EN

    Барилга, суурин газар

        Барилга, суурин газрын мэдээлэл гэдэгт эдэлбэр газар, оршин суугч, дэд бүтэц бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг салбарууд хөгжсөн өөрийн удирдлага бүхий суурьшлын бүсийн мэдээллүүд багтана. 

    Ач холбогдол

        Иргэд, олон нийт интернэт орчин ашиглан өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газар, барилга байгууламжийн мэдээллийг хэрхэн хот төлөвлөлтөд тусгагдсан, оршин суугаа газрын орчимд ямар барилга байгууламж юуны зориулалтаар баригдах, баригдаж буй талаар мэдээллийг тухай бүр авах боломж нээгдэнэ.

    Зориулалт

       Барилга, суурин газрын мэдээллийг хот байгуулалт, төлөвлөлт, гамшгийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, түргэн тусламж, татвар ногдуулалт, хүн амын тархалтыг тогтоох, дүн шинжилгээ хийх зэрэг тохиолдлуудад хэрэглэнэ.

    Одоогийн мэдээллийн сан

    • Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан
    • 1:1000 масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан
    • 1:25000 масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан

    Хадгалагдах хэлбэр

    Гео мэдээллийн сан, файл

    Дүрслэгдэх хэлбэр

    Цэг, шулуун, полигон

    Шинэчлэл хийх давтамж

    Өөрчлөлт орох бүрд тогтмол шинэчилнэ

    Цахимаар түгээх

    Захиалгат

    Ашиглах эрх

    Ахисан

    Топологийн дүрэм

    Геометр биетүүд хоорондын хамаарлын топологийн алдаагүй байх

    Үндсэн хариуцагч

    ГЗБГЗЗГ (Хот байгуулалтын хэлтэс, Хот байгуулалтын кадастрын хэлтэс

    Орон нутагт

    Аймгийн ГХБХБГ, сумдын газрын даамал, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

        Манай эрины III зууны үеэс монголчууд өөрийн архитектураа бий болгож хөгжүүлсээр 1921 оны ардын хувьсгалтай золгоход эртний 300-гаад хот суурин, 4000 гаруй сүм дуган, 770-аад хүрээ, хийдтэй болсон байв. 1924 оноос Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн нэрлэж, Улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрийдэн эдэлбэр газрыг нь 104 га байхаар тогтов. Мөн Хиагт, Ховд, Улиастай зэрэг суурингуудыг монгол улсын хот болгож, томоохон 115 хүрээ сууринд аймаг сумын засаг захиргаа соёлын асуудлыг төвлөрүүлэх тогтоол гаргажээ. Энэ нь суурин соёл иргэншлийн нэг хэлбэр хот суурин барьж байгуулах үзэл баримтлалын анхны хууль эрх зүйн баримт бичиг болсон юм. Дэлхийн хотжилтын түүхэнд гарсан онолын үзэл баримтлал ЗХУ-ын архитектур, хот байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний норм дүрмийн түвшинд шууд нөлөөлж тэр нь эцэстээ 1925 онд монголд хэрэгжиж эхэллээ. ЗХУ-ын архитектур хот байгуулалтын норм дүрмээр дамжин монголын хот суурин, архитектурын хэв маяг орон зайн зохиомжид тусгалаа олсон түүхтэй. 1940-өөд оны дундаас Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэ ажилд монголын ууган архитектор Б.Чимэд оролцож, 1950-иад оны эхнээс хэрэгжүүлэх ажлыг нь удирдсан гэж үздэг. Тэрээр талбайн орон зайг бүхэлд нь Монгол уламжлалаа баримтлан нар ивээсэн өмнө зүг Богд уул талруу салхиных нь дор нээлттэй орхиж Богд уулын ногоон бүс, Засгийн газрын ордон, Бунхант индэр, Сүхбаатарын хөшөө бусад сонгодог архитектурын барилга байгууламжууд оролцсон амралт, зугаалгын орчин үүсгэсэн хотын төвийн орон зайн бичил уур амьсгалыг зохицуулан өөрчлөх “ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР”-ын иж бүрэн цогцолбор байхаар санал дэвшүүлсэн гэдэг. Монголын орчин үеийн архитектур ийнхүү хөгжил дэвшлийг олж явсаар Монгол улс НҮБ, ЭЗХТЗ-д гишүүнээр элсэж, социалист системийн хот суурин үүсч хөгжсөн 1960-1990 он буюу шинэ эргэлтийн бодлогын үетэй учирсан. Хот байгуулалт архитектурын хөгжилд 1960 оноос хойш гарсан нэг том амжилт бол хотжилт юм. Энэ үе нь ЗХУ-д боловсруулсан Улаанбаатар хотын I, II, III Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх он жилүүд байлаа. Энэ хүрээнд Энхтайвны гудамж түүнийг тодотгосон 40-50 мянгатын орон сууцны хороолол мөн Улаанбаатар хотын орон сууцны 120, 220 мянгатын хорооллууд, хожуухан орон сууцны II, XV, XIX, XVI, IV, V, X, XI, XIII, VI хорооллуудыг барьж ашиглалтад оруулжээ. Энэ үед архитектур орон зайн зарчим нь адилхан 5-9 давхар барилгатай орон сууцны иж бүрэн 13 хороолол Дархан, Чойбалсан хотуудад бас баригджээ.

    Эх сурвалж: “Монголын Архитектур хот байгуулалтын сэтгэлгээний хөгжлийн тойм”.

    Мөрдөх стандарт

    •  “Газар зүйн мэдээлэл - Мета өгөгдөл MNS 5774:2007”
    • “Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдэг  MNS 6736:2018”
    • “Байр зүйн зургийн мэдээллийн сангийн бүтэц ба агуулга”- Газрын даргын А/238 тушаал
    • “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам”
    • “Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан, таних тэмдгийн стандарт Масштаб: 1:500, 1:1 000, 1:2 000, 1:5 000   MNS 6702:2017”

    Хэрэглэгч

    Төрийн болон төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, иргэд, аж ахуй нэгж

    Хууль эрх зүйн үндэслэл

    Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль

    Мэдээллийн сангийн ангилал

    Ангилал

    Дэд ангилал

    Барилга

    -

    Суурин газар 

    -

    Дээш буцах