Ач холбогдол |
Тус сүлжээний мэдээллийг иргэний хэрэгцээнд төрөл бүрийн газрын зураг үйлдэх, нутаг дэвсгэрийн хэвтээ, босоо хөдөлгөөнийг хянах, газар нутгийн хэлбэр, хэмжээг тодорхойлох /геоид сайжруулах/-д, цэрэг батлан хамгаалах зориулалтаар навигацийн, зайнаас тандан судлалын, харилцаа холбооны бүхий хиймэл дагуулын байнгын хяналтыг хийхэд үндэслэл болдог. |
|||
Зориулалт |
Геодезийн хэмжилт, газрын зураг үйлдэх, нутаг дэвсгэрийн хэмжээг үнэн зөв хэмжээг тогтоох, дэлхийн гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр гарч буй хөдөлгөөн шилжилтийг хянах зэрэгт ашиглана. |
|||
Одоогийн мэдээллийн сан |
|
|||
Хадгалагдах хэлбэр |
Геомэдээллийн сан, каталог, тоон бүртгэл, тайлан |
|||
Дүрслэгдэх хэлбэр |
Цэг (томъёолсон таних тэмдэг) |
|||
Шинэчлэл хийх давтамж |
Геодезийн байнгын цэгийн мэдээллийн санд өөрчлөлт орох бүрд тогтмол шинэчилнэ. |
|||
Цахимаар түгээх |
Нээлттэй, захиалгат |
|||
Ашиглах эрх |
Ахисан |
|||
Топологийн дүрэм |
А/328 байгууллагын стандартын 8.13, 8.14, 8.15, 8,16-д заасан топологи дүрмүүдийн шаардлагыг хангасан байх ёстой. |
|||
Үндсэн хариуцагч |
ГЗБГЗЗГ (Геодези, зураг зүйн хэлтэс) |
|||
Орон нутагт |
Аймгийн ГХБХБГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, сумын газрын даамал |
|||
Дэлгэрэнгүй мэдээлэл aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa |
Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор дэлхийн нийтийн солбицлын WGS-84 тогтолцоонд шилжиж эхэлсэн бөгөөд ГХГЗЗГ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/112 тушаалаар ITRF2008 тодорхойлолтын 2005 оны 01-р сарын 01-ний өдрийн эринд геодезийн хэмжил, зураглалын ажлыг хийхээр болсон. Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг 1936-1944 онуудад ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын Зэвсэгт хүчний Жанжин штабаас эрхлэн манай улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын үүднээс нутаг дэвсгэрийг 1:100000 масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын өндрийн үндэслэлд зориулан 13 полигон, 46 шугам бүхий нивелирдлэгийн II ангийн нарийвчлалтай сүлжээ байгуулсан байдаг. Полигоны дундаж периметр 1200 км, репер хоорондын зай 7-10 км, суурь репер хоорондын зай 70-150 км, хөрсний реперийг дунджаар 1.3-2.0 метрийн гүнд суулгасан байна. Энэ сүлжээ ЗХУ-ын нивелирийн II ангийн сүлжээтэй Ирвэстэйн гол, Тэс, Ханх, Алтанбулаг, Дадал, Эрээнцав орчмоор тус тус холбогдсон байдаг. Иймээс Монгол Улсын өндрийн сүлжээний эхлэл өгөгдөл нь Балтийн тэнгисийн өндрийн системд, ортометрийн өндрийн тогтолцоонд хийгдсэн бөгөөд тэгшитгэн бодолтоос гарсан 1 км нивелирдлэгийн дундаж квадрат алдаа ±4 мм юм. 1974-1996 онуудад улсын өндрийн тулгуур сүлжээг давтан хэмжих ажил хийгдсэн ба эцсийн дүндээ төлөвлөсөн нарийвчлалыг бүхэлд нь хангаж чадаагүй боловч 41 шугам II ангийн, 8 шугам III ангийн, 2 шугам IY ангийн нарийвчлалыг тус тус хангасан сүлжээ болсон байна. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 см-ээс дээш хэтэрсэн 3 полигоны 14 шугамыг II ангийн нивелирдлэгийн шугам гэж тооцсон байдаг. Аймгийн төв, нийслэл хотын онгоцны буудлуудад байрлах Гравиметрийн 1-р ангийн сүлжээ 24 цэгтэй, сумын төв, томоохон суурин газруудын онгоцны буудлуудад байрлах Гравиметрийн 2-р ангийн сүлжээ 104 цэгтэй юм. 2010 онд Монголын мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн бүртгэл” төслийн шугамаар 6 станцыг Дархан /1/, Эрдэнэт /1/, Улаанбаатар /2/ хотуудад газрын кадастрын зураглалын ажилд ашиглуулахаар суурилуулсан. 2013-2015 онд бусад 23 станцыг байгуулсан. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээнд тулгуурлан статик хэмжилтийн тэгшитгэн бодолт хийх онлайн боловсруулалтын систем байгуулагдаад байна. monpos.gazar.gov.mn |
|||
Мөрдөх стандарт |
|
|||
Хэрэглэгч |
Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт |
|||
Хууль эрх зүйн үндэслэл |
Геодези, зураг зүйн тухай хууль |
Мэдээллийн сангийн ангилал
Ангилал |
Дэд ангилал |
Төрөл |
Байрлалын |
GNSS-ийн байнгын ажиллагаатай станц |
АА |
GNSS-ийн сүлжээ |
А |
|
В |
||
C |
||
IV анги |
||
Гравиметрийн сүлжээ |
- |
I анги |
II анги |
||
Өндрийн сүлжээ |
- |
I анги |
II анги |