EN

2019 оны үр дүнгийн үйл ажиллагааны тайлан /Хагас жилээр/

Нэг. Нийт арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

1

2

"Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах, батлагдсан солбицлын тогтолцоо тусгагт нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.1.1. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн санг шинэчлэх /GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын болон байрлалын, өндрийн, гравиметрийн сүлжээний мэдээллийг оруулж, цэг, тэмдэгтийн мэдээллийн шинэчлэлт, өөрчлөлтийг тогтмол хөтлөх/, мэдээллийг цахимаар түгээх тогтолцоог бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1 мэдээллийн сан, 909 цэгийн мэдээлэл

Чанар: Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн сангийн загварт нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийг цахимаар түгээх, байнгын шинэчлэлт өөрчлөлт оруулах тогтолцоог бүрдүүлнэ.

909 цэгийн мэдээллийг санд оруулна.

 

Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийг цахимаар түгээх тогтолцоог бүрдүүлэхэд тавигдах шаардлагыг тогтоож, 2019.05.27-ны өдөр гарын үсгээр баталгаажуулав. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийг цахимаар түгээх тогтолцоог бүрдүүлэхэд тавигдах шаардлагын дагуу цахим хуудсыг боловсруулсан.

“Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх” ажлын даалгаврыг боловсруулж 2019.01.28-ны өдрийн 2019/АД-04 дугаартай батлуулж, “Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Газрын даргын 2019 оны 01 сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулсан.

Үнэлгээний хороо холбогдох хууль, журмын дагуу ажиллаж “Чандмань сүрвэй” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, Газрын даргын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2019.03.20-ны өдрийн А/59 дугаар тушаалын дагуу “Чандмань сүрвэй” ХХК-тай 2019.04.02-ны өдрийн 2019/14 дугаар гэрээг байгуулан ажлыг эхлүүлсэн.

“Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх” ажлыг гүйцэтгэгч хийж дуусган тайланг 2019.05.01-ний өдрийн 01/46 тоотоор ирүүлж цахим системийг http://66.181.168.84 серверт байрлуулан туршилт хийхэд Е500 гэсэн алдаа гарч байсан тул дахин засварлуулахаар буцаасан. Алдааг засварлан 2019.05.15-ны өдрийн 02/49 дугаартай албан тоотоор ирүүлсэн. Захиалагчийн хяналтыг хийж, 2019.05.24-ний өдрийн 2019/04 дугаар дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгсөн. Алдааг засварлан цахим системийг http://66.181.168.84 серверт байрлуулан ажиллуулж байна.

2019.06.06-ны өдөр байгууллагын дотоод мэдээнд, МГФЗЗХ-ны нүүр номд тавьж олон нийтэд ашиглуулахаар байршуулав.

Триангуляцийн сүлжээний нийт 10187 цэг, тэмдэгтийн мэдээллийг батлагдсан загварын дагуу бэлтгэн 2019 оны 03-р сарын 22-ны өдөр хүлээлгэн өгөв.

Шинэ эринд тэгшитгэн бодсон 400 цэгийн өгөгдлийн санг бүрдүүлж 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орон зайн өгөгдлийн системд оруулахаар хүлээлгэн өгөв.

Өндрийн 1-р ангийн сүлжээний 375 цэг, тэмдэгтийн мэдээллийн санг үүсгэн, PID дугаарыг өгч, гравиметрийн сүлжээний 100 цэгийн хувийн хэргийг PID дугаараар үүсгэн 2019.05.22-ны өдөр ОЗМТХ-т өгсөн.

Үүсгэсэн гравиметрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллийг архивт байгаа цэгийн каталогитой тулгаж, алдаатай мэдээллийг засварлаж, сүлжээний цэгүүдийн хувийн хэргийг PID дугаараар үүсгэн 2019.06.10-ны өдөр ОЗМТХ-т өгсөн.

Өндрийн 1-р ангийн сүлжээний цэгүүд дээрх GNSS-ийн сүлжээний нийт 375 цэгийн хэмжилтийн өгөгдлийг АМТ-өөс авч, засварлан тэгшитгэн бодолтыг хийж, урьд өмнө хийсэн ажлын үр дүнтэй харьцуулан шалгаж, солбицлын жагсаалт /каталог/-ыг геодезийн солбицол, тэгш өнцгийн солбицол, эллипсоидын өндөр, геоидын загвар ашиглан шилжүүлсэн ортометрийн өндөр гэсэн мэдээлэлтэйгээр бэлтгэн, гаргаж 2019 оны 06-р сарын 05 өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлж батлуулав.

Цэгүүдийн нормал өндрийг өндрийн 2-р ангийн цэгүүдтэй харьцангуйгаар тодорхойлж 2019 оны 08 сард хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

1944 онд байгуулсан өндрийн 2-р ангийн сүлжээний 2 шугамын цэгийн мэдээллийг 2019.06.11-ний өдөр Орон зайн өгөгдлийн системд оруулахаар хүлээлгэн өгөв.

1944 оны өндрийн 2-р ангийн сүлжээний 104 цэгийн өндөр, өндөржилтийг  2018 оны өндрийн 1-р ангийн сүлжээний өндөр, өндөржилтийн харьцуулсан судалгааг гаргаж, танилцуулга бэлтгэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан 2019.05.29-ний өдрийн ДДЗХ-д танилцуулсан.

Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн тооллого хийх, нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгох зааварын төслийг Хууль эрх зүйн зохицуулалт, Цэг, тэмдэгтийн тооллого, судалгаа хийх, Цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалт, нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгох гэсэн 3 бүлэгтэйгээр боловсруулан 2019.06.07 өдөр хэлтсийн даргад хянуулахаар өгөв.

 

1.1.2. Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах, солбицлын утгыг тодорхойлох

Тоо хэмжээ: 1 цэг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-10-р сар

Хүрэх үр дүн: Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төвийг суулгаж солбицолжуулна.

“Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэгийг суулгах” ажлын даалгаврыг 2019 оны 04-р сарын 24 өдөр 2019/АД-16 дугаартай батлуулж, 2019 оны худалдан авах төлөвлөгөөнд өөрчлөлт орсны дагуу 2019.05.01-ны өдрийн А/88 тушаалаар ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулав.

“Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэгийг байгуулах” ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй жагсаалт бүрдүүлэх зарлалыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Өнөөдөр сонинд гаргасан. Дэлгэрэнгүй жагсаалтад орох хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авч хураангуй жагсаалтыг гаргасан. Хуулийн дагуу хураангуй жагсаалтад орсон байгууллагад саналын урилга, зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хүргүүлж, хураангуй жагсаалтад ороогүй байгууллагад татгалзсан тухай мэдэгдлийг 2019.06.04-ний өдрийн 01/1138 албан тоотоор хүргүүлсэн. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх саналыг 2019.07.03-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.

“Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэгийг суулгах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны дараа буюу 2019 оны 7-8-р сард гүйцэтгэгчтэй хамтран Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэг дээр GNSS-ийн байнгын ажиллагаатай станц суулгах боломжтой эсэх судалгаа хийнэ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвийн  эхлэл цэг суулгах газрын ойр орчмын 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг АМТ-өөс авч GNSS-ийн байнгын ажиллагаатай станц суулгахад дохионд саад болох саадын зураг хийх бэлтгэлийг хангав.

1.1.3. Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдийн хүндийн хүчний хурдатгалыг тодорхойлох туршилт судалгааны хэмжилт хийх, жишилтийн утгыг шинэчлэн батлуулах

Тоо хэмжээ: 6 цэг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 5-10-р сар

Хүрэх үр дүн: Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдийн хүндийн хүчний хурдатгал нөлөөлөх хүчин зүйлүүд болон хүндийн хүчний хурдатгалын жишилтийн утгыг  тодорхойлно.

Гравиметрийн жишилтийн полигоны 6 цэгийн хүндийн хүчний хурдатгалыг тодорхойлох туршилт судалгааны хэмжилт хийх ажлын удирдамжийг 2019 оны 5 дугаар сард боловсруулж, хянуулахаар хэлтсийн даргад 2019.06.07-ны өдөр өгөв.

ШУА-ийн ООГФ-ийн хүрээлэнтэй 2019 оны 08 сард хамтран Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдийн хүндийн хүчний хурдатгалыг тодорхойлох туршилт судалгааны хэмжилт хийх боломжтой эсэхийг тодруулахаар 2019.06.06-ны өдөр 02/1171 дугаар албан тоот хүргүүлэв.

1.1.4. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын тасалдалгүй ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 43 станц

Чанар: Хууль, тогтоомж, норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангана.

Улсын болон хувийн хөрөнгөөр суурилуулсан байнгын ажиллагаатай станцыг бүртгэлжүүлнэ.

Байнгын ажиллагаатай станцын сүлжээнд гарсан доголдлыг тухай бүр арилгаж, засварлаж байна.

2019.03.22-ны өдрийн 1/518 дугаар албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т албан бичиг хүргүүлж, байнгын ажиллагаатай станцад тулгуурлан геодезийн сүлжээний цэгүүд дээр RTK хэмжилтийг хийлгэж, 28 цэг дээрх хэмжилтийн үр дүнг хүлээн авч нэгтгэн дүн шинжилгээ хийж 8 станц хэвийн, 15 станц байрлалын хувьд асуудалгүй, харин өндрийн хувьд алдаатай, 3 станц дээр нилээд хэмжээний зөрүүтэй гэсэн судалгааг гаргаж 2019.06.05-ны өдрийн ДДЗХ-д танилцуулав.

GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудын хэвийн ажиллагааг хангах, бодит агшны хэмжилтийг алдаагүй хийх, станцуудын өгөгдлийг дамжуулах, хадгалах, архивлах асуудлыг олон улсын стандартад нийцүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа хүссэн 1/925 дугаар албан тоотыг 2019.05.15-ны өдөр “Гео-инструментс” ХХК-д Хамтран ажиллах гэрээний төслийн хамт хүргүүлэв. “Гео-инструментс” ХХК-тай 2019.08.31 хүртэл хамтран ажиллаж байнгын ажиллагаатай станцуудын удирдлагын “Trimble dynamic control” програм хангамжийг сүүлийн хувилбараар үнэ төлбөргүй шинэчлэх,  байнгын ажиллагаатай станцуудын хэмжилтийн алдааг шалгаж, алдаагүй болгохоор гэрээний төсөлд тусгав.

Улсын хэмжээнд байгуулсан GNSS-ийн 42 байнгын ажиллагаатай станцын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар санал боловсруулах хүсэлтийн дагуу “Монмэп” ХХК станцын өгөгдлийг нэгдсэн серверт дамжуулах, хадгалахад нэмэлт тоног төхөөрөмж байрлуулахаар санал боловсруулж 2019.06.03-ний өдөр уулзаж танилцуулав.

Улсын болон хувийн хөрөнгөөр байгуулсан GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын судалгаа авахаар судалгааны маягтын загварыг 2019.01.30-ны өдрийн 1/186 тоотоор Оюу толгой ХХК, Таван толгой ХК, Энержи ресурс ХХК, Геомастер ХХК, Гео Инструментс ХХК, Геосүрвэй ХХК, Инженер геодези ХХК, Монмэп ХХК, Эрдэнэт үйлдвэр, Одон орон геофизикийн хүрээлэн зэрэг байгууллагуудад хүргүүлэн хариуг албан тоотоор болон цахим шуудангаар, утсаар хүлээн авч судалгааг нэгтгэн үзэхэд улсын хэмжээнд 13 байгууллагын 64 станц суурилуулсан байна. Эдгээр байнгын ажиллагаатай станцын мэдээллийг гаргаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бэлтгэн 2019 оны 6-р сарын 5-ны өдрийн ДДЗХ-д танилцуулав.

64 станцын байршил, станцын нэр, хүлээн авагчийн төрөл, антены төрөл, хариуцагч байгууллага, солбицлын тогтолцоо, эрин, газарт суурилуулсан эсвэл барилга дээр суурилуулсан эсэх судалгаа гаргав.

1.1.5. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын өгөгдлөөр туршилт судалгааны ажил хийх

Тоо хэмжээ: 1 олон улсын сүлжээ, 1 систем

Чанар: Хууль, тогтоомж, норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Ази-Номхон далайн бүсийн геодезийн сүлжээнд холбогдоно. 43 станцын солбицлыг тодорхойлж, он-лайн боловсруулалтын системийг туршина.

“Монгол орны байрлалын сүлжээ сайжруулах” техникийн төсөлд санал авахаар 2019 оны 01-р сарын 09-ний өдөр салбарын Зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. 21 мэргэшсэн, зөвлөх инженер хэлэлцүүлэгт оролцож техникийн төслийг дэмжиж, саналаа өгөв.

2019 оны 04-р сарын 19-ний өдрийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн тул холбогдох саналыг тусган 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/1070 дугаартай албан тоотоор БХБЯ-нд батлуулахаар хүргүүлэв.

1.1.6. Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: 7 ажил

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн:  Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодези, зураг зүйн ажлыг шалгаж, дүгнэлт гарган, АМТ-д хүлээлгэн өгнө.

1.     Байрлалын сүлжээний ажил,

2.     Өндрийн сүлжээний ажил,

3.     Дунд масштабын байр зүйн зураг, агаарын зураглалын ажил,

4.     Том масштабын байр зүйн зураглалын ажил,

5.     Инженер геодезийн ажил,

6.     Газрын зургийн эх,

7.     Геодезийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийн 2 дахь гарын тэгшитгэн бодолт.

1.Орхон аймгийн ГХБХБГ-ын хүсэлтээр Орхон аймгийн геодезийн сүлжээг шинэчлэн сайжруулах ажлын даалгаврыг боловсруулж, 2019.01.28-ны өдөр газрын даргаар \2019/АД-05 дугаартай\ батлуулж, Орхон аймгийн ГХБХБГ-т 2019.01.28-ны өдрийн 1/169 дугаар албан тоотоор хүргүүлэв.

2.ИНЕГ-ын захиалгаар “Геокад” ХХК-ний гүйцэтгэсэн 101 хуудас 1:200 000-ны масштабтай байр зүйн зургийг суурин байдлаар шалгаж захиалагчийн шаардлага хангах хэмжээнд хийгдсэн болохыг тодорхойлж ИНЕГ/ТББ/ЗҮ-01/08 дугаартай дүгнэлтээр 2019 оны 4 сарын 17-нд АМТ-д хүлээлгэн өгөв.

3.Говьсүмбэр аймгийн ГХБХБГ-ын хүсэлтээр аймгийн байр зүйн зураг, газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллүүд байрлалын хувьд зөрүүтэй байгаа шалтгааныг тогтоож, засварлах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Газрын даргын А/12 тоот тушаалаар байгуулсан. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2 хоног Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллаж хээрийн хяналтын хэмжилтийг аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн нартай хамтран гүйцэтгэсэн. Хэмжилтийн үр дүн, аймгийн тулгуур сүлжээний цэгүүдийн тэгшитгэн бодолт, мэдээллийн сангуудын байрлалын зөрүүг шалган тулгалт хийж нэгдсэн тайланг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Ажлын хэсгийн даргад танилцуулан, тайланг 2019 оны 06 сард багтаан ДДЗХ-д танилцуулахаар болов.

4.2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Геоид” ХХК-ийн ирүүлсэн Хан-Уул дүүргийн 8-р хороонд хийгдэх дулааны шугамын трассын дагуух гүйцэтгэлийн зурагт техникийн хяналт хийж засварыг хийлгэх, Архивт материал хүлээн авах журмын дагуу тайлангаа бэлтгэж ирүүлэхийг зөвлөмж болгон буцаасан.

5.“Эм Эс Пи Эм” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу “Мобиком Корпораци” ХХК-ийн захиалгаар Монгол Улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн шилэн кабелийн трассын зураглалыг шалгаж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2019-02 дугаартай дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгөв.

6. Мал эмнэлгийн хүрээлэнгийн 2019.03.28-ны өдрийн 1\78 тоотоор ирүүлсэн “Монгол оронд тохиолддог цусны шимэгч биетнээр үүсгэгддэг өвчнүүдийн тархалтын зурагт атлас”-ыг хянаж алдаа, дутагдлыг илрүүлж 2019.04.02-ны өдрийн 1\581 тоотоор хүргүүлэв.

7. Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас 2019.04.24-ны өдөр утсаар холбогдон аймгийн аялал жуулчлалын газрын зургийг хянуулахаар цахим шуудангаар ирүүлснийг шалгаж, алдаа дутагдалтай байсныг хэлж өгөв. Тус аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнд албан ёсоор манайх руу хандаж, хянаж шалгасан дүгнэлтийг гаргуулах, газрын зургийг өөрийн төсвөөр гүйцэтгэхдээ Зураг зүйн Зөвлөх инженер болон зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хяналт хийлгэж байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг утсаар холбогдон өгөв.

Геосет ХХК-ийн 2019.01.04-ний өдрийн 02\19 тоотоор ирүүлсэн гомдлын дагуу Геосет ХХК-ийн захиалгаар 2018 онд тэгшитгэн бодсон цэгүүдийн хэмжилтийн өгөгдөл тэгшитгэн бодолтыг дахин гүйцэтгэж алдааг арилган 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2/968 дугаар албан тоотоор хүргүүлэв.

1.1.7. Геодези, зураг зүйн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах

Тоо хэмжээ: 2 нэвтрүүлэг, 3 сэтгүүл

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-6-р сар

Хүрэх үр дүн: Иргэдэд геодезийн сүлжээ, зураглал, газар зүйн нэрийн талаархи мэдээллийг хүргэхээр 2 нэвтрүүлэг бэлтгэж телевизээр гаргаж, 3 нийтлэлийг бэлтгэн өдөр тутмын хэвлэл болон мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлнэ.

 

“Монгол улсын геодезийн сүлжээ” сэдэвт ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэг

“Монгол улсын геодезийн сүлжээ” сэдэвт ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэг бэлтгэх, олон нийтэд танилцуулах, мэдээлэх ажлын даалгавар боловсруулж, 2019.01.21-ний өдрийн 2019/АД-02 дугаартайгаар газрын даргаар батлуулсан. Ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 01 сарын 28-ны өдрийн газрын даргын А/13 дугаар тушаалаар байгуулсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зарлалыг 2019.02.04-ны өдөр байгууллагын цахим хуудаст гаргаж, 2019.02.18-ны өдөр саналыг хүлээн авсан. Үнэлгээний хороо хууль, журмын дагуу ажиллаж гүйцэтгэгчийн шалгаруулан гэрээ байгуулах эрх олгох тухай А/47 дугаар тушаалыг 2019.03.01-ний өдөр газрын даргаар батлуулсан. 2019.03.15-ны өдөр 2019/11 дугаар гэрээг “Скай борн” ХХК-тай байгуулж, ажлыг эхлүүлсэн. “Монгол улсын геодезийн сүлжээ” ТВ-ийн 10 минутын нэвтрүүлгийн зохиолыг гүйцэтгэгчтэй хамтран боловсруулж, 2019.03.28-ны өдөр газрын даргаар батлуулсан.

“Монгол улсын геодезийн сүлжээ” сэдэвт ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэг бэлтгэх, олон нийтэд танилцуулах, мэдээлэх ажлын үр дүнг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлын тайлан, нэвтрүүлгийн эхний хуувилбарыг хүлээн авсан. Ажлыг шалгаж холбогдох засварыг хийлгэхээр 2019.04.25-ны өдрийн 2/722 албан тоотоор гүйцэтгэгчид хүргүүлсэн. Нэвтрүүлгийг засварлан дахин 2019.04.25-ны өдрийн 1/20 дугаар албан тоот ирүүлсэн.

Ажлыг хүлээн авч захиалагчийн хяналт, шалгалтыг хийж 2019.05.07-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгсөн.

“Монгол орны геодезийн сүлжээ” ТВ-ийн 15 минутын нэвтрүүлгийг Монголын үндэсний ТВ-ээр 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 17.40 цагт, С1 ТВ-ээр 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 19.10 цагт, 25 ТВ-ээр 2019.05.27-ны өдрийн 17.30 цагт тус тус гаргасан.

Орон нутгийн ТВ-ээр гаргаж олон нийтэд Монгол Улсын геодезийн сүлжээний талаар сурталчлуулахаар 21 аймгийн ГХБХБГ-т 2019.05.21-ний өдрийн 2\985 тоотоор видео танилцуулгыг хүргүүлэв.

Монгол орны зурагжуулалтын талаар ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэг

Монгол орны зурагжуулалтын талаар ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэг бэлтгэх Ажлын даалгавар боловсруулж 2019/АД-01 дугаартай 2019.01.21-ний өдөр батлуулав. 2019 оны 01 сарын 28-ны өдрийн А/14 дугаар тушаалаар үнэлгээний хороог байгуулав.

Үнэлгээний хороо 2019.02.12-ны өдөр хуралдаж, шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэн, “Ууган арт медиа” ХХК-д 2019.02.15-ны өдрийн 1/275 албан тоотоор санал хүргүүлсэн ба 2019.02.18-ны өдрийн 19/10 албан тоотоор ажлыг гүйцэтгэхээр саналаа ирүүлэв. Гэрээ байгуулах эрх олгох А/40 дугаартай тушаал 2019.02.21-ний өдөр батлагдав. Ажил гүйцэтгэх 2019/08 дугаартай гэрээг 2019.02.21-ний өдөр “Ууган арт медиа” ХХК-тай байгуулав. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан холбогдох материалыг зохих журмын дагуу цэгцлэн дугаарлан хавтаслаж, 2019.02.26-ны өдөр АМТ-т хүлээлгэн өгч архивлав.

“Ууган Арт Медиа” ХХК-тай хамтран киноны зохиолын төслийг 2019 оны 4 сарын 1-нд боловсруулж, газрын даргаар батлуулав. Монгол орны зурагжуулалтын талаар ТВ-ийн 10 минутын нэвтрүүлгийг 2019.04.22-нд хүлээн авч, холбогдох засварыг хийлгэв.

“Ууган Арт медиа” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 19/25 дугаартай албан тоотыг үндэслэн "Монгол орны зурагжуулалт" сэдэвт 10 минутын нэвтрүүлгийн тайлан болон дүрс бичлэгт захиалагчийн хяналтыг хийж 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 2019/03 дугаартай дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгөв.

“Монгол орны зурагжуулалт” ТВ-ийн 10 минутын нэвтрүүлгийг SBN ТВ-ээр 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 20.20 цагт, С1 ТВ-ээр 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 19.10 цагт, 25 ТВ-ээр тус тус гаргав.

Танилцуулга, хэвлэлийн мэдээлэл

“Газрын харилцаа” сэтгүүлийн тусгай дугаарт МУ-д өндрийн 1-р ангийн сүлжээ байгуулсан тухай танилцуулга, материал бэлтгэн 2019 оны 5 сард хэвлүүлэв.

“Монгол улсын геодезийн сүлжээ”-ний талаар танилцуулга бэлтгэж, англи хэл дээр орчуулан, хэлэх үгийг тусгайлан бэлтгэн Олон улсын Хэмжил, зураглаачдын холбооны хурал дээр КХ-ийн дарга П.Баянтүмэнгээр танилцуулав.

“Монгол улсын геодезийн сүлжээ”-ний талаар танилцуулга бэлтгэж МГФЗЗХ-оос эрхлэн гаргаж буй “Геодези, зураг зүй” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлүүлэв. Геодези, зураг зүйн салбарын ажилтны хоёрдугаар зөвлөгөөнд Монгол улсын геодезийн сүлжээний хөгжил сэдэвт танилцуулга бэлтгэж танилцуулав.

2019.04.17-ны өдөр Монголын геомэдээллийн холбооноос зохион байгуулсан семинарт “Монгол улсын GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээ, түүний хэрэглээ” илтгэл бэлтгэн танилцуулж, хэлэлцүүлэгт оролцсон.

2019.06.14-ний өдөр МГФЗЗХ болон БНХАУ-ын Геодези, зураг зүйн холбоо хамтран зохион байгуулсан “Монгол-Хятад улсын гео мэдээлэл” сэдэвт семинарт “Монгол орны зурагжуулалт, геодезийн сүлжээ” сэдвээр илтгэл англи хэл дээр бэлтгэж танилцуулав.

“Газрын харилцаа” сэтгүүлд хаягжуулалтын чиглэлээр 2018 онд хийгдсэн томоохон ажлууд, 2019 онд хийгдэж буй ажлууд, хойшид хийгдэх ажлуудын талаар танилцуулга бэлтгэж, 2019 оны 05 сард “Газрын харилцааны мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэн гарсан.

“Монгол орны зурагжуулалт”-ын талаар танилцуулга бэлтгэж ГФЗЗХ-оос эрхлэн гаргаж буй “Геодези, зураг зүй” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлүүлэв. Геодези, зураг зүйн салбарын ажилтны хоёрдугаар зөвлөгөөн дээр байгууллагын орлогч дарга “Монгол орны зурагжуулалт”-ын талаар илтгэл тавив.

2019 оны 01 сард Монгол улсад газар зүйн нэрийн чиглэлээр хийсэн ажлын талаар товч танилцуулга, тайлан бэлтгэж НҮБ-ын Газар зүйн нэрийн шинжээчдийн бүлгийн анхдугаар хурлын материал болгон бэлтгэж англи хэл дээр орчуулж 2019.01.30-ны өдөр илгээв. Товч тайлан НҮБ-ын веб хуудас дээр буюу дараах холбоос дээр тавигдсан байна.

https://unstats.un.org/unsd/geoinfo/UNGEGN/docs/1st-session/GEGN.2_2019_84-1902476E.pdf

Газар зүйн нэрийн талаар танилцуулга бэлтгэж “Геодези, зураг зүй” сэтгүүлийн 2019 оны эхний дугаарт хэвлүүлэв.

Mongol HD ТВ-ээр 2019.05.01-ний өдрийн Өглөө хөтөлбөрт Газар зүйн нэрийн талаар, хийж буй ажлын талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгохоор ярих сэдвийн агуулгыг бэлтгэж 2019.04.26-ны өдөр Mongol HD ТВ-ийн редакторт цахим шуудангаар хүргүүлэн 2019.05.01-ний өдөр ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэнг оролцуулан олон нийтэд мэдэлэл өгүүлэв.

2019.05.31-ний өдрийн “Өнөөдөр” өдөр тутмын сонинд Газар зүйн нэрийн тухай нийтлэл хэвлүүлэв.

1.1.11. Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг 2020 онд тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах

Тоо хэмжээ:  шийдвэр, 1 номын эх, 1 олимпиад

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулж, ой тэмдэглэх шийдвэр гаргуулна.

90 жилийн ойн түүхэн номын эхийг бэлтгэнэ. Геодези, зураг зүйн Улсын олимпиадыг БХБЯ, ШУТИС, МГФЗЗХ-той хамтран зохион байгуулна.

1.             ШУТИС-ийн Геодезийн салбарын эрхлэгч Д.Оюунцэцэгтэй холбогдож Геодези, зураг зүйн Улсын олимпиадын шүүгч, урилгаар оролцох эрдэмтэн багш нар, амжилт үзүүлсэн оюутнуудад өгөх шагналд зарцуулах төсвийн тооцоог хийж хэлтсийн дарга, СЭЗХ-ийн дарга Л.Лувсан нараар баталгаажуулан 2019.02.25-ны өдрийн А\44 дугаар тушаалаар батлуулав.

Олимпиадад I-III байр эзлэсэн баг хамт олонд олгогдох өргөмжлөлийн жаазыг 2019 оны 4 сарын 19-нд худалдан авав. Өргөмжлөлийн загварыг ШУТИС-ын багш Э.Гантулгаас авч зохион байгуулж буй байгууллагуудын логооны байрлалыг өөрчлөн засварлаж А3 форматаар 2, А4 форматаар 4 өргөмжлөл хэвлэж бэлтгэв. Өргөмжлөлийг шагналд олгох атласуудын хамт ШУТИС-д хүргүүлэв. “ГЕОДЕЗИ 2019” улсын олимпиад 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС, МУИС, ХААИС, ҮТИС, ИЗОУИС, Барилгын политехник коллежийн 19 багийн 114 оюутнуудын оролцоотой ШУТИС дээр зохион байгуулагдлаа. Олимпиадын шүүгчээр хэлтсийн дарга томилогдон ажиллав. Олимпиадыг 1-2-р курс, 3-4-р курс гэж 2 түвшинд зохиож байгуулж түвшин бүрт Багийн асуулт, хариултын тэмцээн, Багийн ахлагч нарын тэмцээний асуултуудыг бэлтгэн, хариултын хамт лацдаж бэлтгэхэд хамтран ажиллав.

2. Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах тухай 1/260 албан тоотыг 2019.02.15-ны өдөр МГФЗЗХ болон ШУТИС-д хүргүүлэв.

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулж, МГФЗЗХ болон ШУТИС-ийн багш нараас санал авахаар 2019.02.28-ны өдөр цахим шуудангаар хүргүүлэв.

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд МГФЗХ-ны нүүр номоор дамжуулан салбарын албан хаагчдаас 2019 оны 03 сарын 21-ний өдөр санал авав. 20 гаруй саналыг 46 хүн өгсөн байна.

МГФЗЗХ-ноос 2019.05.21-ний өдрийн 28\19 тоотоор Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал ирүүлэв.

Холбооноос ирүүлсэн санал болон салбарын мэргэжилтнүүдийн өгсөн саналын дагуу Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг 2019 оны 06 сард засварлан сайжруулав.

3. ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 02 сарын 19-ний өдрийн А/34 дугаар тушаалаар “Геодези, зураг зүйн салбарын 90 жил” түүхэн номын хэвлэлийн эхийг зохиох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. “Геодези, зураг зүйн салбарын 90 жил” түүхэн номын хэвлэлийн эх зохиох Ажлын даалгаварыг 2019.02.18-нд боловсруулж ЗУХАГ-ын ахлах мэргэжилтнээс саналыг авч тусган 2019.02.20-ны өдөр 2019/АД-13 дугаартай Ажлын даалгавар батлуулав.

Ажлын хэсгийн хийх ажлын төлөвлөгөөг Ажлын даалгавартай уялдуулан боловсруулав.

Номын эхийг боловсруулах Зөвлөх багийн ахлагчтай байгуулах гэрээний төслийг 2019.03.19-ний өдөр цахим шуудангаар хүргүүлэв.

МУ-ын Зөвлөх инженер Ю.Чүлтэм ахлагчтай багаар Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн түүхэн номын эхийг бичүүлэхээр гэрээний төслийг Ю.Чүлтэмд хүргүүлэн, саналыг авч, 2019/24 дугаартай гэрээг 2019.04.25-ны өдөр байгуулж ажлыг эхлүүлэв.

МУ-ын Зөвлөх инженер Ю.Чүлтэм ахлагчтай багийнхан /Б.Рагчаа, П.Болдбаатар/-тай 2019.05.06-ны өдөр ГЗЗХ-ийн дарга болон 2 ахлах мэргэжилтнүүд, ГЗБГЗЗГ-ын уулзаж ойлголтоо нэгтгэв.

Ажлын хэсгийн хийх ажлын төлөвлөгөөг Ажлын хэсгийн гишүүдэд хуваарилж 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гишүүдэд цахим шуудангаар хүргүүлэв. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд 2 санал ирснийг тусгав. Ажлын хэсгийн хурлыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулж төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэхээр үүрэг даалгавар өгөв.

“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.2.1. Монгол Улсын аймаг, сум, томоохон суурингийн төвийг том масштабын байр зүйн зургаар зурагжуулах, байнгын шинэчлэлт хийх тогтолцоо бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 тогтолцоо, 1 журам

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Байр зүйн тоон зураг, инженерийн дэд бүтцийн мэдээллийн сангийн байнгын шинэчлэлт хийх боломж бүрдүүлж мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлнэ.

“Байр зүйн болон дэвсгэр тоон зураг, дэд бүтцийн мэдээллийн санг хөтлөх” журмыг батлуулж мөрдүүлнэ.

“Эм Эс Пи Эм” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу “Мобиком Корпораци” ХХК-ийн захиалгаар Монгол Улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн шилэн кабелийн трассын зураглалын AutoCad програм дээр зураглагдсан dwg өргөтгөлтэй файлыг хүлээн авч шалгаж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2019-02 дугаартай дүгнэлтээр АМТ-д хүлээлгэн өгөв. Хүлээн авсан шилэн кабелийн трассыг AutoCad програмаас экспортлон авч ArcGIS програмын шилэн кабелийн мэдээллийн сан уруу хөрвүүлж Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Хэнтий, Говьсүмбэр, Ховд, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан аймгууд, Улаанбаатар хотын мэдээллийг шинэчлэв.

Байр зүйн зурагт тавигдах шаардлагыг тогтоох судалгааг эхлүүлж давхаргуудын жагсаалтыг 5 сард гаргаж дуусгав. Давхаргуудад тавигдах геометр алдааны шаардлагыг жагсаалтаар гаргаж Автоматаар шалгах шаардлагын эхний төслийг 2019 оны 5 сарын 10-нд танилцуулав. Энэ асуудлыг БНСУ-ын Чомданжонбу олон улсын байгууллагын шугамаар 2019 оны 06 сарын 11-20-ны өдөр ГЗБГЗЗГ-т ажиллах уулзах мэргэжилтнүүдтэй хамтарч шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ҮОЗӨДБ-ийн гео-орон зайн өгөгдлийн байр зүйн зургийн мэдээллийн сангийн загварын сонголтыг хэрхэн хийж хэрэглээнд гаргах талаар хэлэлцэж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр орон нутгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран цахим хурал хийж “Байр зүйн зургийн мэдээллийн сан”, “Инженерийн барилга байгууламж, газар доорх шугам сүлжээний мэдээллийн сан”-гуудад 21 аймгаас зэрэг хандалт хийхэд сүлжээнд үзүүлж буй ачааллыг тооцох туршилтыг хийв. Байнгын шинэчлэлт хийх тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Байр зүйн тоон зураг, инженерийн дэд бүтцийн мэдээллийн санг хөтлөх журам”-ыг БХБ-ын Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/74 дугаартай тушаалаар батлуулав.

Үндэсний орон зайн өгөгдлийн гео-орон зайн мэдээллийн санд оруулсан 21 аймгийн төв, 330 сум, 45 суурины 1:1000-ны масштабтай “Байр зүйн зургийн мэдээллийн сан”, “Хаягийн мэдээллийн систем”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд  21 аймгийн төвийн инженерийн барилга байгууламж, газар доорх шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлуудын уялдаа, суурь өгөгдөл болгон цаашид хэрхэн ашиглах талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөв.

1.2.2. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дунд масштабын байр зүйн зургаар зурагжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 800 хуудас зураг, 50 хуудас хэвлэмэл зураг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зураг, ортофото, агаарын зураг, мэдээллийн санг ҮОЗМДБ-ийн Геоорон зайн мэдээллийн улсын нэгдсэн санд оруулна.

БХЯ, ХХЕГ-ын ажлын хэрэгцээнд зориулсан 50 ш газрын зураг хэвлүүлнэ.

1.             Дунд масштабын байр зүйн зураг хэвлүүлэх ажлын даалгаварыг боловсруулж, 2019 оны 4 сарын 11-нд 2019/АД-14 дугаартай батлуулав. Үнэлгээний хороог 2019 оны 4 сарын 10-нд А/72 дугаартай тушаалаар байгуулав. Зөвлөх үйлчилгээний зарыг Өнөөдөр сонины 2019 оны 5 дугаар сарын 8-ны дугаарт тавив. Зарын дагуу 2 аж ахуйн нэгж материалаа ирүүлснийг үнэлгээний хороо 2019 оны 5 сарын 22-нд үзэж танилцан үнэлгээ хийж дэлгэрэнгүй жагсаалтад ирүүлсэн 2 материал шаардлага хангахгүй гэж үзэн тендер хүчингүй болов. Өнөөдөр сонины 2019 оны 6 сарын 3-ны өдрийн дугаарт зөвлөх үйлчилгээний зарыг дахин тавив.

2.             “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын гүйцэтгэгч “Геосан” ХХК-аас 2018 оны 12 сарын 28-ны өдөр ирүүлсэн 548 хуудас ортофото зураг, өндрийн тоон загвар, 2018 оны 12 сарын 20-нд ирүүлсэн 160 хуудас байр зүйн зурагт Зөвлөх “Эйрсүрвэй” ХХК-аас Захиалагчийн техник хяналт хийсэн дүгнэлтийг 2019 оны 3 сарын 06-нд ирүүлэв. Зөвлөхийн дүгнэлтийн дагуу гүйцэтгэгчээс засварлаж ирүүлсэн бүтээгдэхүүн бүхий хатуу диск гэмтэлтэй байсан тул солиулахаар 2019 оны 3 сарын 25-нд буцаав. Гүйцэтгэгчээс засварлаж ирүүлсэн материалыг суурин байдлаар шалгаж 548 хуудас ортофото болон өндрийн тоон загварыг 2011-01-101/2019-01, 160 хуудас байр зүйн зургийг 2011-01-101/2019-02 дугаартай дүгнэлтээр 2019 оны 4 сарын 23-ны өдөр АМТ-д хүлээлгэн өгөв.

Гүйцэтгэгч Геосан ХХК-аас 02/223 дугаартай албан бичгээр 2019 оны 6 сарын 3-ны өдөр ирүүлсэн 208 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн зураг, мэдээллийн санд захиалагчийн хяналтийг хийж байна.

1.2.4. Өндөр барилга, байгууламжийн судалгаа хийх

Тоо хэмжээ: 21 аймгийн хэмжээнд

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-10-р сар

Хүрэх үр дүн: 21 аймаг, 330 сум, 45 суурингийн өндөр барилга, байгууламжуудын судалгааг хийнэ.

Өндөр барилга, байгууламжуудын судалгаа хийх заавар, загвар хүснэгтийг 21 аймгийн ГХБХБГ-т 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/172 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр,  Дархан-Уул, Дорноговь,  Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Булган, Хэнтий аймгууд судалгаа ирүүлэв. 20 аймаг, 307 сум, 44 суурин судалгаанд хамрагдсан ба Хөвсгөл аймгаас судалгааг ирүүсний дараа нэгтгэн 2019 оны 08 сард ДДЗХ-д танилцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Барилга байгууламжийн норм, нормативын сангийн санхүүжилтээр барилгын норм дүрэмд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах танилцуулга бэлтгэж, ажлын даалгавар, төсвийн тооцоо зэргийг боловсруулан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/165 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2/970 дугаартай албан бичгээр өндөр барилга, байгууламжийн суулт, хазайлт, шилжилт тодорхойлоход зайлшгүй шаардлагатай геодезийн байнгын цэг тэмдэгтийг төлөвлөх, суулгах заалтыг ямар норм, дүрэмд тусгах шаардлагатай талаар зөвлөмж авахаар БХБЯ, БХТ-д хүргүүлэв.

1.2.5. Томоохон нуурын ёроолын зураглалын туршилт, судалгааны ажлыг хамтран хийх

Тоо хэмжээ: 2 нуур

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-11-р сар

Хүрэх үр дүн: Нуурын ёроолын зураглалын туршилт, судалгааны хэмжилт, боловсруулалтын ажил гүйцэтгэнэ.

1.             Хөвсгөл нуурын ёроолын зураглал гүйцэтгэх талбайн хэмжээ, маршрутыг гаргав. ЗТХЯ-ны харъяа Далайн захиргааны удирдлагатай 2018.12.24-ний өдөр уулзсан тэмдэглэлийг үндэслэн хамтарсан ажлын хэсэг 2019.02.01-ны өдрийн А/21, 11 дугаартай батлагдав.  Хамтарсан Ажлын хэсэг байгуулагдмагц туршилтын хэмжилтийн талаар Далайн захиргааны албан тушаалтнуудад танилцуулж, ажлын төлөвлөгөөг хамтран гаргахаар болов. Удирдамжийн төсөл, төсвийн тооцоог гаргаж Далайн захиргаанд хүргүүлэв. Ажлын хэсэг 2019.02.28-ны өдөр ГЗБГЗЗГ-т хуралдав. Хурлаас хамтарсан тушаалд орсон бүрэлдэхүүний холбогдох мэдээллийн жагсаалт гаргах, ажлын талбайн хэмжээг өөрчлөж төсвийг нарийвчлан  бодох, удирдамжийг туршилт судалгааны ажлын чиглэлээр тодорхой болгон боловсруулж батлуулахаар шийдвэрлэсэн. Хөвсгөл нуурын ёроолын зураглалын туршилт, судалгааны ажил гүйцэтгэх удирдамж, төсвийн тооцоог боловсруулж, хэлтсийн даргаар хянуулан, санал авахаар Далайн захиргаа болон Цаг уур орчны шинжилгээний газруудад цахим шуудангаар 2019.04.15-ны өдөр хүргүүлэв. Хөвсгөл нуурын ёроолын зураглалыг 2019.06.25-аас 2019.07.04-ний хооронд хийж гүйцэтгэхээр удирдамж боловсруулан, орон нутагт ажиллуулах тухай Газрын даргын 2019.06.03-ны өдрийн А/110 тушаал батлагдав.

2.             Монгол, Хятадын хилийн усны Хамтарсан комиссын 8 дугаар хуралдаанаар баталсан 2019-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, Буйр нуурын улсын хилийн шугамаас дотогш өөрийн усны хэсэгт гүний  хэмжилтийг үргэлжлүүлж хийх ажлын хүрээнд Ажлын даалгаварыг боловсруулж, төсвийн тооцоог гарган 1\253 тоотоор Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд 2019 оны 02 сарын 13-ны өдөр хүргүүлэв.

Буйр нуур орчмын байр зүйн зураглал болон ёроолын зураглал хийх ажлын хүрээнд  Буйр нуур орчмын 1:10000-ны масштабтай байр зүйн зургийн хүрээний бичиглэлийг засварлах ажлыг гүйцэтгэв. Мөн Буйр нуур орчмын 1:10000-ны масштабтай байр зүйн зургийг нэгтгэв.

Монгол, Хятадын хилийн усны Хамтарсан комиссын техникийн түвшний уулзалт 2019 оны 5 сарын эхээр зохион байгуулагдах байсан нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсний дараа 2019 оны 08-09 сард Буйр нуурын гүний  хэмжилтийг гүйцэтгэнэ.

“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.3.1. Хэрэглэгчдийг газрын зураг, атласаар хангах

Тоо хэмжээ: 1 атлас, 1 судалгаа, 1 ЗГ-ын тогтоол

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-11-р сар

Хүрэх үр дүн: Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монгол орны атлас” зохиож 65 ширхэг хэвлүүлнэ.

Нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг, атласын судалгаа авна.

Монгол улсад мөрдөх жижиг масштабтай газрын зургийн тусгагийг Засгийн газраар батлуулна.

1.             Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монгол орны атлас” зохиож 65 ширхэг хэвлүүлэх Ажлын даалгавар боловсруулж 2019/АД-06 дугаартай 2019.01.28-ны өдөр батлуулав. 2019.02.19-ны өдөр үнэлгээний хороог газрын даргын А/36 дугаартай тушаалаар байгуулсан. Тендерийн баримт бичгийг боловсруулж, саналын урилгын хамт 2019.02.28-ны өдөр Газрын зураг ХХК, Зураг зүй ХХК, Эм Пи Эм ХХК, Мон Судар Паблишн ХХК-д хүргүүлсэн. 2019.03.11-ний өдөр “Эм Пи Эм” ХХК, “Мон судар” ХХК-иуд санал ирүүлсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тушаалыг батлуулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг Гэрээний төслийн хамт “Эм Пи Эм” ХХК-д, сонгогдоогүй талаарх мэдэгдлийг “Мон судар” ХХК-д тус тус хүргүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/15 дугаартай гэрээг “Эм Пи Эм” ХХК-тай байгуулж ажлыг эхлүүлсэн. Тендерийн баримт бичигт дотоод товъёог хийж түүний дагуу бичиг баримтыг цэгцлэн хавтаслаж 2019 оны 05 сарын 10-ны өдөр АМТ-д хүлээлгэн өгөв.

2.             Сургалтад зориулсан газрын зураг, атлас хийхэд БСШУСЯ-ыг хамтран ажиллах тухай албан тоотын төслийг 2019.04.19-нд Орлогч даргад танилцуулав.

2003 оноос хойш зохиосон сургалтын газрын зураг, атласыг дунд сургуулийн газар зүйн хичээлийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлж шинэчлэх, товгор зураг, глобус хийх, тэдгээрийг хэвлүүлэх ажлыг БСШУСЯ-ны 2020 оны төсөвт тусгаж хамтран ажиллахыг хүссэн 1/812 дугаар албан тоотыг 2019.05.06-ны өдөр хүргүүлэв.

Нийтийн хэрэгцээний газрын зураг, атлас зохиоход 1 маягийн суурь ашиглах талаар мэдэгдлийг 2019.02.19-ны өдрийн 1/290 албан тоотоор хэвлэлийн үйлчилгээ эрхлэдэг “Сэлэнгэ Пресс” ХХК, “Адмон” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Ном хур” ХХК, “Хүслийн өнгө” ХХК, “Улаанбаатар принт” ХХК-д, мөн  2019.02.19-ны өдрийн 1/291 дугаартай албан тоотоор Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Газрын зураг” ХХК, “Мон судар паблишн” ХХК, “Зураг зүй” ХХК, “Эм Пи Эм” ХХК-д тус тус хүргүүлж нийтийн хэрэгцээний газрын зураг, атлас зохиоход 1 маягийн суурь ашиглахыг анхааруулав. Дээрх байгууллагуудаас газрын зургийн нэг маягийн суурийг хэрхэн ашиглах талаар утсаар холбогдож, тодруулсан бөгөөд ”Сэдэвчилсэн газрын зураг, атласт нэг маягийн суурь ашиглах” БНбД-ийг батлагдсанаар хэрэглээнд нэвтрүүлэх, мөн орон зайн мэдээллийн сангаар дамжуулан ашиглах боломжтой гэсэн хариуг өгч байна.

Дээрх албан тоотын дагуу Мал эмнэлгийн хүрээлэнгээс 2019.03.28-ны өдрийн 1\78 тоотоор ирүүлсэн “Монгол оронд тохиолддог цусны шимэгч биетнээр үүсгэгддэг өвчнүүдийн тархалтын зурагт атлас”-ыг хянаж алдаа, дутагдлыг илрүүлж 2019.04.02-ны өдрийн 1\581 тоотоор хүргүүлэв.

Сүхбаатар аймгийн тамгын газраас 2019.04.24-ны өдөр утсаар холбогдон аймгийн аялал жуулчлалын газрын зургийг хянуулахаар цахим шуудангаар ирүүлснийг шалгаж, алдаа дутагдалтай байсныг хэлж өгөв. Тус аймгийн тамгын газрын мэргэжилтэнд албан ёсоор манай байгууллагад хандаж, хянаж шалгасан дүгнэлтийг гаргуулах, газрын зургийг өөрийн төсвөөр гүйцэтгэхдээ Зураг зүйн Зөвлөх инженер болон зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хяналт хийлгэж байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөв.

3. Газрын даргын 2019.02.01-ний өдрийн А/20 дугаартай тушаалаар Монгол улсад мөрдөх жижиг масштабтай газрын зургийн тусгагийг сонгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2019.04.18-ны өдөр хуралдаж, ажлын хэсгийн хийх ажлын төлөвлөгөөнд саналуудыг тусган эцэслэв. Төлөвлөгөөний дагуу ажлын хэсгийн гишүүд судалгааны ажлыг хийж эхэлсэн. Ажлын хэсгийн 2 дахь хурал 2019.06.03-ны өдөр хуралдаж, гүйцэтгэсэн судалгааны тайлангаа танилцуулж, үр дүнг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

1.     Судалгаануудыг гүйцээж илүү нарийвчлалтай тодорхойлох. Ялангуяа тусгаг сонгоход өнцөг болон хэлбэрийн гажилтыг тооцох,

2.     Олон улсын судалгааны тайлан бичиж, ажлын хэсгийн материалд хавсаргах,

3.     1:1000000-ны масштабтай нэг маягийн суурийг үргэлжилсэн хальс /слайд/ дээр хэвлэхэд шаардлагатай төсвийг гарган, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхийг агентлагийн даргад танилцуулж, шийдвэрлүүлэх,

Холбогдох мэдээллийг цаг тухайд гишүүдэд цахимаар хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн 2 дахь хурлын тэмдэглэлийг бичиж, гишүүдэд цахимаар 2019.06.04-ний өдөр хүргүүлэв.

1.3.2. Хаягийн мэдээллийн систем байгуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, хаягжуулалтын журам, стандартыг шинэчлэн батлуулах

Тоо хэмжээ: 1 систем, 1 журам, 1 стандарт

Чанар: Хууль, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Хаягийн мэдээллийн систем байгуулан хэрэглээнд нэвтрүүлж, хаягжуулалтын журам, стандартыг шинэчлэн батлуулна.

1.Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай хаягийн зураг, мэдээллийн санг засварлах ажлын хүрээнд НХТЕТГ-тай барилгажсан хэсгийн дугаарлалтыг тохиролцож, 2018 оны 12 сард баталгаажуулсан протоколын дагуу гүйцэтгэгч “Геокад” ХХК-иар засварыг хийлгэсэн. Засварыг гүйцэтгэхэд гарсан асуудлыг орлогч дарга, газрын дарга нарт танилцуулав. ОЗМТХ-ээс жишээ хаягийн мэдээллийн системийг байгуулсан.

2019.02.01-ны өдөр УБЕГ, ҮСХ-той хамтарсан уулзалт хийв. Уулзалтаар хаягжуулалтын талаар хэлэлцүүлгийг 2 сард багтаан зохион байгуулахаар болов.

21 аймгийн ГХБХБГ-т хаягжуулалтын ажлын хэрэгжилтийн судалгааг авахаар 2019.02.12-ны 2/212 албан тоот хүргүүлж, үр дүнг 2019.02.18-нд нэгтгэн, танилцуулга бэлтгэж, 2018.02.20-ны өдөр байгууллагын удирдлагад танилцуулав. Журмын дагуу хаягжуулалтын үйл ажиллагааны дарааллыг схемчилж, хаягийн мэдээллийн системийг хөгжүүлэхээр тавигдах шаардлагыг гаргав. ИТХ-ын тогтоолуудыг нэгтгэн хаягийн тэмдэг байрлуулсан талаар дэлгэрэнгүй судалгаа гаргав.

“Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн 6 дугаар хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулан холбогдох байгууллагатай хамтран ажилласан.

Хаягийн өгөгдлийн сангийн удирдах систем үүсгэх, газрын кадастрын системтэй холбох бэлтгэл ажлыг гүйцэтгэв.

2. “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д оруулах өөрчлөлтийг боловсруулж, НХТЕТГ, ТЦА, ХХЗХ-ны ирүүлсэн саналыг авч тусгав. 2019.01.15, 2019.01.21, 2019.01.23-ны өдөр байгуллагын удирдлага журмын төсөлтэй танилцаж, өгсөн саналыг тусгав. 2019.02.01-нд УБЕГ дээр УБЕГ-аас 6, ҮСХ-ноос 2, ГЗБГЗЗГ-аас 3 албан тушаалтан уулзаж Хаягжуулалтын ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж холбогдох байгууллагуудын дунд Хэлэлцүүлэг зохион байгуулах, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, журмыг батлуулан, холбогдох зардлын асуудлыг шийдвэрлүүлэх, нийслэлд шинээр хаяг олгох ажлыг нухацтай шийдвэрлэх зэрэг санал гарав.

2019.02.28-ны өдрийн 2/350, 2/351 албан  тоотуудаар ҮСХ, УБЕГ, ХХЗХ, ХХМТГ, НХТЕТГ, НГА, 21 аймгийн ГХБХБГ-аас “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын төсөлд санал авахаар хүргүүлэв.

“Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын төсөлд ҮСХ, УБЕГ, ХХЗХ, ХХМТГ, НХТЕТГ, НГА, 21 аймгийн ГХБХБГ-аас санал ирүүлж, саналыг 2019.03.20-нд нэгтгэв. Журмын төсөлд өөрчлөлтийг оруулан боловсруулж, удирдлагад 2019.04.18-ны өдөр танилцуулж, 2019.04.19-ний өдөр ДДЗХ-аар хэлэлцүүлэн, 2019.04.26-ны өдөр 11 байгууллагын 27 төлөөлөгчийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг судлан үзэж журмын төсөлд холбогдох өөрчлөлтийг оруулан, Засгийн газраар батлуулахаар журмын төслийг, ЗГ-ын тогтоолын төсөл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хамт БХБЯ-нд 2019.05.07-ны өдрийн 1/816 тоотоор хүргүүлэв.

3. “Хууль зүй, дотоод хэргийн яам”, “Цагдаагийн ерөнхий газар”, “Замын цагдаагийн алба”-наас 2018-2019 онд ирүүлсэн саналуудыг үндэслэн Монгол Улсын стандарт “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5283:2014”-ийг шинэчлэн боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай А/163 тушаалаар байгуулсан хамтарсан ажлын хэсгийн хүрээнд 2019 оны 5 дугаар 28-ны өдөр хуралдаж нэгдсэн шийдэлд хүрсэн. MNS 5283:2014 стандартын шинэчлэн найруулсан төслийг батлуулахаар Стандарт, хэмжил зүйн газарт 2019 оны 5 дугаар 30-ны өдрийн 1/1101 албан тоотоор хүргүүлсэн.

“Үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалтад дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт сургалтын төлөвлөгөө боловсруулж 2019.03.19-нд Газрын даргаар батлуулав. Чингэлтэй дүүрэгт 2019.03.21-нд сургалтыг зохион байгуулах байсан нь хойшилж /ЧД-ийн ЗДТГ-аас хурлын зааланд яаралтай уулзалт хийх болсон/, 2019.04.09-нд хийхээр болсон боловч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Сүхбаатар дүүрэгт 2019.03.25-ны өдрийн 10 цагт дүүргийн ЗДТГ-ын “Их танхим”-д эхэлж, газрын албаны мэргэжилтнүүд, хорооны дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагч зэрэг нийт 38 албан тушаалтан оролцож, сургалтыг амжилттай зохион байгуулав.

“1.4. “Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.4.1. Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 зөвлөл, 22 салбар зөвлөл, 4 хурал, 2 дүрэм

Чанар: Хууль, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл болон 21 аймаг, нийслэлд салбар зөвлөл байгуулж, үндэсний болон салбар зөвлөлийн дүрэм батлуулан, төлөвлөгөөний дагуу үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулан шийдвэрийн хэрэгжилтийг хангасан байна.

Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл байгуулах Засгийн газрын тогтоолын төсөлд бусад яамдаас өгсөн саналыг тусган 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр БХБЯ-ны холбогдох мэргэжилтэнд цахим шуудангаар хүргүүлсэн. БХБЯ-наас Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т 2019.01.23-ны өдрийн 01/267 дугаартай албан тоотоор хүргүүлсэн байна.

ЗГХЭГ-аас хуулийн заалт байхгүй тул ЗГ-аар хэлэлцүүлэх боломжгүй гэж 2019.02.22-ны өдрийн ХЭГ/423 албан тоотоор хариуг  ирүүлсэн байна.

“Газар зүйн нэр”-ийн талаар 3 хуульд 3 өөр байдлаар бичсэн тул олон улсад ямар нэр томьёо хэрэглэдэг, манайд ямар нэр ашиглах талаар тайлбар бичиж БХБЯ-аар дамжуулан ЗГХЭГ-т гаргаж өгөв. ЗГХЭГ-ын даргатай ГЗБГЗЗГ-ын удирдлага уулзах үед энэхүү асуудлыг дахин хөндөж ярилцахаар болов.

ЗГХЭГ руу 2019.06 сард албан тоотоор Газар зүйн нэрийн үндэсний зөвлөлийг байгуулах тухай албан тоотыг хүргүүлэв.

“Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл”-ийн дүрмийг үндэслэн Үндэсний зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний төслийг боловсруулав. Төлөвлөгөөний төслийг хянуулахаар 2019.06.11-нд хэлтсийн даргад хүргүүлэв.

1.4.2. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, газар зүйн нэрийн жагсаалтыг газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлд танилцуулах

Тоо хэмжээ: 1 сумын газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, мэдээллийн сан, 20 сум, 1 дүүргийн газар зүйн нэрийн мэдээллийн сан, 1 стандарт

Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Дундговь аймгийн Өлзийт сумын Газар зүйн нэрийн тодруулалт хийж нэрийн мэдээллийн сан, жагсаалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэрийн Үндэсний зөвлөлд танилцуулна.

“Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт” боловсруулж батлуулна.

20 сум, 1 дүүргийн газар зүйн нэрийн мэдээллийн санг байгуулна.

1.             Дундговь аймгийн Өлзийт сумын Газар зүйн нэрийн тодруулалт хийх, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын даалгаврыг боловсруулж, баталгаажуулан 2019.05.28-ны 1/1073 албан тоотоор Дундговь аймгийн ГХБХБГ-т хүргүүлэв. Тодруулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай баримтлах мэдээлэл, батлагдсан заавар, мэдээллийн сангийн загварыг дотоод сүлжээгээр хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч дэмжин ажиллаж байна. Дундговь аймгийн Өлзийт сумын Газар зүйн нэрийн тодруулалт хийж нэрийн мэдээллийн сан байгуулна.

2.             2019.03.01-ний өдрийн 1\364 тоотыг бүх аймгийн ГХБХБГ-т хүргүүлж 2018 онд батлагдсан Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн загварыг хүргүүлэв. Загварын дагуу үүсгэсэн газар зүйн нэрийн мэдээллийн санг 2019.09.01-нээс өмнө ирүүлнэ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019.04.29-ны 10-10/1324 албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу газар зүйн нэрийн зураг, Газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулахтай холбоотой тоон мэдээлэл, газар зүйн нэрийн мэдээллийн сангийн загварыг 2019.06.04-ны өдрийн 1/1141 албан тоотоор хүргүүлэв. Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагааны хүрээнд “Газар зүйн нэр түүхийн түүчээ” TV нэвтрүүлгийг үзүүлэх, брошур бэлтгэж иргэдэд тараах, нээлттэй хаалганы өдөрлөгөөр газар зүйн үнэн, зөв нэрийг хэрэглэх, хадгалах, хамгаалах талаар таниулан сурталчлах ажил зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн.

3. “Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт”-ын төслийг Монгол Улсын стандартын загварт оруулан боловсруулав. Стандартын төсөлд санал авахаар байгууллагын дотоод сүлжээ, МГФЗЗХ-ны нүүр номд 2019.06.05-ны өдөр оруулж, 2019.06.12-ны өдөрт багтаан саналаа ирүүлэхийг хүсэв. Байгууллагын вэб хуудаст 2019.06.06 өдөр стандартын төсөлд санал авахаар оруулав. МГФЗЗХ, Зурагзүй ХХК, Газрын зураг ХХК, ЭМ ПИ Эм ХХК, Дижитал мэппинг ХХК, Зөвлөх инженер Ц.Оюунчимэг нараас стандартын төсөлд санал авахаар 2019.06.07-ны өдрийн 1/1187 албан тоотыг хүргүүлэв. Стандартад ирсэн саналуудыг нэгтгэн, 2019 оны 6 сардаа багтаан ДДЗ-ийн хурлаар хэлэлцүүлнэ.

Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт хийх, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг орон нутгийн төсөвт тусгуулах тухай 1/1118 албан тоотыг 2019.05.31-ний өдөр 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлэв.

1.4.3. Газар зүйн үнэн, зөв нэрийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 тайлбар толь

Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: Газар зүйн дэвсгэр нэрийн зурагт, тайлбар толь бэлтгэж 150 ширхэг хэвлүүлнэ.

Газар зүйн үнэн, зөв нэрийг олон нийтэд таниулан сурталчилна.

Газар зүйн үнэн, зөв нэрийг олон нийтэд таниулан сурталчлах, зөв нэрээр нэрлэж хэвшүүлэх ажил зохион байгуулах талаар 1/1114 тоотыг 2019.05.31-ний өдөр  21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлэв.

Газар зүйн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь бэлтгэх, хэвлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019.02.20-ны өдөр газрын даргын А/39 дугаартай тушаалаар байгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4 баг санал ирүүлсэн. Сонгон шалгаруулалтыг хийх явцад зохиогчийн эрхийн асуудал хөндөгдсөн тул 2019 оны 04 сарын 03-ны өдөр үнэлгээний хорооны хурал №4 хуралдаж газар зүйн 405 дэвсгэр нэрэнд зохиогчийн эрх авсан эсэх тодруулгыг Э.Равдангаас авсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр үнэлгээний хорооны хурал №5 хуралдаж зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаар хэлэлцээр хийх шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцээр хийж, гэрээ байгуулах эрх олгосон А/73 дугаартай тушаалыг батлуулсан. Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг гэрээний төслийн хамт 03/647 албан тоотоор Э.Равдан ахлагчтай багт, сонгогтоогүй талаарх мэдэгдлийг Ч.Цэгмэд ахлагчтай багт  03/648 дугаартай албан бичгээр  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүргүүлсэн. Э.Равдан ахлагчтай багтай 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/21 дугаартай гэрээг байгуулж ажлыг эхлүүлэв. Тендерийн баримт бичигт дотоод товъёог хийж түүний дагуу бичиг баримтыг цэгцлэн хавтаслаж 2019 оны 06 дугаар сарын 14-нд АМТ-д хүлээлгэн өгөв.

"Хоёр. Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж, улсын хэмжээнд нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах, салбар дундын суурь судалгаа, мониторингийн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

2.1.2. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Газрын даргын 2015 оны А/105 тоот тушаалаар баталсан журам, зааврын дагуу

Хугацаа: 1-10 сард

Хүрэх үр дүн: Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг нэгтгэсэн байна.

Тус газар нь бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд 21 аймгийн ГХБХБГ-ийн инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын Газрын даамлуудаар дамжуулан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 4617 фото мониторингийн цэгийн мэдээллийг Лэнд менежер програм хангамжийг ашиглан мэдээллийн санд оруулаад байна.

Тус газраас бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг Нийслэлийн 9 дүүрэгт нэвтрүүлэхээр шат дараалсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

1.             2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд, дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн, газар зохион байгуулагч нарт зориулсан сургалт зохион байгуулсан.

2.             2019 оны 1 дүгээр сард Нийслэлийн Газрын алба, 9 дүүргийн газрын албанд хяналт шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж, арга зүйгээр ханган ажиллаж байна.

3.             2019 оны 8 дугаар сард фото мониторингийн аргаар үнэлэх арга зүйн сургалтыг хээрийн нөхцөлд хийж, газар дээр нь фото мониторингийн цэг байгуулж, боловсруулалт хийж, Лэнд менежер програм хангамжид оруулж, нийслэлийн хэмжээнд мэдээллийн санг үүсгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхижуулах, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор 2019.04.30-нд 21 аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдэд сургалтыг хийж, арга зүйгээр хангаж ажиллаа. 2019 оны 8 дугаар сард Өмнөговь, Төв, Өвөрхангай, Завхан, Дорнод, Ховд, Дорноговь, Баянхонгор, Архангай, Дархан-Уул аймгуудад мөн давтан сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Ногоон Алт төсөлтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

2019 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын тайланг 10 дугаар сард 21 аймаг, нийслэлээс хүлээн авч тайланг гаргана.

2.1.3. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг баталгаажуулах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох

Тоо хэмжээ: 1 програм хангамж

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-3 сард

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал, чанарын мониторингийн нэгдсэн програмтай уялдуулан захиалгат хянан баталгааны ажлын нэгдсэн програмыг хийсэн байна.

2019 оны 6 дугаар сарын байдлаар тус газарт нийт 44 компанийн 409 захиалгат хянан батлагааны ажлын тайланг хүлээн авч, хянан Улсын ерөнхий шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулаад байна.

Хянан баталгааны ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж байгаатай холбогдуулан тус газраас баталгаажуулах тайлан эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 21 аймгийн ГХБХБГ-ын дарга, Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолд үндэслэн Байнгын шинжээчээр ажлуулах тухай 2019 оны  А/56 дугаар тушаалыг баталж 21 аймаг, нийслэлд чиглэл хүргүүллээ. Тус тушаалаар Байнгын шинжээч нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэний өмчилөл, эзэмшилд байгаа газар, мөн бүхэлдээ хатуу хучилтаар бүрхэгдсэн, газрын кадастрын мэдээллийн санд зөвхөн барилгын сууриар бүртгэгдсэн газрууд дээр захиалгат хянан баталгааны ажлын тайланг хүлээн авч, хянан, дүгнэлтийг баталгаажууулахаар чиг үүргийг хувиарлаад байна.

Мөн БХБЯ-ны захиалгаар хийгдэж буй “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн сүлжээ байгуулах” 2018/220 тоот гэрээт  ажлын хүрээнд захиалгат хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг баталгаажуулах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг програмжилахаар мэдээллийн сангийн загвар, шийдлийг гарган, хөгжүүлэлтийн ажлыг хийж байна. Уг ажлын гүйцэтгэлийн явц 57 хувьтай явж байна.

2.2. “Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах, газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг анхны хяналтад авсан үзүүлэлтүүдтэй харьцуулж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.2.1. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны болон мониторингийн сүлжээний мэдээллийн сангийн загвар боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 6 мэдээллийн сангийн загвар

Чанар: ОЗӨДБ-ийн стандартын дагуу

Хугацаа: 6 сард

Хүрэх үр дүн: Мэдээллийн сангийн загварыг батлуулсан байна.

Захиалгат хянан баталгаа, бэлчээр, тариалан, хот суурин, ой, усны газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны 6 мэдээллийн сангийн загварыг боловсруулан батлуулахаар төлөвлөсөн.

БХБ-ын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалаар “Бэлчээр, тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар”, “Хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар”, “Захиалгат хянан баталгааны ажлын аргачилсан заавар”-уудыг тус тус батлуулсан бөгөөд дээрх аргачлалууд дээр үндэслэн захиалгат хянан баталгаа, бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны 4 мэдээллийн сангийн загварыг дараах байдлаар болосвруулаад байна. Үүнд:

  1. Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэдээллийн сангийн загвар

-       Бэлчээрийн нэгж талбар бүхий давхарга /60 field/, Бэлчээрийн төрх байдал гэсэн давхарга /59 field/, Хөрсний дээжний давхарга /63 field/, Мониторингийн дээж гэсэн давхарга /64 fielad/ гэсэн 4 давхаргатай байхаар ArcGIS програм хангамжийн Geodatabase дээр мэдээллийн санг үүсгээд байна.

-       Бэлчээрийн нэгж талбарт ургамал, хөрсний  нэршил, шинж чанарын үзүүлэлтүүд, хөрсний дээж болон мониторингийн дээжний мэдээллүүд, бэлчээрийн нөлөөллийн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй байхаар боловсруулсан.

  1. Тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэдээллийн сан

-       Тариалан бүхий давхарга /60 field/, Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэсэн давхарга /60 field/, Атар газар гэсэн давхарга 59 /field/, Хөрсний дээж бүхий давхарга /101 field/, Мониторингийн дээжний давхарга /110 field/ гэсэн 6 давхаргатай байхаар байхаар ArcGIS програм хангамжийн Geodatabase дээр мэдээллийн санийн загварыг үүсгээд байна.

  1. Хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэдээллийн сан

-       Үндсэн нэгж талбар бүхий давхарга /13 field/, дэд нэгж талбар бүхий давхарга нь дотроо /33 field/, Газрын гадаргын бохирдо лбүхий давхарга /9 field/, Мониторингийн цэг бүхий давхарга /85 field/, Хөрсний дээж бүхий давхарга /85 field/, Ургамлын бичиглэл бүхий давхарга /19 field/, Ундны усны дээж бүхий давхарга /26 field/ гэсэн 7 давхаргатай байхаар байхаар ArcGIS програм хангамжийн Geodatabase дээр мэдээллийн сангийн загварыг үүсгээд байна.

  1. Захиалгат хянан баталгааны мэдээллийн сан

-       Үндсэн нэгж талбар бүхий давхарга /10 field/, Эзэмшил газрын эргэлтийн цэг дотроо /3 field/, эзэмшил газрын хил хязгаар буюу хашаалсан талбай /15 field/, Нэгж талбар /18 field/, Хөрсний дээж авсан цэг /67 field/, Ургамалын бичиглэл хийсэн цэг /12 field/, Усны дээж /4 field/, Нөлөөлөлд өртсөн талбай буюу газар ашиглалтын байдал /17 field/, Нөлөөллийн үзүүлэлт /11 field/, Зам /4 field/, Цахилгаан холбоо /5 field/  давхарагатай байхаар “ArcGIS” програм хангамжийн Geodatabase дээр мэдээллийн сангийн загварыг үүсгээд байна.

Дээрх 4 мэдээллийн сангийн загварыг 2019.06.05-ний өдрийн тус газрын Газар зохион байгуулалтын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд дүүрэг, сумын мэдээлэл дээр туршилтыг хийж хэрэглээнд туршсаны дараа дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

2.3.2. Хот суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүрэг /27806,44 га/

Чанар: Батлагдсан ажлын даалгавар болон БХБСайдын баталсан зааврын дагуу

Хугацаа: 1-11 сар

Хүрэх үр дүн: Нийслэлийн 79 хорооны нутаг дэвсгэрт хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийсэн байна.

Тус ажлын Ажлын даалгаварыг 2019 оны 02 сарын 17-ны өдөр баталж, ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 02 сарын 19-ны А/37 тушаалаар Үнэлгээний хороог байгуулан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж байна.

Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын үр дүнд “Нийслэлийн 8 дүүргийн 97 хорооны хот суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил”-ийн I багцад “Геоценоз” ХХК,  II багцад “Геоботаник” ХХК, III багцад “Гранд амур” ХХК, IV багцад “Билтэм” ХХК, VII багцад “Газар сервис” ХХК, VIII багцад “Эрин кадастр”ХХК, IX багцад “Глобус” ХХК шалгарсан. V болон VI багцад шаардлага хангасан материал ирүүлээгүй тул гүйцэтгэгчийг дахин  шалгаруулахаар ажиллаж байна.

Шалгарсан байгууллагуудтай тус газрын 2019 оны А/99 тоот тушаалын дагуу 2019 оны 05 сарын 27-ны өдөр гэрээг байгуулан ажлыг эхлүүлээд байна.

“2.4. Доройтолд орсон газруудыг тодорхойлох, газар хамгаалах, нөхөн сэргээх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавихүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.4.1. Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан газрын нөхөн сэргээлтийн ажлын эцсийн үр дүнг хүлээн авах

Тоо хэмжээ: 200 га

Чанар: 2017 оны 2017/43 тоот гэрээ болон ажлын даалгаварын дагуу

Хугацаа: 5-6, 8 сар

Хүрэх үр дүн: 2016 онд эхэлсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах хүчтэй элэгдэл эвдэрсэн 200 га тариалангийн газрын нөхөн сэргээлтийн ажлын эцсийн үр дүнг хүлээн авсан байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны энгэр хэмээх газрын хүчтэй элэгдэл эвдрэлд орсон тариалан болон атаршсан 200 га талбайд нөхөн сэргээлт хийх гэрээт ажлын гүйцэтгэгчээр “Глобус” ХХК шалгарч 2017 оны 5 дугаар сард 2017/43 тоот гэрээг ГЗБГЗЗГ-тай байгуулан ажиллаж байна. “Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөрөн сэргээлт хийх” 2017/43 гэрээт ажил нь тус газрын даргын баталсан 2017/АД-07 ажлын даалгаврын дагуу хийгдэж байгаа бөгөөд 2019.09.10-нд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан.

Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлд ГЗБГЗЗГ, Хэнтий аймгийн ГХБХБГ, Хэрлэн сумын Газрын даамал, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар захиалагчийн хяналтыг гүйцэтгэх бөгөөд жил бүрийн 9 сард захиалагч байгууллагаас томилсон ажлын хэсэг газар дээр ажиллаж, дүгнэлт гаргахаар ажлын даалгаварт тусгасан.

Ажлын даалгаварт заасны дагуу “Бэлтгэл болон талбайн үе шатны ажлын тайлан”-г 2017.08.23-ны 3/27 тоот албан бичгээр гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн ба 2017.08.31-ний өдөр Захиалагчийн хяналтын дүгнэлтийг тус газрын ССМХ-ээс гарган АМТ хүлээлгэн өгсөн.

“Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хадгалах” үе шатны 1 дүгээр явцын тайланг гүйцэтгэгч “Глобус” ХХК-иас 2018.06.18 өдрийн 3/1 тоот албан бичгээр ирүүлж, 2018.06.21-ны өдөр захиалагчийн хяналтын дүгнэлтийг тус газрын ССМХ-ээс гаргаж, АМТ-д хүлээлгэн өгсөн.

2018 оны 09 сард тус газрын даргын 2018 оны А/80 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэ захиалагчийн хяналтыг газар дээр нь хийж, ажлын явцтай танилцаж дүгнэлт гарган гүйцэтгэгч байгууллагад хүргүүлсэн.

“Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хадгалах” үе шатны 2 дугаар явцын тайланг гүйцэтгэгч байгууллагаас 2018.10.01-ний 4/2 тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд 2018.10.03-ны өдөр тус газрын ССМХ захиалагчийн дүгнэлт гаргаж, АМТ-д хүлээлгэн өгсөн.

“Нөхөн сэргээлтийн ажил хүлээлгэн өгөх” үе шатны тайланг гүйцэтгэгчээс 2019.05.24-ний 2/35 тоот албан бичгээр ирүүлснийг 2019.05.27-ны өдрийн захиалагчийн дүгнэлтийг ССМХ-ээс гаргаж, АМТ-д хүлээлгэн өгсөн.

2017/43 тоот гэрээт ажлын явц 2019 оны 5 дугаар сарын байдлаар 80%-тай явж байна.

Гэрээнд заасны дагуу тус ажлын нөхөн сэргээлтийн эцсийн үр дүнгийн тайланг 2019 оны 9 сард хүлээн авч, захиалагчийн хяналтын газар дээр нь хийж, дүгнэлтийг гаргана.

"Гурав. Иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын нэгдсэн системийг байгуулж, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

3.1.2. Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

Тоо хэмжээ:

-     3 аймаг /Төв, Дундговь, Булган/-ийн ГЗБЕТ-г шинэчлэн боловсруулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, 

-     3 аймаг /Орхон, Дорнод, Увс/-ийн батлагдсан ГЗБЕТ-ны хэрэгжилтэд хяналт тавих

Чанар: Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн:

●      3 аймаг /Төв, Дундговь, Булган/-ийн ГЗБЕТ-г Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөсөн байна.

●      Орхон, Дорнод, Увс аймагт ГЗБЕТ хэрэгжүүлэх талаарх зөвлөмж хүргэгдсэн байна.

-               Төв аймгийн ГЗБЕТ-г гүйцэтгэгчээр “Лапланд эко” ХХК, Дундговь ГЗБЕТ-г гүйцэтгэгчээр “Вектор мэп” ХХК-ууд холбогдох аймгийн ГХБХБГ-тай орон нутгийн төсвөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Төв, Дундговь аймгуудын ГХБХБГ-аас ирүүлсэн ГЗБЕТ-нд газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэд ангиллуудаар дүгнэлт гаргаж гүйцэтгэгч болон тус аймгуудын ГХБХБГ-уудад 1/280, 1/402 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн.

Булган аймгийн ГЗБЕТ боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж  ГХБХБГ-т хүргүүлсэн бөгөөд тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. 

-               Орхон, Дорнод, Увс аймгууд, Нийслэлийн ГЗБЕТ-ий хэрэгжилтийг батлагдсан төлөвлөгөөтэй нь харьцуулан хянаж санал, зөвлөмж гаргаж орон нутагт хүргүүлэх ажлын хугацааг 2019 оны 7-10 сард хийхээр төлөвлөж байна.

-               ГЗБЕТ боловсруулж буй аймгуудын ерөнхий төлөвлөгөөний төслийн тоон зургийн мэдээлэл боловсруулах ажилд хяналт хийж, зөвлөмж, дүгнэлтийг 1/280, 1/402 тоот албан бичгээр холбогдох аймгуудад хүргүүлсэн.

3.1.3. Сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ: 6 аймгийн 18 суманд орон нутгийн төсвөөр, 4 аймгийн 9 сум /Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал Төвшрүүлэх сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Тарагт, Төгрөг сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Дорнод аймгийн Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр сум/-д ХХААХҮЯ-ны ‘‘Зах зээл, бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилтийн төслийн санхүүжилтээр  СНДХТ шинээр боловсруулах

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн төлөвлөгдсөн байна.

- 2019 онд нийт 6 аймгийн 18 суманд орон нутгаар төсвөөр, 4 аймгийн 9 суманд  ХХААХҮЯ-ны ‘‘Зах зээл, бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилтийн төслийн санхүүжилтээр хийгдэх сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө /СНДХТ/-г шинээр боловсруулах ажилд хяналт тавихаар төлөвлөсөн.

2019 оны 6 дугаар сарын байдлаар орон нутгийн төсвөөр Өмнөговь аймгийн 13 сум /бүх сум/, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ сумдад  СНДХТ-г боловсруулахаар тус газарт ажлын даалгаварыг хянуулахаар ирүүлж, холбогдох саналуудыг тусган хүргүүлээд байна. Дээрх сумдад СНДХТ боловсруулах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажил холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэж байна.

- 2018-2019 он дамнан хийгдэж буй Увс аймгийн Ховд, Сагил, Түргэн, Баянхонгор аймгийн Баянлиг, Говь-Алтай аймгийн Халиун, Ховд аймгийн Чандмань, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хэнтий Батноров, Батширээт, Дадал, Дорнод аймгийн Дашбалбар, Дорноговь аймгийн Даланжаргалан, Дундговь аймгийн нийт 13 сумдын СНДХТ-ний тайланд чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, дүгнэлт, зөвлөмжийг гүйцэтгэгч байгууллагууд болон холбогдох аймгийн ГХБХБГ-уудад хүргүүлэн ажиллаж байна. Нийт 25 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд дүгнэлт хүргүүлээд байна.

- ХХААХҮЯ-ны ‘‘Зах зээл, бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилтийн төслийн санхүүжилтээр хийгдэж буй Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд тус газрын ГЗБХ-ээс Англи, Монгол хэл дээрх уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бэлчээрийн менежментийн төлөвлөгөө бүхий Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавар, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах төсөв зардлын тооцоог боловсруулан тус газрын 1/453 тоот албан бичгээр ХХААХҮЯ-ны ЗЗБУХНС төсөлд хүргүүлсэн. Мөн хамтран ажиллах гэрээнд заасан төсөл хэрэгжих сумдын даамалд болон ГЗБГЗЗГ-т нийлүүлэх GPS, ГЗБГЗЗГ-т зөөврийн компьютерийн судалгааг хийж 9 аж ахуйн нэгжээс үнийн санал цуглуулж, тоног төхөөрөмжийн үзүүлэлт шаардлагыг англи, монгол хэл дээр бэлтгэн “ЗЗБУХНСТ”-д хүлээлгэн өгсөн.  Тус төслийн хүрээнд 4 аймгийн 9 сумын СНДХТ шинээр боловсруулж, 2 аймгийн 2 сумын СНДХТ-нд тодотгол хийхээр төсөвлөгдөж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдэж байна.

- 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан нийт 35 мэргэжилтэн, 16 газрын даамлыг хамруулсан "Газар зохион байгуулалт, мониторингийн" сургалтад Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаар анхаарах асуудлууд сэдвээр сургалтийг зохион байгуулсан. Мөн Газар зохион байгуулалтын холбооноос зохион байгуулдаг Мэргэшсэн инженерийн сургалтад “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд ашиглах стандарт материалууд”, “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний мэдээллийн сан байгуулах нь” сэдвүүдээр 2019 оны 04-р сард тус газрын ГЗБХ-ийн холбогдох мэргэжилтнүүд сургалт хийсэн.

3.1.4. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ: нийслэл, 330 сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хүлээн авч, нэгтгэн, 2019 оны төлөвлөгөөг загварын дагуу орон нутгаас хүлээн авч шалгаж, мэргэжил, арга зүйгээр хангаж, санал, зөвлөмж хүргүүлсэн байна.

21 аймаг, Нийслэлийн 2018 оны тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хянаж, дүгнэлт гарган газрын нэгдмэл сангийн тайлангийн төслийг боловсруулсан.

Сум, дүүргийн тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах ажлын үе шат бүрд зөвлөмж боловсруулан 01/629-640 тоот албан бичгүүдээр 21 аймаг, нийслэлд тус тус хүргүүлж арга зүйгээр ханган ажиллаж байна.

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 21 аймгийн ГХБХБГ-ын газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан нийт 35 мэргэжилтэн, 16 газрын даамлыг хамруулсан "Газар зохион байгуулалт, мониторингийн" сургалтын хүрээнд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаар сургалтыг зохион байгууллаа. Мөн 2019 оны 04-р сард газрын мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг хамруулсан “Мэргэшсэн инженер”-ийн  сургалтад “Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх” талаар холбогдох хэлтийн мэргэжилтнүүд сургалт хийсэн.

Суурин аргаар хяналт, шинжилгээ боловсруулах ажлыг 2019 оны 08 дугаар сард гүйцэтгэхээр төлөвлөөд байна. “Сүхбаатар–Эрдэнэцагаан, Архангай-Тариат сумдын тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд суурин аргаар хяналт, шинжилгээ хийх, үр дүнг үнэлэн нэгтгэх” ажлыг 1-12-р сард хийхээр төлөвлөж байна.

3.1.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: нийслэл, 21 аймаг, 1 сургалт

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-4 сард

Хүрэх үр дүн:

2019 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжсэн байна.

Засгийн газрын тогтоолтой холбогдуулан орон нутгийн удирдлага, газрын асуудал эрхэлсэн байгууллагад чиглэл, зөвлөмж хүргэгдсэн байна.

Аймаг, нийслэлийн өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт сургалт зохион байгуулагдсан байна.

2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг аймаг, нийслэл тус бүрээр гаргаж, 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/294 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж холбогдох материалыг гарган өгч ажилласан. 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай асуудал Засгийн газрын  2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж нийслэлээс бусад аймгуудын өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг Засгийн газрын 2019 оны 119 тоот тогтоолоор батлуулаад байна.

Газар өмчлөлтэй холбоотой газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх тухай 9 аймаг, нийслэлээс нийт 43140,92 га газрын саналыг хүлээн авч холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгууд саналаа бүрэн ирүүлсэний дараа саналуудыг нэгтгэж БХБЯ-д 8 сард хүргүүлэхээр төлөвлөж байна.

Аймаг, нийслэлээс ирүүлсэн иргэнд өмчлүүлэх газрын байршлыг Улсын тусгай хэрэгцээнд авсан газар, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай бусдад эзэмшүүлсэн газартай давхацсан эсэхийг хянаж үзэхэд Өвөрхангай аймгаас ирүүлсэн саналд Бат-Өлзий сумын Хангайн нурууны БЦГ-аар 1996 онд УИХ-ын тогтоолоор авсан газартай 533 нэгж талбар буюу 37,31 га газар, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын баруун урьд УИХ-ын 204 оны тогтоолоор Байгалийн цогцолбор газарт 32 нэгж талбар буюу 2,77 га газар, Ховд аймгийн Үенч суманд УИХ-ын нууц тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай 1 нэгж талбар буюу 0,21 га газар,  мөн  Төв аймгийн Аргалант суманд Улсын чанартай авто замын дагуу Засгийн газрын 2015 оны 456 тоот тогтоолоор “ Монгол Наадам цогцолбор” –ын зориулалтаар Улсын тусгай хэрэгцээнд  авсан  газартай 427 нэгж талбар буюу 42,39 га газар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд УИХ-ын маш нууц тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан авсан газартай 1 нэгж талбар буюу 0,71 га газрууд давхацсныг 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтаас хасаж  тогтоолын төсөлд оруулж батлуулсан. Зөрчлийг арилгуулах талаар дээрх 5 аймагт ГЗБГЗЗГ-ын  4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/725, 01/726 тоотоор БХБЯ-д хүргүүлсэн болно. Хяналтаар илэрсэн давхцал, зөрчилтэй газруудыг 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтаас хасаж  Засгийн газрын тогтоолын төсөлд оруулсан.

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр аймгуудын Газар зохион байгуулалтын төлөвлөлт, өмчлөл хариуцсан мэргэжилтэн нарт “Газар өмчлөлийн одоогийн байдал цаашид авах арга хэмжээ,чиглэл” сэдвээр сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа.

3.2.2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн байх нөхцөл боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 3 аймгийн ГЗБЕТ, 18 сумын СНДХТ, 1 суманд туршилт хийх, 1 сургалт

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн:

●      Шинэчлэн боловсруулагдаж буй 3 аймгийн ГЗБЕТ болон 18 суманд хийгдэх СНДХТ-г боловсруулахад тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн байна.

●      Тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээ 1 суманд туршилтаар цогц байдлаар хийгдсэн байна. 

●      10 аймаг, нийслэлийн мэргэжилтнүүдэд 1 удаагийн сургалт хийсэн байна.

●      ГЗБЕТ-г шинээр боловсруулж буй Дундговь, Төв, Булган аймгуудын ГХБХБГ болон тус ажлын гүйцэтгэгч байгууллагуудад ГЗБХ-ээс тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн хийх зөвлөмж, дүгнэлтийг гарын авлагын хамт хүрүүлсэн. Мөн СНДХТ хийгдэж буй аймгуудын ГХБХБГ болон тус ажлын гүйцэтгэгч байгууллагуудад ГЗБХ-ээс тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн хийх зөвлөмж, дүгнэлтийг гарын авлагын хамт хүрүүлсэн. Дээрх зөвлөмж, дүгнэлтийн дагуу аймгийн ГЗБЕТ болон СНДХТ-г боловсруулж байгаа бөгөөд арга зүйгээр ханган ажиллаж байна.

●      Тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээг турших зорилгоор Архангай аймгийн Хотонт сумын хүн амын болон нийгэм эдийн засгийн статистик мэдээлэл болон тариалангийн газар ашиглалтын өгөгдөл, мэдээллийг нэгтгэн цуглуулсан. Мөн Газрын кадастрын мэдээллийн сангаас Хотонт сумын тариалангийн газрын мэдээллийг татаж туршилтын өгөгдлүүдийг бүрлүүлсэн. Дээрх өгөгдөл мэдээллийг ашиглан аргачлалын дагуу туршилтын ажлыг хийж байна. Газрын даамлаас тариалангийн газрын иргэн, аж ахуй нэгжийн дэлгэрэнгүй судалгаа болон аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, зорилт хөтөлбөрүүдийг судалсан. Газрын даамалд санал асуулгын хуудсыг явуулж сумын иргэн, аж ахуйн нэгжээс судалгаа санал асуулга авах шатандаа явж байна. Судалгааны үр дүнг нэгтгэн мэдээллийг боловсруулан үр дүнг гаргахаар ажиллаж байна. Туршилтын ажил 70%-тай явж байна.

●      “Тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээ хийх аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад мэргэжил, арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах” сургалтыг  04 дүгээр сарын 30-д аймгийн мэргэжилтнүүд, сумын газрын даамлуудад хийсэн.

 

3.2.3. Бэлчээрийн экологийн чадавхын улсын хэмжээний мэдээллийн сан бий болгож түүнийг газар зохион байгуулалтын төлөвлөлтөд суурь мэдээлэл болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 2 сум

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: 2 сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвөлөгөөнд тусгахад бэлэн болсон байна

Бэлчээрийн экологийн чадавхын улсын хэмжээний мэдээллийн санг 2018 онд тус газарт бий болгосон.

Архангай, Дорноговь аймгийн 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх мэдээллийн сангийн өгөгдөл мэдээллийг суурь болгон ашиглаж байна. Тус ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

●          Дорноговь аймагт 2019 оны 05 дугаар сарын 20-25-нд томилолтоор ажиллаж хөрсний хээрийн судалгаа хийсэн. Хөрсний хээрийн судалгаагаар бэлчээрийн фотомониторингийн цэгийн мэдээлэл, экологийн чадавх болон сэргэх чадавхын ангиллуудыг газар дээр шалгасан.

●          Архангай, Дорноговь аймгуудын мэдээлэлд үндэслэн экологийн чадавх болон сэргэх чадавхын зураг шинээр хийсэн бөгөөд бэлчээрийн төлөв байдлын бичмэл тайлан авах загвартай хамт 21 аймгийн ГХБХБГ-т 2019 оны 06 дугаар сарын 04-ны 1/1142 тоот албан бичгээр хүргүүлсэн.

21 аймгийн хэмжээнд бэлчээрийн газрын сэргэх чадавхын зураглалыг  Sentinel-2 хиймэл дагуулын зурган мэдээллийг ашиглан хийх ажлыг зохион байгуулж гэрээт ажилтнуудаар хийж гүйцэтгүүлэн тайланг хүлээн авч, мэдээллийн санг үүсгэсэн. Тус мэдээллийн сан нь байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийн сангийн давхарга болон ашиглагдаж байна.

3.2.4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллээр хэрэглэгчдэд үйлчлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах

Тоо хэмжээ: 4 ном

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн:

●      “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний ном 300 хувь,

●      “Газар зохион байгуулалтын нэр томьёоны тайлбар толь” 1000 хувь, 

●      “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар” 300 хувь,

●      “Шинээр үүсгэх хот, тосгон бусад суурины газарт газар зохион байгуулалт хийх аргачлал” 300 хувь тус тус хэвлэгдэж, хэрэглэгчдэд хүрсэн байна.

Улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, уул уурхайн газрын ашиглалт, тусгай хэрэгцээний газар, хилийн цэс, газар ашиглалтын хэрэгцээт байдлын үнэлгээний чиглэлээр видео танилцуулга бэлтгэсэн..

Говьсүмбэр, Дархан, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 1/572 тоот албан бичгээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд нээлттэй сурталчилж танилцуулах талаар зөвлөмж хүргүүлсний дагуу аймгууд ГЗБЕТ-г сурталчлан таниулсан талаарх тайланг ирүүлээд байна.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний номын эх бэлтгэж, 300 ширхэг хэвлүүлэн аймаг орон нутаг болон холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

“Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар”-ыг 9 сард  хэвлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Газар зохион байгуулалтын аргазүйн баримт бичгүүдийг нэгтгэн газар зохион байгуулалтын журам, зааврын эмхтгэл болгон хэвлүүлэхээр хэвлэлийн эхийг бэлтгэж байна. 2019 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөнд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний аргачлал боловсруулахаар тусгагдсан байгаа бөгөөд уг аргачлалыг батлагдсаны дараа эмхэтгэлд нэгтгэн хэвлүүлэхээр төлөвлөн хойшлуулаад байна. “Шинээр суурьшил үүсгэх газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ыг татах авах боломжтойгоор байгууллагын цахим хуудсанд мэдээ, мэдээлэл болон бүтээгдэхүүн хэсэгт 2019 оны 5-р сарын 10-ны өдөр олон нийтэд нээлттэй байршуулсан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ГЗБХ болон ССМХ-ийн хамтран зохион байгуулсан 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан нийт 35 мэргэжилтэн, 16 газрын даамлыг хамруулсан "Газар зохион байгуулалт, мониторингийн" сургалтад “Шинээр суурьшил үүсгэх газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын талаар танилцуулга мэдээллийг хийж, хэрхэн ашиглах талаар зөвлөмж өгсөн.

"3.4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.4.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн асуудлаар шинээр үүссэн нөхцөл байдлыг тодорхойлох, шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутгийн удирдлага болон хэрэглэгчдийг шаардлагатай мэдээлэл, арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: Хилийн цэсийн маргаан шинээр үүссэн аймаг, сумын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Холбогдох хууль журам, зааврын дагуу хилийн цэсийн маргаан шийдвэрлэх санал боловсруулагдаж, орон нутгийн удирдлага, ард иргэд мэдээ, мэдээллээр хангагдсан байна.

1.     2019 оны хагас жилийн байдлаар 8 аймгийн 14 сумын хилийн цэсийн асуудлаар ГХБХБГ, орон нутгийн удирдлага, иргэд, 3 аж ахуйн нэгжийн хил цэс дамнан байрласан асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэлээ. Мөн Нийлэлийн Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тодорхой хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргаантай холбоотой асуудлууд дээр мэдээ, мэдээлэл, арга зүйгээр ханган ажилсан.

2.     Байгууллагын орон зайн өгөгдлийн сангийн давхарга дахь Хилийн цэсийн мэдээллийн давхаргын мэдээллийн баяжилт, сайжруулалтыг хийж байна. 1969 он, 1975 онуудад ААХГЗБ-ын архивын баримт материалыг цахимжуулахаар холбогдох ажлуудыг хийж байна.

3.     2019 оны 4 дүгээр сарын 31-нд зохион байгуулагдсан 21 аймгийн газар зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтаар “Баг, хорооны хилийн зааг тогтоох, баталгаажуулах” заавар болон хилийн цэсийн талаар сургалтыг хийж, арга зүйгээр хангаж ажиллаа. Мөн нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уузалтуудыг зохион байгуулж, арга зүйгээр ханган ажиллаж байна.

4.     Улсын хэмжээнд хилийн цэсийн маргааны судалгааг хийж, одоогийн нөхцөл байдлын талаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсээ өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд 2002 оны Засгийн газрын 28 тоот тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын дагуу саналаа, холбогдох баримт, материалын хамт тус газар ирүүлэх зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүллээ. Мөн Орон нутагт ойлголтын зөрүүгээс үүссэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь архивын баримт, материалд үндэслэн иргэд, олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах, тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг тухай бүр зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум хоорондын хилийн цэсийн маргааны асуудлыг Засгийн газрын 2018 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан “Зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодотгон өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд газрын даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулагдан ажлын үр дүнг Шинэтгэлийн хорооны 2019.02.28-ны хуралдаанаар танилцуулсан.

3.4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн маргаан шийдвэрлэх  саналыг дээд шатны байгуулагад хүргүүлэх

Тоо хэмжээ: Хүсэлт гаргасан аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 2-11 сард

Хүрэх үр дүн: Холбогдох журмын дагуу хилийн цэсийн өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн асуудал бүрт  дүгнэлт гарган БХБЯ-д хүргэгдсэн байна.

Голын голдирол, жалга, уулыг хярлах” зэрэг зарлиг, тогтоолд тодорхой чиглэл заасан эргэлтийн цэгүүдийн шугамыг агаар, сансрын зураг ашиглан нарийвчлан зураглах ажлын Дархан-Уул аймгийн жишээн дээр боловсруулж  газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 02 сарын 16-ны хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Тус хуралдаанаар голын гольдролоор шинэчлэн зураглах асуудлыг дахин судалж нэмэлт журам боловсруулах чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журам”-д оруулахаар ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сумд, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах асуудлаар журмын дагуу ирүүлсэн саналыг хянаж үзэн дүгнэлт боловсруулж БХБЯ –нд 2019 оны 02/775 албан бичгээр хүргүүлсэн. Мөн дээрх аймгуудын УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан БХБЯ-ны хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсний дагуу УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг батлуулахаар Хууль зүйн яаманд хүргүүлээд байна. Тус яамны асуудал хариуцсан мэргэжилтний хүсэлтийн дагуу нэмэлт тайлбарыг 06 сарын 04-ны өдөр өөрийн биеэр өгч шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажилласан.

Налайх дүүрэг, Эрдэнэ сум хоорондын хилийн цэсийн асуудлаар УИХ-ын тамгын газарт хүргүүлсэн албан бичгийн дагуу 03 сарын 19-ны өдрийн 15/361 тоот албан бичгийг ирүүлсэн.

Тус албан бичигт УИХ-ын 1996, 1998 онуудын тогтоолууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тухай дурдсан бөгөөд 1981 оны 131 зарлиг, 1996 оны 24 дүгээр тогтоол хоёрын маргааны асуудлыг шийдвэрлэх чиг үүрэггүй гэж хариуг ирүүлсэн. Албан бичгийн дагуу холбогдох талуудад хууль, журмын дагуу материалыг бүрдүүлэн ирүүлэх тухай чиглэл хүргүүлсэн.

Төв аймгийн талаас ГЗБ хийх журмын дагуу 2019 оны 04 сарын 08-ны өдөр саналаа албан ёсоор ирүүлсэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн  2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор дэмжин ирүүлсэн байна. Талуудын ирүүлсэн материалд дүгнэлт гаргаж нэмэлт шаардлагатай материалыг авахаар чиглэл хүргүүлээд байна. Налайх дүүргийн ГЗБ албаны мэргэжилтэн болон дүүргийн ЗДТГ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн нартай 06 сарын 03-ны өдөр холбогдож Тандан судалгааны ажлыг яаралтай ирүүлэх тухай чиглэл өгч ажилласан. Холбогдох талуудын саналыг нэгтгэн боловсруулж БХБЯ-нд хүргүүлэхээр хүлээгдэж байна.

"Дөрөв. Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

4.1.6. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Нийслэл дэх Иргэний хэргийн шүүхүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулах, хамтран ажиллах

Тоо хэмжээ: Гэрээ, санамж бичгийн тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 дугаар сар

Хүрэх үр дүн: Хамтын ажиллагааны санамж бичиг батлагдаж, нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийг зохих газарт хугацаанд нь хүргүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Тус газраас шүүхийн шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг анхаарах, геодезийн хэмжилт, зураглалын ажлын зардлыг хэрхэн шийдвэрлэх талаарх 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 1/2576 тоот албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн бөгөөд тухайн газраас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/130 тоот албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасны дагуу төлбөр хийгдээгүй шинжээчийн зардлыг санхүүжилтийг шийдвэрлэх талаарх хариуг ирүүлсэн.

Мөн хамтран ажиллах санамж бичгийн дагуу дээрх газартай хамтран ажиллах, зарим асуудлуудыг шийдвэрлэх талаарх уулзалтыг 2019 оны 1 дүгээр улиралд зохион байгуулан ажилласан.

Энэхүү ажлын үр дүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багцын 2019 оны 03 дугаар төсвийн хувиарт өөрчлөлт оруулж, холбогдох зардлыг шүүхийн тамгын газруулдад хувиарлалт хийж, төлбөрийг барагдуулсан болно.

4.1.7. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн тогтвортой, найдвартай үйл ажиллагааг улсын хэмжээнд хангаж ажиллах, хэрэглэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомж, журам зааврын хүрээнд

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн тогтвортой, найдвартай үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж,  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, 9 дүүргийн Газрын алба, 330 сумын газрын даамлуудыг мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж ажилласан байна.

2019 оны 02 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 25-ны хооронд 21 аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, зарим сумдын Газрын даамлуудыг хамруулан нийт 160 гаруй албан хаагчдад Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн вэб хувилбарын сургалтыг зохион байгууллаа.

Тайлант хугацаанд 21 аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд, 330 сумын Газрын даамлууд, нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдтэй өдөр тутам холбогдон мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, гарч буй алдаа дутагдлыг засварлах ажлыг зохион байгуулан, Улсын хэмжээний мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан бөгөөд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглахтай холбоотой улсын хэмжээнд гарсан асуудлуудыг цаг тухай бүр нь шийдвэрлэн олон нийтийн сүлжээ болон утсаар холбогдон ажиллаж байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор Лэнд менежер програм хангамжаар дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх болон анхаарах асуудлуудаар 21 аймаг, нийслэлийн Газрын албыг цаг тухай бүр нь шаардлагатай арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан.

Газрын кадастрын  нэгдсэн мэдээллийн сангийн улсын хэмжээний өгөгдөл мэдээллийг өдөр тутам архивлан сервер дээр хадгалдаг бөгөөд тус архивлагдсан өгөгдлийг улирал тутам нэгтгэн архивлаж байна. 2019 оны 06 дугаар сарын байдлаар нийт 54.8GB хэмжээний өгөгдөл, мэдээ /.dump/-г холбогдох стандартын дагуу архивлах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

4.1.10. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, туршилт хийх, улсын хэмжээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийг аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамлуудаас авсан саналын дагуу хийж гүйцэтгэн, үйл ажиллагаанд нэвтрүүлж агентлаг болон аймагт байрлаж буй сервер, тоног төхөөрөмжийн тохиргоо суурилуулалт, сүлжээний холболтыг хийж гүйцэтгэсэн байна.

“Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн талаарх саналыг гүйцэтгэгчдэд тухай бүр албан бичгээр хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд орон нутгаас нийт 360 гаруй төрлийн нэмэлт хөгжүүлэлт болон засварын ажлыг хийлгэх тухай ирүүлсэн саналуудыг нэгтгэн боловсруулсан.

Мөн ирүүлсэн саналуудыг боловсруулж, хийж гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гарган төслийн гүйцэтгэгч компанид 2019 оны 03 сарын 20-ны өдөр хүргүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлтийн ажлыг бүрэн хийж дуусган хэрэглээнд нэвтрүүлсэн.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн талаар аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн Газрын албанаас ирүүлсэн саналуудын дагуу хөгжүүлэлтийн ажлыг төслийн гүйцэтгэгч компанитай хамтран зохион байгуулсан. Үүнд, зам, шугам сүлжээний газрын төлбөрийг түүний уртаар тооцох, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нэгж талбарыг хуваах болон нэгтгэхэд өмнөх дугаарыг хадгалах зэрэг хөгжүүлэлтийг хийж үйл ажиллагаанд оруулсан байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газарт Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд өгөгдөл мэдээг засварлах, хөрвүүлэх, нэгдсэн системд холбох, програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн Улсын хэмжээнд нэвтрүүлээд байна.

Тус газарт байрлаж буй 13 серверийн тохиргоо суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба серверүүдэд 21 аймгийн өгөгдлийг санг, нийслэлийн өгөгдлийн санг, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг тус тус байрлуулсан. Бусад серверүүдийг нөөц хувилбараар тохируулан ажиллаж байна.

“Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг шинэчлэн зохион байгуулж Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг дахин байрлуулсан.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, Лэнд менежер програм хангамжаар дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг УБЕГ болон “Үндэсний дата төв”, “ХУР” системтэй холбох, мэдээлэл солилцох сервес үйлчилгээг бэлтгэх, нэгж талбарын цахим хувийн хэргийг нөөцлөх, солилцох FTP серверийн тохируулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

4.1.11. Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн санг баяжуулах, шаардлагатай тоон мэдээллүүдийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас нэгдсэн стандартын дагуу тогтмол авч нэгтгэх боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-3 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах давхаргын жагсаалт батлагдаж, холбогдох стандартын дагуу бүртгэн оруулсан байна.

Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах давхаргын жагсаалтыг гарган Газрын кадастрын мэдээллийн сангийн техникийн бичиг баримтанд тусгасан бөгөөд тухайн давхаргуудын зохион байгуулалт, хоорондын уялдаа холбоог ханган өгөгдлийн санд туршилтын байдлаар оруулсан.

Газрын кадастрын мэдээллийн сан, Газар зохион байгуулалтын мэдээллийн сан, Газрын үнэлгээний мэдээллийн сан, Газрын төлбөр, татварын мэдээллийн сан, Иргэдэд зориулсан цахим веб системүүдийг хөгжүүлэх, нэвтрүүлэх гэрээт ажил хийгдэж байгаа бөгөөд энэхүү ажил  нь 2019 оны 10 дугаар сард дуусна.

Иймээс дээрх системийн уялдаа холбоог хангах нэгдсэн системийг үүсгэх, аль системд ямар давхарга хамрагдах, аль системээс ямар давхаргуудыг сервис байдлаар авах гэх мэт ажлуудыг тодорхой болсны дараагаар давхаргын жагсаалтыг баталгаажуулна.

Харин Газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжид давхаргын мэдээллийг оруулах, бусад системүүдтэй холбон техник, програм хангамжийн  уялдаа холбоог ханган, давхаргын мэдээллийг харах, давхцуулан хяналт хийх боломжтой болсон. Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй болон шинээр орсон, өөрчлөгдсөн давхаргын мэдээллүүдийг нээлтэй цахим мэдээллийн сантай холбон иргэд, олон нийтэд нээлттэй ил болгоод байна.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн хөгжүүлэлтийн ажлын хүрээнд давхаргуудын мэдээлэл өөр, өөрийн стандартын дагуу автоматаар Газрын кадастрын мэдээллийн санд орох боломжтойгоор системчлэгдсэн болно.

4.1.12. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдэд ашиглуулах боломжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 3-6 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглуулах нөхцлийг бүрдүүлж, иргэд, олон нийтэд зориулсан нээлттэй веб хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Тус ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, Замын-Үүд, Алтанбулагийн Чөлөөт бүсийн газарт ашиглуулах талаар судлан, өгөгдөл мэдээллийг засварласан ба 2019 оны 07 дугаар сард багтаан үйл ажиллагаанд оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажилласан. Мөн дээрх газруудад “Лэнд менежер” програм хангамжийг ашиглуулахтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах журмыг “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах” журмаар зохицуулахаар шийдвэрлэсэн.

Тайлант хугацаанд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Лэнд менежер” програм хангамжийг эхний байдлаар нэвтрүүлээд байгаа ба тухайн газрын холбогдох нийт 12 мэргэжилтнийг “Лэнд менежер” програм хангамжийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 13-аас 17-ны өдрүүдэд зохион байгуулж гэрчилгээ олгосон.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн хөгжүүлэлтийг тухайн байгууллагын үйл ажиллагаанд тааруулан хөгжүүлэх, мэдээ засварлах модуль тус бүрийг хөгжүүлэх, ашиглах болон мэдээ засварлах зааврыг боловсруулах ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.

Энэ ажлын үр дүнд манай байгууллагын эрхлэн явуулж буй Кадастрын мэдээллийн санг бусад байгууллагууд ашиглах, хамтран дундын мэдээллийн сан байгуулах, мэдээлэл солилцох боломжтой болсон.

Газрын кадастрын мэдээллийн сангийн олон нийтэд зориулсан цахим веб системийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 1 дүгээр хуралд танилцуулан хэрэглээнд гаргасан болно.

Иргэд, олон нийт www.egazar.gov.mn сайтад хуулиар хориглоогүй газартай холбоотой бүхий мэдээллийг нээлттэй байршуулсан бөгөөд тухайн мэдээллүүдийг харах боломжтой болсон. Үүнд: нэгж талбарын дугаар, хаяг, зориулалт, газрын хэмжээ, өргөдлийн дугаар, бүртгэлийн явц, газрын суурь үнэ, дуудлага, худалдааны анхны үнэ, мэдээллийн санд баталгаажаагүй газрын мэдээлэл, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийг тус тус харах боломжтой болсон.

Мөн ДАН системтэй холбох ажлыг эхлүүлсэн бөгөөд Дан системээр дамжин газартай холбоотой цахим хувийн хэрэг, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээг QR кодоор баталгаажуулан авах боломжтой болно.

4.1.13. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглах гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1, 2, 3, 4-р улирал

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглах гэрчилгээ олгох сургалтыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж, шалгалтыг веб хэлбэрээр зохион байгуулахад шаардлагатай програм хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглах гэрчилгээ олгох сургалтын хуваарийг 2019 онд 5 удаа зохион байгуулахаар гаргаж, 2019 оны сургалтын төлөвлөгөөнд тусган батлуулсан. Эхний сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд зохион байгуулж нийт 6 хүн хамрагдсан байна. Нийт сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцсэн 6 хүнд 011-2019-3/04/-өөс 011-2019-3/10/ дугаартай гэрчилгээг олгов.

Мөн Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын нийт 60 гаруй албан хаагчдад 2019 оны 03 дугаар сарын 12-17-ны өдрийн хооронд зохион байгуулан тэнцсэн албан хаагчдад гэрчилгээ олгов.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглах гэрчилгээ олгох шалгалтыг веб хэлбэрээр зохион байгуулахад шаардлагатай програм хангамжийг хөгжүүлэх ажлыг нийт 90%-тай хийж гүйцэтгээд байна. Тус програм хангамжийн эхний хувилбарыг  2019 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан сургалтанд хамрагдсан албан хаагчдын дунд туршсан. Мөн асуултын санг 3 төрөлтэйгээр зохион байгуулж, нийт 170 асуултыг хариултын хамтаар бэлтгэсэн бөгөөд гэрчилгээг QR кодоор баталгаажуулан гаргах боломжтойгоор хөгжүүлсэн болно. Гэрээний дагуу тухайн ажлыг 2019 оны 07 дугаар сард хүлээн авна.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн 5 удаагийн сургалтыг зохион байгуулж, шалгалтыг веб системээр амжилттай хийж гүйцэтгэсэн.

4.1.14. Аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 5-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн хяналт шалгалтын ажлыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж, үр дүнг агентлагийн удирдлагад танилцуулан, хяналт шалгалтын дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн байна.

21 аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд хяналт шалгалт хийх ажлыг 8 чиглэлд зохион байгуулахаар удирдамж болон шаардагдах зардлын тооцооны хамт боловсруулан Газрын даргын тушаалын төсөлд санал авч бөгөөд удирдамжийн дагуу 10 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарын хооронд зохион байгуулан ажиллах ба хяналт шалгалтын дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлж ажиллана.

4.1.15. Өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын тооллогыг шинэчлэн хийх, зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: нийслэл, 21 аймаг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд олгогдсон газрын тооллого хийх удирдамж батлагдаж, нийт нутаг дэвсгэрийг хамран тооллогын ажлыг зохион байгуулж, зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгасан байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын тооллогын ажлыг шинэчлэн зохион байгуулж, зөрчилтэй нэгж талбаруудын судалгааг суурин аргаар хийх ажлын удирдамжийг Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XXI.1.57-д тусгагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” хийгдсэн ажлын үр дүнд гарсан захирамж шинэчлэх шаардлагатай болон зөрүүтэй нэгж талбарын мэдээлэлтэй уялдуулан боловсруулсан бөгөөд гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 7 дугаар сард багтаан Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр бэлдээд байна.

Мөн өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын тооллогыг шинэчлэн хийх, зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах, нөхөн бүрдүүлэлтийг ажлыг хийж дуусгах талаар 21 аймгийн ГХБХБГ-т албан бичгийг судалгааны хамт хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Хэнтий, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд хийж гүйцэтгэсэн бөгөөд бусад аймгуудын ажлын явц 30-60%-тай хийгдэж байна.

Газрын кадастрын мэдээллийн санг геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлсэнтэй холбоотойгоор талбайн хэмжээнд гарч буй өөрчлөлтийн зөрүүг тогтоож, дардас дарах зааврыг боловсруулан орон нутгуудад хүргүүлсэн болно.

4.1.16. Төрийн өмчийн газрыг бүртгэх, зурагжуулах, мэдээллийн санд оруулах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 6-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Төрийн өмчийн газрыг бүртгэх, хил заагийг тогтоох, зурагжуулах ажил хийгдэж, ажлын үр дүнгээр мэдээллийн сан байгуулагдан, төрийн өмчийн газар нь хариуцах эзэнтэй болсон байна.

Төрийн өмчийн газрыг тоолж бүртгэх, хил заагийг тогтоох, зурагжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын даалгавар болон хийгдэх хэрэгцээ шаардлага, хийгдэх арга зүй, ажлын дараалал зэрэг мэдээлэл болон шаардагдах зардлын тооцоог боловсруулан тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажлын даалгавар болон техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн болно.

Төрийн өмчийн газрын мэдээллийн санг бүрдүүлэх, Төрийн өмчийн газрыг эзэнжүүлэх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих ажил нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 3, 4 дүгээр улиралд хийгднэ.

Мөн Газрын кадастрын мэдээллийн санд төрийн өмчийн газрыг бүртгэх баталгаажуулах нэмэлт давхаргын мэдээллийг үүсгэж, өгөгдлийн санг шинэчлэх ажлыг хийж дууссан. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршилуудын мэдээллийг туршилтын байдлаар Газрын кадастрын мэдээллийн санд оруулсан.

 

4.1.17 Зөвшөөрөлгүй газар ашиглалтыг газар ашиглалтын зориулалт тус бүрээр илрүүлэх, судалгаа хийх, шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 5-7 дугаар сар

Хүрэх үр дүн: Эрх бүхий субъектын зөвшөөрөлгүй газар ашиглалтыг илрүүлэх ажлын удирдамж батлагдаж, цаашид авах арга хэмжээний санал боловсрогдсон байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглалтыг илрүүлэх ажлын удирдамжийг боловсруулсан бөгөөд зөвшөөрөлгүй газар ашиглалтын судалгааг ZY-3 хиймэл дагуулын зураг улсын хэмжээнд бүрэн боловсруулагдаж 21 аймаг, 330 суманд хүргэгдсэний дараагаар удирдамжийн дагуу аймгийн ГХБХБГ болон сумын газрын даамалтай хамтран хиймэл дагуулын зургийг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын зурган мэдээлэлтэй давхцуулан шалгаж, суурин аргаар хийж гүйцэтгэнэ.

Мөн 2019 онд багтаан зөвшөөрөлгүй газар ашиглалтыг газар ашиглалтын зориулалт тус бүрээр илрүүлж, шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллана.

 

4.1.19. Бүх шатны шүүх байгууллагад газрын зөрчил, маргаантай холбоотой шүүхийн шинжээчийн дүгнэлт, нотлох баримт, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад лавлагаа, мэдээллийг гаргаж хүргүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Бүх шатны шүүх байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаж, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хариу, газрын зөрчил, маргаантай холбоотой нотлох баримтыг боловсруулж хүргүүлсэн байна.

2019 оны эхний хагас жилийн  байдлаар тухайн байгууллагад бүх шатны шүүх байгууллагаас ирүүлсэн захирамж, шийдвэрийн дагуу нийт 25 шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан байна. Үүнд: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7 захирамж болон дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 15 захирамж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 тогтоол, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 тогтоол, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын 1 тогтоол нийт 25 захирамж, тогтоолыг үндэслэн тус Газрын даргын 2018 оны А/21, А/ 41, А/49, А/61, А/154, А/158, А/159, А/168, А/176, А/189, А/191, А/207, 2019 оны А/31, А/51, А/52, А/55, А/58, А/78, А/81, А/87, А/91, А/92, А/93, А/94, А/101 тоот тушаалуудаар шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс 17 хэргийн геодезийн хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэн, 6 хэрэгт хэмжилт, зураглалын ажлыг хийж гүйцэтгэхээр хүлээгдэж байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд нийт 20 албан бичгийг хэмжилт хийсэн зардлын тооцооны хамт хүргүүлсэн бөгөөд үүнээс шинжээчийн зардлаа төлсөн 12 хэргийн дүгнэлтийг тус тус хүргүүлээд байна.

Шинжээчийн дүгнэлт гаргах ажлын геодезийн хэмжилт болон магадлан хэмжилтийг хийж гүйцэтгэх эрх бүхий мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах зорилгоор  “Шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хээрийн хэмжилт, боловсруулалтыг гүйцэтгүүлэх ажлын даалгавар” /2019/АД-18/-ыг боловсруулан батлуулав. 

2019 оны эхний хагас жилийн байдлаар Кадастрын хэлтэст бүх шатны шүүх байгууллага болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нотлох баримт, лавлагаа ирүүлэх тухай нийт 178 албан бичиг ирснээс хариугүй 10 бичиг, хариутай 168 бичгийг ирүүлсэн байна. Үүнд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, иргэний хэргийн анхан шатны шүүх байгууллагаас нийт  83 нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, шинжээч томилуулах тухай 25 албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,  Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Газрын алба, Мандал СӨХ зэрэг албан байгууллага, аж ахуй нэгж, байгууллагуудаас 39,  иргэний өргөдөл 21 ирснээс нотлох баримт 83, мөн 39 албан бичгийн хариу, 16 иргэний өргөдлийн хариуг тус тус хүргүүлэн ажиллалаа.

4.1.20. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, нэгж талбарын хувийн хэргийн хавтас, кадастрын үнэт цаас хэвлүүлэх, орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, нэгж талбарын хувийн хэргийн хавтас, кадастрын үнэт цаас хэвлэгдэж, орон нутагт хүргэгдсэн байна.

Газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/50 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ хэвлүүлэх ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулан ажиллалаа.

Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ хэвлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийн баримт бичгийг боловсруулан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус Газрын даргаар батлуулсан бөгөөд тендерийн урилгыг үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн бөгөөд нийт 8 аж ахуйн нэгж, байгууллагаас 4 компани тендерийн саналаа ирүүлсэн.

“Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ хэвлэх”  ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2019/АД-08 дугаартай тендерт “Соёмбо принтинг” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендереер шалгарч Газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/98 дугаар тушаалаар гэрээ байгуулах эрх олгогдсон бөгөөд тухайн компанитай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2019/43 тоот хэвлэлийн ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ хэвлүүлэх ажлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2019/43 тоот гэрээг “Соёмбо принтинг” ХХК-тай байгуулсан бөгөөд дараах гэрчилгээний хэвлэгдсэн  загварууд нь тус гэрээний хоёрдугаар хавсралтаар батлагдсан барааны техникийн тодорхойлолтын дагуу хэвлэгдсэн эсэхийг хянаж шалгалаа. Үүнд:

●      Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ;

●      Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ;

●      Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ;   

●      Иргэний газар ашиглах эрхийн гэрчилгээ;

●      Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээ;

●      Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ

Улсын тусгай хэрэгцээний газар ашиглах эрхийн гэрчилгээ;

4.2.2. Нийт газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого хийх ажлыг суурин аргаар хийх ажлын туршилт хийх

Тоо хэмжээ: 4 сум

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд

Хугацаа: 1-10 дугаар сар

Хүрэх үр дүн: Газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах ажлын удирдамж батлагдаж, суурин аргаар тооллого явуулах туршилтын ажлыг 4 сумын  жишээн дээр хийсэн байна.

Монгол улсын нийт газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх ажлын удирдамжийн төсөлд холбогдох яамдаас санал авч, саналыг тусган, товъёог үйлдэн Газрын шинэтгэлийн үндэсний хороонд дахин хэлэлцүүлэхээр болсон боловч Газрын шинэтгэлийн Үндэсний хороо хуралдаагүй хүлээгдэж байна.

Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын хэмжээ, байршлыг Засгийн газраар батлуулах зорилгоор 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 330 сумын газрын нэгдмэл сангийн зургийг хэвлэж, хүснэгтэн мэдээллийн хамт Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэв.

 

4.3.2. Газрын биржийн цахим системийн хөгжүүлэлт хийх, төлбөр, тооцоог бүрэн цахимжуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн:

Системийн баримт бичгийг батлуулсан байна.

Газрын биржийн үйл ажиллагааны төлбөр, тооцоо бүрэн цахимжсан байна.

“Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд боловсруулагдсан системийн баримт бичигт Програм хангамжийн системийн шинжилгээ зохиомж, Системийн архитектур, Серверт хэрэглэгдэх програм хангамжууд, Системтэй холбогдох сервисүүд, Ашиглагдах Application технологиуд, системийн аюулгүй байдлыг хангах, бусад нийтлэг шаардлагуудын тооцоолсон боловсруулсан.

Газрын биржийн цахим системийн тестийн хувилбар (http://beta.mle.mn:32080)-т Газрын биржийн төлбөр, тооцоог бүрэн цахимжуулах ажлын програмын бичилт хийгдсэн бөгөөд нэмэлт хөгжүүлэлт хийх саналыг гүйцэтгэгч байгууллагад хүргүүлсэн.

Мөн Сангийн яамны Төрийн сангийн газарт 1/1102 тоот албан бичгээр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тус бүрт дуудлага худалдааны дэнчингийн мөнгө байршуулах, буцаан олгох дансыг арилжааны банкинд нээхээр хүсэлт гаргаад байна.

Газрын кадастрын мэдээллийн сангаас өгөгдөл, мэдээлэл авах болон өгөх урсгалыг /сервис үйлчилгээ/ хөгжүүлэн, нээлттэй эхийн програм болох GeoServer-ээр дамжуулан газрын кадастрын зурган мэдээллийг татаж зургаар харуулах, Middleware сервисээр тухайн нэгж талбарын дугаар, хаяг, байршил, координат, ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ зэрэг атрибут мэдээллийг харилцан солилцож ажиллахаар хөгжүүлэлтийг хийж Газрын биржийн цахим системийн туршилтын хувилбарын газрын зураг хэсэг (http://beta.mle.mn:32080/#/map)-т байршуулан холбогдон ажиллах боломж бүрдүүлсэн бөгөөд хэрэглээнд гаргахад бэлэн болсон.

Мөн “Тэнхлэг зууч” ХХК-тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тус байгууллагын цахим хуудас (http://www.tz.mn)–тай холбогдон ажиллах боломж бүрдүүлж Газрын биржийн цахим системийн туршилтын хувилбарын үнийн мэдээ хэсэг (http://beta.mle.mn:32080/mle/#/price/gerbul) -т холбосон.

Газрын биржийн цахим систем болон гар утасны аппликейшний нэмэлт хөгжүүлэлттэй холбоотой дараах саналыг боловсруулж гүйцэтгэгчид байгууллагад өгч, турших ажлыг зохион байгуулсан. Үүнд:

●    Газрын биржийн цахим систем болон гар утасны аппликейшний нэмэлт хөгжүүлэлтийн шинэчилсэн хувилбар (http://beta.mle.mn:32080)-ийн интерфэйс шинэчлэх, дуудлага худалдаа, үнийн мэдээ, газрын зураг хэсгийн хөгжүүлэлт хийгдсэн тухай бүрт нь санал зөвлөмж өгсөн.

●    Шинэчилсэн хувилбарыг туршиж нэмэлт хөгжүүлэлттэй холбоотой саналыг 2019 оны 1/1112 тоот албан бичгээр гүйцэтгэгч байгууллагад хүргүүлж турших ажлыг зохион байгуулсан.

●    Програм хангамжийн хөгжүүлэлттэй холбоотой санал (давхардсан тоогоор 71)-ыг мэдээлэл солилцох, тэмдэглэл хөтлөх апплейкшн (https://keep.google.com)-ийг ашиглан гүйцэтгэгчид хүргүүлсэн.

4.3.3. Улсын хэмжээнд Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль тогтоомж журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан байна.

Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг ханган улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 716 дуудлага худалдаа зарлагдсан бөгөөд үүний 535 нь цахим хэлбэрээр, 181 нь танхимаар зохион байгуулагдсан. Мөн дуудлага худалдаанд нийт 667 газрын иргэн, хуулийн этгээд оролцож, нийт 991663 мянган төгрөгийн орлогыг Улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

●      Өссөн дүнгээр 1648 газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээ, 14691 барьцааны мэдээ, мэдээллийг бүртгэн оруулсан.

●      Дуудлага худалдаа цахимаар зохион байгуулж буй аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн, сумын Газрын даамлуудад тухай бүрт нь мэргэжил арга зүйгээр хангаж зөвлөгөө өгөн ажиллаж байна.

●      Зохион байгуулагдаж буй дуудлага худалдааны явцыг баримтжуулж архивлах ажил хийгдэж байна.

●      Газрын биржийн цахим системийн нүүр номны групп (https://www.facebook.com/mle.mn/)-д мэдээ, мэдээллийг нийтлэх, нийтэлсэн  мэдээллийг дэмжих /boost/ хийхэд зөвлөгөө өгсөн;

●      Давхардсан тоогоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн 34 даамал, эрх бүхий албан хаагчийн эрхийг хааж шинээр томилогдсон аймгуудын мэргэжилтэн, сумдын Газрын даамлуудын системд нэвтрэх эрхийг нээж 53 мэйл хаяг, утасны дугаарт өөрчлөлт оруулж нууц үгийг нь шинэчилсэн;

●      Газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээ, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг бүрэн оруулах ажилд хяналт тавин хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна;

●      Газрын биржийн цахим системийн ашиглалтын явцад гарсан алдаа, засварыг тухай бүрд нь хийж байна.

Газрын биржийн удирдах зөвлөл, түүний ажиллах журмын дагуу үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг хангуулах, санал зөвлөмж гаргах үүрэг бүхий Удирдах зөвлөлийг хуралдуулахаар Барилга, хот байгуулалтын яаманд 2019 оны 1/1112 тоот албан бичгийг хүргүүлж ойрын хугацаанд хуралдахаар болсон. Уг албан бичгээр Удирдах зөвлөлийн хурлын хөтөлбөрийг хүргүүлсэн бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр бэлдээд байна.  Үүнд:

●    Газрын биржийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон түүний хэрэгжилтийг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

●    Газрын биржийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд;

●    “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлын хэрэгжилт;

●    Газрын биржийн цахим систем (www.mle.mn) систем дээр ажиллах, туршилтын хувилбар (http://beta.mle.mn:32080)-ын танилцуулга хийх;

●    2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, шийдвэрлэх асуудлууд;

●    Газрын биржийн үйл ажиллагаатай холбоотой салбар хоорондын уялдааг хангуулах;

●    Газрын биржийн үйл ажиллагааны орлого бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

●    Газрын биржийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал.

4.3.4. Газрын биржийн цахим системийн сургалт, сурталчилгаа,  олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 сургалт, 1 сурталчилгаа

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 9-11 дүгээр сар

Хүрэх үр дүн: Газрын биржийн цахим системд ажиллах боловсон хүчин чадавхжиж, Газрын биржийн үйл ажиллагааг олон нийтэд хүрсэн байна.

 

 

 

 

Хугацаа болоогүй.

4.4. “Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэхгол зорилтын хүрээнд:

4.4.1. “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-11 дүгээр сар

Хүрэх үр дүн: “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” төслийн ажил хэвийн явагдсан байна.

Энэхүү ажлын хүрээнд гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион байгуулан ажилласан. Үүнд:

●    Гэрээт ажлын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийг тухай бүр буюу давхардсан тоогоор 52 удаа мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

●    Гүйцэтгэгчтэй 2019 оны 01 дүгээр сарын 25, 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулж, газрын үнэлгээний зааврууд, сургалт болон Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийн талаар заавар, чиглэлээ хангасан.

●    Туслан гүйцэтгэгчтэй 2019 оны 02 дугаар сарын 21, 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус хурал хийж, Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны системийг хөгжүүлэх чиглэлээр боловсруулсан саналаа танилцуулан шийдвэрийг албажуулсан.

●    Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчтэй 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уулзалт зохион байгуулж, Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ систем болон системийн байримт бичгийн талаар заавар, чиглэлээр хангасан.

“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын гүйцэтгэгчээс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19/0215 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын явцын тайланг хүлээн авч, “Ажил шалгаж хүлээн авсан дүгнэлт” гаргаж баталгаажуулан Архив мэдээллийн төвд хүлээн авсан.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 140 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын явцын тайланг хүлээн авч, “Ажил шалгаж хүлээн авсан дүгнэлт”-ийг гаргаад байна.

4.4.3. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг Газрын биржийн цахим систем, Газрын кадастрын мэдээллийн санд суурилан цуглуулах ажлыг зохион байгуулах, олон нийтэд ил тод болгох

Тоо хэмжээ: 8800 үнийн мэдээ

Чанар: Газрын даргын 2011 оны 182 дугаар тушаалд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн 8800 мэдээг цуглуулж, дүн шинжилгээ хийж олон нийтэд нээлттэй болсон байна.

Энэхүү ажлын хүрээнд Монголын нотариатчдын танхимаас газрын эрх шилжүүлэх гэрээний үнийг Үндэсний дата төвийн “ХУР” системээр дамжуулан Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжтойгоор програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж дуусгасан бөгөөд Газрын даргын 2019 оны 1/1042 тоот албан бичгээр Монголын нотариатчдын танхимд хүргүүлсэн.

Албан бичгийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр уулзалт зохион байгуулсан бөгөөд улзалтаар нотариатаар гэрчлэгдэж байгаа гэрээний мэдээллийг солилцох ажлыг ХУР системээр дамжуулан дундын мэдээллийн санг байгуулан зохион байгуулахаар шийдэж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Ажлын хэсгийн тушаалын төслийг ажлын төлөвлөгөөний хамт боловсруулан Монголын нотариатчдын танхимд хүргүүлээд байна.

Мөн “Тэнхлэг зууч” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу тус байгууллагын цахим хуудас (http://www.tz.mn)–тай холбогдон ажиллах боломж бүрдүүлж Газрын

  биржийн цахим системийн туршилтын хувилбарын үнийн мэдээ хэсэг (http://beta.mle.mn:32080/mle/#/price/gerbul)–т газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн

  мэлээ цуглуулах боломжийг бүрдүүлсэн.

Энэхүү ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд  Газрын биржийн цахим системээр дамжуулан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах ажилд хяналт тавьж, тухай бүр буюу давхардсан тоогоор 23 удаа утсаар болон дотоод сүлжээгээр холбогдон заавар, чиглэлээр хангаж ажиллалаа. 2019 оны 2-р улиралд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын биржийн цахим системээр дамжуулан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ өссөн дүнгээр 438-г цуглуулаад байна. Үүнээс:

-           Гэр бүлийн хэрэгцээний газар – 262;

-           Худалдаа үйлчилгээний газар – 123;

-           Үйлдвэрийн газар – 8;

-           Хөдөө аж ахуйн газар – 33.

Газрын зах зээлийн үнийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн сантай холбож, засварлан нэгдсэн нэг форматад оруулаад байна. Мөн цуглуулсан үнийн мэдээг байршлаар объекттой холбох ажлыг хийж, нийслэл, орон нутгаар нь ангилан газар ашиглалтын зориулалтаар нь 1 метр кв-ийн үнийг тооцоолон дүн шинжилгээ хийж, Газрын биржийн цахим системээр дамжуулан олон нийтэд үйлчлэх, ил тод болгохоор ажиллаж байна.

Мөн газрын зах зээлийн үнийн мэдээнүүдийг цуглуулахдаа Газрын биржийн цахим системд нэгдсэн нэг загварын дагуу оруулах хэсгийг хөгжүүлж Газрын кадастрын мэдээллийн сантай холбосон.

4.4.4. Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4 дүгээр сар

Хүрэх үр дүн: Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангасан байна.

Энэхүү ажлын хүрээнд дараах ажлуудыг хийлээ.

·     Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог (бүс)-ийн зургийг улсын хэмжээнд нэгтгэн ГКМС-нд оруулсан бөгөөд тариалан, хадлан, бэлчээрийн газрын суурь үнэлгээг 31 тойрог тус бүрээр оруулсан.

·    Хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зургийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 330 сумын хэмжээнд нэгтгэн ГКМС-нд оруулсан бөгөөд нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, 21 аймгийн 330 сумын газрын суурь үнэлгээг Гэр бүлийн хамтын хэрэгцээ, Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн 4 зориулалтаар, Улаанбаатар хотын 6 дүүргийн суурь үнэлгээг 17 зориулалтаар, зэрэглэл тус бүрээр оруулсан.

·  Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог (бүс)-ийн зургийн хэвлэлийн эхийг 31 тойрог тус бүрээр, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төвийн сум, томоохон сумдын хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зургийг зориулалт тус бүрээр нийт 160 зураг бэлтгээд байна.

·   Мөн Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог (бүс)-ийн зориулалт тус бүрээр, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төвийн сум, томоохон сумдын хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зориулалт тус бүрээр Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ын итгэлцүүрийг оруулж өгсөн.

Улаанбаатар хотын 6 дүүргийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан газрын төлбөрийн итгэлуүүрийг Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог (бүс)-ийн зориулалт тус бүрээр, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зориулалт тус бүрээр оруулсан.

Мөн “Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал”-ын төслийг Засгийн газраар батлуулахтай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай шууд харилцан тухай бүр буюу нийт 8 удаа шаардлагатай тооцоолол, мэдээллийг бэлтгэн хүргүүлсэн.

4.4.5. Газрын харилцаанаас улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 3, 6, 9, 12 дугаар сар

Хүрэх үр дүн: Улсын хэмжээнд газрын татвар, төлбөр, хураамжийн орлого бүрэн төвлөрч, газрын орлогын төлөвлөгөө биелсэн байна.

Сангийн яамны www.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан аймаг бүр өөрийн хэрэглэгчийн нэрээр нэвтрэн газрын төлбөрийн орлогын гүйцэтгэлд явцын хяналтыг улирал бүр хийж ажиллалаа. Нэвтрэх нэр, нууц үг болон цахим хуудастай холбогдон гарч буй асуудлыг цаг тухай бүрт нь Сангийн яаманд уламжлан шийдвэрлүүлж байна.

Улс, орон нутгийн төсөвт төвлөрч буй газрын төлбөрийн орлого нь дараах байдалтай байна. Үүнд:

·    Архангай 27.5 сая төгрөг, 32.0 хувь;

·   Баян-Өлгий 24.2 сая төгрөг, 21.4 хувь;

·   Баянхонгор 66.0 сая төгрөг, 24.3 хувь;

·   Булган 101.2 сая төгрөг, 42.5 хувь;

·   Говь-Алтай 82.9 сая төгрөг, 21.5 хувь;

·   Говьсүмбэр 97.3 сая төгрөг, 59.4 хувь;

·  Дархан-Уул 240.4 сая төгрөг, 32.3 хувь;

·  Дорноговь 360.8 сая төгрөг, 75.2 хувь;

·  Дорнод 184.8 сая төгрөг, 31.6 хувь;

·  Дундговь 39.3 сая төгрөг, 20.9 хувь;

·  Завхан 47.2 сая төгрөг, 23.6 хувь;

· Орхон 7370.3 сая төгрөг, 52.3 хувь;

· Өвөрхангай 74.5 сая төгрөг, 39.7 хувь;

· Өмнөговь 2825.9 сая төгрөг, 23.4 хувь;

· Сүхбаатар 121.8 сая төгрөг, 93.6 хувь;

· Сэлэнгэ 125.9 сая төгрөг 29.9 хувь;

· Төв 1246.6 сая төгрөг, 73.3 хувь;

·  Увс 76.4 сая төгрөг, 49.3 хувь;

·  Ховд 52.5 сая төгрөг, 32.3 хувь;

·  Хөвсгөл 76.1 сая төгрөг, 32.4 хувь;

·  Хэнтий 70.1 сая төгрөг, 40.6 хувь;

Нийслэл 21898.5 сая төгрөг, 42.1 хувийн тус тус биелэлттэй байна. 2019 оны 05 дугаар сарын 29-ний байдлаар газрын төлбөрийн орлого Улсын хэмжээнд 35181.7 сая төгрөг төвлөрүүлж, 2019 оны орлогын төлөвлөгөө 42.0 хувийн биелэлттэй байна.

4.4.6. Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны систем нэвтэрсэн байна.

“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” төслийн туслан гүйцэтгэгчтэй  2019 оны 02 дугаар сарын 21, 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус хурал хийж, Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны системийг хөгжүүлэх чиглэлээр боловсруулсан саналаа танилцуулан шийдвэрийг албажуулсан.

2019 оны 02 дугаар сарын 21-ны хурлаар зам, шугам сүлжээний газрын төлбөр бодох саналыг хүргүүлэн шийдвэрлэж, Газрын кадастрын Лэнд менежир програм дээр туршиж байна.

2019 оны 03 дугаар сарын 12-ны хурлаар Газрын татвар, төлбөрийн системтэй холбоотой асуудлын саналыг танилцуулж, албажуулсан.

Мөн Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны системийг хөгжүүлэх чиглэлээр санал боловсруулан гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, турших, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг хүрээнд гүйцэтгэгч компанийн захирал, программист нартай 2019 оны 02 дугаар сарын 21, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус хурал хийж, Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны системийг хөгжүүлэх чиглэлээр боловсруулсан саналаа танилцуулан шийдвэрийг албажуулсан.

2019 оны 02 дугаар сарын 21-ны хурлаар зам, шугам сүлжээний газрын төлбөр бодох саналыг хүргүүлэн шийдвэрлэж, Газрын кадастрын Лэнд менежер програм дээр туршиж байна.

2019 оны 03 дугаар сарын 12-ны хурлаар Газрын татвар, төлбөрийн системтэй холбоотой дараах асуудлын саналыг хүргүүлэн шийдвэрлэсэн. Үүнд:

●              Газрын төлбөрийн бүс дамнасан нэгж талбарын төлбөрийг системд яаж тооцох;

●              Үнэлгээний бүс дамнасан нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийг системд яаж тооцох;

●              Нэг эзэмшигчтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон олон газартай бол эхний 1 газрын 700 м.кв талбайн 90 хувийг чөлөөлж, бусад нэгж талбаруудын төлбөрийг 100 хувиар тооцож авах;

●      Хамтран эзэмшигчийн төлбөр бодох;

●      Мал бүхий иргэдээс төлбөр тооцох;

●      Уул уурхайн газрын төлбөр тооцох;

●      Газрын төлбөрийн нөхөн бүрдүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх;

●      Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт хэсгийн хөгжүүлэлт;

●      Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар /6301/, Шинжлэх ухаан, технологийн сорилт туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай /6401/-н газрын төлбөрийг бодох.

Мөн системийг туршин нэмэлт хөгжүүлэлттэй холбоотой саналуудыг тухай бүр гүйцэтгэгчид хүргүүлэн ажиллаж байна.

Мөн Газрын татвар, төлбөрийн системийг Татварын удирдлагын нэгдсэн системд холбох, турших ажлыг хийж гүйцэтгэх ажлын дарааллыг гаргахаар 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн нар, Газрын татвар, төлбөрийн системийн гүйцэтгэгчидтэй хамтрасан уулзалт зохион байгуулан Татварын удирдлагын систем болон Газрын татвар, төлбөрийн систем хооронд  мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, дундын мэдээллийн сан үүсгэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсэг байгуулах тушаалын төслийг бэлтгэн Татварын ерөнхий газарт хүргүүлээд байна. 

4.4.8. Газрын үнэлгээ, төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах

Тоо хэмжээ: 3

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 3, 8, 10 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын үнэлгээ, төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулсан байна.

Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан мэргэжилтэнүүдэд Газрын татвар, төлбөрийн системийн сургалтыг Дорнод, Дархан-Уул, Ховд, Дундговь, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран 2019 оны 02 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Мөн “Аймаг, нийслэлийн газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах” сургалтын хүрээнд Газрын татвар, төлбөрийн системийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан нийт 31 мэргэжилтнүүд оролцлоо.

“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлын  хүрээнд гүйцэтгэгч болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хөрөнгийн үнэлгээний анхан шатны сертификаттай сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 21 аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан 43 мэргэжилтнүүд хамрагдлаа.

4.5. “Хаягжуулалтын мэдээллийн системийг байгуулах, хөтлөн явуулах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.5.1. Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэх, холбогдох стандартын дагуу нэгж талбарт хаяг өгөх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэн, холбогдох стандартын дагуу нэгж талбарт хаяг өгөх ажлыг зохион байгуулсан байна.

Хаягийн мэдээллийн санг байгуулах ажлыг Герман улсын зөвлөх програмист хийж гүйцэтгэхээр 2019 оны 06 дугаар сард гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тухайн мэдээллийн сангийн хөгжүүлэлт хийгдэж дууссаны дараагаар Газрын кадастрын мэдээллийн сантай холбох зааврыг хамтран хийж гүйцэтгэнэ. Өнөөгийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн санд хаягийн мэдээллийн сангийн өгөгдлийн хүлээн авах ажлын хүрээнд кадастрын өгөгдлийн санд нэмэлт хөгжүүлэлт хийж, нийт 10 гаруй хүснэгтийг үүсгэн шинэчилсэн бөгөөд техникийн шийдлийг гаргасан.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд хаягийн мэдээллийн санг хөгжүүлж буй зөвлөх програмисттай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, хаягийн техникийн шийдэл, үндсэн зарчим, болон хаягийн журмын төсөл, хаягийн мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэн, нэгдсэн ойлголтонд хүрч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн програм хангамжийн хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

Иймээс хаягийн мэдээллийн сангийн програм хангамжийн хөгжүүлэлтийн ажил дуусаж, хэрэглээнд гарсны дараа Газрын кадастрын мэдээллийн сантай шууд холбох, автоматчилах боломжтой бөгөөд 2019 оны 10 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр шийдвэрлээд байна.

Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн сантай холбох ажлын хүрээнд кадастрын өгөгдлийн сангийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд Газрын кадастрын мэдээллийн санд шинэ, хуучин хаягийн мэдээллийг давхар бүртгэгдэж, баталгаажих болно.

“Тав. Геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийг газар зүйн мэдээллийн систем, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи ашиглан удирдан зохион байгуулах, хамтын ажиллагаанд тулгуурлан үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах замаар байгаль, нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг суурь орон зайн мэдээлэл, үйлчилгээгээр хангах, олон нийтэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“5.1. Салбарын хэмжээнд мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллагын болон орон нутгийн сүлжээ, техник, программ хангамж, системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.1.1.    Байгууллагын дотоод болон салбарын тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын, төрийн байгууллага хоорондын, мэдээлэл бүрдүүлэгч, хэрэглэгч байгууллагуудын харилцан холболтын, интернэтийн сүлжээний аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах

Тоо хэмжээ: Байгууллага, 21 аймаг, 330 сум, Нийслэл, 9 дүүргийг холбосон сүлжээ /интернэт болон тоон мэдээлэл дамжуулах сүлжээ/, Төрийн байгууллагуудын харилцан холболтын сүлжээ

Чанар: Холбогдох хууль тогтоомж, Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журамд нийцсэн, Мэдээлэл дамжуулах сүлжээнд мэдээллийн технологийн болон аюулгүй байдлын  дэвшилтэт технологи ашиглан салбарын Мэдээлэл дамжуулах сүлжээний аюулгүй байдал бүрэн хангагдсан, хэвийн, тасалдалгүй, найдвартай ажиллагаа 100% байна.Сүлжээний болон доголдол эмзэг байдлын тайлан лог үүсгэж тогтмол бичдэг байна.

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн:

Байгууллага, 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, 9 дүүргийн Газрын алба, 330 сум, 6 тосгоны Газрын даамал VPN тусгаарласан сүлжээ болон интернет хэвийн ажилласан байна.

Сервер өрөөний хүчин чадал нэмэгдсэн байна.

1.             Байгууллагын дотоод болон салбарын тоон мэдээлэл дамжуулах байнгын холболт /VPN/ сүлжээний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг тогтмол ханган ажилaсан.

Удирдах ажилтны зөвлөгөөн болон аливаа хурал, сургалтын үеэрх дотоод сүлжээ, интернет, техник хангамжийн хэвийн ажиллагааг хангаж ажилласан. Дорнод, Дархан, Ховд, Дундговь, Завхан аймгуудад сургалт зохион байгуулах өдрүүдэд мэдээлэл дамжуулах сүлжээний хурдыг нэмэгдүүлж, сүлжээний чанарт хяналт тавьж ажилласан. ЗГ-ын 12 дугаар байрны 103, 206, байнгын ажиллагаатай станцын өрөө 408 тоотод дотоод сүлжээний ажил хийгдсэн. Юнивишн ХХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийн хүрээнд өнөөдрийн байдлаар 13 сумд интернэтийн холболт хийгдээгүй байгаа ба  2019 ондоо багтаан оруулна гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Тоон мэдээлэл дамжуулах  сүлжээнд 2 аймаг VPN төхөөрөмж дээр гэмтэл гарсныг хэвийн ажиллагаанд оруулсан. Үүнд: Төв аймаг дахь төхөөрөмжийг шинээр сольсон, хуучин төхөөрөмжийг засварласан одоогоор нөөцөд хадгалав. Дархан-Уул аймаг дахь төхөөрөмж цахилгаан тэжээлийн гэмтэлтэй байсныг засварлаж хүлээлгэн  өгсөн. Юнивишн ХХК-ийн /66.181.168.81:8444/ төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Агентлаг, 21 аймгийн төв, Нийслэлийн газрын алба, алслагдсан 3 дүүрэг, төвийн 6 дүүргийн сүлжээ хэвийн ажиллагаатай, 322 цэг дэх гэр төхөөрөмжийн үйл ажиллагаа хэвийн.

2. Үндэсний дата төв, АТГ болон УБЕГ-тай холбогдсон мэдээлэл дамжуулах сүлжээ хэвийн ажилласан. ТЕГ-ын МАБГ-ын Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож хяналт, мониторингийн систем хэвийн ажилласан. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр МАБГ-аас ирсэн хамтран ажиллах, техникийн шинэчлэл хийх зөвлөмж ирсний дагуу тоног төхөөрөмжийн үнийн судалгаа хийж, худалдан авах ажиллагаа зохион байгуулав.

3. Юнивишн ХХК-ийн Интернет+ үйлчилгээний хүрээнд халдлага илрүүлэх систем хэвийн ажиллаж тайланг долоо хоног бүр авч хэвийн ажиллагааг хангаж ажилласан.

МАБГ-ын Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд техникийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан интернэт холболт 1 өдөр тасалдсаныг хэвийн ажиллагаанд оруулан ажилласан.

Газрын биржийн системд Архангай, Төв аймагт газрын дуудлага худалдаа цахимаар зохион байгуулагдах явцад доголдол гарсантай холбоотойгоор холбогдох арга хэмжээг шуурхай авч, дүгнэлт үйлдэн хэвийн ажиллагааг ханган ажилласан. Үүнтэй холбоотойгоор ТЕГ-ын МАБГ-т хүсэлт гарган зөвлөмж авч үйл ажиллагаандаа хэрэгжүүллээ.

Интернэтийн үйлчилгээ ТЕГ-МАБГ төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон шилэн кабелийн холболтын төгсгөлийн төхөөрөмжид гэмтэл саатал гарсан шалтгаанаар интернэтийн үйлчилгээ 2 өдөр дунджаар 4-5 цагийн хугацаатай тасалдалтай байв. Одоогоор Юнивишн ХХК-ийн интернэт сүлжээнд шууд холболттойгоор Байгууллагын болон салбарын интернэтийн урсгал хэвийн ажиллаж байна.

Аймгийн ГХБХБГ-ын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын даамлуудтай тоон мэдээлэл дамжуулах сүлжээ болон интернэтийн холболтын доголдол гарсан тухай бүрд холбогдож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч алдаа доголдлыг засварлах талаар яаралтай арга хэмжээ авч ажилласан. Техник хангамжийн засвар үйлчилгээг тухай бүр хийлгүүлэн ажиллав.

Байгууллагын хэмжээнд шинэчлэх шаардлагатай 23 компьютерын судалгааг гаргав.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 01 дүгээр сард гэрээт ажлын хүрээнд хүлээлгэн өгсөн 69 принтер зардал их гаргаж байна гэсэн асуудлын дагуу зөвлөмж хүргүүлэн шийдвэрлэн ажиллав.

Гэр интернэтийн холболтын чанарын доголдол гарсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төхөөрөмжийг аймгийн мэдээллийн технологийн мэргэжилтэнд зааварчилгаа өгч туршилт тохируулгын үр дүнг Юнивишний мобайл сүлжээний хэсэгт санал гомдол хүргэсэн, засварлах ажил хийгдсэн.

“Мэдээллийн системийн аюулгүй байдал, дата төвийн стандарт” сэдэвт сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар орон нутагт сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, техник болон программ хангамжийн хэвийн ажиллагаа, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журмын хэрэгжилтийг хангах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна:

●      Салбарын хэмжээнд Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Тоон гарын хэрэглээ, бүртгэлийн ажилтныг идэвхжүүлэх” (МОНПАСС ХХК);

●      “Дата төвийн стандарт: Олон улсын TIER II стандарт” (МОКСА ИНЖЕНЕРИНГ ХХК);

●      Мэдээллийн аюулгүй байдал, цахим халдлага, урьдчилан сэргийлэх арга замууд (ВЕРТЕКСМОН ХХК)

●      Мэдээллийн технологи, аюулгүй байдал (ЮНИВИШН ХХК) зэрэг сэдэвт сургалт өглөө.

Аймгийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 64GB багтаамж бүхий зөөврийн дискийг Юнивишн ХХК-тай хамтран хүлээлгэн өгсөн ба түүнд дунджаар 50GB мэдээлэл бүхий виртуал машины нөөцөлсөн файлуудыг хуулж өгөв.

21 аймгийн ГХБХБГ-т байрлах серверт нэмэлтээр суурилуулах хард диск нийлүүлэгч байгууллагаас 40 ширхэг ирснийг 2019 оны 06 дугаар сарын 04-нд хүлээн авав. Аймгуудын дискийн эвдрэл гэмтэл одоогийн нөхцөл байдлын судалгааг хийж, хүргэгдэх дискийн тоог гаргав. Аймгуудад хард дискийг бусад тохог төхөөрөмж буюу сканер төхөөрөмжийн хамт хүргэхээр ажиллаж байна.

5.1.2. Байгууллагын дотоод болон салбарын мэдээллийн системийн аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагаа хангах   

Тоо хэмжээ: Байгууллагын дотоод удирдлын систем-1, орон зайн мэдээллийн систем-1

Чанар:

●      Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгүүлсэн байна.

●      Системийн эмзэг байдлын тайлан лог үүсэж тогтмол бичдэг байх

●      Мэдээллийн системийн аюулгүй байдал бүрэн хангагдсан, хэвийн, тасалдалгүй, найдвартай ажиллагаа 100% байна.

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Байгууллагын дотоод болон салбарын мэдээллийн системийн хэвийн тасралтгүй, найдвартай ажиллагаа хангагдсан, лицензтэй программ хангамжуудын сунгалт хийгдсэн байна.
Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон программ хангамжийн судалгааг шинэчлэх, бүртгэлийн сан үүсгэж хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээ хийх, албан хаагчдын шаардлага хангахгүй байгаа компьютерыг шинэчилсэн байна.

1.             Байгууллагын дотоод удирдлагын системийн хэвийн ажиллагаанд тогтмол хяналт тавин хэвийн ажиллагааг ханган ажиллаа. Зохих журмын дагуу нэвтрэх эрхийг хэрэглэгчдэд түргэн шуурхай үүсгэн ажиллаа.

Цахилгаан тэжээлийн доголдлоос шалтгаалан Домэйн удирдлагын серверт гарсан гэмтлийг хурдан шуурхай засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан. Уг гэмтлээс шалтгаалж Домэйн удирдлагын серверийг дахин зохион байгуулж, агентлагийн бүх ажилчдын хэрэглэгчийн нэвтрэх эрхийг шинээр үүсгэж компьютер тус бүр дээр тохируулах ажлыг шуурхай хийж гүйцэтгэсэн.

Ажлаас чөлөөлөгдсөн, шинээр томилогдсон, албан тушаалд томилогдсон тухай бүр нэвтрэх эрхийн зохицуулалтыг хийж хяналт тавьж ажилласан.

Эйбл системийн нэвтрэх эрхийг шинээр ажилд орсон албан хаагчид холбогдох хууль журмын дагуу үүсгэсэн. Ажлаас гарсан албан хаагчийн эрхийг хязгаарлах, шилжсэн албан хаагчийн эрхийг тухай бүрд албан тушаалын өөрчлөлтийг хийсэн.

Байгууллагын албан хаагчдын компьютер, техник хангамж, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээ хийж ажиллав.

2. Байгууллагын дата төвийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн техник, программ хангамжийг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд төвлөрсөн удирдлагын сервер болон ESXi хоост зохион байгуулагчийн хувилбарыг шинэчилсэн.

Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн өмнө нь байсан өгөгдлийн сан удирдах систем, газар зүйн мэдээллийн систем, аппликейшн, вебд зориулсан виртуал серверүүдийг нөөцөлсөн.

Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн өгөгдлийн сан удирдах виртуал серверүүдийг өгөгдлийн сан удирдах систем, газар зүйн мэдээллийн систем, аппликейшн, веб зориулалтаар дахин шинэчлэн зохион байгуулсан. Хэвийн ажиллагааг тухай бүр ханган ажиллав.

ArcGIS энтерпраизын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох ArcGIS Server, Portal for ArcGIS, ArcGIS Web Adapter, ArcGIS DataStore зэрэг удирдах программ хангамжуудыг виртуал серверүүдэд суулгаж, холбогдох тохиргоог гүйцэтгэсэн. Оракль, Postgresql өгөгдлийн сан удирдах сервер программ хангамжийг суулган зохион байгуулсан.

3. Орон зайн мэдээллийн системийн үйл ажиллагаа өргөжин, өгөгдлийн сан нэмэгдэхийн хэрээр сервер, хадгалах тоног төхөөрөмжийн багтаамж дүүрч, үүнтэй холбоотой гарсан доголдлыг тухай бүр шийдвэрлэн ажилласан.

Орон зайн мэдээллийн систем хэвийн тасралтгүй ажилласан. Сүлжээний хаяглалтыг өөрчилж тестийн горимоос үндсэн үйл ажиллагааны горим 10GB сүлжээнд ажиллуулсан.

ХУР системд дотоод техникийн асуудал гарсантай холбогдуулан иргэний баталгаажуулалт болон улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл дамжуулах сервисүүд түр хугацаанд ажиллахгүй байсныг Үндэсний дата төв бидэнд цахим шуудангаар мэдэгдэж, хэвийн ажиллагаанд оруулсан болно.

4. Газрын кадастрын мэдээллийн систем ЛМ-ийн нийт 12 сервер хэвийн ажиллаж байна. (Дата төвд ХУР системд холбогдоход шаардлагатай дундын мэдээллийн сан үүсгэх нэг серверийг гэрээ байгуулж байршуулсан.) Хадгалах төхөөрөмж байршуулах гэрээг нэмж байгуулсан ба тодорхой шалтгаанаар хадгалах төхөөрөмжийг ХУР системд байршуулаагүй болно.

Газрын даргын А/193 тоот тушаалаар UBGIS системийг 2019 оны 01 дүгээр сарын 29 өдөр хэрэглэгчдийн хандах эрхийг бүрэн хааж архив, лавлагаанд хэрэглэх байдлаар хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Газрын кадастрын цахим архивын системийн багтаамж дүүрч 90 гаруй хувийн ашиглалттай цаашид багтаамжийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нөхцөлтэйгөөр хэвийн ажиллаж байна.

Газрын биржийн цахим систем эхний улиралд Төв, Архангай аймгуудад дуудлага худалдаа явагдах үед доголдол гарсан ба шалтгааныг тодорхойлж программ хангамжийг хөгжүүлсэн гүйцэтгэгч тал алдааг зассан.

Газрын биржийн шинэ системийг нэвтрүүлэх гүйцэтгэгч байгууллагатай хамтран шинээр суурилуулагдах системийг бэлдэж хүлээлгэж өгсөн. Шинээр хөгжүүлэлт хийгдэж байгаа системд зориулсан физик сервер тусдаа бэлдэж, 3 виртуал сервер бэлдэн хөгжүүлэгч нарт алсаас хандах хандалт үүсгэн домэйн нэрийн тохируулга хийсэн. Одоогийн байдлаар биржийн систем мэдээлэл дамжуулах сүлжээний болон серверийн ажиллагаа доголдолгүй хэвийн ажиллаж байна.

Газрын биржийн mle.mn, газрын кадастрын цахим хуудас egazar.mn, орон зайн мэдээллийн цахим хуудас geoportal.nsdi.gov.mn-ийн SSL сертификатын сунгалтыг Айтүүлс ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн үнийн дүнгийн дагуу төлбөрийг шилжүүлж нэг жилээр сунгасан.

5. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн системийн хэвийн ажиллагааг ханган ажиллав.

DELL POWEREDGE R710 Server-ийн RAM-ын хүчин чадлыг нэмэгдүүлж Хот байгуулалтын кадастрын серверийг шилжүүлэн шинэчлэн зохион байгуулсан. Хот байгуулалтын кадастрын хэлтсээс  Байр зүйн зургийн мэдээллийн сангаас авах 15 давхаргын жагсаалтыг өгсний дагуу байр зүйн зургийн сангаас гарган авах талаар судалгаа хийв. Эдгээр 15 давхаргын 12 давхарга нь байр зүйн мэдээллийн сангаас авах боломжтой ба 3 давхарга нь байр зүйн зургийн мэдээллийн санд бүртгэлгүй байгаа асуудлыг шийдвэрлэв.

6. Архивын мэдээллийн сангийн программ хангамжийн ArchivePro программын гарын авлагыг шинэчлэн боловсруулсан. 21 аймгийн ГХБХБГ-ын Архив, албан  мэргэжилтнүүдэд ArchivePro программд хандах эрх нээж өгсөн. 21 аймгийн Архив, бичиг хэргийн мэргэжилтнүүдэд Архив, бичиг хэргийн мэргэжилтнүүдэд Архив мэдээллийн төвтэй хамтран сургалт зохион байгуулсан.

Archive Pro программд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 21 хөмрөг, 21 данс, 336 хадгаламжийн нэгж үүссэн байна. Архивын серверийн ажиллагаа, программ хангамж доголдолгүй хэвийн ажиллаж байна.

7. БХБЯ-ны захиалгаар АТТП ХХК компанийн гүйцэтгэх ажлын гэрээнд заагдсан техник, тоног төхөөрөмжийн үл тасалдах цахилгаан тэжээлийн эх үүсвэр /UPS/ 2 ширхгийг актаар хүлээн авч байгууллагын серверийн өрөөнд суурилуулж ажиллагаанд оруулсан. Мөн 2 ширхэг GREE брэндийн 5HP хүчин чадалтай 380В хүчдэлийн хөргүүрийн төхөөрөмжийг тус компаниас шинээр хүлээн авч  төхөөрөмжийг суурилуулах ажлыг Хөргөлт сервис ХХК-иар гүйцэтгүүлсэн.

Серверийн өрөөний 380В хүчдэлийн цахилгаан тэжээлийн тогтворжуулагч төхөөрөмж эвдэрч доголдсоныг тухайн үед дуудлага өгч Мокса ХХК-ийн инженерүүд ирж үйлчилгээ үзүүлсэн. Уг төхөөрөмж ашиглалтын хугацаа хэтэрсэн, сэлбэг хэрэгсэл олдохгүй байсан тул серверийн өрөөний цахилгаан тэжээлийг тогтворжуулагчаас салгаж удирдлагын самбарт шууд холболт хийлгэсэн. 47 юнитийн 4 ширхэг зогсуур шинээр хүлээн авч байрлуулсан. Серверийн өрөөний хэвийн ажиллагааг бүрэн хангаад байна.

8. Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журмыг шинэчлэн боловсруулж орон нутгийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон агентлагийн мэргэжилтнүүд, нэгжийн удирдлагуудаас саналууд авч тусган ГДДЗХ-аар 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар хурлаар хэлэлцүүлсэн. ГДДЗХ-аар хэлэлцсэн саналыг тусган шинэчлэн батлах ажлыг зохион байгууллаа. Гол орсон шинэчлэлтээс дурдвал: 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/267 дугаар тушаалаар байгууллагын Дотоод удирдлагын Эйбл системийг ашиглах журамтай нэгтгэсэн, тоон гарын үсгийн хэрэглээний талаар зохицуулалт хийгдсэн.

9. Байгууллагын дотоод удирдлагын Эйбл системийн үйлчилгээ үзүүлэгч Эйбл Софт ХХК-наас гэрээний үнийн дүнгээр 84 үндсэн хэрэглэгчийн тоогоор нэхэмжлэх авч төлбөрийг шилжүүлж хэрэглэгчийн эрхийг нэг жилээр сунгах ажлыг зохион байгуулав.

Видео хурлын ZOOM программын эрхийн сунгалтыг нийлүүлэгч байгууллага болох Номин трэйдинг ХХК-нд хандан төлбөрийн нэхэмжлэх авч шилжүүлэг хийгдсэнээр эрх нэг жилээр сунгагдсан.

Хоёр домэйн /mle.mn болон geoportal.mn/-ий эрхийн сунгалтын төлбөрийн нэхэмжлэхийг Мобинэт ХХК-иас авч шилжүүлэг хийгдсэнээр эрх нэг жилээр сунгагдсан.

10. Хорт код эсэргүүцэгч программ хангамж нийлүүлэгч шалгаруулах үнэлгээний хороо А/17 дугаар тушаалаар байгуулагдсан ба техникийн тодорхойлолтыг батлуулж, тендерийн баримт бичиг боловсруулсан. Уг ажлын тендер сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулсан ба байгууллагын цахим тендерийн системд хандах эрхийг сэргээлгэж, БХБЯ, СЯ-аар худалдан авах ажиллагааны явц дах шаардлагатай эрхүүдийг цахимаар нээлгэх ажлыг зохион байгуулсан. Үнэлгээний хорооны ажил хуулийн хүрээнд хэвийн явагдаж байгаа ба 2019 оны 06 дугаар сарын 03 өдөр тендерийг нээсэн. 2 тендер ирснийг тендер хүчинтэй байх хугацаанд үнэлэхээр ажиллаж байна. Одоо ашиглаж байгаа программ хангамжийн эрх 2019 оны 09 дугаар сарын 01 дуусах тул төлөвлөсөн хугацаанд нийлүүлэгч шалгаруулж худалдан авах ажил хийгдэнэ.

11. Байгууллагын 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөний 10-т туссан “Citrix XenApp Standard жилийн засвар үйлчилгээний төлбөр /шинэчлэл/” ажлыг өөрчлөх, төсөвлөсөн төсвийг “Орон сайн суурь мэдээллийн үйлчилгээг хайх, түгээх геопортал хөгжүүлэх, байгууллагын цогц динамик хуудастай холбох”, “Хаягийн өгөгдлийн сангийн удирдах систем үүсгэж, газрын кадастрын системтэй холбох” ажил болгон өөрчлөх тухай асуудлыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний 04 дугаар ГДДЗХ-аар оруулан шийдвэрлэх ажлыг зохион байгуулав.

“5.2. Геодези, зураг зүйн суурь бүхий сэдэвчилсэн зураг, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах замаар байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэлд хялбар хандах, хайх боломж бүхий түгээх систем бий болгох” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.2.1.    Суурь орон зайн мэдээллийн бүрэн ангиллыг гаргаж, шинж чанарыг тодорхойлох

Тоо хэмжээ: Газрын даргын тушаалаар батлагдсан “Суурь орон зайн мэдээллийн тодорхойлолт” баримт бичиг-1

Чанар: Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн дэлгэрэнгүй жагсаалт гарч, бүрдүүлэгч, хариуцагч тодорхойлогдсон байна. UN-GGIM-аас гаргасан суурь мэдээллийн жагсаалттай уялдсан, үндэсний онцлогийг харгалзсан, өгөгдөл, мэдээллийг орхигдуулаагүй байна

Хугацаа: 1-3 дугаар сар

Хүрэх үр дүн: Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн 14 суурь өгөгдлийн дэлгэрэнгүй жагсаалт гарч, бүрдүүлэгч, хариуцагч нар тодорхойлогдсон байна.

14 суурь орон зайн мэдээллийн давхарга бүрээр тодорхойлолт гарган, дэлгэрэнгүй ангилж ажиллалаа.

  1. Байрлал, өндрийн тогтолцооны мэдээлэл
  2. Хаягийн мэдээлэл/гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах шинэчилсэн журмын төсөлтэй харьцуулан өгөгдлийн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргасан ба цаашлаад хаягийн мэдээллийг бүрдүүлэгч, хариуцагч эрх үүргийн зохицуулалтын тодорхойлолтыг гаргахаар төлөвлөж байна/.
  3. Барилга, байгууламжийн мэдээлэл /5 ангилан 19 дэд ангилал/
  4. Өндөржилт, гүний мэдээлэл /Өндрийн тоон загвар, Геоидын загвар, Гадаргуугийн тоон загвар, Гүн:Нуурын ёроол/
  5. Хил, заагийн мэдээлэл /2 үндсэн, 18 дэд ангилалд хуваав: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс, Тусгай хэрэгцээний газрын  хилийн зааг. НҮБ-ын Засаг захиргааны хилийн нэгдсэн түгээлтийн системийн хүрээнд тэднийхээс гаргасан загвартай хилийн мэдээллийг уяж англи галиглалыг MNS 5217:2012 стандартын дагуу нягтлан шалгаж хүргүүлэв. www.unsalb.org/
  6. Газарзүйн нэрийн мэдээлэл /3 үндсэн, 12 дэд ангилалд, 183 анхдагч ангилалд хуваасан/
  7. Газрын бүрхэвч, ашиглалтын ангилал /5 үндсэн, 24 дэд ангиллаар төрөлжүүлэв/
  8. Газрын нэгж талбарын мэдээлэл /2 үндсэн 9 дэд ангилал/
  9. Дэд бүтцийн байгууламжийн мэдээлэл /6 ангилан 36 дэд ангилал/
  10. Хүн амын тархалттай холбоотой статистик мэдээлэл /18 дэд ангилалд хуваасан/
  11. Агаар, сансрын зургийн мэдээлэл /4 үндсэн, 141 дэд ангилал/
  12. Тээврийн сүлжээний мэдээлэл
  13. Ус зүйн мэдээллийн ангилал /Гидрологийн өгөгдөл, Рашааны өгөгдөл, Гол мөрний урсцын өгөгдөл, Голын сүлжээний нягтшилын өгөгдөл, Хур борооны үерийн өгөгдөл, Шар усны үерийн өгөгдөл, Гадаргын усны ууршилтын өгөгдөл, Цэвэр ус хангамжийн эх үүсвэр, Бусад/
  14. Геологи болон хөрсний мэдээлэл

Тус ажлын хүрээнд Газар хөдлөлийн 12 аймгийн мэдээллийн санг нэгтгэн шаардлагатай талбаруудыг засварласан.

Үүнд:

●          Газар хөдлөл болсон он, сар, цаг, минут нь String, double төрөлтэй тус тусдаа талбарууд байсныг datetime төрөлтэй нэг талбар болгосон.

●          Газар хөдлөл бүртгэгдсэн цэгэн давхарга нь аймаг сумын нэр, кодгүй байсныг, аймаг сумын монгол, англи, нэр, сумын код, аймгуудыг нэмж оруулсан.

Мөн геологи орчны мэдээллийн санг орон зайн өгөгдлийн дэд бүтцийн систем геопорталд оруулан веб үйлчилгээ (WMS,WFS)  байдлаар гаргасан. Үүнд:

●          МО-ны газрын гадаргын хэрчигдлийн шигүү (WFS)

●          Геоморфологийн давхарга , түүний мужлалын зураг (WFS)

●          Гидрогеологийн зураг (WFS)

●          Инженер геологийн зураг (WFS)

●          МО-ны ашигт малтмалын зураг (WFS)

●          МО-ны гадаргын өндөржилтийн зураг (WFS)

●          МО-ны геологийн орон зайн өгөгдлүүд (WFS)

●          МО-ны тектоникийн давхаргын мэдээллийг (WFS) тус тус гаргасан.

Үүнээс гадна хүрээлэн буй орчны мэдээллийн сангийн хөрс, ургамлын давхарга болон Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мужлалын зураг, Монгол орны геологийн давхаргын хүснэгтэн мэдээллийг шинэчлэн засварласан.

Засаг захиргааны хилийн мэдээллийг ГЗБХ, КХ-ээс авч харьцуулж шалгаж холбогдох засваруудыг хийсэн. Мөн аймаг, сумын монгол англи нэртэй талбаруудыг үүсгэн, аймаг код, сумын кодын талбаруудыг шинээр нэмсэн.

Засварласан мэдээллийн сангуудыг (газар хөдлөл, засаг захиргааны хил) PostgreSQL өгөгдлийн санд оруулан DataStore-т бүртгэн WebApplicationBuilder ашиглан аймаг, сумын нэрээр хайх, газар хөдлөлийн мэдээллийн сангийн атрибут давхаргыг хүснэгтэн хэлбэрээр харах, атрибут мэдээг .csv өргөтгөлөөр татаж авах боломжтой мөн хэвлэх үйлдэлтэй веб аппиликэйшн хийсэн. 

Дээрх суурь орон зайн мэдээллийн сангийн давхарга бүрийг нэгтгэсэн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн “Суурь орон зайн мэдээллийн тодорхойлолт” баримт бичгийг батлуулахаар ажиллаж байна.

5.2.3.    Орон зайн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх геопортал хөгжүүлэх МУЗГҮАХХАХТ-2.81.11, /МУЗГҮАХХАХТ-5.2.4.6/

Тоо хэмжээ: Цогц динамик геопортал -1 geoportal.nsdi.gov.mn, 14 суурь зургийн үйлчилгээ

Чанар: Олон нийт, энгийн хэрэглэгчдэд түгээх нээлттэй үйлчилгээнүүдийг интернэт ашиглан хаанаас ч хандаж болохуйц, Веб хуудаст тавигдах шаардлагад нийцсэн шинэлэг бүтэц зохион байгуулалттай, хэрэглэгчдэд ойлгомжтой, хүссэн мэдээллээ төвөггүй, цэгцтэйгээр олох боломжтой, холбогдох хууль тогтоомжид нийцсэн.

Хугацаа: 2-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Орон зайн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх геопорталаар дамжуулан хэрэглэгчид төрөл бүрийн орон зайн үйлчилгээнүүдийг интернэт ашиглан хаанаас ч хандаж боломжтой болно.

1.             Тус ажлын хүрээнд Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн геопортал geoportal.nsdi.gov.mn хуудасны Webappbuilder платформыг ашиглан орон зайн өгөгдлүүдийг олон нийтэд гаргах, гаргасан өгөгдлөөс засаг захиргааны хил болон бусад орон зайн давхаргаар хайлт шүүлт хийж, хэвлэх загварыг гаргасан. Туршилтын байдлаар Local хаягаас орон зайн өгөгдлийн үйлчилгээг тодорхойлон, геопорталын доторх функцүүдийг монгол хэл дээр тохируулж, хайлт, шүүлт, хэвлэх ажлуудыг хийхэд амжилттай болсон. Туршилтын ажил дууссаны дараа веб хуудасны үндсэн үйл ажиллагаатай уялдуулан геопорталын ажиллах зарчим, харагдах интерфейсийг албажуулна.

2. Шинээр зохион байгуулсан геопортал сайтад олон нийтийн зориулалттай байр зүйн зураг, геологи, хүрээлэн буй орчны мэдээллийн сан, Агаар, сансрын зургийн мэдээллийн сан (Ландсат-8,SPOT-5, ZY-3 хиймэл дагуулын зураг) бүхий мэдээллийг туршилтын байдлаар (WMS,WMTS өргөтгөлөөр) олон нийтэд гаргасан. БХБЯ-ын “Газрын төлөвлөлт, бүртгэл, бирж, үнэлгээ, мониторингийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажлын хүрээнд АТТП ХХК-нд 10 гаруй мэдээллийг веб үйлчилгээ байдлаар (WMS) гарган уг мэдээлэлд хандах хэрэглэгчийн эрхийг нээсэн. Мөн БХБЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн хүрээнд Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн Дархан сум, Орхон аймгийн Эрдэнэт хотын барилгын орон зайн өгөгдлийг веб үйлчилгээ байдлаар (WMS, WFS) гарган уг мэдээлэлд хандах хэрэглэгчийн эрхийг зохицуулан гаргасан. Онцгой байдлын ерөнхий газарт улсын хэмжээнд 21 аймгийн барилга байгууламж, газар хөдлөлийн бичил мужлалын зураг, гол мөрөн усзүйн зураг, ашигт малтмалын зураг, хөрс, ургамлын зураг, Газрын нэгдмэл сангийн хөдөө аж ахуй бүс нутгийн зураг (WMS), Улсын иргэний бүртгэлийн мэдээллийг байрлалд суурилсан мэдээлэлд холбох төслийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Интерактив ХХК-д Дархан-Уул аймгийн барилгын мэдээллийг (WFS өргөтгөлөөр). БХБЯ болон Жайкагийн “Үндэсний хөгжлийн цогц бодлого” боловсруулах төсөлд Засаг захиргааны хил, төмөр замын одоо болон төлөвлөсөн давхаргууд, авто замын сүлжээ,  нисэх онгоцнуудын байршил, ус зүйн сүлжээ, гол мөрний сав газрын хил, өндрийн тоон загвар, ургамжилтийн зураг, ойн зураг, хөрсний зураг, цахилгаан станцуудын байршил, газар ашиглалтын зураг, улсын  тусгай хамгаалалттай газар, идэвхтэй газар хөдлөлийн хагарлууд, Улаанбаатар хотын нэгж талбарын мэдээллүүдийг (WMS, WFS өргөтгөлөөр) БХТөвийн Монгол орны хүн амын нутагшилт, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний судалгааны дагуу отрын бэлчээрийн мэдээлэл болон газар ашиглалтын мэдээллүүдийг веб үйлчилгээ байдлаар (WMS өргөтгөлөөр) тус тус гаргав.

3. Мөн байгууллагын дотоод системүүдийн суурь өгөгдлийг веб үйлчилгээгээр холбох туршилтын ажил явагдаж байна. Газрын биржийн цахим системийн суурь өгөгдлийг хангах зорилгоор уур амьсгалын мэдээлэл, олон нийтийн хэрэгцээний байр зүйн зураг, хүрээлэн буй орчны хөрс, ургамлын зургуудыг веб үйлчилгээ байдлаар (WMS өргөтгөлөөр) холбох туршилтын ажил хийгдэж байна.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системээр дамжуулан гаргаж буй веб үйлчилгээнд хандаж буй нийт хэрэглэгчдийн тоо нь нээлттэй гаргасан мэдээлэлд нийт 81506, төрийн байгууллагуудад гаргасан мэдээлэлд 53852, хувийн байгууллагуудад гаргасан мэдээлэлд 9933, сансрын зургийн гаргасан мэдээлэлд 11420 удаа тус тус хандсан байна. 2-3 дугаар сард нээлттэй гаргасан мэдээлэлд 19895 удаа хандсан бол хувийн байгууллагад гаргасан мэдээлэлд 2693 удаагийн хандалт, сансрын зургийн гаргасан мэдээлэлд 5724 удаагийн хандалттай байгаа бол энэ саруудад төрийн байгууллагуудад веб үйлчилгээ гаргаагүй. 4-5 дугаар сард нээлттэй гаргасан мэдээлэлд 61611 удаа хандсан бол төрийн байгууллагад гаргасан мэдээлэлд 53852, хувийн байгууллагад  гаргасан мэдээлэлд 8727 удаагийн хандалт, сансрын зургийн гаргасан мэдээлэлд 4209 удаагийн хандалттай тус тус гарсан байна. Нийт гаргасан үйлчилгээнд хандсан хандалт дунджаар 1420, хамгийн их хандсан үйлчилгээ нь олон нийтийн зориулалттай байр зүйн зураг 15575 хандалтыг авсан байна. Мөн гаргасан үйлчилгээнүүдийн хандалтыг системийн админаас гадна олон нийтэд activity dashboard-г ашиглан гаргахаар төлөвлөж байна.

5.2.4. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн  тухай хууль тогтоомжийн дагуу бусад байгууллагуудтай харилцах өгөгдөл, мэдээлэл солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байгуулах /МУЗГҮАХХАХТ-5.2.4.6/

Тоо хэмжээ: 1

Чанар: Орон зайн мэдээллийг салбарын түвшинд шинэчлэх тогтолцоо автоматжсан байна.

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Бусад төрийн байгууллагууд хариуцсан өгөгдөл, мэдээллээ шинэчлэх, солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байгуулагдаж төрийн үйл ажиллагаа цахимжсан байна.

1.             ESRI Ази-Номхон далайн бүс нутгийг хариуцсан төвийн архитектур шийдэл хариуцсан менежер Ноён Крейг Питман болон албан ёсны төлөөлөгч Монмэп ХХК-ыг төлөөлөн Томас Спехс, Ж.Батбаяр нарыг 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийг бэхжүүлэх талаар зөвлөгөө авч хамтран ажилласан.

2.             Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийн системүүд хоорондын уялдааг хангах, холбогдож ажиллах ерөнхий схемийг тодорхойлон түүний дагуу хөгжүүлэлт хийн ажиллаж байна.

Нарийвчилсан схемийг 21 аймаг, нийслэлийн 1:1000-ны масштабтай байр зүйн болон газар дээрх, доорх инженерийн шугам сүлжээний өгөгдлийн санг орон нутгаас тогтмол шинэчлэх боломж бүхий жишээ дээр үндэслэн боловсруулсан ба 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ГДДЗ-ийн 04 дүгээр хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж төлөвлөгөөг албажуулсан. Төлөвлөгөөний биелэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 26, 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус гарган, хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Орон зайн мэдээллийн систем хэвийн тасралтгүй ажилласан.

3. Байгууллагын орон зайн өгөгдлийн системийн виртуал машинуудын удирдлагын серверийг шинэчлэн зохион байгуулсан ба хуучин ашиглагдаж байсан системийн нөөцлөлтийг хийж дотоод сүлжээнд серверүүдэд шилжүүлсэн. Хуучин системийн хэвийн ажиллагааг хангахад техникийн үзүүлэлт санах ойн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарсан тул тоног төхөөрөмжийн захиалга хийгдэж санах ойн хэмжээг ихэсгэв. Санах ой 90 гаруй хувийн ачаалалтайгаар хэвийн ажиллаж байна.

Хоорондоо 10Гб-ын хурдаар мэдээлэл солилцох болон хадгалах төхөөрөмжид нөөцлөх, өөр серверт шилжүүлэх боломжтой болсон. Системийн ажиллагааг хэвийн хангаж байна.

Түүнчлэн энэ ажлын хүрээнд Arcgis Desktop 10.6.1 болон Arcgis Pro 2.3 программ хангамжуудыг Oracle өгөгдлийн сан удирдах системтэй холбох ажлыг туршсан. Туршилтын үед Oracle өгөгдлийн сан удирдах системтэй холбогдох үед Arcgis Desktop программ хангамжууд нь 4-5 минут ачаалж байв. Харин PostgreSQL өгөгдлийн сан удирдах системээр Arcgis Desktop 10.6.1 программ хангамжтай дотоод сүлжээнд 1 секунд хүрэхгүй хугацаанд холбогдож байсан бол Хэнтий аймгаас 1-10 секундийн хооронд холбогдож байв. Иймд MSSQL өгөгдлийн сангуудыг PostgreSQL өгөгдлийн сан удирдах системд шилжүүлэн ажиллаж байна.

4. Газар хөдлөлийн 12 аймгийн мэдээллийн санг нэгтгэн шаардлагатай талбаруудыг засварласан.

Үүнд:

●          Газар хөдлөл болсон он, сар, цаг, минут нь String, double төрөлтэй тус тусдаа талбарууд байсныг datetime төрөлтэй нэг талбар болгосон.

●          Газар хөдлөл бүртгэгдсэн цэгэн давхарга нь аймаг сумын нэр, кодгүй байсныг, аймаг, сумын монгол, англи нэр, сумын код нэмж оруулсан.

Засварласан мэдээллийн санг PostgreSQL өгөгдлийн санд оруулан DataStore-т бүртгэсэн.

5. Засаг захиргааны хилийн мэдээллийг шалгаж холбогдох засваруудыг хийсэн. Мөн аймаг, сумын монгол англи нэртэй талбаруудыг үүсгэн, аймаг код, сумын кодын талбаруудыг шинээр нэмсэн. Засварласан мэдээллийг PostgreSQL дээр үүсгэн DataStore-т бүртгэн WMS, WFS-ээр үйлчилгээнд гарган суурь давхарга болгон ашиглаж байна.

6. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийн санд байгаа 2017 “Spatial Modeling” компанийн гүйцэтгэсэн 21 аймгийн байр зүйн зургийн өгөгдлийн сан (.gdb), 2017 онд “Геоценоз” компанийн гүйцэтгэсэн “Инженерийн барилга байгууламж, сүлжээний мэдээллийн сан”-г PosgreSQL өгөгдлийн сан удирдах систем рүү хөрвүүлсэн. Өгөгдлийн санг хөрвүүлэхэд дараах засваруудыг хийсэн. Үүнд:

●          PostgreSQL өгөгдлийн сангийн удирдах системийн серверийг бэлтгэж 21 аймгаас хандаж ажиллах тохиргоо,

●          улсын хэмжээний байр зүйн зургийн мэдээллийн санг (gdb) 21 аймгийн мэдээллийн сан (sde)-рүү хөрвүүлэх,

●          21 аймгийн байр зүйн зургийн мэдээллийн санг газар зүйн солбицлын WGS-84 тогтолцооноос тэгш өнцгийн UTM тогтолцоо руу хөрвүүлэх,

●          “Инженерийн барилга байгууламж, сүлжээний мэдээллийн сан”-д нэг объектыг илэрхийлж байгаа давхаргуудын нэр зөрүүг арилгах (4 аймгийн мэдээллийн санд 5 давхаргын нэр зөрүүтэйг засварласан),

●          “Инженерийн барилга байгууламж, сүлжээний мэдээллийн сан”-д нийт давхаргуудын 108 талбарын нэр зөрүүтэй болон байхгүй байсныг шинээр үүсгэж, буруу нэрлэгдсэн талбарыг засварласан.

●          “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан”-г 21 аймгийн байр зүйн мэдээллийн санд оруулан давхарга бүрд үл давтагдах глобал ID, олон хэрэглэгчийн хандах эрхийн зохицуулалт, олон хэрэглэгч засварлах хувилбар, түүхчилсэн архив зэргийг тохируулан хөрвүүлсэн.

7. 2019 оны 04 сарын 26-ны өдөр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй 205 тоот өрөөнд цахим хурал хийв. Энэ цахим хурлын хүрээнд дээрх төлөвлөгөөг товч танилцуулж PostgreSQL өгөгдлийн сангийн удирдах систем суурилуулсан виртуал сервер руу ArcGIS программ хангамжаар зэрэг хандуулан  өгөгдлийн санд засварлалт хийж үзэн үр дүнг албажуулсан.

8. Орон зайн өгөгдөл мэдээллийн санд хандан ажиллаж байгаа R730 загварын 4 сервер дээрх 31 виртуал машинуудыг нөөцөлж авч R720 загварын 3 сервер дээр тохируулж, R730 загварын 4 сервер дээр  PORTAL FOR ARCGIS болон ARCGIS SERVER-үүдийг тохируулан үйлчилгээ гаргаж байна. Эхний ээлжид 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг /21 аймаг/ шилжүүлж дууссан.

9. PostgreSQL өгөгдлийн сангийн удирдах системийг суурилуулсан windows server 2016, ubuntu 18.04 үйлдлийн системтэй 2 сервер бэлдэн, засаг, захиргааны хилийн мэдээллийн сан, газар хөдлөлийн мэдээллийн сан, байр зүйн зургийн мэдээллийн сан болон шугам сүлжээний мэдээллийн санг үүсгэн орон нутаг болон асуудал хариуцсан нэгжүүд мэдээллийн санд хандан өгөгдлийг засварлах, хянах боломжийг бүрдүүлээд байна.

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ГДДЗ-ийн 04 дүгээр хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж эхний ээлжид 1:1000 байр зүйн зургийн ажлаар геоплатформыг туршихаар болсон. Төлөвлөгөөний хүрээнд туршилтын ажил амжилттай явагдаж холбогдох нэгж, мэргэжилтэнд хандах эрх, программ хангамж суулган ажилласан.

10. 2019 оны 5 дугаар сарын 31-нд Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан 21 аймгийн геодезийн асуудал хариуцсан албан хаагчдад 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг шинэчлэх, Arcgis Desktop 10.6, Arcgis Pro 2.3 ашиглан засварлах 2 гарын авлагыг боловсруулж 21 аймгийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт явуулсан. Мөн 21 аймгийн ГХБХБГ-ын геодезийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын компьютерт хандаж Аrcgis desktop 10.7 лицензтэй программ хангамжийг 13 аймагт суулгасан.

5.3.3. БНХАУ-ын Хэмжил, зураглал, гео-оронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах, тус байгууллагаас хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулах боломж нөхцөлөөр хангах

Тоо хэмжээ: 1

Чанар: холбогдох хууль тогтоомж болон Байгууллага хооронд гэрээ байгуулах журамд нийцсэн

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: БНХАУ-ын Хэмжил, зураглал, геооронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулагдсан байна. Санамж бичгийн хүрээнд хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулсан байна.

ZY-3 хиймэл дагуулын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ажил 2017 оны 7 дугаар сарын 20-ноос эхэлсэн ба хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 06 дугаар сарын 01-нд нийт 57 архив файл буюу 7674 сцен нийлүүлсэн байна.

Нийт, ойролцоогоор 3.55тБ багтаамж эзэлж байна.

2019 оны 04 дүгээр сарын 10-наас 2019 оны 05 дугаар сарын 22-ны хооронд нийлүүлэгдсэн 2275 сцен (олон сувгийн 1123 сцен, панхроматик сувгийн 1152 сцен) зургийн бүрхцийг shapefile хэлбэрээр тухай бүр баяжуулалтыг хийж, веб үйлчилгээ гаргасан. Ингэснээр аль нутаг дэвсгэрээр зураг нэмэгдэж ирснийг харах боломжтой болсон.

Веб үйлчилгээ:

https://geoportal.nsdi.gov.mn/alagac/rest/services/IMAGERY/ZY_3_20190410_20190522_2275/MapServer

ZY-3 хиймэл дагуулын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар тухай бүр биелэлт гарган байгууллагын дотоод удирдлагын системд байршуулж байна.

Байгууллагын архивд болон орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд бүрдүүлэгдсэн, хадгалагдаж буй агаар, сансрын зургийн судалгааг гаргасан. 1:1000-ны масштабтай 77,3 gb хэмжээ бүхий 2013 оны Улаанбаатар хот орчмын (Улаанбаатар хотын зуслангийн бүс, Багахангай, Багануур, Налайх дүүргүүд, Бэлх сэлх, Эмээлт, Толгойт, Туул, Өлзийт, Ургах наран хороолол)  агаарын зургуудаар веб үйлчилгээ гаргаж, мета-өгөгдлийн жагсаалт үүсгэсэн.

Байгууллагын архивд болон орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд хадгалагдаж буй агаар, сансрын мэдээнээс туршилтын байдлаар Ландсат-8 болон SPOT-5, ZY-3 хиймэл дагуулын мэдээ, Агаарын 1:1000-ны тоон зургуудыг Монгол улсын хэмжээнд  байгууллагын орон зайн өгөгдлийн системд оруулан  олон нийтийн хэрэглээнд гаргах бэлтгэл ажлыг хангаж байна. Бусад агаар, сансрын зургийг туршилтаар хийгдсэн арга зүйн дагуу гаргах ажлыг хийж гүйцэтгэж байна. Хадгалах төхөөрөмжийн ачаалал их болсноор зарим зургийг геопорталаар түгээх боломжгүй байгаа одоогийн нөөц бололцоогоороо судлан тохируулж байна.

"Зургаа. Байгууллагын болон газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"6.1. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.1.1. Байгууллагын баримтын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх

Тоо хэмжээ: Хүлээн авсан баримтын тоогоор

Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар байгууллагын баримтын архивын сан хөмрөгийг баяжуулж, номын сангийн үйлчилгээ сайжирсан байна.

- Байгууллагын архивын жилийн ажлын нийтлэг төлөвлөгөөг “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар” /БААҮЗ/-ын 31-р хавсралтын дагуу архивын ажлын үндсэн 12 чиглэлээр боловсруулсан.

Төлөвлөгөөг 21 аймгийн ГХБХБГ-ын архивуудад 2019 оны 2/867 тоот албан бичгийн хавсралтаар хүргүүлж, бүх архиваас 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргуулан албан бичгээр болон ABLE системээр хүлээн авч ББНШК /Баримт бичиг нягтлан шалгах комисс/, ББНШАЗК /Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс/-ын хурлаар архивын хагас жилийн ажлыг дүгнэж нэгтгэсэн.

- “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалтын Улсын хэмжээний үзлэг”-т бэлтгэх ажлыг эхлүүлсэн. АЕГ-ын “Архивын ажлын хяналт шалгалтын заавар”-ын дагуу “Байгууллагын архивын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт”, “Албан хэрэг хөтлөлтийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийн дүгнэх, үнэлэх үзүүлэлтийн дагуу бэлтгэл ажлыг зохион байгуулахаар 21 аймгийн ГХБХБГ-ын архивт 2019 оны 1/1010 тоот албан бичгийн хавсралтаар чиглэл, арга зүйн заавар хүргүүлсэн.

- “Улсын үзлэгт бэлтгэх, зохион байгуулах байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Төв комиссын даргын баталсан 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тушаалыг тус тус үндэслэн:

- Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх, үзлэгт хамрагдах, үзлэгийг зохион байгуулах үүрэг бүхий байгууллагын комиссын бүрэлдэхүүнийг  Газрын даргын 2019 оны А/111 дүгээр тушаалаар батлуулсан.

- Улсын үзлэг зохион байгуулах удирдамж, дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө /95 заалттай/ гарган чиглэл тус бүрийн ажлыг хариуцах ажилтан, албан хаагчийг томилж, хэрэгжүүлэх хугацааг төлөвлөн ББНШАЗК-ын даргаар батлуулсан.

- Байгууллагын архивыг нөхөн бүрдүүлэх боломжит эх үүсвэрт 2019 онд хэрэгжүүлэх ХАА /худалдан авах ажиллагаа/-ны шилэн дансанд байршуулсан 16 төрлийн ажил үйлчилгээг оруулан тендер шалгаруулалтын /шалгарсан, шалгараагүй/ баримтаар нөхөн бүрдүүлэхээр боловсруулан ББНШК-ын даргаар 2019 оны 3 дугаар сарын 28-нд батлуулсан.

- Байгууллагын архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх ХХНЖ-ын дагуу 2018 онд хэрэгжиж дууссан  11 ажил, үйлчилгээний худалдан авалтын тендер шалгаруулалтын баримт бичгүүдийн 14 ХН, шалгарсан, шалгараагүй ААН-ийн тендерт ирүүлсэн 43 ХН хүлээн авсан. “Газар төлөвлөлт, бүртгэл, бирж, үнэлгээний ажлын тендер шалгаруулалтын АД 2018/07, 2018/06 ажлын шалгарсан ба шалгараагүй тендерийн баримтын 49 ХН-ийн 7233 хуудсыг цэгцлэн акт үйлдэж БХБЯ-ны архивт хүлээлгэн өгсөн.

- Төрийн архивын байнгын хадгалалтанд ГХБГЗЗГ-ын удирдлагын 2009-2012 оны байнга хадгалах 104 ХН-ийн 20000 хуудас баримтыг шилжүүлэх бэлтгэл ажлыг хийж эхлүүлсэн.

- Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комисс /ББНШК/-ын 2019/01 дүгээр хурлаар архивын ажлын 8 асуудлыг шийдүүлэхээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг хийсэн.

- Нийт 662 ХН-д хайлт хийн баримт шүүж  19/01-19/157 бүртгэлийн дугаараар  539 хуудас баримт бичигт ''Хуулбар үнэн'' тэмдэг дарж баталгаажуулах бичилт хийж үйлчилсэн. Үйлчилгээний хураамжийг СЭЗХ-тэй тооцуулсан.

- Удирдлагын баримтаас байгууллагын болон орон нутгийн ГХБХБГ-ын хэрэгцээнд бүртгэлийн дугаараар 116 удаа үйлчилгээ үзүүлсэн.

- 1155 хуудас цахим болон цаасан баримт бичгийг байгууллагын хэрэгцээнд болон орон нутгийн ажилтан, албан хаагчид, шүүх, СЯ-ны аудитын шалгалт болон Үндэсний Аудитын газарт 2015-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангууд, батлагдсан төсвүүдийг он тус бүрээр, төсвийн гүйцэтгэл, Худалдан авах ажиллагааны баримт, Газрын удирдлагын нэгдсэн систем, програм хангамжийн гэрээнүүд, орон нутагт хүргүүлсэн заавар, зөвлөмж, чиглэл зэргийг хуулбарлан ашиглуулсан.

- Байгууллагын архивыг тусгай төрлийн баримтаар нөхөн бүрдүүлэхээр ГЗБ-ын тэмдэглэлт ой болон хэлэлцүүлэг, Улсын хэмжээний зөвлөгөөн, хөтөлбөр арга хэмжээний 25 ХН-ийн цахим баримтаар хадгаламжийн нэгж үүсгэн 2019 оны байгууллагын архивын цахим мэдээллийн санд оруулсан.

- Үндэсний төв архивын түүх, дуу, дүрсний баримтын төвд АЕГ-ын тоо, бүртгэлийн системийн улсын нэгдсэн тайлан мэдээнд 2017-2018 оны /31 ш CD/ дүн тоон мэдээг 2019 оны 1-р улиралд багтаан төрийн архивын бусад сангийн мэдээнд нэгтгэн оруулсан.

"6.2. Салбарын төрийн архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.2.1. Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн; Агаар, сансрын зураг; Инженер хайгуул, суурь судалгаа; Газар зохион байгуулалт; Кадастрын зураглал ба газрын кадастрын бүх төрлийн мэдээлэл, гүйцэтгэлийн ажлуудыг төрийн архивт шалгаж хүлээн авах, бүртгэлийн сан, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: Гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Төрийн архивын үндсэн заавар, “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу                    

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар төрийн архивын сан хөмрөгийг баяжуулсан байна.

Төрийн архивт хадгалагдаж байгаа мэдээллийн талаарх мэдээллийг /metadata/ нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай, ил тод болгоно.

ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

Төрийн архивт хадгалагдаж байгаа мэдээллийн талаарх мэдээллийг /metadata/ нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай, ил тод байдлыг бий болгосон байна.

Газар зохион байгуулалтын мэдээллийн сан:

- Газар зохион байгуулалт, инженер хайгуул суурь судалгааны чиглэлээр хийгдсэн 2019 онд хүлээн авсан 8 ажлын зураг, тайлан, мэдээ, материалд 3 бүртгэл хөтөлж газар зохион байгуулалт, инженер хайгуулын ажлын тайлангийн байнга хадгалах хадгаламжийн нэгжийн А6 дансанд нийт 5510 хуудас болох 54 хадгаламжийн нэгж, цахим В2 буюу CD-ны дансанд нийт 40 хадгаламжийн нэгж, газар зохион байгуулалт, инженер хайгуулын ажлын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн зургийн Б5 дансанд А3-ын хэмжээтэй 574 зургийг 5 хадгаламжийн нэгж үүсгэн хадгалсан.

Мөн захиалгат хянан баталгааны 2019 онд хүлээн авсан 58 ажлын тайлан, материалд данс бүртгэл хөтөлж захиалгат хянан баталгааны CD-ны В3 дансанд 58, захиалгат хянан баталгааны тайлангийн А10 дансанд 58 хадгаламжийн нэгж тус тус үүсгэсэн.

Агаар, сансрын зугийн мэдээллийн сан:

- Агаар, сансрын зураглалын чиглэлээр хийгдсэн 2019 онд хүлээн авсан 2 ажлын зураг, тайлан, мэдээ, материалд данс бүртгэл хөтөлж агаар сансрын зургийн ажлын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн А3 дансанд нийт 6 хадгаламжийн нэгж үүсгэсэн.

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан:

Геодези, зураг зүй, хэмжилт зураглал, Кадастрын зураглалын ба газрын кадастрын чиглэлээр хийгдсэн 2019 онд хүлээн авсан 3 ажлын тайлан, баримтыг Хөмрөг №2-д Геодезийн хэмжилт зураглал, кадастрын зураглалын ажлын  техникийн тайлангийн байнга хадгалах баримтын бүртгэл  №Б-11-д бүртгэл хөтөлж 3 хадгаламжийн нэгж үүсгэсэн.  /тайлан/

УБ хотын шугам сүлжээний гүйцэтгэлийн зургийн байнга хадгалах баримтын бүртгэл №Б-12-д бүртгэл хөтөлж 1130 хадгаламжийн нэгж үүсгэсэн.  /тайлан/

Хөмрөг №3-д Геодезийн хэмжилт зураглал, кадастрын зураглалын ажлын техникийн тайлангийн тоон мэдээллийн байнга хадгалах баримтын бүртгэл №Б-6-д бүртгэл хөтөлж 3 хадгаламжийн нэгж үүсгэсэн.  /тоон/

УБ хотын шугам сүлжээний гүйцэтгэлийн зургийн байнга хадгалах баримтын тоон мэдээллийн  бүртгэлийг №Б-7-д бүртгэн 1130 хадгаламжийн нэгж үүсгэсэн.  /тоон/

Геодезийн хэмжилт зураглал, кадастрын зураглалын ажлын техникийн тайлангийн байнга хадгалах баримтын бүртгэл. 2014-2018 оны, СХ-2, Д№ Б-6, ХН1-705 зураг төслийн баримтанд эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийсэн. /Слайд болон хатуу нурууг авч архивын бор хавтсаар сольж үдсэн./

6.2.2. Архивын баримтаар байгууллага, иргэдэд үйлчлэх, лавлагаа мэдээлэл олгох, уншлагын танхимаар үйлчлэх, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авах

Тоо хэмжээ: Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Холбогдох журмын дагуу, хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Архивын үйлчилгээг хөнгөн шуурхай, иргэдэд ойрхон болгосон байна. ТААҮЗ-ийн 7.4, 7.8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

Газар зохион байгуулалтын мэдээллийн сан:

- Газар зохион байгуулалт, инженер хайгуул, мониторингийн тайлан, мэдээ, материалаар байгууллагын хэрэгцээнд 22 мэргэжилтэнд нийт 35 хадгаламжийн нэгжийн мэдээллээр, 15 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд нийт 1231 хадгаламжийн нэгжээр тус тус үйлчилж, 700000 төгрөгийг улсын төсөвт оруулсан.

Агаар, сансрын зургийн мэдээллийн сан:

- Агаар, сансрын зургийн тайлан, мэдээ, материалаар 3 мэргэжилтэнд нийт 10 хадгаламжийн нэгжийн мэдээллээр, 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 10 ХН-ийн 360 агаарын зургийн хальсаар үйлчилж, сканердуулсан файлыг авч ХН үүсгэсэн.

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан:

Байгууллагын 34 мэргэжилтэнд 398 ХН-ээр үйлчилсэн. 31 иргэн аж ахуйн нэгжид 130ХН-ээр үйлчилж 1141100 төгрөгийг улсын төсөвт оруулав.

Кадастрын мэдээллийн сан:

НГЗБА-ны мэргэжилтэн Тэмүүжин, Л.Түмэнзаяа болон БГД-ийн 2, ЧД-ийн 1 иргэнд Кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын хувийн хэргийн баримтаас нийт 31 хуудас хуулбар хийж үйлчилсэн.

Байгууллагын архив:

Уншлагын танхимаар архивын баримтын үйлчилгээ үзүүлэх захиалга авах ажлыг зохион байгуулсан. Нэг  иргэний өргөдлийг шийдвэрлэхээр 2012 оны 100 гаруй тушаалын /К.Гансүх/ цахим файлыг бэлтгэж ЗУХАГ-т хүлээлгэн өгч уншлагын танхимаар ашиглуулсан.

Удирдлагын баримтаас байгууллагын хэрэгцээнд цахимаар тогтмол ашиглуулсан. “Байгууллагын дотоодын хэрэгцээнд ашиглуулсан баримтын бүртгэл” хөтөлсөн.

Ажилласан жилийн тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан иргэн, ГЗБ-ын чиглэлээр докторын зэрэг горилж буй оюутны судалгааны ажил, Түүхэн газрын зургийн судалгааны багийн судлаач нарт уншлагын танхимаар үйлчлэх үйлчилгээний гэрээ хийж, уншигчийн карт олгон тухай бүр үйлчилгээ үзүүлж ажилласан.

Газар зохион байгуулалтын мэдээллийн сан:

Уншлагын танхимд захиалгын дагуу давхардсан тоогоор 6 хүнд 21 аймгийн газрын нэгдмэл сангийн 1997-2018 оны баримт, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хэнтий аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Булган аймгийн Бүрэгхангай сумын бэлчээр усжуулалтын судалгааны тайлбар бичиг, Говь-Алтай аймгийн Бугат сумын атар газар ба хадлангийн талбай судалсан судалгааны тайлбар бичиг нийт 499 хадгаламжийн нэгжээр үйлчилгээ үзүүлсэн.

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан:

Топсүрвэй ХХК-д 1:50000-ны масштабтай байр зүйн 52 нэрэлбэр зураг,

Эрээн чулуу ХХК-д 1:50000-ны масштабтай байр зүйн 8 нэрэлбэр зураг уншлагын танхимаар ашиглуулсан.

Эйр сүрвэй ХХК-д 1:100000-ны масштабтай байр зүйн 13 нэрэлбэр зургийг нууцын ажилтнаар дамжуулан ашиглуулсан.

Төв аймгийн Алтанбулаг, Архуст, Баян, Баянцагаан Баяндэлгэр, Баянжаргалан Мөнгөнморьт, Сэргэлэн, Эрдэнэ сумын 1:1 000-ны масштабтай кадастрын зураглалын ажлын байрлал, өндрийн өтгөрүүлэлтийн сүлжээний ажлын тайланг ашиглуулсан.

6.2.3. Архив, номын сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, баримт ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нөөц бүрдүүлэх, архивын стандарт орчны нөхцөлийг сайжруулах

Тоо хэмжээ: 5

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Архивын баримтыг хадгалах хамгаалах стандарт орчин бүрдсэн байна. ТААҮЗ-ийн 7.4, 7,8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

- Архивын хадгаламжийн сангийн хадгалалтын нөхцөлийг хангаж ажиллан баримт хадгалах технологийн горимын дагуу чийг дулааны хэмжээг механикаар тохируулан, тогтмол хугацаанд самбар, бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн хөтөлсөн.

- Хадгаламжийн сангийн халаалтыг хаалгаж, чийг, мөөгөнцөрийн үнэр арилгах талаар байрны захиргаанд хүсэлт тавьж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан.

- Кадастрын хадгаламжийн сангийн шалны доорх хэсгийн лагийг байрны захиргааны сантехникийн ажилчдаар зөөлгөн, ариутгалын бодис 2 удаа цацуулсан. Өөрсдийн хүчээр хулгана, хорхой шавьж зайлуулах, талаар тухай бүр арга хэмжээ авч ажилласан. Байрны захиргаанаас хортон мэрэгчийн хор 2 удаа дараа цацуулсан.

- Байгууллагын архивын сан хөмрөгт  хадгалагдаж буй баримтын бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл явцад хяналт тавих, механик болон биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэлбэн засах шаардлагатай баримтыг илрүүлэх зорилгоор “Архивын баримтанд иж бүрэн тооллого явуулах ажлын удирдамж”-ийг Газрын даргын 2019 оны 05 сарын 15 өдрийн А/97 дугаар тушаалаар батлуулсан бөгөөд уг тушаалын 4 дүгээр хавсралтаар “Тооллого хийхтэй холбогдон гарах зардал”-ын төсвийг батлуулсан.

- Германы Вosch брэндийн “Галын автомат дохиолол, автм-тоноглол, зарлан мэдээлэх систем FPA -5000”-г худалдан авч суурилуулахаар үнийг тусгасан. Тухайн дохиолол нь утаа мэдрэгч, бусад интерфейс модулиудтай холбогдох боломжтой бөгөөд дангаараа ажиллахаас гадна CAN болон Ethernet protocol-оор сүлжээ үүсгэн өөр хоорондоо холбогдож нийт 32 ширхэг панель нэг сүлжээнд холбогдож хянагдаж, архивын стандарт, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаж, гал түймрийн болон бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой энэ дэвшилтэт төхөөрөмжийг судлан 3 дугаар улиралд суурилуулахаар СЭЗХ-т захиалга өгсөн.

- Цахим мэдээллийн хэмжээг жагсаалтаар гарган, шаардлагатай цахим тээгчийн талаар судалгаа гарган ОЗМТХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Ууганбаярт өгсөн. Тус хэлтэс нь шаардлагатай төхөөрөмжийг худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн.

- “Архив, номын сангийн баримтыг уншлагын танхимаар судлуулах” журмыг хэрэгжүүлэн ажилласан. Уншлагын танхимаар үйлчлэх орчныг бүрдүүлэх зорилгоор гэрэлтүүлгийг сайжруулах, ширээ, сандлуудыг солих, танхимын номын шүүгээг сайжруулах, ухаалаг самбар ажиллуулах болон засвар үйлчилгээ хийх нийт 7 550 000 ₮-ийн төсөв гарган СЭЗХ-т өгсөн. Цаашид уншигч, хэрэглэгчдэд дотоод сүлжээ болон вэб хуудсаар номын электрон каталогийг ашиглуулах зорилгоор Монгол улсад хэрэглэгдэж байгаа номын сан болон уншлагын танхимын үйлчилгээнд ашиглах програмуудын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд “Lib4U   номын сангийн програмын цоо шинэ, дэвшилтэт хувилбар” програм ашиглах танилцуулга болон зардлын төсвийг гарган 2020 оны төсөвт суулгахаар зардлын тооцоо гарган СЭЗХ-ийн холбогдох мэргэжилтэнд өгсөн.

6.2.4. Төрийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх

Тоо хэмжээ: Ирүүлсэн ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, болон түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдолтой баримтаар архивын сан хөмрөгийг байнга нөхөн баяжуулж Төрийн архивын ажлын үндсэн зааврын 3.1.1 дэх заалт хэрэгжсэн байна.

- НГА-ны дэргэдэх ББНШК-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцүүлсэн БГД-ийн Газрын албанаас ирүүлсэн 2003-2015 оны газрын кадастрын өмчлөх эрхийн нэгж талбарын хувийн хэргийн 255 хадгаламжийн нэгжийн 6086 хувийн хэрэг, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2003-2015 оны 550 хадгаламжийн нэгжийн 20423 нэгж талбарын хувийн хэргийн данс бүртгэлийг хянан шаардлага хангаагүй данс бүртгэлийг буцаан засварлуулсан. Эдгээр дансны баримтыг АМТ-ийн байнгын хадгалалтанд шилжүүлэх данс бүртгэлийг хэлэлцүүлэн батлуулах, цаашид батлагдсан данс бүртгэлийг тулган, тоолж шалган хүлээж авах ажлын хугацааг товлох, төлөвлөх талаар танилцуулга бэлтгэн Байгууллагын дэргэдэх ББНШАЗК-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2019/01 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн.

- Хурлын шийдвэрээр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БГД-ийн газар өмчлөх эрхийн 255 хадгаламжийн нэгжийн 6086 хувийн хэргийн баримтыг тоолж данстай тулган шалгаж хүлээн авч кадастрын мэдээллийн санд байрлуулсан. Баримт хүлээн авсан тухай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019/02 акт үйлдэв.

- Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сангийн 6 хөмрөгийн жагсаалт, архивын гэрчилгээ, дансны бүртгэл, хадгаламжийн сангийн өөрчлөлт, хөдөлгөөний бүртгэл хөтлөх, статистик мэдээ тайлан тоо бүртгэлийн мэдээг нэгтгэн гаргаж 2019 оны 1/236 тоот албан бичгээр АЕГ-т хүргүүлсэн.

- ЧД-ийн газар өмчлөх эрхийн 505 ХН-ийн 20423 нэгж талбарын хувийн хэргийн баримтыг тоолж данстай тулган шалгаж хүлээн авч кадастрын мэдээллийн санд байрлуулаад байна.

Баримт хүлээн авсан тухай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2019/03 акт үйлдэв.

- Үндэсний Төв архивт хадгалагдаж байсан Газрын харилцааны салбарын байгууллагуудын 1961-2002 оны 382 хадгаламжийн нэгжийн 95500 орчим хуудас баримтыг шилжүүлэн авах, тээвэрлэн авчрах, АМТ-д Газрын харилцааны салбарын баримтыг төвлөрүүлэн, сан хөмрөг үүсгэн архивлах ажлын удирдамжийн төслийг боловсруулан хэлтсийн дарга нараас санал авч тусган Газрын даргаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр батлуулсан.

- Удирдамжийн дагуу архивын баримтын хуудсыг тоолж шалган тэмдэглэл, акт хөтөлж хүлээн авсан. ТААҮЗ-ын зааврын дагуу тээвэрлэн авчирч сан хөмрөгт байрлуулах ажлыг гүйцэтгэж дууссан.

- БААҮЗ-ын дагуу бүхээгтэй тээврийн хэрэгслээр нүүж, Мэргэжлийн нүүлгэлт үйлчилгээний “КЖБМЖЛ” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үйлчилгээний хөлсийг СЭЗХ-тэй тооцуулсан.

- “Зураг зүй” УҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын баримт бичгийн судалгаа хийж, эрэн сурвалжилж 1988-2000 оны /давхардсан тоогоор/ 500 гаруй ажилтан ажиллагсдын 241 тушаал, цалин, НДШ төлөлтийн баримт болох 18 ХН-ийн 4000 орчим хуудас баримтыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэн авч байгууллагын архивыг 70 жил хадгалах 14 ХН, байнга хадгалах 4ХН-ээр нөхөн бүрдүүлсэн.

6.2.5. Архивын баримтыг цахимжуулах, мэдээллийн сан үүсгэх, цахим мэдээллийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх

Тоо хэмжээ:  2 сан, 2349ХН

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Баримтын тоо хэмжээ, бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл сайжирч Төрийн архивын ажлын үндсэн зааврын 4.5.1, 6.5, 9.7 дахь заалт хэрэгжсэн байна.

2018 онд гэрээт ажилтнуудын гүйцэтгэсэн ажлын тайланг ДДЗХ-аар хэлэлцүүлэхээр танилцуулга, хурлын шийдвэрийн төслийг бэлтгэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн 2018 оны цахимжуулалтын ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаар шийдвэрлүүлэв.

- Төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэлийг АЕГ-аас ирүүлсэн тусгай маягтын дагуу бөглөж сар бүр АЕГ-ын мэдээллийн технологийн хэлтсийн цахим архивын арга зүй хариуцсан ахлах мэргэжилтэн А.Болдод мэйлээр хүргүүлж байна.

- Мөн цахимжуулалтын ажлын гүйцэтгэлийг АМТ-ийн үйл ажиллагааны гүйцэтгэлд нэгтгэн сар бүр ЗУХАГ-ын холбогдох ахлах мэргэжилтэнд тайлагнаж байна.

- АЕГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тушаалаар ГЗБГЗЗГ-ын АМТ-д Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх цахимжуулалт хариуцсан ажилтан ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар 3 гэрээт ажилтан ажиллуулахаар болж 2019/03, 2019/04, 2019/05 тоот гэрээ байгуулан гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөний дагуу цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Мөн Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн баримтыг цахимжуулахаар шинээр орсон гэрээт ажилтны гэрээний төслийг боловсруулан 2019/28 дугаараар батлуулан ажлыг эхлүүлсэн.

- 3 гэрээт ажилтан нийт 3 сангийн 6155 хадгаламжийн нэгжийн 159401 хуудас баримтыг цахимжуулан архивын мэдээллийн санд холбосон. Үүнд:

+ Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн А10 дансны 2421ХН-ийн 49105 хуудас, А6 дансны 50 ХН-ийн 10000 хуудас,

+ Агаар, сансрын зургийн мэдээллийн сангийн А2 дансны 630 ХН-ийн 41250 хуудас,

+ Байгууллагын архивын 1966-2011 оны 70 жил хадгалах данснаас 3054 хадгаламжийн нэгжийн 59046 хуудас баримтыг сканердан мэдээллийн санд холбосон.

- Урсгал зардлаар авах А4 хэмжээтэй баримт сканердах сканерыг 4 дүгээр, А3 хэмжээтэй баримт сканердах сканерыг 7 дугаар сард худалдан авахаар СЭЗХ-ийн дарга шийдвэрлэсэн.

- Байгууллагын вэб хуудасны байгууллагын архивын мэдээллийг шинэчилсэн. Үүнд: “Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай”-г үндэслэн тогтоосон архивын үйлчилгээний хураамжийн  тарифыг шинэчилсэн АЕГ-ын даргын 2015 оны А/168 дугаар тушаал, Байгууллагын архивын /БААҮЗ-ын 8 дугаар хавсралтаар заасан/ архивын гэрчилгээ хөтлөлт болон баримтын өөрчлөлт хөдөлгөөн, дансны мэдээлэл, үйлчилгээний төрлийн мэдээг 2018 оны байдлаар шинэчлэн оруулсан.

Байгууллагын вэб хуудасны “Танин мэдэхүйн булан”-д газрын харилцааны салбарын томоохон үзэсгэлэнд тооцогдсон гадаад, дотоодын судлаачдын анхаарлыг ихэд татаж байгаа “Газар-Улсын үндэс” үзэсгэлэнд тавигдсан түүхэн газрын зургуудын өв сангаас дэлгэрэнгүй зураг тайлбартай мэдээллийг оруулсан. Мөн газар хамгаалах талаар Гадаад яамнаас “Нийслэл хүрээний ойр орчмын сүлд тахилга бүхий уул ба голд гөрөөлөх, загас агнах зэргийг үл болох тухай мэдэгдэн ирсэн бичиг” гаргаж байсан тухай баримтыг оруулсан.

6.2.6. Нийслэл, дүүргийн газрын алба, аймгуудын ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Орон нутгийн ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаа сайжирсан байна.

- Аймгуудын мэргэжилтнүүдэд “ArchivePro” програм хангамжийг орон нутагт нэвтрүүлэх ажлын хүрээнд тухай бүр мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилласан. Ихэнх аймагт архивын баримтыг цахимжуулах, архивын цахим мэдээллийн санд холбох ажлыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. 

- 2019 оны 5 дугаар сарын 1-нд орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, “Archive Pro” програм хангамжийн сургалт хийсэн. Төв аймгийн архив, бичиг хэргийн ажилтны програмын кодыг шинэчлэн, мэдээлэл холбох технологи дараалалыг зааж биечлэн зөвлөгөө өгсөн. Архивын программын талаар болон байгууллагын архивын ажлын талаар арга зүйн зөвлөгөө өгөх, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг шуурхай гүйцэтгэх, санал солилцох зорилгоор зөвхөн архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтнүүд оролцсон ABLE программын дундын шэйр үүсгэн улсын үзлэгт бэлтгэх, цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл солилцох, ажлыг тухай бүр хийсэн.

- НГА-ны дэргэдэх ББНШК-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцүүлсэн БГД-ийн Газрын албаны иргэдийн газар өмчлөх эрхийн 6046 НТХХ-ийн 255 ХН-ийн данс бүртгэл, ЧД-ийн газар өмчлөх эрхийн 505 ХН-ийн 17813 нэгж талбарын хувийн хэргийг данс бүртгэлийн дагуу нэг бүрчлэн тоолж, тоолж шалгасан тухай тэмдэглэл хөтөлсөн. Тооллогын ажлын явцад  шаардлага хангаагүй данс бүртгэлийг тус тус буцаан хүргүүлсэн. Эдгээрийг дахин нягтлан шалгаж ТАХХҮЗ, ТААҮЗ болон БААҮЗ-ын дагуу боловсруулж ирүүлэх тухай заавар, зөвлөмж хүргүүлсэн. Үүнд: Хадгаламжийн нэгжийн гарчиг, тодорхойлон бичилтийн алдааг засаж, тайлбар хэсэгт цахим хувь бий эсэх тухай тодорхойлж ирүүлэх тухай зэрэг болно.

- Газар өмчлөх эрхийн НТХХ-ийн баримтаар ХН бүрдүүлэх, хууль, эрх зүйн үндэслэл болон нэг НТХХ-ийн баримтыг нэг ХН болгон архив зүйн дагуу зөв цэгцлэх, данслах ажлын аргачлал, заавар, зөвлөмж боловсруулан орон нутагт хүргүүлсэн.

- 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн Газрын албаны Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. “Архивын ажлын арга зүйн заавар, зөвлөмжийн эмхтгэл” бүх аймгуудад хүргүүлсэн. Үүнд:

+ Байгууллагын архивын болон албан хэрэг хөтлөлтийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг “Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналт, шалгалтын заавар”-ын дагуу хавсралтаар-4 хуудас;

+ 21 аймгийн ГХБХБГ, Нийслэл, дүүргийн Газрын албаны архивуудаас Газрын кадастрын НТХХ-ийн баримтыг хуулийн дагуу төрийн байнгын хадгалалтанд шилжүүлэх, АМТ-д хүлээлгэн өгөхөд бэлтгэх аргачлал, зөвлөмж-2 хуудас;

+ Архивын баримтын данс, бүртгэл хөтлөхөд  тавигдах шаардлага, дансны бүрдлүүдийн загварыг хавсралтаар-8 хуудас;

+ Хадгаламжийн нэгж бүрдүүлэх  загвар-6 х;

+ Удирдлагын баримтыг архивлах цэгцлэх, түүнд тавигдах шаардлага, хадгалах хугацааны зөвлөмж,

+ Газрын кадастрын нэгж талбарын хувийн хэргийг ХН болгон цэгцлэх /500 хуудсаар/,

+ Байгууллагын ББНШК-ын үйл ажиллагаа, ХХНЖ /хөтлөх хэргийн нэрийн жагсаалт/ боловсруулах ажлын арга зүйн талаар оруулсан.

- 21 аймгийн ГХБХБГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн  ажлыг нэгдмэл, нэг загварт ижилтгэх зорилгоор “Арга зүйн заавар, зөвлөмж” Боть-1 /34 хуудас/,  Боть-2  /24 хуудастай/, “Archive-pro” програмын гарын авлага /20 хуудас/ зөвлөмж 1500 гаруй хуудсаар бэлтгэн хүргүүлж,  архивын ажлын арга зүйгээр удаа дараа хангаж ажилласан.

-Улсын үзлэгт бэлтгэх, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд шаардлагатай байгаа скайнерийн асуудлыг орон нутгийн ГХБХБГ-ын төсөвт суулган яаралтай худалдан авч цахимжуулах ажлыг түргэвчлэн гүйцэтгэх тухай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/887 тоот албан бичгийг орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагад хүргүүлсэн. Ихэнх аймгууд сканераар хангагдан цахимжуулах ажлыг эхэлүүлсэн.

- Архив албан хэрэг хөтлөлт, хэмжил зүйн багаж баталгаажуулалт, хадгалалт, хамгаалалтын талаар хяналт шинжилгээ хийх удирдамжийн дагуу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундновь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт АМТ-ийн дарга, Архангай, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Увс, Сүхбаатар, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай аймагт Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн эрхлэгч ажиллав.

6.2.7. Аймгуудын ГХБХБГ болон бусад салбаруудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Гэрээт ажлын тоогоор

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээлгэн өгөх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Аймгуудын ГХБХБГ болон бусад салбарууд хэрэгцээ шаардлагадаа нийцсэн шинэчилсэн мэдээллээр хангагдсан байна.

- 2018 онд хийгдсэн тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил, хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын 44 тайлан, 1591 зураг, 108 CD бүхий тоон мэдээллийг нийслэлийн газрын алба, Архангай, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Увс, Сүхбаатар, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай аймгийн ГХБХБГ-т тус тус хүлээлгэн өгсөн.

- Нийслэлийн байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын байр зүйн зургийн мэдээллийн санд бүртгэгдсэн, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын захиалгаар хийгдсэн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний байр зүйн дэвсгэр зургийн тайлан, тоон мэдээллээр мэргэжилтнүүдэд ажлын хэрэгцээнд ашиглуулсан.

- Дорнод, Сүхбаатар аймгийн ГХБХБГ-т “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг байгуулах” ажлын тайланг ажлын хэрэгцээнд ашиглуулахаар тухайн аймгуудад хүлээлгэн өгсөн

6.2.8. “Төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалтын улсын үзлэг”-т бэлтгэх

Тоо хэмжээ: 1 сургалт, 1 төлөвлөгөө

Чанар: Архивын тухай хууль, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Төрийн архивын архивын ажлын үндсэн зааврын шаардлагад нийцсэн байна.

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Архивын тухай хуулийн 9.2.3 дахь заалт биелсэн байна.

- Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалтын улсын үзлэг”-т бэлтгэн 21 аймгийн ГХБХБГ, нийслэл дүүргийн газрын албаны архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд “Архив албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулах”-аар мэргэжил арга зүйн зөвлөгөө хүссэн  3/461 тоот албан бичгийг АЕГ-т 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн.

- 2019 оны 05 дугаар сарын 01-нд Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалтын улсын үзлэг”-т бэлтгэн 21 аймгийн ГХБХБГ, нийслэл дүүргийн газрын албаны архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд “Архив албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулсан.

Архивын ажлын сэдвээр 2 цаг, албан хэрэг хөтлөлтийн ажлын чиглэлээр 2 цаг, Газрын харилцааны салбарын архивын улсын хэмжээний цахим архивын мэдээллийн санд холбох сургалт 2 цагийн сургалт зохион байгуулсан. 19 аймгийн ГХБХБГ-ын архив, албан хэрэг хөтлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн оролцсон.

- Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалтын улсын үзлэг”-т бэлтгэн “Байгууллагын архивын баримтын тооллого зохион байгуулах” ажлыг 5  дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 15 хүртэл хийхээр 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/97 дугаар тушаал батлуулсан. Тооллого угтаж 70 жил хадгалах цалин, НД, ЭМД шимтгэл төлөлтийн А3 дээрх баримтыг цэгцлэх, сканердсан ХН-ийг буцаан үдэх, сэргээх, бичвэр тодруулах ажлыг 1-2 сард хийж 60 ХН-ийн техник боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Байгууллагын түүхийн турш ажилласан 1000 гаруй ажилтан, ажиллагсдын  нэрийн түүврийг /сан/ эрэлт, хайлтын каталоги болгон ашиглахаар хийж гүйцэтгэсэн.

- Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалтын улсын үзлэг”-т бэлтгэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, байгууллагын архивын баримтын тооллого зохион байгуулах ажлыг 6 сард багтаан дуусгаж 6 данс бүртгэлийг батлуулан, 1000 ХН-ийн устгах баримтыг илрүүлсэн. 70 жил хадгалах баримтаас сэлбэн засах шаардлагатай 30ХН-ийн баримтыг тодорхойлсон. Тооллогын үр дүнг илтгэх хуудас, тоолж шалгасан акт, тооллогын хуудсыг нэгтгэн ББНШК-ын хурал болон ББНШАЗК-ын хуралд танилцуулсан.

6.2.9. Газрын харилцааны салбарын архивын баримтын үнэ цэнийг тодорхойлох хадгалалт, хамгаалалтын орчныг сайжруулж, олон нийтэд түгээх сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2

Чанар: Архивын тухай хууль, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Төрийн архивын архивын ажлын үндсэн зааврын шаардлагад нийцсэн байна.

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: АЕГ, ШУА, БСШУСЯ-ны дэргэдэх Түүх соёлын зүйлийг тодорхойлох комиссоор хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна.

- 1967-1990 онд Монгол орны газар нутгийг агаараас авсан гэрэл зургийн хальсыг архивын хосгүй үнэт баримтад бүртгүүлэх судалгаа хийж нийт 831 банкны 290850 хуудас хальсыг тоолсон.

- Агаараас авсан гэрэл зургийн хальсыг хосгүй үнэт баримтад бүртгүүлэх ач холбогдлын талаар тодорхойлолт гаргуулахаар түүхэн газар зүйн чиглэлээр судалгаа хийж байгаа Монгол улсын багшийн их сургуулийн Түүхийн тэмхимийн эрхлэгч, профессор Ж.Гэрэлбадрах болон Монгол улсын геодезийн зөвлөх инженер, доктор Ж.Алтанцэцэг нарт танилцуулга явуулж тодорхойлолт гаргуулсан.

- Түүхэн газрын зургийн цомог хэвлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тушаалын төслийг боловсруулан холбогдох саналыг авч ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/82 дугаар тушаалаар батлуулав.

- Мөн ажлын даалгавар боловсруулахад судалгааны багийн ахлагч Г.Бадамсамбуутай холбогдогдон санал авч тусган даалгаврын төслийг боловсруулан холбогдох саналуудыг авч тусган 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/АД-17 дугаараар батлуулав. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан 2 удаа зохион байгуулсан хуралдааны тэмдэглэл бичиж Үнэлгээний хорооны дарга, гишүүдэд танилцуулан хянуулж баталгаажуулсан.

- Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаалын төсөл, ажил гүйцэтгүүлэх гэрээний төслийг боловсруулан холбогдох саналуудыг авч тусган тушаалыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/114, ажил гүйцэтгүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.

"6.3. Төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, бусад байгууллага хэлтсүүдтэй хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.3.1. Төрийн болон албаны нууцыг хадгалж хамгаалах, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын албан хаагчид, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журам болон цахим мэдээллийг хадгалах, хамгаалах сургалтыг ТЕГ-тай хамтран зохион байгуулсан байна.

Нууцын албан хэрэг хөтлөлтийг журмын дагуу зохион байгуулсан байна.

- “Газрын харилцааны ажилтны өдөр-2019” зохион байгуулах арга хэмжээний хүрээнд 21 аймгийн ГХБХБГ-ын нууц хамгаалах ажилтнуудад төрийн болон албаны нууцыг хадгалаж, хамгаалах сургалтыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө хүссэн 2/549 тоот албан бичгийг Тагнуулын ерөнхий газарт 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлж 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21 аймгийн ГХБХБГ-ын нууц хамгаалах ажилтнуудад төрийн болон албаны нууцыг хадгалаж, хамгаалах сургалтыг ТЕГ-ын мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулсан.

- Байгууллагын хэмжээнд Төрийн болон албаны нууцын тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтэнд хийх хяналт шалгалтыг зохион байгуулах удирдамжийг боловсруулан холбогдох саналуудыг авч тусган 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/107 тоот тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг батлуулж 2019 оны 06 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн шалгалтыг зохион байгуулж, үр дүнг ТЕГ-т хүргүүлсэн.

- “Газрын харилцааны ажилтны өдөр-2019” зохион байгуулах арга хэмжээний хүрээнд 21 аймгийн ГХБХБГ-ын нууц хамгаалах ажилтнуудад төрийн болон албаны нууцыг хадгалаж, хамгаалах сургалтыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө хүссэн 2/549 тоот албан бичгийг Тагнуулын ерөнхий газарт 2019.03.27-ний өдөр хүргүүлсэн.

- Албаны нууц баримттай танилцах эрх бүхий хүмүүсийн итгэмжлэлийн загвар, нууц баримт боловсруулах компьютерт нэвтрэх хүсэлт, эрх олгох хүсэлтийн загвар, нууц баримт олшруулах эрх олгох загваруудыг боловсруулж холбогдох алба, хэлтсүүдээс санал авч байна.

- “ОСНАА мэргэжлийн холбоо” ТТБ-ын ажилтанд нууцын баталгаа гаргуулж гэрээ хийсэн.

- БНХТХ-ийн дарга О.Одбаяр, ОЗМТХ-ийн дарга Э.Баярмаа, ГЗБХ-ийн мэргэжилтэн Б.Дөл, КХ-ийн дарга П.Баянтүмэн, ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ГЗЗХ-ийн мэргэжилтэн А.Зоригтбаатар, КХ-ийн ахлах мэргэжилтэн П.Нямдаваа нараас гадаад улсад зорчих мэдүүлэг, илтгэх хуудсыг тус тус авч бүртгэлжүүлсэн.

- Төрийн болон албаны нууц баримт бичиг боловсруулах өрөөг шинээр байгуулан 1 компьютер, 1 хэвлэгч, 1 дуу хураагуурыг авч нууцын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

"6.4. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.4.1. Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй геодезийн хэмжлийн багажийг шалгаж, баталгаажуулах

Тоо хэмжээ: 1300 багаж

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Эталон багажны туршилтын хэмжилтийг өвөл, зун 2 удаа хийж үр дүнг боловсруулсан байна.

Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

- 496 байгууллага, аж ахуй нэгж, иргэний геодезийн хэмжлийн 707 багажинд шалгалт, тохируулга хийж, гэрчилгээ олгон 23’961’030 төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулсан байна.

- Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын геодезийн хэмжлийн 4 багаж, Дорноговь ГХБХБГ-аас геодезийн хэмжлийн 5  багаж, Дорнод ГХБХБГ-аас  геодезийн хэмжлийн 2 багаж, Баянхонгор ГХБХБГ-аас  геодезийн хэмжлийн 3 багаж, Баян-Өлгий ГХБХБГ-аас геодезийн хэмжлийн 2 багаж, Дундговь ГХБХБГ-аас  геодезийн хэмжлийн 3 багаж, нийт 6 аймгийн  геодезийн хэмжлийн 19 багажинд шалгалт, баталгаажуулалт хийж, багажны ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, заавар зөвлөмж өгсөн.

- Тус лабораторид удаан хугацаагаар хадгалагдаж байгаа эвдрэл гэмтэлтэй 120 гаруй багаж, ашиглах боломжтой 40 багажны дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, багаж хадгалах өрөөнд жагсаалтын дагуу хуваарилан байрлуулсан.

110 байгууллага, аж ахуй нэгжтэй утсаар холбогдон багажны мэдээллийг хүргэснээр 54 багажийг холбогдох заавар, журмын дагуу хүлээлгэн өгсөн.

40 гаруй аж ахуй нэгж, байгууллагатай холбогдох боломжгүй байна.

- 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орон зай мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Баянбаатарт лабораторийн багаж бүртгэлийн загвар, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч хамтран ажиллаж, багаж бүртгэлийн програм зохиох ажлыг эхлүүлсэн.

6.4.2. Жишилтийн полигон дээр геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах

Тоо хэмжээ: 2 удаа

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1 ба 7 сард

Хүрэх үр дүн: Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

- Төв аймгийн Номтын аманд байрлах жишилтийн полигоныг ашиглан 111 байгууллага, аж ахуй нэгж, иргэний геодезийн хэмжлийн 283 ширхэг GPS болон GNSS-ийн багажинд шалгалт хийж, 15’850’380 төгрөгийг улсын төсөвт оруулсан.

- 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Төв аймгийн Номтын аманд байрлах Жишилтийн полигон дээр ISO 17123 стандартын дагуу Sokkia фирмийн NET05X маркийн өндөр нарийвчлалтай лабораторийн эталон багажаар хэмжилтийн ажлыг гүйцэтгэж, үр дүнг боловсруулан нэгж дамжуулалтыг хангах үйл ажиллагааг баталгаажуулж тайлагнасан.

Дээрх туршилтын хэмжилтээр жишилтийн полигоны баганууд ямар нэгэн хөдөлгөөнгүй байрлал нь өөрчлөгдөөгүй болохыг тогтоосон.

- Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байрлах агаарын зургийн камерын шалгалт, тохируулга хийх ажлын хүрээнд агаарын зургийн камер шалгах талаар судалгаа хийсэн.

“Долоо. Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг, хот суурин газрын хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын харилцан уялдааг зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих, хот байгуулалтын салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, холбогдох эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох, хяналт тавих, хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх үйл ажиллагааг зохион байгуулах" гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

7.1.2. Хот, суурин газрыг төлөвлөх болон дахин хөгжүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих  

Тоо хэмжээ: 1 багц

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хот, суурин газрын төлөвлөлт, дахин хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, ХСГДХТХ-ийг дагалдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, холбогдох санал, зөвлөмжийг орон нутаг, төсөл хэрэгжүүлэгчдэд хүргүүлсэн байна.

-       Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулан хэвлүүлсэн гарын авлага болон үйл ажиллагааны видео танилцуулгыг Газрын даргын 2019.03.14-ний өдрийн 1/430 тоот албан бичгээр Аймаг, нийслэлийн ЗДТГ, 21 аймгийн ГХБХБГ, НХТЕТГ, НГХДБГ, ТОСК, НЗТХ, БХТ, НҮБ-т тус тус хүргүүлсэн.

-       “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны гарын авлага”-ыг БХБЯ-наас ирүүлсэн албан бичигт заасан тоогоор холбогдох байгууллагуудад Орлогч даргын 2019.03.26-ны өдрийн 2/534 тоот албан бичгээр Аймаг, нийслэлийн ЗДТГ, 21 аймгийн ГХБХБГ, НХТЕТГ, НГХДБГ, ТОСК, НЗТХ, БХТ болон Хот байгуулалтын тусгай зөвшөөрөл бүхий ААНБ-т тус тус хүргүүлсэн. Хот байгуулалт, Газрын харилцааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мөн тараав.

-       Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төрлөөр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон НГХДБГ болон НХТЕТГ-тай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтэд дүгнэлт гаргах, гүйцэтгэгч байгууллагуудтай болон иргэдтэй уулзалт зохион байгуулах талаар очиж уулзан тохирсон. Үйл ажиллагааны төрөл бүр дээр байршил сонгосон. Холбогдох хууль, дүрэм, журмын дагуу мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн, хяналт тавин ажиллаж байна.

"7.2. Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтийг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох судалгаа, саналыг боловсруулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.2.1. Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, шаардлагатай мэдээлэл, судалгаагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, холбогдох санал, төслийг бэлтгэн хүргүүлж хэлэлцүүлсэн байна.

-       Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найрууллагын үзэл баримтлал батлагдсан.

-       Аймаг нийслэлийн ерөнхий архитекторуудын сургалтаар “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төслийг танилцуулж, санал авах хуудсаар саналыг авч нэгтгэн БХБЯ-ны ХБГХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Билэгсайханд хүлээлгэн өгсөн.

-       Хот байгуулалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж санал авахаар хүлээгдэж байна.

-       Хот байгуулалтын тухай хуулийн эхний хувилбарыг ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна.

"7.3. Хот байгуулалт, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.3.1. Аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх талаар удирдамж, чиглэлээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: НХТЕТГ, 21 аймгийн ГХБХБГ

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Орон нутгаас холбогдох тайланг хүлээн авч, үнэлгээ дүгнэлт хийж БХБЯ-нд хүргүүлнэ. НЕТГ, 21 аймгийн ГХБХБГ болон ерөнхий архитекторуудыг мэргэжил, арга зүйн удирдамж, чиглэл, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.

  1. “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын дагуу тайланг ирүүлэх тухай газрын даргын 2019.02.02-ны өдрийн 2/213 тоотыг 21 аймгийн ГХБХБГ-т болон Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн.
  2. Ирүүлсэн тайлантай танилцаж сумдын жижүүрийн хөтлөлтийн мэдээллийг гарган ирүүлэх тухай газрын даргын 2019.02.13-ны өдрийн 1/244 - 1/251 тоотуудыг дахин хүргүүлсэн.
  3. 21 аймгийн ГХБХБГ, НХТЕТГ-ын тайланг дүгнэхэд 6 аймаг, Нийслэл тайлангаа ирүүлээгүй. Үүнд: /Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хэнтий/ аймгууд байна.
  4. “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг холбогдох мэргэжилтнүүдэд мөрдүүлэн ажиллах, биелэлтийг хангуулах талаар ажиллаж байна.

 

7.3.2. “Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих,

Тоо хэмжээ: НХТЕТГ, 21 аймгийн ГХБХБГ

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хот, суурин газрыг улаан шугамын зураглалтай болгох талаар судалгаа хийж, Нийслэл, 21 аймгийн хот суурин газарт зааврын дагуу улаан шугамын зураглал хийгдэж мөрдөгдсөн байна.

  1. Хот суурин газрын улаан шугамын зураглалыг ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавихаар 21 аймгийн ГХБХБГ-тай хамтран 330 сумын хэмжээнд баригдсан барилгын улаан шугамын мэдээллийг цуглуулан судалгааны ажлыг 10 дугаар сард дуусгахаар ажиллаж байна.
  2. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудыг чадавхижуулах сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад “Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар”-ыг хэрхэн хэрэглэх дагаж мөрдөх талаар танилцуулга хийж цаашид Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зааврын дагуу зураглал үйлдэх талаар зааврыг дагаж мөрдүүлэхээр болсон.
  3. Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар УБ-30-201-11-ийн дагуу орон нутагт шинээр барих барилга, инженерийн шугам сүлжээний ажил нийцэж байгаа эсэхэд жижүүрийн хөтлөлтийн тайланд үндэслэн хяналт хийж байна.

7.3.3. Хот байгуулалт болон газар зохион байгуулалтын уялдааг хангуулах, дүгнэлт гаргах

Тоо хэмжээ: 1 дүгнэлт, 1 санал

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-11-р сард

Хүрэх үр дүн: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хот, суурины газрын төлөвлөлтөд дүгнэлт гаргаж, холбогдох санал, зөвлөмжийг нийслэл, орон нутагт хүргүүлсэн байна.

Төв аймгийн Баянжаргалан, Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Бат-Өлзий, Өмнөговь аймгийн Хүрмэн, Цогт-Овоо, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдын “Тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлтэй танилцан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй давхцуулан шалгаж холбогдох санал дүгнэлтийг гаргалаа. 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 21 аймгаас 6 дугаар сараас 10 дугаар сард хүлээн авч Ерөнхий төлөвлөгөө, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр олгох газрын байршил уялдаж байгаа эсэхийг энэ оны 11 сард дүгнэлт боловсруулж танилцуулахаар төлөвлөж байна.

7.3.4. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн  судалгааг гаргах, хот байгуулалтын мэдээллийн санд оруулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Удирдамж, аргачлал, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн судалгааг гаргаж, хот байгуулалтын мэдээллийн санд оруулахад бэлэн болгосон байна.

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн судалгааг гаргах ажилд БХБЯ-тай хамтран, холбогдох яамдуудаас төсөл, хөтөлбөрүүдийн судалгааг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэхээр ажиллаж байна.

7.3.5. Салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг  бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: 3

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дараах сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

-     1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудыг чадавхижуулах сургалт

-     2. Салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалт

3. Шинээр болон шинэчлэн батлагдсан бусад хууль болон тэдгээрийг дагалдан гарсан дүрэм, журмыг танилцуулах, мэдээлэх,  сургалт, семинар

-       “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архтекторуудад зориулсан сургалт”-ын төлөвлөгөөний төслийг боловсруулан батлуулсан.

-       2019 оны 04 сарын 30-ны өдөр “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор”-ын сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтад аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд болон Барилгын хэлтсийн дарга, мэргэжилтэнээс бүрдсэн 27 хүн хамрагдсан.

-       Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөг гарган, сайдын зөвлөлийн хуралд танилцуулах танилцуулга, төлөвлөгөө, гэрчилгээний загварыг боловсруулан хүргүүлсэн.

-       Тухайн орон нутагт ажиллаж буй нийт архитектор, хот төлөвлөгч нарын судалгааг ирүүлэх тухай албан бичгийг 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Судалгаанд үндэслэн сургалтын хэрэгцээг тодорхойлно.

-       Монголын архитекторуудын эвлэлээс 2 дугаар сарын 17-25 өдрүүдэд болон 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулсан Зөвлөх болон Мэргэшсэн архитекторуудын зэрэг горилох сургалтад Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарсан шинэ журмуудын танилцуулга, сургалт, семинарыг зохион байгууллаа. 

"7.4. Аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаагаар хангах, хянах, үйлчилгээ үзүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.4.1. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох ажлыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх.

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, журмыг баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн:

●      Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

●      Хот байгуулалтын баримт бичгийн боловсруулалтын үе шатанд хяналт тавьж, холбогдох зөвлөмж, шаардлага, дүгнэлтийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн биелэлтийг хангуулсан  байна.

 

-       Барилгын хөгжлийн төвд хийгдэж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн бүртгэл системтэй танилцаж Хот байгуулалтын чиглэлийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой мэдээллийн санг тусгай нэвтрэх эрхээр орж хянаж байхаар программыг боловсруулж байна.

-       БХБ Сайдын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам”-ыг мөрдлөг болгон ажиллаж байна.

-       Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах,  холбогдох зөвлөмж, шаардлага, дүгнэлтийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн биелэлтийг хангуулах талаар ажлын төлөвлөгөө боловсруулсан.

 

7.4.2. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл, хөтлөлтийг хийсэн байна.

-       БХБ Сайдын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 54 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх, экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын дагуу Хот байгуулалтын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, судалгааг гарган улирал бүр байгууллагын вебсайтад байршуулж байна.

7.4.3. Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч Хот байгуулалтын форум зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 9 сард

Хүрэх үр дүн: Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Хот байгуулалтын форум”-ыг зохион байгуулсан байна.

Хугацаа болоогүй.

7.4.4. Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрмийг баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийж, дүгнэлтийг гаргасан байна.

БХБСайдын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 54 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх, экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын дагуу Хот байгуулалтын салбарын экспертүүдийн судалгааг гарган бүртгэлжүүлэх ажил хийгдэж байна.

7.4.5. Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертийг сонгон шалгаруулж, эрх олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, журмыг баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертийг сонгон шалгаруулж, эрх олгосон байна.

БХБСайдын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 54 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх, экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын дагуу хот байгуулалтын баримт бичигт  экспертиз хийх экспертийг сонгон шалгаруулж, эрх олгох ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулсан.

"7.5. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор болон орон нутаг дахь хот байгуулалтын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.5.1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу хүлээн авч дүгнэн БХБЯ-нд тайлагнах, холбогдох санал, зөвлөмжийг боловсруулж орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Хүрэх үр дүн:

●      21 аймаг, нийслэлийн ерөнхий архтекторуудын 2017 оны ажлын тайланг хүлээн авч, үнэлж дүгнэн БХБЯ-нд хүргүүлнэ.

●      21 аймаг, нийслэлийн хэмжээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн байна.

Аймаг, нийслэл хотын ерөнхий архитекторуудын 2018 оны үйл ажиллагааны тайланг дүрмийн заалтуудын дагуу хүлээн авч үнэлсэн. Сүхбаатар аймгаас бусад аймгууд тайлангаа ирүүлсэн. 21 аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторын тайлан, үнэлгээ, дүгнэлтийг танилцуулахаар бэлтгэсэн.

7.5.2. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, хот байгуулалтын асуудлыг хариуцсан нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгээр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторууд болон орон нутгийн ГХБХБГ-ыг Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын удирдамж, чиглэл, зөвлөмжийг боловсруулж, нийслэл, 21 аймагт хүргүүлсэн байна.

-       Аймгийн архитекторууд болон зураг төсөл магадлал хариуцсан мэргэжилтнүүдэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны видео танилцуулга болон хэвлэмэл гарын авлагуудыг DVD дээр бичин Газрын даргын 2019-03-14-ны өдрийн 1/243 тоот албан бичгээр хүргүүлсэн.

-       Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Баянхонгор аймгийн болон Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр санал, судалгаа авч нэгтгэн дүгнэлт боловсруулж байна.

“Найм. Хот байгуулалтын кадастрыг хот, суурин газарт эрхлэх, улсын нэгдсэн системийг бий болгох ажлыг зохион байгуулах, норм, дүрэм, журам, заавар, аргачлал, стандартыг боловсруулах, мөрдүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийг бүрдүүлэх, сан үүсгэх, хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ хийх:  гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

8.1.2. Хот байгуулалтын кадастрын албыг эрхзүй, нормативын болон арга зүйн удирдамжаар хангах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 4-6-р сард           

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд аймаг, хотын ерөнхий архитектор, ГХБХБГ-ын нэгжийн удирдлагад зориулсан сургалтыг зохион байгуулсан байна.

  1. Барилга хот байгуулалтын Сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  36 дугаар тушаалаар “Хот байгуулалтын кадастр” БД 14-102-19,  2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 38 дугаар тушаалаар ”Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам”-ыг тус тус батлуулсан.
  2. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд барилга байгууламж, тохижилт, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн өгөгдөл оруулах түр зааврыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/96 дугаар тушаалаар баталсан.
  3. Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар тушаалаар баталсан “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам”, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан “Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандарт MNS 6736:2018”-ыг дагаж мөрдүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 1/360 тоот албан бичгийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд тус тус хүргүүлэн ажиллаж байна.
  4. Мөн дээр дурдсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд аймаг, хотын ерөнхий архитектор, аймгуудын ГХБХБГ-ын удирдлагад 2019 оны 04 дүгээр сарын 30-нд Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд сургалт зохион байгууллаа.

8.1.3. Хот байгуулалтын кадастрын алба болон удирдлагын хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 9-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалын кадастрын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын загварыг шинэчлэн баталсан байна.      

Хэрэгжүүлэх хугацаа болоогүй

"8.2. Геодези, байр зүй, зураг зүйн материал, газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл, гидрогеологи, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилт, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц, газар нутгийн тохижилтын мэдээлэл бүхий хот байгуулалтын нэгдсэн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.2.1. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангуулах 

Тоо хэмжээ: 21 аймгийн төвийн сумд

Чанар: Холбогдох дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: 21 аймгийн төвийн сумын холбогдох мэдээллийг хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүрэн оруулсан байна.

●      21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2019 оын 04 дүгээр сарын 02-ны өдрийн төлөвлөгөө батлуулж ирүүлэх тухай 01/585 тоот албан бичгийг хүргүүлж, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл бүрдүүлэх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийг 21 аймагт гаргуулан ажиллаж байна.

●      21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2019 оын 05 дугаар сарын 09-ны өдрийн 02/857 тоот албан бичгийг хүргүүлж, 2019 онд хот байгуулалтын  кадастрын мэдээллийн санд оруулах мэдээллийн судалгааг авч улсын хэмжээнд нэгтгэсэн.

●      Мөн улсын хэмжээнд, аймаг сумын хэмжээнд мэдээлэл оруулах “Урбан менежер” програм хангамжийн эхний шатны хөгжүүлэлтийг бэлэн болгож, аймгууд журам, зааврын дагуу мэдээллээ оруулж эхэлж байна. 

●      Энэ ондоо 21 аймгийн төвийн сумдын мэдээллийг бүрэн оруулах зорилттой ажиллаж байна.

●      Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар тушаалаар баталсан “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам” Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан “Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандарт MNS 6736:2018”-ыг дагаж мөрдүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 1/360 тоот албан бичгийг 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд хүргүүлэн ажиллаж байна.

8.2.2. “Монгол Улсад ухаалаг засаг төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан хот байгуулалтын орон зайн мэдээллийг бий болгож, түүнийг солилцож хэрэглэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 2 ТЭЗҮ

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-10 сард

Хүрэх үр дүн: Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах хүрээнд барилга, байгууламжаас хүн ам, эд зүйл аврах, тоног төхөөрөмжийн бүртгэл, түүний байрлал, барилга, байгууламжийн бат бэх чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд, замын орц, гарц болон түүний хэмжээний талаарх мэдээллийг үүсгэх ТЭЗҮ болон мэдэгдэм буюу 3,5М-аас дээш газар хөдлөлийн мэдээллийн онлайн каталоги үүсгэх ТЭЗҮ боловсруулж, ОБЕГ-т хүргүүлсэн байна. 

  1. “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах хүрээнд барилга, байгууламжаас хүн ам, эд зүйл аврах, тоног төхөөрөмжийн бүртгэл, түүний байрлал, барилга, байгууламжийн бат бэх чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд, замын орц, гарц болон түүний хэмжээний талаарх мэдээллийг үүсгэх ТЭЗҮ” болон “Мэдэгдэм буюу магнитуд нь 3,5-аас дээш газар хөдлөлтийн мэдээллийн онлайн каталоги үүсгэх ТЭЗҮ”-ний танилцуулга, зардлын тооцоог монгол болон англи хэлээр бэлтгэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/344 тоот албан бичгээр Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн.
  2. Онлайн каталогийг туршилтын журмаар ажиллуулах загварыг гаргаж, 1963 оноос өмнөх болон 1963-2015 оны багажинд бүртгэгдсэн газар хөдлөлтийн мэдээллийг ашиглан онлайн каталогийг байгууллагын дотоод аппликейшн сервисээр туршилтын журмаар үйлчилгээнд гаргасан.
  3. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбаттай уулзалт хийж газар хөдлөлтийн мэдээллийг хүлээж авах шийдлийг тодорхойлсон. 
  4. ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн дарга н.Содномрагчаатай 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уулзаж, онцгой байдлын үед хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг хэрхэн ашиглах, шаардлагатай мэдээллийг шинээр үүсгэх, баяжуулах хөгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцсон. Уулзалтын дүнд ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, дараагийн уулзалтаар буюу 6 дугаар сард ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
  5. 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдөр ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн дарга н.Содномрагчаатай уулзаж, гамшгийн үед ашиглах хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн хөгжүүлэлт хийх ТЭЗҮ боловсруулах ажлын бүрэлдэхүүн, ТЭЗҮ-н хамрах хүрээ, бүтцийг урьдчилан тохиролцсон. Үүний дагуу ГЗБГЗЗГ болон ОБЕГ-ын даргын хамтарсан тушаалын төслийг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

“8.3. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтаар мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.3.1. Хот байгуулалтын мэдээллийн сангаас нэгдсэн тайлан, судалгаа гаргах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 тайлан

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 6-11-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангаас судалгаа гаргах загвар /маягт/ батлагдаж, судалгааны тайлан, танилцуулгыг БХБЯ-нд хүргүүлсэн байна.

21 аймгийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүрдүүлсэн барилга байгууламж, хот тохижилтын 15 давхаргын 682 талбарын нэгдсэн ArcGIS болон веб програм хангамжаас 10 төрлийн 50 үзүүлэлттэй статистик үзүүлэлтийн самбар /Dashboard/-ыг гаргахад бэлэн болгоод байна. Үүнд:

●      барилга байгууламжийн тоо

●      инженер хангамжийн төрөл

●      барилгын зориулалт

●      эзэмшигчийн статус

●      паспортжуулалт

●      барилгын ашиглалтад орсон он, давхрын тоо

●      барилгын материал

●      ногоон байгууламж

●      хүн амын тоо

●      хүн амын өсөлт, шилжилт зэрэг

Мөн бүртгэгдсэн мэдээллээс гарах  24 төрлийн тайлан, маягтын загварыг  бэлэн болгоод байна. Энэ оны 11 дүгээр сард судалгааны тайлан гаргаж БХБЯ-нд хүргүүлэх болно.

"8.4. Хот байгуулалтын кадастрын үйл ажиллагаа, мэдээллийн сантай холбоотой эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлуулах, сурталчлах, хэрэгжүүлэх, дэвшилтэд, шинэ техник, технологийг судлах, нэвтрүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.4.1. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг сайжруулах

Тоо хэмжээ: 1 заавар, 1 аргачлал

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6-р сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд мэдээлэл оруулах заавар,  мэдээллийн сангийн үйл ажиллагаанд хяналт хийх аргачлал боловсруулагдаж, батлагдсан байна.

  1. “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд барилга байгууламж, тохижилт, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн өгөгдөл оруулах түр заавар”-ыг боловсруулж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/96 тоот тушаалаар батлуулав.
  2. “Хот байгуулалтын мэдээллийн сангийн бүрдэлт, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын төслийг боловсруулж, санал авах түвшинд явж байгаа бөгөөд 06 дугаар сардаа багтаан ДДЗХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

8.5. Хот байгуулалтын кадастрын чиглэлээр боловсон хүчин, хүний нөөцийг сургаж бэлтгэх, орон нутаг дахь тухайн асуудлыг хариуцсан нэгжийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудыг чадавхижуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.5.1. Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн системийг хот суурины хэмжээнд байгуулах хүрээнд чадавхижуулах сургалт зохион байгуулах, хяналт хийх, програм хангамжийн хөгжүүлэлт хийх

Тоо хэмжээ:  1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12-р сард

Хүрэх үр дүн: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, программ хангамжийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.                                   

Аймгуудын ГХБХБГ-ын БХБ-ын хэлтсийн дарга, Ерөнхий архитектор, Инженерийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн нарт ХБКМСангийн мэдээлэл бүрдүүлэх сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХААИС-ын 247 тоот өрөөнд зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн архитектор, хэлтсийн дарга, мэргэжилтэн нийт 40 хүн хамрагдсан бөгөөд сургалтад оролцогчдод гэрчилгээ гардуулав. Сургалтаар

●       “АrcGIS Desktop” болон “ArcGIS Pro” програм хангамжийн сургалт

●      Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн “Урбан менежер” програм

●      “Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандарт”-н танилцуулга, хэрэглээ

●      Барилга байгууламжийн мэдээллийн санд өгөгдөл оруулах дадлага ажил

●      Инженерийн шугам сүлжээний мэдээллийн өгөгдөл хэрхэн оруулах дадлага ажил

●      Зам тээвэр, цахилгааны мэдээллийн өгөгдөл хэрхэн оруулах дадлага ажил

●      Газар зүй, байгаль экологи, газар хөдлөлтийн мэдээллийн санг хэрхэн ашиглах тухай

●      Нийгмийн дэд бүтцийн мэдээллийг бүрдүүлэх, мэдээлэл оруулах дадлага ажил

●      Тохижилтын мэдээллийн өгөгдөл хэрхэн оруулах дадлага ажил.

"Ес. Энэхүү стратегийн зорилтын 2.4.1-2.4.8-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалтыг эрхлэх, байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн үндэслэлээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ

"“9.1. Салбарын хэрэглэгчдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.1.1. Салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний судалгааг олны хүртээл болгох, хэрэглэгчдийг судалгаа, мэдээллээр хангах

Тоо хэмжээ: 8 чиглэл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Хүрэх үр дүн:

Салбарын 2018 онд хийсэн дараах чиглэлийн олон улсын, дотоодын, архивын судалгаа бүхий эмхэтгэл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон байна. Үүнд:

  1. Геодези, зураг зүй,
  2. Инженер хайгуул, мониторинг,
  3. Газар зохион байгуулалт,
  4. Газрын кадастр,
  5. Орон зайн мэдээлэл, технологи
  6. Бүс нутаг, хот төлөвлөлт
  7. Хот байгуулалтын кадастр
  8. Архив.

Тус газрын мэргэжлийн хэлтсийн мэргэжилтэн бүрийн 2018 онд хийсэн олон улсын, дотоодын, архивын судалгааны үр дүн, тайланг хүлээн авч нэгтгэн 130 хуудас эмхтгэлийн хэвлэлийн эхийг бэлэн болгоод байна.

Цаашид уг эмхэтгэлийг удирдлагуудад танилцуулж, саналыг авч нэгтгэн электрон байдлаар байгууллагын www.gazar.gov.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд түгээнэ.

Орон зай мэдээлэл, технологийн чиглэлээр “Орон зайн мэдээлэл” №02|2019 сэтгүүлийг 2019 оны 4 дүгээр сард эрхлэн гаргасан бөгөөд тус сэтгүүлд орон зайн мэдээлэл технологийн олон улсын чиг хандлага, дотоодын байгууллагууд дээр хийгдсэн шинэлэг ажлуудын талаар мэдээллийг бэлтгэж, орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг монгол хэл дээр хөрвүүлэн олон нийтэд түгээсэн.

2019 оны 4 дүгээр сард салбарын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй ажлууд, бүтээгдэхүүний талаар мэдээ, мэдээллүүдийг нэгтгэн 129 хуудас бүхий “Газрын харилцааны мэдээлэл” сэтгүүлийг эмхлэн гаргаж олон нийтэд түгээсэн.

9.1.6. Жэндерийн талаар салбарын хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Батлагдсан бодлого, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байна.

Барилга, хот байгуулалтын Сайдын 2017 оны 208 дугаар тушаалаар баталсан "Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025 он)"-ын баримт бичиг, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Мөн тус газарт хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж буй газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид газар эзэмшиж, ашиглаж, өмчлөж буй иргэдийн мэдээллийг нас, хүйсээр нь ангилан гаргадаг. Тус програм хангамж нь 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт нэвтрээд байна.

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд тус байгууллагаас Захиргаа, удирдлага,  хамтын ажиллагааны газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн орж ажиллаж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх  аян”-ы хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэхийг салбарын нийт ажилтнуудад уриалан, 21 аймгийн захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдэд “Амжилтын төлөө-Хамтдаа” Хувь хүний хөгжлийн сургалтыг 2019.04.30 өдөр зохион байгуулсан.

9.2. Салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэд хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.2.1. Урсгал төсвөөр гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: Батлагдсан ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: 2018 оны урсгал төсвөөр хийх гэрээт гэрээт ажлуудын гэрээний биелэлтэд хяналт хийсэн байна.

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2017 оны 364 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ыг тус тус үндэслэн тус газрын 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Газрын даргын 2019 оны 01 сарын 10-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлуулсан. Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн хариуцсан худалдан авах ажиллагаанд өөрчлөлт орсон тул 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/84 дугаар тушаалаар 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж ажилласан.

2. 2019 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар 14 ажилд үнэлгээний хороог байгуулж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай А/40,  А/47, А/57, А/59, А/63, А/73, А/98, А/99, А/114 дугаартай тушаалаар гэрээ байгуулах эрх олгож, гэрээг байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Үүнд:

●       Монгол орны зурагжуулалтын талаар ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэг бэлтгэх, ТВ-ээр цацах  ажлын гүйцэтгэгч Ууган Арт медиа ХХК 2019/08 дугаар гэрээ,

●      Монгол Улсыг геодезийн сүлжээ сэдэвт ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэг бэлтгэх, ТВ-ээр цацах ажлын гүйцэтгэгч Скай борн ХХК 2019/11 дугаар гэрээ

●      Байгууллагын болон орон зайн мэдээллийн цогц, динамик веб хуудас хөгжүүлэлт хийх ажлын гүйцэтгэгчээр Б.Түвшинжаргал ахлагчтай зөвлөх баг шалгарч 2019/13 дугаар гэрээ

●      Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх ажлын гүйцэтгэгчээр Чандмань сүрвэй ХХК шалгарч 2019/14 дугаар гэрээ

●      Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас зохиох, хэвлүүлэх ажлын гүйцэтгэгчээр Эм Пи Эм ХХК шалгарч 2019/15 дугаар гэрээ

●      Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидийн өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх ажил

●      Хаягийн өгөгдлийн сангийн удирдах систем үүсгэж, газрын кадастрын системтэй холбох ажил

●      Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хэвлүүлэх ажил

3. Дараах ажлуудын гүйцэтгэгч нарыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалын ажил хийгдэж байна. Үүнд:

●      “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээнд тулгуурлан статик хэмжилтийн тэгшитгэн бодолт хийх онлайн боловсруулалтын систем байгуулах” ажил

●      “Хорт код эсэргүүцэгч /antivirus/ лицензийн сунгалт” ажил

●      Дунд масштабын байр зүйн зургийн хэвлэлийн эх бэлтгэх, хэвлүүлэх ажил

●      Нийслэлийн 8 дүүргийн 97 хорооны хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил

4. Дараах ажлууд дээр захиалагчийн техник хяналт хийх Зөвлөхтэй гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Үүнд:

●      Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монгол орны атлас” зохиох, хэвлүүлэх,

“Дунд масштабын байр зүйн зургийн хэвлэлийн эх бэлтгэх, хэвлүүлэх” ажил

9.2.2. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дараах гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хийх зөвлөх үйлчилгээний компаниудын гэрээний биелэлтэд хяналт хийж, тайлан, дүгнэлтийг хүлээн авч, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.     “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” Зөвлөхийн ажлын явцад хяналт тавих

2.     Нийгэм эдийн засгийн мэдээллийн сан бүрдүүлэх журмын төслийг боловсруулах, батлуулах ажилд хяналт тавих

3.     “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

4.     “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

5.     “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

6.     “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

7.     Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээг байгуулах” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

  1. “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажлын гүйцэтгэгчээс ирүүлсэн ажилд энэхүү ажлын Зөвлөх болох Эйрсүрвэй ХХК-д албан бичиг хүргүүлэн 2 удаа дүгнэлт гаргуулж, гаргасан дүгнэлт тайланг хянаж, дүгнэлтийн дагуу гүйцэтгэгчээр засварыг хийлгэн ГЗЗХ-д 160 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зургийг захиалагчийн хяналт хийлгэхээр хүлээлгэн өгсөн. 160 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зураг нь 2018 оны 12 сарын 20-нд ирүүлсэн гүйцэтгэл юм.

Гүйцэтгэгч Геосан ХХК-аас 02/223 дугаартай албан бичгээр 2019 оны 6 сарын 3-ны өдөр ирүүлсэн 208 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг мэдээллийн сангийн хамт ЗТХ хийлгэхээр Эйрсүрвэй ХХК-д албан бичгээр, ЗХ хийлгэхээр ГЗЗХ-т 2019 оны 6 сарын 6-ны өдөр тус тус хүргүүлэв. Гүйцэтгэгч нь 2019 онд 800 хуудас байр зүйн тоон зураг хийж гүйцэтгэхээс 208-ийг хийж ирүүлээд байгаа бөгөөд 492 хуудас зураг үлдэж байна.

2.     Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн өгөгдлийг нэгбүрчлэн дахин нягталж, тэдгээр мэдээллийг бүрдүүлэх журмын төслийг Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, Үндэсний статистикийн газрын 1212 мэдээллийн сангийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулж байна.

  1. БХБЯ болон Геомастер ХХК-ий байгуулсан “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд Геомастер ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2019 сарын 3 дугаар сарын 22-ны Н/10 дугаартай албан бичгээр хүргүүлэв.
  2. Барилга, хот байгуулалтын яам болон Ланд овнер ХХК-ий байгуулсан “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй ил тод болгох” ажлын хүрээнд Ланд овнер ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан КХ-ийн акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2019.03.22-ны Н/09 дугаартай албан бичгээр хүргүүлэв.
  3. Барилга, хот байгуулалтын яам болон Топмаф ХХК-ий байгуулсан “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд Топмаф ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан КХ-ийн акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2019.03.22-ны 1/516 дугаартай албан бичгээр хүргүүлэв.
  4. Барилга, хот байгуулалтын яам болон Газар дэлхий ХХК-ий байгуулсан “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” ажлын хүрээнд Газар дэлхий ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан ГЗБХ-ийн акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2019.04.18-ны H/15 дугаартай албан бичгээр хүргүүлэв.
  5. Барилга, хот байгуулалтын яам болон АТТП ХХК-ий байгуулсан “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээг байгуулах” ажлын хүрээнд АТТП ХХК-ий гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан ССМХ-тэй хамтран дүгнэлтийг гаргаж, акт, дүгнэлтийг БХБЯ-нд 2019.04.18-ны 1/717 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

АТТП ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 20-ны 56 тоот албан бичгээр ирүүлсэн 2 дахь үе шатны тайланг хүлээн авч ССМХ-тэй хамтран ажил шалгаж хүлээн авсан дүгнэлтийг гаргаж, актыг БХБЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байна.

 

9.2.3. Салбарын норм, нормативын баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 4-12 сард

Хүрэх үр дүн: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, нормативын баримт бичгийн судалгааг холбогдох хэлтэстэй хамтран гаргах, шинэчлэх, шинээр боловсруулах норм, норматив баримт бичгийн талаар санал бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.

  1. Геодези, зураг зүйн салбарт мөрдөгдөж буй норм, нормативын баримт бичгийн судалгааг БХБЯ захиалан 2016 онд хийлгэсэн байдаг. Иймд  2018 онд хийсэн газрын харилцааны стандартчилалын улсын үзлэгийн тайланг үндэслэн нэгжүүдээс санал авч, шинээр боловсруулах болон нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэх стандартуудын жагсаалтыг гарган, “Газрын харилцааны салбарын стандартчиллын ажлын 2019, 2020 оны төлөвлөгөө”-г боловсруулж, СХЗГ-т 2019 оны 1 сарын 15-ны өдрийн 1/122 дугаартай албан бичгээр, Газрын харилцааны стандартчилалын техникийн хорооны нарийн бичиг Б.Батжаргалд 2 дугаар сарын 14-ний өдөр цахимаар тус тус хүргүүлсэн. Энэхүү төлөвлөгөөнд 2019 онд шинээр боловсруулах “Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт”, шинэчлэн боловсруулах “Геодези, нэр томъёо, тодорхойлолт MNS 3951:1986 (ГОСТ22268:76), “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2014 стандартууд тус тус тусгагдсан болно.
  2. “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД 81-105-19 нь БХБ-ын Сайдын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 105 дугаартай тушаалаар батлагдсан.
  3. “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД, ”Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ, үнийн индекс” БНбД зэрэг нь боловсруулах шатанд явж байна.
  4. “Хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм” /БНбД 14-101-08/, “Монгол улсад GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг байгуулах, ашиглах” БНбД норм дүрмийг батлуулахаар БХБЯ-нд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/1143 дугаартай албан бичгээр хүргүүлсэн болно.
  5. 2019 онд боловсруулах “Геодези, зураг зүйн ажлын техникийн төсөл, тайлан бичих заавар” БНбД, “Гравиметрийн III ба IV ангийн сүлжээ байгуулах” БД, “Газар зүйн нэр” БНбД, “Геодези, зураг зүйн нэр томъёоны стандарт” “Геодези, зураг зүйн ажилд магадлал хийх журам” УББ, Архивын “Баримт ашиглуулах журам”, “Геодезийн хэмжлийн багаж хадгалах журам” зэрэг норм дүрэм, стандарт, журам нь санал авахаар хараахан ирүүлээгүй байна.
  6. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхэд тавигдах шаардлагыг боловсруулах зорилгоор төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж буй ТББ болох Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын Автозамчдын холбоо, Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын архитекторуудын эвлэл, Монголын Ахмадын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт зэрэг байгууллагуудын дүрэм, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг судлан харьцуулж, “Төрийн албаны тухай”, “Төрийн бус байгууллагын тухай”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Авлигын эсрэг хууль”, “Барилгын тухай, “Аялал жуулчлалын тухай”, “ Автозамын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Ахмад настны тухай”, “Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай” “ Хэмжлийн нэгдмэл байдлын тухай”  зэрэг Монгол улсын хуулиуд, Засгийн газрын 2010 оны 49 дүгээр, 2013 оны 49 дүгээр, 2014 оны 250, 251 дугаар, 2016 оны 124, 165, 350 дугаар, 2018 оны 22, 51 дүгээр тогтоолууд, Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 200 дугаар, 2017 оны 215 дугаар, 2018 оны 9 дүгээр тушаалуудыг судалж, тайланг 2019 оны 6 сарын 10-ны өдөр нэгтгэн гаргасан.
  7. Мөн геодезийн хэмжилтийн багаж баталгаажуулалтын лабораторийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагад шилжүүлэх боломж, хууль эрх зүйн үндэслэлийг судалж 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр санал боловсруулсан болно.

“9.3. Хүний нөөцийн бүртгэлийг хөтлөх, чадавхийг дээшлүүлэх, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарын ажлын байранд тавигдах дадлага, туршлагын стандарт шаардлагыг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.3.1. Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн:

●      “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийг батлуулах

●      “Төрийн албан хаагчийн 2019 оны сургалтын төлөвлөгөө”-г батлуулж, уг төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулж, тайланг тухай бүр гаргуулан авч, байгууллагын цахим хуудсанд мэдээлэх, мэдээллийн сан бүрдүүлсэн байна.

1.   Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02, 03 дугаар тогтоолын дагуу Газрын даргын Б/19 дүгээр тушаалаар ажлын хэсэг батлагдан гарч, байгууллагын нийт албан хаагчдын Ажлын байрны шинжилгээг хийж, албан тушаал тус бүрээр асуулгын хуудас бөглөж “Албан тушаалын тодорхойлолт”-ыг боловсруулж дууссаны дараагаар Төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна.

2.   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчдын 2019 оны сургалтын төлөвлөгөөнд хэлтэс тус бүрээс санал авч, нэгтгэн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу албан хаагчид сургалтад хамрагдаж байна. 2019 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар давхардсан тоогоор 34 албан хаагч гадаад болон дотоодын сургалтад хамрагдаад байна. Үүнд:

·      Австрали улсад мэргэжлийн чиглэлээр магистрын сургалтад 1 албан хаагч;

·      БНСУ-ын Чун Ан их сургуульд Хот төлөвлөлтийн чиглэлээр магистрын сургалтад 1 албан хаагч;

·      Австрали улсад мэргэжлийн чиглэлээр магистрын сургалтад суралцахаар тэтгэлэгт шалгарч, англи хэлний сургалтад 1 албан хаагч;

·      Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх “гараг”-ийн ангид 2 албан хаагч;

·      Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуульд магистрын зэрэг олгох “гараг”-ийн сургалтад 2 албан хаагч;

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох, Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалтад 7 албан хаагчид;

·      Авлигатай тэмцэх газраас “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтад 3 албан хаагчид;

·      “Бэлчээрийн менежмент” хэлэлцүүлэгт 2 албан хаагчид;

·      “Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалтад 1 албан хаагч;

·      Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн хамтарсан “Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг зохион байгуулах” сургалтад 1 албан хаагч;

·      Төрийн албан хаагчийн ёс зүй” зайн сургалтад 1 албан хаагч;

·      “Төрийн албан хаагчийн манлайлал” зайн сургалтад 1 албан хаагч;

·      “Албан хэрэг хөтлөлт”-ийн зайн сургалтад 1 албан хаагч;

·      “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” сургалтад 2 албан хаагчид;

·      “Топ менежер”-ийн сургалтад 1 албан хаагч;

·      “Уул уурхайн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх” сургалтад 5 албан хаагч;

·      НҮБ-ийн хүнс хөдөө аж ахуй, олон улсын холбоо технологи, хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулсан “Цахим хөдөө аж ахуй” сургалтад 3 албан хаагч;

·      “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганд 1 албан хаагч;

·      Япон улсад ЖАЙКА-гийн Хүн амын нутагшил суурьшлын хөгжлийн төслийн хүрээнд “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах” сэдэвт сургалтад 1 албан хаагч;

·      Солонгос Улсад КОЙКА-гийн Глобал сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Үндэсний хэмжил, зураглалын байгууллагын чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтад 2 албан хаагчид;

·      Тайван улсад Тайваны Олон улсын газрын бодлого судалгаа сургалтын төвөөс зохион байгуулж буй “Газрын бодлого ба орон нутгийн тогтвортой хөгжил” сургалтад 1 албан хаагч;

·      “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх чиглэл” сэдэвт сургалт 4 албан хаагч;

·      Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг зохион байгуулах” сургалт 1 албан хаагч;

“Газрын харилцааны ажилтны” өдрийг тохиолдуулан Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалт газар болон нийслэл газрын албаны мэргэжилтнүүд, газрын даамлуудад зориулсан сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургуулиудын байранд сургалтуудыг зохион байгуулсан. Уг чадавхижуулах сургалтанд давхардсан тоогоор 248 албан хаагч хамрагдсан байна. Дараах 10 чиглэл, сэдвүүдээр сургалтуудыг зохион байгуулсан.

·         Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт

·         Газрын төлөв байдал, чанарын мониторинг хийх сургалт

·         Газар зохион байгуулалтын улсын ерөнхий төлөвлөгөөний танилцуулга, хэрэгжүүлэх арга зам

·         Орон нутгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхижуулах

·         Мэдээллийн системийн хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдал

·         Архив, албан хэрэг хөтлөлт, цахимжуулалтын талаар АЕГ-тай хамтарсан сургалт

·         Хөрөнгийн үнэлгээний анхан шатны сургалт

·         Газрын төлбөр, татварын цахим системийн сургалт

·         Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын сургалтХот байгуулалтын кадастрын мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт

“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтан салбарын төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн ур чадварыг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах, багаар ажиллах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулах “Мэдлэгээрээ уралдацгаая” уралдааныг Юнител групптэй хамтран 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зохион байгуулахаар тус газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 дугаар тушаалыг боловсруулан батлагдан гарсан. 21 аймгийн ГХБХБГ, нийслэл,  дүүргийн Газрын албанд уралдаантай холбоотойгоор 2019.02.14-ний өдрийн 1/257 тоот албан бичгийг хүргүүлж, уралдаанд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулж, Юнител групптэй гэрээ байгуулан салбарын хэмжээний 500 асуултыг нэгтгэж, Юнителийн холбогдох мэргэжилтнүүдэд хүргүүлэн, 21 аймгийн  ГХБХБГ, Нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд мэдлэгээрээ уралдаж, I, II үе шаттай зохион байгуулсан.

9.3.2. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, ажилтан томилох, чөлөөлөхтэй холбоотой болон бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль болон яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжинд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын хүний нөөцийн асуудал хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

●      Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу сул орон тоо гарсан тохиолдол бүрт Төрийн албаны зөвлөлд 2019.03.11-ний өдрийн 1/403, 2019.03.18-ны өдрийн 1/454 тоот албан бичгүүдээр 8 сул орон тооны талаарх мэдээллийг холбогдох тушаалын хамт хүргүүлсэн.

●      Мөн нөөцөөс сул орон тоог нөхөх тухай 2019.03.18-ны өдрийн 1/454 тоот албан бичгээр хүргүүлсэн.

●      Авлигатай тэмцэх газарт 2019.01.17-ны 1/142, 2019.02.20-ний өдрийн 1/293, 2019.03.18-ны өдрийн 1/455, 2019.04.25-ны өдрийн 1/771, 2019.04.22-ны өдрийн 1/746, 2019.04.17-ны өдрийн 1/704 тоот албан бичгээр нийт 14 албан хаагчийн мэдээллийг хүргүүлсэн.

●      АТГ-аас 2019.01.04-ний өдрийн 05/81, 2019.01.31-ний өдрийн 05/942, 2019.03.04-ний 05/1980, 2019.05.06-ны өдрийн 05/3529, 2019.05.06-ны өдрийн 05/3529  албан бичгүүд ирсэний дагуу холбогдох томилгоонуудыг хийсэн.

●      2019 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар хүний нөөцтэй холбоотой дараах тушаал гаргасан. Үүнд:

            -Ажилд шинээр орсон-4;

            -Өөр ажилд шилжин томилогдсон-8

            -Ажлаас чөлөөлөгдсөн-7.

9.3.3. “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

Агентлагийн нийт албан хаагчдын хэмжээнд "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах" хөтөлбөрийг хэрэгжүүлэн Төрийн албан хаагч нь төрд алба хашиж буй нийгмийн гишүүнийхээ хувьд сэтгэл ханамжийн баталгаатай байх нөхцлийг бүрдүүлэх, албан хаагчдыг ажлын байрны тодорхойлолтын дагуу эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэх боломжийг бий болгох үүднээс нийгмийн баталгааг нь хууль тогтоомжийн хүрээнд хангах, түүнчлэн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцуулах зэрэг ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэн ажиллаж байна.

2019 оны “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн батлуулан дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн албан хаагчийн 2018 оны үр дүнгийн гэрээний үнэлгээнд үндэслэн зэрэг дэв шинээр авах, зэрэг дэв ахиулах 18 албан хаагчийн мэдээллийг 2019.01.04-ний өдрийн 1/51 тоот албан бичгээр БХБЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлээд байна.

-Албан хаагчдын цалингийн шатлалыг ахиулах тухай 2019.01.10-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар 11 албан хаагч цалингийн шатлал ахисан;

-Ур чадварын нэмэгдэл шинээр олгох болон ур чадварын нэмэгдэл ахиулсан–3 албан хаагчид;

-Буцалтгүй тусламж үзүүлэх тухай-7 албан хаагчдад тусламж үзүүлэх /2 600 000/

-Биеийн тамирын арга хэмжээнд албан хаагчдыг оролцуулах, долоо хоногт нэг удаа спорт заал авах ажлыг зохион байгуулж, 5-р сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна.

-Улсын нэгдсэн 2-р төв эмнэлэгээр үйлчлүүлэх удирдах албан тушаалтнуудын нэрс болон тэдгээрийн гэр бүл, 16 хүртэлх насны хүүхдийн нэрсийг 2019.01.21-ний өдрийн 1/148 тоот албан бичгээр хүргүүлсэн.

-2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан Сөүл эмнэлэгтэй хамтран нийт албан хаагчдыг урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулан 2019 оны 01 дүгээр сард дуусган эмнэлэгийн дүгнэлтийг нийт албан хаагчдад ABLE-ийн Олон нийтийн хэсэгт байрлуулан мэдээллэсэн.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяр-39 эмэгтэй албан хаагчдад гарын бэлэг

-Хүүхдийн баярын бэлэг- 128 хүүхдэд

-Цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад настанд гарын бэлэг

-Албан хаагчид шинэ хүүхэд төрөх-2 албан хаагчид;

-2019 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар хүний нөөцтэй холбоотой 100 тушаалыг боловсруулан гаргаж, нэгжийн дарга нараас санал авч, холбогдох хууль журмын дагуу албажуулан гаргасан. Үүнд :

            -Ажилд орсон-4;

            -Ажлаас чөлөөлөгдсөн-7;

            -Шилжин томилогдсон-8;

            -Буцалтгүй тусламж үзүүлэх тухай-9

            -Цалинтай чөлөө 15;

            -Цалинтай холбоотой- 5;

            -Сахилгын шийтгэл-1;

            -Хүүхэд асрах чөлөөтэй-2;

            -Зардал гаргах тухай-10 байна.

9.3.4.Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх 

Тоо хэмжээ: тухай бүр

Чанар: Хууль тогтоомжинд нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Хүрэх үр дүн: Архивын улсын үзлэгт байгууллагын албан хэрэг хөтлөлт, төрийн захиргааны чиглэлээр шалгах удирдамжийн дагуу бэлтгэж, улсын үзлэгт хамрагдах ажлыг зохион байгуулсан байна.

Байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл явцад хяналт тавих, хадгалах, хугацаа дууссан баримтыг нягтлан шалгах, устгах, механик болон биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын архивын баримтанд нэгдсэн тооллого явуулах зорилгоор Агентлагийн даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар “Байгууллагын архив”-ын баримтанд тооллого явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, архивын баримтанд иж бүрэн тооллого явуулах ажлын удирдамжийг баталж, ажлын хэсгийг ажиллах нөхцөл боломжоор ханган ажиллаж байна..

Мөн Агентлагийн даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/111 дугаартай тушаалаар Улсын үзлэгт бэлтгэх, зохион байгуулах байгууллагын комиссын бүрэлдэхүүнийг батлаад байна.

Уг комисс нь улсын үзлэг зохион байгуулах удирдамж, дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу үзлэгт бэлдэх зорилгоор ажлын төлөвлөгөө, хуваарийг боловсруулаад байна.

ГХГЗЗГ-ын /хуучнаар/ архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад явуулсан үлсын үзлэгийн тухай АЕГ-ын Улсын байццагчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 05/53 дугаар дүгнэлтээр заасан “Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл” бүрээр 25 ажил хэрэгжүүлэн хэвшүүлэх ажлын төлөвлөгөө гарган 2016 оны 01 сарын 28-ны өдөр /ББНШК-ын хурлаар хэлэлцүүлэх асуудлын  төлөвлөгөө 2-р заалт/ батлуулсан. ББНШК-ын 2016-2019 оны хурлаар жил бүр биелэлтийг гарган хэрэгжүүлж дууссан.

Үүнд: Цаашид албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 6 ажил, байгууллагын архивын чиглэлээр дүгнэлтээр заасан 6 үндсэн ажил, үйлчилгээ, мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлийн цаашид хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн 3 ажил төлөвлөсөн. Мөн “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын талаар сайжруулах шаардлагатай” гэж дүгнэсэн 3 ажил, үйлчилгээ хамрагдсан. Төлөвлөгөөний үр дүнд:

  1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам’’-д заасан хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулж хэвшүүлсэн.
  2. “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж’’-д заасан хугацааг баримтлан ажилтны ажлын туршлага эзэмшсэн хугацааг ‘’Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам’’-д тусган батлуулсан.
  3. Иргэдийг хууль тогтоомж, тэдгээртэй холбогдон гарсан эрх зүйн актуудтай танилцах боломжоор хангах зорилгоор мэдээллийн самбар гаргасан.
  4. Төрийн байгууллагын вэбсайтын контентийн чанарыг сайжруулах, тухай бүр нь баяжилт, шинэчлэлт хийж хэвийн үйл ажиллагааг  хангасан.
  5. Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан. /Зорилго, зорилт, чиг үүргийг тодорхой тусгах, тодорхойлолтын бичвэр, найруулга зүйн алдааг зассан/
  6. Ажилтнуудын хөтөлж байгаа хэргүүдийг ‘’Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалт’’-д бүрэн тусгаж, жагсаалтыг эцэслэн боловсруулсан.
  7. Нууцын ажилтанд, нууцын баримт бичгүүдийг хадгалах зориулалтын код бүхий сэйф, баримт устгагчаар хангагдсан.
  8. “Төрийн болон албаны нууц хамгаалах тухай журам шинэчлэн боловсруулсан. Байгууллага, хувь хүний нууцтай холбоотой  заалтууд нэмсэн. (Боловсон хүчний хувийн хэрэг, хөрөнгө орлогын мэдүүлэг, мэдээллийн сангийн нууцын зэрэглэлтэй  зураг, төслүүд  гэх мэт албаны нууцад орох баримтын жагсаалтыг гаргаж батлуулсан.)
  9. Архив, бичиг хэргийн эрхлэгч нь анхан ба гүнзгийрүүлсэн сургалтанд мэдээллийн технологийн чиглэлээр сургалтанд хамрагдсан.
  10. Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны норм, нормативын дагуу ажлын ачааллыг жигд хуваарилж ажил үүргийг салгасан. Засгийн Газрын 11-11 төвөөс ирүүлсэн цахим өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар  мэдээлэх ажлын давхардал арилсан.
  11. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаарх холбогдох дүрэм, журамд архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтныг ‘’Ажил хүлээлцүүлэх комиссын  бүрэлдэхүүнд   оролцуулж хүлээлцдэг болсон.
  12. Ажлаас чөлөөлөгдөх үед ажилтнууд ажлын хэрэгцээндээ ашиглаж байсан архивын баримтыг хуудас бүрээр, албан хэрэг хөтлөлтийн шатанд хөтөлж байгаа баримт бичгийг хуудас, хавтаст хэрэг бүрээр, цахим хэлбэртэй баримт бичгийг файл болон цахим хавтас /фолдер/ бүрээр шалган тоолж хүлээлцүүлэхээр, журамд оруулсан.
  13. Байгууллагын архивын дүрэм шинэчлэн боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх талаар АЕГ-аас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажиллсан. Байгууллагын ББНШАЗК-ын бүрэлдэхүүнд  АЕГ-ын мэргэжил, арга зүйн зааврлагч Ш.Дайриймааг оролцуулан тушаал гаргуулан ажилласан.
  14. ББНШК-ын дүрэм шинэчлэн боловсруулж, Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулсан.
  15. 2009-2015 оны 781 хадгаламж, 70 жил хадгалах 171 ХН-ийн бүртгэл, дансыг шинэчлэх ажлыг зохион байгуулсан.
  16. Байгууллагын архивын хадгаламжийн сангийн халаалтын систем тохируулах, хадгалалтын горим мөрдөх, чийгшилт дулааны хэмжээг бүртгэж хэвшүүлсэн.
  17. УИХ-ын 24 дүгээр тогтоол, Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор батлагдсан ‘’Цахим Засаг’’ Үндэсний хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай зардлын эх үүсвэрийг жилийн төсөвт тусган, санхүүжүүлсэн.
  18. Байгууллагын Вэб сайтад албан хэрэг хөтлөлт, архивын талаар мэдээ тогтмол оруулж хэвшсэн.
  19.  Байгууллагын архивт хадгалагдаж байгаа баримтын талаарх ерөнхий мэдээллийг оруулан тоо бүртгэлийн үндсэн болон туслах баримтыг 30 хувийг  цахим хэлбэрт оруулан “ARCHIVE-PRO” програмд холбосон.
  20. Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг мэдээллийн технологийн чиглэлээр сургалтанд хамруулсан.
  21. Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан болон нийт ажилтнуудын дунд Мэдээлийн технологийн болон MNS ISO 15489-1:2007 ба Мэдээллийн аюулгүй байдлын стандарт  ISMS-ISO 17799-ын талаар сургалт зохион байгуулсан.
  22. Орон нутгийн архивуудад арга зүйн заавар зөвлөгөө хүргүүлэн, “Албан хэрэг хөтлөлтийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт” -ийг ТАХХҮЗ-ын хавсралтын дагуу 12 төрлийн үндсэн чиглэлээр дүгнэж байхаар боловсруулан хүргүүлсэн.

9.3.6. Газрын харилцаа, барилга, хот байгуулалт салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тогтмол

Чанар: Хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн байна.

МГФЗЗХ-оос ирүүлсэн “Салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын төлөвлөгөө”-нд санал хүргүүлсэн. Энэхүү төлөвлөгөөний дагуу геодези, зураг зүйн салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох, сунгахад шаардлагатай кредит тооцох сургалтыг ГФЗЗХ-той хамтран 2019 оны 3 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад агентлагаас “Өндрийн сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажил, ажлын зохион байгуулалт, хяналт шалгалт”, “Гравиметрийн сүлжээ, хэмжилт, Монгол орны геоидын өндрийн загвар” зэрэг  сэдвээр 4 цагийн хичээл заав.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлын хүрээнд: Газар зохион байгуулалт төлөвлөлт, Барилга байгууламжийн угсралт, засварын ажил, Ус хангамж, ариутгах татуургын системийн угсралт, засварын ажил, Барилгын архитектур /эзлэхүүн/ төлөвлөлтийн мэргэшсэн инженерийн сургалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, харъяа байгууллагын нийт 16 албан хаагч 2019.06.07-ны байдлаар хамрагдаад байна.

Газрын харилцааны салбарын ажилтны мэргэшлийн зэрэг авсан байдал 2019 оны хагас жилийн байдлаар:

-       Газар зохион байгуулалтын чиглэлээр Монгол улсын Зөвлөх инженерийн зэрэг шинээр-1;

-       Геодези зураг зүйн чиглэлээр Монгол улсын Зөвлөх инженерийн зэрэг шинээр-1;

-       Газар зохион байгуулалтын чиглэлээр Монгол улсын Зөвлөх инженерийн зэрэг сунгуулсан-3;

-       Геодези зураг зүйн чиглэлээр Монгол улсын Зөвлөх инженерийн зэрэг сунгуулсан-3;

-       Мэргэшсэн инженерийн зэрэг шинээр-27;

-       Газар зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг-15;

-       Газрын кадастрын чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг-3;

-       Геодези зураг зүйн чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг-9;

-       Газар зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг сунгуулсан-4;

-       Геодези зураг зүйн чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг сунгуулсан-2;

9.3.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, дэд бүтцийг хүртээмжийг бий болгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: БХБЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн шийдвэр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлагнах, холбогдох газруудтай хамтран ажилласан байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу харъяа газруудаас судалгааг авч нэгтгэн ирүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2019.05.16-ны өдрийн 573 дугаар албан бичгийн дагуу харъяа байгууллагууд болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллаж байгаа ажилчдын судалгааг гарган 2019.05.30-ны өдрийн 1/1100 албан бичгээр хариуг хүргүүлж мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна. БХБЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлд ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг, ХБХ-ийн дарга О.Одбаяр нар гишүүнээр ажиллаж байна.

9.4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлт, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: ГЗБГЗЗГ-ын нийт албан хаагч, Нийслэлийн газрын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Бүх шатны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, аймгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагийн нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах ажлын хүрээнд:

●      Барилга, хот байгуулалтын яаманд төсвийн шууд захирагчийн 2019 оны үр дүнгийн гэрээ болон үр дүнгийн гэрээний хавсралт болох 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг 2019.02.01 өдрийн 1/204 тоот албан бичгээр хүргүүлж, 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдөр ГЗБГЗЗГ-ын дарга Барилга, хот байгуулалтын Сайдтай 2019 оны Үр дүнгийн гэрээг байгуулсан.

●      2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ГЗБГЗЗГ-ын нэгжийн дарга нар ГЗБГЗЗГ-ын даргатай 2019 оны үр дүнгийн гэрээг байгуулсан.

●      Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нарын 2019 оны үр дүнгийн гэрээний хавсралт болох 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд нэгжийн дарга нар болон орон нутгийн байгууллагаас санал авч нэгтгэн, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үеэр ГЗБГЗЗГ-ын даргатай 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулж 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.

●      Агентлагийн нийт албан хаагчдын 2019 оны Үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг 2019 оны 02 дугаар сарын 20-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Газрын дарга, орлогч дарга болон нэгжийн дарга нараас бусад 54 албан хаагчтай Үр дүнгийн гэрээ, 20 албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллалаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагийн нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг үнэлэх ажлын хүрээнд:

●      Төсвийн шууд захирагчийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээний хавсралт болох “Газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хагас жилийн биелэлтийг нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ........тоот албан бичгээр хүргүүлсэн.

●      2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 72 албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг үнэлснээс A-35, B-26, C-10, D-1 албан хаагч авсан байна. Үнэлгээний мөрөөр 2019.04.19-ний өдрийн Газрын даргын Б/72 дугаар тушаалаар A, B үнэлгээ авсан 51 албан хаагчид сарын үндсэн цалингийн 30-40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон.

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/211 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсэг байгуулагдан Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн ГХБХБГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 02 өдрийн 02 дугаар өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үеэр танилцуулсан.

●      2018 оны ажлын үр дүнгээр А, В үнэлгээ авсан Нийслэлийн газрын алба аймгуудын ГХБХБГ-ын дарга нарт урамшуулал олгох тухай ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/30 тушаал гарсан.

Агентлагийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор тус газрын харьяа орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр дэмжих ажлын хүрээнд:

●      Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/167 дугаар тушаалаар батлагдсан 13 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Нийслэлийн газрын алба болон 9 дүүргийн газрын албаны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг ажлын удирдамжийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулан Нийслэл, дүүргийн газрын албуудад санал, зөвлөмжийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/313 тоот албан бичгээр хүргүүлсэн.

●      21 аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх ажлын хүрээнд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 16 аймгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан 8 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг 16 аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж, санал зөвлөмжийг боловсруулж байна.

9.4.3. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотой орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг  зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах

Тоо хэмжээ: 21 аймгийн хэмжээнд
Чанар: Зохих хууль тогтоомжийн дагуу
Хугацаа: 2-4 сард

Хүрэх үр дүн:

●    21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын удирдлагатай орон нутагт уулзалт зохион байгуулах, хамтран ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээг зохион байгуулсан байна.

●    Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангасан байна.

ГЗБГЗЗГ-ын дарга, Орлогч дарга нар Засгийн газрын 2018 оны 384 дүгээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, геодези, зураг зүй, суурь судалгаа, газар зохион байгуулалт, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй болон 2019 онд хийгдэх ажлуудыг мөрдөгдөж буй хууль, тогтоомж,  норм дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, аймгийн ГХБХБГ болон сумдын Газрын даамал нарыг нэгдсэн удирдлагаар хангах, зэрэгт анхаарах асуудлаар 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон орон нутгийн холбогдох удирдлагууд, аймгуудын ГХБХБГ-ын дарга, албан хаагч нартаа уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан.

Мөн ГЗБГЗЗГ-ын даргын 2017.05.04-ний өдрийн А/136 дугаар тушаал “Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт”-ийн дагуу 16 аймгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.

“9.5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.5.1. Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын цахим хуудас, цахим шууданг тогтмол ажиллуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан байна.

-       Англи улсын Орднанс сүрвэй байгууллагын Ординанс сүрвэй-Олон улс" Гүйцэтгэх захирал ноён Петер Хэдлундаар ахлуулсан 4 төлөөллийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Сангийн яамны холбогдох албан тушаалтан нартай уулзах ажлыг зохион байгуулж ажиллав. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 9–13 цагийн хооронд Төрийн ордны “В” зааланд “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байрлалд суурилсан орон зайн мэдээллийн ашиг тус, үр өгөөжийн талаар төрийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, яам, агентлагийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, боловсролын байгууллагын нийт 49 төлөөлөл оролцож орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

-       Дэлхийн банкны нийгэм, хот, хөдөө орон нутаг, ажрахгүй хөгжлийн дэлхийн нийтийн практикийн дарга хатагтай Анна Велленштейнд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх асуудлаар 2019 оны 05 дугаар сарын 01-нд 01/800 дугаараар гадаад албан бичиг төлөвлөн илгээв. Хамтран ажиллахад татгалзах зүйлгүй талаар хариу бичиг ирсний дагуу Дэлхийн банкны холбогдох төлөөлөтэй цахим шуудангаар харьцан ажиллаж байна.

-       2019 оны 4 сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан “Геодези, зураг зүйн удирдах ажилтны зөвлөгөөн”-ий үеэр Монголын үндэсний телевиз, C1 телевиз, NTV, TM телевиз зэрэг олон нийтийн сувгуудаар тус зөвлөгөөнийг сурталчилж, салбарын ахмад зүтгэлтнүүд, холбогдох дарга нар газрын харилцааны салбарын үйл ажиллагааны талаар ярилцлага өгөв.

-       2019 оны 02 дугаар сарын 14-нд зохион байгуулагдсан “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг хэвлэл мэдээллээр сурталчлах ажлын амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 14 телевиз, радио, цахим мэдээллийн сайтуудын оролцоог хамруулав. Үүнд:

1. Монголын үндэсний ТВ

2. TV 9

3. MM Агентлаг

4. Парламент ТВ

5. 25 TV

6. Монцаме

7. Өлзий ТV

8. STAR TV

9. LIKE TV

10. MNC TV

11. Зууны мэдээ

12. Үндэсний радио

13. Arslan.mn

●      2019 оны 4 дүгээр сарын 2-нд Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас брайль газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд хүлээлгэн өгөх арга хэмжээг хэвлэл мэдээллээр сурталчилсан. Үүнд:

1. MNC телевиз Газрын даргын ярилцлагыг авсан. Оройн мэдээний хөтөлбөрт мэдээгээр оруулсан.

2. Gogo.mn

3. Olloo.mn

4. Ontslokh.mn

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү Bloomberg Телевизэд “Үл хөдлөх хөрөнгийн булан”-д газрын харилцааны асуудлаар ярилцлага өгсөн. 

●      Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын үйл ажиллагааг 2019 он хэвлэл мэдээллээр сурталчлах тухай төлөвлөгөөг батлуулан, төлөвлөгөөний дагуу арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа.

●      “Монгол HD” телевизийн “Өглөө” хөтөлбөрт “Байрлал болон хоёр цэгийн хоорондох зайг тодорхойлох” сэдвээр танилцуулга бэлдэн хүргүүлж, 2019 оны 1 сарын 30-ны өдрийн “Өглөө” хөтөлбөрийн шууд нэвтрүүлэгт оролцсон. Энэхүү нэвтрүүлгийн үр дүнд ТВ-ийн редакциас сонирхолтой, олон нийт мэдлэг авах шаардлагатай сэдэв байна гэж үзээд цуврал нэврүүлэг хийе гэсэн саналын дагуу цуврал нэвтрүүлгийн хөтөлбөрийг боловсруулж, 4, 5 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү цуврал нэвтрүүлгийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн нэвтрүүлэгт “Газар зүйн нэрийн хэрэглээ, ач холбогдол” сэдвээр оролцож, мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлав.

●      “Монгол Улсын геодезийн сүлжээ” сэдэвт ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэгт өндрийн сүлжээ, түүний хэрэглээний талаар ярилцлага өгч оролцсон.

●      “Монгол орны зурагжуулалт” сэдэвт ТВ-ийн 10 минутын нэвтрүүлэгт газрын дарга Ц.Ганхүү ярилцлага өгч оролцсон.

●       2019 оны 03 дугаар сарын 22-ний А/67 дугаарт тушаалаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын үйл ажиллагааг 2019 он сурталчлах тухай төлөвлөгөөг батлуулан, төлөвлөгөөний дагуу арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

●      2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр MNC телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт газар өмчлөлт, “Геодези, зураг зүйн салбарын ажилтны 2-р зөвлөгөөн”-ий талаар ярилцлага өгсөн.

9.5.2. Салбарын гадаад болон дотоод хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Төлөвлөгөөг боловсруулж батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулсан байна.

Байгууллагын гадаад арга хэмжээний төлөвлөгөөг Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/38 дугаар тушаалаар батлуулан БХБЯ-нд албан тоотоор хүргүүлэв.

●      Гадаад томилолт, сургалтын тухай, зардал гаргах тухай нийт 14 тушаал боловсруулан батлуулав.

●      Гадаад томилолт, сургалттай холбоотойгоор байгууллагын албан хаагчдын холбогдох материалыг хурал, сургалт зохион байгуулагч талд цахим шуудангаар тогтмол хүргэж ажилласан. Давхардсан тоогоор гадаад томилолтоор 6, сургалтад 9 албан хаагчид хамрагдав. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 06 дугаар сарын байдлаар гадаад улсад зохион байгуулагдсан нийт 4 арга хэмжээнд 6 албан хаагчид (давхардсан тоогоор) оролцоод байна. Мөн 2 арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан байна. Үүнд, “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлэг болон “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг. Мөн Евразийн Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 4-р хурлыг Монгол Улсад зохион байгуулах тал дээр гадаадын байгууллага болон Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хороотой ярилцан тохиролцсоны үндсэн дээр

●      2019 оны байдлаар нэмж 6 албан хаагч цахим паспорт мэдүүлж авч, нийт 23 албан хаагч албан паспорт эзэмшиж байна.

●      Цахим шуудангаар ирсэн холбогдох захиануудад чиглэл өгч, хариу арга хэмжээ авч, холбоотой ажилласан.

●      Олон улсын байгууллага, гаднын байгууллагуудтай хамтын ажиллагааг зохион байгуулж, чиглэл бүрээр хариуцсан албан хаагчдад удирдлагын заалтын дагуу шилжүүлэн ажиллав.

●      Дараах олон улсын болон гаднын улсын байгууллагатай холбоотой ажиллалаа. Үүнд:  UN-GGIM, UN-GGIM-AP, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалтын яамны Газрын бүртгэл, кадастрын газар, Бүгд Найрамдах Турк Улсын Геодезийн инженер бизнес эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Чомданжонбу орон зайн мэдээллийн байгууллага, Азербайжаны Азеркосмос компани, Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлаг /GSI/, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ординанс сурвэй, Америкийн Нэгдсэн Улсын Тримбле компани, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яам, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Газрын хиймэл дагуулын алсын зайнаас тандан судлах төв зэрэг болно. БХБЯ-ыг тухай бүр мэдээллээр хангаж, холбогдох танилцуулга мэдээллийг орчуулгын хамт хүргүүлж ажиллаа.

●      UN-GGIM-ийн зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайн мэдээллийн менежментийн хүрээ, бодлогын орчин, зарчим, зааварчилгааг манай Агентлагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Монгол улсад шинэлэг, баталгаатай орон зайн өгөгдлийн бүрдүүлэлт, боловсруулалт, түгээлт, хэрэглээ зэрэгтэй холбогдох техникийн чадавх, чадамжийг сайжруулах, нэмэгдүүлэх стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ-ын дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн гол зорилго нь Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг сайжруулах, бэлэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа байгаа юм. Уг төслийн ажлын хэсгийн нарын бичгийн даргаар ажиллаж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төслийн ажлын хэсгийн эхний хурал зохион байгуулсан. Хурлын тэмдэглэл хөтөлж албажуулсан. Төслийн C Addendum буюу “Одоогийн нөхцөл байдал болон хүрэх гүйцэтгэлийн хос-хариултын судалгаа” -ны материалыг Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран Монгол хэл рүү орчуулан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төслийн ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар ажлын хэсгийн гишүүд харилцан ярьж, санал бодлоо солилцон санал асуулгын хуудсыг бөглөсөн.  Түүнчлэн Төслийн D Addendum буюу “Нэгдсэн орон зайн мэдээллийн хамрах хүрээний суурь судалгаа”-ны санал асуулгын материалыг Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран Монгол хэл дээр орчуулсан. Төслийн D Addendum санал асуулгын материалыг эцэслээд ажлын хэсгийн гуравдугаар хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг БХБЯ-тай хамтран зохион байгуулсан.

●      Байгууллагын дотоод мэдээнд нийт албан хаагчдад гадаадад сургалт, гадаад болон дотоод арга хэмжээ, зар мэдээтэй холбоотой нийт 72 мэдээг нийтлүүлэв. Мөн байгууллагын файсбүүк болон бусад платформуудыг тогтмол ажиллуулж байна.

9.5.3. Дотоодын болон олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, салбарын зөвлөгөөнд оролцох

Тоо хэмжээ: Төлөвлөгөөнмй дагуу

Чанар: Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Дотоодод дараах хурал, уулзалт, семинарыг зохион байгуулж, оролцсон байна. Үүнд:

1.     Удирдах ажилтны зөвлөгөөн

2.     Газрын харилцааны ажилтны өдөр

Байгууллагын гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд олон улсын сургалтын хөтөлбөрийг оруулан Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/38 дугаар тушаалаар батлуулсан. Гадаад сургалтын хөтөлбөрийн дагуу ГЗБГЗЗГ-ын мэргэжилтнүүд Тайвань, Бүгд Найрамдах Солонгос Улсад сургалтад хамрагдаад байна.

  1. Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Дөл нь 2019 оны 04 сарын 16-наас 05 сарын 01-ний хооронд Тайван улсын Таоюань хотод байрлах Тайваний Олон улсын газрын бодлого, судалгааны сургалтын төвд “Газрын менежмент ба газар зүйн мэдээллийн систем”-ийн чиглэлээр оролцсон. Сургалтын үр дүнд  Тайвань улсын газар зүйн мэдээллийн систем, газрын менежмент, гамшгийн эрсдэл, газрын кадастр, зайнаас тандан судлалын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна. Мөн газар ашиглалтад хяналт тавих мониторингийн цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар судалж, нэгдсэн системийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар судалгаа хийж, ажиллах юм.
  2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, мэргэжилтэн А.Зоригтбаатар нар БНСУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн зардлаар 2019 оны 5 дугаар сарын 07-оос 5 дугаар сарын 11-ний хооронд томилолтоор ажилласан. “Chumdan geospatial information” байгууллагатай “Нээлттэй газар зүйн мэдээллийн системд тулгуурласан орон зайн мэдээллийн дэд бүтцийн менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох” төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцож, БНСУ-д Нээлттэй газар зүйн мэдээллийн системд тулгуурласан орон зайн мэдээллийг хэрхэн бүрдүүлж буй, ашиглаж буй байдалтай танилцсан. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Chumdan geospatial information” Co.,Ltd байгууллагын удирдлага, албан хаагч нартай уулзан Монгол Улсад “Нээлттэй газар зүйн мэдээллийн системд тулгуурласан орон зайн мэдээллийн дэд бүтцийн менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох” нь сэдвээр талууд нээлттэй ярилцлага өрнүүлсэн. ГЗБГЗЗГ-т байгаа  том масштабын байр зүйн зураг, хаягийн мэдээллийн сан, газрын кадастрын систем болон байгууллагын үндэсний орон зай, өгөгдлийн дэд бүтцийн санд байгаа мэдээлэлд  дүн шинжилгээ, анализ хийж Газрын зургийн менежментийн болон хэрэглээний систем бий болгох ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулахаар талууд тохиролцсон. “Газрын зургийн хэрэглээний систем” байгуулах төслийн санал боловсруулж БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Үүний тулд БНСУ-аас 3 төлөөлөгч 10-30 хоногийн хугацаатай ажиллаж одоогийн нөхцөл байдал болон ГЗБГЗЗГ-ын саналын дагуу “Газрын зургийн менежментийн систем”-ийг 2019 оны 09 сараас өмнө хөгжүүлэхээр болсон. Төслийг боловсруулах ажлын хүрээнд судалгааны ажлын эхний баг ГЗБГЗЗГ-т ажиллаж байна.
  3. НҮБ-ийн ХХААБ болон “UNREDD Mongolia” төсөлтэй хамтран 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-ний хооронд “Зайнаас тандан судлалын SEPAL системийн сургалт” зохион байгуулсан. Сургагч багшаар Итали улсын Ром хотод байрлах НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв оффисоос Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын эксперт Ясмин Найла /Naila Yasmin/ хүрэлцэн ирж ажилласан бөгөөд орчуулагчаар “UNREDD Mongolia” төслийн ажилтан Н.Бат-Өлзий ажилласан. Энэхүү сургалтад тус газрын нэгжийн албан хаагч нар болон нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг нийт 22 хүн идэвхтэй оролцон сургалтыг амжилттай дүүргэж сертификат авсан.
  4. Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалтын яамны Газрын бүртгэл, кадастр, геодезийн газрын дарга İbrahim Cankurt тэргүүтэй төлөөлөгчид Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хот байгуулалтын кадастр, газрын кадастрын чиглэлийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах, санал солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, газрын кадастр, геодези зураг зүйн чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцсон. Уулзалтаар “Тухайн улс орны оршин тогтнох үндэс нь газар байдаг. Иймээс газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газраас анхаарч, газрын харилцаа, кадастрын чиглэлээр чухал шийдвэр гарган ажиллаж байна. Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын их хуралд өргөн барих гэж байгааг Сайд Х.Баделхан онцолсон. Цаашид төсөл хөтөлбөр, сургалт судалгааны бүхий л талаар нягт хамтран ажиллах талаар талууд нэгдсэн шийдэлд хүрсэн.
  5. Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн /GSI/ Сансрын геодезийн судалгааны хэлтсийн захирал Basara Miyahara, Физик геодезийн хэлтсийн дарга Toshihiro Yahagi нар 2019 оны 03 сарын 11-15-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ-т ажилласан. Төлөөлөгчид 2019 оны 03 сарын 12-ны өдөр газрын дарга Ц.Ганхүү болон удирдлагууд , мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулсан. 2019 оны 03 сарын 14-ний өдөр ГЗБГЗЗГ-ын удирдлагуудад Монгол Улсад ажилласан ажлын үр дүнг танилцуулж, цаашид хамтран ажиллах, нэгдсэн шийдэлд хүрсэн.
  6. Гадаад харилцааны яаманд 2019 оны 02 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд “ОХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол орны нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах” төслийн техникийн асуудлыг ОХУ-ын талтай хэлэлцээр хийх уулзалтыг зохион байгуулж хамтран ажиллах санал хүсэлтээ солилцсон.
  7. Газрын харилцааны ажилтны өдрийг угтан дараах үйл ажиллагааг зохион байгуулав:

-       Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 65 жилийн ой, Газрын харилцааны ажилтны өдрийг угтан зохион байгуулагдаж буй "Ухаалаг газрын харилцаа" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн танхимд зохион байгуулсан.

-       Геодези, зураг зүйн улсын олимпиад 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр зохион байгуулсан.

-       Газрын харилцааны салбарын ажилтан, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 04 дүгээр сарын 29-нд Монгол Улсын Их Сургуулийн дугуй танхимд зохион байгуулсан.

-       Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Монголын геодези, фотограмметр, геодези, зурагзүйн холбоо хамтран  Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулсан.

-       Аймаг нийслэл дүүргийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт 2019 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилсэн.

-       Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан газрын харилцааны салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын дунд Урлагийн анхдугаар наадам 2019 оны 05 дугаар сарын 02-нд Улсын драмын эрдмийн театрт болсон.

-       “Газрын харилцаа- 2019” эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 05 дугаар сарын 03-нд Газарзүй-геоэкологийн хүрээлэнд зохион байгуулагдсан.

-       Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 2019 оны 05 дугаар сарын 03-нд Blue sky зочид буудлын танхимд амжилттай зохион байгуулсан.

-       Хүндэтгэлийн хүлээн авалт 2019 оны 05 дугаар сарын 03-нд Blue sky зочид буудалд болсон.

-       Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөө 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 03-05 хооронд  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

  1. Газрын даргын 2019 оны 1 сарын 9-ний өдрийн А/03 дугаар тушаалаар “Геодези, зураг зүйн салбарын ажилтны 2-р зөвлөгөө”-нийг Төрийн ордонд 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр зохион байгуулсан. Зөвлөгөөнөөс гарсан Зөвлөмж болон зөвлөмжид өгсөн саналын товъёог, зөвлөгөөний тэмдэглэл зэргийг  БХБЯ-нд хүргүүлсэн.
  2. МУИС-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн хүндэт профессор, шинжлэх ухааны доктор Э.Равдан болон түүний багийнхантай Газар зүйн нэрийн талаар хийсэн судалгаа шинжилгээний ажилтай нь танилцаж, уулзалт хэлэлцүүлэгт оролцсон.
  3. Тус газрын дарга Ц.Ганхүү, Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Э.Баярмаа нар 2019 оны 03 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн банкны газар, ядуурал-2019” зөвлөгөөний “Инновацыг идэвхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнд оролцож гадаадад томилолтоор ажиллаа. “Дэлхийн банкны газар, ядуурал-2019” зөвлөгөөний зэрэгцээ НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо, Дэлхийн банктай хамтран “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх нь” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2018 оны Наймдугаар сард Зөвлөхүүдийн хорооноос баталсан Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг “Хэрэгжүүлэх зааварчилгаа”-г боловсруулж байгаа бөгөөд уг хэлэлцүүлгээр Зааварчилгааны хамгийн эхний төслийг нээлттэй хэлэлцүүлж, зарим үр дүнг танилцуулсан юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын FAO-China South-South Cooperation (SSC) хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Румяана Тончовскатай уулзаж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага – БНХАУ Өмнөд-Өмнөд Хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилттэйгээр “Газрын сайн засаглалыг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх - Орон зайн мэдээлэл” төслийн сонгон шалгаруулалтын талаар товч ярилцлаа. Уг сонгон шалгаруулалтын шийдвэр энэ оны 04 дүгээр сарын сүүлээр гарахаар байгаа тухай тэрээр бидэнд мэдээллээ. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс манай агентлагийн нэг төлөөллийг 2019 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Вьетнам Улсын Ханой хотноо зохион байгуулагдах Олон улсын хэмжил зураглалын холбоо (FIG)-ны ээлжит хуралд оролцуулах томилолтын зардлыг даах боллоо.
  4. Олон улсын хэмжил зураглалын холбоо (FIG)-ны ээлжит хуралд Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн оролцож, уг хурлын үеэр UN-GGIM-AP-ээс зохион байгуулагдаж буй “TS07I: Developing Capacity for Geodetic Infrastructure and Systems II” семинарт “Mongolia’s Geodetic Infrastructure, Challenges and Plans for Future” сэдвээр илтгэл тавив.
  5. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд  амжилттай зохион байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Геодезийн хэмжил зураглал, орон зайн мэдээллийн менежментийн асуудлыг хариуцсан байгууллагатай хамтран хэлэлцүүлэгт санал бодлоо солилцож, хамтран ажиллах тал дээр тодорхой түвшинд хэлэлцээр өрнүүлсэн. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь байрлалд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглах талаар төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон зайн мэдээллийн үр өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэхэд гадаад орны шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон улсын хөгжлийн аливаа бодлого, шийдвэрийг орон зайн өгөгдлийн дэд бүтцэд тулгуурлан оновчтой тогтоох асуудлаар санал солилцоход оршсон юм. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, яам, агентлагийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, боловсролын байгууллагын төлөөлөл нийт 49 хүн оролцож орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон.
  6. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Ibis style” зочид буудлийн Поларис танхимд “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг БХБЯ-тай хамтран зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, орон зайн мэдээллийн технологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдийг төлөөлсөн нийт 28 хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент гэж юу болох ба түүний ач холбогдолын талаар ярилцаж, “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээний тухай танилцуулга” хийсэн юм. Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийн тухай танилцуулга, хэрэгжилтийн явцыг танилцуулсан болно. Мөн арга хэмжээний явцад нийт оролцогчдыг багт хувааж, гадаад болон дотоод шинжилгээ, оролцогчдыг тодорхойлох шинжилгээ хийж, Нэгдсэн орон зайн мэдээллийн менежментийн алсын хараа, зорилгуудыг тодорхойлох алхам хийв.  Байгууллагын суурь мэдээллийн сангын өгөгдөлийн стандартчлал болон чанар дээр анхаарч ажиллах, ОЗӨДБ-ийн хууль эрх зүйн байдал, лицензтэй програмын хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, орон зайн мэдээллийн ач холбогдлыг таниулан сурталчлах тал дээр анхаарах шаардлагатай гэж дүгнэв.
  7. “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2019 оны 03 дугаар сарын 25-нд зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээний мэдээллийг цахим мэдээллийн сайтуудад өгч, БХБЯ-тай хамтран ажилласан. Үүнд: ikon.mn, gogo.mn, MNC тв зэрэг.
  8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулсан. Удирдах ажилтны зөвлөгөөний хөтөлбөр, холбогдон гарах зардлыг Газрын даргын А/16 дугаар тушаалаар батлуулав. Зөвлөгөөнөөр салбарын шилдгүүдийг шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, аймаг нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд өгсөн үнэлгээг танилцуулав. ГЗБГЗЗГ-ын 2018 онд хэрэгжүүлсэн гол ажлууд, хүрсэн үр дүн, 2019 онд хийгдэх ажлын танилцуулгыг болон нэгж тус бүрийн үйл ажиллагааны чиглэлээр 2019 онд хийгдэх ажлын танилцуулга, орон нутгийн оролцоо сэдэвт танилцуулгыг нэгтгэх, хэвлэх болон зөвлөгөөний бусад зохион байгуулалтын ажлыг бэлтгэж ажиллав. Уг зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд нар болон дээрх орон нутгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, орлогч дарга, нэгжийн дарга нар оролцов. Мөн зөвлөгөөний үеэр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэлийн Газрын албаны дарга нартай 2019 оны үр дүнгийн гэрээгээ байгуулсан.

“9.6. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.6.1. Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Тоо хэмжээ: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Тухай бүр

Хүрэх үр дүн: Байгууллагаас гаргаж буй хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын төсөл хууль тогтоомжид нийцсэн байна. Газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл хууль тогтоомжид нийцсэн байна.

Газрын багц хуулиудад нийцүүлэн гарах эрх зүйн баримт бичгийн төсөлд санал өгөх, хууль зүйн үндэслэлийг хянах ажлыг тухай бүр гүйцэтгэсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар:

●    Нэгж талбар дугаарлах журмын төсөл;

●    Тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээ хийх аргачлалын төсөл;

●    Шинээр суурьжил үүсгэх газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын төсөл;

●    Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн баримт бичгийн бүрдлийн жишиг загварын төсөл;

●    Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд барилга байгууламж, тохижилт, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн өгөгдөл оруулах түр зааврын төсөл;

●    Бэлчээр, хот тосгоны газар газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх аргачилсан заавар, Захиалгат хянан баталгааны ажлын зааврын төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, тухай бүр санал, зөвлөгөө өгч ажилласан. Дээрх баримт бичгүүд нь Агентлагийн даргын 2019 оны А/02, А/04, А/49, А/96 дугаартай болон Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 34 дугаартай тушаалаар тус тус албажаад байна.

 

9.6.2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гэрээний нөхцлийг үндэслэн гэрээг дүгнэх, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад хяналт тавих

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хууль, эрх зүйн үндэслэлийг хянасан байна. 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан хэрэгжсэн байх, биелэлтийг тайлагнасан байна.

  1. ГЗБГЗЗГ-ын 2018 оны худалдан авах ажиллагааны ерөнхий тайланг Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын дагуу гарган 2018 оны 01 дүгээр 14-ны өдрийн 2/109 дугаартай албан бичгээр БХБЯ-нд тус тус хүргүүлэв.
  2. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2017 оны 364 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ыг тус тус үндэслэн тус газрын 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Газрын даргын 2019 оны 01 сарын 10-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлуулсан. Батлагдсан төлөвлөгөөг байгууллагын болон шилэн дансны цахим хуудсанд байршуулсан. Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн хариуцсан худалдан авах ажиллагаанд өөрчлөлт орсон тул 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/84 дугаар тушаалаар 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж ажилласан. 2019 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар 14 ажилд үнэлгээний хороог байгуулж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай А/40,  А/47, А/57, А/59, А/63, А/73, А/98, А/99, А/114 дугаартай тушаалаар гэрээ байгуулах эрх олгож, гэрээг байгуулан ажилласан.
  3. 2019 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар Барилга, хот байгуулалтын яамны яамны захиалгатай дараах ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэж, гэрээ дүгнэсэн актыг 1/516, Н/09, Н/10, Н/15, 1/717 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Үүнд:

●      2018/219 дугаартай “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах, эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажил;

●      БХБЯ 01 дугаартай “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй ил тод болгох” гэрээт ажил;

●      БХБЯ 02 дугаартай “Аймаг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбох” гэрээт ажил;

●      БХБЯ 03 дугаартай “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим систем байгуулах” гэрээт ажил;

●      БХБЯ-2018/220 дугаартай “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах” гэрээт ажил.

Мөн дараах гэрээт ажлуудын гүйцэтгэлийг шалгаж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлэн үр дүнг актаар хүлээж аваад байна. Үүнд:

●      2018/33 дугаартай “Хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил гүйцэтгэх /3 дугаар багц Сүхбаатар аймаг/” гэрээт ажил;

●      2018/31 дугаартай “Хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил гүйцэтгэх /1 дүгээр багц Архангай аймаг/” гэрээт ажил;

●      2011/01/101 дугаартай “Шинээр тавихаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” гэрээт ажил;

●      2019/11 дугаартай “Монгол улсын геодезийн сүлжээ сэдэвт телевизийн 10 /арван/ минутын нэвтрүүлэг бэлтгэх, телевизээр цацах” гэрээт ажил;

●      2019/08 дугаартай “Монгол орны зурагжуулалт сэдэвт телевизийн 10 /арван/ минутын нэвтрүүлэг бэлтгэх, телевизээр цацах” гэрээт ажил;

●      2019/14 дугаартай “Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх” гэрээт ажил.

  1. 2019 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар Газрын даргын нийт 217 тушаалын төслийн болон нийт 45 төрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж ажилласан. Үүнээс ажил гүйцэтгэх гэрээ-20, хамтран ажиллах гэрээ-4, урсгал төсвөөр хийгдэх худалдан авалтын гэрээ-12, бусад гэрээ-9 байгуулагдсан байна.

●      Нэгжүүдээс боловсруулсан гэрээний төсөл, эрх зүйн акт /журам, заавар, Засгийн газрын тогтоол, БХБ Сайд, Газрын даргын тушаалын төсөл/-ийн эрх зүйн үндэслэлийг хангуулах болон хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахад зөвлөгөө, санал өгч ажиллалаа.

●      Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Увс, Төв, Ховд, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон холбогдох мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлуудад газрын харилцааны асуудлаар зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллав.

“9.7. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.7.1. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа, баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу зохицуулагдан ирсэн, явсан албан бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт сайжирна.

●      Тус газарт 2019 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн байдлаар 1827 ш ирсэн албан бичиг, 120 ш өргөдөл гомдлыг тус тус хүлээн авч бичиг хэргийн ABLE програмд бүртгэн, сканердаж, холбогдох нэгжүүдэд шилжүүлэн “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын дагуу шийдвэрлэх хугацааг тогтоон хяналт тавьж ажилласан.

●      Мөн 7 хоног бүр ирсэн бичгийн шийдвэрлэлтийн тайлан мэдээг нэгжийн дарга нарт Шуурхай хурал дээр танилцуулж шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан. Үүнд:

1. ЗУХАГ-т 274 албан бичиг

2. КХ- т 418  албан бичиг

3. ГЗБХ –т 142 албан бичиг

4. АМТ-т 115 албан бичиг

5. СЭЗХ-т 130 албан бичиг

6. ССМХ-т 421 албан бичиг

7. ОЗМТХ-т 39 албан бичиг

8. ГЗЗХ –т 142 албан бичиг

9. ХТХ–т 71 албан бичиг

10.ХБКХ–т 24 албан бичиг..

●      Дугаар олгож хүргүүлсэн 1117 ш албан бичгийг програмд бүртгэн, сканердаж, холбогдох байгууллагад хугацаа алдалгүй хүргүүлж байгууллагын хаяг, бүртгэлийн дугаарын бичилт хийсэн.                         

●      Албан бичгийн А4, А5 болон тушаалын хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалтад хяналт тавин, дугаарласан.

●      Бүртгэл хяналтын картыг тусгайлан бэлтгэж зарцуулсан.

9.7.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: “Байгууллагын архив, албан хэрэг, хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 71 дүгээр тогтоол, ‘’Тогтоол, шийдвэр хэрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавих тухай’’ АЕГ-ын зөвлөмжийн дагуу хэрэгжсэн байна.

●      Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 120 өргөдөл гомдол, хүсэлтийг бүртгэлийн дэвтэрт давхар бүртгэн шийдвэрлэлтэд хяналт тавьж хугацаа хэтэрсэн бичгийн мэдээг ажилтнуудад бичгээр, тухай бүр мэдэгдэж шийдвэрлэсэн.  Үүнд:

1.          ЗУХАГ-т 64 өргөдөл

2.          КХ- т 23 өргөдөл

3.          ГЗБХ –т 4 өргөдөл

4.           АМТ-т 26 өргөдөл

5.          СЭЗХ-т 1 өргөдөл

6.          ССМХ-т 1 өргөдөл

8.          ГЗЗХ –т 1 өргөдөл

●      Байгууллагын  өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн нэгдсэн тайланг улирал бүр Барилга, хот байгуулалтын яаманд гаргаж өгдөг.

●      Мөн 7 хоног бүрийн Газрын шуурхай зөвлөгөөн дээр өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцыг танилцуулан тухай бүрд нь хоцрогдолтгүй цаг хугацаанд нь шийдвэрлэх ажил зүгширсэн болно.

"Арав. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"10.1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.1.1. Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлтийг боловсруулж эдийн засгийн тооцоо судалгаа хийх, холбогдох газар хүргүүлж батлуулах, төсвийн хуваарь хийх, хяналт тавьж ажиллах, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт боловсронгуй болсон байна.

  2019 онд 21 аймгийн ГХБХБГазар, НГА-уудад тусгай зориулалтын шилжүүлгийн төсөв  өмнөх оноос 2420.0 сая төгрөгөөр нэмэгдэн нийт 11923,5 сая төгрөг, Төв агентлаг өмнөх оноос 187.3 сая төгрөг нэмэгдэн нийт 3079.2 сая төгрөгийн төсөв тус тус батлагдсан.

2019 оны төсөвт газрын даамлуудын цалин ТЗ-5 болж 2120,6 сая төгрөгийн цалингийн сан нэмэгдсэн.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас 5 багц ажлыг нэгтгэн “Газрын төлөвлөлт, бүртгэл, бирж, үнэлгээ, мониторингийн нэгдсэн  тогтолцоог буй болгох” ажлыг 2018 оноос эхлэн хийж байгаа бөгөөд 2019 оны  хөрөнгө оруулалтын төсөвт 2000.0 сая төгрөг тусгагдсан ажил хэвийн явагдаж байна. Мөн Баян-өлгий аймгийн ГХБХБГ-т шинээр барилгын материалын лабораторийн барилга баригдаж байгаа бөгөөд энэ оны төсөвт 573.0 сая төгрөг  батлагдсан.

Дээрх батлагдсан төсөв тус бүр дээр хуваарь хийж сангийн яамны Fiscal программ дээр шивж оруулан батлуулж, батлагдсан төсвийн хуваарийг 21 аймгийн ГХБХБГазар, НГА-уудад албан тоотоор тус тус хүргүүлэн ажиллаа.

МУ-ын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоол төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж  мөрдөх журмын дагуу төсөв санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон шилэн дансны www.shilendan.gov.mn  цахим хуудсанд мэдээллийг оруулах албан хаагчдын хийх ажлын хуваарилалтыг хийн Газрын даргын тушаалаар батлан цахим хуудсанд мэдээллийг оруулж байна. Шилэн дансанд төсөв, түүний гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, бусад гэсэн 3 төрлийн мэдээнээс 36 тайлан хуулийн хугацаанд оруулан ажилласан.

21 аймгийн шилэн дансны тайланг улирал бүр хянан хугацаандаа оруулаагүй болон тайлан илгээгээгүй газарт тухай бүр шаардлага тавин ажиллаж байна.

Төсвийн тухай хуульд заасны дагуу 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2021 оны төсвийн төсөөлөлд харъяа газруудаас санал авч хянан, нэгтгэж Төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан нийт урсгал зардлын төсөв 20762.8 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсөв нийт 128746,2 сая төгрөг байхаар Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэн ажилласан.

Үүнд урсгал зардлын төсөв:

-  Агентлагийн урсгал зардалд 524.0 сая төгрөг,

-  21 аймаг болон Нийслэлийн газрын алба 5235.9 сая төгрөг тус тус нэмэгдүүлэхээр санал хүргүүллээ.

Хөрөнгө оруулалтын төсөв:

- Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан шинээр хэрэгжүүлэх нийт 109798.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй  8 төсөл арга хэмжээ,  Архангай, Төв, Увс аймгуудын барилгын урсгал засвар 150 сая төгрөг, Дорноговь, Дархан, Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгуудын ГХБХБГазрын лабротарийн багаж тоног төхөөрөмж, 21 аймгийн ГХБХБГазар болон НГА, дүүргийн газрын албаны үйл ажиллагааг цахимжуулахад шаардлагатай, тоног төхөөрөмж нийт 761,9 сая төгрөг, Сүхбаатар, Баянхонгор, Булган, Дорноговь,Дорнод, Ховд аймгуудын ГХБХБГазрын конторын тавилга, эд хогшил 119,9 сая төгрөг, Дархан Орхон, Сүхбаатар, Ховд, Говьсүмбэр гэх мэт аймгуудын ГХБХБГазрын суудлын автомашин худалдан авахад 1476.0 сая төгрөг, Дундговь, Сэлэнгэ, аймгуудын ГХБХБГазрын лабораторийн барилга,  Сүхбаатар аймгуудын ГХБХБГазрын барилгын өргөтгөлд нийт 3934,2 сая төгрөг, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын салбарын төрийн архивын барилга барихад 9942,8 сая төгрөг , 2021 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөөлөлд Дархан, Булган, Говьсүмбэр аймгийн лабораторийн барилга 2562,6 сая төгрөг байхаар тус тус тусгуулахаар санал хүргүүллээ.

Мөн 2019 оны төсвийн хязгаарт газрын даамлын орон тоо, цалингийн сан нэмүүлэх  санал боловсруулан 28 орон тоо нэмэгдүүлэхэд 452,9 сая төгрөгийг нэмүүлэх санал БХБЯ-нд хүргүүллээ.

2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн саналыг холбогдох тушаал, шийдвэр баримт материалын хамт 2019 оны 07 сарын 05-ны дотор ирүүлэх тухай албан тоотыг 21 аймгийн ГХБХБГазар, НГА-нд тус тус хүргүүлээд байна.

2018 онд нийт улсын төсөвт төвлөрүүлэх орлого 1,815.2 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 2,284,3 сая төгрөг буюу 125,8%-ийн гүйцэтгэлтэй гарсан.

2019 онд улсын төсөвт нийт 1 850,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлуулсан. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 237,1 сая төгрөг орлого төвлөрөөд байна.

10.1.2. Гэрээт ажлын санхүүжилт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулан аж ахуйн үйл ажиллагаагаар жигд хангах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: Сар бүр

Хүрэх үр дүн: Гэрээт ажил болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт сайжран, агентлаг аж ахуйн үйл ажиллагаагаар бүрэн хангагдсан байна.

Улсын төсвийн батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг авч цалин хөлс олгох болон байгууллагын  өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрээт ажлуудын санхүүжилтэнд  хяналт тавьж БХБЯ-ны СЭЗХ-тэй цаг тухай бүрд нь тооцоо хийж байна. 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг оны эхэнд газрын даргын тушаалаар батлан ажлын тендерийг зарлан, 18 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна. Гэрээ байгуулсан ажпуудын гэрээ болон ажил  дүгнэсэн актыг үндэслэн санхүүжилтыг олгож байна.

2019 оны 6 дугаар  сарын байдлаар  300.1 сая төгрөгний 18 гэрээт ажилд гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд:

- Газрын зургийн зардлаас 93,4 сая төгрөгөөр санхүүжигдэж байгаа 8 гэрээт ажил,

- Газрын хянан баталгааны зардлаас 206,7 сая төгрөгөөр санхүүжигдэж байгаа 10 гэрээт ажлын гүйцэтгэлийн явцад тус тус хяналт тавин шаардлагатай акт баримтыг бүрдүүлэн баталгаажуулан, ажиллаж байна.

Агентлаг болон Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газрын албаны 2018 оны  жилийн эцсийн санхүүгийн тайлан хүлээн авч нэгтгэх ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулан газрын нэгтгэсэн тайланг гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн 3 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд санхүүгийн тайлангийн аудитыг Үндэсний аудитын газраар  хийлгэж тайланг баталгаажуулан нэгдсэн тайланд зөрчилгүй санал дүгнэлт авлаа. 21 аймгийн ГХБХБГазрууд нь тайлангийн аудитын дүгнэлтээр бүгд зөрчилгүй санал дүгнэлт авсан байна. 21 аймгийн ГХБХБГазрууд нь тайлангийн аудитын дүгнэлтээр 4 аймгийн ГХБХБГ “Итгэмжлэл”, 15 аймгийн ГХБХБГ  “Зөрчилгүй” санал дүгнэлт тус тус авч, Архангай, Өвөрхангай аймгийн ГХБХБГазар түүвэрт хамрагдсан байна.

2019 оны 3 дугаар сарын 25-наас нэгтгэсэн тайланг БХБЯ-нд хүргүүлэн БХБЯамны болон Засгийн газрын нэгдсэн тайланг гаргахад хамтран ажиллаж, Аймгуудын төрийн сангийн нягтлан бодогч нартай тооцоо нийлэн нэгдсэн тайланг Сангийн яаманд нэгтгүүлж ажиллалаа.

Мөн тус хугацаанд 2018 оны санхүүгийн тайлан хүлээн авахын зэрэгцээ орон нутгийн салбаруудын нягтлан бодогч нарын сургалт семинарыг Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн тайлангийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн тухай хууль, Тайлангийн аудит, Төрийн өмчийг эзэмшүүлэх тухай зэрэг сэдвүүдээр Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгууллаа.

2018 оны тайлангийн аудитаар өгөгдсөн зөвлөмж, акт, албан шаардлагын гүйцэтгэлийг НГА, 21 аймгийн ГХБХБГазруудаас авч нэгтгэн БХБЯаманд хүргүүллээ. Аудитын мөрөөр ажиллах ажлын төлөвлөгөө гарган зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан аймгуудын газрын дарга, нягтлан бодогч нарт хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар зохих шатны албан тушаалтанд хандаад байна,

 Хоёр. Тусгай арга хэмжээний биелэлт:

Гэрээнд тусгагдсан 39 тусгай

арга хэмжээ, тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо хэмжээ, чанар,

хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн тусгай арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Нийт арга хэмжээний биелэлтэд 0-40 оноо)

1

2

3

1.1.8. Геодези, зураг зүйн норм, дүрэм, стандарт, заавар боловсруулах, холбогдох хурлаар хэлэлцүүлэх, батлуулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 12 норм дүрэм, стандарт

Чанар: Хууль, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: 12 норм, дүрэм, стандарт боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулж, шинээр батлагдсан норм, дүрэм, журам, стандарт мөрдүүлэх ажлыг зохион байгуулна. Үүнээс 2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулах:

1. “Геодези, зураг зүйн нэр томъёоны стандарт”,

2. “Газар зүйн нэр шинээр өгөх, өөрчлөх, солбицолжуулах, нэрийн мэдээллийн сан хөтлөх заавар” БНбД,

3. “1:10 000, 1:25 000, 1:100 000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД

2018 онд шинэчлэн боловсруулсан 2019 онд батлуулах норм, дүрэм:

4. “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД,

5. “Нивелирийн III, IY ангийн сүлжээ байгуулах” БД,

6. “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр том, дунд масштабын байр зүйн зураглал хийх” БД,

7. “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах” БНбД,

8. “Газрын зургийн нэг маягийн суурийг ашиглах” БНбД,

9. “Геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа” БНбД,

10. “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД,

11. “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД,

12. “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД

1.     “Геодези, зураг зүйн нэр томъёоны стандарт” боловсруулах ажлын даалгаварыг төсвийн тооцооны хамт гарган 2019 оны 2 сарын 20-нд БХБЯ-нд хүргүүлэв. “Геодези, зураг зүйн нэр томъёоны стандарт” боловсруулах ажлын даалгаварын төслийг геодези, зураг зүйн ОТБМЗ-ийн хурлаар 2019 оны 3 сарын 15-нд хэлэлцүүлж хурлын тэмдэглэл, гишүүдээс өгсөн саналын дагуу засварласан ажлын даалгавар, төсвийн тооцоог гарын үсгээр баталгаажуулан БХБЯ-нд 2019 оны 3 сарын 28-ны өдөр 2/552 дугаартай албан тоотоор хүргүүлэв. Барилгын хөгжлийн төв Геодези, зураг зүйн нэр томъёоны стандарт боловсруулах гэрээг Зөвлөх инженер Б.Дэмбэрэлтэй 2019.06.07-ны өдөр байгуулсан байна.

2.     “Газар зүйн нэр шинээр өгөх, өөрчлөх, нэрийн мэдээллийн сан хөтлөх заавар” БНбД боловсруулах ажлын даалгаврыг төсвийн тооцооны хамт гарган 2019 оны 2 сарын 20-нд БХБЯ-нд хүргүүлэв. Барилгын хөгжлийн төвийн 2019 оны тогтолцооны баримт бичиг боловсруулах төлөвлөгөөнд тусгагдсан.  “Газар зүйн нэр шинээр өгөх, өөрчлөх, нэрийн мэдээллийн сан хөтлөх заавар” БНбД боловсруулах ажлын даалгаврын төслийг геодези, зураг зүйн ОТБМЗ-ийн хурлаар 2019 оны 3 сарын 15-нд хэлэлцүүлж хурлын тэмдэглэл, гишүүдээс өгсөн саналын дагуу засварласан ажлын даалгавар, төсвийн тооцоог гарын үсгээр баталгаажуулан БХБЯ-нд 2019 оны 3 сарын 28-ны өдөр 2/552 албан тоотоор хүргүүлэв. Барилгын хөгжлийн төв “Газар зүйн нэрийг тогтоох, өөрчлөх, хадгалах, хамгаалах, ашиглах БНбД боловсруулахаар Зөвлөх инженер Ю.Чүлтэмтэй 2019.05.27-ны өдрийн 2019/125 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2019.12.01-ний өдөр гэрээ дуусна.

3.     “1:10 000, 1:25 000, 1:100 000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД боловсруулах ажлын даалгаврыг төсвийн тооцооны хамт гарган 2019 оны 2 сарын 20-нд БХБЯ-нд хүргүүлэв. “1:10 000, 1:25 000, 1:100 000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД боловсруулах ажлын даалгаварын төслийг геодези, зураг зүйн ОТБМЗ-ийн хурлаар 2019 оны 3 сарын 15-нд хэлэлцүүлж хурлын тэмдэглэл, гишүүдээс өгсөн саналын дагуу засварласан ажлын даалгавар, төсвийн тооцоог гарын үсгээр баталгаажуулан БХБЯ-нд 2019 оны 3 сарын 28-ны өдөр 2/552 дугаартай албан тоотоор хүргүүлэв. Барилгын хөгжлийн төв “1:10 000, 1:25 000, 1:100 000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД боловсруулах гэрээг МУ-ын Зөвлөх инженер П.Болдбаатартай 2019.06.05-ны өдөр байгуулсан байна.

4.     “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД-ийн төсөл боловсруулагдаж ирээгүй байна.

5.     “Нивелирийн III, IY ангийн сүлжээ байгуулах” БД-ийг БХБ-ын Сайдын 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 61 дүгээр тушаалаар батлуулсан.

6.     БХТ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй 2019 оны 2 сарын 25, 2019 оны 03 сарын 21-нд холбогдож баримт бичгийн төслийн талаар лавлахад шүүмжич албан ёсоор материалаа ирүүлээгүй гэсэн хариу өгөв. Шүүмжичтэй холбогдож гэрээгээ яаралтай дуусгаж шүүмжээ ирүүлэхийг 2019 оны 3 дугаар сарын 24-нд, 2019 оны 4 дүгээр сарын 9-нд тус тус утсаар мэдэгдэв. Шүүмжичийн БД-ийн төсөлд шүүмж хийсэн материалыг 2019 оны 4 дүгээр сард БХТ-д хүлээлгэн өгсний дагуу төсөлд холбогдох засварыг хийж сайжруулан БХТ-д яаралтай ирүүлэхийг гүйцэтгэгчид утсаар мэдэгдэв. БХТ-д дүрмийн төслийн танилцуулга, саналын товчоог хүргүүлэхийг гүйцэтгэгчид 2019 оны 5 сарын 13-нд мэдэгдэв. Геодези, зураг зүйн ОТБМЗ-ийн хурлын тэмдэглэлийг цахимаар 2019 оны 5 сарын 20-нд илгээв. БД-ийн төслийг гүйцэтгэгчээс ирүүлээгүй /удаа дараа утсаар холбогдож шаардлагатай материалуудыг яаралтай өгөхийг мэдэгдсэн/ тул БХТ-өөс дүрмийн төслийг батлуулахаар БХБЯ-нд хүргүүлээгүй байна.

7.     “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах” БНбД-ийн төслийг БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр асуудал хариуцсан мэргэжилтэнд 2019 оны 01 сараас эхлэн 4-5 удаа хүсэлт тавьсан боловч 2019.03.01-ний өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын тоо ихэдсэн учир хэлэлцүүлээгүй болно. Дахин ШУТЗ хуралдаагүй байна. Энэ талаар БХБЯ-ны 14 хоног тутмын шуурхай хуралд танилцуулж байсан болно. “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах” БНбД-ийн төслийг ШУТЗ-өөр хэлэлцүүлэн, батлуулахыг хүсч БХБЯ руу 2019.06.04-ны өдрийн 1/1143 албан тоотоор хүргүүлэв.

8.     “Сэдэвчилсэн газрын зураг, атласт нэг маягийн суурь ашиглах” БНбД-ийн төсөлд санал авахаар МГФЗЗХ, “Зурагзүй” ХХК, ШУТИС, МУ-ын зөвлөх инженер Д.Түвшинбаяр, Ц.Оюунчимэг, Б.Оюунханд нарт 2019 оны 3-р сарын 22-нд 1/527 албан тоотыг хүргүүлэв. “Сэдэвчилсэн газрын зураг, атласт нэг маягийн суурь ашиглах” БНбД-ийн төслийг БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр асуудал хариуцсан мэргэжилтэнд 2019 оны 01 сараас эхлэн 4-5 удаа хүсэлт тавьсан боловч 2019.03.01-ний өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын тоо ихэдсэн учир хэлэлцүүлээгүй. Дахин ШУТЗ хуралдаагүй байна. Энэ талаар БХБЯ-ны 14 хоног тутмын шуурхай хуралд танилцуулж байсан болно. “Сэдэвчилсэн газрын зураг, атласт нэг маягийн суурь ашиглах” БНбД-ийн төслийг ШУТЗ-өөр хэлэлцүүлэн, батлуулахыг хүсч БХБЯ руу 2019.06.04-ны өдрийн 1/1143 албан тоотоор хүргүүлэв.

9.     Дүрмийг батлуулж өгөхийг хүсч БХБЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн рүү 4-5 удаа утсаар ярьсан. БХТ-өөс БНбД болох баримт бичиг биш байна гэж үзэж БД болгож ирүүлсэнийг засварлан БХБЯ-ны мэргэжилтэнд өгсөн. БД-ийг 2019 оны 06 сард багтаан БХБ-ын Сайдаар батлуулахаар ажиллаж байна.

10.  БХТ-өөс 2019 оны 02 сард БХБ-ын Сайдаар “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД-ийн төслийг батлуулахаар материалыг хүргүүлсэн. Дүрмийг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 91 дүгээр тушаалаар баталсан.

11.  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ШУТЗ-ийн хурлын II асуудлаар “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД -ийн төслийг хэлэлцүүлж дэмжигдсэн. ШУТЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу засварыг хийлгэсэн. Эцсийн хувилбарт захиалагчийн хяналт хийж инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг Улсын хэмжээнд Геодези, байр зүйн зургийн нэгдсэн санд хүлээж авах актын загварыг шинэчлэн бэлтгэж хэлтсийн даргаар хянуулан хавсралт 3 болгон БД 81-105-19-д оруулав. Захиалагчийн хяналт хийсэн эцсийн хувилбарыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр БХБЯ-ны мэргэжилтэнд хүргүүлсэн. “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД 81-105-19-ийг БХБ-ын Сайдын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 105 дугаартай тушаалаар батлав. Дүрэм батлагдсан талаар байгууллагын цахим хуудаст болон МГФЗЗХ-ны нүүр номд 2019 оны 06 сарын 06-ны өдөр мэдээлэв.

12.  БХТ-өөс “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД-ийн төсөлд санал авахаар 2019.04.30-ны өдрийн 1\803 тоотоор ирүүлэв. Одоо мөрдөж буй жишиг үнэ болон шинээр боловсруулсан жишиг үнийг ажилбар бүрээр харьцуулж судалгаа хийж саналыг 2019 оны 06 дугаар сарын ….-ны өдрийн ……. дугаартай албан тоотоор БХТ-д хүргүүлэв. Одоо мөрдөж буй жишиг үнэд багтсан 650 гаруй нэр төрлийн ажлыг шинээр боловсруулсан жишиг үнэд 322 болгож багасгаснаас гадна жишиг үнэ харилцан адилгүй өөрчлөлтэй байв. Илээд үнэлгээг хэвээр нь үлдээх бус 5 дахин буулгасан ч тохиолдол байгаа тул дэмжих боломжгүй гэсэн санал хүргүүлэв.

13.  БХБ-ын сайдаар 2019.03.28-ны өдөр батлуулсан “Өндрийн III ба IV ангийн сүлжээ байгуулах” барилгын дүрэм батлагдсан тухай мэдээ бэлтгэн байгууллагын цахим хуудас, нүүр ном, ГФЗЗХ-ны нүүр номонд мэдээ бэлтгэн олон нийтэд таниулан сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулсан. “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД батлагдсан тухай мэдээг 2019 оны 05 сарын 24-нд ГЗБГЗЗГ-ын цахим хуудаст болон МГФЗЗХ-ны нүүр номд мэдээлэв. “Байр зүйн болон дэвсгэр тоон зураг, дэд бүтцийн мэдээллийн санг хөтлөх” журам А/74 тушаалаар батлагдсан тухай мэдээг 2019 оны 04 сарын 29-нд ГЗБГЗЗГ-ын цахим хуудаст болон МФГЗЗХ-ны нүүр номд тавив. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг 21 аймгийн ГХБХБГ, НХБХГ-уудад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1\1123 албан тоотоор хүргүүлэв. “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД-ийг БХБ-ын Сайдын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 105 дугаар тушаалаар батлагдсан талаар байгууллагын цахим хуудаст болон МГФЗЗХ-ны нүүр номд 2019 оны 06 сарын 06-ны өдөр мэдээлэв.

 

1.1.9. “Монгол орны байрлалын сүлжээ сайжруулах” техникийн төсөл хэлэлцүүлэх, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Олон улсын стандарт болон холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-3-р сар

Хүрэх үр дүн: Техникийн төслийг БХБЯ-аар батлуулна.

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах тухай 1/260 албан тоотыг 2019.02.15-ны өдөр МГФЗЗХ болон ШУТИС-д хүргүүлэв.

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулж, МГФЗЗХ болон ШУТИС-ийн багш нараас санал авахаар 2019.02.28-ны өдөр цахим шуудангаар хүргүүлэв.

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд МГФЗХ-ны нүүр номоор дамжуулан салбарын албан хаагчдаас 2019 оны 03 сарын 21-ний өдөр санал авав. 20 гаруй саналыг 46 хүн өгсөн байна.

МГФЗЗХ-ноос 2019.05.21-ний өдрийн 28\19 тоотоор Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал ирүүлэв.

Холбооноос ирүүлсэн санал болон салбарын мэргэжилтнүүдийн өгсөн саналын дагуу Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг 2019 оны 06 сард засварлан сайжруулав.

ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 02 сарын 19-ний өдрийн А/34 дугаар тушаалаар “Геодези, зураг зүйн салбарын 90 жил” түүхэн номын хэвлэлийн эхийг зохиох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. “Геодези, зураг зүйн салбарын 90 жил” түүхэн номын хэвлэлийн эх зохиох Ажлын даалгаварыг 2019.02.18-нд боловсруулж ЗУХАГ-ын ахлах мэргэжилтнээс саналыг авч тусган 2019.02.20-ны өдөр 2019/АД-13 дугаартай батлуулав. Ажлын хэсгийн хийх ажлын төлөвлөгөөг Ажлын даалгавартай уялдуулан боловсруулав.

Номын эхийг боловсруулах Зөвлөх багийн ахлагчтай байгуулах гэрээний төслийг 2019.03.19-ний өдөр цахим шуудангаар хүргүүлэв.

МУ-ын Зөвлөх инженер Ю.Чүлтэм ахлагчтай багаар Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн түүхэн номын эхийг бичүүлэхээр гэрээний төслийг Ю.Чүлтэмд хүргүүлэн, саналыг авч, 2019/24 дугаартай гэрээг 2019.04.25-ны өдөр байгуулж ажлыг эхлүүлэв.

МУ-ын Зөвлөх инженер Ю.Чүлтэм ахлагчтай багийнхан /Б.Рагчаа, П.Болдбаатар/-тай 2019.05.06-ны өдөр ГЗЗХ-ийн дарга болон 2 ахлах мэргэжилтнүүд, ГЗБГЗЗГ-ын  уулзаж ойлголтоо нэгтгэв.

Ажлын хэсгийн хийх ажлын төлөвлөгөөг Ажлын хэсгийн гишүүдэд хуваарилж 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гишүүдэд цахим шуудангаар хүргүүлэв. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд 2 санал ирснийг тусгав. Ажлын хэсгийн хурлыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулж төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэхээр үүрэг даалгавар өгөв.

 

1.1.10. “Геодези, зураг зүйн үйл ажиллагааны журам” боловсруулах, батлуулахаар хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журам

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-10-р сар

Хүрэх үр дүн: Геодези, зураг зүйн үйл ажиллагааны журмын төслийг боловсруулж холбогдох хурлуудаар хэлэлцүүлэн ЗГ-аар батлуулахаар БХБЯ-нд хүргүүлнэ.

“Геодези, зураг зүйн үйл ажиллагааны журам”-ын 1-6 дугаар бүлгийг 2019 оны 01-06 дугаар сард 9 бүлэгтэйгээр боловсруулж эхний хувилбарт санал авахаар ГЗЗХ-ийн мэргэжилтнүүдэд 2019 оны 06 сарын 10-ны өдөр цахим шуудангаар хүргүүлэв.

 

 

1.2.3. Нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг зохиох, хэрэглээнд гаргах

Тоо хэмжээ: 3 төрлийн масштабын газрын зураг

Чанар: Хууль, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Хүрэх үр дүн: 1:1000, 1:100000, 1:200000-ны масштабтай нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг зохиож хэрэглээнд гаргана.

1:200 000-ны масштабтай 99 хуудас зургийг байр зүй, ой ургамал, шугам сүлжээ, ус зүй гэсэн ангилалаар 46, 47, 48, 49, 50 дугаар бүс тус бүрээр 2019 оны 2 сарын 4-нд нэгтгэв. К-48-р нэрэлбэрийн 21 хуудас зургийн байр зүй, ой ургамал, шугам сүлжээ, ус зүйн элементүүдийг 2019 оны 3 сарын 7-нд нэгтгэв.

K48, L48, M48, K47, L47, M47, L46, M46-ын 131 хуудас зургийн байр зүй, ус зүй, ой ургамал, шугам сүлжээний мэдээллийг нэгтгэв. Үлдсэн 93 хуудас зургийн элементүүдийг 2019 оны 6 сарын 14-нд нэгтгэж дуусган хэрэглээнд нэвтрүүлэв.

Тоон хэлбэрт шилжүүлсэн 1:100 000-ны зургийг ОЗМТХ-ээс хүлээн авч судалгааны ажлыг эхлүүлэв. Хүлээн авсан тоон зураг дээрх голын салаанууд дутуу, ойг алдаатай, давхарлаж зурсан байсныг ОЗМТХ-т мэдэгдсэн. ОЗМТХ-ийн ахлах мэргэжилтнээс тодруулалт хийсэн хувилбарыг олж өгөхийг хүссэний дагуу 2019 оны 5 сарын 31-нд 1:100 000-ны масштабтай байр зүйн тоон зургийг дахин өгсөн боловч өмнөх хувилбартай ижилхэн байв.

1:1000-ны масштабтай байр зүйн зургийг нийтийн хэрэгцээнд гаргах ажлын хүрээнд 2019 оны 4 сарын 24-ны өдрийн 2/773 албан тоотыг 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. Энэхүү албан тоотын дагуу 21 аймгийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн нартай цахим хурал хийх тухай, серверт ирэх ачааллыг туршсан.

Төв аймагт хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн болон газар дээрх, доорх инженерийн шугам сүлжээний өгөгдлийн санг үүсгэсэн тайлантай танилцав. Төв аймгийн туршилтад байр зүйн зураг, шугам сүлжээний зураг, газрын кадастрын мэдээллийн сангийн зураг хоорондоо геометр байрлалын зөрүүтэй байсан тул цаашид одоо хийгдсэн байгаа суурь зургуудаас аль мэдээлийн санг баримтлах мөн мэдээллийн сангийн давхаргуудад дүн шинжилгээ хийж хэрхэн уялдуулан нэгтгэх, ямар давхаргыг авч хэрэглэх тухай саналыг боловсруулан ОЗМТХ-т 2019.05.24-ний өдөр тайлан гарган өгсөн.

1:1000-ны масштабтай нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг зохиож хэрэглээнд гаргахад шаардлагатай  бэлтгэл ажлын хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн Төрийн болон албаны нууцад хамааруулах мэдээлэл, Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны А/166 тушаалаар батлагдсан албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтанд судалгаа хийв. 1:1000-ны масштабтай байр зүйн зургаас нууцад хамаарах давхаргуудын жагсаалтыг гаргаж, АМТ-ийн дарга, ахлах мэргэжилтнээс санал авч тусгав.

1:1000-ны масштабтай нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг зохиож хэрэглээнд гаргах, нууцад хамаарах давхаргыг тодорхойлж, 2019.03.15-ны өдрийн Геодези, зураг зүйн Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар, 2019 оны 4 сарын 19-ны өдрийн ДДЗХ-аар хэлэлцүүлж тус тус дэмжигдэв.

Тоон зургийг нийтийн хэрэгцээнд гаргахтай холбоотой нууцын асуудлыг хамтран шийдвэрлэх хурал зохиох байгуулах тухай албан тоотыг Зэвсэгт хүчний жанжин штаб, ТЕГ-т 2019 оны 5 сарын 16-ны 1/933 албан тоот хүргүүлэв. Албан тоотын дагуу 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 284-р ангийн холбогдох ажилтантай уулзаж том, дунд масштабын байр зүйн зурагт дүрслэгдэх элементээс нууцлах, нийтийн хэрэгцээнд гаргах элементийн жагсаалтыг хамтран гаргаж хоёр байгуулагын удирдлагад танилцуулахаар шийдвэрлэв.

 

1.2.6. “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах

Тоо хэмжээ: 1 техникийн төсөл

Чанар: Олон улсын стандарт болон холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-3-р сар

Хүрэх үр дүн: Техникийн төслийг БХБЯ-аар батлуулна.

“Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төслийн Төслийн хэрэгцээ, практик шаардлага, Төслийн эрх зүйн үндэслэл, Төслийн зорилго, Төслийн зорилтууд, Төсөл захиалагч, хэрэгжүүлэгч, Төсөл хэрэгжих байршил, Төслийн хугацаа, Төслийн шийдэл, хэрэгжүүлэх арга зам, Макро орчны шинжилгээ, Эдийн засгийн нөлөө Монгол улсад ашиглаж буй техник, технологи, Үйл ажиллагаа, Хүний нөөц, Хиймэл дагуулаас  тоон дүрс мэдээлэл шууд хүлээн авах станцын бүтэц зэрэг бүлгүүдийг бичиж дуусгаад байна.

 

“2.1. Газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, тогтвортой үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.1.1. “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: БХБЯ, “АТТП” ХХК-ний 2018/220 тоот гэрээ, ажлын даалгаварт заасны дагуу

Хугацаа: 1-12 сар

Хүрэх үр дүн: Газрын төлөв байдал, чанарын мониторингийн аргачлал, шалгуур үзүүлэлт, мэдээллийн сангийн загварыг тодорхойлж, сүлжээг байгуулсан байна.

2018/220 тоот гэрээнд заасны дагуу гүйцэтгэгчээс 2019 оны 4 сарын 4 өдрийн 27/19 болон 2019 оны 5 сарын 20-ны 56 тоот албан бичгээр 1 дэхь үе шатны тайланг ирүүлсэн.

1 дэхь үе шатны ажлын тайланг шалгаж, дүгнэн 2019 оны 4 сарын 15-ны өдрийн ажил шалгасан дүгнэлт гаргаж, 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 1/717 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн. Ажлын нийт гүйцэтгэлийг 36 хувьтай гэж дүгнэсэн.

Ажлын даалгаварт заасны дагуу Сервер 2 ш, Агааржуулалт болон хөргөлтийн систем 2 ш, 47 юнит хэмжээ бүхий зогсуур 4 ш, Үл тасалдах цахилгааны үүсгэвэр UPS 8000KV 2 ш нийлүүлж, угсарсан. Гүйцэтгэгчээс 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 56 тоот албан бичгээр ирүүлсэн 2 дахь үе шатны тайланд программ хангамжийн мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалт, мониторингийн системийн хөгжүүлэлт, мэдээллийн санг бусад мэдээллийн сангийн програмтай уялдуулах, программ хангамжийн хэрэглэгчийн гарын авлагыг бэлтгэж ирүүлсэн.

2 дэхь үе шатны ажлын тайланг шалгаж, дүгнэн 2019 оны 6 сарын 06-ны өдрийн ажил шалгасан дүгнэлт гаргаж, БХБЯ-нд албан бичгээр хүргүүлсэн.

 

2.3. “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн салбар дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд гаргахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.3.1.Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”-ыг шинэчлэн боловсруулах, холбогдох хурлаар хэлэлцүүлэх, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журмын төсөл

Чанар: Холбогдох журмын дагуу

Хугацаа: 1-6 сар

Хүрэх үр дүн: Журмын төслийг боловсруулж, БХБЯ-нд хүргүүлсэн байна.

“Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”, Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна. Санал авах ажил хийгдээгүй байна. “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”-ын төслийг 6 сард багтаан мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын тогтоолын төсөл, журмын төслийг 6 сард багтаан газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлэхээр төлөвлөж байна.

 

"3.1. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.1.1. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 1 дүгнэлт, 1 хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл, 1 багц сургалт, 1 боть ном

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-8 сард

Хүрэх үр дүн:

●      Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх талаар мэргэжил, арга зүйн заавар, чиглэлийг орон нутагт хүргэгдсэн байна.

●      Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан БХБЯ-нд хүргүүлж, МУ-ын Ерөнхий сайдаар батлуулсан байна.

●      21 аймагт танилцуулга, сургалт зохион байгуулж, ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг болон тоон зургийг албан ёсоор хүлээлгэн өгч, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласан байна.

●      Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний баримт бичгийг ном болгон хэвлүүлж, холбогдох яам, агентлаг болон аймаг, нийслэлд хүргүүлсэн байна.

“Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн төслийг хавсралт 526 арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан Ерөнхий сайдаар батлуулахаар хамт БХБЯ-ны 2019 оны 01/657 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн үүрэг оролцоо, анхаарах асуудлын талаар 21 аймагт танилцуулга бэлтгэж, ерөнхий төлөвлөгөөний материалыг 42 хувь СД-д хуулбарлаж,  орон нутагт уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулан, ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг болон тоон зургийг албан ёсоор 21 аймагт хүлээлгэн өгч, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллав.

 

"3.2. “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг байгалийн нөхцөл, нөөц, нийгэм эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газрын ашиглалтын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээ хийх, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг оновчтойгоор төлөвлөж, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.2.1. Газар зохион байгуулалттай холбоотой журам, заавар аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: журам - 3, арга зүйн заавар - 3

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Журам, арга зүй, зааврын төсөл боловсруулагдан батлагдаж, хэрэгжилтийг хангасан байна.

●      Газар зохион байгуулалт хийх журмыг шинэчлэх,

●      Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн зааврыг шинэчлэх,

●      Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх журмын төслийг БХБЯ-д хүргүүлэх,

●      Монгол Улсын иргэнд аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх зааврыг батлуулах,

●      Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг батлуулах,

●      Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг тодотгох.

 

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Газар зохион байгуулалт хийх журам”-ын төслийг боловсруулсан. 

“Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар”-ын шинэчилсэн төслийн эхний хувилбарыг боловсруулж хэлтсийн даргад танилцуулсан.

Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх журмын төслийг боловсруулж ОЗМТХ хэлтсээс санал авахаар өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн програм хангамжийг цаашид хөгжүүлэх боломжгүй байгаа нөхцөл байдлаас үүдэн програмыг шинэчлэн хөгжүүлэх ажлыг “Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулан 21 аймаг, 330 суманд нэвтрүүлэх” ажлын хүрээнд Газар дэлхий ХХК-аар хийлгэх, програм хангамжийг ажиллуулах шийдлийг олох талаар ГЗБХ, ОЗМТХ, Газар дэлхий ХХК-ийн төлөөллийг хамруулсан уулзалт зохион байгуулсан. Уулзалтын тэмдэглэл хөтөлж, баталгаажуулсан. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2013 оны 46 тоот гэрээт ажлын гүйцэтгэгчтэй уулзалт зохион байгуулсан. Газар дэлхий ХХК-д нийгэм, эдийн засгийн мэдээллийн жагсаалт /1212.mn/, хот байгуулалтын кадастрын мэдээллийн жагсаалт, яам, агентлагаас гаргадаг газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийхэд шаардлагатай статистикийн бус мэдээллийн жагсаалтыг гаргаж өгсөн.

 “Монгол Улсын иргэнд аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх заавар боловсруулж мэргэжлийн зөвлөл, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, орон нутагт хүргүүлэх” ажлыг 9-10-р сард төлөвлөсөн учраас гүйцэтгэл гаргах хугацаа болоогүй.

“Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журам”-ыг боловсруулж мэргэжлийн зөвлөл, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, саналыг тусган БХБЯ-нд хүргүүлэх” ажлыг 2-11-р сард төлөвлөсөн учраас гүйцэтгэл гаргах хугацаа болоогүй.

2019 оны 1-р сарын 28-ний өдөр Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах талаар их, дээд сургуулийн багш, газрын мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн өөрчлөлт оруулах саналууд болон бусад саналуудыг нэгтгэн өөрчлөлт оруулах жагсаалтыг гаргасан. Үлдсэн хугацаанд саналуудыг нэгтгэн боловсруулж төслийг орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурал, ДДЗХ-аар хэлэлцүүлнэ.  Уг ажлыг 1-6-р сард төлөвлөсөн учраас гүйцэтгэл гаргах хугацаа болоогүй.

 

3.3. “Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хөтлөх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.3.1. Газар зохион байгуулалтын нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулах ажлыг зохион байгуулах. /Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим систем байгуулах ажил/

Тоо хэмжээ: 4 үе шатны тайлан, 1 аймаг, 1 суманд туршилт, нэмэлт хэрэглүүр 2 ширхэг, цахим хуудас - 1, 1 багц сургалт 21 аймагт, 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн:

●      “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим систем байгуулах” зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэх 4 үе шатны тайлангуудад хяналт хийж, дүгнэлт гаргаж байгууллагын АМТ болон БХБЯ-нд хүлээлгэн өгсөн байна.

●      Цахим системийг 1 аймаг, 1 суманд туршсан байна.

●      Газрын кадастрын мэдээллийн сангийн програмд суурилсан нэмэлт хэрэглүүр зохиогдож, олон нийтээс санал авах, мэдээлэл түгээх үүрэгтэй орон зайн холболт бүхий мэдээллийн сангаар үйлчилдэг мэргэжлийн цахим хуудсын зохиогдсон байна.

●      21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн, сумын газрын даамлууд ГЗБТ-ний системийн програм хангамжийн хэрэглэгчийн түвшинд ажиллах чадвар эзэмшсэн байна.

●      Газар зохион байгуулалтын мэдээллийн сан ажиллуулах журам батлагдаж, хэрэгжих нөхцөл бүрдсэн байна.

●      Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээс явцын тайлан 1, 2-ийг ирүүлснийг ажлын даалгавар болон гэрээнд тусгасан хуваарийн дагуу хяналт хийж дүгнэлт гаргасан бөгөөд  нийт ажлын явц тайлант хугацаанд 44.1 хувьтай дүгнэгдсэн. Уг дүгнэлтийг 2019 оны 4-р сарын 16-ны өдөр буюу ажлын хуваарьт хугацаанд багтаан байгууллагын Архив мэдээллийн төв болон БХБЯ-нд хүлээлгэн өгсөн. Дараагийн шатны тайлан хуваарийн дагуу 8 сард ирнэ.

●      Газар зохион байгуулалтын цахим системийн үндсэн модулуудын үүрэг функц бүрэн програчлагдаж, ашиглалтад ороогүй байгаа бөгөөд 2019 оны 6 сарын байдлаар гэрээт ажлын хуваарийн дагуу төлөвлөгөөний төсөл боловсруулах, иргэдийн санал авах модулууд хийгдэж байна. Модулуудыг дотооддоо тухай бүрт нь туршилт хийж явж байна. Модулууд үйл ажиллагаа жигдэрч, үүрэг функц нь бүрэн тодорхой болмогц гэрээт ажлын хуваарийн дагуу нийслэл, орон нутагт туршилт хийгднэ.

●      Админы удирдлагын түвшний цахим хуудасны модуль бэлэн болсон нэмэлт сайжруулалт хийгдэж байна. Одоогийн байдлаар иргэд санал өгөх веб модулыг хөгжүүлж байгаа бөгөөд холбогдох засвар өөрчлөлтүүдийг тухай бүр хийж явж байна.

●      Газар зохион байгуулалтын цахим системийн үндсэн модулуудын үүрэг функц бүрэн програчлагдаж, ашиглалтад ороогүй байгаа бөгөөд 2019 оны 6 сарын байдлаар гэрээт ажлын хуваарийн дагуу төлөвлөгөөний төсөл боловрсуулах, иргэдийн санал авах модулууд хийгдэж байна. Модулуудыг дотооддоо тухай бүрт нь туршилт хийж явж байна. Модулууд үйл ажиллагаа жигдэрч, үүрэг функц нь бүрэн тодорхой болж мэдээллийн сангийн журам, хэрэглэгчийн гарын авлага бэлэн болмогц хуваарийн дагуу нийслэл, орон нутагт сургалтыг 9-10 сард хийхээр төлөвлөж байна.

●      “Газар зохион байгуулалтын мэдээллийн сан ажиллуулах журам боловсруулан орон тооны бус мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар батлуулах” ажлыг 7-10-р сард төлөвлөсөн учраас гүйцэтгэл гаргах хугацаа болоогүй.

●      Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сан байгуулах ажилтай холбогдуулан бусад ангиллын газрыг хот, суурины газрын ангилалд шилжүүлэх, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэийн хөгжлийн төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байдал, түүний хэрэгжилтийн  талаар аймаг, нийслэлээс санал авч, судалгаа гаргуулах тухай 2019 оны 4 сарын 02/777 дугаар албан бичгийг судалгааны маягтын хамт аймаг, нийслэлийн газрын албанд хүргүүлсэн бөгөөд 6 сарын байдлаар бичгийн хариуг 12 аймгаас ирүүлснийг нэгтгээд байна. Мөн судалгааны хамт цахим мэдээллийн санд оруулах ИТХ-ын ГЗБТ баталсан тогтоол шийдвэрүүд, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тоон зургуудийн авч байгаа бөгөөд эхнээс нь гүйцэтгэгчид хүлээлгэн өгөөд байна.

●      Гүйцэтгэгчтэй 3 удаагийн албан ёсны уулзалтыг зохион байгуулж санал солилцож, заавар зөвлөмжөөр хангасан. Үйл ажиллагаагаар байнгын холбоотой ажиллаж байна. Гүйцэтгэгчид Улсын хэмжээнд мөрдөгдөж буй 62 хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 18 аймгийн ГЗБЕТ, 22 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, 2019 оны нийслэл, сум, дүүргийн ГЗБЕТ-ний баримт бичгийг загварын дагуу нэгтгэн гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар төлөвлөгөөний төсөл үүсгэх модул веб болон десктоп хувилбар дээр хийгдсэн, уг модулд өмнө хүлээлгэж өгсөн төлөвлөгөөний өгөгдлүүдийг мэдээллийн санд оруулаад байна.

●      2019 оны 5-р сарын 28-ны өдөр зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээс гэрээний дагуу Dell PowerEdge R740 загварын 5J1C8X2, 5HSC8X2 серийн дугаар бүхий 2 ширхэг серверийг нийлүүлснийг ажлын даалгаварт тавигдсан үзүүлэлт, шаардлагын дагуу акт үйлдэн хүлээж авсан.

 

"3.5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.5.1. Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалтыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох.

Тоо хэмжээ: Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухайн арга хэмжээ бүрээр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-11 сард

Хүрэх үр дүн: Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалтыг холбогдох байгууллагатай хамтран судалж, асуудал бүрт  дүгнэлт гарган БХБЯ-д хүргэгдсэн байна.

Хагас жилийн байдлаар 8 аймгийн 14 сумын хилийн цэсийн асуудлаар ГХБХБГ, орон нутгийн удирдлага, иргэд, 3 компанийн нэгж талбар хилийн цэс дамнан байрласан асуудал, нийслэлийн Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн тодорхой хэсгүүдэд хилийн цэсийн маргааны асуудлаар тайлбар хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан байна. Тухайлбал: Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Бэрхийн уурхайн лицензийн талбай нь сумын төвийн тэг гортигт орсон асуудлаар, Тус аймгийн Дархан, Баянмөнх сумдын хиллэх асуудлаар гаргасан иргэний гомдол, Сонгино хайрхан дүүргийн 22 болон 32 дугаар хорооны хил зааг нэгж талбар дамнасан асуудал, Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн иргэний гомдол, Булган аймгийн ГХБХБГ-аас сумдын асуудлаар тайлбар хүсэх тухай, Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнээс Дарви, Халиун сумдын хиллэх хэсэгт үүссэн маргаан гэх зэрэг асуудлуудад тухай бүрт мэдээлэл хүргэж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан байна.

Өмнөх онд боловсруулагдаж байсан орон давхаргын мэдээллийн сангаас Хилийн цэсийн мэдээллийн давхаргын авч нэмэлт сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.

Улсын хил болон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зааг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй нэг давхаргад байсныг өөрчилж сайжруулан хариуцах чиглэл тус бүрээр өөрчлөх саналыг боловсруулаад байна.  Мөн 1969, 1975 онуудын ААХГЗБ-ын архивын баримт материалыг мэдээллийн санд холбох асуудлаар АМТ-ийн даргатай 05 сарын 15-нд уулзаж санал солилцсон. Тус материалыг нэгдсэн цахим архивын системд холбохоор шийдвэрлэсэн.

Улсын хэмжээний хилийн цэсийн маргааны судалгааг орон нутгаас авч нэгтгэх, шийдвэрлэх боломжтой саналыг орон нутагт хүргүүлж хилийн цэсийн маргааныг бууруулахад хяналт тавих ажлыг жил бүрийн 11 дүгээр сард багтаан авч улсын хэмжээнд нэгтгэдэг. Энэ нь тухайн жилд нэмэгдэж гарсан маргааныг нэгтгэж дүн шинжилгээ хийхэд оновчтой цаг хугацаа юм. 7-11-р сард төлөвлөсөн  учраас гүйцэтгэл гаргах хугацаа болоогүй.

1:25000 масштабтай байр зүйн зургийн торлолыг нийт сумдын хилийн цэсийн шугам давхцаж байгаа хэсгээр боловсруулсан бөгөөд нийт 325 зургийг авахаар мэдээллийн төвийн асуудал хариуцсан мэргэжилтэнд 05 сарын 16-ны өдөр албан хүсэлтээ бичгээр хүргүүлсэн.

Тус зургуудыг нэгдсэн зургаас ялган бэлтгэх ажлыг холбогдох мэргэжилтэн гүйцэтгэсэн бөгөөд 06 сарын 04-ны 10 Gb мэдээллийг хүлээн авсан. Газар зүйн холболт хийх ажил хийгдэж байна.

Булган, Баян-Өлгий аймгуудад зааврыг хүргүүлж нэгдсэн арга зүйгээр хангаж ажилласан бөгөөд Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын ГХБХБГ-аас хүсэлт ирүүлсний дагуу зааврыг хүргүүлж нэгдсэн арга зүйгээр хангаж ажиллаж байна. Мөн газар зохион байгуулалтын чиглэлээр хийсэн 04 сарын 31-ны өдрийн сургалтын үеэр гарсан хүсэлтийн дагуу  “Баг, хорооны хилийн зааг тогтоох, баталгаажуулах” зааврыг газрын даргын 2019 оны 1/906 тоот “чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр 21 аймагт дахин хүргүүлж орон нутагт мөрдөж ажиллах болон хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан тухай тайлбар тайланг ирүүлэх талаар чиглэл хүргүүлсэн.

Нийслэлийн хороодын хилийн заагийн асуудлаар 05 сарын 09-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын менежментийн хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулж санал солилцсон. Тус уулзалтын үр дүнд Нийслэлийн бүх хороодын хилийн заагийг хэсгийн ахлагч нартай хамтран нарийвчлан зураглах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. НГЗБА-ны хүсэлтийн дагуу манай байгууллагын зүгээс НИТХ болон ерөнхий төлөвлөгөөний газруудад ажил гүйцэтгэх чиглэлийг батлагдсан аргачлалын хамтаар 2019 оны 01/915 тоот албан бичгээр хүргүүлж мэргэжил арга зүйгээр ханган ажилласан. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны асуудал хариуцсан мэргэжилтэнд 05 сарын 15, 28-ны өдрүүдэд холбогдох тайлбар, судалгааны үр дүн, газар дээр нь хэрхэн ажиллах, анхаарах асуудал зэргээр мэдээлэл өгч мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан аймгийн ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтэн нар болон Ховд аймгийн 14 сумын даамлуудад Газар зохион байгуулалтын чиглэлээр хийсэн сургалтын үеэр  “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ыг 40 минутын хугацаатай дэлгэрэнгүй сургалтыг хийж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Мөн тус зааврыг  газрын даргын 2019 оны  1/906 тоот “чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр 21 аймагт хүргүүлж орон нутагт мөрдөж ажиллах болон хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан тухай тайлбар тайланг ирүүлэх талаар чиглэл хүргүүлсэн.

Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн нийт 45 нэгж талбарын мэдээлэлд суурилан хилийн цэсийг нарийвчлан шалгаж лавлагааг хүргүүлж ажилласан.

Цаашид орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хилийн цэсийн лавлагааг тухай бүрт нь хүргүүлэн ажиллана.

 

4.1. “Нийт нутаг дэвсгэр дэх газар дээрх үйл ажиллагааны зориулалтын эрх тус бүрээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн тогтолцоог байгуулах ажлыг удирдаж (төлөвлөх, зохион байгуулах, хянах), газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, санхүү бүртгэлд тусгах, хөрөнгийн эрхийг баталгаажуулах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.1.1. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлтэй холбоотой журам, заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 3

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 3-7 сард

Хүрэх үр дүн: “Газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээллийн санг хөтлөх, өөрчлөлт оруулах журам”, “Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх, ашиглалтын зориулалт өөрчлөх журам”, “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаас газрын нэгдмэл сангийн тайланг гаргах заавар” шинээр ба шинэчлэгдэн боловсрогдож, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

“Газрын нэгдмэл сангийн  тайлан гаргах, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх журам”-ыг боловсруулах ажлын хүрээнд газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал шилжүүлэхтэй холбогдох бусад салбарын хууль тогтоомжийг судлав.

Үүнд: Тариалангийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Автозамын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Харилцаа, холбооны тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэх мэт.

Эдгээр хуулиудыг судалсны үндсэн дээр “Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх, тайлан гаргах журам”-ын төслийг дараах агуулгын хүрээнд боловсрууллаа. Үүнд:

Нийтлэг үндэслэл

Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал шилжүүлэх

Хөдөө аж ахуйн газар

Хот тосгон, бусад суурины газар

Уурхайн газар

Зам, шугам сүлжээний газар

Ойн сан бүхий газар

Усны сан бүхий газар

Улсын тусгай хэрэгцээний газар

3. Газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал шилжүүлэх

4. Иргэн, хуулийн этгээд өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрынхаа зориулалтыг өөрчлөх

5. Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэхээс татгалзах

6. Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах

7. Хяналт, хариуцлага

Журмын төслийг боловсруулан санал авах түвшинд явж байна. Саналуудын нэгтгэн боловсруулж дууссаны дараагаар 2019 оны 06-07 дугаар сард багтаан Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яамнд хүргүүлэхээр ажиллаж байна.

 

4.1.2. Газрын улсын бүртгэлтэй холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 5

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-11 дүгээр сар

Хүрэх үр дүн:

●      Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын кадастрын зураглал үйлдэхэд дагаж мөрдөх норм ба дүрэм;

●      Иргэнд өмчлүүлэх газрын кадастр хийх журам;

●      Нэгж талбар дугаарлах журам;

●      Өргөдөл, Өргөдлийн дэвтэр, Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Хариу өгөх мэдэгдэл, Итгэмжлэл-ийн загвар;

1 үндсэн ангиллын жишээн дээр Газар ашиглалтын стандарт тус тус батлагдсан байна.

“Кадастрын зураглалын ажил БНбД 11-11-16” Монгол улсын барилгын норм ба дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг судалж, тухайн ажлыг гүйцэтгэх ажлын даалгаврыг боловсруулан, батлуулахаар танилцуулгын хамт Барилга, хот байгуулалтын яаманд тус газрын 2019 оны 1/1053 тоот албан бичгээр  хүргүүлсэн.

Иргэнд өмчлүүлэх газрын кадастр хийх журмын төслийг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулаад байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн хөгжүүлэлтийн ажил буюу төсөл нь 2019 оны 10 дугаар сард бүрэн дуусах тул Улсын хэмжээнд газрын кадастр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын үнэлгээ, төлбөр, татварын системүүд бүрэн хэрэгжиж эхэлсний дараагаар мөн Улсын бүртгэлийн ерөнхий газартай газар өмчлөлийн дундын мэдээллийн сан байгуулах ажлыг хамтран зохион байгуулж хэрэглээнд гаргаснаар уг журмын төслийг  батлуулан, үйл ажиллагаанд мөрдүүлнэ.

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэн батлагдаж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Нэгж талбар дугаарлах журам”-ыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан тус журамд өөрчлөлт оруулах талаарх санал болон харъяалах нутаг дэвсгэрийн нэгж талбаруудтай давхардалтай байгаа кадастрын тойргийн хилийг шинэчлэн зураглаж ирүүлэх тухай 2019 оны 2/71003 тоот албан бичгийг 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүллээ.  Дорнод, Булган, Дундговь, Дархан-Уул, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналуудыг тухайн журамд тусган шинэчлэн боловсруулж, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2/1172 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэв.

ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 133 тоот тушаалаар батлагдсан “Өргөдөл, Өргөдлийн дэвтэр, Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Хариу өгөх мэдэгдэл, Итгэмжлэл”-ийн загварыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Улсын бүртгэлийн багц хууль мөн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн дугаар тэмдэглэх болсонтой холбогдуулан шинэчлэн боловсруулж, санал авахаар тус газрын 2019 оны 01/703 тоот албан бичгийг 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн бөгөөд Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгуудын ГХБХБГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналуудыг тусгаж, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралд хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

4.1.3. Газрын кадастрын мэдээллийн сантай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 1 гэрээ, 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-6 дугаар сар

Хүрэх үр дүн: “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон бусад байгууллагуудад Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах журмыг боловсруулж батлуулсан байна.

Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журамд Лэнд менежер програм хангамжийг ашиглах эрх олгох сургалтанд хамрагдсан мэргэжилтэн, албан хаагчдаас веб хэлбэрээр шалгалт авах болон бусад байгууллагын хэрэглэгчдэд Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах талаарх зохицуулалтуудыг нэмж тусган төслийг боловсруулсан. Мөн Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон бусад байгууллагуудад Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах журмыг энэхүү журамд нэг бүлэг болгон зохицуулахаар шийдвэрлэсэн ба Системийн хөгжүүлэлтийн ажил буюу төсөл нь 2019 оны 10 дугаар сард бүрэн дуусах тул Улсын хэмжээнд газрын кадастр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын үнэлгээ, төлбөр, татварын системүүд бүрэн хэрэгжиж эхэлсний дараагаар  уг журмын төслийг  батлуулан, үйл ажиллагаанд мөрдүүлнэ.

 

4.1.4. Газрын үнэлгээтэй холбоотой заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 7-11 дүгээр сар

Хүрэх үр дүн: “Хот, тосгон бусад суурины газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Хөдөө аж ахуйн газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Зам, шугам сүлжээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Ойн сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Усны сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Улсын тусгай хэрэгцээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Газрын суурь үнэлгээний бүсийн зураг хийх заавар”,

●      “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал” шинээр ба шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

 

 

 

 

 

 

 

Хугацаа болоогүй.

 

4.1.5. Газрын төлбөр, татвартай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 дугаар сар

Хүрэх үр дүн: Татварын ерөнхий газартай “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийг солилцох” гэрээг байгуулж, мэдээллийг харилцан солилцох боломжийг бүрдүүлсэн байна. “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, тайлан мэдээ гаргах журам”-ыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Татварын ерөнхий газартай газрын албан татвар, төлбөр төлөгчийн мэдээлэл солилцох, дундын мэдээллийн сан үүсгэх зорилгоор “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийг солилцох” тухай гэрээний төслийг боловсруулан холбогдох хэлтсүүдээс санал авч тусган Татварын ерөнхий газарт хүргүүлэн санал авсны үндсэн дээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/09-11/32 тоот гэрээг  байгуулан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, тайлан мэдээ гаргах журам”-ын төслийг боловсруулан 2018 оны 1/2602 тоот албан бичгийг 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэн санал авч, саналыг тусган боловсруулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 05 дугаар сарын 29-ны өдрийн 06 дугаар хурлаар хэлэлцүүлэн Газрын даргын 06 дугаар сарын 03-ны өдрийн А/109 тоот тушаалаар баталсан. Тухайн журмыг 2019 оны 1/1139 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэв.

 

4.1.8. “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Төслийн гүйцэтгэгч компани болон нийслэлийн Газрын албыг мэргэжил, арга зүйн удирдлага, заавар, удирдамж, чиглэлээр ханган гэрээт ажлын захиалагчийн хяналтыг орон нутагт хийж, газар дээр нь шалгаж, хүлээн аван, дүгнэлт гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн иргэний хурууны хээний мэдээллээр дамжуулан авч, бүртгэх, Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн хэрэглэгчид тоон гарын үсэг ашигладаг болж, Газрын кадастрын мэдээллийн сан газар зохион байгуулалт, газрын мониторингийн мэдээллийн сангуудтай холбогдон, харилцан мэдээлэл солилцдог болсон байна.

Тайлант хугацаанд төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч нартай хамтран 2019 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөний дагуу нийт 4 удаагийн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд тулгамдсан асуудлуудад арга зүйн зөвлөгөөг хурлын тэмдэглэл болон нууц албан бичгээр хүргүүлэн ажилласан.

Мөн төслийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой нийслэл, дүүргийн Газрын албанд гарч буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаарх чиглэлийг гүйцэтгэгчдэд 2019 оны 1/407, 1/470 тоот албан бичгүүдээр хүргүүллээ.

Нийслэлийн Газрын алба болон дүүргийн Газрын албадын ахлах мэргэжилтнүүдтэй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр уулзалт зохион байгуулан уг төслийг эрчимжүүлэх, гүйцэтгэгч компанитай уялдаа холбоотой ажиллах талаар чиглэл өгөв.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн нийт 190 мянга гаруй өгөгдөл мэдээлэл, газар эзэмшигч, ашиглагчдын 156 мянга гаруй өгөгдөл, мэдээллийг засварлан, зураглалын алдаатай бүх нэгж талбарын судалгааг нийслэлийн Газрын албанд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулав.

Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн Газрын албаны архивын өрөөг стандартын дагуу засварлан тохижуулалтын ажлыг хийж, гэрээнд заасны дагуу бүх тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч компаниас хүлээн авч нийслэл, дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгсөн бөгөөд нийт ажил нь 70%-ийн гүйцэтгэлтэй байна.

Мөн өгөгдөл, мэдээллийг засварлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор иргэд, олон нийтийн оролцоог бүрдүүлсэн байгаа бөгөөд www.egazar.gov.mn сайтад зөрчилтэй засварлагдаагүй мэдээллийг ил болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалт байгаа газрын мэдээлэл баталгаажаагүй бол нийслэл, дүүргийн Газрын албанд хандан мэдээллээ засварлуулан үндсэн мэдээллийн санд оруулах ажлыг хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нийслэлийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сард бүрэн нэвтрүүлсэн ба хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдэд тус програм хангамжийг ашиглахтай холбоотой арга зүйн зөвлөмжийг тусгайлан үүсгэсэн олон нийтийн болон дотоод сүлжээ, утсаар холбогдон давхардсан тоогоор 75 удаа өгч, энэ талаарх чиглэл хүргүүлэх тухай тус газрын 2019 оны 1/407 тоот албан бичгийг дээрх албадад хүргүүллээ.

Нийслэл, дүүргийн Газрын албанаас ирүүлсэн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжтай холбоотой 260 гаруй нэмэлт хөгжүүлэлт болон засварын ажлыг гүйцэтгэгч компанитай хамтран хийж гүйцэтгэлээ.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарт иргэний мэдээллийг шинээр бүртгэх болон шинэчлэхэд тухайн иргэний хурууний хээний мэдээллийг ашиглан Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Үндэсний дата төв”-ийн “ХУР” системд байруулсан сервис үйлчилгээнд холбогдон авах техникийн болон програм хангамжийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэгч компанитай хамтран зохион байгуулж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Тайлант хугацаанд 21 аймаг, 330 сумын 393 хэрэглэгчдэд иргэний хурууны хээг унших төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, түүнийг ашиглан мэдээлэл авах тухай сургалтыг 2019 оны 2-3 дугаар сард зохион байгууллаа.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн хэрэглэгч нарт тоон гарын үсэг ашиглуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэгч компанитай хамтран хийж гүйцэтгээд байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, туршилтыг цахим байдлаар хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд Үндэсний дата төвд нийт хэрэглэгчдийн мэдээллийг хүргүүлсэн бөгөөд гэрээ байгуулах ажил Дата төв дээр түр хойшлогдоод байна.

Тухайн ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг санг 2019 оны 05 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд шинэчлэн зохион байгуулж, Газар зохион байгуулалт, Газрын мониторингийн мэдээллийн сангууд өөр хоорондоо харилцан мэдээлэл солилцох боломжтой болсон.

Энэхүү ажлын үр дүнд Газрын кадастрын мэдээллийн сан болон Газрын цахим бирж дээр хийгдэж буй газартай холбоотой үйл ажиллагаа буюу газар олголт нь зөвхөн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангаас төлөвлөгөөнд туссан газрын мэдээллийг хүлээн авч дэс дараалсан үйл ажиллагааны дагуу баталгаажуулагдахаар програмчлагдсан.

Мөн Газрын кадастрын мэдээллийн санг Газрын мониторингийн мэдээллийн сантай холбох ажлыг хийж гүйцэтгэсэн ба тухайн мэдээллийн санд орж буй өөрчлөлтүүд шууд хийгдэх бөгөөд мэдээллээ давхцуулан харах, хуулбарлах боломжтой болсон.

Одоогийн байдлаар эдгээр мэдээллийн сангууд хоорондоо өгөгдлийн сангийн түвшинд бүрэн холбогдсон бөгөөд иргэд, олон нийт www.egazar.gov.mn сайтад хандан газартай холбоотой бүхий мэдээллийг авах, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийг харах боломжийг бүрдүүлээд байна.

 

4.1.9. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг хөгжүүлэх, тохиргоо суурилуулалтыг хийх, улсын хэмжээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 3

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарын сургалтыг 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд, сумын Газрын даамлууд, Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон бусад байгууллагуудыг хамруулан зохион байгуулж, Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг нэвтрүүлсэн байна. Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн веб системээс гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд болох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, газрын кадастрын зурагт QR кодыг ашигладаг болсон байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарын сургалтыг тус Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалын дагуу 20 аймгийг 5 бүс болгон 2019 оны 02 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг батлагдсан системийн бичиг баримтын дагуу хөгжүүлэн 13 модулийг үйл ажиллагаанд оруулахад бэлтгээд байна.

Мөн улсын хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор програм хангамжийн веб хувилбарын сургалтыг тус Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалын дагуу 20 аймагт 5 бүс болгон 02 дугаар сарын 18-аас 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд гэрээт ажлын гүйцэтгэгч компанитай хамтран зохион байгууллаа.

Сургалтын үеэр ирүүлсэн хөгжүүлэлтийн санал, хүсэлтүүдийн дагуу Газрын кадастрын мэдээллийн сангийн веб системийн хөгжүүлэлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэн 2019 оны 06 дугаар сард багтаан улсын хэмжээнд үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөөд байна.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн веб системээс гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд болох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, газрын кадастрын зурагт QR кодыг ашиглах боломжийг бүрдүүлж, хэрэглээнд гаргах техникийн шийдлийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оруулан танилцуулж, системийн хөгжүүлэлтийн ажлыг төслийн гүйцэтгэгч компанитай хамтран хийж гүйцэтгээд байна.

Энэхүү ажил нь ДАН  системээр дамжин хэрэглээнд гарах бөгөөд одоогийн байдлаар Үндэсний дата төв ДАН системийг Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбон туршилтын ажлыг хийж байна.

Туршилтын ажил бүрэн хийгдэж дууссаны дараагаар манай байгууллагыг ДАН системд холбох гэрээ байгуулан хамтран ажиллахаар Үндэсний дата төвөөс мэдэгдсэн болно.

Газрын кадастрын мэдээллийн сангийн веб системд нэгж талбарын хувийн хэргийн материалыг цахимжуулах үйл ажиллагааг автоматжуулах техникийн шийдлийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оруулан таницуулж системийн хөгжүүлэлтийг ажлыг гүйцэтгэж байна.

Мөн энэ ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлд хурдан үйлдэлт сканнерыг төслийн хүрээнд авч нийлүүлсэн.

Төслийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөний дагуу буюу нийслэлийн хэмжээнд хийгдэж буй цахимжуулах ажил бүрэн дууссаны дараагаар цахим хувийн хэргийг нэгдсэн системд холбох ба энэхүү ажил 10 дугаар сард дуусах тул цаашид цаасан материалыг цахимжуулах ажил програм хангамжид суурилан автоматаар хийгдэх болно.

 

4.1.18. Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг Газрын кадастрын нэгдсэн системд бүртгэж, баталгаажуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг Газрын кадастрын нэгдсэн системд бүртгэж, баталгаажуулсан байна.

Энэхүү ажлын хүрээнд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын дагуу Улсын тусгай хэрэгцээнд авсан 6 газруудыг Газрын кадастрын нэгдсэн системд бүртгэж, Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгох, хувийн хэрэг үүсгэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

-Засгийн газрын 2018 оны 378 дугаар тогтоолоор Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд;

-УИХ-ын 2013 оны 53 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байнгын байрлалын зорилгоор 6.29 га газрыг, Цагдаагийн ерөнхий газрын Сүүж уул дахь сургалт, дадлагын цогцолбор төвийн зорилгоор 797.74 га газрыг, Дотоодын цэргийн 811 дүгээр ангийн Буудлагын талбайн зорил24.08 га газрыг, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хугацаат цэргийн албан хаагчдын зуны байрны зорилгоор 58.93 га газрыг тус тус нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байнгын байрлалын зорилгоор 3.13 га газрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд.

Мөн “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ МОН/13/303” төслийн хүрээнд 2015 онд хийгдсэн “Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сангийн өгөгдөл бүрдүүлэх” ажлын тоон хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийг аймаг тус бүрээр ялгаж, тус газрын 2019 оны 2/980 тоот албан бичгээр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн.

Орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг Кадастрын нэгдсэн системд бүртгэж, баталгаажуулахтай холбоотойгоор Ланд менежер программд нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийсэн бөгөөд Архангай аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн мэдээллийг Кадастрын нэгдсэн системд оруулах туршилтыг хийгээд байна.

 

4.2. “Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийг улсын хэмжээнд хөтлөх, газрын нэгдмэл сангийн ангиллын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хяналт тавихгол зорилтын хүрээнд:

4.2.1. Газрын нэгдмэл сангийн 2018 оны тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч нэгтгэх, улсын нэгдсэн тайланг гаргаж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хүрээнд

Хугацаа: 1-5 дугаар сар

Хүрэх үр дүн: Газрын нэгдмэл сангийн 2018 оны улсын нэгдсэн тайлан Засгийн газарт танилцуулагдаж, нийтийн хүртээл болсон байна.

Аймаг, нийслэлийн 2018 оны газрын нэгдмэл сангийн тайланг хүлээн авч, нэгтгэн гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Газрын даргын 2019 оны А/01 тоот тушаалаар байгуулсан бөгөөд тушаалын хавсралтаар тайлан хүлээн авах хуваарийг баталгаажууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь хуваарийн дагуу аймаг, нийслэлийн Газрын нэгдмэл сангийн тайлангийн маягтуудыг шалган хүлээж авч, улсын нэгдсэн тайланг нэгтгэн гаргасан.

Газрын даргын 2019 оны А/01 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийн нэгтгэн гаргасан тайлан, мэдээг хүлээн авч, улсын нэгдсэн тайланг нэгтгэн гаргав. Тухайн тайланг газрын удирдлагуудад танилцуулан тус газрын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/146 тоот албан бичгээр товч танилцуулгын хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар БХБЯ-нд хүргүүлэв.

Тухайн тайлан нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан.

Газрын нэгдмэл сангийн 2018 оны улсын нэгдсэн тайланг товхимол болгон хэвлүүлэх зорилгоор хэвлэлийн 3 компанид үнийн санал авах тухай 2019 оны 1/491 тоот албан бичгийг хүргүүлэн үнийн санал авсан бөгөөд бага үнийн санал ирүүлсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан нийт 800 ширхэгийг хэвлүүлэн, төв, орон нутгийн газрын харилцааны байгууллага, их, дээд сургуулиуд болон бусад холбогдох байгууллагуудад тараан хуваарилах ажлыг хийж гүйцэтгэв.

Газрын нэгдмэл сангийн 2018 оны улсын нэгдсэн тайланг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд тус газрын 2019 оны 2/878 тоот албан бичгээр хүргүүлэв.

 

4.3. “Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавихгол зорилтын хүрээнд:

4.3.1. “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Хүрэх үр дүн: “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” төсөл амжилттай хэрэгжсэн байна.

“Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын гүйцэтгэгч байгууллагад гэрээт ажлыг эрчимжүүлэх талаарх 2019 оны 1/185 тоот, чиглэл хүргүүлэх тухай 2019 оны 1/1112 тоот албан бичгүүдийг хүргүүллээ.

Гэрээт ажлын гүйцэтгэгч байгууллагатай 3 удаа, туслан гүйцэтгэгч байгууллагатай 4, нийт 7 удаагийн уулзалтыг зохион байгуулж, заавар, чиглэлээр ханган ажиллалаа.

“Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлын гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/7 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын явцын тайлан /44 хуудас, 1 DVD/-г хүлээн авч дүгнэлт гаргасан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/516 тоот албан бичгээр “Зураг төсөл, шинжлэх ухаан, техник, технологийн баримт хүлээн авсан акт” №2019/ГБЗЗ/02 болон “Ажил шалгаж, хүлээн авсан дүгнэлт”-ийг Барилга, хот, байгуулалтын яаманд хүргүүлсэн.

Газрын биржийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18/05, 18/04 тоот акт үйлдэн ажлын даалгаврын 1 дүгээр хавсралтад заасан үзүүлэлттэй тулган шалгаж хүлээж авсан.

Харин “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулснаар, иргэд олон нийтийг хүлээн авах, Газрын биржийн арилжаа, худалдаа мэдээллээр үйлчлэх танхимыг засварлах, тохижуулах ажлын хугацаа хойшлогдсон.

Гэрээт ажлын эхлэлийн болон хоёрдугаар шатны тайланг хүлээн авч дүгнэлт гаргасан бөгөөд “Зураг төсөл, шинжлэх ухаан, техник, технологийн баримт хүлээн авсан акт”, “Ажил шалгаж, хүлээн авсан дүгнэлт”-ийг Барилга, хот, байгуулалтын яаманд хүргүүлсэн.

Мөн ажлын хүрээнд нийлүүлж буй техник, тоног төхөөрөмжийг хүлээн авсан бөгөөд Булган, Орхон аймагт актаар хүлээлгэн өгөв.

“Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орсноор 2019 оны 9-10 дугаар сард захиалагчийн хяналтыг орон нутагт хийж, дүгнэлт гаргахаар шийдвэрлэгдсэн.

Орон нутагт хийх хяналт шалгалтыг 10 дугаар сард гүйцэтгэх бөгөөд ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулаад байна.

 

4.4.2. Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 3-11 дүгээр сар

Хүрэх үр дүн: Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлсэн байна.

Энэхүү ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

·    Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийг тухай бүр буюу давхардсан тоогоор 26 удаа мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа.

·      Гүйцэтгэгчтэй 2019 оны 01 дүгээр сарын 25, 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулж, газрын үнэлгээний зааврууд, сургалт болон Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA/ Computer assisted mass appraisal/ системийн талаар заавар, чиглэлээр хангасан.

·      Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлэхтэй холбоотой саналаа боловсруулж Газрын даргын 2019 оны “НУУЦ” албан бичгээр гүйцэтгэгчид хүргүүлсэн.

 

4.4.7. Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох

Тоо хэмжээ: - Нийт дүнгээр

- Аймаг, нийслэлийн дүнгээр

- Сум, дүүргийн дүнгээр

-Газар ашиглалтын зориулалт тус бүрээр

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 4-12 дугаар сар

Хүрэх үр дүн: Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон байна.

Нийт газар эзэмшигч, ашиглагчдыг газрын төлбөр /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох ажлын хүрээнд төлөвлөгөөний дагуу 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд нийт газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж байгууллагын судалгааг авахаар тус газрын 1/948 тоот албан бичгийг хүргүүлэн судалгааг аван сум тус бүрээр нэгтгэх ажлыг хийж байна. Мөн судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу 7 дугаар сард гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшиж буй иргэний судалгааг авна.

Нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох ажлын хүрээнд төлөвлөгөөний дагуу 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн иргэний судалгааг авахаар тус газрын 1/938 тоот албан бичгийг хүргүүлэн судалгааг нэгтгэж байна. Судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу 7-8 дугаар сард аж ахуйн зориулалтаар өмчилсөн газрын судалгааг авна.

 

5.1.3.    Тоон гарын үсгийн технологийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 621

Чанар: холбогдох хууль, журам, стандартын дагуу системд суурилуулагдаж тоон гарын үсгээр үйлдлүүд баталгааждаг болж, салбарын үйл ажиллагаанд нэвтэрсэн байх

Хугацаа: 1-3 сар

Хүрэх үр дүн: Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт хангагдсан, салбарын 621 албан хаагчид тоон гарын үсэгтэй болсон байна.

2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/218 тоот Тоон гарын үсэг нэвтрүүлэх тухай тушаалаар баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу “Үндэсний дата төв” УТҮГ-ын бүртгэлийн нэгж болон төхөөрөмж нийлүүлэх байгууллагатай хамтран Тоон гарын үсэг тээгч төхөөрөмжид гэрчилгээг суулгах ажлын бэлтгэл ажлыг ханган ажилласан.

609 албан хаагчийн тоон гарын үсэг эзэмших өргөдөл, гэрээ бүхий цаасан материалыг агентлаг, нийслэл, 21 аймгаас хүлээн авсан. Үлдсэн 13 төхөөрөмжийг нөөц байдлаар хадгална.

Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Байгууллагын бүртгэлийн ажилтныг өөрчлөх хүсэлтийг 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 1/397 тоот албан бичгээр хүргүүлэн Бүртгэлийн ажилтнаар хэлтсийн мэргэжилтэн Г.Батхолбоо томилогдон хариуцаж байна.

Тоон гарын үсэг хэрэглэгчдийг бүртгэх Монгол улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн Бүртгэлийн нэгжийн систем (https://ra.datacenter.gov.mn)-д агентлагийн албан хаагчид, 21 аймгийн мэдээлийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт нийт 51 тоон гарын үсгийн гэрчилгээний бүртгэл хийсэн, тээгч төхөөрөмжид гэрчилгээг суулгасан. 21 аймгийн ГХБХБГ-ын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүрд бүртгэлийн ажилтны эрх үүсгэсэн. Тоон гэрчилгээний хүсэлтийг заавал gov.mn төрийн цахим шуудангийн хаягаар бүртгэх зохицуулалттай тул 21 аймгийн нэр бүхий (@arkhanagai.gazar.gov.mn) цахим шуудангийн хаягийг тоон гарын үсгийн гэрчилгээ ашиглах албан хаагч тус бүрд шинээр үүсгэх шаардлага гарсан. gazar.gov.mn-ний дэд домэйн эрхийн талаар Үндэсний Дата төвд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/904 тоот албан бичгээр хүсэлт гаргаж хамтран ажиллаж байна.

Агентлаг албан хаагчид болон 21 аймгийн ГХБХБГ-ын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэнд тоон гарын үсгийн гэрчилгээг тээгч төхөөрөмжид суулган хүлээлгэн өгсөн. Нийт 51 албан хаагч.

Газрын харилцааны ажилтны өдрийг угтсан сургалтын арга хэмжээний үеэр Монпасс ХХК-тай хамтран “Тоон гарын үсгийн хэрэглээ, бүртгэлийн ажилтны идэвхжүүлэлт” сэдэвтэй сургалтыг 120 тоот өрөөнд зохион байгуулсан.

Газрын кадастр, газрын биржийн системд тоон гарын үсгээр нэвтрэх ажлыг гэрээт ажлын хүрээнд хийж туршсан.

ДАН системийн нэвтрүүлэлт, туршилтыг хийхээр Үндэсний Дата төвд хүсэлт тавиад байна.

 

5.2.2.    Байгууллагын үйл ажиллагааны болон Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, лавлагаа авах, хайлт хийх, төлбөр тооцоо хийх боломж бүхий байгууллагын цогц динамик веб хуудас хөгжүүлж, нэвтрүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: Цогц, динамик веб хуудас-1 www.nsdi.gov.mn, www.gazar.gov.mn

Чанар: Веб хуудаст тавигдах шаардлагад нийцсэн шинэлэг бүтэц зохион байгуулалттай, хэрэглэгчдэд ойлгомжтой, хүссэн мэдээллээ төвөггүй, цэгцтэйгээр олох боломжтой, тоон мэдээллийг цахимаар захиалах, төлбөр тооцоо хийх боломжтой, SSL гэрчилгээгээр хамгаалагдсан байна. Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1, 2, 5 дугаар сар хөгжүүлэлт, 1-12 дугаар сар хэвийн үйл ажиллагаа

Хүрэх үр дүн: Байгууллагын үйл ажиллагааны болон Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, лавлагаа авах, хайлт хийх, төлбөр тооцоо хийх боломж бүхий салбарын цогц динамик веб хуудас хөгжүүлэгдсэн байна.

Тус ажлын хүрээнд ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны A/18 тоот тушаалаар үнэлгээний хороог байгуулан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын дагуу зөвлөх үйлчилгээний багт 2019 оны 3 дугаар сарын 20-ны А/57 тоот тушаалаар гэрээ байгуулах эрх олгосны дагуу “Байгууллагын болон орон зайн мэдээллийн цогц, динамик веб хуудас хөгжүүлэлт хийх” ажлын зөвлөх үйлчилгээний гэрээг 2019 оны 3 дугаар сарын 22-ны 2019/13 тоот тушаалаар гэрээ байгуулан ажилласан.

Гүйцтэгэгчтэй хамтран веб хуудасны загварыг тодорхойлж хөгжүүлэлтийг http://66.181.168.88, цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн хөгжүүлэлтийг https://tuvshinjargal.github.io хаягт байршуулан гүйцэтгээд байна. Зөвлөхийн багийн явцын тайлан хүлээн авч дүгнэн гэрээний дагуу дунд шатны гүйцэтгэлийг үнэлсэн. Зөвлөхийн ажлын явцыг болон цогц динамик веб хуудасны бүтэц, загвар, техникийн шаардлага, ажиллах зарчмыг ГДДЗ-ийн  2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар хурлаар хэлэлцүүлж танилцсан.

Мөн веб хуудаст цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэх талаар судлан Монголбанктай холбогдох уулзалт зохион байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/940 албан бичгээр гэрээний төслийг хүргүүлэн ажилласан. Техникийн түвшинд уулзалтуудыг зохион байгуулж бэлтгэл ханган ажиллав.

Веб хуудаст хуучин буюу www.gazar.gov.mn-ны эхний ээлжид шаардлагатай мэдээллүүдийг хөрвүүлж оруулсан, хэвийн ажиллагааг хангасан.

Цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн хөгжүүлэлт хийгдэж байна. Цэг тэмдэгтийн мэдээллийн сан болон хувийн хэргийн туршилтын мэдээллийг хүргүүлсэн.

Суурь орон зайн мэдээллийн 16 давхаргыг илтгэх дүрс зуруулсан. Эхний ээлжид геодезийн цэт, тэмдэгтийн хайлт, цахим худалдан авалтын систем бий болно.

 

“5.3. Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаатай холбогдсон бодлого, хууль эрхзүйн орчин, стандартын тогтолцоог бүрдүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.3.1.    Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох хурлуудаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 хуулийн төсөл, 2 судалгааны тайлан

Чанар: Батлагдсан үзэл баримтлалд нийцсэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулагдсан байна.

Хугацаа: 1-5 дугаар сар

Хүрэх үр дүн: Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.

Ажлын хэсэг ажиллаж байна.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Ажлын хэсгийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж тогтов. Үүнд:

-Хуулийн төслийн Үзэл баримтлал шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хуулийн төслийг гишүүд дахин судлан санал боловсруулж Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нарт 2 долоо хоногийн дотор багтаан өгөх

 -Ажлын хэсгийн нарийн бичгүүд гишүүдийн саналыг нэгтгэн дүгнэж 04 сарын 2 дах долоо хоногт багтаан Ажлын хэсгийн Ээлжит хурлыг хуралдуулах.

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 9:00–17:30 цагийн хооронд “ИБИС” зочид буудлын Поларис танхимд “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өргөтгөсөн хэлбэрээр ваакуум орчинд хуралдаж хуулийн төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийн гишүүд зарим нэр томьёог нэмэх, өөрчлөлт оруулах, мөн зүйл, заалт нэмэх тухай санал өгөв. Саналуудыг тусган хуулийн төслийг сайжруулж байна.

 

 

5.3.2.    Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, холбогдох хурлуудаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх  /ЗГҮАХХАХТ-2.81.9/

Тоо хэмжээ: 1 баримт бичгийн төсөл, 1 нөхцөл байдлын судалгаа

Чанар: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, холбогдох журамд нийцсэн байх

Хугацаа: 1-10 дугаар сард

Хүрэх үр дүн: Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, төрийн байгууллагуудын баримтлах бодлогын орчин бүрдэнэ.

Тус ажлын хүрээнд “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахад хамтран ажилласан. Уг хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын төлөөллүүд болон орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг хамруулан Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хүрэх үр дүнг тодорхойлж, оролцсон оролцогчдоор гадаад болон дотоод орчны шинжилгээ хийлгэсэн. Тус хэлэлцүүлэг нь төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг боловсруулахад судалгааны материал цуглуулах эхний алхам болов.

Түүнчлэн НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/33 дугаар тушаалаар байгуулав.

Уг ажлын хүрээнд дор дурдсан ажлуудыг Ажлын хэсгийн гишүүдтэй хамтран хийгдээд байна. Үүнд:

1.         Төслийн талаарх эхлэлийн уулзалтууд - 5 удаа цахим хурлыг Леслэй Арнолдтай хийсэн. Тухай бүр цахим шуудангаар харьцан ажиллаж байна.

2.         Хэрэгцээ, шаардлагын судалгааны мэдээлэл цуглуулах, хуваалцах - шаардлагатай мэдээллээр хангав.

3.         Төслийн хамрах хүрээ, хугацааг тогтоох (Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө) - Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө Хавсралт В боловсруулан батлав. Англиас Монгол хэл рүү хөрвүүлэв.

4.         Өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хүрэх үр дүнг тодорхойлох Хавсралт С-г бөглөв. Англиас Монгол хэл рүү хөрвүүлэв.

5.         Суурь судалгаа Хавсралт D-г бөглөв.  Англиас Монгол хэл рүү хөрвүүлэв.

6.         Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө баримт бичгийг монгол хэл рүү хөрвүүлэхээр орчуулгын ажлыг гэрээг иргэнтэй байгуулах ажлыг зохион байгуулсан.

7.         2019 оны 05 дугаар сарын 30-нд “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” хэлэлцүүлгийг ажлын хэсгийн гишүүдтэй хамтран амжилттай зохион байгуулав /Хавсралт-G хүрээнд хөтөлбөрийг боловсруулав. Ангил, монгол хэл дээр бэлтгэв/. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, боловсрол, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн 28 хүнийг хамруулав. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/1031, 01/1050, 01/1079 тоот албан бичгээр хэлэлцүүлэгт орох урилгыг тараасан.

8.         Орчны шинжилгээ Хавсралт-Е Англиас Монгол хэл рүү хөрвүүлж, судалгааг хэлэлцүүлэгт ирсэн оролцогчдоор бөглүүлэв.  

9.         Оролцогч талуудыг тодорхойлох Хавсралт-F Англиас Монгол хэл рүү хөрвүүлж, судалгааг хэлэлцүүлэгт ирсэн оролцогчдоор бөглүүлэв.

10.        Стратегийн тэнцвэржүүлэлт Хавсралт-H Англиас Монгол хэл рүү хөрвүүлэв.

11.        Алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг тодорхойлох Хавсралт-I Англиас Монгол хэл рүү хөрвүүлж, судалгааг хэлэлцүүлэгт ирсэн оролцогчдоор бөглүүлэв. Алсын хараа, эрхэм зорилгод санал авав.

Хэлэлцүүлгээс гарсан үр дүн саналыг нэгтгэн англи хэл рүү хөрвүүлэн НҮБ зөвлөх рүү хүргүүлэх ажил хийгдэж байна.

Төслийн үр дүн, хэлэлцүүлгээс гарсан үр дүнг Малайз Улсын Куала Лампур хотноо 2019 оны 06 дугаар сарын 18-аас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх зааварчилгаа”-г боловсруулах зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэгт танилцуулна.

НҮБ-ын “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ” баримт бичгийн монгол хэл дээр хөрвүүлж хэвлэж тараав.

 

6.5. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.5.1. Архив, геодезийн хэмжлийн багаж баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 6-11 сард

Хүрэх үр дүн: Төрийн архив, геодезийн хэмжлийн лабораторийн үйл ажиллагааг хууль эрх зүйн орчинд зохицуулсан дараах дүрэм, журмууд боловсрогдон баталгаажсан байна. Үүнд:

Баримт ашиглуулах журам

Геодезийн хэмжлийн багаж хадгалах журам

- ГХГЗЗГ-ын 2013 оны А/258 дугаар тушаалаар батлагдсан “Газрын харилцааны Мэдээллийн төвөөс баримт /нууц болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах, мэдээллийн төвд шинээр баримт хүлээн авах журам”-ыг шинэчлэн    боловсруулах хууль, эрх зүйн байдал /шинэтгэл, өөрчлөлт/-ын судалгаа хийсэн. Үүнд:

+ АЕГ-ын даргын 2016 оны А/65 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”-аар шинэчлэгдэн мөрдөж байгаа архиваас ашиглуулах баримтын агуулга, нэр, төрөл, баримт ашиглуулах хэлбэр зэргийг өөрийн салбарын архивын нөхцөл байдалд тохируулан өөрчлөх, хавсралтаар баталсан үйлчилгээний 1-15 загвар маягтууд, лавлагаа, хуулбарт ашиглах үнэт цаас, тэмдэг зэргийг ашиглах тухай заалтууд, үнэ, тарифын өөрчлөлт

+ Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн өөрчлөлтийг судалж оруулсан болно.

- Геодезийн хэмжлийн багаж хадгалах журмыг боловсруулахаар судалгаа хийж эхний хувилбарыг гарган сайжруулахаар ажиллаж байна.

 

"7.1. Нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хот байгуулалтын судалгаа хийх, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, харилцан уялдааг хангах, мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, арга зүйгээр хангах, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.1.1. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, захиалагчийн хяналт тавих, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн:  Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажилд хяналт тавьж, гүйцэтгэгчид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Захиалагчийн хяналтыг гэрээний дагуу хийж, үе шатны тайланд дүгнэлт гаргасан байна                   

“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлын хүрээнд ирүүлсэн эхлэлийн тайлантай танилцаж судалгааны арга зүйн дагуу хэрхэн мэдээлэл цуглуулсан, нийгэм, эдийн засгийн судалгааг хэрхэн авч нэгтгэсэн тухай дүгнэлт боловсруулж бусад мэргэжилтнүүдийн гаргасан санал, дүгнэлттэй нэгтгэж байна. Дээрх ажлын хүрээнд оролцсон хурал, семинар, хэлэлцүүлэг:

-       БХБЯ, Жайка байгууллагын хамтарсан “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах зөвлөх багийн хуралд БХБЯ-ны 305 тоот хурлын танхимд оролцсон.

-       2019 оны 03 сарын 11-ны өдөр БХТ-ийн 5 давхарт “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө” боловсруулах Японы Жайка байгууллагын зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон.

-       БХБЯ-аас зохион байгуулсан Хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвөлгөөний удирдамжийг БХТ-тэй хамтран боловсруулж урилга хэвлэх, тараах ажлыг зохион байгуулсан. 

-     БХБЯ-ны хурлын танхимд 2019-05-28-ны өдөр зохион байгуулсан Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн “Нийгмийн салбарын II хурал”-д оролцлоо. Хурлын үр дүнд 21 аймаг, 330 суманд хийсэн сургууль, цэцэрлэгийн судалгааг зөвлөх Э.Дондмаад цахимаар илгээсэн.

 Захиалагчийн хяналтыг гэрээний дагуу хийж эхлэлийн тайлангийн дүгнэлт гарсан.

 

 

7.2.2. Хот байгуулалтын норм, дүрэм, журам, стандартыг боловсруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах

Тоо хэмжээ: 2

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн:  

1. Аймаг нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулсан байна.

2. “Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэх аргачлал”-ыг боловсруулж, батлуулсан байна.

  1. ГДДЗХ-аар хэлэлцүүлсэн “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын төслийг Сайдын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, БХБЯ-ны ХБГХБХЗГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын үйл ажиллагааг үнэлэх дүрэм” болгон өөрчилж байна.
  2. “Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэх аргачлал”-ыг Сангийн яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хамтарсан 2019 оны 02 сарын 14-15-ны хооронд зохион байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ашиг”, “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох үйл ажиллагааны аргачлал”, журам, дахин үнэлэх аргачлал, эдийн засгийн үр ашиг, нийгмийг ач холбогдлыг тооцох аргачлал-ын сургалт, семинарт хамрагдан уялдуулах судалгааг боловсруулж байна. Аргачлалын төслийг 3 дугаар улиралд багтаан танилцуулж, хэлэлцүүлнэ. 

 

"8.1. Улсын хот байгуулалтын кадастрын нэгдсэн системийг байгуулах, ажиллуулах, хот, суурин газарт хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах

8.1.1. Улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 төслийн баримт бичиг /330 сумыг хамруулсан/

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-6 сард

Хүрэх үр дүн: Сумын төвийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүсгэх төсөл батлагдсан байна.

 

Сумын төвийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүсгэх “Сумын төвүүдийн инженерийн шугам сүлжээний зураглал (Хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь өгөгдлийг бүрдүүлэх)” 391 хуудастай 5.4 тэрбум төгрөгийн төслийн нийт өртөг бүхий   техникийн төслийг  боловсруулан 2019 оны 1-р улиралд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.

Техникийн төсөлд 330 сумын газар дээрх доорх бүх инженерийн шугам сүлжээ, барилга, байгууламжуудын зураглал тэдгээрийн мэдээллүүдийг оруулахаар тусгасан.

 

 

9.1.2. Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4 сард

Хүрэх үр дүн: Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулсан байна.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын “Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1/205 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсний дагуу уг баримт бичиг нь БХБ-ын Сайдын 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан.

 

9.1.3. Газрын харилцааны салбарт 2020 онд хийх ажлын ТЭЗҮ, төсвийн тооцоо, танилцуулгыг боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: Ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: Техникийн төсөл, ТЭЗҮ-г боловсруулан Барилга, хот байгуулалтын Дэд сайдаар батлуулсан байна.

2020 оны урсгал төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын судалгааг хийж, нэгжүүдийн хийсэн төсвийн тооцоо, танилцуулгыг хянаж, “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгуулахаар салбарын танилцуулга, үндсэн чиглэлийн төсөлд тусгах санал, саналын тайлбар, үндэслэлийг боловсруулан, нийт А4-ийн хэмжээтэй 30 хуудас баримтийг 2019 оны 2 сарын 2-ны өдрийн 1/216 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

 

9.1.4. Салбарын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, бодлого, төлөвлөлтийг шинэчлэн боловсронгуй  болгох, хэрэгжүүлэх ажилд оролцох

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн:

●      Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөн шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар санал, төслийг бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.  

●      Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг БХБЯ-ны холбогдох газартай хамтран зохион байгуулах

  1. Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тушаалаар “Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын төлөөллүүд орон ажиллаж байна.

Хуулиудын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд:

●      Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг БХБЯ-нд 2019.02.26-ны өдрийн 1/343 дугаартай албан бичгээр БХБЯ-нд хүргүүлэв.

●      Кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэж үзэж буй зохицуулалтын талаарх саналыг нэгтгэн, үзэл баримтлалын төслийг БХБЯ-нд 2019.03.14-ний 1/440 дугаартай албан бичгээр хүргүүлэв.

●      2019 оны 03 дугаар сарын 27-28, 04 дүгээр сарын 11-12, 05 сарын 22-24-ний өдрүүдэд ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл, гэрээт ажил гүйцэтгэгч нар вакуум орчинд Газрын тухай хуулийн төсөл дээр ажиллав.

●      2019 оны 4 дүгээр сард Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хамтран Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг батлав.

●      2019.05.03-нд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг БХБЯ-тай хамтран Блю Скай зочид буудалд зохион байгуулав.

Батлагдсан үзэл баримтлалын хүрээнд Газрын тухай хуулийн төслийг 11 бүлэг, 167 зүйлтэйгээр боловсруулаад байгаа бөгөөд холбогдох засварыг хийн, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрдлийн хамтаар БХБЯ-нд хүргүүлэхээр бэлтгээд байна.

  1. Геодези, зураг зүйн тухай хуулиудын төслийг боловсруулах чиг үүрэг бүхий БХБЯ-нд байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Хууль тогтоомжийн тухай” хууль болон Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-д нийцүүлэн (найруулга, үг үсэг, цэг таслал бүрийг) засварлаж Ажлын хэсэгт хүргүүлсэн. Ажлын хэсгийн 2 удаа вакуум орчинд ажилласан Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд танилцуулж, БХБЯ-нд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

 

9.1.5. “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг боловсруулах

/ЗГҮАХХАХТ-2.80.1/

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-9 сард

Хүрэх үр дүн: “Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ын төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг БХБЯ-ны холбогдох газартай хамтран зохион байгуулсан байна.

Агентлагаас БХБЯ болон МГФЗЗХ-той хамтран 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Геодези, зураг зүйн салбарын ажилтны хоёрдугаар зөвлөгөөн” дээр хэлсэн саналуудыг тусган “Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ын төслийг “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуульд нийцүүлэн дахин сайжруулж, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-ын хавсралтуудын дагуу холбогдох судалгаа, шинжилгээ, төсөв санхүүгийн тооцоо, хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг 6 хавсралтыг шинэчлэн боловсруулж ГДДЗ-ийн 2019 оны 5 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, БХБЯ-нд 2019 оны 1/1034 дугаартай албан бичгээр нийт А4-ийн хэмжээтэй 126 хуудас материал хүргүүлсэн болно.

 

 

9.2.4. “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх” болон  “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хуулийн этгээдэд олгох үйл ажиллагааны бэлтгэл ажлыг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаагаар хангах, үйлчилгээ үзүүлэх;

Тоо хэмжээ: 3 багц

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Хот байгуулалтын тухай, Газрын тухай болон Геодези, зураг зүйн тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн холбогдох журмуудад өөрчлөлт оруулан БХБ-ын сайдаар батлуулсан, үүний дагуу шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл болон мэргэжлийн байгууллагын холбогдох эрх олгогдсон байна.

Аж ахуйн нэгж, байгууллагад Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, бүртгэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах БХБ-ын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус газрын ЗУХАГ-ын стратеги хариуцсан 3 ахлах мэргэжилтэн, хуулийн ахлах мэргэжилтний хамт орж ажилласан.

Ажлын хэсгийн хүрээнд “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл журам”-ын төсөл, “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох журам”8 “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам”, “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлзөх, экспертиз хийх дүрэм”, “Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг тус тус боловсруулж, холбогдох саналуудыг тусган 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1/205 тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлсэн.

БХБ-ын сайдын 2019 оны 3 дугаар сарын 26-ны 54 дугаар тушаалаар “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам”, “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлзөх, экспертиз хийх дүрэм”, “Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам” -ыг шинэчлэн батлагдсан бөгөөд тус газар нь дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

9.3.5. Салбарын боловсон хүчний мэдээллийн санг буй болгох

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Агентлаг, Аймгийн ГХБХБГ, Нийслэлийн ГА, дүүргийн ГА-ны мэргэжилтэн, сумын Газрын даамлын хүний нөөцийн мэдээллийн санг бий болгож, шинэчилсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөц”-ийн програм шинэчлэгдэж, холбогдох журмын дагуу мэдээллийн санд албан хаагчдын мэдээллийг шинээр оруулж, мэдээллийн санд тухай бүр гарсан өөрчлөлтийг оруулсан.

Мөн Газрын нэгдмэл сангийн тайланд хүний нөөцийн судалгааг 21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газрын алба, дүүрэг, сумдын даамлын нарийвчилсан дэлгэрэнгүй судалгааг авч 12 төрлөөр нэгтгэн гаргаж, мэдээллийн сан үүсгэж шинэчилсэн.

 

“9.4. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.4.1. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой шаардлагатай арга хэмжээг салбарын хэмжээнд зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Хүрэх үр дүн: Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад холбогдох эрх зүйн актын талаар сургалт, мэдээлэл хийх, хуулийг хэрэгжүүлэх талаар чиглэл, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-аас авах, холбогдох харьяа байгууллагыг /21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газрын алба/ зөвлөмж, чиглэлээр хангаж ажиллах, Хуульд шинээр томьёологдсон холбогдох баримт бичгийг /албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө г.м/ боловсруулж, батлуулсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус газрын зүгээс дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

●      Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан даалгаврын биелэлтийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/557 тоот албан бичгээр хүргүүлсэн;

●      Тус газрын төрийн албан хаагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, нэгтгэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/557 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн;

●      Хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой 2019.03.22-ны өдрийн 1/506 болон  2019.04.01-ний өдрийн 1/563 тоот албан бичгийг 21 аймгийн ГХБХБГ болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд чиглэл хүргүүлж ажилласан;

●      Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын төслийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 07 дугаар хуралдаанаар хэлэлцэж, батлахыг дэмжсэн болно. Уг тушаалтай холбогдуулан Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгууллагын нийт ажилчдаас санал аван шинэчлэн байгуулж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын талаар нийт албан хаагчдад нэгдсэн танилцуулгыг 06 дугаар сард багтаан хийхээр төлөвлөөд байна.

●      Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02, 03 дугаар тогтоолын дагуу Газрын даргын Б/19 дүгээр тушаалаар ажлын хэсэг батлагдан гарч, байгууллагын нийт албан хаагчдын Ажлын байрны шинжилгээг хийж, албан тушаал тус бүрээр асуулгын хуудас бөглөж “Албан тушаалын тодорхойлолт”-ыг боловсруулж, хуваарийн дагуу төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр төслийг бэлдээд байна.

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын сул орон тоонд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу албан тушаалын тодорхойлолтын төслийг боловсруулан Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлд 2019.05.13-ны өдрийн 2/884 албан бичгээр хүргүүлсэн.

 

9.6.3. Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох мэдүүлгийг хугацаанд нь гаргаж тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Хуулийн хугацаанд

Хүрэх үр дүн: Төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг хадгалах, ашиглах журмыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

●      Энэ ажлын хүрээнд албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүл=эг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх зэрэг үйл ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэв.

●      Газрын даргын 2017 оны А/214 дүгээр тушаалаар ГЗБГЗЗГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулсан ба төлөвлөгөөний биелэлтийг АТГ-т хүргүүлсэн.

●      Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Олон нийтийн төвд зохион байгуулж буй Aвлигын эсрэг сургалтад тус газраас 2019 онд нийт 2  албан хаагч хамруулахаар санал өгсөн.

●      Тус газрын 2018 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт болон судалгааг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/73 дугаартай албан бичгээр АТГ-т хүргүүлэв.

●      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд ГЗБГЗЗГ-ын төрийн захиргааны /ТЗ-6 болон түүнээс дээш/ болон төрийн үйлчилгээний /ТҮ-8 болон түүнээс дээш/ албан хаагчдаас 2018 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авсан. Нийт 67 албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн. Хуулийн хугацаа хоцроосон, мэдүүлэг гаргаж өгөхөөс татгалзсан албан тушаалтан байхгүй.

●      Албан тушаалтнуудын ХАСХОМ-ын 2018 оны тайланг гарган 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/324 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.

 

Дундаж оноо

 

 

           

ГУРАВ. МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан манлайллын зорилт (орц)-ууд, тэдгээрийн  шалгуур үзүүлэлт бүрээрхүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин)

1

2

1. Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:

Зорилт-1: Албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг сахин ажиллах

Зорилт-1: Удирдах манлайлал, менежмент, харилцааны боловсролоо дээшлүүлэх

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу боловсруулсан 3 бүлэг, 8 зүйл, 68 заалт бүхий Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын төслийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 07 дугаар хуралдаанаар хэлэлцэж, батлахыг дэмжсэн болно.

Уг тушаалтай холбогдуулан Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгууллагын нийт ажилчдаас санал аван шинэчлэн байгуулж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын талаар нийт албан хаагчдад нэгдсэн танилцуулгыг 06 дугаар сард багтаан хийхээр төлөвлөөд байна.

Албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд нь гаргуулан зааврын дагуу хянаж баталгаажуулсан. Авлигатай тэмцэх газраас батлан гаргасан Авлигын эсрэг сургалтын төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар холбогдох мэргэжилтэнг хамруулан ажиллаж байна. Агентлагийн нийт албан хаагчдын авлигаас ангид байхтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлэх тал дээр хууль тогтоомжийг сурталчлан түүний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

2019 онд байгууллагын ажилтан, албан хаагчтай холбоотой ёс зүйн зөрчлийн талаарх гомдол мэдээлэл тус газарт ирээгүй байна.

2. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар:

Зорилт-1: Нээлттэй ил тод байдлыг ханган ажиллах зарчмаар

Зорилт-2: Иргэдэд нээлттэй ил тод байх зарчмыг баримтлана

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх зорилгоор улирал тутам байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сэтгүүлийг гаргаж, гадаад болон дотоод вэб сайт, фэйсбүүк твиттэрт дэх мэдээллийг тухай бүр шинэчлэн, олон нийттэй харилцах хэрэгслээр мэдээ мэдээлэл өгч гадаад болон дотоод вэб сайтад иргэдээс ирсэн санал сэтгэгдлүүдэд тухай бүр хариу болон зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

Орон зайн мэдээ-SpatialNews сэтгүүлийн ээлжит дугаарыг бэлтгэн, хэвлэлийн эхлэлийн загварыг боловсруулж НҮБ-ын “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ” баримт бичгийн монгол хэл дээр хөрвүүлсэн хувилбартай нэгтгэн 300 хувь хэвлүүлсэн. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж” , “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлгүүдийн үеэр  оролцогчдод тарааж орон зайн мэдээллийн талаар авч хэрэгжүүлж буй ажлын ил тод байдлыг хангав.

3. Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар:

Зорилт-1: Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргах

МУ-ын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоол төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж  мөрдөх журмын дагуу төсөв санхүүгийн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбар болон шилэн дансны www.shilendan.gov.mn  цахим хуудсанд мэдээллийг оруулах албан хаагчдын хийх ажлын хуваарилалтыг хийн Газрын даргын тушаалаар батлан цахим хуудсанд мэдээллийг оруулж байна. Шилэн дансанд төсөв, түүний гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, бусад гэсэн 3 төрлийн мэдээнээс 36 тайлан хуулийн хугацаанд оруулан ажилласан. Сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд хүргүүлэн төрийн сангаар баталгаажуулж байна.

4. Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар:

Зорилт-1: Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн тооллого, тооцоо, бүртгэлийг үнэн зөв, чанартай хийх

Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/113 тоот тушаалаар эд хөрөнгийн тооллого хийх ажлын хэсгийг Газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулан байгуулан ажиллаж байна. Ашиглаж дууссан хөрөнгө болон шилжүүлэх хөрөнгийг Төрийн өмчийн хороонд хүргүүлэн шийдвэрлүүлж бүртгэлд тусган ажиллаа.

 

5. Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар:

Зорилт-1: Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх 

Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг тухай бүр гаргаж мэдээллэж байна. Төрийн албан хаагчын сул орон тооны захиалгыг цаг тухайд нь Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөлд өгч байна. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02, 03 дугаар тогтоолын дагуу Газрын даргын Б/19 дүгээр тушаалаар ажлын хэсэг батлагдан гарч, байгууллагын нийт албан хаагчдын Ажлын байрны шинжилгээг хийж, албан тушаал тус бүрээр асуулгын хуудас бөглөж “Албан тушаалын тодорхойлолт”-ыг боловсруулж, хуваарийн дагуу төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр төслийг бэлдээд байна. Мөн 21 аймгийн ГХБХБГ-т Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2019.03.22-ны өдрийн 1/506 тоот албан бичгээр чиглэл хүргүүлэн ажиллаж байна. Салбарын төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж тухай бүр хэрэгцээт сургалтыг зохион байгуулж байна. 21 аймгийн албан хаагчдад холбогдох чиглэл бүрээр сургалт зохион байгуулж ажилласан.

Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж баталсан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

           

                     

           

 

 

Дээш буцах