Ач холбогдол |
Байр зүйн зураг нь улс орны дэд бүтэц, нийгэм эдийн засгийн бүхий л салбаруудад орон зайн дүн шинжилгээ, төлөвлөлт, бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд суурь мэдээлэл болон хэрэглэгддэг. |
|||
Зориулалт |
Бүс нутаг, төвлөрсөн суурин, тэдгээрийн хоорондох дэд бүтцийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, үйлдвэр, байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн барилгажилтын төсөл зохиох, шинээр бий болсон эсвэл устсан объект, газрын гадаргын өөрчлөлтийг дүрслэх, зам барилга, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн тохижилтийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах, байгаль орчин, экологийн үнэлгээ хийх, уулын ажлын төлөвлөлт, уурхайн ашиглалтыг хянах, хот, суурин газрын газар ашиглалт, бүртгэл, ашигт малтмалын орд газрын нарийвчилсан хайгуул, судалгаа, ашиглалт, газар тариалан, усжуулалтын ажлын хайгуул, зураг төсөл зохиох, бороо, үерийн хамгаалалтын далан, төмөр зам ба авто замын трассын хайгуул хийх, зураг төсөл зохиох, газар шорооний ажлын тооцоо хийх, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлын хэмжээ тогтоох, эрчим хүч, дулаан хангамж, холбоо мэдээлэл, ариутгах татуурга, үерийн усны шугам сүлжээ төлөвлөх, барьж байгуулах, ашиглах, өргөтгөх, нисэх буудал, аэродромын орчмын төлөвлөлт, онгоц нисэх буух, явгалах үеийн удирдлага, чиглүүлгийг хийх, улсын болон засаг захиргааны нэгжийн хилийг тодотгох, байрлалд суурилсан гар утасны ухаалаг систем, хамгийн ойр замчлах аппликешн хөгжүүлэх. |
|||
Одоогийн мэдээллийн сан |
|
|||
Хадгалагдах хэлбэр |
Гео мэдээллийн сан |
|||
Дүрслэгдэх хэлбэр |
Цэг, шулуун, полигон |
|||
Шинэчлэл хийх давтамж |
Өөрчлөлт орох бүрд тогтмол шинэчилнэ |
|||
Цахимаар түгээх |
Нээлттэй, Захиалгат |
|||
Ашиглах эрх |
Энгийн, Ахисан |
|||
Топологийн дүрэм |
Геометр биетүүд хоорондын хамаарлын топологийн алдаагүй байх |
|||
Үндсэн хариуцагч |
ГЗБГЗЗГ (Геодези, зураг зүйн хэлтэс) |
|||
Орон нутагт |
Аймгийн ГХБХБГ, сумдын газрын даамал, Нийслэл, дүүргийн газрын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар |
|||
Дэлгэрэнгүй мэдээлэл aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa |
Монгол орныг зурагжуулах, геологи, хайгуул, хөдөө аж ахуй зэрэг улс ардын аж ахуйн бүх салбарт зураг төсөл боловсруулах, улс орноо батлан хамгаалах хэрэгцээг байр зүйн зургаар хангах ажлын хүрээнд Улсын геодези, зураг зүйн газар (хуучин нэрээр)-аас 1:50000 масштабтай зургийг 1977-1994 онд хийсэн бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 38 орчим хувийг хамарсан. 1:50000-ны масштабтай байр зүйн зургийг хиймэл дагуулын зураг ашиглан зохиох шинэ техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр АНУ-ын буцалтгүй тусламжаар “Өндөр нарийвчлалын сансрын зургаар 1:50000 масштабтай байр зүйн зураг зохиох” төслийг 2010-2012 онд хэрэгжүүлж Замын-Үүд, Сайншандын нутаг дэвсгэрийг хамарсан 12 хуудас 1:50000 масштабтай байр зүйн тоон зургийг зохиосон байна. Уг төсөл нь манай улсад байр зүйн зургийг сансрын зураг ашиглан зохиох, тоон зургийн алдаа шалгах үйл явцын талаар таниулсан ажил байлаа. Монгол орны нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан хамгийн том масштабын зураг бол 1:100000 масштабтай байр зүйн зураг байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд хадгалагдаж байгаа 1:100000 масштабтай байр зүйн зургийг УГЗЗГ (хуучин нэрээр)-аас 1961 оноос хойших агаарын зураг ашиглан 1945 оны байр зүйн зургийн үндэслэлээр, 1970-аад оны тодруулалтын материалд тулгуурлан зураглаж 1984 онд хэвлэжээ. Улс орны хөгжлийн дагуу шугаман байгууламж, зам харилцаа, суурин газар шинээр нэмэгдэж, тоон технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед Монгол орны дэд бүтэц, геологи уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, хот төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажил болон шийдвэр гаргагчдын түвшинд ч байр зүйн тоон зургийг ашиглах, түүнээс олж авах мэдээллийн хэрэгцээ ихэссээр байгаатай уялдуулан 1:100000 масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлж, зурагт тусгагдах мэдээллүүдийг шинэчлэх, баяжуулах зэрэг хэрэглэгчдийн байнгын эрэлт хэрэгцээг хангах шаардлага. 1:100000 масштабтай нийт 1210 хуудас байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг 2004-2006 онд хийж дуусгасан. Тоон хэлбэрт шилжүүлсэн 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг шинэ агуулгаар баяжуулан нийтийн хэрэгцээнд ашиглахын тулд хээрийн болон суурин тодруулалтын ажил хийх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ зорилгоор 2008 оноос байр зүйн зургийн тодруулалтын ажлыг эхлүүлж 2013 оноос 998 хуудас зургийн тодруулалт, шинэчлэлтийг сансрын зураг ашиглан гүйцэтгэсэн. Монгол орны газар нутгийг бүхэлд нь бүрхсэн 1:100000 масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлснээр байр зүйн зургийн мэдээллүүдийг шинэчлэн, баяжуулах, нууцын зэрэглэл бүхий элементүүдийг авч нийтийн хэрэгцээнд гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, интернэт үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангах боломжтой болж, орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах ажлын суурь болон ашиглагдаж байна. |
|||
Мөрдөх стандарт |
|
|||
Хэрэглэгч |
Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, олон улсын байгууллагууд |
|||
Хууль эрх зүйн үндэслэл |
Геодези, зураг зүйн тухай хууль |
Мэдээллийн сангийн ангилал
Ангилал |
Дэд ангилал |
Байр зүйн зураг |
Том масштабын байр зураг |
Дунд масштабын газрын зураг |
|
Жижиг масштабын газрын зураг |
|
Нэг маягийн суурь |
Хил |
Суурин газрууд |
|
Зам харилцаа |
|
Ургамал, ой |
|
Газрын гадарга |
|
Ус зүй |
|
Хаялбар |
|
Бусад |
Байр зүйн зургийн нэрэлбэр |