EN

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцах нэгжийн нэр

Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин

Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин

1

2

3

4

"Нэг. Монгол улсын нутаг дэвсгэрийн геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.1.1. Геодезийн цэг, тэмдэгт байгуулах, солбицолжуулах, каталоги гаргах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 3

Чанар: Олон улсын стандартад нийцсэн, ажлын даалгавар, норм, дүрмийн шаардлага хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын геодезийн тулгуур сүлжээний эхлэл цэг байгуулах техникийн төслийн дагуу эхлэл цэг байгуулан, хэмжилт, боловсруулалт хийж баталгаажуулсан байна.

ГЗЗХ

1.1.2. Геодезийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: 800 цэгийн жагсаалт гаргах

Чанар: Сүлжээний нарийвчлал хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, Урсгал төсөв

Шаардлага хангасан нарийвчлал бүхий нэгдмэл утгатай, нэгдсэн тогтолцоотой тулгуур, үндсэн, зураглалын сүлжээтэй болно.

ГЗЗХ

1.1.3. Монгол орны өндрийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2370 км шугамын цэгийн жагсаалт гаргах

Чанар: Өндрийн I ангийн сүлжээний нарийвчлал хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, Урсгал төсөв

2370 км шугам бүхий 1 болон 2-р ангийн нивелирдлэгийн сүлжээний хэмжилт боловсруулалтын ажлын материалыг хүлээн авч, 2 дахь гарын бодолт хийж мэдээллийн санд оруулсан байна.

ГЗЗХ

1.1.4. GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 6

Чанар: Хууль эрх зүйн хүрээнд ажиллах

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Барилга байгууламжийн орой дээр суурилуулсан станцуудын антеныг газарт шилжүүлэн суурилуулах, шилжүүлэх шаардлагагүй станцуудын барилгын суулт хазайлтыг тодорхойлно.

ГЗЗХ

1.1.5. Байгууллага, иргэдээс ирүүлсэн Геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: 4

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн Геодези, зураг зүйн ажлын тайланг хүлээн авч, ажлын даалгаврын дагуу хийсэн эсэхийг шалган дүгнэлт гаргаж Мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгсөн байна.

ГЗЗХ

1.1.6. Бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн зураг, газар зүйн нэрийн чиглэлээр стандарт, дүрэм, нэр томъёоны тайлбар толь боловсруулах, баталгаажуулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 6

Чанар: Олон улсын стандартын шаардлага, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Геодези, зураг зүйн норматив баримт бичгийн тогтолцоог сайжруулна.

ГЗЗХ

“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.2.1. Том масштабын /1:1000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, 244 сумын төвийн байр зүйн тоон зураг

Чанар: Ажлын даалгаварын шаардлага хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Байрлалын хувьд 10 см, өндрийн хувьд 20 см-ийн нарийвчлал, тоон зургийн стандартын шаардлага хангасан байр зүйн зураг хүлээн авч, мэдээллийн сан үүсгэхэд бэлэн болгосон байна.

ГЗЗХ

1.2.2. Дунд масштабын /1:25000-1:100000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 573 /1:100000/, 200 /1:25000/ хуудас /13 аймаг, 169 сум/

Чанар: Норм, дүрмийн шаардлага хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, урсгал төсөв

Зүүн хэсгийг хамарсан 573 хуудас 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан, 200 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зураг, ортофото зураг, агаарын зургийг шалгаж хүлээн авч Мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгсөн байна.

ГЗЗХ

1.2.3. Инженерийн геодезийн ажлын үр дүнг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: Нийслэл болон 21 аймгийн төв

Чанар: Ажлын даалгаварын шаардлага, зургийн нарийвчлалыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Газар дээрх болон доорх шугам, сүлжээний инженерийн зураглал, мэдээллийн сан үүсгэх ажлын тайланг хүлээн авч дүгнэлт гарган, Мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгсөн байна.

ГЗЗХ

“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.3.1. Сэдэвчилсэн газрын зураг, атлас зохиох, хэвлүүлэх ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хэрэглэгчдийг нэг маягийн сууриар хангах

Тоо хэмжээ: 4 суурь зураг

Чанар: Зураг зүйн ажлын норм, дүрмийн шаардлагад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Урсгал төсөв, үйл ажиллагаа

4 төрлийн масштаб /1:1000000, 1:6000000, 1:9000000, 1:12000000/-аар нэг маягийн сууриудыг баталгаажуулж, хэрэглээнд гаргах ажлыг зохион байгуулна.

4 төрлийн масштаб /1:1 500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000/-аар сууриудыг бэлтгэнэ.

ГЗЗХ

1.3.2. 2013/49 дугаарын гэрээгээр гүйцэтгэж байгаа Хаягийн мэдээллийн систем байгуулах ажилд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгч болон орон нутгийн мэргэжилтнүүд, орон нутгийн хаягжуулалтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: 13 аймаг, сумдын төв

Чанар: Хот суурин газарт 1:1000, хот сууринаас бусад газарт 1:100000-ны масштабтай байр зүйн зургийн нарийвчлалын шаардлага  хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Дорнод аймгийн төв болон сумдын хаягийн зургийг хийхэд дадлага сургалтыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн ажиллана.

ГЗЗХ

“1.4. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.4.1. Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2

Чанар: Хууль журмын дагуу ажиллах

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулах, Газар зүйн нэрийн толийг шинэчлэх, шинэчилсэн газар зүйн нэрийн зураг зохиох, холбогдох яамдаас санал авах бэлтгэл ажлыг зохион байгуулсан байна.

ГЗЗХ

1.4.2. Газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Мэдээллийн сангийн шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Баян-Өлгийн аймгийн 1 сумын газар нутгийн нэрийн зургийг тоон хэлбэрт оруулан мэдээллийн сан байгуулж орон нутгийн мэргэжилтэнтэй хамтран олон нийтэд таниулах ажлын зохион байгуулна.

ГЗЗХ

"Хоёр. Монгол улсын нутаг дэвсгэр дэх усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, бусад салбаруудтай хамтран мониторингийн сүлжээ байгуулж нэгдсэн инженерийн дүгнэлт гаргах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, нөхөн сэргээлт хийх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“2.1. Монгол улсын нутаг дэвсгэр дахь усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, сэдэвчилсэн зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.1.1. Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал,  онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-системийн давхарга байгуулах ажлыг мэргэжил арга зүйгээр хангах, гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийх, ажлын үр дүнг хүлээн авч хэрэглэгчид хүргүүлэх

Тоо хэмжээ: Монгол орны хэмжээнд, 249 төв суурин газар

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан 1:500 000 масштабтай инженер геологийн тойм зураг, суурин газруудын 1:100000-ын масштабтай мөнх цэвдэг ул хөрсний тархалт, байгалийн бичил мужлалын зургууд, сумдын төв, суурин газруудын инженер геологийн нөхцөл, мужлал, геологи, геоморфологийн зургуудын тоон мэдээллийн сан үүсгэх, аймаг, сумдын хэрэглэгчийг дадлагжуулан хэрэглээгээр шалгаж хүлээн авсан, цаашид тодотгол хийгддэг болсон байна.

ИХМХ

2.1.2. “Аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажил ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ажлын эцсийн үр дүнг хүлээн авах, хэрэглэгчид хүргүүлэх, нэгдсэн мэдээллийн санд оруулах

 

Тоо хэмжээ: 12 аймгийн төв, 119895,03 га

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт ажлын даалгаврын дагуу

Хугацаа: Жилдээ

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

12 аймгийн төвийн сумд 1:10000-ны масштаб бүхий газар хөдлөлийн бичил мужлалын зураг, мэдээллийн сан, эцсийн шатны тайланг тухайн аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хэрэглээгээр шалгаж хүлээн авсан байна. Ингэснээр аймгуудын хот суурин газрын ерөнхий төлөвлөгөөний суурь өгөгдөл болохоос гадна тухайн аймгийн төвд баригдаж буй барилга байгууламжийн зураг төсөлд газар хөдлөлийн үндсэн нөхцөл болно.

ИХМХ

2.1.3. Хөрсний мэдээллийн санг хээрийн судалгаа, дээжний мэдээллээр баяжуулах

Тоо хэмжээ: 3 аймгийн 3 сум (Сүхбаатар аймгийн Дарьганга, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ховд аймгийн Булган)

Чанар: Холбогдох журам заавар, стандарт, ҮОЗМС-ын стандарт, шаардлагад нийцсэн байх

Хугацаа: 5-12 сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хөрсний дээжний мэдээллийн сан үүссэн байна. Хөрсний суурь судалгааны мэдээллийг орон нутагт хүргүүлж хэрэглэгчдийг мэдээллээр хангасан байна.

ИХМХ

2.1.4. Гадаргын усны мэдээллийн сан байгуулах, мэдээллээр баяжуулах, шинээр байгуулах хөв цөөрмийн судалгааг гаргах

Тоо хэмжээ: Хараа голын сав газар

Чанар: Гадаргын усны мэдээллийн сан нь WGS-84 солбицлын тогтолцоонд оруулсан байх

Хугацаа: Жилдээ

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Шинээр байгуулах хөв цөөрмийн судалгааг гаргана. Хараа голын сав газарт гадаргын усны горим, нөөцийн мэдээллийг нэгтгэн мэдээллийн санд оруулж гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой газрын судалгааг гаргана.

ИХМХ

2.1.5. Монгол орны 1:100000 масштабтай ойн  ажлын үр дүнг орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулах, ойн төлөв байдлын өөрчлөлтөнд орсон газрын судалгааг гаргах, ойн нөхөрлөлүүдийн мэдээллийн нэмж тусгах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох журам заавар, стандарт, ҮОЗМС-ын стандарт, шаардлагад нийцсэн байх

Хугацаа: 1-2-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Ойн суурь судалгааны мэдээллийг орон нутагт хүргүүлж хэрэглэгчдийг мэдээллээр хангасан байна.

ИХМХ

“2.2. Холбогдох салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж инженерийн нэгдсэн дүгнэлт гаргах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.2.1. Газрын мониторингийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлуулах

Тоо: 1 хөтөлбөр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-2-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын мониторингийн үндэсний хөтөлбөрийг төслийг боловсруулан ЗГ-т хүргүүлнэ.

ИХМХ

2.2.2. Газрын төлөв байдал, чанарын бүсүүдийг тогтоох арга зүйг боловсруулах

Тоо хэмжээ: 1 арга зүй

Чанар: Газрын төлөв байдал чанарын бүс тогтоох шалгуур үзүүлэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх

Хугацаа: 1-3-р улиралд

Санхүүжилт: Урсгал төсөв

Газрын төлөв байдал, чанарын бүсүүдийг тогтоох шалгуур үзүүлэлт, арга зүйн зааврыг боловсруулжсан байна.

ИХМХ

2.2.3. Бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн судалгааны үр дүнд бий болсон хяналт ажиглалтын тайланг авч, мэдээллийн сан үүсгэх

Тоо хэмжээ: 23 сум

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 3-4 улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Архангай аймгийн бүх сум, Увс аймгийн Өндөрхангай, Төв аймгийн Өндөрширээт, Завхан аймгийн Идэр, Ховд аймгийн Чандмань, Дорнод аймгийн Булган сумдын бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн аргаар тодорхойлж мэдээллийн сан үүсгэж, төлөв байдлыг харьцуулсан дүгнэлт гарсан байна.

ИХМХ

2.2.4. Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 3 сум

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 5-12 сард

Санхүүжилт: Урсгал төсөв

 

Сүхбаатар аймгийн Дарьганга , Өмнөговь аймгийн Гурвантэс, Ховд аймгийн Булган сумын газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил хийгдсэн байна.

ИХМХ

2.2.5. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд геологи болон хүрээлэн буй орчны шалгуур үзүүлэлтийг үндэслэн ерөнхий шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын үр дүнг хянаж, дүгнэлтийг баталгаажуулж гүйцэтгэгчид, хувийг орон нутаг болон хүргүүлж, тухайн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлт, газар ашиглалтын цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ боловсруулагдана.  

ИХМХ

2.2.6. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийх заавар, журам батлуулах

Тоо хэмжээ: Заавар, журам

Чанар: Хууль тогтоомжид нийцүүлэн

Хугацаа: 1-3-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын төлөв байдал чанарын, улсын болон захиалгат хянан баталгааны ажлын заавар нь ажил гүйцэтгэгч мэргэжлийн байгууллага тухайн ажлыг нэгдсэн стандартын дагуу чанартай хийх нөхцлийг хангана. Мөн ГХГЗЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд батлагдсан зааврын дагуу хяналт тавих боломж бүрдэнэ.

ИХМХ

“2.3. Газрын нөхөн сэргээлт хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.3.1. Газрын төлөв байдлын өөрчлөлтийн судалгааг гаргах, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн

Хугацаа: 3-8 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Уул уурхайн зориулалтаар ашиглаж буй газруудад нөхөн сэргээлтэд хамрагдсан газрын судалгаа гаргасан байна.

ИХМХ

2.3.2. Газрын нэгдмэл сангийн 2015 оны газарт учруулсан хохирлын ГТ-6 тайлан, газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч улсын хэмжээнд нэгтгэн БХБЯ-нд хүрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1 дүгээр улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын нэгдмэл сангийн 2015 оны  газарт учруулсан хохирлын ГТ-6 тайлан,  газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайланг хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэн БХБЯ-нд хүрүүлсэн байна.

ИХМХ

2.3.3. Байгалийн үзэгдэл, техноген орчины өөрчлөлтийн төлөв байдлыг тодорхойлох

Тоо хэмжээ: 1

Чанар:  Геодезийн баталгаат суурин дээр оруулсан байх

Хугацаа: 3-4-р улиралд

Санхүүжилт: Урсгал төсөв

Байгалийн болон техноген хүчин зүйлсийн үнэлгээ, гамшиг тохиолддог газрууд болон техноген орчны төлөв байдалын өөрчлөлтийн мэдээллийг нэгтгэж мэдээллийн сан үүсгэнэ. 

ИХМХ

"Гурав. Шинжлэх ухаан технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулан экосистемийн хамгааллын чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий газар зохион байгуулалтыг салбаруудын онцлогтой нягт шүтэлцүүлэн уялдуулах, иргэдийн санал санаачлага, геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээлэлд суурилсан газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"3.1. Бүс нутгийн болон нутаг дэвсгэрийн хөгжлийн одоогийн байдал, ирээдүйн чиг хандлага, бүх шатны хөгжлийн төлөвлөгөөгөөр мэдээллийн сан байгуулан судалгаа хийж, газар ашиглалтын эрэлт хэрэгцээг тодорхойлох" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.1.1. "Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх" /нэгдсэн арга зүй, стандартын дагуу тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан байгуулах/ ажлыг мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих, ажлын гүйцэтгэлийг хүлээн авч мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: Дараах төрлийн мэдээллүүдийг агуулсан нэгдсэн мэдээллийн сан /Өвөрхангай аймгийн бүх сум/

-    Хүн ам

-    Төрийн байгууллага

-    Эрүүл мэнд

-    Боловсрол

-    Нийгмийн хамгаалал, даатгал

-    ХАА-н мэдээлэл

-    Зам тээвэр

-    Дотоодын нийт бүтээгдэхүүн

-    Банк санхүү

Чанар: Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах нийгэм, эдийн засгийн бүх мэдээллүүд багтсан мэдээллийн сан бүрдсэн байх

Хугацаа: 1-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа

Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах нийгэм, эдийн засгийн бүх мэдээллүүд багтсан мэдээллийн сан бүрдэнэ. Газрын асуудал эрхэлсэн бүх шатны төрийн байгууллага, газрын даамал, газрын мэргэжлийн байгууллагын хэрэглээгээр шалгагдсан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон иргэд төлөвлөлтийн болон төлөвлөлтийн дараах бүх төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нэгдсэн мэдээллийн сан бий болсон байна. 

ГЗБХ

3.1.2. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах

 

 

Тоо хэмжээ:

-    Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө - 1

-    Бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө – Баруун бүс

-    Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө – 19 аймаг, нийслэл

Чанар: - “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачлал” 

-    “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”,

-     “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”.

-    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын “Загвар батлах тухай” 2013 оны А/93 тоот тушаал

-    Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн таних тэмдгийн стандарт 6316: 2012, 6317: 2012

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтэнд бодит үндэслэл бүхий хяналт тавих, дүгнэлт гаргах, цаашид сайжруулах арга хэмжээг төлөвлөх боломж бүхий нэгдсэн мэдээллийн сан үүссэн байна.

ГЗБХ

3.1.3. Инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний 1:1000-ны масштабтай зураглалд үндэслэн шугам сүлжээний хамгаалалтын бүсийг шинэчлэн зураглаж мэдээллийн сан үүсгэх

Тоо хэмжээ: 21 аймгийн төв, нийслэл, 21 сум, нийслэлийн 9 дүүрэг

Чанар: Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм батлах тухай Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоол, Зам шугам сүлжээний хамгаалалтын бүсийг тогтоохтой холбогдон гарсан Нийслэл, орон нутгийн удирдлагуудын шийдвэр

Хугацаа: 1-2-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад хязгаарлалтын бүсүүдийг тогтоох, мөн хамгаалалтын бүсэд өртөгдөж буй нэгж талбаруудыг тодорхойлон иргэд, аж ахуй нэгж болон инженерийн байгууламж, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс хамгаалах арга хэмжээг төлөвлөх боломж бүрдэнэ.

ГЗБХ

ХТХ

3.1.4. Газрын харилцааны талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан хууль тогтоомж, тогтоол, тушаал, дүрэм, журам, заавар, аргачлалаар гарын авлагын хэвлэлийн эх бэлтгэх

 

Тоо хэмжээ: Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн талаарх баримт бичгүүдийн нэгдсэн 1 гарын авлага

Чанар: Хууль, тогтоомж, тушаал, шийдвэрт нийцсэн байна.

Хугацаа: 4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

21 аймгийн ГХБХБГ, НӨХГ, НЕТГ, сумдын газрын даамлууд, газар зохион байгуулалт эрхлэх эрх бүхий мэргэжлийн байгууллагууд болон бусад хэрэглэгчид “Газрын тухай” хууль болон газартай холбоотой бусад хууль, тогтоомжуудыг нэг дороос уншиж, танилцах, хэрэглээндээ ашиглах нөхцөл бүрдсэн байна.

ГЗБХ

3.1.5. Журам, заавар, аргачлал, стандарт боловсруулах

Тоо хэмжээ: 

-Нутаг дэвсгэрийг зүй ёсны эрхээр баталгаажуулах ажлын аргачлал

-Газар зохион байгуулалтын нэр томъёоны зурагтай тайлбар толь боловсруулах ажлын даалгавар

-Бэлчээр ашиглуулах гэрээний загвар

-Зориулалтын /зүй ёсны/ эрхийг баталгаажуулах гэрээний загвар

-Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар

Чанар: Газрын тухай хууль, бусад салбарын холбогдох хууль, заавар, журам, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Орон нутгийн байгалийн нөхцөл, нөөцийн талаарх судалгааны үр дүн, мэдээллүүдийг эрэмбэлэн тухайн нутагт аж ахуй эрхлэхэд тохиромжтой байдлын үнэлгээний мэдээллийг хэрэглээнд оруулах шаардлагыг хангасан 1 журам, 1 ажлын даалгавар, 2 арга зүй шинэчлэн боловсруулсан байна.

ГЗБХ

3.1.6. Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон-Алт” төсөлтэй хамтран ажиллах, бэлчээрийн газрын төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах

 

Тоо хэмжээ: Ногоон алт төсөл хэрэгжиж байгаа 8 аймгийн сумдын 2015 оны ГЗБ-ын төлөвлөгөөний бэлчээр зохион байгуулалтын хэрэгжилтийг фотомониторингийн аргаар хянаж үнэлэх

Чанар: “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх” журам, зааврын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, төслийн санхүүжилт

Бэлчээр зохион байгуулалтын арга хэмжээ газар дээрээ хэрэгжсэн эсэхийг тодорхойлох, улмаар ашиглалтын арга хэлбэрийг тохируулах замаар бэлчээрийг доройтуулалгүйгээр тогтвортой хадгалах, сэргээн сайжруулах арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

ГЗБХ

3.1.7. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчилгаа хийх

 

Тоо хэмжээ:

- "Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын үр дүн

- Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний зураглалын ажлын үр дүн

- Нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх ажлын үр дүн

Чанар: Иргэд, олон нийтийн мэдлэг дээшилсэн байх

Хугацаа: 1-2-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийт 3 удаагийн нэвтрүүлэг цацагдсан байна. Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух газрын нөөцийн талаар болон газар харилцааны талаар иргэд олон нийт үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.

ГЗБХ

УХАХ

3.1.8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтныг мэргэжлийн удирдлага, зөвлөгөөгөөр хангаж ажиллах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг,

Чанар: Газрыг олон зориулалтаар ашиглах эрх баталгаажих, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгагдсан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрыг мэдлэг бүхий төлөвлөлттэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимжиж, иргэд газрыг ашиглаж баялаг бүтээх нөхцөл бүрдсэн байна. 

ГЗБХ

"3.2. Монгол улсын нутаг дэвсгэр дээр аливаа үйл ажиллагаа эрхлэх эрэлт хэрэгцээ, зориулалт тус бүрээр газрын нөөцийн үнэлгээ хийж, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.2.1. Орон нутагт газар ашиглалтын олон зориулалтыг эрхээр /зүй ёсны эрх/ нь баталгаажуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгах ажлыг аймгийн ГХБХБГ, сумдын даамлуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: 21 аймгаас тус бүр 1 сум /21 сум/

Чанар: Газрыг олон зориулалтаар ашиглах эрх баталгаажих, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгагдсан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрыг олон зориулалтаар ашиглах эрх баталгаажин сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдах, кадастрын баталгаажуулалтыг хийх замаар газрыг мэдлэг бүхий төлөвлөлттэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимжиж, иргэд газрыг ашиглаж баялаг бүтээх нөхцөл бүрдсэн байна. 

ГЗБХ

3.2.2. "Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах" ажлыг зохион байгуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих, ажлын гүйцэтгэлийг хүлээн авч мэдээллийн сан байгуулах, төлөвлөгөөг холбогдох газарт хүргүүлж баталгаажуулах

Тоо хэмжээ: Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал тус бүрээр төлөвлөлт хийгдэж, мэдээллийн сан бүрдэнэ. /21 аймаг, 330 сум/

Чанар: Газрын төлөв байдал, чанарын бүс, газар ашиглалтын тохиромжтой болон хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн төлөвлөгөө боловсруулах шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-2-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Хөгжлийн бодлогын болон зураг төслийн бүх баримт бичиг бүх салбарууд, шийдвэр гаргагч нарын түвшинд нэгтгэгдэж уялдсан байна.

Улсын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний мэдээллийн сан шинэчлэгдэж, аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө үүнд нийцэх нөхцөл хангагдсан байна.

ГЗБХ

3.2.3. Аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн байгууллага, аймгийн ГХБХБГ-тай хамтарч ажиллах

Тоо хэмжээ: Дархан-Уул, Дундговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

Чанар: Инженер хайгуул, хүрээлэн буй орчин, инженер геологийн нөхцөлд суурилсан, тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт хийх шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Нийгэм эдийн засаг, байгалийн нөхцөлд газар зүйн мэдээллийн системийн орчинд тандан судалгаа  бусад шаардлагатай аргуудаар дүн шинжилгээ хийж, аймаг, бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажил арга зүйгээр хангагдаж,  холбогдох аймгийн ГЗБЕТөлөвлөгөө шинэчлэгдэн боловсруулагдсан байна.

ГЗБХ

3.2.4. Аймаг, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөлтөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх

 

 

 

 

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг

Чанар: "Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар", "Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал", "Сумын тухайн жилийн төлөвлөгөөний зурган мэдээлэл боловсруулах заавар", "Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн стандарт" MNS 6315: 2012, MNS 6316: 2012, MNS 6317: 2012-уудад нийцсэн байх

Хугацаа: 1-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Үнэн зөв бодитой мониторинг, дүгнэлт хийгдэж, "Газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайлан"-д тусгасан байна. Холбогдох байгууллагуудад шаардлага, тайлбар, хүсэлт хүргүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна.

ГЗБХ

3.2.5. Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: 330 сум, чөлөөт бүс, цэргийн анги, ангийн отго, жуулчлалын суурингуудад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсрогдож, хэрэгжилтийг хангах

Чанар: "Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал", "Сумын тухайн жилийн төлөвлөгөөний зурган мэдээлэл боловсруулах заавар", "Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн стандарт" MNS 6315: 2012, MNS 6316: 2012, MNS 6317: 2012, "Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх заавар"-уудад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймаг, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, сумдын даамлууд сумын тухайн жилийн төлөвлөгөө болосруулах, төлөвлөгөөний зураг үйлдэх, мэдээллийн сан бүрдүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах арга зүйгээр хангагдсан байна.

ГЗБХ

3.2.6. "Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын гүйцэтгэлд хяналт тавих, дүгнэлт гаргах, гүйцэтгэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ажлын үр дүнгээр орон зайн мэдээллийн давхарга үүсгэж, холбогдох мэдээллийг аймаг, нийслэлд хүргүүлэх ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: 17 аймгийн 101 сум /Архангай-13, Баянхонгор-6, Өвөрхангай-6, Баян-Өлгий-5, Говь-Алтай-4, Увс-10, Ховд-5, Дорнод-7, Хэнтий-6, Сүхбаатар-6, Төв-1, Дундговь-6, Өмнөговь-4, Дорноговь-6, Завхан-3, Булган-3, Хөвсгөл-10 сумд/

Чанар:

-    “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн заавар” 

-    “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”,

-    “Иргэнд өмчлүүлэх газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөий зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйн заавар” ГХГЗЗГ-ын даргын 2013 оны А/180 дугаар тушаал

-    “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”

-    Хянан баталгааны заавар,  арга зүй

-    Барилга, хот байгуулалтын Сайдын “Аргачлалд өөрчлөлт оруулах, зарим хавсралтыг хүчингүй болгох тухай” 2013 оны 04 тоот тушаал

-    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын “Загвар батлах тухай” 2013 оны А/93 тоот тушаал

-    Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийн таних тэмдгийн стандарт  6316: 2012, 6317: 2012

Хугацаа: 1-2-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа

Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто зам дагуух Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой нийт 130 333,8 га газар иж бүрэн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн зураг төсөлтэй болсон байна. Зураг  төслийг орон  нутагт хүргүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж хэрэглээгээр шалгагдсан байна.

ГЗБХ

3.2.7. Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийх чиглэлээр аймаг, нийслэлийн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудад сургалт хийх

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн мэргэжилтнүүд

Чанар: Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний арга зүй, сүүлийн үед боловсруулагдсан чанарын шаардлага хангахуйц мэдээлэл, тоног төхөөрөмж ашиглах

Хугацаа: 1-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Мэргэжилтнүүд газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийж сурсан байна.

 

ГЗБХ

"3.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.3.1 Аймаг, Нийслэл, сум дүүргийн хилийн цэсийг нарийвчлан тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд нутаг дэсвгэрийн хилийн цэсийн мэдээллийг бэлтгэх

Тоо хэмжээ: 21 аймаг, Нийслэл

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-3-р улирал          

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, баталгаажуулах ажлыг УИХ-аар батлуулахад шаардлагатай мэдээ,  материал бэлтгэгдсэн байна.

ГЗБХ

3.3.2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, баталгаажуулах

 

 

Тоо хэмжээ: Архангай,  Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 13682 эргэлтийн цэг

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал          

Санхүүжилт: Үйл ажиллагаа

УИХ-аар “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах” ажлыг хэлэлцүүлэн батлуулж, 21 аймгийн ГХБХБГ, НӨХГ, бусад төрийн захиргааны байгууллагууд, иргэн, аж ахуй нэгж байгууллагыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн тоон болон цаасан мэдээллээр хангах нөхцөл бүрдсэн байна.

  

ГЗБХ

3.3.3. Улсын хэмжээнд хилийн цэсийн маргаантай байгаа аймаг, сумдын судалгааг нэгтгэн боловсруулж маргааныг шийдвэрлэх санал боловсруулж, хуулийн дагуу дээд шатны байгууллагад хүргүүлэх

 

Тоо хэмжээ: Нийслэл, Төв, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, аймаг

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал          

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийн маргаантай газар нутгуудын саналыг авч, шаардлагатай тохиолдолд орон нутагт ажиллаж бодитой, хуулийн дагуу, иргэдийн оролцоотой санал боловсруулж, дүгнэлт гарган хуулийн дагуу дээд шатны  байгууллагад хүргүүлсэн байна.  Аймаг, сум, нийслэлийн хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ.

ГЗБХ

3.3.4. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийн сан эрхлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг 330 сум

Чанар: Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газар зохион байгуулалт хийх журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Батлагдсан хилийн цэсийн солбилцолоор мэдээлийн сан үүсгэж иргэд болон ААНБ мэдээллээр хангагдана.

ГЗБХ

"3.4. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.4.1. Батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах  зориулалтаар олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах ажлыг БХЯ, ХХЕГ-тай хамтран зохион байгуулах, санал, холбогдох тооцоо, судалгааг БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 83 санал, холбогдох тооцоо, судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Эдгээр газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч, БХЯ, ХХЕГ үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдсэн байна.

ГЗБХ

3.4.2. Газрыг улсын тусгай хамгаалалтанд авахтай холбогдсон саналаа БОНХЯ, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 санал, холбогдох тооцоо, судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Шинээр улсын тусгай хамгаалалтанд авах газрууд нь аймаг, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

ГЗБХ

3.4.3. Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилтын талбайн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулах, санал, холбогдох тооцоо, судалгааг БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 2 санал, холбогдох тооцоо, судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4 улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Эдгээр газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч, Газарзүй - Гео-Экологийн хүрээлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдсэн байна.

ГЗБХ

3.4.4. Улсын тусгай хэрэгцээний газрын 14 зориулалт тус бүрээр талбайн хэмжээний стандартыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулах

Тоо хэмжээ: 14 санал, холбогдох судалгаа

Чанар: Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-4 улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын тусгай хэрэгцээний газруудад тавигдах стандарт хэмжээтэй болсон байна.

ГЗБХ

"Дөрөв. Эдийн засгийн татах хүч бүхий байршил, геологи, хүрээлэн буй орчны мэдээлэлд суурилсан бүс нутгийн хөгжлийн хандлагад нийцсэн хот төлөвлөлтийн мэргэжил арга зүйгээр хангаж хот төлөвлөлт, байгуулалтын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, нэгдсэн мэдээлэл арга зүйгээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"4.1. Хүн амын нутагшил, суурьшил, бүс нутаг, хот төлөвлөлтийн талаар баримтлах төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийг боловсруулахад судалгаа, мэдээллээр хангах, хэрэгжүүлэх заавар, зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, удирдлага, зөвлөгөөгөөр  хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.1.1. Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутаг, нутаг дэвсгэрийн хуваарийг боловсронгуй болгоход чиглэгдсэн дээд газраас боловсруулж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд санал өгөх, судалгаа, мэдээллээр хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 1 зөвлөмж

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-2-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа

Хүн амын нутагшил, суурьшилийн төлөвлөлтөнд тавигдах үндсэн болон тусгай шаардлага, дэглэмийг тогтоосон зөвлөмж гарсан байна.

ХТХ

4.1.2. Аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хяналт шинжилгээ хийх журам боловсруулж батлуулах

Тоо хэмжээ: 1 журам

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-3-р улиралд         

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Ерөнхий архитекторын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх журам батлагдсан байна.

ХТХ

4.1.3. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд оролцож, санал дүгнэлт өгөх

Тоо хэмжээ: 7 журам, заавар

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2 улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хуулийг дагалдан гарах журам, зааврыг боловсруулахад хамтран ажиллах, туршлагаас судлан ажлын хэсэгт ажиллах, журам, заавар, загварын төслийг боловсруулж батлуулсан байна. Үүнд:

1.  Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам

2.  Хот, суурин газрын дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам

3.  Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам

4.  Гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар

5.  Төсөл хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны дараалал тогтоох журам

6.  Хотыг дахин хөгжүүлэх төсөл боловсруулах аргачилсан заавар

7.  Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгах, шинээр барих журам

ХТХ

4.1.4. Хот байгуулалтын кадастрын норм, дүрэм, стандартыг боловсруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах

Тоо хэмжээ: Хот төлөвлөлтийн мэдээлийн санг ажиллуулах журам 1, Хот төлөвлөлтийн мэдээлийн сангийн таних тэмдгийн стандарт 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа:1-3-р улиралд          

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Журам болон стандартын төсөл боловсруулан санал авсан байна.

ХТХ

"4.2. Хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хот байгуулалтын асуудлыг хариуцсан нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгээр хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.2.1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу хүлээн авч дүгнэх, БХБЯ-нд хүргүүлэх, мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-р улиралд            

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Шаардлага хангасан тайлан хүлээн авч үнэлэлт дүгнэлт өгөн, БХБЯ-нд хүргүүлнэ. Аймаг, нийслэлд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Сургалт зохион байгуулагдсан байна.

ХТХ

4.2.2. Аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх талаар удирдамж, чиглэлээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 2-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Арга зүйгээр хангаж ажилласан байна. Зааврын дагуу хөтлөх болон мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулсан байна.

ХТХ

4.2.3. Аймаг, нийслэл, сумын төв, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

5 аймгийн төвийн сумыг сонгож хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд судалгаа хийгдсэн байна.

ХТХ

4.2.4. 21 аймгийн төвийг барилгажилтын бүсчлэл, улаан шугамын зураглалтай болгох ажлыг эхлүүлэх, нэгдсэн удирдлага, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Үйлхүүжилт: д

Арга зүйгээр хангаж ажилласан  байна. Зааврын дагуу хөтлөх болон мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулсан байна.

ХТХ

4.2.5. Аймаг, нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, шинэчлэх үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарах дүрэм журам хэрэгжсэн байна.

ХТХ

"4.3. Хот төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох судалгаа, мэдээллээр хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,  мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.3.1. Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, шаардлагатай холбогдох мэдээлэл, судалгаагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 4 ажлыг хэсэгт орж ажиллах

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 4-р улиралд            

Санхүүжилт: Үйлхүүжилт: о

Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллан, санал авч хэлэлцүүлсэн байна.

ХТХ

4.3.2. Барилга хот байгуулалтын яамтай хамтарч Хот байгуулалтын форум зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль журмын дагуу

Хугацаа: 3-5-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаагаар

Форумыг зохион байгуулж, форумаас зохих шийдвэр гарсан байна.

ХТХ

"4.4. Хот байгуулалтын баримт бичиг болон хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, бүх шатны хөгжлийн төлөвлөлтүүдийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохион байгуулах, мэдээллийн сан үүсгэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.4.1. ҮОЗМДБ-ийн дэд сан болох “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан”-г үүсгэх, ҮОЗМДБ-д холбох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 10 аймгийн 47 сум болон 1 загвар

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа

Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Хүрмэн, Ноён, Цогт-Овоо, Манлай, Номгон, Ханбогд, Баян-овоо, Даланзадгад, Ханхонгор, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр, Баянцогт, Бүрэн, Зуунмод, Лүн, Цээл, Эрдэнэсант, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Баянчандмань, Ховд аймгийн Жаргалант, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хэнтий аймгийн Мөрөн, Баянхутаг, Галшар, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Баян-Адрага, Дадал, Норвилон, Баян-Овоо, Увс аймгийн Улаангом сумдын хот төлөвлөлтийн мэдээллийг ҮОЗМДБ-ийн мэдээллийн санд оруулахн загвар боловсруулсан байна.

ХТХ

4.4.2. Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

 

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улирал           

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Мэргэжлийн байгууллагууд болон аймгийн ГХБХБГ-ыг зөвлөгөө дэмжлэгээр хангаж, хууль тогтоомж хэрэгжсэн байна. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавих, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллана.

ХТХ

"Тав. Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгийг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

5.1. “Нийт нутаг дэвсгэр дэх газар дээрх үйл ажиллагааны зориулалтын эрх тус бүрээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн тогтолцоог байгуулах ажлыг удирдаж (төлөвлөх, зохион байгуулах, хянах), газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, санхүү бүртгэлд тусгах, хөрөнгийн эрхийг баталгаажуулах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нөхцлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.1.1. “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах

Тоо хэмжээ: “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 6-9 дүгээр сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Газрын кадастрын тухай” (багц) хуулиудын шинэчилсэн найрууллагын төсөл боловсруулагдсан байна.

КХ

5.1.2. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулах журмын төслийг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газраар батлуулахаар Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэх

Тоо хэмжээ: Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулах журмын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулах журмын төслийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

 

КХ

5.1.3. Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын төслийг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газраар батлуулахаар Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэх

Тоо хэмжээ: Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын төслийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

 

КХ

5.1.4. Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмын төслийг Барилга хот байгуулалтын Сайдаар батлуулахаар хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журам батлагдсан байна.

КХ

5.1.5. Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл солилцох болон өдөр тутмын үйл ажиллагааны журмын төслийг боловсруулж газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн албажуулах, орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1 дүгээр сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл солилцох болон өдөр тутмын үйл ажиллагааны стандарт журам заавартай болон хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл солилцох болно.

КХ

5.1.6. “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 900000 нэгж талбар

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

21 аймаг, 330 сумын 900000 нэгж талбарын кадастрын мэдээллийн санг засварлаж, нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэрэг үүсгэж Ланд Менежер програм хангамжид оруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

КХ

5.1.7. “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ:

-    21 аймаг, 330 сумын Газрын даамал нарт сургалт зохион байгуулах

-    330 сумын газрын даамал нарт компьютер, 3 үйлдэл /принтер, сканнер, хувилагч/-т төхөөрөмж хүлээлгэн өгөх

-    ГХГЗЗГ-т сервер 9 худалдан авах, нэгдсэн системд холбон ажиллуулах

-    ГХГЗЗГ болон 21 аймаг, 330 сум болон нийслэлийг холбосон “Газрын кадастрын мэдээллийн сан, систем”-ийг буй болгох

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт

21 аймгийн ГХБХБГ, 330 сумын Газрын даамлын үйл ажиллагаанд Лэнд менежер програм хангамж нэвтэрч, хэвийн үйл ажиллагаанд орсон байна.

ГХГЗЗГ болон 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн сан, систем буй болсон байна.

КХ

МТ

5.1.8. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хэвлүүлэх, хүлээн авах, орон нутагт захиалгын дагуу хүргүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд /30000 ш/

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Урсгал төсөв

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хэвлүүлж, 21 аймаг, нийслэлд хүргүүлсэн байна.

КХ

5.1.9. Нийслэлийн хэмжээнд одоо байгаа Засаг даргын захирамжаар үүсгэсэн хувийн хэргийг нэгж талбар бүрээр үүсгэх, цахимжуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 246000 нэгж талбар

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-3 р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, нийслэлийн төсөв

246000 нэгж талбарын хувийн хэргийг бүрдүүлж, цахимжуулна.

 

КХ

5.1.10. Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг архивлах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн мэдээллийн сан

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

21 аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архив улирал тутам үүссэн байна.

КХ

МТ

5.1.11. Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих, баяжилтыг хийх, лавлагаагаар үйлчлэх

Тоо хэмжээ: 330 сум

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар өмчлөлийн лавлагааны мэдээллийн сан хэвийн үйл ажиллагаанд орсон байна.

 

ОЗМТХ

КХ

 

5.1.12. Бүх шатны шүүх болон бусад байгууллагатай хамтран ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газартай холбоотой лавлагаа, мэдээллийг иргэн, хуулийн этгээд, шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгсөн байна.

КХ

УХАХ

5.2. “Газрын нэгдмэл сангийн тооллого, бүртгэлийг хариуцаж, газрын нэгдмэл санд гарч буй өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянахгол зорилтын хүрээнд:

5.2.1. Газрын нэгдмэл сангийн 2015 оны улсын нэгдсэн тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх, товхимол болгон хэвлүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Урсгал төсөв, үйл ажиллагаа

Тайланг Засгийн газарт танилцуулж, товхимол болгосон байна.

КХ

5.2.2. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн мэдээллийг Засгийн газраар албажуулан Лэнд менежер програмд оруулж хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймгийн хэмжээнд

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Урсгал төсөв, үйл ажиллагаа

Тайланг Засгийн газарт танилцуулан албажуулж, хэрэглээнд оруулсан байна.

КХ

5.3. “Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгууулах, хяналт тавих гол зорилтын хүрээнд:

5.3.1. Газрын биржийн журмын төслийг Засгийн газраар батлуулахад шаардлагатай тооцоо, судалгааг тухай бүрд нь боловсруулж Барилга, хот байгуулалтын Сайдыг мэдээллээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: Газрын биржийн журам

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-2 дугаар сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын биржийн үйл ажиллагааны журмын төсөл боловсруулсан байна.

КХ

5.3.2. Газрын биржийн цахим системийг хөгжүүлэх, турших, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын биржийн цахим системийг нэвтрүүлж үйл ажиллагаа жигдэрсэн байна.

КХ

5.4. “Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэхгол зорилтын хүрээнд:

5.4.1. Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийн төслийг боловсруулж, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газраар батлуулахаар Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэх

Тоо хэмжээ: Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтүүдийн төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын үнэлгээ хийх аргачлал батлагдаж, үйл ажиллагаанд нэвтэрсэн байна.

КХ

5.4.2. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг шинэчилсэн хувилбарын төслийг холбогдох хавсралтууд, танилцуулга, тооцооны хамт боловсруулж газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: Засгийн газрын тогтоолын төсөл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 8-9 дугаар сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын үнэлгээг зах зээлийн жишигт нийцүүлэн хийх нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай төсөл боловсруулагдсан байна.

КХ

5.4.3. Нэгж талбар бүрээр газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтээр мэдээлэл бүрдүүлэх тогтолцоог буй болгож мэдээллийг буй болгох

Тоо хэмжээ: 900 000 нэгж талбар

Чанар: Газрын даргын 2016 онд батлах тушаалд нийцсэн байх

Хугацаа: 1-4 улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Нэгж талбар бүр газрын төлөв байдал, чанарын үзүүлэлттэй болж газар эзэмших, ашиглах гэрээний нөхцлийг тодорхой болгох, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг ялгавартай тогтоох нөхцөл бүрдэнэ.

 

КХ

 

5.4.4. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, өгөгдлийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, газрын зах зээлийг хөгжүүлэх санал зөвлөмж боловсруулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэлийн болон Монголын нотариатчдын танхимын үнийн мэдээ

Чанар: Газрын даргын 2011 оны 182 дугаар тушаалд нийцсэн байх

Хугацаа: 3, 6, 9, 12-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг улирал бүр цуглуулж, хэрэглэх боломжийг бүрдүүлсэн байна.

 

ОЗМТХ

КХ

 

5.4.5. Газрын төлбөрөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл, 330 сум, 9 дүүргийн хэмжээнд 42 тэрбум төгрөг

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын харилцаанаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдсэн байна.

 

КХ

 

5.4.6. “Газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд газрын төлбөрийн орлогоос зарцуулах хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахад бэлтгэл ажлыг хангаж ажиллах

Тоо хэмжээ: Засгийн газрын тогтоолын төсөл

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-2-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулагдсан байна.

 

 

КХ

 

"Зургаа. Геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулж Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“6.1. Геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулж байгууллагын хэмжээний орон зайн мэдээллийн нэгдсэн санг бий болгох” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.1.1. Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллүүд болох геодези, геологи, хүрээлэн буй орчин, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн мэдээллүүдийн өгөгдлийн загваруудыг албажуулж батлуулах, хэрэглээнд гаргах

Тоо хэмжээ: 5 ангилалын өгөгдлийн загвар, 1 өгөгдлийн загварын веб хуудас

Чанар: Газрын даргын 2014 оны A/378 тоот тушаалаар батласан “Байр зүйн зургийн мэдээллийн сангийн бүтэц ба агуулга” загварт нийцсэн байна.

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллүүдийн өгөгдлийн батлагдсан загварууд гарна.

ОЗМТХ

Бусад хэлтэс

6.1.2. Байгууллагын ОЗМДБ-ийн суурь мэдээллүүдийн давхаргуудаас бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн удирдлагын систем байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Мэдээллийн сангийн шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын ОЗМДБ-ийн суурь мэдээллүүдийн давхаргуудаас бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн удирдлагын систем бий болно. Төрөл бүрийн орон зайн мэдээллийн үйлчилгээнүүдийг үүсгэх боломж бүрдэнэ.

ОЗМТХ

6.1.3 “Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт мэдээллийн дэд сан, ГХГЗЗГ-т нэгдсэн санг үүсгэх” гэрээт ажлын үр дүнд бий болсон системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх, хэрэглэгч, оролцогч байгууллагуудтай хамтран ажиллах, олон нийтэд сурталчлах

Тоо хэмжээ: 21 аймагт мэдээллийн дэд сан, ГХГЗЗГ-т нэгдсэн 1 сан, нийслэлийн 3 хэмжээст загвар

Чанар: Ажлын даалгаврын дагуу хийгдэж, мэдээллийн сангийн шаардлагыг хангасан байна.

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа

21 аймагт мэдээллийн дэд сан, ГХГЗЗГ-т нэгдсэн 1 сан, нийслэлийн 3 хэмжээст загвар хэвийн тасралтгүй үйл ажиллагаатай болсон байна, орон нутагт хэрэглээнд гарсан байна.

 

ОЗМТХ

ГХБХБГ

НЕТГ

“6.2. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.2.1. Салбарын өгөгдөл, мэдээллийн хадгалах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх

Тоо хэмжээ:  1

Чанар:  Техник, програм хангамж, сүлжээ хэвийн тасралтгүй, үйл ажиллагаатай байх, төрөл бүрийн мэдээлэл дамжуулах, солилцоход саадгүй байх

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Урсгал төсөв, үйл ажиллагаа

Салбарын өгөгдөл, мэдээллийн хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд техник, програм хангамж, сүлжээний бүрэн бүтэн байдал хангагдсан байна.

ОЗМТХ

6.2.2. Агентлаг, НӨХГ, дүүргүүдийн ӨГХА болон 21 аймгийн ГХБХБГ-ыг мэдээлэл дамжуулах сүлжээ, агентлаг болон аймгийн ГХБХБГ-уудын дотоод сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, бүртгэлжүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, 9 дүүрэг

Чанар: Хэвийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаатай байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

ГХГЗЗГ, НӨХГ, дүүргүүдийн ӨГХА болон 21 аймгийн ГХБХБГ хоорондоо мэдээлэл дамжуулах тасралтгүй, найдвартай сүлжээ, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлаар хангадсан байна. Үйл ажиллагааны бүртгэл хийгдсэн байна.

ОЗМТХ

6.2.3. Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамж, тоног төхөөрөмжүүдийн хэрэгцээ шаардлага тодорхойлж техник тоног төхөөрөмж, програм хангамжийн сайжруулалтыг хийх, зохистой хэрэглээг бий болгох

Тоо хэмжээ:  Байгууллагын хэмжээнд

Чанар: Байгууллагын стратеги зорилтод нийцсэн байна

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Урсгал төсөв

Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон програм хангамж, тоног төхөөрөмжүүдийн зохистой хэрэглээг бий болсон байна.

ОЗМТХ

6.2.4. ОЗМДБ-ийн геопорталыг хөгжүүлэх, олон нийтэд үзүүлэх цахим үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, хэрэглээг нэмэгдүүлэх

Тоо хэмжээ: 2 геопортал

www.geoportal.mn

www.sdi.gazar.gov.mn

Чанар: Хэвийн тасралтгүй, үйл ажиллагаатай байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

www.geoportal.mn

www.sdi.gazar.gov.mn геопорталууд хэвийн тасралтгүй үйл ажиллагаатай болж хэрэглэгчид мэдээллийг түгээж эхэлсэн байна.

 

ОЗМТХ

6.2.5. ҮОЗМДБ байгуулах чиглэлээр бусад байгууллага, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ:  1

Чанар: ҮОЗМДБ-ийг байгуулах стратеги зорилтод нийцсэн байна

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Бусад байгууллага, төсөл хөтөлбөрүүд ҮОЗМДБ-ийг байгуулах стратеги зорилтын дагуу өгөгдөл, мэдээлэл солилцох нөхцөл бүрдэнэ.

ОЗМТХ

УХАХ

"Долоо. Байгууллагын стратегийн зорилтын 1, 2, 3, 4, 5, 6-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалт, эрх зүйн үндэслэлээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

7.1. Салбарын үр шим хүртэгсэдийн[1] хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.1.1. Салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 6 салбарын хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах

Чанар: Олон улсын хөгжлийн чиг хандлага, хууль тогтоомжтой нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэгдсэн стратеги төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байна.

УХАХ

Бусад хэлтэс

7.1.2. Газрын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах БХБЯ-ны ажлын хэсэгт орж ажиллах, судалгаа хийж, мэдээллээр хангах

Тоо хэмжээ: Судалгааны тайлан

Чанар: Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-3-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахтай холбоотой судалгаа хийж, мэдээллээр БХБЯ-ны ажлын хэсгийг хангасан байна.

УХАХ

Бусад хэлтэс

7.1.3. Газрын салбарыг олон улсын төвшинд хүргэхэд чиглэгдсэн судалгаа хийх, төсөл боловсруулах, төсвийн тооцоо, танилцуулга боловсруулах, холбогдох хурлуудаар хэлэлцүүлж, батлуулах

Тоо хэмжээ: 2 төсөл боловсруулах, төсвийн тооцоо, танилцуулга боловсруулах

Чанар: Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Техникийн төсөл, хөтөлбөр боловсруулан холбогдох хурлуудаар хэлэлцүүлж батлуулсан байна.

УХАХ

“7.2. Газрын салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсэдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэнд хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.2.1. Гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: 26 гэрээт ажил

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, норм, дүрмийн хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын төсвөөр хийсэн ажлуудад Захиалагчийн техникийн хяналтын дүгнэлт гарган хэрэглээгээр шалган хүлээж авах ажлыг зохион байгуулна.

 

УХАХ

7.2.2. Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 26 гэрээт ажил

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, урсгал төсөв, үйл ажиллагаа

Хэрэгжиж буй төсөл, бүтээгдэхүүн, гэрээт ажлуудын үр дүн практик хэрэглээнд нэвтэрч, үр дүнтэй хэрэгжсэн байх, санхүүжилтийг бүрэн олгосон байна.

УХАХ

7.2.3. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн /норм, стандарт/ хэрэгжилтэнд хяналт тавих, шинэчлэн боловсруулах, хянан тохиолдуулга, шүүмж хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4-р улиралд

Санхүүжилт: Урсгал төсөв, үйл ажиллагаа

Холбогдох хууль, тогтоомж, норм, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

УХАХ

“7.3. Хүний нөөцийн чадавхи дээшлүүлэлт, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот төлөвлөлтийн салбарын ажлын байранд тавигдах дадлага, туршлага шаардлагыг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.3.1. Газрын салбарын мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах дадлага, туршлага шаардлагыг бусад салбар, хэрэглэгчидтэй хамтран боловсруулж даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Газрын салбарын мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах дадлага, туршлагын шаардлагыг боловсруулж, шаардлагатай сургалтын төлөвлөгөөг гарган албан хаагчдыг сургалтад хамруулна.

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын салбарын мэргэжилтнүүдийн ажлын байранд тавигдах дадлага, туршлагын шаардлага боловсруулагдаж, сургалтын хэрэгцээний судалгаа, төлөвлөгөө гарна. Албан хаагчид батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдсан байна.

УХАХ

Бусад хэлтэс

7.3.2. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, ажилтан томилох, чөлөөлөхтэй холбоотой болон бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль болон яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын хүний нөөцийн асуудал хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

УХАХ

7.3.3. “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжын хүрээнд

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

УХАХ

“7.4. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, Агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.4.1. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн даргын тушаалыг хяналтад авах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх

Тоо хэмжээ: Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн даргын тушаалыг тухай бүрд нь хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулна.

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, сайдын тушаалын холбогдох заалтууд, газрын даргын тушаалууд хэрэгжсэн байна.

 

УХАХ

Бусад хэлтэс

7.4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн өмчийн харилцааны газар, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлт, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 90 албан хаагч

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бүх шатны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

УХАХ

Бусад хэлтэс

“7.5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.5.1. Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын цахим хуудас, цахим шууданг тогтмол ажиллуулах

Тоо хэмжээ: Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч 24 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд мэдээлэл хүргэнэ.

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улирал             

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Увс аймаг, Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Төв аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад хийгдэж байгаа гэрээт ажлуудыг газар дээр нь шалган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна.

УХАХ

Бусад хэлтэс

7.5.2. Салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Хөтөлбөр боловсруулах

Чанар: Хууль, тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-4-р улиралд           

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Гадаадын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллан нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангаж ажиллана.

УХАХ

Бусад хэлтэс

7.5.3. Дотоодын болон олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, салбарын зөвлөгөөнд оролцох

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Дотоодын болон олон улсын хурал, сургалт, семинар, зөвлөгөөнд оролцож, харилцаа холбоог сайжруулна.  

УХАХ

“7.6. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.6.1. Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Тоо хэмжээ: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Тухай бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгнө.

УХАХ

Бусад хэлтэс

7.6.2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гэрээний нөхцлийг үндэслэн гэрээг дүгнэх, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад хяналт тавих

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Худалдан авах ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн байна.

УХАХ

Бусад хэлтэс

7.6.3. Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох мэдүүлгийг хугацаанд нь гаргаж тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: Хуулийн хугацаанд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Авлигын эсрэг хууль тогтоомжийн биелэлтийг хангасан байна.

УХАХ

“7.7. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.7.1. Албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах

Тоо хэмжээ: 5848 албан бичиг

Чанар: Хууль, тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: Тухай бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа зохицуулагдсан байна.

УХАХ

7.7.2. Байгууллагын баримт бичгийн архивын тоо бүртгэл үйлдэж, сан хөмрөг үүсгэх, архивлах, нягтлан шалгах, лавлагаа мэдээллээр үйлчлэх

Тоо хэмжээ: 6 архивын сан

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлнэ, архивын сан хөмрөг баяжина.

УХАХ

7.7.3. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн болон 11 11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж, хуулийн хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэнэ.

УХАХ

Бусад хэлтэс

7.7.4. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд ABLE програм хангамжийг нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Урсгал төсөв

Байгууллагын дотоод үйл ажиллагаа сайжирсан байна.   

УХАХ

"Найм. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"8.1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.1.1. Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлтийг боловсруулж эдийн засгийн тооцоо судалгаа хийх, холбогдох газар хүргүүлж батлуулах, төсвийн хуваарь хийх, хяналт тавьж ажиллах, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт боловсронгуй болсон байна.

УХАХ

СХШХ

8.1.2. Гэрээт ажлын санхүүжилт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулан аж ахуйн үйл ажиллагаагаар жигд хангах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: Сар бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Гэрээт ажил болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт сайжран, агентлаг аж ахуйн үйл ажиллагаагаар бүрэн хангагдсан байна.

УХАХ

СХШХ

"Ес. Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"9.1. Салбар архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.1.1. Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн, агаар сансрын зургийн, инженер хайгуул, суурь судалгааны, газар зохион байгуулалтын, кадастрын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлуудыг төрийн архивт хүлээн авах, хадгаламжийн нэгж үүсгэж бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 3 сан

Чанар: Төрийн архивын үндсэн зааврын дагуу    

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн, агаар сансрын зургийн, инженер хайгуул, суурь судалгааны, газар зохион байгуулалтын, кадастрын мэдээлэл,  гүйцэтгэлийн ажлуудын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сан баяжигдаж мэдээллийн үйлчилгээ нээлттэй болсон байна.

МТ

9.1.2. Агаар, сансрын зургийн мэдээлэл, хэмжил зураглалын ажлын мэдээллийг улсын нэгдсэн санд шалгаж хүлээн авах, бүртгэлийн сан, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Агаар, сансрын зургийн мэдээлэл, хэмжил зураглалын ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан  баяжигдана.

МТ

9.1.3. Газар зохион байгуулалтын төлөвлөлт, хянан баталгаа, нөхөн сэргээлт, өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой зураг, тайлан, мэдээ, материалыг шалгаж хүлээн авах, мэдээллийн сан болон хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар зохион байгуулалтын ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан  баяжигдана.

МТ

9.1.4. Инженер хайгуул суурь судалгааны чиглэлээр хийгдсэн ажлын зураг, тайлан, мэдээ, материалыг шалгаж хүлээн авах, мэдээллийн сан болон хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Инженер хайгуул суурь судалганы чиглэлээр хийгдсэн ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан  баяжигдана.

МТ

9.1.5. Кадастрын зураглалын ба газрын кадастрын бүх төрлийн мэдээллийг шалгаж хүлээн авах, мэдээллийн санг бүрдүүлэх, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Кадастрын зураглалын ба газрын кадастрын бүх төрлийн ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан  баяжигдана.

МТ

9.1.6. Хот байгуулалтын баримт бичиг болон хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, бүх шатны хөгжлийн төлөвлөлтийн ажлын материалыг архивт шалгаж хүлээн авах, мэдээллийн сан хадгаламжийн нэгж үүсгэх сан үүсгэх

Тоо хэмжээ: 1 сан

Чанар: Хууль эрх зүйн орчинд нийцсэн байх

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалт, хот төлөвлөлтийн ажлын мэдээллийг улсын нэгдсэн сангийн нөөц, бүртгэлийн мэдээллийн сан  баяжигдана.

МТ

9.1.7. Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастр, инженер хайгуул суурь судалгааны ажлуудын мета өгөгдлийн санг бүрдүүлэх, хэрэглэгчдийг интернет мета өгөгдлийн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 20 төрлийн өгөгдлөөр

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээн авах

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэрэглэгчид Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастр, инженер хайгуул суурь судалгааны ажлуудын тухай мета өгөгдлийг  цахимаар хүссэн мэдээллээ хүссэн газраасаа  авах боломж бүрдэнэ.

МТ

9.1.8. Төрийн архивын сан хөмрөгөөр хэрэглэгчдийг мэдээллээр хангах, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай ил тод үйлчлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн архивын стандартын дагуу хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

МТ

9.1.9. Төрийн архивын стандарт орчинг бүрдүүлэх, Төрийн архивын мэдээллийн данс бүртгэлийг ТАҮЗ-ын дагуу шинэчлэн хөтлөх

Тоо хэмжээ: 4 данс, 10 архив

Чанар: Төрийн архивын үндсэн зааврын дагуу    

Хугацаа: 1 улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн архивийн стандарт орчин бүрдэж, үйлчилгээний чанар сайжирч, шуурхай үйлчилгээ явуулах боломж бүрдэнэ

МТ

9.1.10. Архивын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2016 онд болох төрийн архивын улсын үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 9

Чанар: Төрийн архивын үндсэн зааврын дагуу    

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

ТАҮЗ-ын дагуу архивын орчин үйл ажиллагаа, үйлчилгээний чанар сайжирсан байна.

МТ

9.1.11. Төрийн архивуудын мэдээллийг цахимжуулах, интернэт үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлыг хангах

Тоо хэмжээ: 4655 хуудас материал, 513 төсөл

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт

Цахим архивын мэдээллээр мэдээллийн сан баяжигдан хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

МТ

"9.2. Төрийн нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бусад байгууллага албатай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.2.1. Төрийн нууц болон байгууллагын нууцыг хадгалж хамгаалах, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: 10 аймаг

Чанар:  Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн болон байгууллагын нууцын хадгалалт хамгаалалт сайжирч хуулийн хэрэгжилт дээшилнэ.

МТ

9.2.2. Орон нутгийн газрын алба болон бусад салбаруудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 26 гэрээт ажил

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээн авах

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэрэглэгчид хэрэгцээ шаардлагад нийцсэн зургаар хангагдана.

МТ

"9.3. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.3.1. “Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах

Тоо хэмжээ: 1500 багажны баталгаажуулалт хийх

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан байна.

МТ

9.3.2. Жишилтийн полигон дээр геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах

Тоо хэмжээ: 100 багажийг баталгаажуулах

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: Жилийн турш

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан байна.

МТ

“9.4. Төрийн архивын хэвийн үйл ажиллагааг хангах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, заавар стандарт гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.4.1. Мэдээллийн төвийн үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах

Тоо хэмжээ: 1 аргачлал, 2 журам

1.  Их дээд сургуулиудын оюутнуудын сургалт судалгааны ажилд шаардлагатай материалуудын судалгааг гаргах оюутнуудад

үйлчлэх үйлчилгээний журам

2.  “Газрын харилцааны Мэдээллийн төвөөс баримт /нууц болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах, мэдээллийн төвд шинээр баримт хүлээн авах журам”

3.  "Агаарын зургийн камер шалгах аргачлал боловсруулах"

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээн авах

Хугацаа: 1-3-р улиралд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журмууд боловсрогдон баталгаажсан байна.

МТ

Дээш буцах