EN

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцах нэгжийн нэр

Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин

Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин

1

2

3

4

"Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах, батлагдсан солбицлын тогтолцоо тусгагт нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.1.1. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн санг шинэчлэх /GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын болон байрлалын, өндрийн, гравиметрийн сүлжээний мэдээллийг оруулж, цэг, тэмдэгтийн мэдээллийн шинэчлэлт, өөрчлөлтийг тогтмол хөтлөх/, мэдээллийг цахимаар түгээх тогтолцоог бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1 мэдээллийн сан, 909 цэгийн мэдээлэл

Чанар: Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн сангийн загварт нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Урсгал зардал, үйл ажиллагаа

●      Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийг цахимаар түгээх, байнгын шинэчлэлт өөрчлөлт оруулах тогтолцоог бүрдүүлнэ.

●      909 цэгийн мэдээллийг санд оруулна.

ГЗЗХ

1.1.2. Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах, солбицлын утгыг тодорхойлох

Тоо хэмжээ: 1 цэг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-10-р сар

Санхүүжилт: Урсгал зардал

Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төвийг суулгаж солбицолжуулна.

ГЗЗХ

1.1.3. Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдийн хүндийн хүчний хурдатгалыг тодорхойлох туршилт судалгааны хэмжилт хийх, жишилтийн утгыг шинэчлэн батлуулах

Тоо хэмжээ: 6 цэг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 5-10-р сар

Санхүүжилт: Урсгал зардал

Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдийн хүндийн хүчний хурдатгал нөлөөлөх хүчин зүйлүүд болон хүндийн хүчний хурдатгалын жишилтийн утгыг  тодорхойлно.

ГЗЗХ

1.1.4. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын тасалдалгүй ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 43 станц

Чанар: Хууль, тогтоомж, норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангана.

Улсын болон хувийн хөрөнгөөр суурилуулсан байнгын ажиллагаатай станцыг бүртгэлжүүлнэ.

ГЗЗХ

1.1.5. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын өгөгдлөөр туршилт судалгааны ажил хийх

Тоо хэмжээ: 1 олон улсын сүлжээ, 1 систем

Чанар: Хууль, тогтоомж, норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      Ази-Номхон далайн бүсийн геодезийн сүлжээнд холбогдоно.

●      43 станцын солбицлыг тодорхойлж, он-лайн боловсруулалтын системийг туршина.

ГЗЗХ

1.1.6. Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: 7 ажил

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодези, зураг зүйн ажлыг шалгаж, дүгнэлт гарган, АМТ-д хүлээлгэн өгнө.

1.     Байрлалын сүлжээний ажил,

2.     Өндрийн сүлжээний ажил,

3.     Дунд масштабын байр зүйн зураг, агаарын зураглалын ажил,

4.     Том масштабын байр зүйн зураглалын ажил,

5.     Инженер геодезийн ажил,

6.     Газрын зургийн эх,

7.     Геодезийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийн 2 дахь гарын тэгшитгэн бодолт.

ГЗЗХ

1.1.7. Геодези, зураг зүйн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах

Тоо хэмжээ: 2 нэвтрүүлэг, 3 сэтгүүл

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-6-р сар

Санхүүжилт: Урсгал зардал

Иргэдэд геодезийн сүлжээ, зураглал, газар зүйн нэрийн талаархи мэдээллийг хүргэхээр 2 нэвтрүүлэг бэлтгэж телевизээр гаргаж, 3 нийтлэлийг бэлтгэн өдөр тутмын хэвлэл болон мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлнэ.

ГЗЗХ

1.1.8. Геодези, зураг зүйн норм, дүрэм, стандарт, заавар боловсруулах, холбогдох хурлаар хэлэлцүүлэх, батлуулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 12 норм дүрэм, стандарт

Чанар: Хууль, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Барилга байгууламжийн норм, нормативын сан

12 норм, дүрэм, стандарт боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулж, шинээр батлагдсан норм, дүрэм, журам, стандарт мөрдүүлэх ажлыг зохион байгуулна. Үүнээс 2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулах:

1. “Геодези, зураг зүйн нэр томъёоны стандарт”,

2. “Газар зүйн нэр шинээр өгөх, өөрчлөх, солбицолжуулах, нэрийн мэдээллийн сан хөтлөх заавар” БНбД,

3. “1:10 000, 1:25 000, 1:100 000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД

2018 онд шинэчлэн боловсруулсан 2019 онд батлуулах норм, дүрэм:

4. “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД,

5. “Нивелирийн III, IY ангийн сүлжээ байгуулах” БД,

6. “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр том, дунд масштабын байр зүйн зураглал хийх” БД,

7. “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах” БНбД,

8. “Газрын зургийн нэг маягийн суурийг ашиглах” БНбД,

9. “Геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа” БНбД,

10. “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД,

11. “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД,

12. “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД

ГЗЗХ

1.1.9. “Монгол орны байрлалын сүлжээ сайжруулах” техникийн төсөл хэлэлцүүлэх, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Олон улсын стандарт болон холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-3-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Техникийн төслийг БХБЯ-аар батлуулна.

ГЗЗХ

1.1.10. “Геодези, зураг зүйн үйл ажиллагааны журам” боловсруулах, батлуулахаар хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журам

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-10-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Геодези, зураг зүйн үйл ажиллагааны журмын төслийг боловсруулж холбогдох хурлуудаар хэлэлцүүлэн ЗГ-аар батлуулахаар БХБЯ-нд хүргүүлнэ.

ГЗЗХ

АМТ

1.1.11. Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг 2020 онд тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах

Тоо хэмжээ:  шийдвэр, 1 номын эх, 1 олимпиад

Чанар: Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулж, ой тэмдэглэх шийдвэр гаргуулна.

90 жилийн ойн түүхэн номын эхийг бэлтгэнэ. Геодези, зураг зүйн Улсын олимпиадыг БХБЯ, ШУТИС, МГФЗЗХ-той хамтран зохион байгуулна.

ГЗЗХ

“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.2.1. Монгол Улсын аймаг, сум, томоохон суурингийн төвийг том масштабын байр зүйн зургаар зурагжуулах, байнгын шинэчлэлт хийх тогтолцоо бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 тогтолцоо, 1 журам

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Урсгал зардал, үйл ажиллагаа

Байр зүйн тоон зураг, инженерийн дэд бүтцийн мэдээллийн сангийн байнгын шинэчлэлт хийх боломж бүрдүүлж мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлнэ.

“Байр зүйн болон дэвсгэр тоон зураг, дэд бүтцийн мэдээллийн санг хөтлөх” журмыг батлуулж мөрдүүлнэ.

ГЗЗХ

ОЗМТХ

БХБЯ

1.2.2. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дунд масштабын байр зүйн зургаар зурагжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 800 хуудас зураг, 50 хуудас хэвлэмэл зураг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Урсгал зардал

1:25000-ны масштабтай байр зүйн тоон зураг, ортофото, агаарын зураг, мэдээллийн санг ҮОЗМДБ-ийн Геоорон зайн мэдээллийн улсын нэгдсэн санд оруулна.

БХЯ, ХХЕГ-ын ажлын хэрэгцээнд зориулсан 50 ш газрын зураг хэвлүүлнэ.

ГЗЗХ

1.2.3. Нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг зохиох, хэрэглээнд гаргах

Тоо хэмжээ: 3 төрлийн масштабын газрын зураг

Чанар: Хууль, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

1:1000, 1:100000, 1:200000-ны масштабтай нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг зохиож хэрэглээнд гаргана.

ГЗЗХ

ОЗМТХ

1.2.4. Өндөр барилга, байгууламжийн судалгаа хийх

Тоо хэмжээ: 21 аймгийн хэмжээнд

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-10-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

21 аймаг, 330 сум, 45 суурингийн өндөр барилга, байгууламжуудын судалгааг хийнэ.

ГЗЗХ

21 аймгийн ГХБХБГ

1.2.5. Томоохон нуурын ёроолын зураглалын туршилт, судалгааны ажлыг хамтран хийх

Тоо хэмжээ: 2 нуур

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-11-р сар

Санхүүжилт: Урсгал зардал, үйл ажиллагаа

Нуурын ёроолын зураглалын туршилт, судалгааны хэмжилт, боловсруулалтын ажил гүйцэтгэнэ.

ГЗЗХ

ЗТХЯ

БОАЖЯ

ЦУОШГ

1.2.6. “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах

Тоо хэмжээ: 1 техникийн төсөл

Чанар: Олон улсын стандарт болон холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-3-р сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Техникийн төслийг БХБЯ-аар батлуулна.

ГЗЗХ

“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.3.1. Хэрэглэгчдийг газрын зураг, атласаар хангах

Тоо хэмжээ: 1 атлас, 1 судалгаа, 1 ЗГ-ын тогтоол

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-11-р сар

Санхүүжилт: Урсгал зардал

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монгол орны атлас” зохиож 65 ширхэг хэвлүүлнэ.

Нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зураг, атласын судалгаа авна.

Монгол улсад мөрдөх жижиг масштабтай газрын зургийн тусгагийг Засгийн газраар батлуулна.

ГЗЗХ

1.3.2. Хаягийн мэдээллийн систем байгуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, хаягжуулалтын журам, стандартыг шинэчлэн батлуулах

Тоо хэмжээ: 1 систем, 1 журам, 1 стандарт

Чанар: Хууль, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Урсгал зардал, Үйл ажиллагаа

Хаягийн мэдээллийн систем байгуулан хэрэглээнд нэвтрүүлж, хаягжуулалтын журам, стандартыг шинэчлэн батлуулна.

ГЗЗХ

ОЗМТХ

“1.4. “Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.4.1. Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 зөвлөл, 22 салбар зөвлөл, 4 хурал, 2 дүрэм

Чанар: Хууль, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Урсгал зардал, Үйл ажиллагаа

Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл болон 21 аймаг, нийслэлд салбар зөвлөл байгуулж, үндэсний болон салбар зөвлөлийн дүрэм батлуулан, төлөвлөгөөний дагуу үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулан шийдвэрийн хэрэгжилтийг хангасан байна.

ГЗЗХ

1.4.2. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, газар зүйн нэрийн жагсаалтыг газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлд танилцуулах

Тоо хэмжээ: 1 сумын газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, мэдээллийн сан, 20 сум, 1 дүүргийн газар зүйн нэрийн мэдээллийн сан, 1 стандарт

Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Орон нутгийн төсөв, Үйл ажиллагаа

Дундговь аймгийн Өлзийт сумын Газар зүйн нэрийн тодруулалт хийж нэрийн мэдээллийн сан, жагсаалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэрийн Үндэсний зөвлөлд танилцуулна.

“Газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт” боловсруулж батлуулна.

20 сум, 1 дүүргийн газар зүйн нэрийн мэдээллийн санг байгуулна.

ГЗЗХ

Аймгуудын ГХБХБГ

НГА

1.4.3. Газар зүйн үнэн, зөв нэрийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 тайлбар толь

Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12-р сар

Санхүүжилт: Урсгал зардал, Үйл ажиллагаа

Газар зүйн дэвсгэр нэрийн зурагт, тайлбар толь бэлтгэж 150 ширхэг хэвлүүлнэ.

Газар зүйн үнэн, зөв нэрийг олон нийтэд таниулан сурталчилна.

ГЗЗХ

21 аймгийн ГХБХБГ

"Хоёр. Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж, улсын хэмжээнд нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах, салбар дундын суурь судалгаа, мониторингийн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“2.1. Газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, тогтвортой үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.1.1. “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: БХБЯ, “АТТП” ХХК-ний 2018/220 тоот гэрээ, ажлын даалгаварт заасны дагуу

Хугацаа: 1-12 сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

Газрын төлөв байдал, чанарын мониторингийн аргачлал, шалгуур үзүүлэлт, мэдээллийн сангийн загварыг тодорхойлж, сүлжээг байгуулсан байна.

ССМХ

2.1.2. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Газрын даргын 2015 оны А/105 тоот тушаалаар баталсан журам, зааврын дагуу

Хугацаа: 1-10 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг нэгтгэсэн байна.

ССМХ

2.1.3. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг баталгаажуулах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох

 

Тоо хэмжээ: 1 програм хангамж

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-3 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын төлөв байдал, чанарын мониторингийн нэгдсэн програмтай уялдуулан захиалгат хянан баталгааны ажлын нэгдсэн програмыг хийсэн байна.

ССМХ

2.2. “Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах, газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг анхны хяналтад авсан үзүүлэлтүүдтэй харьцуулж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.2.1. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны болон мониторингийн сүлжээний мэдээллийн сангийн загвар боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 6 мэдээллийн сангийн загвар

Чанар: ОЗӨДБ-ийн стандартын дагуу

Хугацаа: 6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Мэдээллийн сангийн загварыг батлуулсан байна.

ССМХ

2.3. “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн салбар дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд гаргахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.3.1.Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”-ыг шинэчлэн боловсруулах, холбогдох хурлаар хэлэлцүүлэх, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 журмын төсөл

Чанар: Холбогдох журмын дагуу

Хугацаа: 1-6 сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

Журмын төслийг боловсруулж, БХБЯ-нд хүргүүлсэн байна.

 

ССМХ

2.3.2. Хот суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүрэг /27806,44 га/

Чанар: Батлагдсан ажлын даалгавар болон БХБСайдын баталсан зааврын дагуу

Хугацаа: 1-11 сар

Санхүүжилт: Урсгал төсөв

Нийслэлийн 79 хорооны нутаг дэвсгэрт хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийсэн байна.

ССМХ

“2.4. Доройтолд орсон газруудыг тодорхойлох, газар хамгаалах, нөхөн сэргээх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавихүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.4.1. Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан газрын нөхөн сэргээлтийн ажлын эцсийн үр дүнг хүлээн авах

 

Тоо хэмжээ: 200 га

Чанар: 2017 оны 2017/43 тоот гэрээ болон ажлын даалгаварын дагуу

Хугацаа: 5-6, 8 сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

2016 онд эхэлсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах хүчтэй элэгдэл эвдэрсэн 200 га тариалангийн газрын нөхөн сэргээлтийн ажлын эцсийн үр дүнг хүлээн авсан байна.

ССМХ

"Гурав. Иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын нэгдсэн системийг байгуулж, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"3.1. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.1.1. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 1 дүгнэлт, 1 хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл, 1 багц сургалт, 1 боть ном

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-8 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх талаар мэргэжил, арга зүйн заавар, чиглэлийг орон нутагт хүргэгдсэн байна.

●      Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан БХБЯ-нд хүргүүлж, МУ-ын Ерөнхий сайдаар батлуулсан байна.

●      21 аймагт танилцуулга, сургалт зохион байгуулж, ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг болон тоон зургийг албан ёсоор хүлээлгэн өгч, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласан байна.

●      Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний баримт бичгийг ном болгон хэвлүүлж, холбогдох яам, агентлаг болон аймаг, нийслэлд хүргүүлсэн байна.

ГЗБХ

3.1.2. Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

Тоо хэмжээ:

-     3 аймаг /Төв, Дундговь, Булган/-ийн ГЗБЕТ-г шинэчлэн боловсруулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, 

-     3 аймаг /Орхон, Дорнод, Увс/-ийн батлагдсан ГЗБЕТ-ны хэрэгжилтэд хяналт тавих

Чанар: Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      3 аймаг /Төв, Дундговь, Булган/-ийн ГЗБЕТ-г Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөсөн байна.

●      Орхон, Дорнод, Увс аймагт ГЗБЕТ хэрэгжүүлэх талаарх зөвлөмж хүргэгдсэн байна.

 

ГЗБХ

3.1.3. Сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ: 6 аймгийн 18 суманд орон нутгийн төсвөөр, 4 аймгийн 9 сум /Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал Төвшрүүлэх сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Тарагт, Төгрөг сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Дорнод аймгийн Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр сум/-д ХХААХҮЯ-ны ‘‘Зах зээл, бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилтийн төслийн санхүүжилтээр  СНДХТ шинээр боловсруулах

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн төлөвлөгдсөн байна.

ГЗБХ

3.1.4. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ: нийслэл, 330 сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хүлээн авч, нэгтгэн, 2019 оны төлөвлөгөөг загварын дагуу орон нутгаас хүлээн авч шалгаж, мэргэжил, арга зүйгээр хангаж, санал, зөвлөмж хүргүүлсэн байна.

ГЗБХ

3.1.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: нийслэл, 21 аймаг, 1 сургалт

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      2019 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжсэн байна.

●      Засгийн газрын тогтоолтой холбогдуулан орон нутгийн удирдлага, газрын асуудал эрхэлсэн байгууллагад чиглэл, зөвлөмж хүргэгдсэн байна.

●      Аймаг, нийслэлийн өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт сургалт зохион байгуулагдсан байна.

ГЗБХ

"3.2. “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг байгалийн нөхцөл, нөөц, нийгэм эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газрын ашиглалтын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээ хийх, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг оновчтойгоор төлөвлөж, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.2.1. Газар зохион байгуулалттай холбоотой журам, заавар аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: журам - 3, арга зүйн заавар - 3

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Журам, арга зүй, зааврын төсөл боловсруулагдан батлагдаж, хэрэгжилтийг хангасан байна.

●      Газар зохион байгуулалт хийх журмыг шинэчлэх,

●      Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүйн зааврыг шинэчлэх,

●      Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх журмын төслийг БХБЯ-д хүргүүлэх,

●      Монгол Улсын иргэнд аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх зааврыг батлуулах,

●      Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг батлуулах,

●      Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг тодотгох.

ГЗБХ

3.2.2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн байх нөхцөл боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 3 аймгийн ГЗБЕТ, 18 сумын СНДХТ, 1 суманд туршилт хийх, 1 сургалт

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      Шинэчлэн боловсруулагдаж буй 3 аймгийн ГЗБЕТ болон 18 суманд хийгдэх СНДХТ-г боловсруулахад тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээнд үндэслэсэн байна.

●      Тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээ 1 суманд туршилтаар цогц байдлаар хийгдсэн байна. 

●      10 аймаг, нийслэлийн мэргэжилтнүүдэд 1 удаагийн сургалт хийсэн байна.

ГЗБХ

3.2.3. Бэлчээрийн экологийн чадавхын улсын хэмжээний мэдээллийн сан бий болгож түүнийг газар зохион байгуулалтын төлөвлөлтөд суурь мэдээлэл болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 2 сум

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

2 сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвөлөгөөнд тусгахад бэлэн болсон байна

ГЗБХ

3.2.4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллээр хэрэглэгчдэд үйлчлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах

Тоо хэмжээ: 4 ном

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу 

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Урсгал зардал

●      “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний ном 300 хувь,

●      “Газар зохион байгуулалтын нэр томьёоны тайлбар толь” 1000 хувь, 

●      “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар” 300 хувь,

●      “Шинээр үүсгэх хот, тосгон бусад суурины газарт газар зохион байгуулалт хийх аргачлал” 300 хувь тус тус хэвлэгдэж, хэрэглэгчдэд хүрсэн байна.

ГЗБХ

3.3. “Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хөтлөх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.3.1. Газар зохион байгуулалтын нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулах ажлыг зохион байгуулах. /Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим систем байгуулах ажил/

 

Тоо хэмжээ: 4 үе шатны тайлан, 1 аймаг, 1 суманд туршилт, нэмэлт хэрэглүүр 2 ширхэг, цахим хуудас - 1, 1 багц сургалт 21 аймагт, 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим систем байгуулах” зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэх 4 үе шатны тайлангуудад хяналт хийж, дүгнэлт гаргаж байгууллагын АМТ болон БХБЯ-нд хүлээлгэн өгсөн байна.

●      Цахим системийг 1 аймаг, 1 суманд туршсан байна.

●      Газрын кадастрын мэдээллийн сангийн програмд суурилсан нэмэлт хэрэглүүр зохиогдож, олон нийтээс санал авах, мэдээлэл түгээх үүрэгтэй орон зайн холболт бүхий мэдээллийн сангаар үйлчилдэг мэргэжлийн цахим хуудсын зохиогдсон байна.

●      21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн, сумын газрын даамлууд ГЗБТ-ний системийн програм хангамжийн хэрэглэгчийн түвшинд ажиллах чадвар эзэмшсэн байна.

●      Газар зохион байгуулалтын мэдээллийн сан ажиллуулах журам батлагдаж, хэрэгжих нөхцөл бүрдсэн байна.

ГЗБХ

"3.4. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хянах, бэлтгэх, холбогдох хурлаар хэлэлцүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, мэдээллийн сан хөтлөх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.4.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн асуудлаар шинээр үүссэн нөхцөл байдлыг тодорхойлох, шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутгийн удирдлага болон хэрэглэгчдийг шаардлагатай мэдээлэл, арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: Хилийн цэсийн маргаан шинээр үүссэн аймаг, сумын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Холбогдох хууль журам, зааврын дагуу хилийн цэсийн маргаан шийдвэрлэх санал боловсруулагдаж, орон нутгийн удирдлага, ард иргэд мэдээ, мэдээллээр хангагдсан байна.

ГЗБХ

3.4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн маргаан шийдвэрлэх  саналыг дээд шатны байгуулагад хүргүүлэх

Тоо хэмжээ: Хүсэлт гаргасан аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 2-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Холбогдох журмын дагуу хилийн цэсийн өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн асуудал бүрт  дүгнэлт гарган БХБЯ-д хүргэгдсэн байна.

ГЗБХ

"3.5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

3.5.1. Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалтыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох.

Тоо хэмжээ: Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухайн арга хэмжээ бүрээр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, заавар, ажлын даалгаврын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалтыг холбогдох байгууллагатай хамтран судалж, асуудал бүрт  дүгнэлт гарган БХБЯ-д хүргэгдсэн байна.

ГЗБХ

"Дөрөв. Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

4.1. “Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж, төрийн нэрийн өмнөөс газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь баталгаажуулах, санхүү, бүртгэлд тусгах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх, хэрэгжүүлэхүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.1.1. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлтэй холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах 

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-9 дүгээр сар 

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

“Газрын нэгдмэл сангийн  тайлан гаргах, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх журам”, “Газрын кадастрын мэдээллийн сангаас газрын нэгдмэл сангийн тайланг гаргах аргачилсан заавар” боловсруулагдаж батлагдсан байна.

КХ

4.1.2. Газрын улсын бүртгэлтэй холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 5

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-11 дүгээр сар

Санхүүжилт: Урсгал зардал, Үйл ажиллагаа

●      Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын кадастрын зураглал үйлдэхэд дагаж мөрдөх норм ба дүрэм;

●      Иргэнд өмчлүүлэх газрын кадастр хийх журам;

●      Нэгж талбар дугаарлах журам;

●      Өргөдөл, Өргөдлийн дэвтэр, Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Хариу өгөх мэдэгдэл, Итгэмжлэл-ийн загвар;

●      1 үндсэн ангиллын жишээн дээр Газар ашиглалтын стандарт тус тус батлагдсан байна..

КХ

4.1.3. Газрын кадастрын мэдээллийн сантай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 1 гэрээ, 1 журам

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-6 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон бусад байгууллагуудад Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах журмыг боловсруулж батлуулсан байна.

КХ

4.1.4. Газрын үнэлгээтэй холбоотой заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 7-11 дүгээр сар

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

●      “Хот, тосгон бусад суурины газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Хөдөө аж ахуйн газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Зам, шугам сүлжээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Ойн сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Усны сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Улсын тусгай хэрэгцээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”,

●      “Газрын суурь үнэлгээний бүсийн зураг хийх заавар”,

●      “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал” шинээр ба шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.5. Газрын төлбөр, татвартай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Татварын ерөнхий газартай “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийг солилцох” гэрээг байгуулж, мэдээллийг харилцан солилцох боломжийг бүрдүүлсэн байна. “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, тайлан мэдээ гаргах журам”-ыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.6. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Нийслэл дэх Иргэний хэргийн шүүхүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулах, хамтран ажиллах

Тоо хэмжээ: Гэрээ, санамж бичгийн тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хамтын ажиллагааны санамж бичиг батлагдаж, нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийг зохих газарт хугацаанд нь хүргүүлэх нөхцөл бүрдсэн байна.

 

КХ

4.1.7. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн тогтвортой, найдвартай үйл ажиллагааг улсын хэмжээнд хангаж ажиллах, хэрэглэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомж, журам зааврын хүрээнд

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн тогтвортой, найдвартай үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж,  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, 9 дүүргийн Газрын алба, 330 сумын газрын даамлуудыг мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж ажилласан байна.

КХ

4.1.8. “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төслийн гүйцэтгэгч компани болон нийслэлийн Газрын албыг мэргэжил, арга зүйн удирдлага, заавар, удирдамж, чиглэлээр ханган гэрээт ажлын захиалагчийн хяналтыг орон нутагт хийж, газар дээр нь шалгаж, хүлээн аван, дүгнэлт гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн иргэний хурууны хээний мэдээллээр дамжуулан авч, бүртгэх, Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн хэрэглэгчид тоон гарын үсэг ашигладаг болж, Газрын кадастрын мэдээллийн сан газар зохион байгуулалт, газрын мониторингийн мэдээллийн сангуудтай холбогдон, харилцан мэдээлэл солилцдог болсон байна.

КХ

4.1.9. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг хөгжүүлэх, тохиргоо суурилуулалтыг хийх, улсын хэмжээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 3

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарын сургалтыг 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд, сумын Газрын даамлууд, Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон бусад байгууллагуудыг хамруулан зохион байгуулж, Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн веб хувилбарыг нэвтрүүлсэн байна. Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн веб системээс гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд болох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, газрын кадастрын зурагт QR кодыг ашигладаг болсон байна.

КХ

4.1.10. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, туршилт хийх, улсын хэмжээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийг аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамлуудаас авсан саналын дагуу хийж гүйцэтгэн, үйл ажиллагаанд нэвтрүүлж агентлаг болон аймагт байрлаж буй сервер, тоног төхөөрөмжийн тохиргоо суурилуулалт, сүлжээний холболтыг хийж гүйцэтгэсэн байна.

КХ

4.1.11. Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн санг баяжуулах, шаардлагатай тоон мэдээллүүдийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас нэгдсэн стандартын дагуу тогтмол авч нэгтгэх боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 1-3 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах давхаргын жагсаалт батлагдаж, холбогдох стандартын дагуу бүртгэн оруулсан байна.

КХ

4.1.12. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдэд ашиглуулах боломжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд

Хугацаа: 3-6 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглуулах нөхцлийг бүрдүүлж, иргэд, олон нийтэд зориулсан нээлттэй веб хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

 

 

КХ

4.1.13. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглах гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1, 2, 3, 4-р улирал

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглах гэрчилгээ олгох сургалтыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж, шалгалтыг веб хэлбэрээр зохион байгуулахад шаардлагатай програм хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.

КХ

4.1.14. Аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 5-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн сангийн хяналт шалгалтын ажлыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж, үр дүнг агентлагийн удирдлагад танилцуулан, хяналт шалгалтын дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн байна.

КХ

4.1.15. Өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын тооллогыг шинэчлэн хийх, зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: нийслэл, 21 аймаг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд олгогдсон газрын тооллого хийх удирдамж батлагдаж, нийт нутаг дэвсгэрийг хамран тооллогын ажлыг зохион байгуулж, зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгасан байна.

КХ

4.1.16. Төрийн өмчийн газрыг бүртгэх, зурагжуулах, мэдээллийн санд оруулах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 6-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн өмчийн газрыг бүртгэх, хил заагийг тогтоох, зурагжуулах ажил хийгдэж, ажлын үр дүнгээр мэдээллийн сан байгуулагдан, төрийн өмчийн газар нь хариуцах эзэнтэй болсон байна.

КХ

4.1.17 Зөвшөөрөлгүй газар ашиглалтыг газар ашиглалтын зориулалт тус бүрээр илрүүлэх, судалгаа хийх, шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 5-7 дугаар сар

Санхүүжилт:Үйл ажиллагаа

Эрх бүхий субъектын зөвшөөрөлгүй газар ашиглалтыг илрүүлэх ажлын удирдамж батлагдаж, цаашид авах арга хэмжээний санал боловсрогдсон байна.

КХ

4.1.18. Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг Газрын кадастрын нэгдсэн системд бүртгэж, баталгаажуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг Газрын кадастрын нэгдсэн системд бүртгэж, баталгаажуулсан байна.

КХ

4.1.19. Бүх шатны шүүх байгууллагад газрын зөрчил, маргаантай холбоотой шүүхийн шинжээчийн дүгнэлт, нотлох баримт, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад лавлагаа, мэдээллийг гаргаж хүргүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бүх шатны шүүх байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаж, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хариу, газрын зөрчил, маргаантай холбоотой нотлох баримтыг боловсруулж хүргүүлсэн байна.

КХ

4.1.20. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, нэгж талбарын хувийн хэргийн хавтас, кадастрын үнэт цаас хэвлүүлэх, орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, нэгж талбарын хувийн хэргийн хавтас, кадастрын үнэт цаас хэвлэгдэж, орон нутагт хүргэгдсэн байна.

КХ

4.2. “Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийг улсын хэмжээнд хөтлөх, газрын нэгдмэл сангийн ангиллын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хяналт тавихгол зорилтын хүрээнд:

4.2.1. Газрын нэгдмэл сангийн 2018 оны тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч нэгтгэх, улсын нэгдсэн тайланг гаргаж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хүрээнд

Хугацаа: 1-5 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын нэгдмэл сангийн 2018 оны улсын нэгдсэн тайлан Засгийн газарт танилцуулагдаж, нийтийн хүртээл болсон байна.

КХ

CCМХ

4.2.2. Нийт газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого хийх ажлыг суурин аргаар хийх ажлын туршилт хийх

Тоо хэмжээ: 4 сум

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд

Хугацаа: 1-10 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах ажлын удирдамж батлагдаж, суурин аргаар тооллого явуулах туршилтын ажлыг 4 сумын  жишээн дээр хийсэн байна.

КХ

4.3. “Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавихгол зорилтын хүрээнд:

4.3.1. “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

“Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” төсөл амжилттай хэрэгжсэн байна.

КХ

4.3.2. Газрын биржийн цахим системийн хөгжүүлэлт хийх, төлбөр, тооцоог бүрэн цахимжуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      Системийн баримт бичгийг батлуулсан байна.

●      Газрын биржийн үйл ажиллагааны төлбөр, тооцоо бүрэн цахимжсан байна.

 

КХ

4.3.3. Улсын хэмжээнд Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль тогтоомж журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан байна.

 

КХ

4.3.4. Газрын биржийн цахим системийн сургалт, сурталчилгаа,  олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 сургалт, 1 сурталчилгаа

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 9-11 дүгээр сар

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Газрын биржийн цахим системд ажиллах боловсон хүчин чадавхжиж, Газрын биржийн үйл ажиллагааг олон нийтэд хүрсэн байна.

КХ

4.4. “Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэхгол зорилтын хүрээнд:

4.4.1. “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-11 дүгээр сар

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

 

“Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” төслийн ажил хэвийн явагдсан байна.

КХ

4.4.2. Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 3-11 дүгээр сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлсэн байна.

КХ

4.4.3. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг Газрын биржийн цахим систем, Газрын кадастрын мэдээллийн санд суурилан цуглуулах ажлыг зохион байгуулах, олон нийтэд ил тод болгох

Тоо хэмжээ: 8800 үнийн мэдээ

Чанар: Газрын даргын 2011 оны 182 дугаар тушаалд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн 8800 мэдээг цуглуулж, дүн шинжилгээ хийж олон нийтэд нээлттэй болсон байна.

КХ

4.4.4. Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4 дүгээр сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангасан байна.

КХ

4.4.5. Газрын харилцаанаас улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 3, 6, 9, 12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын хэмжээнд газрын татвар, төлбөр, хураамжийн орлого бүрэн төвлөрч, газрын орлогын төлөвлөгөө биелсэн байна.

КХ

4.4.6. Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны систем нэвтэрсэн байна.

 

КХ

4.4.7. Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох

Тоо хэмжээ: - Нийт дүнгээр

- Аймаг, нийслэлийн дүнгээр

- Сум, дүүргийн дүнгээр

-Газар ашиглалтын зориулалт тус бүрээр

Чанар:  Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 4-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон байна.

КХ

4.4.8. Газрын үнэлгээ, төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах

Тоо хэмжээ: 3

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 3, 8, 10 дугаар сар

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Газрын үнэлгээ, төлбөр, татвар хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулсан байна.

КХ

4.5. “Хаягжуулалтын мэдээллийн системийг байгуулах, хөтлөн явуулах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.5.1. Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэх, холбогдох стандартын дагуу нэгж талбарт хаяг өгөх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэн, холбогдох стандартын дагуу нэгж талбарт хаяг өгөх ажлыг зохион байгуулсан байна.

КХ

ОЗМТХ

“Тав. Геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийг газар зүйн мэдээллийн систем, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи ашиглан удирдан зохион байгуулах, хамтын ажиллагаанд тулгуурлан үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах замаар байгаль, нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг суурь орон зайн мэдээлэл, үйлчилгээгээр хангах, олон нийтэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“5.1. Салбарын хэмжээнд мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллагын болон орон нутгийн сүлжээ, техник, программ хангамж, системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.1.1.    Байгууллагын дотоод болон салбарын тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын, төрийн байгууллага хоорондын, мэдээлэл бүрдүүлэгч, хэрэглэгч байгууллагуудын харилцан холболтын, интернэтийн сүлжээний аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах

Тоо хэмжээ: Байгууллага, 21 аймаг, 330 сум, Нийслэл, 9 дүүргийг холбосон сүлжээ /интернэт болон тоон мэдээлэл дамжуулах сүлжээ/, Төрийн байгууллагуудын харилцан холболтын сүлжээ

Чанар: Холбогдох хууль тогтоомж, Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журамд нийцсэн, Мэдээлэл дамжуулах сүлжээнд мэдээллийн технологийн болон аюулгүй байдлын  дэвшилтэт технологи ашиглан салбарын Мэдээлэл дамжуулах сүлжээний аюулгүй байдал бүрэн хангагдсан, хэвийн, тасалдалгүй, найдвартай ажиллагаа 100% байна.Сүлжээний болон доголдол эмзэг байдлын тайлан лог үүсгэж тогтмол бичдэг байна.

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

●      Байгууллага, 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, 9 дүүргийн Газрын алба, 330 сум, 6 тосгоны Газрын даамал VPN тусгаарласан сүлжээ болон интернет хэвийн ажилласан байна.

●      Сервер өрөөний хүчин чадал нэмэгдсэн байна.

ОЗМТХ

5.1.2. Байгууллагын дотоод болон салбарын мэдээллийн системийн аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагаа хангах        

 

Тоо хэмжээ: Байгууллагын дотоод удирдлын систем-1, орон зайн мэдээллийн систем-1

Чанар:

●      Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгүүлсэн байна.

●      Системийн эмзэг байдлын тайлан лог үүсэж тогтмол бичдэг байх

●      Мэдээллийн системийн аюулгүй байдал бүрэн хангагдсан, хэвийн, тасалдалгүй, найдвартай ажиллагаа 100% байна.

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: үйл ажиллагаа, урсгал төсөв

●      Байгууллагын дотоод болон салбарын мэдээллийн системийн хэвийн тасралтгүй, найдвартай ажиллагаа хангагдсан, лицензтэй программ хангамжуудын сунгалт хийгдсэн байна.

●      Салбарын хэмжээнд хэрэглэгдэж буй техник болон программ хангамжийн судалгааг шинэчлэх, бүртгэлийн сан үүсгэж хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээ хийх, албан хаагчдын шаардлага хангахгүй байгаа компьютерыг шинэчилсэн байна.

ОЗМТХ

5.1.3.    Тоон гарын үсгийн технологийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх


Тоо хэмжээ: 621

Чанар: холбогдох хууль, журам, стандартын дагуу системд суурилуулагдаж тоон гарын үсгээр үйлдлүүд баталгааждаг болж, салбарын үйл ажиллагаанд нэвтэрсэн байх

Хугацаа: 1-3 сар

Санхүүжилт: үйл ажиллагаа

Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт хангагдсан, салбарын 621 албан хаагчид тоон гарын үсэгтэй болсон байна.

ОЗМТХ

“5.2. Геодези, зураг зүйн суурь бүхий сэдэвчилсэн зураг, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах замаар байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэлд хялбар хандах, хайх боломж бүхий түгээх систем бий болгох” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.2.1.    Суурь орон зайн мэдээллийн бүрэн ангиллыг гаргаж, шинж чанарыг тодорхойлох

Тоо хэмжээ: Газрын даргын тушаалаар батлагдсан “Суурь орон зайн мэдээллийн тодорхойлолт” баримт бичиг-1

Чанар: Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн дэлгэрэнгүй жагсаалт гарч, бүрдүүлэгч, хариуцагч тодорхойлогдсон байна. UN-GGIM-аас гаргасан суурь мэдээллийн жагсаалттай уялдсан, үндэсний онцлогийг харгалзсан, өгөгдөл, мэдээллийг орхигдуулаагүй байна

Хугацаа: 1-3 дугаар сар

Санхүүжилт: үйл ажиллагаа

Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн 14 суурь өгөгдлийн дэлгэрэнгүй жагсаалт гарч, бүрдүүлэгч, хариуцагч нар тодорхойлогдсон байна.

ОЗМТХ

5.2.2.    Байгууллагын үйл ажиллагааны болон Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, лавлагаа авах, хайлт хийх, төлбөр тооцоо хийх боломж бүхий байгууллагын цогц динамик веб хуудас хөгжүүлж, нэвтрүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: Цогц, динамик веб хуудас-1 www.nsdi.gov.mn, www.gazar.gov.mn

Чанар: Веб хуудаст тавигдах шаардлагад нийцсэн шинэлэг бүтэц зохион байгуулалттай, хэрэглэгчдэд ойлгомжтой, хүссэн мэдээллээ төвөггүй, цэгцтэйгээр олох боломжтой, тоон мэдээллийг цахимаар захиалах, төлбөр тооцоо хийх боломжтой, SSL гэрчилгээгээр хамгаалагдсан байна. Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1, 2, 5 дугаар сар хөгжүүлэлт, 1-12 дугаар сар хэвийн үйл ажиллагаа

Санхүүжилт: урсгал төсөв, үйл ажиллагаа

Байгууллагын үйл ажиллагааны болон Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, лавлагаа авах, хайлт хийх, төлбөр тооцоо хийх боломж бүхий салбарын цогц динамик веб хуудас хөгжүүлэгдсэн байна.

ОЗМТХ

5.2.3.    Орон зайн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх геопортал хөгжүүлэх МУЗГҮАХХАХТ-2.81.11, /МУЗГҮАХХАХТ-5.2.4.6/

Тоо хэмжээ: Цогц динамик геопортал -1 geoportal.nsdi.gov.mn, 14 суурь зургийн үйлчилгээ

Чанар: Олон нийт, энгийн хэрэглэгчдэд түгээх нээлттэй үйлчилгээнүүдийг интернэт ашиглан хаанаас ч хандаж болохуйц, Веб хуудаст тавигдах шаардлагад нийцсэн шинэлэг бүтэц зохион байгуулалттай, хэрэглэгчдэд ойлгомжтой, хүссэн мэдээллээ төвөггүй, цэгцтэйгээр олох боломжтой, холбогдох хууль тогтоомжид нийцсэн.

Хугацаа: 2-12 дугаар сар

Санхүүжилт: үйл ажиллагаа

Орон зайн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх геопорталаар дамжуулан хэрэглэгчид төрөл бүрийн орон зайн үйлчилгээнүүдийг интернэт ашиглан хаанаас ч хандаж боломжтой болно.

ОЗМТХ

5.2.4. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн  тухай хууль тогтоомжийн дагуу бусад байгууллагуудтай харилцах өгөгдөл, мэдээлэл солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байгуулах /МУЗГҮАХХАХТ-5.2.4.6/

Тоо хэмжээ: 1

Чанар: Орон зайн мэдээллийг салбарын түвшинд шинэчлэх тогтолцоо автоматжсан байна.

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт:  үйл ажиллагаа

Бусад төрийн байгууллагууд хариуцсан өгөгдөл, мэдээллээ шинэчлэх, солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байгуулагдаж төрийн үйл ажиллагаа цахимжсан байна.

ОЗМТХ

“5.3. Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаатай холбогдсон бодлого, хууль эрхзүйн орчин, стандартын тогтолцоог бүрдүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.3.1.    Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох хурлуудаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 хуулийн төсөл, 2 судалгааны тайлан

Чанар: Батлагдсан үзэл баримтлалд нийцсэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулагдсан байна.

Хугацаа: 1-5 дугаар сар

Санхүүжилт: үйл ажиллагаа

 

Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.

ОЗМТХ

5.3.2.    Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, холбогдох хурлуудаар хэлэлцүүлэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх  /ЗГҮАХХАХТ-2.81.9/

Тоо хэмжээ: 1 баримт бичгийн төсөл, 1 нөхцөл байдлын судалгаа

Чанар: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, холбогдох журамд нийцсэн байх

Хугацаа: 1-10 дугаар сард

Санхүүжилт: үйл ажиллагаа

Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, төрийн байгууллагуудын баримтлах бодлогын орчин бүрдэнэ.

ОЗМТХ

5.3.3. БНХАУ-ын Хэмжил, зураглал, гео-оронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах, тус байгууллагаас хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулах боломж нөхцөлөөр хангах

Тоо хэмжээ: 1

Чанар: холбогдох хууль тогтоомж болон Байгууллага хооронд гэрээ байгуулах журамд нийцсэн

Хугацаа: 1-12 дугаар сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

БНХАУ-ын Хэмжил, зураглал, геооронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулагдсан байна. Санамж бичгийн хүрээнд хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулсан байна.

ОЗМТХ

"Зургаа. Байгууллагын болон газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"6.1. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.1.1. Байгууллагын баримтын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх

 

Тоо хэмжээ: Хүлээн авсан баримтын тоогоор

Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

 

 

Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар байгууллагын баримтын архивын сан хөмрөгийг баяжуулж, номын сангийн үйлчилгээ сайжирсан байна.

АМТ

"6.2. Салбарын төрийн архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.2.1. Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн; Агаар, сансрын зураг; Инженер хайгуул, суурь судалгаа; Газар зохион байгуулалт; Кадастрын зураглал ба газрын кадастрын бүх төрлийн мэдээлэл, гүйцэтгэлийн ажлуудыг төрийн архивт шалгаж хүлээн авах, бүртгэлийн сан, хадгаламжийн нэгж үүсгэх

 

 

 

 

 

Тоо хэмжээ: Гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Төрийн архивын үндсэн заавар, “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу                    

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

 

 

 

 

 

Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар төрийн архивын сан хөмрөгийг баяжуулсан байна.

Төрийн архивт хадгалагдаж байгаа мэдээллийн талаарх мэдээллийг /metadata/ нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай, ил тод болгоно.

ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

Төрийн архивт хадгалагдаж байгаа мэдээллийн талаарх мэдээллийг /metadata/ нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай, ил тод байдлыг бий болгосон байна.

АМТ

6.2.2. Архивын баримтаар байгууллага, иргэдэд үйлчлэх, лавлагаа мэдээлэл олгох, уншлагын танхимаар үйлчлэх, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авах

Тоо хэмжээ: Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Холбогдох журмын дагуу, хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Архивын үйлчилгээг хөнгөн шуурхай, иргэдэд ойрхон болгосон байна. ТААҮЗ-ийн 7.4, 7.8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

АМТ

6.2.3. Архив, номын сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, баримт ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нөөц бүрдүүлэх, архивын стандарт орчны нөхцөлийг сайжруулах

Тоо хэмжээ: 5

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Архивын баримтыг хадгалах хамгаалах стандарт орчин бүрдсэн байна. ТААҮЗ-ийн 7.4, 7,8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

АМТ

6.2.4. Төрийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх

Тоо хэмжээ: Ирүүлсэн ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, болон түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдолтой баримтаар архивын сан хөмрөгийг байнга нөхөн баяжуулж Төрийн архивын ажлын үндсэн зааврын 3.1.1 дэх заалт хэрэгжсэн байна.

АМТ

6.2.5. Архивын баримтыг цахимжуулах, мэдээллийн сан үүсгэх, цахим мэдээллийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх

Тоо хэмжээ:  2 сан, 2349ХН

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Баримтын тоо хэмжээ, бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл сайжирч Төрийн архивын ажлын үндсэн зааврын 4.5.1, 6.5, 9.7 дахь заалт хэрэгжсэн байна.

АМТ

6.2.6. Нийслэл, дүүргийн газрын алба, аймгуудын ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Орон нутгийн ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаа сайжирсан байна.

АМТ

6.2.7. Аймгуудын ГХБХБГ болон бусад салбаруудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Гэрээт ажлын тоогоор

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээлгэн өгөх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймгуудын ГХБХБГ болон бусад салбарууд хэрэгцээ шаардлагадаа нийцсэн шинэчилсэн мэдээллээр хангагдсан байна.

 

АМТ

6.2.8. “Төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалтын улсын үзлэг”-т бэлтгэх

Тоо хэмжээ: 1 сургалт, 1 төлөвлөгөө

Чанар: Архивын тухай хууль, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Төрийн архивын архивын ажлын үндсэн зааврын шаардлагад нийцсэн байна.

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Архивын тухай хуулийн 9.2.3 дахь заалт биелсэн байна.

АМТ

6.2.9. Газрын харилцааны салбарын архивын баримтын үнэ цэнийг тодорхойлох хадгалалт, хамгаалалтын орчныг сайжруулж, олон нийтэд түгээх сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2

Чанар: Архивын тухай хууль, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Төрийн архивын архивын ажлын үндсэн зааврын шаардлагад нийцсэн байна.

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

АЕГ, ШУА, БСШУСЯ-ны дэргэдэх Түүх соёлын зүйлийг тодорхойлох комиссоор хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна.

 

"6.3. Төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, бусад байгууллага хэлтсүүдтэй хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.3.1. Төрийн болон албаны нууцыг хадгалж хамгаалах, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

 

 

 

 

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

 

 

Байгууллагын албан хаагчид, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журам болон цахим мэдээллийг хадгалах, хамгаалах сургалтыг ТЕГ-тай хамтран зохион байгуулсан байна.

Нууцын албан хэрэг хөтлөлтийг журмын дагуу зохион байгуулсан байна.

АМТ

"6.4. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.4.1. Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй геодезийн хэмжлийн багажийг шалгаж, баталгаажуулах

 

 

 

 

Тоо хэмжээ: 1300 багаж

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

 

 

 

Эталон багажны туршилтын хэмжилтийг өвөл, зун 2 удаа хийж үр дүнг боловсруулсан байна.

Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

АМТ

6.4.2. Жишилтийн полигон дээр геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах

Тоо хэмжээ: 2 удаа

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1 ба 7 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

 

АМТ

6.5. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.5.1. Архив, геодезийн хэмжлийн багаж баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

 

 

 

 

 

 

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 6-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

 

 

Төрийн архив, геодезийн хэмжлийн лабораторийн үйл ажиллагааг хууль эрх зүйн орчинд зохицуулсан дараах дүрэм, журмууд боловсрогдон баталгаажсан байна. Үүнд:

Баримт ашиглуулах журам

●      Геодезийн хэмжлийн багаж хадгалах журам

АМТ

“Долоо. Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг, хот суурин газрын хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын харилцан уялдааг зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих, хот байгуулалтын салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, холбогдох эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох, хяналт тавих, хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх үйл ажиллагааг зохион байгуулах" гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"7.1. Нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хот байгуулалтын судалгаа хийх, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, харилцан уялдааг хангах, мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, арга зүйгээр хангах, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.1.1. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, захиалагчийн хяналт тавих, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 1-12 сард                               

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажилд хяналт тавьж, гүйцэтгэгчид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Захиалагчийн хяналтыг гэрээний дагуу хийж, үе шатны тайланд дүгнэлт гаргасан байна

 

БНХТХ

7.1.2. Хот, суурин газрыг төлөвлөх болон дахин хөгжүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих  

 

Тоо хэмжээ: 1 багц

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот, суурин газрын төлөвлөлт, дахин хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, ХСГДХТХ-ийг дагалдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, холбогдох санал, зөвлөмжийг орон нутаг, төсөл хэрэгжүүлэгчдэд хүргүүлсэн байна.

БНХТХ

"7.2. Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтийг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох судалгаа, саналыг боловсруулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.2.1. Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, шаардлагатай мэдээлэл, судалгаагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, холбогдох санал, төслийг бэлтгэн хүргүүлж хэлэлцүүлсэн байна.

БНХТХ

7.2.2. Хот байгуулалтын норм, дүрэм, журам, стандартыг боловсруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах

Тоо хэмжээ: 2

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

1. Аймаг нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулсан байна.

2. “Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэх аргачлал”-ыг боловсруулж, батлуулсан байна.

БНХТХ

"7.3. Хот байгуулалт, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.3.1. Аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх талаар удирдамж, чиглэлээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: НХТЕТГ, 21 аймгийн ГХБХБГ

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Орон нутгаас холбогдох тайланг хүлээн авч, үнэлгээ дүгнэлт хийж БХБЯ-нд хүргүүлнэ. НЕТГ, 21 аймгийн ГХБХБГ болон ерөнхий архитекторуудыг мэргэжил, арга зүйн удирдамж, чиглэл, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.

БНХТХ

7.3.2. “Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих,

Тоо хэмжээ: НХТЕТГ, 21 аймгийн ГХБХБГ

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот, суурин газрыг улаан шугамын зураглалтай болгох талаар судалгаа хийж, Нийслэл, 21 аймгийн хот суурин газарт зааврын дагуу улаан шугамын зураглал хийгдэж мөрдөгдсөн байна.

 

7.3.3. Хот байгуулалт болон газар зохион байгуулалтын уялдааг хангуулах, дүгнэлт гаргах

Тоо хэмжээ: 1 дүгнэлт, 1 санал

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-11-р сард

Санхүүжилт: үйл ажиллагаа

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хот, суурины газрын төлөвлөлтөд дүгнэлт гаргаж, холбогдох санал, зөвлөмжийг нийслэл, орон нутагт хүргүүлсэн байна.

 

7.3.4. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн  судалгааг гаргах, хот байгуулалтын мэдээллийн санд оруулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Удирдамж, аргачлал, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн судалгааг гаргаж, хот байгуулалтын мэдээллийн санд оруулахад бэлэн болгосон байна.

 

7.3.5. Салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг  бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: 3

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Дараах сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

-     1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудыг чадавхижуулах сургалт

-     2. Салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалт

-     3. Шинээр болон шинэчлэн батлагдсан бусад хууль болон тэдгээрийг дагалдан гарсан дүрэм, журмыг танилцуулах, мэдээлэх,  сургалт, семинар

БНХТХ

"7.4. Аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаагаар хангах, хянах, үйлчилгээ үзүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.4.1. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох ажлыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх.

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, журмыг баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

●      Хот байгуулалтын баримт бичгийн боловсруулалтын үе шатанд хяналт тавьж, холбогдох зөвлөмж, шаардлага, дүгнэлтийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн биелэлтийг хангуулсан  байна.

БНХТХ

7.4.2. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл, хөтлөлтийг хийсэн байна.

БНХТХ

7.4.3. Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч Хот байгуулалтын форум зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 9 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Хот байгуулалтын форум”-ыг зохион байгуулсан байна.

БНХТХ

7.4.4. Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрмийг баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийж, дүгнэлтийг гаргасан байна.

БНХТХ

7.4.5. Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертийг сонгон шалгаруулж, эрх олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, журмыг баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертийг сонгон шалгаруулж, эрх олгосон байна.

ЗУХАГ

БНХТХ

"7.5. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор болон орон нутаг дахь хот байгуулалтын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.5.1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу хүлээн авч дүгнэн БХБЯ-нд тайлагнах, холбогдох санал, зөвлөмжийг боловсруулж орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      21 аймаг, нийслэлийн ерөнхий архтекторуудын 2017 оны ажлын тайланг хүлээн авч, үнэлж дүгнэн БХБЯ-нд хүргүүлнэ.

●      21 аймаг, нийслэлийн хэмжээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн байна.

БНХТХ

7.5.2. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, хот байгуулалтын асуудлыг хариуцсан нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгээр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард                

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторууд болон орон нутгийн ГХБХБГ-ыг Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын удирдамж, чиглэл, зөвлөмжийг боловсруулж, нийслэл, 21 аймагт хүргүүлсэн байна.

БНХТХ

“Найм. Хот байгуулалтын кадастрыг хот, суурин газарт эрхлэх, улсын нэгдсэн системийг бий болгох ажлыг зохион байгуулах, норм, дүрэм, журам, заавар, аргачлал, стандартыг боловсруулах, мөрдүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийг бүрдүүлэх, сан үүсгэх, хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ хийх:  гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"8.1. Улсын хот байгуулалтын кадастрын нэгдсэн системийг байгуулах, ажиллуулах, хот, суурин газарт хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах

8.1.1. Улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 төслийн баримт бичиг /330 сумыг хамруулсан/

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-6 сард

Санхүүжилт: Урсгал зардал

Сумын төвийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүсгэх төсөл батлагдсан байна.

ХБКХ

8.1.2. Хот байгуулалтын кадастрын албыг эрхзүй, нормативын болон арга зүйн удирдамжаар хангах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 4-6-р сард                 

Санхүүжилт: Урсгал зардал

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд аймаг, хотын ерөнхий архитектор, ГХБХБГ-ын нэгжийн удирдлагад зориулсан сургалтыг зохион байгуулсан байна.

ХБКХ

БНХТХ

8.1.3. Хот байгуулалтын кадастрын алба болон удирдлагын хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 9-р сард                    

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалын кадастрын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын загварыг шинэчлэн баталсан байна.

ХБКХ

"8.2. Геодези, байр зүй, зураг зүйн материал, газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл, гидрогеологи, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилт, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц, газар нутгийн тохижилтын мэдээлэл бүхий хот байгуулалтын нэгдсэн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.2.1. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангуулах 

Тоо хэмжээ: 21 аймгийн төвийн сумд

Чанар: Холбогдох дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Урсгал зардал, үйл ажиллагаа

21 аймгийн төвийн сумын холбогдох мэдээллийг хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүрэн оруулсан байна.

ХБКХ

8.2.2. “Монгол Улсад ухаалаг засаг төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан хот байгуулалтын орон зайн мэдээллийг бий болгож, түүнийг солилцож хэрэглэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 2 ТЭЗҮ

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-10 сард

Санхүүжилт: Урсгал зардал, үйл ажиллагаа

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах хүрээнд барилга, байгууламжаас хүн ам, эд зүйл аврах, тоног төхөөрөмжийн бүртгэл, түүний байрлал, барилга, байгууламжийн бат бэх чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд, замын орц, гарц болон түүний хэмжээний талаарх мэдээллийг үүсгэх ТЭЗҮ болон мэдэгдэм буюу 3,5М-аас дээш газар хөдлөлийн мэдээллийн онлайн каталоги үүсгэх ТЭЗҮ боловсруулж, ОБЕГ-т хүргүүлсэн байна. 

ХБКХ

“8.3. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтаар мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.3.1. Хот байгуулалтын мэдээллийн сангаас нэгдсэн тайлан, судалгаа гаргах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 тайлан

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 6-11-р сард              

Санхүүжилт: Урсгал зардал, үйл ажиллагаа

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангаас судалгаа гаргах загвар /маягт/ батлагдаж, судалгааны тайлан, танилцуулгыг БХБЯ-нд хүргүүлсэн байна.

ХБКХ

"8.4. Хот байгуулалтын кадастрын үйл ажиллагаа, мэдээллийн сантай холбоотой эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлуулах, сурталчлах, хэрэгжүүлэх, дэвшилтэд, шинэ техник, технологийг судлах, нэвтрүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.4.1. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг сайжруулах

Тоо хэмжээ: 1 заавар, 1 аргачлал

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6-р сард

Санхүүжилт: Урсгал зардал, үйл ажиллагаа

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд мэдээлэл оруулах заавар,  мэдээллийн сангийн үйл ажиллагаанд хяналт хийх аргачлал боловсруулагдаж, батлагдсан байна.

ХБКХ

8.5. Хот байгуулалтын кадастрын чиглэлээр боловсон хүчин, хүний нөөцийг сургаж бэлтгэх, орон нутаг дахь тухайн асуудлыг хариуцсан нэгжийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудыг чадавхижуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.5.1. Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн системийг хот суурины хэмжээнд байгуулах хүрээнд чадавхижуулах сургалт зохион байгуулах, хяналт хийх, програм хангамжийн хөгжүүлэлт хийх

Тоо хэмжээ:  1

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12-р сард                                               

Санхүүжилт: Үйл ажиллагаа, норм, нормативын сан

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, программ хангамжийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

 

ХБКХ

"Ес. Энэхүү стратегийн зорилтын 2.4.1-2.4.8-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалтыг эрхлэх, байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн үндэслэлээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ

“9.1. Салбарын хэрэглэгчдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.1.1. Салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний судалгааг олны хүртээл болгох, хэрэглэгчдийг судалгаа, мэдээллээр хангах

Тоо хэмжээ: 8 чиглэл

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Салбарын 2018 онд хийсэн дараах чиглэлийн олон улсын, дотоодын, архивын судалгаа бүхий эмхэтгэл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон байна. Үүнд:

  1. Геодези, зураг зүй,
  2. Инженер хайгуул, мониторинг,
  3. Газар зохион байгуулалт,
  4. Газрын кадастр,
  5. Орон зайн мэдээлэл, технологи
  6. Бүс нутаг, хот төлөвлөлт
  7. Хот байгуулалтын кадастр
  8. Архив.

ЗУХАГ

ГЗЗХ

CCМХ

ГЗБХ

КХ

ОЗМТХ

АМТ

БНХТХ

ХБКХ

9.1.2. Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулсан байна.

ЗУХАГ

9.1.3. Газрын харилцааны салбарт 2020 онд хийх ажлын ТЭЗҮ, төсвийн тооцоо, танилцуулгыг боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлэх

 

Тоо хэмжээ: Ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Техникийн төсөл, ТЭЗҮ-г боловсруулан Барилга, хот байгуулалтын Дэд сайдаар батлуулсан байна.

1.      

ЗУХАГ

ГЗЗХ

АМТ

9.1.4. Салбарын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, бодлого, төлөвлөлтийг шинэчлэн боловсронгуй  болгох, хэрэгжүүлэх ажилд оролцох

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөн шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар санал, төслийг бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.  

●      Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг БХБЯ-ны холбогдох газартай хамтран зохион байгуулах

ЗУХАГ

ХБКХ

ГЗБХ

КХ

ССМХ

ГЗЗХ

ОЗМТХ

9.1.5. “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг боловсруулах

/ЗГҮАХХАХТ-2.80.1/

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ын төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг БХБЯ-ны холбогдох газартай хамтран зохион байгуулсан байна..

ЗУХАГ

ГЗБХ

КХ

ССМХ

ГЗЗХ

ОЗМТХ

БНХТХ

ХБКХ

9.1.6. Жэндерийн талаар салбарын хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Батлагдсан бодлого, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байна.

ЗУХАГ

9.2. Салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэд хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.2.1. Урсгал төсвөөр гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: Батлагдсан ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

 

2019 оны урсгал төсвөөр хийх гэрээт гэрээт ажлуудын гэрээний биелэлтэд хяналт хийсэн байна.

ЗУХАГ

9.2.2. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Дараах гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хийх зөвлөх үйлчилгээний компаниудын гэрээний биелэлтэд хяналт хийж, тайлан, дүгнэлтийг хүлээн авч, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.     “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” Зөвлөхийн ажлын явцад хяналт тавих

2.     Нийгэм эдийн засгийн мэдээллийн сан бүрдүүлэх журмын төслийг боловсруулах, батлуулах ажилд хяналт тавих

3.     “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

4.     “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

5.     “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

6.     “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

7.     Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээг байгуулах” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх ажлыг зохион байгуулах

ЗУХАГ

9.2.3. Салбарын норм, нормативын баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 4-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, нормативын баримт бичгийн судалгааг холбогдох хэлтэстэй хамтран гаргах, шинэчлэх, шинээр боловсруулах норм, норматив баримт бичгийн талаар санал бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн байна

ЗУХАГ

9.2.4. “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх” болон  “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хуулийн этгээдэд олгох үйл ажиллагааны бэлтгэл ажлыг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаагаар хангах, үйлчилгээ үзүүлэх;

Тоо хэмжээ: 3 багц

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын тухай, Газрын тухай болон Геодези, зураг зүйн тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн холбогдох журмуудад өөрчлөлт оруулан БХБ-ын сайдаар батлуулсан, үүний дагуу шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл болон мэргэжлийн байгууллагын холбогдох эрх олгогдсон байна.

 

ЗУХАГ

“9.3. Хүний нөөцийн бүртгэлийг хөтлөх, чадавхийг дээшлүүлэх, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарын ажлын байранд тавигдах дадлага, туршлагын стандарт шаардлагыг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.3.1. Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 2

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

●      “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийг батлуулах

●      “Төрийн албан хаагчийн 2019 оны сургалтын төлөвлөгөө”-г батлуулж, уг төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулж, тайланг тухай бүр гаргуулан авч, байгууллагын цахим хуудсанд мэдээлэх, мэдээллийн сан бүрдүүлсэн байна.

ЗУХАГ

9.3.2. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, ажилтан томилох, чөлөөлөхтэй холбоотой болон бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль болон яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжинд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын хүний нөөцийн асуудал хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

ЗУХАГ

9.3.3. “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

ЗУХАГ

9.3.4.Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх 

Тоо хэмжээ: тухай бүр

Чанар: Хууль тогтоомжинд нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Архивын улсын үзлэгт байгууллагын албан хэрэг хөтлөлт, төрийн захиргааны чиглэлээр шалгах удирдамжийн дагуу бэлтгэж, улсын үзлэгт хамрагдах ажлыг зохион байгуулсан байна.

                                                  

ЗУХАГ

9.3.5. Салбарын боловсон хүчний мэдээллийн санг буй болгох

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Агентлаг, Аймгийн ГХБХБГ, Нийслэлийн ГА, дүүргийн ГА-ны мэргэжилтэн, сумын Газрын даамлын хүний нөөцийн мэдээллийн санг бий болгож, шинэчилсэн байна.

 

ЗУХАГ

9.3.6. Газрын харилцаа, барилга, хот байгуулалт салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тогтмол

Чанар: Хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

“Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн байна.

ЗУХАГ

БНХТХ

9.3.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, дэд бүтцийг хүртээмжийг бий болгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

БХБЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн шийдвэр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлагнах, холбогдох газруудтай хамтран ажилласан байна

ЗУХАГ

БНХТХ

“9.4. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.4.1. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой шаардлагатай арга хэмжээг салбарын хэмжээнд зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад холбогдох эрх зүйн актын талаар сургалт, мэдээлэл хийх, хуулийг хэрэгжүүлэх талаар чиглэл, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-аас авах, холбогдох харьяа байгууллагыг /21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газрын алба/ зөвлөмж, чиглэлээр хангаж ажиллах, Хуульд шинээр томьёологдсон холбогдох баримт бичгийг /албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө г.м/ боловсруулж, батлуулсан байна.

 

ЗУХАГ

9.4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлт, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: ГЗБГЗЗГ-ын нийт албан хаагч, Нийслэлийн газрын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бүх шатны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

ЗУХАГ

9.4.3. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотой орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг  зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах

Тоо хэмжээ: 21 аймгийн хэмжээнд
Чанар: Зохих хууль тогтоомжийн дагуу
Хугацаа: 2-4 сард
Санхүүжилт: Үйл ажиллагаа

●    21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын удирдлагатай орон нутагт уулзалт зохион байгуулах, хамтран ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээг зохион байгуулсан байна.

●    Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангасан байна.

ЗУХАГ

“9.5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.5.1. Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын цахим хуудас, цахим шууданг тогтмол ажиллуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард     

Санхүүжилт:Урсгал зардал, үйл ажиллагаа

 

 

 

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан байна.

ЗУХАГ

9.5.2. Салбарын гадаад болон дотоод хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард     

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төлөвлөгөөг боловсруулж батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулсан байна.

ЗУХАГ

9.5.3. Дотоодын болон олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, салбарын зөвлөгөөнд оролцох

Тоо хэмжээ: Төлөвлөгөөний дагуу

Чанар: Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Дотоодод дараах хурал, уулзалт, семинарыг зохион байгуулж, оролцсон байна. Үүнд:

1.     Удирдах ажилтны зөвлөгөөн

2.     Газрын харилцааны ажилтны өдөр

3.     “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөн гэх мэт

ЗУХАГ

“9.6. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.6.1. Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Тоо хэмжээ: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Тухай бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагаас гаргаж буй хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын төсөл хууль тогтоомжид нийцсэн байна. Газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл хууль тогтоомжид нийцсэн байна.

 

ЗУХАГ

9.6.2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гэрээний нөхцлийг үндэслэн гэрээг дүгнэх, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад хяналт тавих

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хууль, эрх зүйн үндэслэлийг хянасан байна. 2019 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан хэрэгжсэн байх, биелэлтийг тайлагнасан байна.

ЗУХАГ

9.6.3. Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох мэдүүлгийг хугацаанд нь гаргаж тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Хуулийн хугацаанд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг хадгалах, ашиглах журмыг хэрэгжүүлэн ажилласан байна.

ЗУХАГ

“9.7. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.7.1. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа, баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу зохицуулагдан ирсэн, явсан албан бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт сайжирна.

 

ЗУХАГ

9.7.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Байгууллагын архив, албан хэрэг, хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 71 дүгээр тогтоол, ‘’Тогтоол, шийдвэр хэрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавих тухай’’ АЕГ-ын зөвлөмжийн дагуу хэрэгжсэн байна.

ЗУХАГ

"Арав. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"10.1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.1.1. Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлтийг боловсруулж эдийн засгийн тооцоо судалгаа хийх, холбогдох газар хүргүүлж батлуулах, төсвийн хуваарь хийх, хяналт тавьж ажиллах, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт боловсронгуй болсон байна.

ЗУХАГ

СЭЗХ

10.1.2. Гэрээт ажлын санхүүжилт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулан аж ахуйн үйл ажиллагаагаар жигд хангах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: Сар бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Гэрээт ажил болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт сайжран, агентлаг аж ахуйн үйл ажиллагаагаар бүрэн хангагдсан байна.

ЗУХАГ

СЭЗХ

Дээш буцах