгээ үзүүлж, ашиглуулах, кадастрын бүртгэлийн баримтыг зохих журмын дагуу бүртгэл хөтлөх, мөн архивын баримтын хадгалалт, хамгаалалтын орчныг бүрдүүлж ажиллах талаар аймгуудын газрын албанд 2017.05.04-ний 1/778 тоот  албан бичгийг хүргүүлэв.

- Аймгуудын үр дүнгийн гэрээнд тусгасан ажлын хүрээнд архивын тоо бүртгэлийн тайлан мэдээг цаг тухайд нь шаардан авч нэгдсэн бүртгэлийг гаргасан.

Биелэлт 100%

30

"6.3. Төрийн нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бусад байгууллага албатай хаАМТран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.3.1. Төрийн нууц болон байгууллагын нууцыг хадгалж хамгаалах, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: 4 ажил

1 удаа, 21 аймаг, Ирүүлсэн хүсэлтийн тоогоор, 1 удаа

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Сургалтанд хамрагсдын Төрийн болон байгууллагын нууцыг хадгалж хамгаалах мэдлэг дээшилж Төрийн нууцын тухай хуулийн хэрэгжилт сайжирсан байна.

-Уг ажлын хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус газрын хэлтсийн дарга нар ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсийн мэргэжилтэн Б.Алтантөртэй уулзан төрийн болон албаны нууцын тухай хууль, төрийн болон албаны нууцын асуудлаар хэлэлцүүлэг хийв.

-Мөн байгууллагын хэмжээнд нууц баримт ашиглаж байгаа ОЗМТХ-ийн мэргэжилтэн П.Ганбаатар, ГЗБХ-ийн мэргэжилтэн Ж.Энхчимэгийн компьютерт хяналт, шалгалт хийж нууц баримтыг  компьютерт хэрхэн хадгалах, паспортжуулах, тоон файлын хадгалалт, хамгаалалтын талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.

-Орон нутагт хяналт, шинжилгээ хийх ажлын хэсэгт АМТ-өөс төрийн нууцын баримтын тооллого, хадгалалт, хамгаалалтын талаар хийх ажлын зөвлөмж, зааварчилгаа, жагсаалтыг гарган өгөв. Мөн Дорноговь, Хэнтий, Увс аймгийн нууцын асуудал хариуцсан мэргэжилтэнд холбогдох зааварчилгааг өгөв.

-Аймгуудын ГХБХБГ-т Төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах болон үйл ажиллагаандаа Жагсаалт батлах тухай Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан нууцад хамаарах мэдээллийн жагсаалт, 247 дугаар баталсан “Монгол улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ыг баримтлан ажиллах талаар зааварчилгааг 2017 оны 1/2191 тоотоор хүргүүлэв.

-2017 оны төрийн нууц баримтын тооллогын дүн мэдээг аймгуудаас авч нэгтгэсэн.

-2017 онд дор дурдсан байгууллагуудын нууцын ажилтнуудтай нууцын гэрээ байгуулсан. Үүнд:

·         ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн нууцын ажилтан О.Мөнхцэцэг,

·         -Интерконтинентал консултантс энд технозратс компаний захиргааны ажилтан Ю.Ганчимэгтэй нууцын ажилтны гэрээ байгуулсан.

·         Литолог ХХК-ийн нууцын ажилтан Л.Бадамтулга итгэмжлэл сунасан.

·         Эй Эс Эм И Эм ХХК-ийн нууцын ажилтан Б.Мөнхзул итгэмжлэл сунасан.

·         Соёлын өвийн төвийн нууцын ажилтан Д.Нарантуяатай ТЕГ-ын зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулсан.

·         Экотех проект ХХК-ийн нууцын ажилтан Б.Баярмаатай ТЕГ-ын зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулсан.

-Засгийн газрын 2013 оны 212 дугаар тогтоолд зааснаар цахим мэдээллээр үйлчлэхэд ТЕГ-аас өгсөн зааврчилгааны дагуу зөвшөөрөл авсан хэрэглэгчдэд цахим мэдээллээр үйлчилж байна. Мөн орон нутгийн нууцын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд тухайн аймгийн ТЕГ-ын харъяа газартай хамтран нууцын журам боловсруулж мөрдөх, холбогдох байгууллагууд, сумын даамлуудад нууцын асуудлаар сургалт зохион байгуулах, талаар заавар өгч ажиллалаа.

- Тус газрын албан хаагчид болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нууцын эрхлэгчдэд Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журмын талаар сургалт зохион байгуулах хүсэлтийг ТЕГ-т 2017 оны 3/2252 тоотоор хүргүүлсний дагуу тус газрын албан хаагчдад зориулсан сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.

-Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсантай холбогдуулан салбарын болон байгууллагын хэмжээнд хамаарах нууцын жагсаалтыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаалын төслийг боловсруулан хэлтсийн дарга нараас санал авч, саналуудыг тусган Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлуулсан. Ажлын хэсэг хэлтсүүдээс ирүүлсэн жагсаалтын төслийг хэлэлцэн ТЕГ-аас ирүүлсэн 2 загварын дагуу нэгдсэн жагсаалт гарган ТЕГ, БХБЯ-нд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/516 тоот албан бичгээр хүргүүлэв.

-Төрийн болон албаны нууцын тухай хууль холбогдох журмууд батлагдсантай холбогдуулан дээрх хууль журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Газрын даргын 2017-ны өдрийн 10 сарын 31-ний өдрийн А/254 тоот тушаалаар батлуулан энэхүү ажлын хэсгийн хурлаар Төрийн болон албаны нууцын жагсаалт, нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн боловсруулж батлуулахаар санал боловсруулан газрын даргад хүргүүлсэн.

Биелэлт 100%

30

6.3.2. Орон нутгийн газрын алба болон бусад салбаруудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 ажил

Гэрээт ажлын тоогоор

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээлгэн өгөх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Орон нутаг хэрэгцээ шаардалагадаа нийцсэн шаардлагатай шинэчилсэн мэдээллээр хангагдсан байна.

- 2013/59 тоот гэрээт 21 аймаг, 330 сумын 1:1000-ны масштабтай хаягжуулалтын ажлын эцсийн тайланг 21 аймгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

- 2013/69 тоот гэрээт “Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийн хийх” ажлын эцсийн тайланг 21 амйгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

- 2013/71 тоот гэрээт “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлын эцсийн тайланг 21 аймгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

- Өвөрхангай аймгийн 1:25000-ны масштабтай байр зүйн 324 /.tiff/ зураг 1 DVD-нд хуулж өгсөн.

- Өвөрхангай аймгийн “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг байгуулах” БХБЯ-2013-225 тоот гэрээт ажлын тайланг хүлээлгэн өгсөн.

- Завхан аймгийн 24 сумын газар нутгийн нэрийн зургийг А0 /840х1100mm/ форматаар хэвлэж өгсөн.

-Дундговь аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнд "Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ний масштабтай байр зүйн зураглал хийх" ажлын агаарын зураг, 

- Төв аймгийн Жаргалант, Хэнтий аймгийн Баян-Адарга, Архангай аймгийн Эрдэнэмандал сумдад Загвар 3 сумдын геологи орчны сэдэвчилсэн зураг зохиох ажлын тайлан,

- Сүхбаатар аймгийн Дарьганга, Өмнөговь аймгийн Гурван тэс, Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаагы ажлыг геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн судалгааг үндэслэн гүйцэтгэх, арга зүйн баримт бичиг боловсруулах ажлын тайлан,

- Баруун-Урт, Арвайхээр, Дархан хотын хот тосгон бусад суурины төлөв байдал, чанарын улсын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын тайлан,

- Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн ”Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил”-ын тайланг тус тус жагсаалтаар хүлээлгэн өгч баталгаажуулав.

Биелэлт 100%

30

"6.4. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.4.1. “Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй геодезийн хэмжлийн багажийг шалгаж, баталгаажуулах

Тоо хэмжээ: 6 ажил

550 багаж, 50 багаж, 21 багаж, 1удаа, Өвөл, зун тус бүр нэг удаа

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

-Тус лаборатори нь 2017 онд нийт 830 гаруй аж ахуй нэгж, байгууллага, иргэний геодезийн хэмжлийн 1753 багажинд шалгалт, тохируулга хийн, мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулалтын наалт нааж, гэрчилгээ олгон  66 155 500  төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулсан.

Үүнээс 877 ширхэг геодезийн хэмжлийн багажны бүрэн бүтэн байдлыг шалган  баталгаажуулалтанд хүлээн авч мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулалтын наалт нааж, гэрчилгээ олгон 33 077 500 төгрөгийн орлого оруулсан.

-Мөн аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу 60 ширхэг  геодезийн багажийг байгууллага хооронд шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.

-Багаж баталгаажуулалтаас олсон орлогын тайланд мөнгө тушаасан баримтын хуулбарыг хавсарган сар бүр Санхүү, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Б.Булганзаяад тайлагнан ажилласан.

- Төв аймгийн Номтын аманд байрлах Жишилтийн полигоныг ашиглан 210 ширхэг геодезийн хэмжлийн GPS-ийн болон GNSS-ийн багажинд шалгалт хийж, баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн.

-2017 онд Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дундговь, Өмнөговь, Архангай, Булган, Говьсүмбэр, Сүхбаатар, Төв, Ховд, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Орхон, Дорноговь зэрэг 18 аймгийн ГХБХБГ-ын геодезийн хэмжлийн 44 багажийг баталгаажилтанд хамруулан шалгалт, тохируулга хийж, заавар зөвлөмж өгсөн байна.

- Шинээр хийгдсэн програм нь бүртгэл хийгдэхээс гадна төлбөрийн нэхэмжлэх, бүртгэлийн хуудас, гэрчилгээ автоматаар хэвлэх, сонгосон хугацааны багаж баталгаажуулалтын тайланг *.docx *.xlsx  өргөтгөлтэй гаргах боломжтой, багаж шилжүүлгийн мэдээллийг холбогдох бичиг баримтын хамт *.pdf өргөтгөлөөр хавсарган хадгалах зэрэг ажлуудыг гүйцэтгэх чадвартай байхаар төлөвлөсөн. Энэхүү програмын анхны хувилбар бэлэн болсон бөгөөд програмд шаардлагатай өмнөх онуудын түүхчилсэн бүртгэл болон баталгаажуулалтын үнэ, нэхэмжлэх, бүртгэлийн хуудасны загвар, гэрчилгээний формат зэрэг бусад мэдээллийг нэмж оруулах сүүлийн шатны ажил хийгдэж байна.

Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа Геодезийн багаж баталгаажуулалтын мэдээллийн болон холбогдох мэдээллийн эрэлт хайлтын нэгдсэн санд Геодезийн хэмжил зүйн лабораторийн зүгээс шаардлагатай мэдээллээр хангах ажил бүрэн хийгдэж дууссан. Уг програмыг 2018 оны 1 дүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлж ажиллах хугацааг ДДЗХ-аас шийдвэрлэсэн.

Биелэлт 100%

30

6.4.2. Жишилтийн полигон дээр геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах

Тоо хэмжээ: 1 ажил

Өвөл, зун тус бүр нэг удаа

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 2017 оны 6 ба 12-р сард

Хүрэх үр дүн: Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

Энэ ажлын хүрээнд ИНЕГ-ийн Оношлогоо хэмжил зүйн лабораторийн инженер А.Нямдагватай хамтран 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зай хэмжлийн жишилтийн полигон дээр MNS ISO17123-4:2016 стандарт, “GNSS-ийн багажид шалгалт хийх заавар”, “Зай хэмжлийн багажинд шалгалт хийх заавар”-ын дагуу ИНЕГ-ын эзэмшлийн NET2 электрон тахеометр багаж, мөн лабораторийн эталон багаж Sokkia NET05AX–ийг ашиглан шалгалтын хэмжилт хийсэн. Энэ шалгалтын үр дүнг Microsoft Excel програм дээр боловсруулж стандарт хазайлтыг тодорхойлсон.

Мөн 2017 оны 12 дугаар сард өвлийн хэмжилтийг хийн үр дүнг боловсруулсан.

Дээрх туршилтын хэмжилтүүдээр жишилтийн полигоны баганууд ямар нэгэн хөдөлгөөнгүй, байрлал нь өөрчлөгдөөгүй болохыг тогтоосон.

Биелэлт 100%

30

6.5. Төрийн архивын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, заавар стандарт гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.5.1. Архив, геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулалтын лабораторын үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

Тоо хэмжээ: 8 ажил

4 журам, 1 заавар, 2 судалгаа, 1 төсөл

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төрийн архив, геодезийн хэмжлийн лабораторын үйл ажиллагааг хууль эрх зүйн орчинд зохицуулсан дүрэм, журмууд боловсрогдон баталгаажсан байна.

-АЕГ-ын даргын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145-дугаар тушаалаар баталсан Шинжлэх ухааны технологи, зураг төслийн баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх журам”-ыг судалж “Газрын харилцааны салбарын зураг төслийн баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх ажлын журам”-ыг боловсруулан хэлтсийн дарга нараас санал авч 2017 оны 12 дугаар сард ДДЗХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.

- Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах 7 бүлэг 31 зүйлтэй журам боловсруулан хэлтсүүдээс санал авсан. Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэс Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмыг мэдээллийн технологийн журамд нэмэлтээр нэг бүлэг болгон оруулах санал дэвшүүлж ярилцсаны үндсэн дээр тухайн журмын төслийг Мэдээллийн технологийн журамд оруулахаар өгсөн болно. Зарим заалтыг байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлтээр оруулж, батлагдсан.

- Лазер нивелир шалгах, тохируулах аргачлалыг боловсруулахад Sokkia фирмийн LX32, SDG-1 зэрэг лазер багажны зааврыг ашигласан. Батлагдсан хуваарийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Энэ хурлаас өгсөн санал, шүүмжүүдийг нэмж оруулан даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэн “Лазер нивелир шалгах, тохируулах аргачлал”-ыг батлуулсан.

- Зай хэмжлийн багажинд шалгалт хийх зааврыг 2012 онд ISO17123-4 олон улсын стандартыг ашиглан боловсруулж, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Хурлаас олон улсын стандартыг үндэсний стандарт болгон батлуулсны дараа дахин оруулж хэлэлцүүлэх шийдвэр гарсан. 2016 онд ISO17123-4 стандартыг үндэсний стандартаар батлуулсан юм.

Энэхүү аргачлал нь 2017 оны 11 дүгээр сарын 10-нд мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн. Энэ хурлаас өгсөн санал, шүүмжүүдийг нэмж оруулан батлагдсан хуваарийн дагуу Даргын дэрэгдэх зөвлөлийн хурлаар оруулж “Электрон тахеометр багажны зай хэмжлийн шалгалт хийх аргачлал”-ыг боловсруулан батлуулсан.

- Лазер сканер багажинд шалгалт тохируулга гүйцэтгэх боломжийн талаар судалгааны ажлын хүрээнд

-          LEICA SCANSTATION P20 CHECK & ADJUST Leica Geosystems AG Heerbrugg, Switzerland 2013

-          INVESTIGATING LASER SCANNER ACCURACY Wolfgang Boehler and Andreas Marbs, University of Applied Sciences, Mainz, Germany 2003

-          CALIBRATION AND TESTING OF A TERRESTRIAL LASER SCANNER D. D. Lichti, M. P. Stewart, M. Tsakiri and A. J. Snow School of Spatial Sciences Curtin University of Technology, AUSTRALIA 2000

-          FIELD PROCEDURES FOR TESTING TERRESTRIAL LASER SCANNERS (TLS) (A CONTRIBUTION TO A FUTURE ISO STANDARD) Reinhard GOTTWALD, Switzerland 2008

-          ANALYSIS OF THE ACCURACY OF TERRESTRIAL LASER SCANNING MEASUREMENTS Reha Metin ALKAN and Gokcen KARSIDAG, Turkey 2012

-          ISO 17123-9 Optics and optical instruments — Field procedures for testing geodetic and surveying instruments — PART 9: TERRESTRIAL LASER SCANNERS 08.06.2017

зэрэг материалуудыг судаллаа. ISO17123-9 стандарт нь одоогийн байдлаар олон улсын хэмжээнд санал асуулгын шатандаа явж байгаа бөгөөд албан ёсоор батлагдсаны дараа тухайн стандартын шаардлагыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын полигон байгуулах шаардлагатай.

Энэ полигон байгуулагдсанаар лазер сканерийн шалгалт, тохируулга хийх бүрэн боломжтой болно.

Судалгааны ажлын танилцуулгыг батлагдсан хуваарийн дагуу “Лазер сканер багажинд шалгалт, тохируулга гүйцэтгэх боломж”-ийн талаар судалгаа хийж Даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын хурлаар хэлэлцүүлсэн.

- АЕГ-ын даргын 2016.08.26 өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”-ын 2.3-т заасан “Эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглуулах, хяналт шалгалтын үйл ажиллагаанд, байгууллага,  иргэнд архивын баримтыг биечлэн танилцуулах, хэвлэн нийтлэх, сурталчлахад ашиглуулах журмыг хэрэгжүүлэн “Уншлагын танхимаар номын сангийн ном, хэвлэл, бусад баримт ашиглуулах журам” нэртэйгээр боловсруулан, хэлтсүүдээс санал авсан.

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлэн гишүүдийн саналыг тусган засварлаж Газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/265 дугаар тушаалаар “Архив, номын сангийн баримтыг уншлагын танхимаар судлуулах журам” батлагдсан.

- GNSS-ийн багажинд шалгалт хийх зааврыг 2012 онд ISO17123-8 олон улсын стандартыг ашиглан боловсруулж, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Хурлаас олон улсын стандартыг үндэсний стандарт болгон батлуулсны дараа дахин оруулж ирэх шийдвэр гарсан. 2016 онд ISO17123-8 стандартыг үндэсний стандартаар батлуулсан.

Энэхүү аргачлалыг 2017 оны 11 дүгээр сарын 10-нд орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Энэ хурлаас өгсөн санал, шүүмжүүдийн дагуу засварлан батлагдсан хуваарийн дагуу 2017 оны 12 дугаар сарын Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж “GNSS-ийн хүлээн авагчийн RTK горимын шалгалт хийх” зааврыг батлуулсан.

Биелэлт 100%

9

“Долоо. Хүн амын нутагшилт суурьшил, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, геологи, гидрогеологи, хүрээлэн буй орчны мэдээлэлд суурилсан нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутаг, хот суурины хөгжлийн хандлагад нийцсэн хот төлөвлөлтийн арга зүйгээр хангах, хот байгуулалтын кадастр эрхлэх, нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хяналт тавих, хэрэгжилтийг зохион байгуулах" гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"7.1. Хот байгуулалтын кадастрыг эрхлэх, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутаг, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн баримт бичгээр мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.1.1. Хүн амын нутагшилт, суурьшилын хөгжлийн ерөнхий төсөл, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутаг, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн баримт бичгээр мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах

Тоо хэмжээ:  4

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ҮОЗМДБ-ийн стандарт шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: ҮОЗМДБ-ийн стандарт шаардлагад нийцүүлэн Хот байгуулалтын мэдээллийн санг үүсгэсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Шинээр боловсруулан батлуулсан хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хот төлөвлөлтийн мэдээллийн сангийн загвар, дизайны дагуу ҮОЗМДБ-ийн мэдээллийн санд оруулсан байна.

1. БХБ-ын сайдын 2017.02.24-ны өдрийн 43 дугаар тушаалаар байгуулагдсан Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл-ийг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох салбарын чиглэлээр судалгаа, тооцоолол, мэдээллээр хангах, санал, зөвлөмж өгөх үүрэг бүхий ажлын хэсэгт тус газрын төлөөлөл оролцон ажиллалаа.

2.Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл-ийг боловсруулах ажлын хүрээнд:

  • Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл-ийг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дүрмийн төсөл болон уг хорооны Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүнд шаардагдах зардлын тооцоо, судалгааг боловсруулан БХБЯ-нд 2017 оны 3 дугаар  сарын 15-ны өдрийн 1/430 албан тоотоор хүргүүлсэн.
  • Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, дүрмийн төслийг тус тус боловсруулж тус газрын 2017 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 1/1308 албан тоотоор БХБЯ-нд хүргүүлсэн.
  • 2017 оны 3 дугаар  сарын 28, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо”  сэдэвт 2 удаагийн хэлэлцүүлгийг БХБЯ-тай хамтран зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлэгт барилга, хот байгуулалтын салбарын 80 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцож, санал, зөвлөмжийг өглөө.
  • “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах арга хэмжээний төлөвлөгөө болон зургийн даалгаварын төслийг боловсруулан Газрын даргын 2017-04-06-ны өдрийн 2/603  тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.
  •  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулахад хамтран ажиллах, шаардагдах судалгаа, мэдээлэл, материалыг бүрдүүлэх талаар ГЗБГЗЗГ-ын 2017 оны  03 дугаар 16-ны өдрийн 1/440 тоот албан бичгийг нийт 22 байгууллагад хүргүүлж, хамтын ажиллагааг тогтоосон.
  • Монгол улсын хэмжээнд хийгдсэн хүн амын 4 удаагийн тооллогын үр дүнд анализ хийж, хүн амын нягтралын зургийг боловсруулах өгөгдөлийг бэлтгэн нийгмийн дэд бүтцийн судалгааг боловсрууллаа.

3. Хот байгууллтын мэдээллийн сан үүсгэх зорилгоор 21 аймгийн ГХБХБГ-т аймаг, сумын төвийн шинээр хийгдсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг ирүүлэх тухай газрын даргын 1/701 албан тоотыг хүргүүлсэн. Үүний дагуу 16 аймгийн мэдээг хүлээн авч нэгтгэн, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Хэнтий аймгийн Дадал сумын шинээр боловсруулан батлуулсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын мэдээллийн сангийн загвар, дизайны дагуу AutoCAD програмаас, ArcGIS програмруу хөрвүүлэн боловсруулалт хийж ҮОЗМДБ-ийн мэдээллийн санд орууллаа.

4. Улсын төсвийн хөрөнгөөр ХБГХ-2012-07/12 тоот гэрээний дагуу “Тофсүрвэй” ХХК-иар “Улаанбаатар хотын газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний зураглал хийх” ажлыг гүйцэтгүүлэн хүлээн авсан. Уг ажилд тус газраас захилагчийн хяналтыг хийж, холбогдох дүгнэлтийг гарган 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 1/2194 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. 

5. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлын хүрээнд Нийт 47 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар тусгасан ч 29 хорооллын төлөвлөлт хийгдсэн байна. Жишээ болгон VII хорооллын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөө, XIV хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргахаар ArcGIS  програм дээр зурган мэдээллүүдийг оруулж, давхарга үүсгэж, дүгнэлт гаргасан. Үүнд:

-       Одоогийн байдал,

-       Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,

-       Баригдахаар төлөвлөгдөж байгаа барилга, тэдгээрийн газар ашиглалт, зориулалт,

-       Газар чөлөөлөлт хийгдсэн байдал зэрэг юм.

Биелэлт 100%

30

7.1.2. Хот байгуулалтын кадастрыг эрхлэх

Тоо хэмжээ:

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн:

“Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулж дуусган батлуулах шатанд байна. Энэ журам батлагдсанаар хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг бий болгоно. Хот байгуулалтын кадастрыг Ландменежер програм хангамж дээр хийх, ОХУ-ын Москва хотын “Хот байгуулалтын кадастрын тухай хууль”-ийг орчуулан судлах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Биелэлт 40%

12

"7.2. Хот байгуулалтын үйл ажиллагаанд баримтлах хууль, эрх зүйн баримт бичиг, хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутаг, дэд бүтэц болон бусад үе шатны төсөл, хөтөлбөрийг боловсруулах, мөрдүүлэх, хот суурин газруудыг шинээр болон дахин төлөвлөж хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.2.1. Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, шаардлагатай холбогдох мэдээлэл, судалгаагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 4 ажлын хэсэгт ажиллах

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллан, санал өгч хэлэлцүүлсэн байна.

Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд дараах хуулиудын төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд тус газрын төлөөлөл оролцон, холбогдох мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллалаа. Үүнд:

  • Барилга, хот байгуулалтын сайдын тушаал 2016.10.27-ны өдрийн 171 дүгээр тушаалаар байгуулагдсан Хот байгуулалтын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг:

-       ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 167 дугаар тушаалаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан. Энэхүү ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу уг шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулах судалгааг хийж,  холбогдох тайлан болон хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулан ГЗБГЗЗГ-ын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/2015 тоот албан бичгээр БХБЯ-д хүргүүлсэн.

-       2017оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Барилга, хот байгууллатын салбарын нээлттэй хаалга”-ны өдрөөр “Хот байгуулалтын тухай” хуулийн өөрчлөлтийн талаар иргэдээс санал асуулга авч нэгтгэн судалгааны тайланд тусгав.

-       БХБЯ болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага(GGGI)-аас хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Монголиан легал экспертс” ХХН-ийн зөвлөх багийн бэлтгэсэн “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг судлан тогтоох тандан судалгааны тайлан”-тай танилцсаны үндсэн дээр Хот байгуулалтын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон үзэл баримтлалд тусгуулах саналыг бэлтгэн тус газрын 2017.11.01-ний өдрийн 1/2024 албан тоотоор БХБЯ-ны ХБГХБХЗГ-т хүргүүлсэн. Энэхүү төслөөс зохион байгуулсан “Монгол Улсын Хот байгуулалтын бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болон 2 удаагийн ажлын тайлангийн хуралд тус газраас оролцож, Монголиан легал экспертс” ХХН-ийн зөвлөх багтай хамтран ажиллаж байна.

  • Барилга, хот байгуулалтын сайдын тушаал 2016.11.29-ний өдрийн 187 дугаар тушаалаар байгуулагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн  тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг:

-       ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 167 дугаар тушаалаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай шинэ хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан. Энэхүү ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу уг шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулах тандан судалгааг хийж,  холбогдох тайлан болон хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулан ГЗБГЗЗГ-ын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/2015 тоот албан бичгээр БХБЯ-д хүргүүлсэн.

  • Барилга, хот байгуулалтын сайдын тушаал 2016.10.27-ны өдрийн 172 дугаар тушаалаар байгуулагдсан Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг:

-       ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 167 дугаар тушаалаар Хот суурины ногоон байгууламжийн тухай шинэ хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан. Энэхүү ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу уг шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулах судалгааг хийж,  холбогдох тайлан болон хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулан ГЗБГЗЗГ-ын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/2015 тоот албан бичгээр БХБЯ-д хүргүүлсэн.

-       Энэхүү хуулийн төслийн ажлын хүрээнд БХБЯ-наас 2017 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хот, суурины ногоон байгууламжийн тухай” хуулийн төслийг вакуумжсан байдлаар боловсруулах үйл ажиллагаанд тус газрын мэргэжилтнүүд ажлын хэсгийн гишүүний үүргийг гүйцэтгэн оролцсон. Ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд бусад яамдаас санал авч, Засгийн газарт хүргүүлнэ.

  • Барилга, хот байгуулалтын сайдын тушаал 2016.10.27-ны өдрийн 173 дугаар тушаалаар Авто зогсоолын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг:

-       ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 167 дугаар тушаалаар Авто зогсоолын тухай шинэ хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан. Энэхүү ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу уг шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулах судалгааг хийж,  холбогдох тайлан болон хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулан ГЗБГЗЗГ-ын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/2015 тоот албан бичгээр БХБЯ-д хүргүүлсэн.

-       Энэхүү хуулийн төслийн ажлын хүрээнд БХБЯ-наас 2017 оны 12 дугаар сарын 14-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулсан “Авто зогсоолын тухай” хуулийн төслийг вакуумжсан байдлаар боловсруулах үйл ажиллагаанд тус газрын мэргэжилтнүүд ажлын хэсгийн гишүүний үүргийг гүйцэтгэн оролцсон. Ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд бусад яамдаас санал авч, Засгийн газарт хүргүүлнэ.

Биелэлт 100%

30

7.2.2. Хот байгуулалтын норм, дүрэм, стандартыг боловсруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах

Тоо хэмжээ: 6 журам, стандарт

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.09.30-ны дотор

Хүрэх үр дүн: Журам болон стандартын төсөл боловсруулан батлуулсан байна. Үүнд:

  1. Хот төлөвлөлтийн мэдээллийн санг ажиллуулах журам
  2. Хот төлөвлөлтийн мэдээлийн сангийн таних тэмдгийн стандарт
  3. “Хот байгуулалт болон төлөвлөлтөнд хэрэглэх нэр, томьёоны тайлбар, тодорхойлолт”

4.     Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам;

5.     Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам;

6.     Төсөл хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны дараалал тогтоох журам;

1. “Хот төлөвлөлтийн мэдээллийн санг ажиллуулах журам”-ын төслийг боловсруулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архитектур, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн тул тус газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/2014 тоот албан бичгээр БХБЯ-нд батлуулахаар хүргүүлсэн. Уг журмын төсөлд санал авах 2017 оны 1/19, 1/20, 1/38 тоот албан бичгийг НХТЕТГ, МАЭ, БЗТЗХ болон 21 аймгийн ГХБХБГ, Хот төлөвлөлтийн тусгай зөвшөөрөл бүхий 11 аж ахуйн нэгжид хүргүүлж, нийт 10 аймгийн ГХБХБГ, 1 аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн тусгасан.

2. Хот төлөвлөлтийн мэдээллийн сангийн таних тэмдгийн стандартын төслийг боловсруулсан. Уг стандартын төсөлд санал авах тухай тус газрын 2017 оны 1/1006 албан тоотыг холбогдох төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодод,   2017 оны 1/1146 албан тоотыг Хот байгуулалтын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудад тус тус хүргүүлж, ирүүлсэн саналуудыг тусгав. Хот төлөвлөлтийн мэдээллийн сангийн таних тэмдгийн стандартын төслийг Стандарт хэмжил зүйн газрын Техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэхээр  тус газрын даргын 1/1250 тоотоор хүргүүлээд байна.

3. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хот байгуулалтын болон архитектур төлөвлөлтийн 19 норм, дүрэмд хэрэглэгдэж байгаа нэр томъёоны тайлбарыг нэгтгэн “Хот байгуулалт болон төлөвлөлтөнд хэрэглэх нэр, томьёоны тайлбар, тодорхойлолт”-ын төслийг боловсруулсан.  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн 311 тоотод Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хот байгуулалт болон төлөвлөлтөнд хэрэглэх нэр томъёоны тайлбар, тодорхойлолт”-ын төслийг танилцуулан түүний хэрэглээ, ач холбогдлын талаар санал асуулга авсан.

4. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 167 дугаар тушаалаар байгуулагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийг дагалдан гарах журам, заавар, аргачлалыг боловсруулах ажлын хэсэгт тус газрын төлөөлөл оролцон ажиллалаа. Үүнд:

- 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн иргэдийн танхимд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг нээлттэй зохион байгуулсан. “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлд санал авахаар холбогдох яам, 21 аймаг, нийслэлийн ЗДТГ, ГХБХБГ-уудад руу албан тоотыг хүргүүлсэн. Байгууллагын веб хуудсан дээр нээлттэй санал асуулга авахаар байрлуулсан. Мөн НХТЕТГ, НГА болон 21 аймагт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/2139, 1/2140 тоот албан бичгээр видео танилцуулга болон гарын авлагын эхийг хүргүүлж, тус газрын вэб сайт дээр байрлуулсан. 2017 оны 12 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд ажлын хэсэг вакуумжсан байдлаар ажиллаж, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төслийг эцэслэн боловсруулсан. Одоо уг журмын төсөлд санал авах ажил хийгдэж байна.

- НХТЕТГ-ын хурлын танхимд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2017 оны 4 дүгээр 11-ний өдөр зохион байгуулж, нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөлд оролцогч байгууллагууд болон төсөлд оролцогч иргэдийн төлөөлөлд танилцуулж санал авсан.  2017 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ажлын хэсэг вакуумжсан байдлаар ажиллаж, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийг эцэслэн боловсруулсан. Одоо уг журмын төсөлд санал авах ажил хийгдэж байна.

- Ажлын хэсгийн хуралдаанаас “Төсөл хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны дараалал тогтоох журам”-ын төслийг боловсруулах асуудлыг 2018 оны хүртэл түр хойшлуулан шийдвэрлэж, одоогийн нөхцөлд дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-д заасны дагуу зохицуулж, хэрэгжүүлэхээр болсон. Уг асуудал нь ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр албажсан.

Биелэлт 90%

27

7.2.4. Хот суурин газруудыг шинээр болон дахин төлөвлөж хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: Хот, суурин газрын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаварыг зөвшилцөх, арга зүйгээр ханган ажилласан байна.

Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

1. Хот суурин газруудыг шинээр төлөвлөж хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах ажлын хүрээнд:

-          Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Даваат, Уртын гол багийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгавар”-ын төсөлд өгөх санал, зөвлөмжийг боловсруулж 2017оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/719 тоотоор хүргүүлэв.

-          “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зургийн даалгавар”-ын төслийг боловсруулан 2017.05.01-ны өдрийн 1/758 албан тоотоор БХБЯ-нд хүргүүлсэн.

-          Дорноговь аймгийн Хамрын хийд, Энергийн төв, Үлэг гүрвэлийн цогцолбор, Ханбаянзүрх хайрханы аялал жуулчлалын бүс нутгийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлагдсан зургийн даалгаварын дагуу хүлээн авах талаар аймгийн ГХБХБГ-т агентлагийн даргын 1/1000 албан тоотыг хүргүүлсэн.

-          Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шинэ суурьшлын бүс”-ийн 90 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Манлай сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Баян-Овоо сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголын зураг төслийг боловсруулах ажлын даалгаварын төслийг боловсруулж тус газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2/1479 тоот албан бичгээр хүргүүлсэн.

2. Хот суурин газруудыг дахин төлөвлөж хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах ажлын хүрээнд:

-          БХБЯ болон Япон улсын ЖАЙКА байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх MUGCUP-2 дэд төсөл”-ийн ажлын хэсгийнхэнтэй тус газрын Хот төлөвлөлтийн хэлтэс хамтран ажиллаж, Нийслэлийн Засаг даргын хуралдаан болон ИТХ-аас санал болгосон байршлуудаас ЧД-ийн 7-р хороо, СБД-ийн 18 дугаар хорооны байршлуудыг сонгон загвар төслийг төлөвлөлтийг боловсруулсан. Энэ ажлын хүрээнд загвар төсөл боловсруулах дэд ажлын хэсгийг 2017 оны 5 дугаар сард байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 4 удаа хуралдсан. Ажлын хэсгийн боловсруулсан загвар төслийг холбогдох байгууллагуудад танилцуулсан бөгөөд дэд бүтцийн төв барихаар эхний 2 байршил сонгогдож, төлөвлөгөөний төсөл хийгдсэн. Судалгааг ГХДБГ болон НЗТХ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран хийлээ. Энэхүү төлөвлөгөөний төслийн талаар 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдод танилцуулсан бөгөөд 2018 оны нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөг тусгагдан батлагдсан.  

-          2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан Дорноговь аймгийн сумдын даамлуудыг чадавхижуулах сургалтанд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарсан журмуудын танилцуулгыг хийлээ.

-          Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон ЗДТГ, ГХБХБГ-ын хүсэлтээр MUGCUP-2 дэд төслийн ажлын хэсгийнхэнтэй 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чойр хотод томилолтоор ажиллалаа. Энэ үеэр аймгийн удирдлагуудад Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон түүнийг дагалдан гарсан журмуудын талаар танилцуулга хийсэн. Мөн тус аймгаас төсөл хэрэгжүүлэхээр зөвлөгөө хүссэн САА-н 6 байшин, Төмөр замын хэсгийн дан байрууд, БУК-ийн байрууд гэсэн 3 байршилтай газар дээр нь танилцлаа. Энэхүү байршлууд дээр хийсэн судалгаа, мэдээллийг үндэслэн  2017 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа ба төслийн зардал, эдийн засгийн үр ашгийн тооцоо” сэдэвт сургалтанд төслийн төлөвлөлтийн санаа, тооцооллыг гаргуулж өгсөн нь үр дүнтэй болсон.

-          2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа ба төслийн зардал, эдийн засгийн үр ашгийн тооцоо” сэдэвт сургалтанд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих журам”-ыг танилцуулсан.

-          2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулсан “Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудад зориулсан сургалтанд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих журам”-ыг танилцууллаа.

-          “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн одоогийн байдлын үнэлгээг тус газрын Хот төлөвлөлтийн хэлтсээс хийж БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболдод хүргүүлсэн. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлын хүрээнд нийт  47 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар тусгасан  29 хорооллын төлөвлөлт хийгдсэн байна. Холбогдох судалгааг хийсэн. Урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан.

Биелэлт 100%

30

7.2.5. Хот суурин газруудын төлөвлөлт болон дахин төлөвлөлтийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.09.31-ны дотор

Хүрэх үр дүн: 5 аймгийн төвийн сумыг сонгож хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд судалгаа хийгдэж, дүгнэлт гарсан байна.

-   Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг дагалдан гаргах дүрэм, журмыг боловсруулах явцад судлан үзэж, уг хуулинд өөрчлөлт оруулах зарим саналыг бэлтгэн тус газрын даргын 2017-12-06-ны өдрийн 2/2313 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

-    ГЗБГЗЗГ-ын даргын 2017.04.20-ны өдрийн А/122 дугаар тушаалын дагуу 2017.05.07-06.19-ны хооронд орон нутагт ажлын хэсэг томилолтоор ажиллаж, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгуудын хот суурины газруудын төлөвлөлт болон дахин төлөвлөлтийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр ашгийг дээшлүүлэх санал, зөвлөмжийг гаргасан.

-    Тус газрын Хот төлөвлөлтийн хэлтсээс улсын хэмжээнд хийгдсэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгааг 21 аймгийн хэмжээнд гаргаж, дүн шинжилгээ хийлээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Баян-өлгий аймгийн Цагаан нуурын чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, тайланд дүн шинжилгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд ажлын хэсгийн тушаал, зардлын тооцоо, удирдамжийн төслүүдийг боловсруулан Барилга хот байгуулалтын яамаар батлуулахаар тус газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2122 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хяналт шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Одоогийн байдлаар санхүүжилтын асуудлаас шалтгаалан холбогдох шийдвэр нь хүлээгдэж байна.

Биелэлт 70%

21

7.2.6. Барилга хот байгуулалтын яамтай хамтарч Хот байгуулалтын форум зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль журмын дагуу

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Хот байгуулалтын форум”-ыг зохион байгуулж, форумаас зохих шийдвэр гарсан байна.

/Хугацаа хойшлогдсон/

Хот байгуулалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллага (GGGI)-тай хамтран “Монгол Улсын хот байгуулалтын бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, форумыг Улаанбаатар хотод 2017.10.19-ний өдөр зохион байгуулсан. Тус форумаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах хуулийн зөвлөх баг, судлаачдын хот байгуулалтын эрх зүйн орчинд урьдчилсан дүн шинжилгээг танилцуулсан бөгөөд холбогдох салбарын мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцсон. Уг форум нь:

·  Монгол Улсын хөгжлийн бодлого болон хот байгуулалт, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийн асуудал,

·  Хүн амын нутагшил суурьшлын төлөвлөлт, бүс нутгийн хөгжлийн асуудал,

·  Хот байгуулалтын баримт бичиг, түүнд тавигдах шаардлага, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний талаар,

·  Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах шаардлагатай үндсэн зохицуулалтууд гэсэн 4 гол сэдэвт чиглэсэн.

Үндсэн сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцсон.

Биелэлт 100%

30

7.2.7. Сургалт зохион байгуулах

Тоо хэмжээ: 5

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.09.30-ны дотор

Хүрэх үр дүн: Холбогдох хууль, дүрэм, журмын талаар мэдлэгтэй, мэдээллийн санд мэдээлэл оруулах, зурагжуулах чадвартай болсон байна.

1. Тус газраас аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудыг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, 14 аймгийн архитекторууд ирж оролцлоо. Оролцогсдод хот байгуулалтын хууль, эрх зүйн эмхтгэл, сургалтын хичээлийг бэлтгэн CD-ээр хувилж  өгөв. Мөн НХТЕТГ-ын үйл ажиллагаа болон хот байгуулалтын кадастрын мэдээллийн сантай танилцуулах уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулсан.

2. “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн зургийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын талаарх сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулав. Сургалтад 21 аймгийн геодези болон инженерийн байгууламж, шугам сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон.  Сургалтад оролцогчдод барилгын салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгалтын журмын дагуу 2 багц цаг хангасан гэрчилгээ олголоо.

3. Хот байгуулалтын мэдээллийн сан байгуулах, хөтлөлт хийх, жижүүрийн зураг хөтлөлт болон хот, тосгонд улаан шугам төлөвлөлтийн өнөөгийн байдал, хэрэгжилтийн талаар “Хот төлөвлөлтийн чиглэлээр чадавхижуулах” сургалтыг ГЗБГЗЗГ-ын даргын А/108 тоот тушаалаар баталсан хөтөлбөрийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн ГХБХБГ-ийн инженерийн байгууламж, геодезийн асуудлыг тус тус хариуцсан нийт 42 мэргэжилтнийг хамруулан оролцуулсан. Сургалтад оролцогчдод барилгын салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгалтын журмын дагуу 2 багц цаг олгосон гэрчилгээ олголоо.

4. ҮОЗМДБМС-ын дэд сан болох "Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах" сэдэвт сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, сургалтад оролцогчдод онолын мэдлэг, ойлголт өгч, дадлага ажлыг хийлгэсэн. Сургалтад 21 аймгийн геодези болон инженерийн байгууламж, шугам сүлжээний асуудал хариуцсан 72 мэргэжилтэн оролцлоо.

Биелэлт 100%

30

"7.3. Хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.3.1. Хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.09.30-ны дотор

Хүрэх үр дүн: Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт сайжирч, үр ашиг нэмэгдсэн байна.

1. БХБ-ын сайдын 2017.02.17-ны өдрийн 36 дугаар тушаалаар байгуулагдсан МУ-ын Ерөнхий сайдын 2017 оны 7-р захирамжаар байгуулсан зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай асуудлын эрх зүйн орчныг судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг шаардлагатай судалгаа, тооцоо, бусад мэдээллээр хангах Техникийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын төлөөлөл оролцон ажиллалаа. УИХ-ын Өргөдлийн байнгын байнгын хорооноос 2017.05.01-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Хот статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт БХБЯ-ны ХБГХБХЗГ-тай хамтран оролцож, санал өгсөн.

2. БХБ-ын сайдын 2017.02.07-ны өдрийн 27 дугаар тушаалаар байгуулагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, эхний ээлжинд барилгажуулах шаардлагатай газарт ХЕТ боловсруулахад дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангаж, зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэгт тус газрын төлөөлөл гишүүнээр ажиллаж, дараах ажлуудыг хийлээ . Үүнд:

·    Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын даалгаварт тусгах санал болон дэлхийн нисэх буудлуудын хотуудын танилцуулгыг бэлтгэж, БХБЯ-нд 2017.04.21-ний өдрийн 1/717 албан тоотоор хүргүүлсэн.

·    ГЗБГЗЗГ-ын даргын 2017.01.24-ны өдрийн А/25 дугаар тушаалаар“Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал”, түүнийг даган байгуулагдах шинэ хот, улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газартай давхцаж байгаа орон нутгийн зүгээс олгосон газрын маргаантай асуудлыг судлан үзэж, дүгнэлт, зөвлөмж гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж, дүгнэлт зөвлөмжийг гарган ажлын хэсэгт танилцуулсан.  

3. ГЗБГЗЗГ-ын даргын 2017.04.20-ны өдрийн А/122 дугаар тушаалын дагуу 2017.05.07-06.19-ны хооронд орон нутагт ажлын хэсэг томилолтоор ажиллаж, 21 аймгийн хэмжээнд хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Дорноговь аймгийн Хамрын хийд, энергийн төв, Үлэг гүрвэлийн цогцолбор, Ханбаянзүрх хайрханы аялал жуулчлалын бүс нутгийн  ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлуулсан зургийн даалгаврын дагуу хүлээн авахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Биелэлт 100%

30

7.3.2. Аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх талаар удирдамж, чиглэлээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.06.31-ны дотор

Хүрэх үр дүн: Шаардлага хангасан тайланг хүлээн авч үнэлэлт дүгнэлт өгөн БХБЯ-нд хүргүүлнэ.

Арга зүйгээр хангаж ажилласан байна. Зааврын дагуу жижиүүрийн зураглал хөтлөх болон мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулсан байна.

1. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НХТЕТГ, 21 аймгийн ГХБХБГ-т “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын дагуу гүйцэтгэсэн ажлын тайланг гарган ирүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/19, 1/20 тоотыг тус тус хүргүүлсэн. Үүний дагуу 21 аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн тайланг нэгтгэн үнэлж, дүгнэлтийг БХБЯ-нд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/557 тоотоор хүргүүлсэн.

2. “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн зургийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын талаарх сургалтыг 2017 оны 27-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулав. Сургалтад 21 аймгийн геодези болон инженерийн байгууламж, шугам сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон. 

3. Тус газрын Хот төлөвлөлтийн хэлтэсээс “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр Төв аймгийн ерөнхий архитектор Д.Алтансүх, Архангай аймгийн ерөнхий архитектор Л.Дэлгэрдалай, Баян-Өлгий аймгийн ерөнхий архитектор Г.Мандат, Ховд аймгийн ерөнхий архитектор З.Өмиртэй, Дорнод аймгийн Барилга хот байгуулалтын  хэлтсийн дарга Б.Билгүүн, 21 аймгийн ГХБХБГ-ын Инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн, Геодезийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 77 хүнийг  арга зүйгээр хангаж ажилласан.

4. Дорноговь аймгийн Өргөн сумын төвийг жишиг болгон сонгож суурь судалгааг хийж, ерөнхий төлөвлөгөөний загвар төслийг боловсруулсан. Өргөн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний загвар төслийг тус газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болон Хот байгуулалтын архитекторуудын мэргэжлийн зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлэн дэмжигдсэн. 

Мөн тус газрын даргын А/239 тоот тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Өргөн суманд томилолтоор газар дээр нь очиж ажиллан энэ сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний загвар төсөл болон жижүүрийн зураг хөтлөлтөөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Иргэд, олон нийтээс өгсөн саналыг нэгтгэн төсөлд тусгасан.

Дорноговь аймгийн Өргөн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн  хөтлөлтийг жишиг болгон боловсруулсаныг хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод танилцуулж хэлэлцүүлэв.

Биелэлт 100%

30

7.3.3. Нийслэл, 21 аймгийн төвийг барилгажилтын бүсчлэл, улаан шугамын зураглалтай болгох ажлыг эхлүүлэх, нэгдсэн удирдлага, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: НХТЕТГ, 5 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: “Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар”-ыг хэрэгжүүлнэ.

1. ГХБХБГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 21 аймгийн ГХБХБГ-ийн инженерийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, геодезийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Хот, тосгонд улаан шугам төсөллөх, тогтоох заавар”-ыг хэрэгжүүлэх талаар сургалтыг зохион байгуулж, түүний хэрэглээ, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмжийг өгсөн. Мөн аймаг, сумын төв, суурин газрын улаан шугамын зураглалыг үйлдэж, ГЗБГЗЗГ-т жил бүр ирүүлж байх тухай зөвлөмжийг боловсруулж 21 аймгийн ЗДТГ болон ГХБХБГ-т 1/2170 тоотоор хүргүүлж ажиллалаа.

2. Тус газраас 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан сургалтанд хамрагдсан 14 аймгийн ерөнхий архитекторуудад “Хот, тосгонд улаан шугам төсөллөх, тогтоох заавар”-ыг мөрдөж, хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгсөн.

3. Дорноговь аймгийн Өргөн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний загвар төслийг боловсруулах ажлын хүрээнд тус сумын төвийн барилгажилтын бүсчлэл, улаан шугамын зураглалыг жишиг байдлаар хийсэн. Энэхүү жишиг загварын дагуу 21 аймгийн төвийг барилгажилтын бүсчлэл, улаан шугамын зураглалтай болгох ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд 21 аймгийн ГХБХБГ болон аймгийн ерөнхий архитекторуудыг тус газрын Хот төлөвлөлтийн хэлтсээс удирдлага, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Биелэлт 100%

30

7.3.4. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу хүлээн авч дүгнэх, БХБЯ-нд хүргүүлэх, мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.09.30-ны дотор

Хүрэх үр дүн: Шаардлага хангасан тайлан хүлээн авч үнэлэлт дүгнэлт өгөн, БХБЯ-нд хүргүүлнэ. Аймаг, нийслэлд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор нарыг чадавхижуулах ургалт зохион байгуулагдсан байна.

1. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НХТЕТГ, 21 аймгийнн ГХБХБГ-т “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу ерөнхий архитекторын 2016 оны үйл ажиллагааны тайланг ирүүлэх тухай тус газрын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/09, 1/10 тоотыг тус тус хүргүүлсэн. Уг албан тоотын дагуу нийслэл, 21 аймгийн ерөнхий архитекторын ирүүлсэн 2016 оны тайланг үнэлж, нэгдсэн дүгнэлтийг БХБЯ-нд ГЗБГЗЗГ-ын даргын 1/873 албан тоотоор хүргүүлсэн. Уг дүгнэлттэй холбогдуулан БХБЯ-наас 2017 оны 01/1723 албан тоотоор холбогдох зөвлөмжийг тус газарт ирүүлсэнийг нийслэл, аймгийн бүх  ерөнхий архитекторуудад хүргүүлэн, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа.

2. Тус  газрын даргын А/143 тоот тушаалаар аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын чадавхижуулах сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулан 14 аймгийн ерөнхий архитекторыг хамрууллаа.

Биелэлт 100%

30

"7.4. хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, нэгдсэн бүртгэл хөтлөх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.4.1. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, нэгдсэн бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Мэргэжлийн байгууллагууд болон аймгийн ГХБХБГ-ыг зөвлөгөө дэмжлэгээр хангаж, хууль тогтоомж хэрэгжсэн байна.

1. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар ирүүлэх хүсэлтийг Барилгын хөгжлийн төвд тус газрын даргын 1/521 албан тоотоор хүргүүлсэн. Уг бичгийн хариуг хүлээн авч, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий 72 аж ахуйн нэгжийн бүртгэлийг хийж, дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн боловсруулсан. Мөн хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага бүрийн гүйцэтгэж, боловсруулсан хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний жагсаалтыг гаргасан.

2. 2017.03.28, 2017.05.10-ны өдрүүдэд зохион байгуулсан “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо”  сэдэвт хэлэлцүүлгүүдэд хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын төлөөллийг хамруулсан.

3. “Нью урбанизм” ХХК-тай Дорноговь аймгийн Хамрын хийд, энергийн төв, Үлэг гүрвэлийн цогцолбор, Ханбаянзүрх хайрханы аялал жуулчлалын бүс нутгийн  ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх тухай, “Эрхэт констракшн ХХК-тай Дорноговь аймгийн Даланжаргалан, Хатанбулаг, Өргөн сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалтын талаар тус тус уулзалт зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж  өгч ажиллалаа.

4. Хот төлөвлөлтийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг сайжруулах, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах ажлын хүрээнд “Хот байгуулалтын мэдээллийн сан” сэдэвт нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын дунд зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/2237 тоот албан бичгийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Уулзалт, хэлэлцүүлэгт 21 аж ахуйн нэгж, байгууллагын 30 орчим мэргэжилтэн, архитекторууд оролцож ГЗБГЗЗГ-аас боловсруулан хэрэгжүүлж буй ҮОЗМДБ болон Хот байгуулалтын мэдээллийн санг ажиллуулах журмын төсөл, Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандартын төслийн талаар болон тэдгээрийг ашиглан боловсруулсан Дорноговь аймгийн Өргөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний загвар төслийг тус тус танилцууллаа. Энэ үеэр санал солилцож, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмжийг өглөө.

Биелэлт 100%

30

"Найм. Барилга, хот байгуулалтын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх, норм, нормативын санг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ, салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлж, мэдээ, мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“8.1. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.1.1. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог олон улсын жишигт хүргэх талаар санал бэлтгэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 1 ажил

1 төсөл

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш  

Хүрэх үр дүн: Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох судалгааг хийж, саналын хувилбар бүхий төсөл боловсруулагдсан байна.

Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог олон улсын жишигт хүргэх талаар дараах судалгааг хийж, дүгнэлт гарган, санал боловсруулан ажиллалаа. Үүнд:

- Тус газраас ОХУ-ын 2016 онд шинэчлэгдсэн “Норматив баримт бичгийн тогтолцооны баримт бичиг”-ийг монгол хэл дээр орчуулах ажлыг 2017/36 тоот гэрээний дагуу гүйцэтгүүлж, хүлээн авсан. “Монгол улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоо”-г ОХУ-ын норматив баримт бичгийн тогтолцоотой харьцуулсан дүгнэлтийг боловсруулсан.

- Европын холбооны орнуудад бүх нийтээр мөрддөг Барилгын бүтээгдэхүүний директивийг орчуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

 - Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд Барилга байгууламжийн норм, нормативын сангийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу БХБЯ болон БХТ-өөс хамтран зохион байгуулсан сонгон шалгаруулалтад “Барилгын инженерүүдийн холбоо” шалгарч  шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.  

-      Тус газраас Эрчим хүчний яамны харьяа “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв”  зэрэг байгууллагуудтай тус тус уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг тогтоосон.                      

-      Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.6, 34.1.8, 34.1.12 дахь заалтад заасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төв/ТӨААТҮГ/-өөс тус газарт шилжүүлэн хүлээлцээгүй, “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017.03.31-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар байгуулагдсан ГЗБГЗЗГ болон БХТ-ийн хооронд ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн шийдвэр эцэслэн гараагүй, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын яамнаас шийдвэрлээгүй байгаа зэргээс шалтгаалан барилга байгууламжийн норм, нормативын сангийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахад хүндрэл гарч байна. Үүнтэй холбогдуулан тус газрын 2017.05.29-ны өдрийн 1/960 албан тоотыг Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн.

Биелэлт 70%

21

“8.2. Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааг эрхлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.2.1 Барилгын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ажиллах журмын дагуу ажлын албаны үйл ажиллагааг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц ажил

Чанар: Холбогдох журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Барилгын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажилласан байна.

1. “Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-д оруулах өөрчлөлтийн саналыг боловсруулж, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад тус газрын 2017.03.15-ны 1/429 албан тоотоор хүргүүлсэн. Үүнд:

-      Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн бүрэлдэхүүнд  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргыг гишүүнээр оруулах;

-      Журамд шинээр Долоо. Зөвлөлийн ажлын албагэж нэмж тусган, дараах заалтыг оруулах:

·    7.1. Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

·    7.2. Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

·    7.2.1. Зөвлөлийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;

·    7.2.2. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

·    7.2.3. Зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг тухай бүр шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

·    7.2.4. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;

·    7.2.5. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийн талаар судалгаа, дүгнэлт, танилцуулга бэлтгэх;

·    7.2.6. Зөвлөлийн архив, бичиг хэргийг хөтлөн явуулах.

-      Журмын 5.1.-д Ажлын алба...”,  5.3.2-д “...төрийн захиргааны байгууллага...” гэж тус тус нэмэлтээр оруулж тусгах саналыг бэлтгэсэн.

Тус газраас хүргүүлсэн саналтай холбоотой “Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-д өөрчлөлт оруулах шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргаагүй байгаагаас шалтгаалан “Барилгын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл”-ийн ажиллах журмын дагуу ажлын албаны үйл ажиллагааг зохион байгуулахад боломжгүй болсон. Барилга, хот байгуулалтын сайдад тус газраас хүргүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 1/960 албан тоотод энэ асуудлыг тусган мэдэгдсэн.

-

“8.3. Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулах ажлыг зохион байгуулах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.3.1 Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн  индексийг тогтоох судалгаа, төслийг боловсруулах

Тоо хэмжээ: 1 төсөл

Чанар: Холбогдох норм, зааврын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн  индексийн төслийг БХБЯ-нд хүргүүлнэ.

Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.6, 34.1.8, 34.1.12 дахь заалтад заасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төв/ТӨААТҮГ/-өөс тус газарт шилжүүлэн хүлээлцээгүй, “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017.03.31-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар байгуулагдсан ГЗБГЗЗГ болон БХТ-ийн хооронд ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн шийдвэр эцэслэн гараагүй, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын яамнаас шийдвэрлээгүй байгаа зэргээс шалтгааланБарилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн  индексийг тогтоох судалгаа, төслийг боловсруулах” ажлын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй байна. Барилга, хот байгуулалтын сайдад тус газраас хүргүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 1/960 албан тоотод энэ асуудлыг тусган мэдэгдсэн.

-

“8.4. Барилга байгууламжийн норм, нормативын сан бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.4.1 Барилга байгууламжийн норм, нормативын сангийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлан гаргах

Тоо хэмжээ: 1 төлөвлөгөө, 1 тайлан

Чанар: Холбогдох журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Барилга байгууламжийн норм, нормативын сангийн батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, тайлагнасан байна.

1. Тус газраас “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам”-ын төслийг шинээр боловсруулж БХБЯ-нд 2017.02.08-ны 1/256 албан тоотоор хүргүүлсэн.Барилга, хот байгуулалтын сайдын 2017.03.03-ны өдрийн 46 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам” шинэчлэгдэн батлагдсан.

2. “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн хөрөнгөөр 2017 онд боловсруулах барилгын норм ба дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө”-нд ГЗБГЗЗГ-аас тусгуулах норматив баримт бичгийн саналыг боловсруулж, БХБЯ-нд 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1/261 тоотоор хүргүүлсэн. “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн хөрөнгөөр 2017 онд боловсруулах барилгын норм ба дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө”-г Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Сангийн удирдах зөвлөлийн дарга С.Магнайсүрэнгээр батлуулсан.

3. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.6, 34.1.8, 34.1.12 дахь заалтад заасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төв/ТӨААТҮГ/-өөс тус газарт шилжүүлэн хүлээлцээгүй, “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017.03.31-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар байгуулагдсан ГЗБГЗЗГ болон БХТ-ийн хооронд ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн шийдвэр эцэслэн гараагүй, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу зарим чиг үүргийг БХТ-өөр гэрээгээр гүйцэтгүүлэх тухай асуудлыг Барилга, хот байгуулалтын яамнаас шийдвэрлээгүй байгаа зэргээс шалтгаалан барилга байгууламжийн норм, нормативын сангийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тайлагнах боломжгүй байн. Барилга, хот байгуулалтын сайдад тус газраас хүргүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 1/960 албан тоотод энэ асуудлыг тусган мэдэгдсэн.

Биелэлт 100%

30

8.5. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.5.1 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулж, мэдээллийн сан бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1 ажил

Зөвлөх үйлчилгээний мэдээллийн сан

Чанар: Холбогдох дүрэм, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш  

Хүрэх үр дүн: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн  нэгдсэн  мэдээллийн сан  бий болж, гарсан өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл сайжирна.

1. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны хамтарсан Ажлын хэсгийн боловсруулсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ын төсөлд санал бэлтгэж, 2017.03.03-ний өдөр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх орон тооны бус ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах журмын төслийг боловсруулж, батлуулахаар бэлтгэлээ. Мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх өргөдлийн маягт, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг салбарын нэгдсэн мэдээллийн санд оруулахаар бэлтгэсэн.

3. Барилгын сургалт, хөгжлийн академи төрийн бус байгууллагийн зохион байгуулдаг “FIDIC буюу олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо түүний эрхлэн гаргадаг үйлчлүүлэгч, зөвлөхийн гэрээний загварыг таниулан сурталчлах” сургалтад тус газрын БТТХХ-ийн мэргэжилтэн хамрагдаж, Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны зөвлөх үйлчилгээний гэрээний загварыг орчуулж бэлтгэн “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, бүртгэх журам”-ыг боловсруулах Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсэгт 2017.06.15-ны өдөр танилцуулсан. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын /Нэгдсэн үндэсний байгууллага, Азийн хөгжлийн банк Дэлхийн банк гэх мэт/ зөвлөх сонгон шалгаруулахад тавигддаг шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл цуглуулан, судалгаа хийсэн.

4. “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн  нэгдсэн  мэдээллийн сан” бүрдүүлэх, хөтлөх ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэхэд Барилгын тухай хуулийн 42.4-т заасны дагуу БХБЯ-наас “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсаны дараа нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулж, мэдээллийн сан бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Биелэлт 40%

12

"Ес. Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох, ажлыг зохион байгуулах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“9.1. Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.1.1. Аймаг, сумын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалаар мэдээллийн сан бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын судалгааг гаргах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрмийн дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Орон нутагт барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

1. Улаанбаатар хот болон Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийн газар хөдлөлийн бичил мужлалын зураглалаар мэдээллийн санг бүрдүүлж, geoportal.sdi.gov.mn хаягаар хэрэглээнд нэвтрүүлсэн. Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн мэдээллийг геопортал ашиглан хэрэглэх, хэрэглээнд нэвтрүүлэх сургалтыг зураг төслийн мэргэжлийн болон салбарын төрийн бус байгууллагуудыг оролцуулан   2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр БХБЯ-тай хамтран зохион байгуулсан.

2. “Аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа”-ны ажлын эцсийн тайланд захиалагчийн хяналт хийх, хүлээн авах, хэрэглэгчдэд хүргэх, нэгдсэн мэдээллийн санд оруулах ажлыг БХБЯ-тай хамтран зохион байгууллаа.

3. Газар хөдлөлтийн бүс нутагт баригдсан барилга байгууламжийн паспортжуулах ажлын хүрээнд орон нутагт ашиглагдаж байгаа барилга байгууламжийн мэдээлэл, судалгааг ирүүлэх тухай 2017.03.21-ний өдрийн 1/466 албан тоотыг 17 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Үүний дагуу холбогдох мэдээлэл, судалгааг 17 аймгаас ирүүлсэн бөгөөд “Газар хөдлөлтийн бүсэд барьсан барилгын паспортжуулалтын аргачилсан заавар” /БД 31-103-00/-ын баримтлан газар хөдлөлтийн зэрэглэлээр орон нутгийн 7103 барилга байгууламжийг ангилсан урьдчилан судалгаанд үндэслэн паспортжуулалт хийж зөвлөмж гарган цаашид авах арга хэмжээний санал болон Засгийн газрын тогтоолын төслийг БХБЯ-нд хүргүүлээд байна.

4.“Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийн судалгаа ирүүлэх тухай 3/851 албан тоотыг 2017.05.11-ний өдөр хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамнаас боловсруулсан маягтын дагуу 21 аймгаас ирүүлсэн судалгаа, мэдээллийг нэгтгэн Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2/888 албан тоотоор тус тус хүргүүлсэн.

5. Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадамжийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Угсармал, цутгамал, өрөгт бүтээцийн газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх, хүчитгэх барилгын дүрмийн техникийн даалгавар” төсөлд тусгах саналыг бэлтгэн 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

6. Япон улсын “ЖАЙКА” байгууллагын шугамаар хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн багын ажлын хэсэгт орж ажиллан, газар хөдлөлтийн нормын техникийн даалгавар боловсруулахад болон Барилгын дүрэм боловсруулахад өөрийн орны барилгын норм нормативын баримт бичигтэй хэрхэн нийцүүлэх, уялдуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган хамтран ажиллаж байна.

7. ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 10 сарын 27 –ны өдрийн  А/252 дугаар тушаалаар батлагдсан “Газар хөдлөлтийн бүсэд баригдсан барилгын паспортжуулалт, барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн албан хаагчдыг чадавхижуулах” сэдэвт сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 20 аймгийн ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга, барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 35 гаруй төлөөлөл оролцсон.

Биелэлт 100%

30

“9.2. Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.2.1 Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: Салбарын хэм мэдээллийн сан

Чанар: Холбогдох дүрэм, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн сангийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай зохион байгуулах нөхцөлийг хангасан байна.

1. “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн  журам”-ын төсөлд тусгуулах саналыг бэлтгэж. Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газарт 2017.3.20-ны өдөр хүргүүлсэн.

2. Барилга, хот байгуулалтын сайдын 2017.04.10-ны өдрийн 65, 66 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн журам”, “Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж  байна. Үүнд:

·     Батлагдсан журмуудыг цогц байдлаар үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор ажлын төлөвлөгөө боловсруулж, 2017.05.31-ний өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын дэргэдэх зөвлөлийн 13 дугаар хурлаар хэлэлцүүлсэн. Уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу БХБ-ын сайдын тушаалаар батлагдсан журмуудыг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын төслийг боловсруулж, Барилга, хот байгуулалтын яаманд 2017.6.12-ны өдрийн 1/1073 албан тоотоор хүргүүлээд байна. Ажлын хэсэг байгуулагдаагүй байна.

·     Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлэх судалгаа хийж, салбарын нэгдсэн бүртгэл хөтлөх мэдээллийн сангийн ажлын даалгаврын төслийг боловсруулсан.

3. Бусад салбаруудад үйл ажиллагаагаа явуулж буй мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалттай танилцах ажлыг зохион байгуулж, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа. Үүнд:

·     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Боловсролын салбарын мэдээллийн систем төсөл”-ийн багийн удирдагч н.Лхагвасүрэнтэй 2017.4.12-ны өдөр уулзалт хийж, “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийн бүтэц, зохион байгуулалттай танилцаж, мэдээлэл солилцсон.

·     “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах ажил”-аар зураглал, мэдээллийн сан, программ хангамжийн талаарх сургалтад 2017 оны 4 дүгээр сарын 25–26-ны өдрүүдэд оролцон, тус программын бүтэц, зохион байгуулалттай танилцаж мэдээллийн санд буй статистик мэдээллүүдийг мэдээллийн сантайгаа хэрхэн холбож ашиглах талаар “Геоценоз” ХХК-ийн мэргэжилтэн инженерүүдтэй санал солилцож, мэдээлэл авлаа. 

Биелэлт 100%

30

“9.3. Барилгын үе шатны ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автомажуулалт, тохируулга зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтоох хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.3.1 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулж, мэдээллийн сан бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1 ажил

 Зөвлөх үйлчилгээний мэдээллийн сан

Чанар: Холбогдох дүрэм, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн  нэгдсэн  мэдээллийн сан  бий болж, гарсан өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл сайжирна.

1. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны хамтарсан Ажлын хэсгийн боловсруулсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ын төсөлд санал бэлтгэж, 2017.03.03-ний өдөр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх орон тооны бус ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах журмын төслийг боловсруулж, батлуулахаар бэлтгэлээ. Мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх өргөдлийн маягт, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг салбарын нэгдсэн мэдээллийн санд оруулахаар бэлтгэсэн.

3. Барилгын сургалт, хөгжлийн академи төрийн бус байгууллагийн зохион байгуулдаг “FIDIC буюу олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо түүний эрхлэн гаргадаг үйлчлүүлэгч, зөвлөхийн гэрээний загварыг таниулан сурталчлах” сургалтад тус газрын БТТХХ-ийн мэргэжилтэн хамрагдаж, Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны зөвлөх үйлчилгээний гэрээний загварыг орчуулж бэлтгэн “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, бүртгэх журам”-ыг боловсруулах Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсэгт 2017.06.15-ны өдөр танилцуулсан. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын /Нэгдсэн үндэсний байгууллага, Азийн хөгжлийн банк Дэлхийн банк гэх мэт/ зөвлөх сонгон шалгаруулахад тавигддаг шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл цуглуулан, судалгаа хийсэн.

4. “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн  нэгдсэн  мэдээллийн сан” бүрдүүлэх, хөтлөх ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэхэд Барилгын тухай хуулийн 42.4-т заасны дагуу БХБЯ-наас “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсаны дараа нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулж, мэдээллийн сан бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Биелэлт 70%

28

9.4. Барилгын салбарын ажилтны тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах, орон тооны бус зөвлөлийг ажиллуулахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.4.1 Орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулах

Тоо хэмжээ: 1 ажил

Чанар: Холбогдох хууль, дүрмийн дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Орон тооны бус зөвлөлийн дүрмийг батлуулан хэрэгжүүлнэ.

1. ГЗБГЗЗГ-ын дэргэд ажиллах Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн дүрэм”-ийн төслийг боловсруулан БХБЯ-нд 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 1/292 албан тоотоор хүргүүлсэн. Энэхүү зөвлөлийн дүрмийн төслийг БХБ-ын дэд сайдын ахалсан ажлын хэсгийн 2017.04.26, 2017.05.11, 2017.09.07-ны өдрийн хурлуудаар тус тус хэлэлцүүлсэн. Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн дүрэм”-ийг БХБ-ын сайдын 2017.09.08-ны өдрийн 155 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

2.Барилгын салбарын ажилтны тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг БХБ-ын сайдын 2017.10.02-ны өдрийн 167 дугаар тушаалаар батлуулсан. Уг орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд дэд даргаар ГХБХБГ-ын дарга Ц.Ганхүү, гишүүнээр ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг, ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баярбат нар орж ажиллаж байна.

3. Тус газраас “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн хуралдааны дэг”-ийг боловсруулж, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/97 дугаар тушаалаар батлуулсан.

Биелэлт 100%

30

9.4.2 Барилгын салбарын ажилтны мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрмийн дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн  зэрэг олгох дүрмийн дагуу зохион байгуулагдана.

1. Тус газраас Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн төслийг боловсруулан БХБЯ-нд 2017.02.15-нд хүргүүлсэн. Энэхүү дүрмийн төслийг БХБ-ын дэд сайдын ахалсан ажлын хэсгийн 2017.04.26, 2017.05.11-ны хурлуудаар хэлэлцүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу уг дүрмийн төсөлд салбарын төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдийн саналыг авч тусган, холбогдох засвар өөрчлөлтийг БХБЯ-ны ТЗУГ-тай хамтран хийж, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 200 дугаар тушаалаар батлуулсан.

2. “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох тогтолцоог боловсронгуй болгох нь” нээлттэй хэлэлцүүлгийг БХБЯ, БЗТЗХ-той хамтран 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, тус газраас Барилгын тухай хуулийн дагуу барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлын зохион байгуулах танилцуулгыг хийсэн.

3. Салбарын инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулах тодорхой чиглэлийн сургалтыг зохион байгуулах хүсэлт ирүүлсэн “Барилгын сургалт, хөгжлийн академи”, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг салбарын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, өөрсдийн үйл ажиллагааны чиглэл зорилтыг танилцуулах зорилгоор 2017.3.14-2017.4.25-ны хооронд уулзалтуудыг зохион байгуулсан.Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх багц цаг тооцох сургалтыг зохион байгуулах асуудлаар 2017.03.30-ны 1/551 тоотыг “Арвижих өргөө зөвлөх төв” ТББ, 1/550 тоотыг ШУТ-ын Оргил академид тус тус хүргүүлэв.

Биелэлт 100%

30

“9.5. Орон нутаг дахь барилгын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.5.1 Орон  нутагт барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах, захиалагчийн хяналт тавих, норм, норматив баримт бичгийг мөрдүүлэх чиглэлээр барилгын асуудал эрхэлсэн албыг мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгээр хангах ажлыг зохион байгуулах 

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Барилгын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг орон  нутагт хангуулж ажилласан байна.

1. ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/122 дугаар тушаалын дагуу 2017оны 5 дугаар сарын 07-ноос 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд орон нутагт ажлын хэсэг томилолтоор ажиллаж, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах, захиалагчийн хяналт тавих, норм, норматив баримт бичгийг мөрдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах ажлыг зохион байгуулсан.  

2. “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”-ийн төсөлд тусгуулах саналыг боловсруулж, 2017оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Барилга, хот байгуулалтын яаманд цахимаар хүргүүлсэн.

3. Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг орон нутагт хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар 2017.05.24-ний өдрийн 1/927 албан тоотыг БХБЯ-нд хүргүүлсэн.

4. Аймаг, орон нутагт инженер техникийн ажилтны багц цаг тооцох чадавхижуулах сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/520 тоот албан бичиг хүргүүлсэн. Архангай, Орхон, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Ховд, Дундговь, Дархан-Уул, Булган, Говьсүмбэр, Хөвсгөл аймгуудаас салбарын инженер техникийн ажилтны багц цаг тооцох, чадавхижуулах сургалтад хамрагдахаар ирүүлсэн саналуудыг сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан.

5. “Барилга, нийтийн аж ахуйн салбарын 2017 оны удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулахтай холбогдуулан аймаг, орон нутагт салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарч буй санал, хүсэлтийг хүлээн авч нэгтгэн ирүүлэх тухай 2017.03.31-ны 1/567 албан тоотыг 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Энэ дагуу ирүүлсэн саналыг нэгтгэж БХБЯ-ны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсэгт хүргүүлсэн.

6. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг чадавхжуулах сургалтыг ГЗБГЗЗГ-ын даргын А/238 тушаалын дагуу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүн”-д орж ажиллах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын 30 гаруй хүн оролцсон.

7.“Аймгуудын барилга байгуулламжийг ашиглалтад оруулах комисст орж ажиллах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлд зориулсан сургалт”-ын модулийг боловсруулж,  сургалтанд оролцох хүмүүсийн нэрсийг гарган 21 аймгийн ГХБХБГ-т 2017.10.02-ны өдрийн 1/1736 албан тоотоор хүргүүлсэн.

Үүний дагуу аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох тухай” ажлын хүрээнд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцох хөгжлийн тус тус зохион байгууллаа.

Биелэлт 100%

30

“9.6. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгож, экспертийн эрх олгох ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.6.1 Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох ажлыг зохион байгуулан, хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Иргэн, хуулийн этгээдэд хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх олгогдож, нэгдсэн бүртгэл хийгдсэн байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179-р тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа. Үүнд:

1. ГЗБГЗЗГ-ын даргын 2017.05.18-ны А/148 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТ болон салбарын төрийн бус байгууллага /МАЭ, МБИХ, БЗТЗХ, БТХ, МГЗБХ, МБИГХ, МГФЗЗХ/-ын төлөөлөл оролцон ажиллалаа 

2. “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын дагуу “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэний сонгон шалгаруулалт”-ыг 2017.05.25-наас 06.16-ны өдрийг хүртэл хугацаатай өдөр тутмын / Өнөөдөр, Өдрийн сонин/ сонин, БХБЯ, ГЗБГЗЗГ-ын веб сайтаар дамжуулан зарласан. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэний сонгон шалгаруулалтад оролцогчдод зориулсан уулзалтыг 2017.06.06-ны өдөр ГЗБГЗЗГ-ын хурлын танхимд 10, 15 цагуудаас зохион байгуулж, танилцуулга хийж мэдээлэл өгсөн.

3. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэний сонгон шалгаруулалтын зарын дагуу ирүүлсэн 184 хүсэлт гаргагчийн материалыг  бүртгэн хүлээн авсан.  “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хуралдаанаар “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-д заасан шаардлагын дагуу сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хянан хэлэлцэж, экспертийн эрх олгох дүгнэлтийг гаргаад байна. Одоогийн байдлаар экспертүүдэд эрх олгох асуудлыг БХБЯ-наас шийдвэрлэхээр хүлээгдэж байна.

4. Барилга, хот байгуулалтын сайдын 2016.11.10-ны өдрийн 179-р тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам” болон “Зураг төслийн магадлалын дардас, тэмдэгийн загвар”-т өөрчлөлт оруулах саналыг боловсруулан БХБЯ-нд хүргүүлж, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБ-ын сайдын зөвлөх Г.Мягмар нарт танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар болсон.

Биелэлт 100%

30

"Арав. Энэхүү стратегийн зорилтын 1-9-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалт, эрх зүйн үндэслэлээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

10.1. Салбарын хэрэглэгчдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.1.3. Газрын харилцааны салбарт 2018 онд хийх ажлын ТЭЗҮ, төсвийн тооцоо, танилцуулгыг боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: Ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017.03.30-ны дотор

Хүрэх үр дүн: Холбогдох журмын дагуу хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд геодези, зураг зүй, инженер хайгуул, мониторинг, газар зохион байгуулалт, кадастр, хот төлөвлөлт, барилга, орон зай, мэдээлэл технологи, архивын чиглэлээр 2018 онд хийх ажлын судалгаа, төсвийн тооцоо, танилцуулгыг боловсруулж, тус газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/261 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлэв.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2016 оны “ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ” 121 дүгээр тогтоолын 3-т “Төлөвлөгөөнд тусгасан томоохон төсөл, хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэлийг 2017 онд багтаан эцэслэн боловсруулж, 2018 оноос хэрэгжүүлж эхлэх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллах”-аар даалгасныг хэрэгжүүлэх зорилгоор дараах 17 техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаварын төсөл боловсруулж агентлагийн болон яамны холбогдох дарга нараар хянуулан БХБ-ын дэд Сайдаар батлуулахаар 2017 оны 5-р сарын 05-ны өдрийн 1/805 тоотоор хүргүүлсэн ба баталгаажуулсан ажлын даалгаврыг БХБЯ-наас 2017 оны 5-р сарын 31-ний өдрийн 06/1674 тоотоор ирүүлэв. Үүнд:

1.      Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээг байгуулах

2.      Аймгийн төвүүдийн нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологийн судалгааны ажил

3.      Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах

4.      Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголтой нийцүүлж газар ашиглалтын зориулалт бүрээр газрын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээний үр дүнд үндэслэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодотгох

5.      Мэдлэгт суурилсан газар зохион байгуулалтын төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор ил тод хийж, тэдгээрийг орон нутагтаа баялаг бүтээх боломжийг бүрдүүлэн, олон төрөлтөт эдийн засгийн хөгжлийн үндсийг бий болгох

6.      Байрлалд суурилсан нийгэм, эдийн засгийн нэгдсэн мэдээллийн сан, системийг улсын хэмжээнд бий болгож, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагуудыг ашиглах боломжоор хангаж, тогтолцоог бүрдүүлэх

7.      Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх

8.      Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох

9.      Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх

10.   Төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх

11.   Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлэх

12.   Газар зүйн нэр, хаяг, геодезийн цэг тэмдэгт, хилийн цэсийн мэдээллийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх

13.   Монгол Улсын нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах

14.   Газар зүйн нэрийн тодруулалтыг улсын хэмжээнд хийх

15.   Монгол Улсын 63 сум, суурин газарт GNSS (GPS)-ийн байнгын ажиллаагаатай суурин станц байгуулах

16.   Монгол орны өндрийн тулгуур сүлжээг шинэчлэх

17.   Монгол орны эхлэл цэг байгуулах

Ажлын даалгаварын дагуу 17 ТЭЗҮ-г боловсруулж, ажлын хэсгийн, орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн, газрын даргын ДДЗХ-аар хэлэлцүүлэн холбогдох засвар, өөрчлөлтийг хийж, батлуулахаар 2017 оны 6-р сарын 09-ний өдрийн 1/1062 тоотоор БХБЯ-нд хүргүүлж БХБ-ын дэд Сайдаар батлуулав.

Биелэлт 100%

30

10.1.5. Салбарын босоо тогтолцоог Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар буй болгох, сумын газрын даамлыг ТА-ны ТЗ-5, 6 ангилалд хамруулах, тэдгээрийн санхүүжилтийг аймгийн ГХБХБГ-ын төсөвт шилжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох хуулийн төслийг үзэл баримтлал, танилцуулгын хамт боловсруулан БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017.01.31-ны дотор

Хүрэх үр дүн: Холбогдох журмын дагуу хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.

Дундговь аймгийн Засаг дарга болон аймгийн ГХБХБГ-т сумдын Газрын даамлыг бие даасан орон тоогоор ажиллуулах талаар, Сангийн Яаманд сумын газрын даамлын цалинг тус Газрын төсөвт шилжүүлэх асуудлаар тус тус албан бичиг хүргүүлсэн.

Сумын газрын даамлын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг Газрын даргын хурлаар хэлэлцэн БХБЯ-нд хүргүүлсэн ба Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоолоор 2018 оны 1 сарын 1-ээс эхлэн газрын даамлын цалингийн санг ГЗБГЗЗГ-ын даргын багцад шилжүүлж, 2019 оны 1 сарын 1-ээс газрын даамлын албан тушаалын ангилал зэрэглэлийг ТЗ-5-д хамааруулахаар шийдвэрлэгдсэн.

 

Биелэлт 100%

30

10.2. Газрын салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсэдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэнд хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.2.1. Гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: Гэрээт ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Гэрээт ажлуудыг батлагдсан техникийн даалгаврынн дагуу бүрэн гүйцэд хүлээж авсан байна.

2017 онд байгууллагын урсгал төсвөөр хийхээр төлөвлөгдсөн дараах ажлуудын гүйцэтгэгч нарыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Үүнд:

-          Тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил 1-р багц /Төв аймаг/-ийн гүйцэтгэгчээр Эхмонголын байгаль ХХК шалгарч 2017 оны 05-дугаар сарын 25-ны 2017/44 тоот гэрээ, 2-р багц /Сэлэнгэ аймаг/-ийн гүйцэтгэгчээр Вектормэп ХХК шалгарч 2017 оны 05-дугаар сарын 25-ны 2017/45 тоот гэрээ, 3-р багц /Дорнод аймаг/-ийн гүйцэтгэгчээр АТТП ХХК шалгарч 2017 оны 05-дугаар сарын 25-ны 2017/46 тоот гэрээ, 4-р багц /Булган аймаг/-ийн гүйцэтгэгчээр Голбус ХХК шалгарч 2017 оны 05-дугаар сарын 25-ны 2017/47 тоот гэрээ.

-          Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр "Глобус"ХХК шалгарч 2017.05.10-ны өдрийн 2017/43 тоот гэрээ.

-          "1:500000, 1:1500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000-ны масштабтай газрын зургийн нэг маягийн суурь зохиох, хэвлэлийн эх бэлтгэх" ажлын гүйцэтгэгч “Газрын зураг” ХХК-тай байгуулсан 2017/33 дугаартай гэрээ,

-          "Хөргүүрийн төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" ажлын гүйцэтгэгч “Хаш контакт” ХХК-тай байгуулсан 2017/29 дугаартай гэрээ,

-          "Архангай, Увс аймгуудын GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын эх хавтан нийлүүлж, хүлээн авагчид суурилуулах, станцыг ажиллагаанд оруулах" ажлын гүйцэтгэгч “Гео инструментс” ХХК-тай байгуулсан 2017/28 дугаартай гэрээ.

Биелэлт 100%

30

10.2.2. Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: гэрээт ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартад нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хэрэгжиж буй төсөл, бүтээгдэхүүн, гэрээт ажлуудын үр дүн практик хэрэглээнд нэвтэрч, үр дүнтэй хэрэгжсэн байх, санхүүжилтийг бүрэн олгосон байна.  

Уг ажлын хүрээнд дараах гэрээт ажлуудын Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авч, хянан, акт үйлдэн архивт хүлээн авч, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:

-          “Өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт /нивелирийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах/”

-          “Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, мэдээллийн сан байгуулах”

-          “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх”

-          “Улаанбаатар хотын газар дээрхи болон доорхи шугам сүлжээний зураглал хийж орон зайн мэдээллийн сан үүсгэх”

-          “Хаягийн мэдээллийн систем байгуулах”

-          “Монгол улсад кадастрын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгөх, энэ чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаанд хяналт тавих”

-          “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх”

-          “Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа боловсруулах”

-          “Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх /нэгдсэн арга зүй, стандартын дагуу тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан байгуулах/”

-          “Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах”

Биелэлт 100%

30

10.2.3. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн /норм, стандарт/ хэрэгжилтэнд хяналт тавих, шинэчлэн боловсруулах, хянан тохиолдуулга, шүүмж хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: шинэчлэн боловсруулсан тоогоор

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн /норм, стандарт/ судалгаа гаргах, шинэчлэх, сайжруулах, шинээр боловсруулах норматив баримт бичгийн санал боловсруулж БХБЯ-нд хүргүүлсэн байна. Шинээр боловсруулах норматив баримт бичгийн ажлын даалгавар боловсруулах, боловсруулсан норматив баримт бичигт хянан тохиолдуулга, шүүмж хийлгэсэн байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн /норм, стандарт/ судалгааг гаргах, шинэчлэх, шинээр боловсруулах норматив баримт бичгийн санал боловсруулж, санал авах, саналыг нэгтгэн БХБЯ-нд хүргүүлэх ажлын хүрээнд:

-          Барилга байгууламжийн норм, нормативын сангийн хөрөнгөөр 2017 онд боловсруулах барилгын норм ба дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд ГЗБГЗЗГ-аас тусгуулах норматив баримт бичгийн саналыг нэгтгэн боловсруулж, БХБЯ-нд 2017.02.08-ны 1/261 тоотоор хүргүүлсэн.

-          “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам”-ын төслийг шинээр боловсруулж БХБЯ-нд 2017.02.08-ны 1/256 албан тоотоор хүргүүлсэн.

-          “Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-д оруулах өөрчлөлтийн саналыг боловсруулж, БХБЯ-нд 2017.03.15-ны 1/429 албан тоотоор хүргүүлсэн.

Шинээр боловсруулах норматив баримт бичгийн ажлын даалгавар боловсруулах, боловсруулсан норматив баримт бичигт хянан тохиолдуулга, шүүмж хийх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

-          Одоогийн байдлаар Барилгын хөгжлийн төвөөс “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам”-ын дагуу шинээр боловсруулах норматив баримт бичгийн ажлын даалгавар боловсруулах, боловсруулсан норматив баримт бичигт хянан тохиолдуулга, шүүмж хийх ажлыг тус газарт бүрэн шилжүүлээгүй байгаа тул хэрэгжилтийг хангах боломжгүй байна. Энэ асуудлаар БХБЯ-наас тодорхой шийдвэр гарахыг хүлээж байна.

Биелэлт 100%

30

10.3. Хүний нөөцийн чадавхи дээшлүүлэлт, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалт, барилгын салбарын ажлын байранд тавигдах дадлага, туршлагын стандарт шаардлагыг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.3.1. Газрын харилцааны салбарын мэргэжилтнүүдийн /төрийн албан хаагч/ ажлын байранд тавигдах шаардлагыг боловсруулж даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотой зохих шийдвэрийг гаргуулах

Тоо хэмжээ: Ажлын байрны тоогоор

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017.03.31-ны дотор

Хүрэх үр дүн: Албан тушаал бүрээр ажлын байрны тодорхойлолт батлагдсан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын бүтэц 86 орон тоотой болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан Газрын даргын 2017.01.20-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулах ажлын хэсгийг томилон, 86 ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулж, батлуулсан.

 

Биелэлт 100%

30

10.3.2. Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургаж дадлагажуулах саналыг боловсруулан газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотой зохих шийдвэрийг гаргуулах

Тоо хэмжээ: Сургалтын тоогоор

Чанар: Сургалтын стандартад нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Албан хаагчид төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдсан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчдын 2017 оны сургалтын төлөвлөгөөг баталсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу албан хаагчид сургалтад хамрагдаж байна. 2017 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар давхардсан тоогоор 58 албан хаагч гадаад болон дотоодын сургалтад хамрагдаад байна. Үүнд:

-          2017 онд хэрэгжүүлэх 22 төсөл, үндэсний хөтөлбөрүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах сургалтад нэгжийн дарга нар болон ахлах мэргэжилтэн, асуудал хариуцсан мэргэжилтнүүд;

-          ГЗБХ-ийн мэргэжилтэн Ц.Ихбаяр нь Исланд улсын Хөдөө аж ахуйн их сургуульд Газар нөхөн сэргээх сургалтад /10 сар/;

-          АНУ-ын шинэ Мексик мужийн ҮИС-д “Сэргээх чадварт суурилсан бэлчээрийн менежмент” сургалтад 2017.01.18-28-ны хооронд ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг, ИХМХ-ийн ахлах мэргэжилтэн Р.Отгончимэг;

-          Япон улсад Жайкагаас зохион байгуулсан “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл” сургалтад 2017.02.05-18-ны хооронд 10 хоног Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Болормаа;

-          БНСУ-д НҮБ-ын хүний суурьшлын хөтөлбөрт “Хот байгуулалтын үндэс” сургалтад 2017.01.16-23-ны хооронд 7 хоног Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Оргил;

-          Тайвань улсын Олон улсын газрын бодлого, судалгааны сургалтын төвд “Газар зүйн мэдээллийн систем ба газрын менежмент” сургалтад 2017.04.10-26-ны хооронд /13 хоног/КХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Оюунбаяр;

-          Тайвань улсын Олон улсын газрын бодлого, судалгааны сургалтын төвд “Мэдлэгт суурилсан эдийн засаг ба хот өрсөлдөөн” сургалтад 2017.04.10-26-ны хооронд /13 хоног/ ГЗБХ-ийн мэргэжилтэн С.Дэнсмаа;

-          Тайвань улсын Олон улсын газрын бодлого, судалгааны сургалтын төвд “Газрын бодлого ба орон нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт сургалтад 2017.05.19-2017.06.16-ны хооронд /28 хоног/ КХ-ийн дарга Б.Галмандах;

-          Төрийн захиргааны магистрын сургалтад ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Га.Мөнхцэцэг;

-          Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх “гараг”-ийн ангид ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Го.Мөнхцэцэг, ОЗМТХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Баярмаа нарын материалыг 2017.03.14-ний өдрийн 1/421 албан бичгээр хүргүүлсэн. Холбогдох шалгуур хангаж, шалгалтад нь тэнцэж, гарагийн сургалтад хамрагдаж байна.

-          Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуульд магистрын зэрэг олгох “гараг”-ийн сургалтад КХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Оюунбаярын материалыг нь бүрдүүлэн 2017.05.10.1/767 албан бичгээр хүргүүлсэн. Удирдлагын академаас Магистрын зэрэг олгох “гараг”-ийн сургалтад КХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Оюунбаярыг тэнцсэн тухай 2017.06.13-ны 06/50 албан бичиг ирсэн байна.

-          Хууль зүйн яамнаас 2017.02.07-нд “Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэм хэмжээний актын асуудал” сургалтад ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, О.Дөлгөөнтуул;

-          Худалдан авах ажиллагааны сургалтад 8 албан хаагч;

-          2017.01.17-18-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалтад ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуул;

-          Удирдлагын академаас зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүй” зайн сургалтад ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Б.Оюуннасан, “Албан хэрэг хөтлөлт”-ийн зайн сургалтад ЗУХАГ-ын даргын туслах А.Цэцэгсайхан;

-          НҮБ-аас зохион байгуулсан “Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх нь” сэдэвт II шатны 5 хоногийн сургалтад ГЗБХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Батсайхан;

-          “Мэргэшсэн инженерийн зэрэг горилох, сунгах” 14 хоногийн сургалтад ГЗЗХ-ийн дарга С.Энхтуяа, мэргэжилтэн Г.Энхзаяа, Д.Ундармаа;

Биелэлт 100%

30

10.3.3. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, ажилтан томилох, чөлөөлөхтэй холбоотой болон бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль болон яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Байгууллагын хүний нөөцийн асуудал хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 217 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын бүтэц 86 орон тоотой болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан хэлтсийн дарга нарын албан тушаалд “Төрийн албаны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-а-д мөн журмын 39, 40-д заасны дагуу 4 хэлтсийн дарга, өрсөлдөгч 4 албан хаагчийн дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын байранд тавигдах шаардлагын дагуу, хүснэгтэн мэдээллийг бүрдүүлж, Салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулахаар БХБЯ-ны ТАЗСЗ-д 2017.03.14-ний 1/426 тоот албан бичгээр хүргүүлсэн.

БХБЯ-ны ТАЗСЗ-ийн 2017.05.31-ний 01/05 дугаар тогтоолын дагуу Кадастрын хэлтэс, Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэс, Архив, мэдээллийн төв, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг албан тушаалд нь томилох Газрын даргын 2017.06.02-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг боловсруулан гаргасан. Инженер хайгуул, мониторингийн хэлтэс, Норм, нормативын хэлтэс, Барилгын тенхик, технологийн хэлтсийн дарга нарын материалыг БХБЯ-нд хүргүүлээд байна.

“Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Газрын дарга, орлогч даргын материалуудыг бэлтгэж өгсөн.

Сул орон тоо гарсантай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт 2017.01.26-ны өдрийн 1/174, 2017.02.06-ны өдрийн 1/251, 2017.02.13-ны өдрийн 1/278, 2017.02.20-ний өдрийн 1/326, 2017.02.24-ний өдрийн 1/367, 2017.03.31-ний өдрийн 1/533, 2017.06.05-ны өдрийн 1/1026 албан бичгүүдээр нийт 20 албан хаагчийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн. АТГ-аас 2017.02.10-ны 05/1673, 05/1967, 2017.02.16-ны өдрийн 05/1870, 2017.02.20-ний 05/1967, 2017.02.24-ний 05/2172, 2017.03.31-ний 05/3019 албан бичгээр тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн.                 

Мөн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу шалгалт зарлах тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Сул орон тоонд Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн 7 албан хаагчийг томилохоор ТАЗ-д 2017.05.12-ны өдрийн 1/859, 2017.05.26-ны өдрийн 2/356, 2017.06.06-ны өдрийн 1/1029, 2017.06.19-ний өдрийн 3/1116 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

2017 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар “Ажилд томилох тухай 39”, “Албан тушаалаас чөлөөлөх тухай 8” тушаалыг боловсруулан албажуулан гаргасан.

“Газрын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтын дагуу 5 аймгийн Засаг даргаас аймгийн ГХБХБГ-ын даргад нэр дэвшүүлэхээр албан бичиг ирснийг судлан ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох хариуг албан бичгээр хүргүүлсэн.

Биелэлт 100%

30

10.3.4. “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

Агентлагийн нийт албан хаагчдын хэмжээнд "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах" хөтөлбөрийг хэрэгжүүлэн Төрийн албан хаагч нь төрд алба хашиж буй нийгмийн гишүүнийхээ хувьд сэтгэл ханамжийн баталгаатай байх нөхцлийг бүрдүүлэх, албан хаагчдыг ажлын байрны тодорхойлолтын дагуу эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэх боломжийг бий болгох үүднээс нийгмийн баталгааг нь хууль тогтоомжийн хүрээнд хангах, түүнчлэн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцуулах зэрэг ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэн ажиллаж байна. 2017 оны нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

-       Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн албан хаагчийн 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээнд үндэслэн зэрэг дэв шинээр авах, зэрэг дэв ахиулах 15 албан хаагчийн мэдээллийг 2017.01.20-ний өдрийн 1/109 тоот албан бичгээр БХБЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн.

-       12 албан хаагчдын цалингийн шатлалыг ахиулсан;

-       2 албан хаагчид ур чадварын нэмэгдэл шинээр олгох болон ур чадварын нэмэгдэл ахиулсан

-       20 албан хаагчид цалинтай чөлөө–/3-30 хүртэлх хоног/

-       Төрийн дээд одон медалиар шагнагдсан 4 албан хаагчид 1 сарын үндсэн цалин:

-       Цалинтай чөлөө 1-2 хоногийн чөлөөг давхардсан тоогоор 50 албан хаагчид чөлөөний хуудсаар олгосон байна.

-       Улсын 2-р төв эмнэлэгээр үйлчлүүлэх удирдах албан тушаалтнуудын нэрс болон тэдгээрийн гэр бүл, 16 хүртэлх насны хүүхдийн нэрсийг албан бичгээр хүргүүлсэн.

-       Гранд-Мед эмнэлэгээс зохион байгуулж байгаа “Нуруу, үений өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аян”-нд агентлагийн албан хаагчдыг хамруулахаар албан бичгийг хүргүүлсэн. 

-       Олон улсын эмэгтэйчүүдийн баяр /42 эмэгтэй албан хаагчдад гарын бэлэг/.

-       Хүүхдийн баярын бэлэг /108 хүүхдэд/

-       Цагаан сарын баярыг тохиолдуулан 67 ахмад настанд гарын бэлэг

-       Буцалтгүй тусламж үзүүлэх тухай /11 албан хаагчдад/

-       Мөн сургалтад хамрагдаж байгаа албан хаагчдад холбогдох зардлыг тухай бүр гаргаж шийдвэрлэсэн.

-       3-р улиралд багтаан албан хаагчдыг Эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөж байна.

Агентлагийн албан хаагчдын шагналын судалгааг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны байдлаар нэгтгэн гаргасан.

2017 онд 12 албан хаагчдыг шагнаж, урамшуулан, төрийн дээд одон медалиар шагнуулахаар 7 албан хаагчийн материалыг хүргүүлээд байна. Үүнд:

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан ГЗБХ-ийн дарга Ж.Даваабаатар, “Алтан гадас одон”-оор шагнагдсан СЭЗХ-ийн дарга Л.Лувсан, БТТХХ-ийн дарга Г.Цогтсайхан, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан АМТ-ийн ахлах мэргэжилтэн Л.Мандхай нарт “Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон.

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан салбартаа амжилттай ажиллаж байгаа Газрын болон орон нутгийн албан хаагчдыг холбогдох журмын дагуу материалыг нь бүрдүүлэн, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох газруудад албан бичгээр хүргүүлсэн. Үүнд: ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг, ГЗЗХ-ийн хэлтсийн дарга С.Энхтуяа, ГЗБХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Батсайхан нарыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор, СЭЗХ-ийн ахлах нягтлан бодогч С.Мядагмаа, ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул, ГЗБХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Мөнхөө, ХТХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Болормаа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн В.Отгонбаяр, мэргэжилтэн Г.Энхзаяа, СЭЗХ-ийн ахлах нягтлан бодогч Р.Содномцэрэн нарыг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар БХБЯ-нд албан бичгээр хүргүүлж, холбогдох шагналаар шагнасан.

БХБЯ-ны төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017.04.22-ны өдрийн 2/687 албан бичгээр Ж.Даваабаатарыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар хүргүүлсэн.

2017.04.20-нд МЗХ-нд 2/687 албан бичгээр ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуул, мэргэжилтэн С.Чимэдсүрэн, ГЗБХ-ийн мэргэжилтэн Б.Дөл, СЭЗХ-ийн Д.Энхтуул нарыг шагнуулахаар холбогдох материалын хамт хүргүүлсэн. ГЗБГЗЗГ-ын даргын баярын бичгээр ОЗМТХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Баярмаа, АМТ-ийн мэргэжилтэн Ө.Дуламсүрэн нарыг шагнасан. Шагнал авсан албан хаагчдад дагалдах мөнгөн урамшууллыг тухай бүр газрын даргын тушаал гарган олгож байна.

Цагаан сарын баярыг тохиолдуулан 9 өндөр настныг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар материалыг нь бүрдүүлэн БХБЯ-нд албан бичгээр хүргүүлэн, зохих журмын дагуу 9 ахмадыг шагнасан.

Нийслэлийн Газрын алба болон, аймгийн ГХБХБГ-ын албан хаагчдын материалыг судалж, холбогдох газруудад хүргүүлэн, зохих журмын дагуу шийдвэрлүүлсэн. 

Агентлагийн “Баярын бичиг”-ээр салбарын 20 албан хаагчийг шагнаж, Газрын даргын тушаалыг боловсруулан гаргаж, шагнаж урамшуулсан.

Биелэлт 100%

30

10.3.5. Салбарын боловсон хүчний мэдээллийн санг буй болгох

Тоо хэмжээ: Их дээд төгсөгчдийн тоогоор

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Мэдээллийн санг хийж дуусгасан байна.

Газрын нэгдмэл сангийн 2016 оны тайланд хүний нөөцийн судалгааг Аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газрын алба, дүүрэг, сумдын даамлын нарийвчилсан дэлгэрэнгүй судалгааг авч 12 төрлөөр нэгтгэн гаргаж, мэдээллийн сан үүсгээд байна. Мөн газрын даамлуудын дэлгэрэнгүй судалгааг гарган тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эсэх талаар дүгнэлт гарган аймгийн ГХБХБГ-ын төсөвт сумдын даамлын орон тоог оруулах талаар санлаа СЯ-нд хүргүүлсэн. Их дээд сургууль төгсөгч нарын мэдээллийн санг 3-р улиралд хийхээр төлөвлөж байна.

Биелэлт 70%

21

10.3.6. “Салбарын шилдгийг шалгаруулах журам”-ын төслийг боловсруулан ГДДЗХ-аар хэлэлцүүлэн баталгаажуулж орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017.03.31-ны дотор

Хүрэх үр дүн: Журмыг боловсруулан орон нутагт хүргүүлсэн байна.

2017.02.09-ны өдрийн А/38 дугаар тушаалаар "Газрын харилцааны салбарын шилдгүүдийг шалгаруулах журам"-ыг батлан орон нутагт 2017.02.13-ны өдрийн 1/277 тоот албан бичгээр хүргүүлсэн.

 

Биелэлт 100%

30

10.4. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, Агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.4.1. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн даргын тушаалыг хяналтад авах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, сайдын тушаалын холбогдох заалтууд, газрын даргын тушаалууд хэрэгжсэн байна.

2017 онд нийт Засгийн газрын тогтоол 5, Барилга, хот байгуулалтын сайдын тушаал 4, Ерөнхий сайдын захирамж 1, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 2-ийг хяналтад авсан байна.  

Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын биелэлтийг 2017 оны 1/1086 тоот албан бичгээр гарган БХБЯ-нд хүргүүлсэн.

Мөн тус Газрын албан хаагчид бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бүрэлдэхүүнд нь орж ажиллаж байгаа Ажлын хэсгийн мэдээллийг нэгтгэн холбогдох мэргэжилтнүүдээс биелэлтийг гаргуулан нэгтгэсэн.

Мөн Газрын даргын бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Ажлын хэсгийн мэдээллийг нэгтгэн, биелэлтийг гаргасан.

Байгууллагын удирдлагын Эйбл програмын Файлын санд Салбарын 20 хууль, Холбогдох 29 хууль, Салбарт хамааралтай 9 хөтөлбөр, 5 бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг албан хаагчдад мэдээлэх зорилгоор байршуулсан болно.

Мөн Эйбл програмын тушаал шийдвэр хэсэгт Дээд газраас ирсэн шийдвэрүүдийг албан хаагчдад мэдээлэх зорилгоор байршуулсан болно.

Эдгээр мэдээллийг байгууллагын гадаад цахим хуудсанд 2017 оны 7 дугаар сарын 1-нд байршуулна. 

Агентлагийн даргын тушаалын бүртгэлийг хөтлөн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 2017.06.19-ний байдлаар А тушаал 175, Б тушаал 84 гарсан байна.

ГЗБГЗЗГ-ын 2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах Ерөнхий төлөвлөгөө, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэл, Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлийг мөн байгууллагын санхүү, хөрөнгөтэй холбоотой тушаал, байгууллагын орон тоонд орсон өөрчлөлтийг www.shilendans.gov.mn цахим хуудсанд тухай бүр оруулсан.

Биелэлт 100%

30

 

10.4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлт, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 90 албан хаагч

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Бүх шатны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах ажлын хүрээнд:

-       2016.12.16-ны өдрийн 1/84 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд төсвийн шууд захирагчийн 2017 оны үр дүнгийн гэрээ болон үр дүнгийн гэрээний хавсралт болох 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хүргүүлсэн. 2017.01.27-ны өдөр Газрын дарга Барилга, хот байгуулалтын сайдтай 2017 оны Үр дүнгийн гэрээг байгуулсан.

-       2017.01.31-ны өдөр "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үеэр нэгжийн дарга нар газрын даргатай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулан 2017 оны төлөвлөгөөг баталсан.

-       Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нарын 2017 оны үр дүнгийн гэрээний хавсралт болох 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд нэгжийн дарга нар болон орон нутгийн байгууллагаас санал авч нэгтгэн, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. 2017.01.31-ны өдөр "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үеэр газрын даргатай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.

-       Агентлагийн нийт албан хаагчдын 2017 оны Үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг 2017.02.20-оос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан. Газрын дарга, орлогч дарга болон нэгжийн дарга нараас бусад 44 албан хаагчтай Үр дүнгийн гэрээ, 22 албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллалаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг үнэлэх ажлын хүрээнд:

-       Төсвийн шууд захирагчийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний хавсралт болох “Газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийг нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд 2017.06.22-ны өдрийн 1/1132 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2017.08.01-ний өдрийн 03/2234 тоот албан бичгээр хагас жилийн гэрээний биелэлтэд өгсөн үнэлгээний тайланг БХБЯ-аас ирүүлсэн бөгөөд Төсвийн шууд захирагч 80,8%-ийн үнэлгээ авсан. Уг үнэлгээний мөрөөр Газрын даргын 2017.08.10-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар Ц.Ганхүү даргад 1 сарын цалингийн урамшуулал олгосон.

-       Нэгжийн дарга нарын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэхэд A-4, B-4, C-4 албан хаагч авсан байна.

-       2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 71 албан хаагч үнэлүүлснээс A-20, B-27, C-19, D-5 албан хаагч авсан байна. Үнэлгээний мөрөөр 2017.06.29-ны өдрийн Газрын даргын Б/90 дүгээр тушаалаар A, B үнэлгээ авсан 52 албан хаагчид 1-1,5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон.

Агентлагийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор тус газрын харъяа орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, байгууллагын үйл ажиллагааг санал зөвлөмжөөр дэмжих ажлын хүрээнд:

-       2017 онд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын төлөвлөгөөг 2017.04.25-ны өдөр батлуулсан. Уг төлөвлөгөөний дагуу 21 аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг Газрын даргын А/122 дугаар тушаалаар батлуулан 2017.05.07-ны өдрөөс 2017.05.23-ны өдрийн хороонд Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймагт ажилласан бөгөөд хяналт-шинжилгээний ажлын тайланг 2017.05.31-ний өдрийн ГДДЗХ-ийн 13 дугаар хуралдаанд танилцуулсан. Үлдсэн аймгууд болох Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад 2017.06.04-ний өдрөөс 2017.06.20-ны өдрүүдэд ажилласан ба 2017.07.26-ны өдрийн ГДДЗ-ийн 15 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны шийдвэрээр Ажлын хэсэг гарган 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/1504 дугаартай албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн. Нийслэлийн газрын алба болон 9 дүүргийн газрын албаны үйл ажиллагаанд Газрын даргын 2017 оны А/231 дүгээр тушаалаар 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарган 2017.10.09-ны өдрөөс 2017.11.10-ны өдрүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг газрын удирдлагуудад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр танилцуулсан бөгөөд Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна.

Биелэлт 100%

30

10.5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.5.1. Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын цахим хуудас, цахим шууданг тогтмол ажиллуулах

Тоо хэмжээ: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 24 удаагийн нэвтрүүлэг, сурталчилгаа бэлтгэн олон нийтэд мэдээлэл хүргэнэ.

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Газрын харилцааны чиглэлээр хийж буй үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилсан байна.

Байгууллагын цахим хуудас буюу www.gazar.gov.mn, www.facebook.com/газарзохионбайгуулалт,геодези,зурагзүйнгазар гэсэн хаягуудад мэдээллийг тогтмол байршуулсан. Үүнд:

1.     “Газрын харилцааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах уралдаан

2.     "НЭГДСЭН БОДЛОГО - НЭГДМЭЛ ТОГТОЛЦОО" газрын багц хуулийн хэлэлцүүлэг

3.     Газрын харилцааны салбарын “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээн

4.     НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежементийн хороо (UN-GGIM)-оос зохион байгуулсан Кунминг форумд оролцсон тухай товч мэдээлэл

5.     Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэний сонгон шалгаруулалтын зар

6.     Мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай товч мэдээлэл

7.     МУ-ын Ерөнхий сайдын захирамж, УГЗБЕТ-ний төсөл боловсруулах, ажлын хэсэг байгуулах тухай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан тухай товч мэдээлэл

8.     Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамыг төлөөлж Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай товч мэдээлэл

9.     ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ГЗБГЗЗГ-ын даргын хамтарсан тушаал, Хөдөө аж ахуйн газар /бэлчээр, хадлан, атаржсан газар, газар тариалангийн газар/-ын мэдээллийн санг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулах, хамтран ажиллах тухай товч мэдээлэл

10.  ХХААХҮЯамны төрийн нарийн бичгийн дарга, ГЗБГЗЗГ-ын даргын хамтарсан тушаал, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий товч мэдээлэл төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай товч мэдээлэл

11.  "Барилга байгууламжийн норм, нормативын сангийн журам"-ыг шинэчлэн батлах тухай товч мэдээлэл

12.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Beak Consultants GmbH компани хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай товч мэдээлэл

13.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын газар зохион байгуулагчдын чөлөөт холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай товч товч мэдээлэл

14.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хооронд хамтын ажиллагааны санамж байгуулсан тухай товч мэдээлэл

15.  “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төслийн товч танилцуулга

16.  "Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаараас зураг авч, том масштабын байр зүйн зураг зохиох туршилт судалгааны ажил"

17.  Монгол улсад хаягийн нэгдсэн тогтолцоог буй болгох нь

18.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын байгууллагын баримтын архивын тоо бүртгэл 1966-2016

19.  Архив, албан бичгийн хэрэг хөтлөлтийн нэрийн жагсаалт

20.  “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2017”

21.  Газрын нэгдмэл сангийн 2016 оны улсын нэгдсэн тайлан

Биелэлт 100%

30

10.5.2. Салбарын гадаад болон дотоод хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулсан, хэрэгжилтийг зохион байгуулсан байна.

Салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд энэ оны 6-р сарын байдлаар нийт хоёр хамтран ажиллах санамж бичиг болон хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Үүнд:

1.     Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд төсөл”-ийн дэмжлэгээр Бэлчээр ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ

2.     Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын BEAK CONSULTANTS GMBH Компани хамтран ажиллах санамж бичиг тус тус байгуулаад байна.

Салбарын дотоод хамтын ажиллагааны хүрээнд энэ оны 6-р сарын байдлаар нийт гурван байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, нэг яамтай 2 чиглэлээр ажлын хэсэг байгуулах, хамтран ажиллахаар болсон байна: Үүнд:

1.      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

2.      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын газар зохион байгуулагчдын холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

3.      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

4.      ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ГЗБГЗЗГ-ын даргын хамтарсан тушаал, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай

5.      ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ГЗБГЗЗГ-ын даргын хамтарсан тушаал, Хөдөө аж ахуйн газар /бэлчээр, хадлан, атаржсан газар, газар тариалангийн газар/-ын мэдээллийн санг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулах, хамтран ажиллах тухай

Салбар хоорондын, байгууллага хоорондын, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд:

-       “Барилгын салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр” болон “Барилгын салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төсөлд тус газраас оруулах саналыг бэлтгэн БХБЯ-нд 2017.05.05-ны 1/798 албан тоотоор хүргүүлсэн. Хамтын хэлэлцээр байгуулагдаж, ажлын төлөвлөгөө батлагдсан.

-       МУ-ын Үндэсний статистикийн хорооны даргын 2017.04.24-ны А/61 дүгээр тушаалаар “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Барилга, орон сууцны тооллогыг улсын хэмжээнд явуулах шаардлагатай талаар санал боловсруулах, энэ асуудлыг цаашид нарийвчлан судлах, тооллогын бэлтгэлийг хангах, зохион байгуулах Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцон ажиллаж байна. 

-       2016 оны 01-р сарын 18-19-ний өдрүүдэд болсон Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийг танилцуулах семинарт оролцож, байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, харилцан санал солилцож ажилласан.

-       Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хооронд байгуулах Санамж бичгийн төсөлд санал боловсруулсан. Санамж бичиг нь газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын зөрчлийг арилгах, орон нутгийг тусгай хэрэгцээнд авах, бүртгэх үйл ажиллагааг сайжруулах, улсын хэмжээнд орон нутгийн тусгай хамгаалалттай газар /ОНТХГ/-ын нэгдсэн тоо, баримт, мэдээллийг ашиглах, харилцан солилцох, ОНТХГ-ын мэдээллийн сангийн тогтмол ажиллагааг хангах зорилготой юм.

-       “Барилгачдын баяр-2017”-г тэмдэглэх нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд БЗТЗХ-ноос 2017.09.08-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулсан “Медиа” үзэсгэлэнд ГЗБГЗЗГ-ын танилцуулга, мэдээллийг бэлтгэн оролцсон.

-       2017.10.20-ны өдөр Төрийн ордоны Иргэний танхимд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдах Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаанд оролцсон.

Биелэлт 100%

30

10.5.3. Дотоодын болон олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, салбарын зөвлөгөөнд оролцох

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Дотоодын болон олон улсын хурал, сургалт, семинар, зөвлөгөөнд оролцож, харилцаа холбоог сайжруулна. Холбогдох байгууллагуудтай хамтран гадаад, дотоодын хэлэлцүүлэг, хурал зохион байгуулсан байна.

Холбогдох байгууллагуудтай хамтран гадаад, дотоодын хэлэлцүүлэг, хурал зохион байгуулах ажлын хүрээнд:

-       “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох тогтолцоог боловсронгуй болгох нь” нээлттэй хэлэлцүүлгийг БХБЯ, БЗТЗХ-той хамтран 2017.02.22-ны өдөр зохион байгуулж, Барилгын тухай хуулийн дагуу барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлын зохион байгуулах танилцуулга хийж оролцсон.

-       2017.05.01-ний өдөр Улаанбаатар хотод Газрын харилцааны өдөрт зориулсан “Нэгдсэн бодлого-нэгдмэл тогтолцоо” сэдэвт газрын багц хуулийн нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулсан.

-       Японы хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ын МУ-ын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р үе шат төслөөс зохион байгуулсан 4 дэх удаагийн сургалт аймгийн ГХБХБГ-ын болон НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагийн албан хаагчдад зориулан 2017 оны 05 сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтад “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах 3 талт гэрээний үлгэрчилсэн загвар” сэдвээр танилцуулга хийж оролцсон.

-       “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг чадавхижуулах сургалтыг 2017.10.18-ны өдөр ХНХЯ-ны зааланд зохион байгуулсан.

2017 оны 6-р сарын байдлаар Гадаад орнуудад сургалт, форумд хамрагдсан нийт 5 албан хаагчид байна. Үүнд:

1.      “Газар зүйн мэдээллийн систем ба Газрын менежмент” сэдэвт сургалт Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Оюунбаяр 

2.      “Газрын бодлого ба орон нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт сургалт Кадастрын хэлтсийн дарга Б.Галмандах

3.      “Мэдлэгт суурилсан эдийн засаг ба Хотын өрсөлдөөн” сэдэвт сургалт Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Дэнсмаа

4.      “Хотуудын ирээдүйн хөгжил” сэдэвт форумд орлогч дарга А.Батбаяр болон Э.Баярмаа нарын албан хаагчдаар бусад албан хаагчдад зориулсан сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

5.      БХБЯ-ны сайд Х.Баделхан: “Газрын кадастрын мэдээллийн сангийн Ленд менежер програм хангамжийн түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа”-тай холбоотой мэдээллийг /МҮОНРТ/-д ярилцлагаар 2017/12/08

6.      ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: “Газрын кадастрын мэдээллийн сангийн Ленд менежер програм хангамжийн түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа”-тай холбоотой мэдээллийг /МҮОНРТ/-д ярилцлагаар 2017/12/08БХБЯ-ны сайд Х.Баделхан: ‘Инженер геологийн мэдээллийн санг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа”-талаар /МҮОНРТ/-д ярилцлагаар 2017/12/20

7.      ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: ‘Инженер геологийн мэдээллийн санг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа”-талаар /МҮОНРТ/-д ярилцлагаар 2017/12/20

8.      Кадастрын хэлтсийн дарга Б.Галмандах “Газрын кадастрын мэдээллийн сангийн Ленд менежер програм хангамжийн түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, болон газрын төлбөрийг иргэд гар  утаснаас төлөх боломж талаарх мэдээллийг ярилцлагаар /МҮОНРТ/-д 2017/12/08

9.      Инженер хайгуул, мониторингийн хэлтсийн дарга Х.Сүхбаатар “Геологи орчны мэдээллийн сан”-ийн талаар ярилцлага /МҮОНРТ/-д 2017/12/20

10.    Орон зайн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.Баяржаргал “Геологи орчны мэдээллийн сангийн геопорталаар ашиглах танилцуулга”-ын талаар ярилцлага /МҮОНРТ/-д 2017/12/20

11.    ГЗБГЗЗГ-ын Орлогч дарга А.Батбаяр “Газрын тухай хуулийн хэлэлцүүлэг” сэдвээр /МҮОНРТ/-д зочны цагаар 2017/04/17

12.    Геодези, зураг зүйн хэлтсийн дарга С.Энхтуяа “Хаягийн зургийн мэдээллийн сан”-г байгуулах ажлын явц, мэдээллийн сан байгуулахад гарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар ярилцлага /МҮОНРТ/-д 2017/12/04

13.     Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний талаарх сэдвээр зочны цагаар /МҮОНРТ/-д 2017/12/13

14.     Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан: “Баруун аймгуудын нутаг дэвсгэрээр дүйцүүлэх хамгаалах ажлын тайлан” сэдвээр /МҮОНРТ/-д 2017/11/13.

Биелэлт 100%

30

10.6. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.6.1. Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Тоо хэмжээ: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: Тухай бүр

Хүрэх үр дүн: Байгууллагаас гаргаж буй хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын төсөл хууль тогтоомжид нийцсэн байна. Газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл хууль тогтоомжид нийцсэн байна.

Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан эрх зүйн тайлбар, санал өгч оролцов. Үүнд:

-       Засгийн газрын тогтоолын төсөл -9;

-       БХБ-ын сайд болон ГЗБГЗЗГ-ын даргын тушаалаар батлагдах дүрэм, журам, заавар, аргачлалын төсөл -9;

-       Бусад асуудал -17

2017 оны 06 сарын 20-ний байдлаар Газрын даргын нийт 259 тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж ажилласан байна.

 

Биелэлт 100%

30

10.6.2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гэрээний нөхцлийг үндэслэн гэрээг дүгнэх, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад хяналт тавих

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Хууль, эрх зүйн үндэслэлийг хянасан байна. 2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан хэрэгжсэн байх, биелэлтийг тайлагнасан байна.

Бусад хэлтсүүдээс боловсруулсан эрх зүйн акт /журам, заавар, засгийн газрын тогтоол, БХБСайд, Газрын даргын тушаалын төсөл/-ийн эрх зүйн үндэслэлийг хангуулах болон хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахад зөвлөгөө, санал өгч ажиллалаа. 

Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Ховд, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Увс, Дорноговь, Архангай, Хэнтий, Булган, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Булган аймгийн Рашаант сумын Газрын даамалд газрын харилцааны асуудлаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна.

2017 оны 6-р сарын 20-ний байдлаар Газрын даргын нийт А-175 тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж, санал өгсөн.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 264 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ыг тус тус үндэслэн тус газрын 2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Газрын даргын 2017 оны 01-р сарын 13-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороодод ажиллан, гэрээний эрх зүйн үндэслэлийг хянасан байна. 2017 онд нийт 9 үнэлгээний хороо байгуулагдан ажилласан.

2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөний биелэлтийн тайланг 2017 оны 4-р сарын 28-ны байдлаар гаргаж танилцуулсан.

Биелэлт 100%

30

10.6.3. Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох мэдүүлгийг хугацаанд нь гаргаж тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: Хуулийн хугацаанд

Хүрэх үр дүн: 2017 оны Авлигын эсрэг төлөвлөгөө хэрэгжсэн байна. Төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг хадгалах, ашиглах журмыг хэрэгжүүлэн ажилласан байна.

2017 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан байгууллага тус бүр Авлигын эсрэг төлөвлөгөө боловсруулах шаардлагагүй болсон. Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх зэрэг үйл ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэж байна.

2017-2022 он хүртэлх хугацаанд албан хаагчдыг сургах шаардлагатай төсвийн төслийг АТГ-аас ирүүлсэн хүснэгтийн дагуу боловсруулж хүргүүлсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд ГЗБГЗЗГ-ын төрийн захиргааны /ТЗ-6 болон түүнээс дээш/ болон төрийн үйлчилгээний /ТҮ-8 болон түүнээс дээш/ албан хаагчдаас 2016 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авсан. Нийт 44 албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн. Хуулийн хугацаа хоцроосон, мэдүүлэг гаргаж өгөхөөс татгалзсан албан тушаалтан байхгүй. Албан тушаалтнуудын ХАСХОМ-ын тайланг гарган албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

2017 онд шинээр томилогдсон нийт 17 албан хаагчийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэн хүлээн авч, 17 албан хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.

Биелэлт 100%

30

10.7. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.7.1. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа, баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль, тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу зохицуулагдан ирсэн, явсан албан бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт сайжирна.

ASU-Office программын албан хэрэг хөтлөлтийн системд 728 ш, ABLE программын албан хэрэг хөтлөлтийн системд 2884 ш ирсэн албан бичиг бүртгэсэн, ASU-Office - 47 ш, ABLE - 179 ш өргөдөл гомдлыг тус тус хүлээн авч бичиг хэргийн програмд бүртгэн, скайнердаж, холбогдох хэлтсүүдэд шилжүүлэн “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын дагуу шийдвэрлэх хугацааг тогтоон хяналт тавьж ажилласан.

Үүнээс БХБЯ-аас нийт 96 албан бичиг ирсний хариугүй -55, хариу өгсөн -41 албан бичиг, шийдвэрлээгүй хугацаа хэтэрсэн албан бичиг байхгүй байна.

11:11 төвөөс нийт 22 өргөдөл гомдол ирснээс 20 санал хүсэлтийг холбогдох албан тушаалтнаас хүлээн авч хариуг хүргүүлсэн. 2 өргөдөл хариу өгөгдөөгүй байна. Газрын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар нийт 2346 албан бичигт дугаар өгч албажуулан, явуулсан бичгийн дэвтэрт бүртгэл хөтөлж, скайнедаж, цахим програмд бүртгэсэн. Үүнээс:

-       ЗУХАГ-590

-       СЭЗХ-161

-       АМТ-61

-       ОЗМТХ-78

-       ГЗЗХ-122

-       ИХМХ-395

-       КХ-726

-       ГЗБХ-138

-       ХТХ-50

-       БТТХХ-18

-       ННХ-7 төлөвлөн явуулсан байна.

Энэ хугацаанд байгууллагын хэвлэмэл хуудсын зарцуулалтанд хяналт тавин, дугаарлаж, зүй зохистой зарцуулсан. Хэвлэмэл хуудас:

-       Тушаалын хэвлэмэл хуудас 1027

-       А4 албан бичгийн хэвлэмэл хуудас 4650

-       А5 албан бичгийн хэвлэмэл хуудас 3028

Биелэлт 100%

30

10.7.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн болон 11 11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: “Байгууллагын архив, албан хэрэг, хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 71 дүгээр тогтоол, ‘’Тогтоол, шийдвэр хэрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавих тухай’’ АЕГ-ын зөвлөмжийн дагуу хэрэгжсэн байна.

11 11 төвд хандсан 3 иргэний гомдол тус Газарт ирсэн. Үүнээс иргэн Соёлмаагийн гомдол албан хаагчийн харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудал байсан бөгөөд албан хаагчийг дуудан тайлбар авч, сануулга өгсөн болно. Иргэн Дөлгөөний гомдлын тухайд байгууллагын нэр барьж зуслангийн газраас хөөсөн асуудлаар гомдол гаргасан бөгөөд гомдлын мөрөөр шалгахад тухайн этгээд нь тус байгууллагын албан хаагч биш болох нь тогтоогдсон тул энэ тухай хариуг утсаар өгсөн болно. 

Иргэн К.Гансүх нь газрын маргаантай асуудлаар олон жил явж байгаа бөгөөд тус газарт удаа дараа өргөдөл, гомдол гаргадаг тул асуудлыг судлан нэг мөр шийдвэрлэх зорилгоор байгууллагын архиваас материалуудыг /117 хуудас/ шүүн гаргуулж аваад байна. Өмнө нь иргэн К.Гансүхийн өргөдөл гомдолд хариу өгөхөд оролцож байсан албан хаагчид болон иргэн К.Гансүхийг өөрийг нь байлцуулан асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Биелэлт 100%

 

30

10.7.3. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд ABLE програм хангамжийг нэвтрүүлэх

Тоо хэмжээ: Ажилтны тоогоор

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Засгийн газрын 2016 оны 71 дүгээр тогтоолын дагуу хэрэгжүүлнэ.  Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт сайжирна.

Байгууллагын дотоод үйл ажиллагаанд ABLE програм хангамжnau нэвтрүүлэх тухай Газрын даргын 2017 оны А/60 дугаар тушаал гарч газрын хэмжээнд 282 албан хаагч холбогдоод байна. Мөн системтэй холбоотой нэмэлт хөгжүүлэлтийн талаар “Эйбл софт” ХХК-руу 2017 оны 1/552 тоот албан бичгийг хүргүүлэн нэмэлт хөгжүүлэлтийг хийлгэж байна. Одоогоор тус систем нь агентлаг болон 21 аймгийн ГХБХБГ-н үйл ажиллагаанд бүрэн нэвтрээд байна.

 

Биелэлт 100%

 

30

"Арван нэг. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"11.1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

11.1.1. Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлтийг боловсруулж эдийн засгийн тооцоо судалгаа хийх, холбогдох газар хүргүүлж батлуулах, төсвийн хуваарь хийх, хяналт тавьж ажиллах, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт боловсронгуй болсон байна.

Төсвийн тухай хуульд заасны дагуу 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд харъяа газруудаас санал авч хянан нэгтгэж Төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан нийт төсөв 12014,8 сая төгрөг байхаар Сангийн яаманд хүргүүлэн ажилласан.

Үүнд агентлагийн урсгал зардалд 649,3 сая төгрөг, 21 аймаг болон Нийслэлийн газрын алба 1664,2 сая төгрөг тус тус нэмэгдүүлэхээр, хөрөнгө оруулалтын зардалд их засвар 85,4 сая төгрөг, тоног төхөөрөмж худалдан авах зардалд 157,5 сая төгрөг, барилга байгууламжинд 2868,5 сая төгрөг, тавилга эд хогшил 153 сая төгрөг, нийт  3 264,4 сая төгрөгийн зардлыг хянаж нэгтгэн боловсруулан ТЕЗ-д хүргүүлээд байна.

Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинээр хэрэгжүүлэх нийт 137 330,6 сая төгрөгийн 14 төсөл арга хэмжээний саналыг хүргүүлсэн.

2017 онд агентлагийн төсөв 2734,8 сая төгрөг, 21 аймаг болон Нийслэлийн газрын алба 6966,5 нийт 9701,3 сая төгрөгийн төсөв батлагдсан. Үүнээс 5 дугаар сарын төсвийн тодотголоор 21 аймаг болон Нийслэлийн газрын албаны төсөв 6961,8 сая төгрөг, Агентлагийн төсөв 2735.0 сая төгрөг, 10 дугаар сарын төсвийн тодотголоор нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардал нийт 147,6 сая төгрөг, Нийслэлийн газрын албаны цалингийн сан 210,0 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн.

2018 оны Агентлагийн урсгал зардлын төсөвт дотоод албан томилолт 37.1 сая төгрөг, эрдэм шинжилгээ, судалгааны зардал 91,4 сая төгрөг, улсын маягт хэвлэх зардал 50,0 сая төгрөг, сахилга хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал 18.6 сая төгрөг тус тус нэмэгдэн нийт төсөв 2 910 526,7 мянган төгрөг батлагдсан.

2017 оны 253 тоот тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны төсөвт сумын даамлуудын 352 орон тоо, 2582,1 сая төгрөгийн цалингийн сан аймгийн ГХБХБГазрын төсөвт орон тоо болон цалингийн сан шилжин ирсэн.

2018 оны төсвөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий аймгуудын цалингийн сан хүрэхгүй өр үүссэн тул 125,0 сая төгрөг, НГА-ны цалингийн сан 400,0 сая төгрөг, Төв аймгийн урсгал засвар 4,8 сая төгрөг, НГА-ны 3 ажилтан, Дархан 1, Ховд 1 ажилтан нийт 5 ажилтан тэтгэвэрт гарч 76472,6 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийн зардал, 21 аймгийн ГХБХБГазарт тээвэр шатахуун, ажил олгогчдод олгох тэтгэмжийн зардлууд 1-5 сая төгрөг тус тус нэмэгдсэн.

Завхан, Говь-алтай аймгуудад ашиглалтгүй байсан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг ТӨБЗГ-т хүсэлт тавьж балансаас балансад шилжүүлэн аваад байна.Үүнтэй холбогдуулан 2018 оны Хөрөнгө оруулалтын зардлаар Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-уул аймгуудын ГХБХБГазруудын урсгал засварын зардал 430,0 сая төгрөг батлагдсан. Мөн Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд “Газрын төлөвлөлт, бүртгэл, бирж, үнэлгээ, мониторингийн нэгдсэн тогтолцоог буй болгох” ажлын хүрээнд 6059,6 сая төгрөг тусгагдлаа.

2017 онд улсын төсөвт нийт 1 765 231,3 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлуулсан бөгөөд үүнээс барилгын захиалагчийн техник хяналтын орлогод 697 473,0 мянган төгрөг, газрын хуульд заасан хэлбэрээр эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдон бий болох орлогоос 1 067 758.3 мянган төгрөг тус тус батлагдаад байна.   

100900029004 орлогын дансанд 1113.1 сая төгрөгийн орлого төвлөрсөн. Багаж баталгаажуулалтын 67.3 сая төгрөг, орон нутгийн төвлөрүүлэлт 1033.7 сая төгрөг, бусад төлбөр үйлчилгээний 10.3 сая төгрөгийн орлого тус тус төвлүүлсэн. 2017 оны 4-р улирлын  орлогоос 1112.4 сая төгрөгийн орлогыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны  байдлаар улсын төсөвт төвлөрүүлээд байна.

2018 оны батлагдсан төсвийн хуваарьт аймгуудаас санал авч нэгтгэн төсвийн Fiscal программд шивж оруулан Төсвийн ерөнхийлөн захирагчид албан тоотоор хүргүүлээд байна.

Биелэлт 100%

30

11.1.2. Гэрээт ажлын санхүүжилт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулан аж ахуйн үйл ажиллагаагаар жигд хангах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: Сар бүр

Хүрэх үр дүн: Гэрээт ажил болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт сайжран, агентлаг аж ахуйн үйл ажиллагаагаар бүрэн хангагдсан байна.

2016 оны Аймгуудын ГХБХБГазар болон НГА-ны жилийн эцсийн санхүүгийн тайлан хүлээн авч нэгтгэх ажлыг 2017 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулан газрын нэгтгэл тайланг гаргаж Үндэсний аудитын газар болон Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэн 3 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд санхүүгийн тайлангийн аудитыг Үндэсний аудитын газраар  хийлгэж тайланг баталгаажуулан нэгдсэн тайланд зөрчилгүй санал дүгнэлт авлаа. 21 аймгийн ГХБХБГазрууд нь тайлангийн аудитын дүгнэлтээр 19 зөрчилгүй санал дүгнэлт, Говьсүмбэр аймгийн ГХБХБГазар сөрөг санал дүгнэлт, Говь-Алтай аймгийн ГХБХБГазар хязгаарлалттай санал дүгнэлт тус тус  авсан байна.

2017 оны 3 дугаар сарын 25-наас 5 дугаар сарын 25-ны хугацаанд БХБЯамны нэгдсэн тайланг гаргахад хамтран ажиллаж, Аймгуудын төрийн сангийн нягтлан бодогч нартай тооцоо нийлэн нэгдсэн тайланг сангийн яаманд нэгтгүүлж ажиллалаа.

Мөн тус хугацаанд 2016 оны санхүүгийн тайлан хүлээн авахын зэрэгцээ орон нутгийн салбаруудын нягтлан бодогч нарын сургалт семинарыг Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн тайлангийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн тухай хууль, Тайлангийн аудит, Төрийн өмчийг эзэмшүүлэх тухай зэрэг сэдвүүдээр Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгууллаа.

Санхүүгийн тайлан гарахтай холбоотойгоор орсон өөрчлөлтийг Санхүүгийн тооцоолох ХХК-тай хамтран хийж харьяа газруудын  программад нэмэлт өөрчлөлтийг хийлгэж суулгууллаа.

Төрийн санд төсвийн зарцуулалтын эрхийн хүрээнд 18 удаагийн албан хүсэлт гарган холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ТХЗардалын 373 134 464 төгрөгний, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн 199 сая төгрөгний мөнгө зарцуулах эрхийг нээлгэн, Техник хяналтын зардлын 281,7 сая  төгрөгний, Ногоон алт төслийн 123,7 сая төгрөгний зарцуулалтын гүйлгээг  тус тус хийсэн. Мөн БХБЯ-наас Техник хяналтын зардлыг тооцон авч үлдээгүй байсан Геомастер, Газар сервис, Ланд овнер зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудаас техник хяналтын зардал болох нийт 39 990 000 төгрөгийг нэмэлт санхүүжилтын 100900029403 тоот дансанд татан төвлөрүүлсэн.

2016 оны эцэст зарцуулагдалгүй үлдсэн улсын төсвийн дансанд татагдсан байсан 253 653 388.60 төгрөгийг буцаан Нэмэлт санхүүжилтын 100900029403 тоот дансанд эргүүлэн авч холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч зарцуулах эрхийг нээлгэсэн.

Мөнгөн хөрөнгө, бараа материал, үнэт цаасны тайланг сар бүр гарган ажиллаж байна.

Одоогийн байдлаар 9 удаа үнэт цаас хэвлүүлэн хүлээж аваад бөгөөд нийт 21500 ширхэг гэрчилгээ, 76 970 ширхэг үнэт цаас хүлээн авсан байна.

МУ-ын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоол төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж  мөрдөх журмын дагуу төсөв санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон шилэн дансны www.shilendan.gov.mn  цахим хуудсанд мэдээллийг оруулах албан хаагчдын хийх ажлын хуваарилалтыг хийн хэлтсийн даргаар хянуулан Газрын даргын тушаал гаргуулан батлуулсан. Мөн шилэн дансанд мэдээлэл оруулж байгаа албан хаагч нарт шилэн дансанд оруулах мэдээллийн талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Шилэн дансанд төсөв/гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, бусад гэсэн 3 төрлийн мэдээнээс 36 тайлан оруулан ажилласан. Шилэн дансны тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэл 4, хөрөнгө оруулалт тендер 4, бусад 5 мэдээллийг хугацаанд нь мэдээ тайланг оруулж ажилласан. Шилэн дансны хэрэгжилтэнд 2017 оны БХБЯ-наас дотоод аудит хийхэд 92,9% үнэлгээ авсан.

Сар бүр үндсэн ажилтан 86, хүүхдээ асарч байгаа 4, сурч байгаа 2 нийт 92 албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг программд хүн тус бүрээр шивж оруулан, тайланг баталгаажуулж байна.  НД-н тайлангаар Даатгуулагчаас 88.2 сая төгрөг, ажил олгогчоос 99.3 сая төгрөг төлөхөөс нийтдээ 181.7 сая төгрөгийг нийгмийн даатгалд шилжүүлэн 1.3 сая төгрөгийн илүү төлөлттэй тооцоо нийлсэн байна.

2017 оны 4-р улирлын байдлаар 670.4 сая төгрөгний 19 гэрээт ажил байгуулан ажиллаж байна. Үүнд: Холбооны сувагчлалын зардлаас 43,9 сая төгрөгөөр санхүүжигдэж байгаа 5 гэрээт ажил, Газрын зургийн зардлаас 136.5 сая төгрөгөөр санхүүжигдэж байгаа 4 гэрээт ажил, Газрын хянан баталгааны зардлаас 434,1 сая төгрөгөөр санхүүжигдэж байгаа 7 гэрээт ажил, Ногоон алт төслөөс 20,0 сая  төгрөгөөр санхүүжигдэж байгаа 1 гэрээт ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавин шаардлагатай акт баримтыг бүрдүүлэн баталгаажуулан, ажилласан.

Урсгал зардлаар  санхүүжүүлэх 5 гэрээт ажлын акт баримтыг үндэслэн 413,4 сая төгрөгийн гэрээт ажил дууссан.Одоогоор 257 сая төгрөгийн үлдэгдэл санхүүжилт олгохоор байна. 

Биелэлт 100%

30

Дундаж оноо

28.6

 Хоёр. Тусгай арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан 21 тусгай

арга хэмжээ, тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар,

хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн тусгай арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Нийт арга хэмжээний биелэлтэд 0-40 оноо)

1

2

3

1.1.3. Монгол орны өндрийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2780 км урттай нивелирдлэгийн I ангийн сүлжээ,

Өндрийн сүлжээний мэдээллийн нэгдсэн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Монгол улс Өндрийн I ангийн сүлжээтэй болохоос гадна Нивелирдлэгийн II, III ангийн сүлжээний репер маркийн мэдээллийг агуулсан мэдээллийн нэгдсэн сантай болно.

“Геосет” ХХК “Өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт” /нивелирдлэгийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах/-ийн ажлын үр дүнг шалгаж хүлээн авах, батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

             1. Явцын тайланг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17/28 дугаар тоотоор ирүүлсэн ирсэн тайланд захиалагчийн хяналтыг техникийн төсөл бичих, цэг, тэмдэгтийн хайгуул, судалгаа, сэргээн босголт, өндрийн I ангийн хэмжилт, GNSS-ийн болон гравиметрийн хэмжилт, өндрийн I ангийн сүлжээний урьдчилсан болон сүлжээний тэгшитгэн бодолт GNSS-ийн болон гравиметрийн хэмжилтийн тэгшитгэн бодолт гэсэн шалгуураар шалгаж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2014-73/2017-01 дугаар дүгнэлтийг гаргаж, АМТ-д 2017/БЗЗ/65 дугаар актаар хүлээлгэн өгсөн.

             2. 2017 оны 11 дүгээр сарын 20, 27-нд 17/32, 17/33 дугаар тоотоор ирүүлсэн явцын тайланд захиалагчийн хяналтыг дээрх шалгуураар хийж, 2017 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 2014-73/2017-02 дугаар дүгнэлтийг гаргаж, АМТ-д 2017/БЗЗ/65 дугаар актаар хүлээлгэн өгсөн.

Монгол орны өндрийн сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

              “Монгол орны өндрийн сүлжээг шинэчлэх техникийн төсөл”-ийг боловсруулан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус Газрын дэргэдэх орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хуралд, мөн оны  4 дүгээр сарын 5-ны өдөр Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлэн 2017.06.09-ний өдрийн 1/1062 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж дэд сайдаар батлуулсан.

40

1.1.4. Монгол орны Гравиметрийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: “Монгол улсын гравиметрийн сүлжээг шинэчлэх техникийн төсөл” Гравиметрийн сүлжээний I, II ангийн сүлжээний цэгийн судалгааны тайлан, дүгнэлт,

Гравиметрийн сүлжээний I, II ангийн цэгийн тоон каталоги

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Монгол улсын гравиметрийн сүлжээг шинэчлэх техникийн төсөл зохиогдож, сүлжээг шинэчлэх ажлын бэлтгэл ажил болох гравиметрийн сүлжээний цэгүүдийн хайгуул судалгаа хийгдсэн байна. Гравиметрийн сүлжээний I, II ангийн цэгийн хуучин каталогиудыг тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан үүсгэсэн байна.

1.      Монгол орны гравиметрийн сүлжээний урд онуудад хийсэн ажлуудын судалгаа хийж, нэгтгэн дүгнэлт гаргаж үүндээ тулгуурлан цаашид хэрхэн сайжруулах асуудлын арга зүй, технологи, хүн хүч, зардал төсвийн тооцоог агуулсан “Монгол улсын гравиметрийн сүлжээг шинэчлэх техникийн төсөл”-ийг 8 бүлэгтэй боловсруулж, 12 дугаар сарын ДДЗХ-ийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулан БХБЯ-нд хүргүүлнэ.

2.      Монгол орны гравиметрийн 1, 2 дугаар ангийн сүлжээний цэгүүдэд хээрийн хайгуул судалгааг 21 аймгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран хийх  тухай албан тоот болон гравиметрийн цэгийн жагсаалтыг 2017.09.05-ны өдрийн 2/1543 дугаар тоотоор аймгуудын ГХБХБГ-т хүргүүлсэн. 21 аймгийн ГХБХБГ-аас хээрийн хайгуул судалгааг хийж, цэгийн хувийн хэргийг шинээр бүрдүүлэн ирүүлсэн. Суурин болон хээрийн хайгуул судалгааны ажлын тайланг бичиж, хэлтсийн дарга, ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн, ЗУХАГ-ын болон орлогч дарга нарт танилцуулан албажуулж, судалгааны үр дүнг  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  даргын дэргэдэх зөвлөлийн хуралд тайлагнасан.

3.      Монгол орны гравиметрийн 1, 2 дугаар ангийн сүлжээний цэгийн каталогийг /хуучин орос каталоги/ тоон хэлбэрт оруулж, гравиметрийн 1, 2 дугаар ангийн сүлжээний цэгүүдэд хээрийн хайгуул судалгаа хийсэн ажлын үр дүнтэй нэгтгэн гравиметрийн 1, 2 дугаар ангийн сүлжээний шинэчилсэн каталогийг орос хэлнээс монгол хэлэнд орчуулан боловсруулж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  Даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулсан. Монгол орны гравиметрийн 1, 2 дугаар ангийн сүлжээний шинээр боловсруулсан каталогийг газрын даргын 2017 оны А/255 дугаар тушаалаар батлуулж, АМТ-д 2017 оны 11 дүгээр сарын 3-ний  өдөр хүлээлгэн өгөв. Энэхүү ажлын үр дүнд гравиметрийн сүлжээний 144 цэг, тэмдэгтийн мэдээллийн санг үүсгэсэн. Мэдээллийн санг мөн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулсан. Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас мэдээллийн санд мета өгөгдөлийг нэмж оруулах санал гарсан тул үүнийг 2018 онд оруулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад байна. Цэг, тэмдэгтийн мэдээллийн санг байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулсан.

28

1.2.2. Дунд масштабын /1:25000-1:100000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 500 хуудас 1:25000-ны байр зүйн тоон зураг,

24 хуудас 1:50000-ны масштабтай байр зүйн тоон зураг

Мэдээлэл нь баяжигдсан олон масштабын байр зүйн зургийн мэдээллийн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Олон масштабын байр зүйн тоон зургийн мэдээллийн сантай болж бодит агшины мэдээллээр тогтмол баяжигдаж байх нөхцөл бүрдсэн байна.

Дунд масштабын /1:25000-1:100000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд:

1.  “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25 000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” ажилд захиалагчийн хяналт хийж 464 хуудас байр зүйн зурагт дүгнэлт гарган АМТ-д 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөв.

Хөгжлийн банкнаас санхүүжиж байсан төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг Улсын төсөвт шилжүүлсэнтэй холбогдуулан энэхүү гэрээт ажлын явцын талаарх мэдээллийг БХБЯ-аас ирүүлсэн загварын дагуу дэлгэрэнгүйгээр гарган яаманд 2017 оны 06 сарын 08-ний өдөр имайлаар хүргүүлэв.

2017 онд 1328 хуудас байр зүйн зураг, 944 хуудас өндрийн тоон загвар, ортофото, 102324 км2 талбайн агаарын зураг авалтын өгөгдөлд дүгнэлт гарган АМТ-д тухай бүр хүлээлгэн өгөв.

Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч нь 5904 хуудас ортофото, 5904 хуудас өндрийн тоон загвар, 5216 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг хүлээлгэн өгөөд байна.

Үүнээс Орон зайн өгөгдлийн мэдээллийн санд  ортофото 3528 ш зураг, 3496 хуудас байр зүйн зураг орсон.

2. Том болон дунд масштабын байр зүйн тоон зургийн таних тэмдгийн стандарт-ын төслийг Монмап ХХК-д хүргүүлсэн бөгөөд 1:50000-ны масштабтай байр зүйн тоон зургийг таних тэмдэгжүүлсэн болно.

Гагцхүү энэхүү “Том болон дунд масштабын байр зүйн тоон зургийн таних тэмдгийн стандарт” СҮЗ-ын хурлаар 2017 оны 12 сарын 22-ны өдөр хэлэлцэгдэн, батлагдсаны дараа “Өндөр нарийвчлалын вектор мэдээ боловсруулах” БХБЯ-ны гэрээт ажлын хүрээнд хийгдсэн энэхүү стандартын дагуу таних тэмдэгжсэн 1:50000-ны масштабтай байр зүйн тоон зургийг Монмэп ХХК агентлагт хүлээлгэн өгөх юм.

3. “Монгол орны нутаг дэвсгэрийн 55%-ийг 1:25000 масштабтай байр зүйн тоон зургаар зурагжуулах” ажлын техникийн төслийг боловсруулан СЭЗХ-ээр төсвийг хянуулан, ЗУХАГ-аас төсөлд санал авч, шаардлагатай засвар өөрчлөлт хийн,  ажлын хэсгийн 2017 оны 03 сарын 15, 27-ны өдрийн, Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн, газрын Даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн хурлуудаар хэлэлцүүлж, тус тус дэмжигдсэн. Дээр дурьдсан хурлуудын тэмдэглэл, холбогдох тайлбар танилцуулга болон ТЭЗҮ-ийг БХБЯ-нд хүргүүлж, дэд сайдаар батлуулсан.

40

1.2.3. Инженерийн геодезийн ажлын үр дүнг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: 362 сум суурин, УБ хотын газар дээрх, доорх шугам сүлжээний 6000 га талбайн зураглал, мэдээллийн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: 362 сум сууринд газар дээрх болон доорх инеженрийн шугам сүлжээний судалгаа хийгдсэн, Улаанбаатар хотын газар дээрх, доорх шугам сүлжээний зураглал дууссан, мэдээллийн сан үүсгэгдсэн байна.

1.  21 аймгийн геодезийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс инженерийн шугам сүлжээний судалгааг авч улсын хэмжээгээр нэгтгэсэн. Энэхүү ажлын төсвийг бодож 2018 онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төсөвт суулгуулах саналыг боловсруулж БХБЯ-нд хүргүүлсэн,

2.   Дорнод, Сүхбаатар аймгуудын инженерийн шугам сүлжээний зураглалын ажлын төсвийг бодож Орон нутгийн төсөвт суулгуулах хүсэлтийн дагуу Дорнод аймгийн ерөнхий архитекторт бодсон төсвийг хүргүүлсэн.

3.   Улаанбаатар хотын газар дээрх болон доорх шугам сүлжээний зураглал хийж мэдээллийн сан үүсгэх гэрээт ажлын хүрээнд:

                     1.Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргүүдийн мэдээллийн санг хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Архив мэдээллийн төвд хүлээлгэн өгсөн.

                     2.Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн эцсийн гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналт хийсэн дүгнэлтийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Инженер геодези” ХХК ирүүлсэнд захиалагчийн хяналт хийж харьцуулан зохих засваруудыг гүйцэтгэгчээр хийлгүүлсэн.

                    3. Эцсийн техникийн тайланг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч захиалагчийн техникийн хяналт хийлгэхээр зөвлөх “Инженер геодези” ХХК-д хүргүүлсэн.

                    4. Зөвлөх “Инженер геодези” ХХК техникийн хяналт хийсэн тайланг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17/212 тоотоор ирүүлсэнд захиалагчийн хяналтыг хийж гүйцэтгэгчид хүргүүлсэн.

                    5. Гүйцэтгэгч холбогдох засварыг хийсэн эцсийн хувилбарт санал авахаар доорх байгууллагуудад шугам сүлжээний төрлөөр ангилан нууцын ажилтнаар дамжуулан өгч санал дүгнэлтийг авсан.

– Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ

- Нийслэлийн хотбайгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар ОНӨААТҮГ

– Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ

– Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ

– “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК

– “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

– “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК 

                     6. Хэрэглэгч байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлтийг гүйцэтгэгчид хүргүүлэн, гүйцэтгэгчээр энэ дагуу засварыг бүрэн хийлгүүлсэн.

                     7. Шаардлага хангасан гүйцэтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №ХБГХ-2012-07-12/17-01 дүгнэлтээр  Архив, мэдээллийн төвд /Акт №2017/ГБЗЗ/71/ хүлээлгэн өгсөн.

4. “Газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлын тайланг эцсийн байдлаар шалгах, захиалагчийн хяналт хийж дүгнэлт гаргах, шаардлага хангасан гүйцэтгэлийг хүлээн авч Мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгөх ажлын хүрээнд 19 аймгийн ГХБХБГ-ын геодезийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээр газар дээр нь тулган шалгах ажлыг хийлгүүлсэн бөгөөд шалгалтаар илэрсэн алдаа, дутагдлыг гүйцэтгэгчээр бүрэн засварлуулж, доорх санал, шүүмж, тодорхойлолтыг нэгтгэж /78 хуудас/ дүгнэлтэнд хавсаргасан болно.

                       1. Архангай - 2017.08.29-ний өдрийн 392 тоот

                       2. Баянхонгор - 2017.10.03-ны өдрийн 346 тоот

                       3. Баян - Өлгий-2017.08.28-ны өдрийн 284 тоот

                       4. Булган - 2017.08.08-ны өдрийн 01/542 тоот

                       5. Говь-Алтай - 2017.10.03-ны өдрийн 422 тоот

                       6. Говьсүмбэр - 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/260 тоотоор ирүүлсэн алдаа, дутагдлыг 2017 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж бүрэн засварласан.

                       7. Дархан-Уул 2017.09.28-ны өдрийн 714 тоотоор ирүүлсэн алдаа дутагдлыг засварлахаар гүйцэтгэгч газар дээр нь ажиллаж байна.

                       8. Дорноговь- 2017.09.07-ны өдрийн 816 тоот

                       9. Дундговь - 2017.09.11-ний өдрийн 1/282 тоот

                       10. Завхан - 2017.09.12-ны өдрийн 434 тоот

                       11. Орхон- 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 651 тоотоор ирүүлсэн алдаа дутагдалд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17/30 тоотоор тайлбар ирүүлснийг Орхон аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

                       12.Өвөрхангай-

                       13.Өмнөговь 2017.09.14-ний өдрийн 461 тоотоор ирүүлсэн алдаа, дутагдлыг 2017 оны 10 дугаар сард газар дээр нь очиж бүрэн засварлаж 201.10.10-ны өдрийн 528 тоотоор ирүүлсэн.

                       14.Сэлэнгэ - 2017.08.25-ны өдрийн 01/474 тоот

                       15.Төв - 2017.09.05-ны өдрийн 07/665 тоот

                       16.Увс-2017.02.23-ны өдрийн 76 тоотоор ирүүлсэн алдаа дутагдлыг 2017.05.30-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл газар дээр нь ажиллаж бүрэн засварласан.

                       17. Ховд - 2017.09.20-ны өдрийн 358  тоотоор ирүүлсэн алдаа, дутагдлыг засварлахаар гүйцэтгэгч газар дээр нь ажиллаж байна.

                       19. Хөвсгөл - 2017.09.18-ны өдрийн 4/495 тоот

                       20. Хэнтий - 2017.10.20-ны өдрийн 02/123 тоотоор тус тус ирүүлсэн болно.

                       21. Орхон ирүүлсэн алдаа, дутагдлын газар дээр нь ажиллаж бүрэн засварласныг 2017.11.17-ны өдрийн 17/35 тоотоор ирүүлсэн ирүүлсэн болно.

                       22. Ховд, Дархан-Уул аймгуудын алдаа, дутагдлыг газар дээр нь ажиллаж бүрэн засварласныг 2017.11.17-ны 17/61, 62 тоотор ирүүлсэн болно.

                       23. Эцсийн шаардлага хангасан гүйцэтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр №ХБГХ-2013-225/17-01 дүгнэлтээр Архив, мэдээллийн төвд (Акт №2017/ГБЗЗ/72)  хүлээлгэн өгөв.

5. Улаанбаатар хотын газар дээрх болон доорх шугам, сүлжээний зураглалын ажлын үр дүнг Газрын даргын 2017 оны А/277 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөө”-ний дагуу  ҮОЗМДБ-ийн гео орон зайн мэдээллийн улсын нэгдсэн санд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр оруулж хэрэглээнд нэвтрүүлсэн.        

40

2.1.2. “Аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажилтөслийн ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ажлын эцсийн үр дүнг хүлээн авах, хэрэглэгчид хүргүүлэх, нэгдсэн мэдээллийн санд оруулах

Тоо хэмжээ: 12 аймгийн төв, 119895,03 га

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 2017.04.01-2017.12.31-ны дотор

Хүрэх үр дүн: 12 аймгийн төвийн сумд 1:10000-ны масштаб бүхий газар хөдлөлийн бичил мужлалын зураг, мэдээллийн сан, эцсийн шатны тайланг тухайн аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хэрэглээгээр шалгаж хүлээн авч, тоон мэдээллийн санг байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцэд оруулсан байна.

БХБЯ-ны 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/1797 албан бичгээр ажлын эцсийн шатны тайланд захиалагчийн техникийн хяналт хийлгэхээр ирүүлсэн.

Ажлын эцсийн шатны 25 боть тайлан, хэвлэмэл 72 ширхэг зураг, 12 ширхэг /СД/ тоон мэдээллийг шалгаж, захиалагчийн хяналтыг гүйцэтгэж, 2017 оны 11 сарын 27-ний өдөр мэргэжлийн хэлтсийн дүгнэлтийг үйлдэж, Архив мэдээллийн төвд №2017/ГЗБ/12 актаар хүлээн авсан.

ГЗБГЗЗГ-ын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу ажлын үр дүнг БХБЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар баталгаажуулсаны дараа нийтийн хэрэглээнд гаргах шийдвэр гарсан тул нийт 36 зургийн мэдээллийг (12 аймгийн төвийн хөрсний зонхилох давтамжийн мужлалын зургийн болон газар хөдлөлийн бичил мужлалын /500 жил, 2500 жил/ зургийн хүснэгтэн мэдээллийг нэгтгэж, таних тэмдгийг) боловсруулав.

“Газар зохион байгуулалтын орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар энэ ажлын техникийн төслийг хэлэлцүүлж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ний өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.

Техникийн төслийг тус газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/1062 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

 

Биелэлт 70%

 

28

2.2.1. Газрын төлөв байдал, чанарын мониторингийн хөтөлбөрийг боловсруулах, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо: 1 хөтөлбөр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал, чанарын мониторингийн хөтөлбөрийг төслийг боловсруулан БХБЯ-нд хүргүүлнэ.

Газрын даргын 2017 оны 1 сарын 19-ний өдрийн 18 дугаар тушаалаар үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Үндэсний хөтөлбөрийн ажлын даалгаврыг боловсруулж, газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1/134 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

Тус газрын 2017 оны 08 сарын 29-ны өдрийн 2/1492 тоот албан бичгээр эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, 6 холбоо, 2 их дээд сургуулиас хөтөлбөрийн төсөлд санал авсан.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу хөтөлбөрийн нөхцөл байдлын шинжилгээ, нөлөөллийн урьдчилсан шинжилгээг хийсэн.

Хөтөлбөрийг ажлын хэсэг 2017 оны 11 сарын 1, 11 сарын 21-ний өдөр 2 удаа хэлэлцсэн.

Биелэлт 100%

40

3.1.1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилт, хяналтын нэгдсэн шийдэл бүхий Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн  Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн мэдээллийн сангийн нэгдсэн программ хангамж боловсруулах бэлтгэл ажил  

Чанар: ҮОЗМД-ийн стандартад нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад хөгжлийн төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад шаардлагатай нийгэм эдийн засаг болон газар зохион байгуулалтын төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан бий болно.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилт, хяналтын нэгдсэн шийдэл бүхий Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах ажлын хүрээнд “Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулан 21 аймаг, 330 суманд нэвтрүүлэх” техникийн төсөл /ТЭЗҮ/ боловсруулж, тус газрын дэргэдэх Газар зохион байгуулалтын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлэн, санал, зөвлөмжийг тусган сайжруулж БХБЯ-нд хүргүүлсэн.

Мөн Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийг санг хянаж, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлээд байна.

 

Биелэлт 70%

 

28

3.2.2. "Газрын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ:  Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

Чанар: Газрын төлөв байдал, чанарын бүс, газар ашиглалтын тохиромжтой болон хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн төлөвлөгөө боловсруулах шаардлагыг хангасан байх, ҮОЗМС-ийн стандартад нийцсэн байх

Хугацаа: 2017 он, жилийн турш

Хүрэх үр дүн: Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголыг газар ашиглалтын зориулалт бүрээр газрын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээний үр дүнгээр улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэнэ.

Газрын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол улсын Ерөнхий сайдын 2017 оны 3 сарын 25-ны өдрийн 55 дугаар захирамжаар байгуулсан. Уг захирамжийн дагуу Ажлын хэсгийн анхны хурлыг 2017 оны 4 сарын 25-ны өдөр БХБЯ-нд зохион байгуулсан.

Ажлын хэсгийн хурлаар ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж, эхний ээлжинд ГЗБГЗЗГ-ын зүгээс Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын танилцуулгыг БОАЖЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газарт хийх, дэд ажлын хэсгийг байгуулан эдгээр яамдын холбогдох мэдээллийг авч боловсруулалт хийн  улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд тусгах ажлыг гүйцэтгэсэн.

 

Биелэлт 100%

 

40

4.1.5. “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ:

-    21 аймаг, 164 сумын Газрын даамал нарт сургалт зохион байгуулах

-    164 сумын газрын даамал нарт компьютер, 3 үйлдэл /принтер, сканнер, хувилагч/-т төхөөрөмж хүлээлгэн өгөх

-    ГЗБГЗЗГ-т 9 сервер худалдан авах, нэгдсэн системд холбон ажиллуулах

-    ГЗБГЗЗГ болон 21 аймаг, 330 сум болон нийслэлийг холбосон “Газрын кадастрын мэдээллийн сан, систем”-ийг буй болгох

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: 21 аймгийн ГХБХБГ, 330 сумын Газрын даамлын үйл ажиллагаанд Лэнд менежер програм хангамж нэвтэрч, хэвийн үйл ажиллагаанд орсон байна.

ГЗБГЗЗГ болон 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн сан, систем буй болсон байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэгчид тухай бүр албан бичгээр хүргүүлэн нийт 210 гаруй төрлийн нэмэлт хөгжүүлэлт болон засварын ажлыг хийлгэх ажлыг зохион байгуулан ажилласан.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг турших ажлыг зохион байгуулан гарсан засвар, шинэчлэлтийн ажлыг тухай бүр “Топмаф” ХХК-т хүргүүлэн ажилласан.

“Топмаф” ХХК-тай хамтран Газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг дараах аймгуудад хийж гүйцэтгэлээ. Үүнд:

-       Өмнөговь аймгийн 14 сум 2017 оны 1 дүгээр сарын 08-14-нд;

-       Дундговь аймгийн 14 сум 2017 оны 11 дүгээр сарын 16-21-нд;

-       Говь-Алтай аймгийн 17 сум 2017 оны 1 дүгээр сарын 16-19-нд;

-       Говьсүмбэр аймгийн 3 сум 2017 оны 4 дүгээр сарын 12-17-нд;

-       Хөвсгөл аймгийн 23 сум 2017 оны 11 дүгээр сарын 6-14-нд;

-       Завхан аймгийн 24 сум 2017 оны 08 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 4-нд;

-       Архангай аймгийн 2017 оны 08 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 4-нд;

-       Сэлэнгэ аймгийн 15 сум 2017 оны 9 дүгээр сарын 22-28-нд;

-       Орхон аймгийн 2 сум 2017 оны 5 дугаар сарын 3-9-нд;

-       Төв аймгийн 7 сум 2017 оны 9 дүгээр сарын 11-16-нд;

-       Булган аймгийн 15 сум 2017 оны 9 дүгээр сарын 14- 18-нд;

-       Дархан-Уул аймгийн 3 сум 2017 оны 5 дугаар сарын 3-9-нд;

Дээрх аймгуудын бүх сумдад Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлснээр 21 аймгийн 330 суманд уг програм хангамжийг бүрэн нэвтрүүлж байгаа юм.

Кадастрын хэлтсээс Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн давтан сургалтыг дараах аймгуудад зохион байгуулж, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд, сумдын Газрын даамлуудыг хамрууллаа. Үүнд:

-       Өмнөговь аймагт 2017 оны 1 дүгээр сарын 08-14-нд /сургалтын үеэр Даланзадгад сумын 1100 нэгж талбарыг Лэнд менежер програм хангамжид хөрвүүлэн оруулсан/;

-       Баян-Өлгий, Ховд аймагт 2017 оны 01 дүгээр сарын 15-21-нд;

-       Баянхонгор аймагт 2017 оны 02 дугаар сарын 13-15-нд, 9 дүгээр сарын 10-15-нд;

-       Өвөрхангай аймагт 2017 оны 02 дугаар сарын 16-17-нд, 10 дугаар сарын 5-10-нд;

-       Говь-Алтай аймагт 2017 оны 09 дүгээр сарын 22-27-нд;

-       Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын 7 мэргэжилтнүүд болон Мөрөн сумын газрын даамлыг хамруулан 2017 оны 03 дугаар сарын 19-24-нд;

Мөн тус хэлтсээс Лэнд менежер програм хангамжийн мэргэжлийн гэрчилгээ олгох сургалтыг 3 удаа зохион байгуулсан бөгөөд тухайн сургалтанд 27 сумын шинээр томилогдсон Газрын даамлууд хамрагдсан.

ГЗБГЗЗГ-т 13 сервер, 2 сүлжээний төхөөрөмж, 1 серверийн тог баригч, 4 нөөцлөх төхөөрөмжийг хүлээн авч, 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн Улсын хэмжээний нэгдсэн системийг байгуулан, тохиргоо суурилуулалтын ажлыг бүрэн хийж дууссан.

Мөн 21 аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн болон 330 сумын даамлуудын ажлын хэрэгцээнд зориулж 373 компьютер, 309 принтер, 384 тог баригч, серверийн шүүгээ 17, сүлжээний төхөөрөмж 21-ийг тус тус актаар хүлээлгэн өгсөн байна.

Иргэд болон бусад байгууллагуудыг мэдээллийн сангийн мэдээллээр хангах Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн цахим системийн хувилбарыг хүлээн авч ашиглалтанд оруулаад байна. Цахим хуудас:/egazar.gov.mn/

Биелэлт 100%

28

4.5.1. Хаягийн мэдээллийн сангийн Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэх, холбогдох стандартын дагуу нэгж талбарт хаяг өгөх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн санг Хаягийн мэдээллийн сантай холбогдож, нэгж талбар тус бүрт хаяг өгөгдсөн байна.

Хаягийн зургийн мэдээллийн санг нийслэлийн хэмжээнд газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүүлж дууссаны дараа Газрын кадастрын мэдээллийн сантай Улсын хэмжээнд холбох ажлыг зохион байгуулах бөгөөд одоогийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид хуучин болон шинэ хаяг бүртгэгдэх боломжтой болсон.

21 аймаг 330 сумын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид шинэ болон хуучин хаягийг давхар хөтөлж байна.

Архангай аймгийн хаягийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэн оруулж холбоход мэдээллийн санд орсон шинэчлэл, өөрчлөлтөөс хамааран хаягийн мэдээллийн сангийн зурагтай 40 гаруй хувь нь зөрж байгаа тул Хаягийн мэдээллийн сан байгуулагдаж дууссаны дараагаар Газрын кадастрын мэдээллийн сантай холбох ажил хийгдэх болно.

21 аймаг 330 сумын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид шинэ болон хуучин хаягийг давхар хөтөлж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд хаягийн мэдээллийг давхарга байдлаар оруулан үйл ажиллагаанд ашиглаж байна.

Биелэлт 70%

28

5.2.2. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн орон зайн суурь өгөгдөл, мэдээллүүдийн давхаргуудаас бүрдсэн орон зайн өгөгдлийн сан удирдах систем байгуулах, өгөгдөл, мэдээллүүдийг шинэчлэх тогтолцоог бүрдүүлэх, цахим мэдээллийн систем байгуулах

Тоо хэмжээ: 8                                     

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Байгууллагын ОЗӨДБ-ийн орон зайн суурь мэдээллийн сангуудын нэгдсэн удирдлагын систем бий болно. Холбогдох мэргэжилтэн хариуцсан өгөгдөл, мэдээллээ шинэчлэх сургалт, гарын авлага, арга зүйн зөвлөмжөөр хангагдсан байна.

Байгууллагын ОЗӨДБ-н техник хангамж суурилуулж угсрах ажлын хүрээнд үндсэн үйл ажиллагааны 4 сервер, мэдээлэл хадгалах 3 төхөөрөмж, 10GB мэдээлэл дамжуулах сүлжээний төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлын тохиргооны схем зургууд гарган суурилуулалтыг тус схемүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн болно.

Байгууллагын ОЗӨДБ-н програм хангамжийн хувьд үндсэн 6 системийн суурилуулалт зохион байгуулалтыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

1.     Байгууллагын ОЗӨДБ-н дата төвийн удирдлага зохион байгуулалт (сервер, сүлжээ, мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийн зохион байгуулалтыг хийх системүүд, мэдээлэл хадгалах төхөөрөмж дээрх 3 файл серверийн суурилуулалт, зохион байгуулалт, нэгдсэн домайн сүлжээ, хэрэглэгчийн бүртгэл)

2.     Орон зайн өгөгдлийн сангуудыг удирдан зохион байгуулах 10 өгөгдлийн удирдах системүүдийн суурилуулалт зохион байгуулалт (Сэлгэн ажиллах боломжтой)

3.     Газар зүйн мэдээллийн системийн 2 серверийн суурилуулалт, зохион байгуулалт

4.     Геопортал серверийн суурилуулалт, зохион байгуулалт

5.     Геостандарт сайтыг суурилуулалт зохион байгуулалт

6.     Десктоп газар зүйн мэдээллийн системийн үйл ажиллагаанд зориулсан 2 аппликэйшн серверийн суурилуулалт, зохион байгуулалтыг хийж гүйцэтгэсэн болно.

Биелэлт 100%

40

5.2.3. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн орон зайн өгөгдөл, мэдээлэл, үйлчилгээгээр бусад байгууллага, хэрэглэгчдийг хангах, байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн геопортал хөгжүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 8            

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Байгууллагын ОЗӨДБ-ийн орон зайн суурь мэдээллийн сангуудын нэгдсэн удирдлагын систем бий болно. Холбогдох мэргэжилтэн хариуцсан өгөгдөл, мэдээллээ шинэчлэх сургалт, гарын авлага, арга зүйн зөвлөмжөөр хангагдсан байна.

Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн орон зайн өгөгдөл, мэдээлэл, үйлчилгээгээр бусад байгууллага, хэрэглэгчдийг хангах ажлын хүрээнд “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хавсралтаар орон зайн өгөгдөл, мэдээллийн үйлчилгээний жагсаалтыг эхний ээлжинд боловсруулаад байна. Байгууллагын ОЗӨДБ-ийн үндсэн цахим хуудас болох www.sdi.gov.mn сайтыг нээлттэй эхийн платформ ашиглан хөгжүүлэхээр суурилуулалт болон бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхлээд байна.

Байгууллагын ОЗӨДБ-ийн үндсэн цахим хуудасны хандалтыг www.nsdi.gov.mn байхаар төлөвлөж, шаардлагатай байгаа домайныг захиалан авахаар шийдвэрлэв.

Байгууллагын ОЗӨДБ-ийн серверт үндсэн цахим хуудасны аппликэйшн www.sdi.gov.mn хаяг дээр хөгжүүлэгдэх бөгөөд гадаад хандалт нь www.nsdi.gov.mn хаягаар дамждаг байдлаар ажиллуулах бэлтгэл ажлыг эхэлсэн. Байгууллагын ОЗӨДБ-н геостандарт сайтын суурилуулалт зохион байгуулалтыг хийж, хөгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв.

-       Оффис серверийн суурилуулалт, түүнд шаардлагатай SQL серверийн баазын зохион байгуулалт зэргийг хийж гүйцэтгэв.

-       Геостандарт сайтыг ажиллуулахад шаардлагатай вэб аппликэйшн ба сайт зохион байгуулалтыг хийж гүйцэтгэв.

-       5 хэлтсийн өгөгдлийн сангийн стандартыг оруулж, дурын бүртгэгдээгүй хэрэглэгч харах эрхтэйгээр зохион байгуулав.

-       Вэбэд суурилсан оффис ба локал оффис ашиглан бүртгэгдсэн хэрэглэгч засах боломжтой байдлаар зохион байгуулав.

-       Геостандарт сайтыг geostandard.sdi.gov.mn хаягаар ажиллахаар бэлтгэв. Гадаад интернетийн орчноос харах боломжтой юм.

-       Стандартын сайтад байрлаж буй өгөгдлийн сангийн стандартууд дээр мэдээллийн ангилал, зэрэглэлийг бүртгэх, тэдгээрийг эргээж хайж, шүүх, хэвлэн ашиглах боломжтой нөхцөлийг бүрдүүлж ажилласан болно.

Биелэлт 100%

40

5.3.1. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулахад Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах /МУЗГҮАХХАХТ-2.80.5/

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017.05.31-ны дотор

Хүрэх үр дүн: ОЗӨДБ-н тухай хууль батлагдсан байна.

Газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн A/39 дүгээр тушаалаар байгуулагдсан Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулах Ажлын дэд хэсгийн хүрээнд Хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан аргачлалын дагуу хийж, үүнд үндэслэн Үзэл баримтлалын төслийг боловсруулж дуусгасан. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, тандан судалгааны хамт 2017 оны 3-р сарын 29-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар амжилттай хэлэлцүүлж Барилга, хот байгуулалтын яаманд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/554 тоот албан бичгээр хүргүүлсэн. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 4-р сарын 17-ны өдрийн 75 дугаар тушаалаар тус хуулийн төслийг, бодлогын баримт бичгийн хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан ба Ажлын хэсгийн хүрээнд БХБЯ-тай хамтран ажиллаж байна.

Биелэлт 100%

40

5.3.2. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах /МУЗГҮАХХАХТ-2.81.9/

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017.04.01-2017.06.31-ны дотор

Хүрэх үр дүн: ОЗӨДБ-н талаар төрөөс баримтлах бодлого бүхий баримт бичиг боловсруулагдана.

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 75 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ба Ажлын хэсэг хагас жилийн байдлаар Бодлогын баримт бичгийг боловсруулж эхлээгүй байна.

 

Биелэлт 30%

 

12

5.3.3. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийг дагалдан гарах журмын төсөл боловсруулахад Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 2017.07.01-2017.12.31-ны дотор

Хүрэх үр дүн: Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн зөвлөлийн дүрэм, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулагдсан байна. Үндэсний болон байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд хийгдсэн үр дүнгийн тухай болон хууль, дүрэм, хөтөлбөрийн тухай танилцуулга хэвлэгдэж, тараагдсан байна.

Тус газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/39 тоот тушаалаар   Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулах, тандан судалгаа хийж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан.

Ажлын хэсэг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг тандан судалгааны хамт Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн, саналыг тусгаж улмаар 2017.03.30-ны 1/554 тоот албан бичгээр тандан судалгааны үнэлгээний тайлангийн хамтаар БХБЯ-нд хүргүүлсэн. 

 

Биелэлт 100%

 

40

7.2.3. Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутаг, дэд бүтэц болон бусад үе шатны төсөл, хөтөлбөрийг боловсруулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2017, жилийн турш

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд хот төлөвлөлт, хүн амын нутагшилт, суурьшлийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, төсөл, хөтөлбөрийн талаар судалгаа хийгдэж, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байна.

Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний уялдаа, үр ашгийг дээшлүүлэх тухай зөвлөмж боловсруулсан байна.

Хот байгуулалт, зураг төсөл, эрдэм шинжилгээний институтыг байгуулах талаарх саналын төсөл боловсрогдож БХБЯ-нд хүргүүлсэн байна.

1. БХБ-ын сайдын 2017.02.24-ны өдрийн 43 дугаар тушаалаар байгуулагдсан Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл-ийг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох салбарын чиглэлээр судалгаа, тооцоолол, мэдээллээр хангах, санал, зөвлөмж өгөх үүрэг бүхий ажлын хэсэгт тус газрын төлөөлөл оролцон ажиллалаа.

2.Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл-ийг боловсруулах ажлын хүрээнд:

  • Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл-ийг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дүрмийн төсөл болон уг хорооны Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүнд шаардагдах зардлын тооцоо, судалгааг боловсруулан БХБЯ-нд 2017 оны 3 дугаар  сарын 15-ны өдрийн 1/430 албан тоотоор хүргүүлсэн.
  • Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, дүрмийн төслийг тус тус боловсруулж тус газрын 2017 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 1/1308 албан тоотоор БХБЯ-нд хүргүүлсэн.
  • 2017 оны 3 дугаар  сарын 28, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо”  сэдэвт 2 удаагийн хэлэлцүүлгийг БХБЯ-тай хамтран зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлэгт барилга, хот байгуулалтын салбарын 80 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцож, санал, зөвлөмжийг өглөө.
  • “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах арга хэмжээний төлөвлөгөө болон зургийн даалгаварын төслийг боловсруулан Газрын даргын 2017-04-06-ны өдрийн 2/603  тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.
  •  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулахад хамтран ажиллах, шаардагдах судалгаа, мэдээлэл, материалыг бүрдүүлэх талаар ГЗБГЗЗГ-ын 2017 оны  03 дугаар 16-ны өдрийн 1/440 тоот албан бичгийг нийт 22 байгууллагад хүргүүлж, хамтын ажиллагааг тогтоосон.
  • Монгол улсын хэмжээнд хийгдсэн хүн амын 4 удаагийн тооллогын үр дүнд анализ хийж, хүн амын нягтралын зургийг боловсруулах өгөгдөлийг бэлтгэн нийгмийн дэд бүтцийн судалгааг боловсрууллаа.

40

10.1.1. “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг боловсруулж, БХБЯ-нд хүргүүлэх, яам, ЗГ, УИХ-ыг судалгаа, мэдээллээр хангах

Тоо хэмжээ: 1 бодлогын баримт бичиг

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017.03.30-ны дотор

Хүрэх үр дүн: Холбогдох журмын дагуу хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.

“Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг салбарын 6 үндэсний хөтөлбөр, 17 ТЭЗҮ-тэй уялдуулан боловсруулав.

Бодлогын төслийг газрын даргын ДДЗХ-аар 2017 оны 12-р сарын ... -ны өдөр хэлэлцүүлж дэмжигдэн БХБЯ-нд 2017 оны 12-р сарын ...-ны өдрийн 1/... тоотоор хүргүүлэв.

 

Биелэлт 70%

28

10.1.2. Салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, мэргэжлийн зөвлөл, ГДДЗХ-аар хэлэлцүүлэн батлуулах

Тоо хэмжээ: 1 стратеги төлөвлөгөө

Чанар: Хууль тогтоомж, салбарын хөгжлийн чиг хандлагад нийцсэн байна.

Хугацаа: 2017.03.30-ны дотор

Хүрэх үр дүн: Монгол улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй нийцсэн салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгосон байна.

2017 оны 1 сард Геодези зураг зүй, орон зай, мэдээллийн технологи, архив, мэдээллийн төвийн чиглэлээр дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 2016-2020 онд хийх ажлын талаар Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн энэ онд шинээр боловсруулж байгаа 17 ТЭЗҮ-г баталгаажуулсан үр дүнгээр зарим өөрчлөлтийг хийж эцэслэн боловсруулахаар болов.

Геодези зураг зүйн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж 2017 оны 11-р сарын 22-ны өдөр “Монгол орныг зурагжуулах” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэв.

Архивын чиглэлээр дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж “Цахим архив” үндэсний хөтөлбөрийн төслийн хамт 2017 оны 11-р сарын 20-ны өдөр үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж санал авав.

Орон зай, мэдээллийн технологийн чиглэлээр боловсруулсан дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2018-2021/-ний төслийг 2017 оны 12-р сарын 06-ны өдөр хэлэлцэж дахин сайжруулахаар ажиллаж байна.

Стратеги төлөвлөгөөний төслийг ДДЗХ-аар 2017 оны 12-р сарын ... -ны өдөр хэлэлцүүлж дэмжигдэн газрын даргын 2017 оны А/.... тушаалаар батлуулав.

Биелэлт 70%

28

10.1.4. Газрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн тухай, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай хуулиудын төслийг үзэл баримтлал, танилцуулгын хамт боловсруулан БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: 2017.03.30-ны дотор

Хүрэх үр дүн: Холбогдох журмын дагуу хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.

Тус газрын даргын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн А/39 тоот тушаалаар  Геодези, зураг зүйн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль /шинээр/, Газрын тухай хууль /шинэчилсэн найруулга/, “Газрын төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай хууль /шинээр/-уудын үзэл баримтлалын төслийг боловсруулах, тандан судалгаа хийж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан хуулиудын үзэл баримтлалын төслүүдийг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, БХБЯ-нд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар:

2017.03.30-ны 1/554 тоот албан бичгээр Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг,

2017.05.30-ны 1/979 тоот албан бичгээр Газрын төлбөрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг,

2017.06.14-ны 1/1085 тоот албан бичгээр Кадастрын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг,

2017.07.06-ны 3/1199 а/бичгээр Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн,

2017.07.21-ний 1/1233 а/бичгээр Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төслийн,

2017.07.26-ны өдрийн 1/1260 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг тандан судалгааны үнэлгээний тайлангийн хамтаар БХБЯ-нд хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Газрын даргын 2017 оны А/219 дүгээр тушаалаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын тандан судалгааны үнэлгээ хийх Ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Тандан судалгааны үнэлгээний тайланг 2017.12.18-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2017.12.21-ний өдөр албан бичгээр БХБЯ-нд хүргүүлээд байна.

Биелэлт 100%

40

Дундаж оноо

33.5

 

 

ГУРАВ. МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан манлайллын зорилт (орц)-ууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлт бүрээрхүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин)

Тухайн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтын   биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтын  биелэлтэд 0-30 оноо)

1

2

3

1. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:

Зорилт-1: Төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэмлэн дээдлэх зүйлсийг баримтлах, ёс зүйн хэм хэмжээг сахих болон ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байхтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлэх

Нийт албан хаагчдаас нууц санал асуулгаар байгууллагын Ёс зүйн хороонд нэр дэвшүүлэх албан хаагчдын нэрийг авч олонхийн санал авсан 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Газрын даргын 2017.03.03-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан бөгөөд Газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/166 дугаар тушаалаар "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчдын ёс зүйн дүрэм"-ийг шинэчлэн боловсруулж, батлууллаа. Тушаалаар энэхүү Ёс зүйн дүрмийг чанадлан сахихыг нийт албан хаагчдад үүрэг болгосон бөгөөд нийт албан хаагчид ёс зүйн зөрчил гаргалгүй төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна.

Албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд нь гаргуулан зааврын дагуу хянаж баталгаажуулсан. ГЗБГЗЗГ-ын 2017 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Агентлагийн нийт албан хаагчдын авилигаас ангид байхтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлэх тал дээр хууль тогтоомжийг мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

30

2. Байгууллагын ил тод  байдлыг хангах талаар:

Зорилт-1: Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх зорилгоор улирал тутам байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сэтгүүлийг гаргаж, гадаад болон дотоод вэб сайт, фэйсбүүк твиттэрт дэх мэдээллийг тухай бүр шинэчлэн, олон нийттэй харилцах хэрэгслээр мэдээ мэдээлэл өгч гадаад болон дотоод вэб сайтад иргэдээс ирсэн санал сэтгэгдлүүдэд тухай бүр хариу болон зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

30

3. Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар:

Зорилт-1: Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргах

2016 оны аймгийн ГХБХБГ-ууд болон НГА-ны жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх ажлыг 2017 оны 2 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулан тайланг нэгтгэлээ. Мөн 02 дугаар сарын 15-25-ны хооронд Газрын нэгдсэн тайланг гаргаж ҮАГ болон БХБЯ-нд хүргүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд тайлангийн аудитыг ҮАГ-аар хийлгэж тайланг баталгаажуулан зөрчилгүй дүгнэлт авлаа.

Байгууллагын веб сайт дээр төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, аудитын дүгнэлт, 2017 оны төсвийн төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны тайланг тухай бүр байршуулан ажиллалаа.

30

4. Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар:

Зорилт-1: Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах, ашигтай хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн тооллого, тооцоо, бүртгэлийг үнэн зөв, чанартай хийх

Байгууллагын эд хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хийж ажлын шаардлага хангахгүй болсон хөрөнгийг актлуулахаар ТӨБЗГ-т хүсэлт гарган холбогдох шийдвэрийг гаргуулан шийдвэрлэв.

30

5. Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар:

Зорилт-1: Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх 

Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг тухай бүр гаргаж мэдээллэж байна. Төрийн албан хаагчын сул орон тооны захиалгыг цаг тухайд нь Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөлд өгч байна. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02, 03 дугаар тогтоолын дагуу Газрын даргын Б/19 дүгээр тушаалаар ажлын хэсэг батлагдан гарч, байгууллагын нийт албан хаагчдын Ажлын байрны шинжилгээг хийж, албан тушаал тус бүрээр асуулгын хуудас бөглөж “Албан тушаалын тодорхойлолт”-ыг боловсруулж, хуваарийн дагуу төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр төслийг бэлдээд байна. Мөн 21 аймгийн ГХБХБГ-т Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2019.03.22-ны өдрийн 1/506 тоот албан бичгээр чиглэл хүргүүлэн ажиллаж байна. Салбарын төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж тухай бүр хэрэгцээт сургалтыг зохион байгуулж байна. 21 аймгийн албан хаагчдад холбогдох чиглэл бүрээр сургалт зохион байгуулж ажилласан.

Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж баталсан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

30

Дундаж оноо

30

           

Дээш буцах