EN

ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН АРГААР БЭЛЧЭЭРИЙН БИОМАСС ТОДОРХОЙЛОХ ГАРЫН АВЛАГА

“Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн биомасс тодорхойлох” гарын авлага Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсээс “Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан заавар”-ыг боловсруулан, Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 126 дугаар “Аргачилсан заавар батлах тухай” тушаалаар батлуулсан. Дээрх аргачлалыг улсын хэмжээнд нэвтрүүлэх, туршилт, таарцыг гүйцэтгэх хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сумын газрын даамлуудад шаардлагатай танилцуулга, гарын авлагыг бэлтгэн боловсрууллаа.

“Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан заавар”-ыг Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор, Монгол Улсын зөвлөх инженер Л.Уранбилэг, доктор Б.Батбилэг, доктор Э.Эрхэмбаяр, доктор И.Мягмаржав, доктор П.Ариунсүрэн Монгол улсын их сургуулийн доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер П.Мягмарцэрэн, доктор Ц.Базарханд, доктор Ц.Гантулга, доктор Б.Сайнбуян, Шинжлэх ухааны академи Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач доктор Б.Баяртунгалаг, доктор М.Уртнасан, зайнаас тандан судлалын доктор Н.Энхжаргал, мөн доктор Л.Нацагдорж, доктор Д.Даваадорж, магистр Г.Энх-амгалан нарын судлаачдын баг боловсруулж, холбогдох материалын эхийг бэлтгэсэн.

Иймд та бүхэн үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж ажиллана уу. Та бүхний цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье. 



Дээш буцах