EN

Мэдээ хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийн худалдан авах ажиллагааны мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай

     Хөрөнгө оруулалтаар болон урсгал төсвөөр хийгдэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажлыг төрийн худалдан авах цахим системээр зохион байгуулан ажиллаж байна. Бараа, ажил, үйлчилгээг зарласан урилга болон тендерийн баримт бичигт тендер шалгаруулалтын нарийн бичиг, хуулийн асуудал хариуцсан албан хаагчдын өрөөний дугаарыг тогтмол байршуулан холбогдох байгууллагад мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллаж байна.

        Мөн цахим системээр дамжуулан тодруулга авахыг хүссэн аж ахуйн нэгжид тухай бүр тодруулгыг өгч ажиллаж байна.

Дээш буцах